ᠶᠣᠰᠣ ᠶᠣᠮᠪᠣᠭᠠᠷ ᠲᠦᠷᠦ ᠲᠦᠮᠪᠦᠭᠡᠷ
“ЁС ЁМБОГОР ТӨР ТӨМБӨГӨР” Дээр үед хүүхэд гаргаагүй эмэгтэй хүнийг гэрийн баганаас дээш гаргадаггүй байжээ. Чихээ цоолоогүй эмэгтэй хүнийг бузар нь гараагүй гэдэг байжээ. Эцэг хүнтэй эмэгтэй хүн завилж суудаггүй. Дээлийг нөмгөн өмсдөггүй Бүсээ урдаа зангидаггүй “Аав” Аав айл гэрийн сүр сүлд билээ. Аавын гэрийн хоймрын зайг ханхайтал эзэлж хүүхэд нь өвөр дээр нь сууж, ээж нь уулын нөмөрт байгаа юм шиг, Эр хүний халамжинд байгаагаар Монгол хүн айл гэрийг төсөөлдөг, хангай шиг түшигтэй аав минь гэж бид дуулдаг. Аавыг байхгүйд аяганд нь өдөр бүр цайны дээж хийж тавина. Аавыгаа ирэхээр хүүхдүүд нь баярлаж, аавдаа үнсүүлэхэд сэтгэл нь тэнийдэг. өрх гэрийн өмөг түшиг аав өөрийнхөө аяганаас хишиг өгөхөд хүүхдүүдэд шагнал болдог. Гэрийн эзэн аавд таван шинж байдаг. 1. Алсын хараа 2. Холч ухаан З. Бишрэнгүй сэтгэл 4. Эв найр 5. Эрхэм ёслол. Аав төлөв түвшин, ухаалаг, шударга, овсгоотой эрхэм хүндэт хүн. Аавын бийд хүнтэй танилцаж Агтны бийд газар үз гэдэг. Аавын сургаал алт Ээжийн сургаал эрдэнэ “Адаг мэгшил” Монголчуудын баяр ёслолын үеэр тухайлбал битүүний шөнө айл бүрийн хүүхэд багачууд тоглодог. Алаг мэлхийг хэдэн ч хүн тоглож болдог. 128 шагайны 92-оор яст мэлхийн толгой хүзүү, нуруу, шилбэ, сарвуу, нүд чих, бөөр.зүрх, давсаг, хамар, хошууг өрж, гурван хар шагайгаар түүний шээс буюу усыг, дөрвөн улаан шагайгаар хэл буюу амьсгал( гал)- ыг, таван хөх (буюу ногоон) шагайгаар зуун гар талаас нь цухуйж буй модыг тав, тав зургаа зургаан шар шагайгаар шороо , уул огторгуй, салхи дөрвийг, хоёр цагаан шагайгаар баруун гар талаас нь цухуйж буй төмрийг тус тус орлон өрсний дарав наадагчдын хэн нь эхлэхээ шодож (Цагаан сарын шинийн нэгэн бол тэр гарч буй жилтэй ижил жилтэй хүн эхлэн нэг шоо орхиж) цаашид нар зөв дараалан ээлжилж орхин хоёр нүх буувал төмрийг, таван нүх буувал мод буюу шороо, уул хоёрын нэгийг 6 нүх буух бол салхи, огторгуй хоёрын нэгийг, 3 нүх буух бол усыг, 4 нүх буух бол мэлхийний хэл ( амьсгал)ийг авах ёстой бөгөөд эдгээрийн аль нэгийг авчихсан бол дараагийн орхилтоороо мэлхийний бие эрхтнээс буусан нүхнийх нь тоонд таарсныг авч наадна. Тухайлбал нэг нүх буувал зүрх давсаг хоёрын аль нэгийг, хоёр нүх буувал нүд, чих, бөөр, хамар хошуу, хүзүүний үсний аль нэгийг гурван нүх буувал толгойг, дөрвөн нүх буувал шилбэний нэгийг, таван нүх буух бол сарвааны аль нэгийг, зургаан нүх буух бол зургаан нурууны аль нэгийг буюу хүзүүний 6 шагайг тус тус авна. Харин шооны нүх аваад дуусчихсан юмны тоогоор буувал тэр тоотой юмыг буцааж өгнө. Ийм байдлаар наадсаар өрсөн мэлхийгээ авч дуусахад хэн олон шагай авсан нь түрүүлнэ “Амьтны нэр” Таван хушуу мал: 1. Адуу 1. Унага 2. сарваа, даага 3. шүдлэн үрээ, шүдлэн байдас 4. хязаалан морь, гүү 5. соёолон морь 6. хавчиг соёолон 7. бүдүүн морь 2. Тэмээ 1. Ботго 2. тором 3. буйлт эр, шар шилбэт эм 4. тайлаг эр, гунж эм 5. атан тэмээ, ингэн тэмээ 3. Үхэр 1. Тугал 2. бяруу, боолтрого эр, хүзүүвчит эм 3. шүдлэн эр, эм 4. хязаалан гуна эр, гунжны үнээ 5. соёолон гуна эр, дөнжин үнээ эм 6. Шар эр, бүдүүн үнээ 4. Хонь 1. Хурга 2. төлөг 3. шүдлэн, шүдлэн зусаг 4. хязаалан ирэг, эм хонь 5. Ямаа 1. Ишиг 2. борлон 3. шүдлэн эр, зусаг эм 4. хязаалан сэрх, эм ямаа Бор гөрөөс - Зүр эр, Гур эм, Янзага төл Хандгай - Манж, Буурал хандгай эр, сүндэс, ингэн хандгай эм, тугал, хотон 1 настай төл, тожуул 2 настай төл Цагаан зээр - Ооно эр, шарагчин эм, янзага төл Бор зээр, Хар сүүлт - Манхим эр, сартагчин эм, янзага төл Гахай - Бодон эр, мэгж эм, торой төл Чоно - Азарган чоно эр, гичий буюу өлөгчин чоно эм, бэлтрэг төл Баавгай- Шармаахай эр, эвши, мазаалай эм, бамбарууш төл Шилүүс - Сангас эр, мангас эм, зулзага төл Тарвага - Бурхи эр, тарчи эм, мөндөл төл /эрүү цагаан хөрөв мөндөл 1 настай, хотил 2 настай, шар хацар 3 настай/ Цаа буга - Этэр, бухан цаа, зарь 4-өөс дээш насны хөнгөлсөн цаа, манжиг 3-аас дээш насны эм цаа, донгор 2 настай эр, хуудай 3 настай эр эм цаа, дунгуй 2 настай эм, хугаш 1 настай төл Бөхийн цол Баруун талын засуул сонс оо! Бөхийг амлая аа! Бүрэн эрхт Монгол Улсын Ардын хувьсгалын Яруу алдарт 84 жилийн ойн Баяр наадмын Улсын идэр залуу Аварга. аа Энэ их баяр цэнгэлийн Түгээмэл жавхлан бүрдүүлсэн Түмэн олны дотроос шалгарсан Монгол даяар алдартай Хамаг олноо баясгуулагч Харилтгүй зоригт Хурц гарамгай Хурдан шаламгай Баатар зоригт Бадрангуй хүчит өсөн нэмэх өрнөн дэлгэрэх Улам улам сайжрах Уран мэхт залуу бөх өө Олон түмний дундаас Онцлон шалгарсан Бүхний тэргүүн бөхийн магнай Идэр залуу аварга аа Танай талын баруун жигүүрт байгаа .аймгийн залуу бөх .ийг амлан авч Олон түмний өмнө уран мэхийг уралдуулан хийж Барин авч барилдаж Хүчийг үзье гэв ээ “Бөхийн өмсгөл” Бөхийн өмсгөлийг ард түмэн өөрсдөө урлаж бүтээсэн түүхэн уламжлалтай. Бөхийн өмсгөлийн дотроос хамгийн гол нь зодог, шуудаг юм. Учир нь энэ өмсгөл нь бөх барилдаж хүч тамир шалгаруулах үед уран мэх хийх, барих барьц олоход хамгийн тохиромжтой. Мөн бөхийн авхаалж самбаа шалгаж, нөгөө бөхийн мэх хийх зуур барьц олоход зориулагдсан байдгаас зодог, шуудаг бол тусгай зориулалтын өмсгөлийн нэг болно. Энэ өмсгөл бөх хүний бие бялдар, хүч чадлыг үзэгчдэд илтгэхэд нэн тохиромжтой. Бөхийн өмсгөл үе дамжин өвлөгддөг ёстой болохоор хойч үеийн хүмүүс нь өвөг дээдсийн хэмжээ, биеийн чац, ямархуу байдалтай байсныг мэдэгдэхэд чухал хэрэглэгдэхүүн болно. Одоогоос зуу гаруй жилийн тэртээх Өсөхбаяр агсан аваргын зодогны нэг ханцуйн үзүүрээс нөгөөг хүртэл 192 см, захны голоос хормой хүртэл 50 см, суганы орчмоор өргөн нь 72 см мөрний шонтгороос ханцуйн үзүүр хүртэл 74 см, ханцуйн бугуйн өргөн 11:14 см, бүдүүн булчингийн ханцуйн өргөн 20 : 20 см байсан ажээ. Бөхийн зодог нь ханцуй, ар цээж бүхий цамцны загвартай төстэй боловч харин энгэргүй байдаг онцлогтой. Зодогны ханцуйн үзүүрт уяа боолттой, түүний элэг бүсийг зөөлөн эд, хадгаар хийдэг. Бөхчүүд элэг бүсээ чанга, сул бүсэлж уях нь барилдахад чухал ач холбогдолтой. Зодгийг бөх бөсөөр урлах бөгөөд түүнийг хос мяндсан утсаар товшиж оёдог байна. Зодогны хормойн ирмэг тойруулан 3-4 хуруу өргөн зэрэгцүүлэн товшиход өмсгөл их бөх болдог байна. Зодогны ар далбааны голд дөрвөн хүчтэн бар, арслан, гарьдлуу хооронд нь ноцолдуулан урлаж оёдог. Мөн зодог шуудагт нацагдорж, аман хүзүү, хуяг зэрэг хээ угалз их байдаг нь уг бөх дийлэгдэшгүйн бэлгэдэл ажээ. Шуудаг бас өвөрмөц хийцтэй. Шуудгийг бөх бөсөөр урлах бөгөөд хоёр ташаандаа суран уяатай байдаг ажээ. Бөхийн өмсгөлийн зайлшгүй нэг элемент нь монгол гутал даруй мөн. Монгол гутлын ул хавтгай, өргөн байх учир маш суурьтай. Мөн цохих, таших, хавсрах, өлгөх зэрэг хөлөөр хийх мэхэнд монгол гутал туйлын тохиромжтой. Барилдах үед гутлаа ногтлон боодог, тэр боолт нь гутал ханзрах, нөгөөтэйгүүр хальтрах, гулсах зэргээс хамгаална. Мөн гуталд хонгоны (түрий) боолт хэрэглэх бөгөөд түүгээр гутлын түрийний урд талын омгийг хумхиж, эрээн будүүн булчингийн дээгүүр даруулан боодог. Түрийний боолтыг тусгай булигаар сарьсаар угалз тавин урлаж хийнэ. Боолт нь хөлд гутал холхихгүй, нөгөө бөхөд барьц өгөхгүй, түрүүг нэг газар хөдөлгөөнгүй барих зориулалттай. Бөх хүн цуулсан нарийн хулс түрийлж хөлөө хамгаалдаг байсан ажээ. Бөхийн өмсгөлийн нандин зүйлийн нэг нь малгай юм. Энэ малгай нь дөрвөн чихэвчтэй, орой дээрээ зангидсан сампин товчтой. Бөхийн зодог, шуудгийн өнгө ардын бэлгэдэлтэй холбоотой. Нэлээд сүүл үед аймаг, хошуу, нутгийн бөхчүүдийн өмсгөлийн өнгө онцгой ядгарч байжээ. Манж Чин улсын үе, Богд хаант Монголын үед богдын шавь нар цөм улаан өнгийн өмсгөлтэй барилдаж байсан байхад нөгөө дөрвөн аймаг, хошуудын бөх цэнхэр, хөх цэнхэр өнгийн өмсгөл хэрэглэж ирсэн түүхэн мэдээ байна. Бөхийн, зодог, шуудаг тусгай зориулсан өнгөтэй байснаас гадна заан цол авах хүртэл хамбан өмсгөл өмсөхгүй, начингаас доош цолтон цөм чисчүү, цолгүй бөхчүүд даавуу, даалимба эдээр өмсгөлөө хийдэг горимтой ажээ. Бөх хүн зодгийг өмсөхдөө урьдаар элэг бүсээ уяж, дараа нь бүсэндээ эвхээстэй буй хос ханцуйг тайлж, өмсөх горимтой. Зодгийг тайлахдаа урдаар бүсээ тайлж, тэргүүн дээгүүрээ урагш мултлан, сүүлд нь ханцуйнаасаа хоёр гараа мулталдаг. Алдарт сайн бөхчүүд өндөр насанд хүрээд, өөрийн өмсгөлөө төрсөн хүүдээ болон хамгийн ирээдүйтэй сайн бөхөд дурсган, зодог тайлах ёслол хийдэг байв. Мөн бөх хүн наадамд барилдах үед цог золбоолог, хийморь бадарсан баяр, баясгалантай явахаас гадна өөрийн дээл бүс, тэргүүтнийг өөрийн итгэсэн нөхөрт захин үлдээх бөгөөд тэр хүн дээлийн заханд төрсөн нутгаас нь авчирсан жижиг чулууг нандигнан хийж, мушгиж суудаг байсан ёс байв. Бөхийн өмсгөл нь тусгай зориулалтын хувцас бөгөөд үндэсний соёлын нэг өвөрмөц онцлогийг илэрхийлэх, судалгааны чухал хэрэглэгдэхүүн даруй мөн “Бүс малгайтай холбоотой ёсон” Бүсээ чирэхийг монголчууд эрс цээрлэдэг , Муу эрийн шинж, хийморь золбоо доройтно өлөн гэдсээ цувууллаа өнчирч бэлбэсрэх цондон гэдэг. Бүсийг нар зөв ороон бүслэх ба үзүүрийг нь дээрээс дорогш даран хавчуулдаг заншилтай. Бүс хийх материалыг гурав юмуу таван алдаар хэмжинэ. Тооны бэлгэдэл утгыг анхаарсан хэрэг. Хэтэрхий богино бүсийг цээрлэнэ, ядуу зүдүүгийн ёр хэмээх ба дороос дээш үзүүрийг хавчуулбал доройтож доошлохын тэмдэг гэнэ. Мөн олс дээс, шидэмс бүсэлбэл ядарч туйлдсаны шинж гэх. Эр хүн бусдын эхнэрийн гарыг бүсэндээ хүргүүлдэггүй. Бүсээ хурган чих гаргаж, очир зангилж дэрэн дороо хийж унтах ёстой. Хийморь лундаа, хүсэл зорилгоо хамгаалж буй хэрэг эр хүн эмэгтэй хүний бүс бүсэлдэггүй. Бүсийг хуучирлаа, муудлаа гээд хаядаггүй заавал галд шатаана. Бүс гэгч их хүндэтгэлтэй зүйл учир дээгүүр нь алхах, гишгэх нь чанд хориотой. Бүс малгай хоёр бол хүндэлж, дээдэлж явах учиртай, эрхэм ёсон шингэсэн хувцас болой. Малгайг санамсаргүй гишгэсэн бол баруун гараар даруй авч гал дээр шившин ариутгана. Малгайг заавал хувцас, бүсний дээр тавина. Дээш харуулж тавьдаггүй. Алив ёслол хүндэтгэлд малгайтай оролцох жамтай. Малгайн орой дээрх жинс буюу сампин нь өөдлөн мандахын бэлгэдэл, улаан залаа нь мөнх гал шүтээн, нарны туяа, саравч нь хийморь босохын зөн билэг, хоёр бүч нь хишиг буян даллах бэлгэ тэмдэг юм. Ийм учраас бусдын малгайг авч өмсөх, бусдад малгайгаа өмсүүлэхийг цээрлэнэ. Малгайн саравчийг арагш харуулж өмсвөл золигт гарсан, алагдах ялтан мэт болно. Бусдын малгайг өмсөхөд хүрвэл өөрийн шүлсээр шүлэмддэг нь малгайн цээрт шившлэг шингээж буй хэрэг. Муу хүний малгай өмсвөл үйлс үл бүтнэ, малгайгаа гээвэл толгойгоо мартсантай адил. Замд гээсэн малгай тааралдвал авдаггүй. Малгайг давхарлаж тавьдаггүй, санаа сэтгэл хоёрдоно, дахиж гэрлэнэ гэж үздэг. Мандах төрийн малгай, бүтэн төрийн бүс хэмээн малгай бүсээ машид хүндлэх учиртай. “Гал голомт” Эртний Монголын заншлаар хамгийн бага хүү нь гал голомтоо сахиж, эд хөрөнгөө өмчилдөг байв. Монгол хүн гал голомтыг амьдралын үндэс, хамгийн нандин зүйлд үзэж эрхэмлэдэг. Гэр бүлээрээ тулгаа тойрон сууж илч гэрэлд нь дулаацаж хоол ундаа болгож, эцэг эхийн үгийг сонсож, бяр сэтгэлийн тэнхээ авдаг амьдрал тэтгэгч эх булаг бол гал голомт мөн. Галыг монголчууд эртнээс шүтэж байв. Төрсөн эцгийн гал голомтноос жигүүр ургаж, хүч чадалтай болоод зүг бүрт мордож өөр өөрийн гал голомтыг асаадаг. Гэр бүл болоход хурим эхлэхийн өмнө шинэ айлын гал голомтыг асаах төрийн ёсны зан үйл хийдэг “ Гал голомтоо хүндэтгэх,галаа ариусгах ёсон” Монголчууд гал голомтоо хүндлэн бишрэх, шаардлагатай үед галаа тахиж байлаа. Гал голомтоо таслахгүй байхыг эр хүн бүхэн эрмэлзэж, хүн төрөхөд голомтоо залгах эзэнтэй боллоо гэж баярладаг. Олон эрэгтэй хүүхэд төрвөл отгон хүүдээ өөрийн нэрийн ард “отгочин“ гэсэн үг нэмж нэрлэдэг. Жишээ нь: “Монголын Нууц товчоо“-нд Даридай отгочин гэх мэт байв. Даридай отгочин бол Чингэсийн отгон дүү юм. Отгочин гэдэг бол “У та Эхин“ буюу галын эзэн гэсэн утгатай юм. Монголчууд гал голомтоо дээдлэн хүндлэхдээ гал руу муу муухай юм хийхгүй ариун байлгах гэсэн ёс юм. Тухайлбал: гал руу цустай бохир юм хийхгүй, хутга мэсний үзүүрээр чичлэхгүй, гал дээгүүр алхахгүй байх, гутал, оймс, ороолт, хөсрийн юмсыг галд оруулахгүй, ойртуулахгүй байхыг эрхэмлэнэ. Галд дээж өргөх ёс бол галаа дээдлэн хүндэтгэхийн нэг хэлбэр мөн. Ялангуяа гаднаас ирсэн идээ, ундааны дээжийг хонь мал гаргаад ходоодны мухрыг заавал галдаа өргөдөг. Зарим нутагт нэрсэн архи, чанасан цайныхаа дээжийг галынхаа эхэнд дусаадаг. Гал голомтоос зүүн хойно байх суудлыг галын эзэн өрхийн тэргүүлэгчийн суудал гэж үздэг тул тэнд өөр хүн суух ёсгүй. Монголчууд галыг ариун бүхний дээд ариун гэж үздэг учраас аливаа сэтгэлд сэвтэй юмыг галаараа ариутгадаг. Ингэж ариутгахдаа гал дээгүүрээ уул зүйлийг барьж нар зөв эргүүлэн “У ма хум“ хэмээн ариутгана. Холын гийчин, харийн хүмүүсийг хоёр галын дундуур явуулж хүндэтгэн, ариутгалыг хамтад нь хийдэг ёс зарим газар байв. Энэ тухай эрт цагт монголд байсан гадаадын жуулчны тэмдэглэлд байдаг байна. Одоо оршуулгаас ирсэн хүмүүсийг хоёр галын дундуур оруулдаг ёс л үлджээ. “Гэрийн хүмүүжил олгох ёсон” Авгай, нөхөргүй залуу хүн шүдэнз ба зомгол сэлтийн үзүүрт гал асаагаад, нөгөө үзүүрээр нь ямар нэг зүйлд шигтгэх буюу хавчуулж, тэгшхэн, эгц тогтоогоод шатаадас хаашаа унахыг хардаг. Шатаж дуусаад унасан шүдэнз ба зомгол сэлтэсний чиглэлээр заяаны хань байгаа чигийг олдог. Мөн зомгол, сэлтэсний үзүүрт гал асаагаад аяга савтай усанд дүрэхэд тэр дорхноо унтарваас ядуухан, удаан асан унтарч, дөл нь улалзан бадарваас тансаг амьдрахын заяатай гэдэг. «Өвчний үүрийг үүсгэгч тарнийн сан» сударт, «Ум са са ма ма сод» гэсэн тарнийг олонтоо уншваас галд түлэгдсэнд сайн, түргэн илааршна. Гал яаж тахиж болох вэ? Галын тахилга ёслолыг мөн өвлийн адаг сарын 24-ний гал буух өдөр юм. Энэ өдөр нь гарах шинэ ондоо гал голомтоо ариун тунгалаг байхыг билэгдэн, өнгөрч буй жилийн хамгийн сүүлчийнх нь учраас тусгайлан эртнээс буюу үхэр сарын 21-нээс эхлэн тоос шороогоо гөвж, идээ шүүсээ бэлтгэн 24-ний өглөө мал сүргээ сайн зүгтээ билчээн, үдэш бүрий болоход гал тахих ёсоо эхэлдэг. Гал тахихдаа 9 зулыг 9 хүн асааж, идээ, ундаа, шүүс, архиныхаа дээжийг гал голомтондоо өргөн ах дүү, айл өрхөөрөө галын бурхны идээ шүүсийг хуваан иддэг. Ингэхдээ улаан ямааны өвчүү эсвэл гурилаар том эвэртэй, ямааны дүрсийг хийж, галдаа өргөн, гал голомтоо баярлуулдаг. Энэ өдрөөс эхлэн битүүний өдөр хүртэл гал голомтоо хөдөлгөх нь бүү хэл гадагш нь эд зүйл гаргах, зээлдэх, хэл ам, хэрүүл маргаан үйлдэхийг ихэд сэжиглэн цээрлэнэ. “Гэрийн эзний 5 зарчим” Алсын хараатай Холч ухаантай Өршөөнгүй сэтгэлтэй Эв найр Эрхэм ёсыг сахидаг байх “Гэрийн эзэн төрийн холбоо” Эр түвшин бол гэр түвшин Гэр түвшин бол төр түвшин “7-гийн тоог шүтэх ёсон” Хүмүүс долоогийн тоог бишрэн шүтэж дотоод мөн чанарынх нь нууцыг тайлахаар эрт үеэс чармайж иржээ. Дэлхийн олон ард түмэнд долоогийн тоотой холбоотой домог, түүх олон буй. Дундад зууны үеийн сургуулиудад хэлний зүй, урнаар өгүүлэх эрдэм, гүн ухаан, тоо бодлого, гурвалжны судлал, одон зурхай, гоо зүйг чөлөөт долоон эрдэм хэмээн үзэж зайлшгүй судалдаг байжээ. Долоогийн тоог ер бусын ид шидтэй гэж эртнээс үзсээр ирсний нэг жишээ нь улс бүрийн хэлэнд долоон гарагийн нэр байдаг. Тэнгэрийн солонго улаан, улбар, ногоон, шар, цэнхэр, хөх, ягаан зэрэг тодорхой дэс дараалал бүхий долоон өнгөтэй байдаг. Басхүү хөгжимд долоон нот бий. Вавилоны алдарт цамхаг долоон давхар байжээ. Химийн үелэх систем долоон үетэй. 7+2 гэдэг тоо нь хүний уураг тархины мэдээлэл дамжуулах чадварыг