ᠰᠦᠨᠢ ᠳᠣᠮᠳᠠ ᠶᠢᠨ ᠬᠠᠷ ᠠ ᠳᠠᠷᠣᠬᠰᠠᠨ ᠵᠡᠭᠦᠳᠦ
Сидни Шелдон Шөнө дундын хар дарсан зүүд www.kiebooks.comЭхлэл Коулун, 1949 оны 5 сар -Золгүй явдал шиг харагдахаар хийгээрэй дээ. Чадна биз дээ, чи! Мөн их доромжлох нь ээ. Золгүй явдал байшин дотор явагдаж болно. Тэгвэл яг Марселийн бүжигчин хүүхэн шиг шатнаас хийсч хүзүүгээ хугалж эсвэл нөгөө Гстаадын үв залгамжлагч шиг усанд ордог онгоцондоо согтуугаар живж бас болно. Бас энэ эмэгтэй геройн хэрэглэхдээ хэтрүүлж орхисон ч байж болно. Энэ аргыг тэр гурван ч удаа хэрэглэсэн билээ. Мөн цогтой янжуураа тэврээд унтаж орхисон байхыг үгүйсгэх аргагүй. Энэ аргаар Парисын нэгэн зочид буудалд Шведээс ирсэн мөрдөгчтэй тооцоо бодож байж билээ. Золгүй явдал бас цэвэр агаарт явагдаж болно. Автын юм уу, онгоцны осол эсвэл далайд живж алга болохын аль нь таны санаанд илүү нийцэх бол? гэж эгдүүцсэндээ хэллчих дөхлөө. Гэвч тэрээр юу ч хэлсэнгүй. Өөдөөс нь хараад сууж байгаа энэ хүний талаар аймшигтай, балмад адал явдал олон дуулддаг бөгөөд үүнд итгэх үндэслэл байсан болохоор тэр айж байжээ. -Тийм ээ, эрхэм ээ.Би золгүй явдал шигээр зохион байгуулж чадна. Хэн ч хэзээ ч учрыг мэдэж чадахгүй гэдгээр үгээ хязгаарлалаа. Тэд нар Коулун хотын нэгэн байшингийн гуравдугаар давхарын өрөөнд ярилцаж суух бөгөөд энэ нь бүр 1840 онд Британы халдан довтлогчдоос хамгаалж хятадуудын хотыг тойруулан барьж босгосон хан хэрэм дунд оршиж байв. Дэлхийн хоёрдугаар дайны үед хана хэрэм нурж эдэрсэн хэдий ч гадаадынханаас хотыг ангид бариад байх хэрэм хангалттай үлджээ. Тэнд таг харанхуй шат бүхий муруй тахир гудамжнууд. дээрмчин тонуулчид, мансууруулах донтон, хүчирхийлэгчид дүүрэн байдаг ажээ. Жуулчдад энд ирэхийг хэн ч зөлөдөггүй, тэгээд бас цагдаагийхан Тун Тау Цены гудамжнуудад үзэгдэхийг ч үхүсдэггүйд хэргийн учир байгаа билээ. Цонхны цаанаас уг хороонд амьдран суугчдын зүсэн зүйлийн хэлээр хэлэлцэх сөөнгө хахирган хоолойгоор хашгиралдах дуу холилдон сонсогдоно. Хөөрөлдөн суугаа эрхэм хүн түүнийг бодлогоширсон нүдээр харж сонжин хэсэг сууснаа эцэст нь, -За яах вэ, яаж хийхээ өрөө мэдэгтүн гэв. -Тэгье, эрхэм ээ. Тэр эмэгтэй Коулунд байгаа юу? -Лондонд байгаа. Нэр нь Кэтрин Александр. Хээнцэр ганган машин хамгаалагчдыг араасаа дагуулсаар бодлогоширсон нүдтэй эрийг Цин Ша Цуй дүүргийн Ласкер Поудад орших Цэнхэр ордны өмнө авчирлаа. Цэнхэр ордон бол зөвхөн сонгомол шилдгүүдэд зориулагдсан төдийгүй төрийн тэргүүнүүд, кино, одод, том корпорацийн ерөнхийлөгчид л багтана. Ордны эзэд амаа сайтар хамхиж чаддагтаа ахархдаг байв. Хэдэн жилийн өмнө энд ажилладаг байсан нэг хүүхэн сэтгүүлдчдэд өөрийн түншийн талаар чалчих гэж оролдож байгаад маргааш өглөө нь Абердбины далайн боомт орчмоос хүүр нь олдсон юмсанжээ.Түүний хэлийг эхлээд огтолсон байсан гэдэг. Цэнхэр ордонд онгон охид,балчир хөвгүүдийн аль алиныг олж болох ба лесби, эр хүнгүйгээр аытайхан амжуулж орхих хэрэгсэл эсвэл бүр боломжийн амьтан ч худалдан авч болно. Эрхэм энэ удаад ихрүүдийг захиалсан байв.Тэд бие биетэйгээ усны дусал мэт адилхан бөгөөд, онцгой үзэсгэлэнтэйн дээр ер бусын гайхалтай уян налархай биетэй байлаа.Мөн тэд огтхон ч биеэ барьж ичингүйрдэггүй болохоор залууд их таалагддаг байж болох л юм. Тэрээр сүүлийн удаа энд ирсэнээ нэхэн санав.төмөр сандал, ихрүүдийн зөөлөн бөгөөд энхрий ялдам хуруунууд түүний биен дээр бүжиглэх мэт.анхилуун үнэрт халуун ус, дүүргэсэн торхноосоо хэдийн халин асгарч байв.Тэдний халуун уруул хамаг биейиг нь озноОдоо тэр өөрий нь сэрэл хэрхэн хөдөлж байгааг мэдэрч эхлэв.-Бид ирлээ, эрхэмээ Гурван цагийн дараа ажлаа дуусган, сэтгэл ханасан байртай лимүзиндээ суун Мөүдү Рөүдийг зорин давхина. Хааяа нэг машиныхаа цонхоор, хэзээ ч нойрсдоггүй байхдаа гэмээр байнгийн хөл хөдөлгөөнтэй энэхүү хотыг ажиглан явна. Хятадууд үүнийгээ Гау-Лүн буюу 9н луу хэмээн нэрийдсэн ба тэрхүү луунуудыг хотын ойр орших өндөр уулын оройд отон, тун удахгүй доош бууж хүчгүй дорой бүхнийг устгана хэмээн итгэцгээдэг ажээ. Тэд Мөүди Рөүдэд ирлээ. Түүнийг хүлээн зогсох шар нөмрөгийг давхарлан хаясан, урт цагаан сахалтай ламтан яг л шаазан хүүхэлдэй мэт харагдана. -Жоу сан -Жоу гамин -Гэй до чин? Ламтан нүдээ анин мөргөлөө хийж эхэллээ.Дээр нь тоо сийлэн бичсэн модон савхнуудаар дүүргэсэн аягыг сэгсэрч эхлэв. Тун удалгүй нэг савх газар унав.Ламтан нухацтай ажиглаж дууссаныхаа дараа зочин руугаа харуулан тавив.Тэр англиар бага зэрэг түгдрэн ярьж эхэллээ. -Бурхад таныг тун удахгүй маш аюултай дайснаасаа бүрмөсөн ангижрана хэмээж байна. Бодлогоширсон нүдэт эрхэмд таатай бөгөөд гайхмаар мэдрэмж төрлөө. Гэвч тэр ламын хэлсэнийг зүгээр л нэг мухар сүсэг гэдгийг хангалттай ойлгохоор ухаантай нэгэн аж.Тийм ч учраас үл тоомсорлон суусан биз. Үүнээс гадна түүнд өөр нэгэн сайхан зүйл болно гэж совин татаад байв. Өнөөдөр бол Агиос Константины өдөр буюу эрхэм ноёнтоны төрсөн өдөр билээ. -Бурхад таныг ивээх болтугай, эрхэмээ. 5 минутын дараа тэр өөрийн лимүзиндээ суун Кай Такийг чиглэн давхив.Учир нь тэнд түүний хувийн онгоц нь Афин явахаар хүлээж байв.Нэгдүгээр хэсэг Ионин, Грег 1948 оны 7-р сар Залуу бүсгүй шөнө болгон зүүдлэх нэгэн хэвийн хар дарсан зүүднээсээ үргэлж хашгирсаар сэрнэ.Ширүүн салхитай шөнөөр нуурын голд зогсох түүнийг үл таних эмэгтэй, эрэгтэй хоёр цэв хүйтэн ус руу живүүлэх гэж оролдоно.Яг тэр үед бүсгүйн амьсгаа нь давхцан, хүйтэн хөлсөндөө нэвчсээр сэрнэ. Тэрээр өөрийгөө хэн гэдгээ мэдэхгүйгээр үл барам өнгөрсөн амьдарлыхаа тухай юуг ч үл санана.Англиар ярьж байсан боловч хаанаас ирсэнээ, яагаад заавал Грегд, тэр тусмаа өөрийг нь ямар нэгэн далдын хүчнээс хамгаалах мэт энэ жижигхэн гэлэнмаа нарын сүмд ирсэнээ даанч мэдэхгүй байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам бага багаар түүний ой ухаан сэргэх мэт хэд хэдэн дүр зураг зэрэг толгойнд нь буух авч түүнийг юу гэдгийг нь санаж амжихаас өмнө алга болно. Тэр дүр зургууд үргэлж санаандгүй агшинд буун хөөрхий бүсгүйг байнга балмагдуулна. Эхэндээ бүсгүй үргэлж сүмд тааралдсан гэлэнмаа нараас асуулт асуун шалгаадаг байв.Хэдийгээр тэд бүсгүйд байнга халамж тавин асрах боловч анир чимээгүй байх үүрэгтэй учир төдийлэн сэтгэлийг нь хуваалцах нь ховор. Гэвч бүсгүйтэй ярилцдаг хүн байсан бөгөөд түүнийг Тереза эх гэх бөгөөд, тэрээр энэ сүмийн ахлах нь юм. -Та намайг хэн гэдгийг мэдэхгүй биз? -Мэдэхгүй дээ, үр минь -Би яаж энд ирсэн юм бол? - -Энэ уулын бэлд Ионин гэдэг хот байгаа.Өнгөрсөн жилийн ширүүн шуурганы үеэр чамайг жижиг завин дээр ухаангүй хэвтэж байхад бурханы авралаар манай 2 гэлэнмаа олсон юм. -Гэхдээ.би өмнө нь хаана байсан юм бол? -Уучлаарай охин минь, би мэдэхгүй юм байна Түүнд энэ хариулт хангалтгүй байлаа. -Хэн ч намайг дурсан, нэхэл дагал болоогүй гэж үү? Хэн ч намайг хайгаагүй гэж үү? Тереза эх толгойгоо сэгсрэн, -Хэн ч ирээгүй, гэдгээс өөр зүйл хэлсэнгүй. Бүсгүйн сэтгэл гонсойн, чангаар хашгирмаар байвч тэвчээр заана.Дахин оролдож үзхээр шийдэв. -Сонингууд.намайг алга болсон гэж шуугисан л байж таарна. -Чи мэдэж байгаа шүүдээ, бид зөвхөн бурханы хүсэлтээр түүнд л үнэнчээр хандан, гадны нөлөөнд автдаггүй шүү дээ.Бид бурханд талархах хэрэгтэй, чи амьд байна. Бүсгүй үүнээс өөр юу ч тодруулж чадсангүй. Эхний хэдэн сар тэр өөртөө анхаарал тавихад хэтэрхий сул дорой биетэй байсан боловч цаг хугацаа өнгөрөх тусам бие нь дээрдэж байлаа. Сүүлийн үед бүсгүй өдрийг аль болох, өнгө өнгө алагласан сүмийн үзэсгэлэнт цэцэрлэгт, усан үзмийн модны анхилуун үнэрт алхан өнгөрөөх болов.Тэндхийн уур амьсгал хэдийгээр тайван амгалан байсан боловч бүсгүйн дотордавчдан, хэзээ мөдгүй дэлбэрэх галт уул адил тогтворгүй байлаа. -Би хаягдчихсан, хэмээн тэр бодно, би хэн ч биш Яагаад? Би тийм муу юм хийсэн юм гэж үү? Би ингэхэд хэн юм? Хэн юм?. Өнөөх л дүр зургууд сэтгэлд нь өөрийн эрхгүй буусаар л.Нэгэн өглөө бүсгүй өөрийх нь хувцасыг тайчих нүцгэн залуун дүрсийг зүүдэндээ олж харав.Энэ бол цоо шинэ дүр зураг байсан юм.Санамсаргүйгээр харсан бүхэн нь ердөө л нэг зүүд байсан юм болов уу? Эсвэл түүний амьдарлаас тасарч ирсэн дурсамж? Энэ залуу хэн байв? Түүний сүйт залуу? Тэр ер нь нөхөртэй байсан болов уу?Гэвч түүнд ямар ч бөгж алга. Үнэндээ түүнд Тереза эхийн өгсөн хар гэлэнмаа нөмрөг, сүлбээр зүү мөн далавчаа дэлгэсэн улаан нүдэт алтадмал өнгөтэй шувуу бүхий үсний даруулга л байв. Тэр өөрийгөө нэр нь үл мэдэгдэх, танихгүй хүмүүс дундах танихгүй хүн болохоо одоо л ойлгов.Энэ сүмд түүнд тус болж чадах нэг ч хүн байсангүй, энэ бөглүү тосгоны сүмд, түүний ой ухаан нь аймшигт өнгөрсөнөөс нь болоод бага зэрэг гэмтсэн ба тун удахгүй бүх зүйлээ эргэн санана гэдгийг тайлбарлаад өгөх сэтгэл зүйч яаж байх билээ дээ. Тиймээ, тэр одоо нөгөөх учир нь үл ойлгогдох хар дарсан зүүднүүдээ урьд нь болж байсан бодит зүйлс гэдэгт итгэдэг болсон! Одоо түүний оюун ухаанд томоос том эвлүүлдэг тоглоом үүссэн гэхэд бараг болно.Хэсэг бүр нь нэг нэгээрээ санаанд нь орно, гэвч хоорондоо ямар ч авцалдаа алга.Энэ байдал түүнийг галзууруулах шахна. Нэг удаа түүнд маш олон офицер хувцастай залуусаар дүүрэн студи харагдав. Ямар нэгэн зураг авалт болж байгаа бололтой. -Би жүжигчин байсан юм болов уу? Үгүй ээ, тэр ямар нэгэн зүйл зохицуулж байгаа харагдана.Гэвч юуг? Нэг цэрэг түүнд тэвэр дүүрэн цэцэг өгөв. “Чи хариуг нь биеэрээ төлсөн ч болно шүү, хэхэ“ Тэр эрийн инээд Хоёр хоногийн дараа мөнөөх л эр зүүдэнд нь орно.Бүсгүй залуу эртэй онгоцны буудал дээр салах ёс хийж байгаа харагдана.Энэ шөнөөс хойш ахин хар дарж зүүдэлсэнгүй. -Би заавал өөрийхөө хэн болохыг олж мэдэх хэрэгтэй! Гэвч яажХоёрдугаар хэсэг. Афин, Грек. Константин Демирисийн ноёрхлыг хэн ч газрын зураг дээр зураад тодорхойлж чадахгүй билээ. Феодалын бант улсын хаадаас дутахгүй их хүч чадал, эрх мэдэлтэй түүний нэр нөлөө хязгааргүй ажээ. тэ рбол хорвоогийн хамгийн баян хүмүүсийн нэг. Түүний ямар нэг албан ёсны бичиг данс, цол хэргэмээс үл хамааран тэр амбан сайд, хамба лам, тэр байтугай хааныг ч худалдаад авчихаж элбэг дөнгөнө, худалдаж ч чадна. Түүний захиргаанд арваад орон багтдаг бөгөөд хүн нь өөрөө бусдын сэтгэлийг татах увидастай, хурц ухаантай, өндөр нуруутай, ханхар өргөн цээжтэй сайхан эр билээ. Тэр бараандуу царайтай, ердийн грек хамартай яг л хар тас мэт нүд нь махчин шувууг санагдуулам аж. Демирис өөрөө хүсвэл гайхамшигтай сайн эр ч болж чадна. Тэрээр найман ч улсын хэлээр чөлөөтэй ярихаас гадна гайхамшигтай сайн илтгэгч байлаа. Түүнийг дэлхийд алдартай уран зургийн цуглуулгатай хүн гэдгийг дэлхий даяар андахгүй, бас хэд хэдэн онгоцны бааз, сүрлэг орд харш, сэрүүн лаврин гэхчилэн хорвоо дээр хүний хүсэж болох бүхнийг эзэмшсэн нэгэн. Константин Демирис гоо сайхныг тэр дундаа эмэгтэй хүний гоо сайхныг үнэлж чаддаг бөгөөд гялалзсан амраг гэдэг нэрийг олж, түүний дурлалын адал явдлууд янагийн паянгууд нь тэнгэрлэг, сайхнаасаа илүү үрлэгэ зарлага ихтэй байдгаараа ихээхэн ладратай байдаг юм. Константин Демирис өөрийгөө эх оронч хэмээн бахархаж ихэд тоон үздэг. Түүний сэрүүн лаврингийн болон Парис дахь хувийн ордоны дээр грекийн цэнхэр далбаа байнга намирч байдаг. Тэр ямар ч татвар төлдөггүй бас бараг хүн болгоны шахуу захирагддаг аливаа хууль дүрэм журмыг заавал биелүүлэх шаардлагагүй гэж үздэг. Түүний судас шөрмөсөөр бурханы цус гүйж байна уу гэлтэй. Демиристэй уулзсан бүхэн ажил төрөлдөө эдийн засгийн тусламж хүсэх, сайн санааны хандив гуйх эсвэл зүгээ рл нөхөрлөлийнхөө хариуд нэр нөлөөг нь ашиглахыг хүсэцгээнэ. Хүмүүс зорьж ирсэн хэргээ тойруу замаар хэлж, бүрхэгдүүлэхэд түүнийг нь жинхэнэ зорилгыг тааж олохдоо хашир ухаантай Демирис ихэд зугаацан хөгждөг байснаа яваандаа энэ бүхнийг хэрэгсэхээ больж, хэнд ч итгэхгүй гэсэн зарчим баримтлах болжээ. Түүний аж амьдарлын талаар юухан хээхэн бичиж талхныхаа мөнгийг олдог сэтгүүлчид зөвхөн энэрэнгүй өгөөмөр буянтай, уран сайхан арга мэхтэй хүнийг л дүрсэлдэг, энэ сайхан багны цаана хүний үнэргүй, юунд ч торж саатахгүй өршөөлгүй алуурчин, аймшигтай хүн нуугдаж байгааг мэддэггүй байв. Юуг ч мартдаггүй, өршөөдөггүй энэ хүн dikaiosini буюу шударга энэн гэдэг үгийг endikasis буюу өшөө авалт гэсэн эсрэг утгаар ямагт ойлгон хэрэглэх агаад ямар ч тохиолдолд ялагч нь болон гардагтаа дэндүү дассан нэгэн. Тэрээр өөрийг нь гомдоосон өчүүхэн төдий зүйл, өөрийнх нь дутуу дулимаг талыг хөндсөн тохиолдолыг хэзээ ч мартдаггүй ямагт санаж хариугаа заавал авч байж салдаг байна. Демирис дайснаа огтхон ч хар авахааргүйгээр сүйрэлд оруулж, аалзны тор мэт урхи зангаар туйлын нямбай заль мэх хэрэглэн зэхэж хурц ухаантайгаар холын бодлоготойгоор шүүж тунгаадаг байлаа. Түүний амьдарлын бараг цаг мөч болгон дайснаа дарах нүх малтаж, зовлонд унасан байхыг нь харан тавлан баясаж байхад зориулагддаг гэж хэлэхэд болно. тэрээр өстнөө уйгагүй судалж зан араншингийн сайн муу талуудыг сайтар шинжиж цэгнэдэг байжээ. Нэг удаа үдийн хоолны үеэр түүнийг кино найруулагч хүн “тослог нүдтэй грек“ хэмээн нэрлэсэнд түүнийг сонссон Демирис хариугаа авах тохиромжтой мөчийг тэвчээртэйгээр хүлээсэн байна. Хоёр жил өнгөрч нөгөө кино найруулагч бараг бүх хөрөнгөө зарцуулан гол дүрд нь дэлхийд алдартай жүжигчин эмэгтэйг тоглуулахаар урьсан торгон мчийг Демирис зүгээр л тэр хүүхэнтэй учирч кино зураг авхуулахын оронд далбаат завиар надтай аялна уу гэсэн санал тавьж тохиролцоодохов. тэрээр хүүхэнд: -Энэ бол бидний бал сар байх болно. гэж хэлсэн юмсанжээ. Xарин бал сар болсон боловч ямар ч хурим бололгүй өнгөрч нөгөөх муу кино найруулагч нэг мөр дампууралд орсон гэнэ. Кино ч сүржин ярианаас цаашгүй тэгсгээд өнгөрчээ. Демирисийн занганд дахиад тооцоо бодох ёстой хэдэн хүн үлдсэн бөгөөд иймэрхүү үед сурсан зангаараа тэр хаашаа ч үл яармуй. тэрээр төлөвлөгөө зохион хэрхэн биелэгдэхийг харж хязгааргүй таашаал авдаг байв. Одоохондоо түүний санаанд шинэ дайсан алга байлаа ч хэн нэгэн хүн огтын санамсаргүй байж байгаад л түүний дайсан болж орхидог байна. Константин Демирист dikaiosini гэж нэрлэж болох бас нэгэн чанар байдаг нь гомдлоо мартдаггүйн адил хэний ч тусыг мартдаггүй зан байсан юм. Түүнийг хүүхэд ахуй цагт нь асарч тойлдог байсан ядуу загасчин нэг л өдөр загас агнуурын бүхэл бытэн флотын эзэн болон хувирсан нь түүний өгөөмөр зангийн хишиг байв. Мөн ядуу даржин цагт нь мөнгөөр тэтгэж хувцаслаж байсан янхан хүүхнийг уран аргаар буудлын эзэн болгохдоо өөрийгөө мэдэгдүүлэлгүй далдалж чаджээ,Демирис бол арван таван хүүхэдтэү боомтын ачигч хүний хүү болон төрсөн бөгөөд тэдэнд хоол унд хэзээ ч хүрэлцдүггүй байжээ. Багаасаа их авхаалжтай хүүхэд болохоо харуулан 16 настайдаа хичээлээ тараад ажил хийн, дараа нь өөрөөсөө нилээд ах залуутай хамтран мухлаг ажиллуулж ашиг овоо олж иржээ. Гэвч хамтран зүтгэгч нь түүнийг ганц сохор зоосгүй үлдээгээд одсон байна. Демирис түүнтэй тооцоо бодох гэж амьдарлынхаа арван жилийг зориулсан аж. Тэрээр аугаа их нэр хүндийг хүсэн мөрөөдөж шөнө ч унтаж чадахгүй адар ширтэн хэвтдэг байв. “Би баяжина. Би алдаршина. Миний нэрийг дэлхий даяар мэддэг болно“ гэж л бодно. Энэ бүүвэйн дуу л түүнийг тайвшруулан унтуулдаг байв. Арван долоон настайдаа Демирис Саудын Арабын нефтийн ажилбарын тухай өгүүлэл олж уншжээ. Тэгээд эцэг дээрээ очин, -Би Саудын Араб явлаа. Нефтийн үйлдвэрт ажиллана. гэж хэлсэн байна. -Чи энэ тухай юу ч мэдэхгүй шүү дээ. -Зүгээр, аав аа. Би суралцана. Энэ ярианаас сарын дараа Демирис замдаа гарчээ. Гадаадаас ирсэн ажилчидтай “Константинополийн тээвэр“.ийн компани голдуу хоёр жилийн гэрээ байгуулдаг. гэхдээ Демирис үүнд санаа зовсонгүй. Tүүнд Саудын Арабад байх нөхцөл бололцоо л хэрэгтэй. түүнд энэ хачин