ᠳᠠᠯᠠᠢ ᠶᠢᠨ ᠬᠦᠪᠡᠭᠡᠨ ᠤ ᠠᠯᠠᠭ ᠬᠠᠪᠠ ᠲᠣᠯᠣᠭᠠᠢ
  Ч.Айтма то в Да ла йн х ө вө ө ний а ла г х а в то лго й www.kiebo o ks.co m Н эвтлэшгүй өтгөн манан хөвөлзсөн жихүүн шөнө А гнуурын тэнгисийн бүх эргийн дагуу, тэнгис газар хоёрын бүхфронтын дагуу мөнхийн хоёр догшин хүчин тэмцэлдэж, газар нь тэнгисийн түрэлтийг сөрж, тэнгис нь газар өөд эцэж цуцахыг үл мэдэн давшилсаар байлаа. Х аранхуйн дунд тэнгис далай энэлэн хурхирч, эргийн хавцлыг мөргөн буцна. Х атуу чулуун газар тэнгисийндавалгааны балбахыг хариулан хүчлэн уухилна. Тэнгис газар хоёр анх бүтсэн цагаас хойш, өдөр шөнө гэж болдог болсон цагаас хойш үргэлж ингэж тэмцэлдэнирсэн бөгөөд хойшид ч газар ус гэж байсан цагт өдөржин шөнөжин ингэж сөрөлдөж байх биз. Ө дөржин, шөнөжин… Газар дэлхий дээр бас нэг шөнө өнгөрөв. Энэ бол түүний далайд явахын урд шөнө байв. Энэ шөнө тэр унтсангүй.А мьдралдаа анх унтсангүй, амьдралдаа анх удаа нойргүй хонож үзэв. Шалавхан өдөр болоосой тэнгэс далайд гарах юмсан гэж нэн ч хүсэмжилнэ. Тэр хав загасны арьс дэвсэж, хэвтээд тэнгэсийн давалгааны балбалтаас газар дэлхийхэрхэн үл мэдэг доргиж, тэнгэсийн буланд далайн давалгаа хэрхэн энэлэн нижигнэж байгааг чагнана. Шөнөжин чимээ чагнаж огтхон ч унтсангүй… Эрт урьд хэзээ нэгэн цагт энэ бүхэн шал ондоо байжээ. О доо тийм байсан гэж мэдэхийн ч арга үгүй, тэр тухай хэн чмэдэхгүй, тэр ч байтугай эрт дээр үед Лувр гэдэг нэг нугас байгаагүйсэн бол энэ газар дэлхий гэдэг шал ондоо газар нь усны эсрэг сөрөх юмгүй, ус нь газрын эсрэг сөрөх юмгүй, санаа амар байх байсан гэж хүний санаанд ч орохгүйбайсан биз. Ерөөс бүр анхандаа байгальд хуурай газар гэж байсангүй, хумхийн тоос ч байсангүй. Эргэн тойрон ус, дандаа ус л цэлэлзэж байжээ. Ус бол өөрөө үүсээд л харанхуй хар ёроолтой, хэмгүй их ойл эргүүлэгтэй хязгаархярхаггүй их далай тогтчихсон хэрэг. Чингээд усны давалгаа хойно хойноосоо долгилон, тэр үед дэлхий ертөнцөд дөрвөн зүг найман зовхис гэж байгаагүй болохоор усны долгион зүг чиггүй тал бүрд давалгаалан байжээ. Гэтэл өнөө хүртэл бидний толгой дээгүүр нисэн өнгөрдөг сүрэг нугасны нэгэн Лувр хэмээгч ердийн хавтгай хошуутцоно нугас энэ дэлхий ертөнцийн дээгүүр цорын ганцаар нисэн нисэвч өндөглөх газар хаана ч олсон нь үгүй. Бүхэл бүтэн дэлхийд уснаас ондоо юу ч үгүй, ядахдаа үүр засчихмаар ганц хулс ч үл ёрдойно. Лувр нугас ёроолгүй ойл эргүүлэг дунд өндгөө унагачихвий гэж тэсэлгүй айж гуаглан ниссээр байжээ. Гэвч хаашаач ниссэн хаана ч хүрсэн дан усны долгион цалгилан, эргэн тойрон эрэг хөвөөгүй, эх адаггүй их ус л байжээ. Лувр нугас тэнхээгээ бараад энэ бүхэл бүтэн дэлхий дээр үүр зсах газар хаана ч байхгүй гэдгийг олж мэдэж дээ. Чингэхлээр нь усан дээр бууж, хэнхдэг цээжнийхээ өд сөднөөс зулгаан үүр засав. Чингээд л тэр үүрнээс газар гэдэгюм үүсчээ. Газар бага багаар тэлж, газар дээр аажим аажмаар элдвийн амьтан орших болов. Гэтэл тэдний дундаас хүн гэдэг амьтан анх түрүүн давамгайлж, цасан дээгүүр цанаар явах, усан дээгүүр завиар хөвөх гэж оролдох болжээ.А н агнаж, загас барьдаг болж, түүгээр хооллон, овог омгоо олшруулан ирэв. Тэр энгүй их усан дунд хатуу газар бий болохоор орчлон ертөнц дээр байдал бэрх болно гэж Лувр нугас даанчмэдсэнгүй ажээ. Газар гэдэг юм бий болсон тэр цагаас хойш тэнгис далай тайвангүй болж, тэр цагаас хойш газар нь тэнгисийн эсрэг, тэнгис нь газрын эсрэг нүдэлдэх болжээ. Гэтэл хүн газар тэнгис хоёрын хооронд хавчигдажзаримдаа нэн ч бэрхтэй орших болжээ. Ер хүн хуурай газарт илүү дуртай болохоор тэнгис тэдэнд дургүй юм… Ө глөө болох дөхөж байв. Энэ дэлхий дээр бас нэг шөнө өнгөрч бас нэг өдөр эхлэх гэж байв. Y л мэдэг гэгэлзэх харанхуй дунд тэнгисийн ус газрын эрэг лүгээ шуугин нийлэх зааг саарал манан дунд бугын урууладил бүдэг бадаг зурайн харагдах болов. Тэнгис далай уухилсаар. Тэнгис газар хоёр шуугин нийлэх заагийн дагуу цэвдэг хүйтэн усны жихүүн уур бөөн бөөнөөр хөөрч, тэнгис далайн урт эргийн дагуу хүнгэнэн хүрхрэх их чимээүүснэ. Тэнгисийн давалгаа газар дээр гарах гэж ихэд зүтгэх бөгөөд хүчирхэг их давалгаа хойно хойноосоо түрэн газар өөддавшлан усанд угаагдсан элсний хүйтэн хатуу цараа дээгүүр арзайсан хүрэн улаан хад чулуун дээгүүр тэнхээ мэдэн дүүлэвч сая амьсгаа тавих мэт хойно хойноосоо үелзсээр буцахдаа эцсийн удаа цалгилан, бөөн хөөс сахруулж,хөвмөл засгийн нэвшингэ үнэр үлдээх ажээ. Тэнгисийн давалгаа заримдаа гадаад их далайн хаврын урсгалд хаанаас хөвж ирсэн нь үл мэдэгдэх мөснийхэлтэрхий эргийн дээр гарган хаях нь үзэгдэнэ. Эргийн элсэн дээр хаягдсан тэрхүү зайгуул мөс төдхөн арчаагүй нимгэн мөхөөлдөс төдий болохын сацуу дараачийн давалгаа дүүлэн ирж буцахдаа дахин хөвүүлэн аваачиж,байгалийн их хүчиндээ нийлүүлэх бөлгөө. Y үр хяраалж улам гэгээтэй болов. Газрын бараа аажмаар зурайн, тэнгис далай ч тодрон үзэгдэв. Шөнийн салхинд уймарсан далайн давалгаа эрэг хөвөө хавиар мөн л цайран үелзэвч эргээс цааш гүн лүүгээ долгионнамдаад тэртээ цаана овор их ирэлжээ гялалзан харагдав. Тэнгисийн зүгээс үүл нүүж далайн эргийн толгодын зүг ойртож байв. Энд тэнгисийн А лаг хав хэмээх тохойн ойролцоо далай руу хатгаж орсон дов толгод бүхий хойгийн дээр нэгэнонцгой хавцал толгой илхэн харагдах бөгөөд тэрхүү толгойг холоос харахад далайн хөвөөгөөр шогшин яваа том гэгчийн алаг нохой лугаа адил харагдах ажгуу. Х оёр хажуугаар нь элдвийн өргөст бут сөөг ургачихсан, зуны аагимхалуун болтол үл хайлах цагаан цас толгойн дээр тогтоод хоёр том чих адил унжчихсан, бас цавь суга аль сүүдэртэй газарт мөн цагаан цас тогтсон тэр А лаг хав хэмээвэл зохих толгой далайгаас ч, ойн зүгээс ч хамгийн түрүүн илхэнхарагддаг авай. Ө глөө наран ургаж хоёр улиангарын төдий өндөрт хөөрөхийн сацуу тэндээс, А лаг толгойн булангаас Н ивхи ястныхэлээр Каяк хэмээн бяцхан гуя онгоц далайд гарав. Завийн дээр гурван ангуучны хамт нэгэн багашиг хөвгүүн явав. А рай залуу, арай чийрэг хоёр нь онгоц ны дөрвөн сэлүүр барьж, хамгийн хөгшин нэг өвгөн онгоцны хитэг дээрсуугаад модон гаанс яаралгүй сорон завийг жолоодон явав. Х үрэн царайтай, учиргүй шовх төвөнхтэй тэр туранхай өвгөний нүүр онц үрчгэр агаад ялангуяа хүзүүн дээгүүр нь гүнзгий гүнзгий нугалаа хэрчлээс тогтжээ. Y ен дээгүүрээбулдруу сууж, хага хага үсэрч сорви болсон өвгөний том гар нь биедээ нэн ч зохицжээ. Y с буурал бараг цагаан хүрэн улаан нүүрт нь бор хөмсөг тун тод харагдана. Тэр өвгөн ус гүйлэгнэсэн улаан нүдээ үргэлж онийлгоод явах ньнарны туяа ойх усны мандлыг насаараа ширтэж сурсан бололтойн дээр тэнгисийн энэ буланд мөнөөхөн гуя онгоцыг зүг таамаг залж явсан шиг санагдана. Гуя онгоцны нөгөө үзүүрт онгоцны яг хошуун дээр арван нэг хоёр орчимнасны хархан нүдтэй хөвгүүн цууцаль адил дөнгөн хавчуулдаад үргэлж хөмсөг атируулан яваа өвгөн зайсанд гологдохгүйн тул аль болохоор өндөлзөхгүйг хичээн заримдаа томцуулыг гэтэн харна. Жаал хөвгүүний сэтгэл машид догдлон явав. Сэтгэл догдолсноос хамрын хоёр нүх сартайж, царайд нь үл мэдэг сэвхтодорчээ. Энэ бол эхийгээ дуурайсны тэмдэг юм. Эх нь ямар нэгэн юманд онц их баярлавал нүүрт нь мөн тийм нууцгай сэвх тодрон ирдэг билээ. Жаал хөвгүүний сэтгэл догдлох нь долоон зөв. Юу гэвэл энэ удаа жаал хөвгүүнийганд сургахаар зориуд дагуулан явжээ. Эл учир Кириск хүү цууцаль адил бөндөгнөн тал тал тийш тэсгэлгүй сонирхон харж явав. Кириск бол амьдралдаа анх удаа жинхэнэ анчин улсыг дагаж, жинхэнэ их авд мордохоор отгийнхоохамгийн том гуя онгоцонд суугаад тэнгис далайд гарч яваа нь энэ. Жаал хөвгүүн суудлаасаа өндөлзөн, сэлүүрчдийг шавдуулахсан гэж онц хүсч явав. Н өгөө далайн ан байдаг аралд бушуухан хүрэхийн тулд өөрөө сэлүүрийг шүүрэнавч байдаг хүчээрээ сэлэх юмсан гэж онц хүсч явав. Гэвч тийнхүү хүүхэд зан гаргах юм бол томоотой улсын инээдмийг хүргэх болно. Эл учир хөвгүүн догдолсон сэтгэлээ нуух гэж байдгаараа хичээнэ. Гэвч тэр байдлаа нуужявж огтхон ч эс чадна. Y нэндээ тийнхүү жаргалтай яваагаа нуух гэдэг түүнд бэрх байлаа. Чийрэг бор хацар нь өөрийн эрхгүй халуу оргин улайжээ. Ялангуяа хүүхдийн цог заль төгөлдөр ариун тунгалаг нүд нь түүний сэтгэлийндотор оволзох баяр бахдалыг ил гаргахгүй нууж хэрхэвч чадахгүй байв. Далайд гарч ан агнах гэдэг юутай сайхан! О рган хэмээх өвгөн хөвгүүний сэтгэлийг мэдэж байв. Н үдээ онийлгоод урагш ширтэн хөвгүүний сэтгэлийг хэдийнэойлгож, “А й даа! Бага насаа гэж!” хэмээн харцаараа энхрийлэн явахдаа зориуд инээмсэглэхгүй гэж хагас дутуу унтарсан гаансаа сорон сорон явав. Ер нь инээмсэглэн яваагаа мэдэгдэж болохгүй. Энэ хөвгүүн ямар тэдэнтэйэрхэлж яваа биш. Далайн анчин болох гэж яваа хүүхэд. Энэ ажлыг нэгэнт эхэлвэл хожим нэгэн цагт мөн далайдаа төгсгөх хэрэгтэй. Далайн ангуучдын хувь зохиол тийм байдаг болой. Учир нь энэ хорвоод далайн агнуураас ондообэрх мөртөө осолтой ажил байхгүй. Тэгвэл энэ ажилд хар багаасаа дадах хэрэгтэй. Тийм ч учраас “оюуныг тэнгэрээс заяадаг, оролдлогыг багаасаа сурдаг” гэж хуучцуул ярьдаг. Бас “Муу анчин отгийн дарамт” ч гэж ярих нь бий.И нгэхлээр эр хүн гэр орноо тэжээж явах гэвэл тэр ажилдаа хар багаасаа дадах хэрэгтэй. Тийм ээлж Кирискт иржээ. Ер энэ хөвгүүнийг далайд дагуулан явж сургах цаг хэдүйн болсон байлаа. Y үнийг хүн бүхэн мэднэ. Чухам энэ өдрийн аян бол ирээдүйд сайн анчин болж, гэр орноо тэжээх учиртай Кирисктзориулагдаж буйг А лаг хав толгойн ёроолд орших Загас-эхнэр овгийн бууцны бүх улс мэдэж байв. Энэ отгийн дотор төрсөн эр хүн болгон хар багаасаа тэнгис далайтай анд бололцох ёстой гэж үздэг билээ. Тэгэх юм бол тэнгис далайтэр хүнийгээ мэддэг болж, тэр хүн нь тэнгис далайг хүндлэн үздэг болдог нь ёс. Тийм ч учраас отгийн тэргүүлэгч О рган өвгөн өөрөө хөвгүүний эцэг Эмрайин түүний үеэл дүү Мылгун гэгч хоёр шилдэг анчингаа авч өтгөс өвгөдөөс үр хүүхдийнхээ өмнө, энэ удаа Кириск хөвгүүний өмнө хүлээсэн ариун нандин үүргээ биелүүлэх ёсыг дагаж далайнан авд гарч байгаа нь энэ. Кириск хүү одоо ч хойшид ч ямагт тэнгис далайтай зангаа авалцан, одоо ч хойшид ч ямагт олзтой, олзгүй ч тэнгис далайд явах ёстой болно. Кириск хүү одоогоор хүний гараас хараахан гараагүй бяцхан хүү байг, ер нь тэр сайн анчин болох эсэх нь одоогоорхараахан мэдэгдэхгүй байг /болохыг хэн байг гэхэв/ ямар ч гэсэн өвгөцүүл тэнхээ тамир доройтон энэ ажлаас хөндийрөхийн цагт чухам Кириск хүү л отгийн түшиг тулгуур, тэжээгч нь болно шүү дээ. Y еийн үед ингэж явжирсэн учиртай. Ер амьдрал ч тийм байдаг. Гэвч үүнийг ил ярих хүн үгүй. Х үн энэ тухай дотроо бодохоос биш гадагшаа ярих нь үгүй. И ймээс ч Кириск хүүг анхудаа анд явах гэж буй энэ үйл явдлыг А лаг хав толгойн эрэгт орших Загас-эхнэрийн отгийнхны дотроос хэн ч тоосонгүй. Тэр ч байтугай Кирискийг том улстай далайд явахыг зориуд анзаарахгүй байх гэж хичээж байв. Энэявдлыг ер онцын юм гэж үзэхгүй байх шиг байв. Эх нь түүнийг гаргаж өгсөн боловч далайд явна гэж ганц ч үг дуугарсангүй. Далайн булан ч хүргэж өгсөнгүй салж,“За түлээнд яваад ир дээ” гэж зориуд чанга хэлэхдээ хүний урманд далай тийш харсангүй, харин ойн зүг харж, “Сайхан хуурай түлээ олж ирнэ шүү, битгий модонд төөрч орхиорой” гэжээ. И нгэж хэлдэг нь хүүгийнхээ аянымөрийг баллаж, лус савдгаас төөрүүлж буй хэрэг юм. Бас эцгийн нь талаар ганц ч үг дуугарсангүй. Эмрайин бол түүний эцэг биш, Кириск хүү эцэгтэйгээ явах гэж байгаа биш, зүгээр санамсаргүй улстай явах гэж байгаа юм шигбайв. Энэ нь мөн л Эмрайин Кириск хоёр эцэг хүү мөн гэдгийг аанай сайхи лус савдагт мэдэгдэхгүй гэсэн хэрэг. Эцэг хүү хоёр анд мордоход лус савдаг маш дургүй байдаг болой. Эцэг хүү хоёр цуг явах юм бол хэн нэгний хүчзоригийг хугалах гэж, далайд явдаггүй байж, ой модонд явдаггүй байж гэж хэн нэгний амыг бариулах гэж хэн нэгнийг хорлож болно. Ер лус савдаг гэдэг дандаа хүмүүсийг хорлох аян тал харж явдаг ажээ. Х арин Кириск нялх хүүхэд биш болохоор лус савдгаас үл айна. Гэтэл эх нь учиргүй айж, хүүгийнхээ төлөөнөө ухаангарна. Чи нас бага, чамайг самууруулж байгаад хорлох нь нэн амархан гэдэг билээ. Энэ ч бас үнэн! Тэрхүү лус савдаг, ад албингууд бага хүүхдэд хичнээн зовлон тарьдаг гэж бодно. Элдвийн өвчин эмгэг хүргэж хорлоно.Х үүхдийг хожим сайн анчин болгохгүй гэж эрэмдэг зэрэмдэг болгож орхино. Тийм хүн хожим хэнд ч хэрэггүй амьтан болж хувирна шүү дээ. Тиймийн тул хүүхдийг ялангуяа бага балчирт нь элдэв лус савдгийн хорлолоосзайлуулж байх нь тун чухал. Х үн хэзээ том болж бие даасан цагт ямар ч лус савдгаас айх явдал огт үгүй болно. Том хүнийг лус савдаг дийлэхгүй, ер бяртай чадалтай хүнээс өөрснөө айдаг болдог гэж бодно. Эх нь хүүгээ ингэж гаргаж өгөв. Х үүгээ гаргаж өгөөд тийнхүү айж, залбирч, итгэж байгаагаа ч тас нууж баахандуугай зогсож байгаад гэр рүүгээ явахдаа хүний урманд далайн зүг харсангүй. Эцгий нь тухай ганц ч үг дурдсангүй, ердөө эр нөхөр нь хүүгээ аваад хаашаа явж буйг огт мэдээгүй хүн шиг байв. Уг нь энэн эхнэр тэдний аян замынхүнсийг гурван хоногийн нөөцтэйгээр бэлдэж өгсөн мөртөө одоо болоход юу ч мэдээгүй хүний дүрийг эсгэж байв. Х үүгийнхээ хойноос тийм айхтар санаа зовж байжээ. Тэгж айхтар айж байсан мөртөө айж байгааг нь бас лус савдагмэдчих вий гэхдээ сэтгэлийнхээ тэр түгшүүрийг огтхон ч ил гаргасангүй харьжээ. Чингээд эх нь далайн тохой хүрэлгүй харьж, хүү нь лус савдгаас нуугдан зам мөрөө буруулан бутан дундуур сүлжинявав. Эх нь тэгж яваарай гэж захисан тул тийм өдөр эхийн сэтгэлийг хугалахыг огтхон ч хүссэнгүй. Х үү түүнээс хол түрүүнд яваа гурвын хойноос харайлгав. Тэднийг даруй гүйцэн очив. Ц аадуул нь ачаа үүргээ, буу зэвсгээ, аргамж татлагаа үүрээд яаралгүй алхаж байв.Х амгийн тэргүүнд омгийн тэргүүлэгч О рган өвгөн, хойноос нь өндөр нуруутай, өргөн ханхар цээжтэй, бавгар сахалтай Эмрайин алхах нь онц бараатай харагдана. Х ойноос нь хожуул шиг тагдгар бөөрөнхий биетэй Мылгунмаажигнаж явав. Тэд хүйтэнд дулаан, усанд норохгүй гэж дандаар ангийн арьс савхиар хийсэн хуучин хувцас өмсчээ. Тэдний дэргэд Кириск нэн ч гоё харагдана. Эх нь далайд явахдаа өмсөг гэж аль хэдийнээс хувцас зэхэхдээхармаан ууттай, эргэн тойрон эмжээр хамжлагатай их л гоё хувцас зэхжээ. Далайд явахад түүний хэрэг юу байхав. Гэвч хүний эх бол эх шүү дээ. Кирискийг зэрэгцэн ирэхэд Мылгун -Х үүе чи юу, чамайг гэртээ үлдсэн гэж бид бодлоо шүү. Ээж чинь хөтлөөд харьчихсан байх гэж бодсон шүү гэжгайхаж дооглосонд, -Яалаа гэж тэр билээ? А мьд байсан цагт хэзээ ч тэгэхгүй! Энэ чинь би шүү дээ гэж гомдохдоо арай л багтарсангүй. -За за тоглож байхыг мэдэхгүй юу. И нгэж болохгүй шүү. Далай дээр үг ярилцах гэдэг найз найзтайгаа үг ярихтай огтадилгүй. Май, үүнийг үүрээд явсан чинь дээр байхаа гэж Мылгун ангийнхаа бууг үүрүүлсэнд хөвгүүн их л урамтай баяртай зэрэгцэн явав. Тэдэнд одоо ачаагаа ачаад л хөдлөх ажил үлдэв. За тэд ингэж далайд гарав. Х арин хэрвээ аз дайрч олз омогтой иргэж ирвэл байдал шал өмнөө болно. Х өвгүүнийгзүй ёсоор хүндэтгэж залуу анчинг угтах баяр болно. Тэнгис далайн өгөөмөр баялгийг дуулах болно. Тэнгис далайн хязгааргүй гүнд зоригтой, бяртай ангуучдад баригдах тавилантай загас жараахай, ан амьтан зөндөөн! Тэр дуундааомгийн элэнц хуланц болох Загас-эхнэрийг өргөн дуулах болно. Тэрхүү элэнц хуланцаас газар дэлхий дээр Загас- эхнэрийн удам судар бий болсон болохоор аргагүй! Тэгээд хэц хэнгэрэг нижигнэн олон бөө бууж тэдний дотроосхамгийн их ухаантай нь Газар, Усыг дуудан, Кириск гэгч нэгэн шинэ анчин бий болсныг даатгах болно. Энэ хөвгүүнд газар дэлхий ямагт өгөөжтэй байгаарай, энэ хүүг их том анчин болгож өсгөж үзээрэй, энэ хөвгүүн Газар,Усны аль алинд их олз омогтой яваг, олз омгоо их бага улсад адил тэгш