ᠬᠠᠷᠷᠢ ᠫᠣᠲ᠋ᠧᠷ 2 (ᠺᠢᠷᠢᠯ)
1 2 Харри Поттер ба Нууц өрөө Зохиолч: J. K. Rowling http://www.jkrowling.com/ Орчуулагч: Д.Даваа Эмхэтгэл, хөрвүүлэлт: Б.Болдхүү Имэйл: bxbenny@gmail.com Блог: http://www.boldkhuu.com Facebook: http://facebook.com/bxbenny Twitter: http://twitter.com/bxbenny Эхийг Asuult Forum-аас авав. 3 ГАРЧИГ БҮЛЭГ 1: ТӨРСӨН ӨДРӨӨС МУУ ЮМ АЛГА ..................................................................................... 4 БҮЛЭГ 2: ДОББИ АЮУЛЫН ТУХАЙ АНХААРУУЛАВ ........................................................................ 10 БҮЛЭГ 3: «︔ YYР»︔ ................................................................................................................................ 19 БҮЛЭГ 4: «︔ ФЛОРИШ БЛОТТС»︔ ДЭЛГYYР ........................................................................................ 32 БҮЛЭГ 5: ШАЖИГНУУР УД ............................................................................................................... 49 БҮЛЭГ 6: АЛТАН ХОНГИОТ ТУГ YС .................................................................................................. 64 БҮЛЭГ 7: ЭРЛИЙЗ БА НУУЦЛАГ ДУУ ............................................................................................... 77 БҮЛЭГ 8: YХЛИЙН ОЙН БАЯР .......................................................................................................... 90 БҮЛЭГ 9: ХАНАН ДЭЭРХ БИЧИГ ..................................................................................................... 104 БҮЛЭГ 10: ГАЛЗУУРСАН БӨМБӨГ ................................................................................................. 118 БҮЛЭГ 11: ХАЛЗ ТУЛААНЫ КЛУБ .................................................................................................. 132 БҮЛЭГ 12: ХУВИРГАХ УУСМАЛ ...................................................................................................... 147 БҮЛЭГ 13: ШИДЭТ ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ .................................................................................... 163 БҮЛЭГ 14: КОРНЕЛИУС ФАЖ ......................................................................................................... 179 БҮЛЭГ 15: АРАГОГ ААЛЗ ................................................................................................................ 191 БҮЛЭГ 16: НУУЦ ӨРӨӨ .................................................................................................................. 203 БҮЛЭГ 17: СЛИЗЕРИНИЙ YЕ ЗАЛГАМЖЛАГЧ ................................................................................ 220 БҮЛЭГ 18: ДОББИЙН ХYРТСЭН ШАГНАЛ ...................................................................................... 235 4 БҮЛЭГ 1: ТӨРСӨН ӨДРӨӨС МУУ ЮМ АЛГА Улаан модон гудамжны дөрөвдүгээр байшинд өглөөний цайны үеэр бас хэрүүл шуугиан дэгджээ, Өглөө эрт зээгийнхээ өрөөнөөс гарах уульний чанга гуугчих чимээнээр ноён Дурсль сэрсэн аж. - Долоо хоногт гурван удаа︕ Түүнийгээ захирч чадахгүй юм бол хурдхан гаргаж хая гэж ширээний голд суух үедээ зандран хэлэв, - Ууль торонд байхдаа уйдах юмаа. Дураараа байдаг шувуу шүү дээ. Yгүй ядахдаа шөнө гаргаж байхгүй бол гэж Харри дандаа тайлбарладаг байлаа. - Тэгвэл би хувиа бодсон хэрэг болж байна уу︖ Ууль шөнийн цагаар чухам яадгийг мэдэхгүй гэж бодоо юу︖ Вернон ах нь эхнэрээ харснаа өндөг наалдсан сахлаа арчив. Харри бас л эсэргүүцэх санаатай амаа нээсэн авч үеэл Дадли нь: - Гахайн утсан мах аль︕ гэлээ. - Yр минь, хайруулын тавагнаас авчих. Тэнд зөндөө бий. Одоохондоо олдож байгаа дээр нь сайн идэж ав. Сургуулийн хоолыг хоол гэх арга алга︕ гэж Петунья эгч хэлээд уярсандаа нулимс мэлтрүүлж байв. - Петунья, дэмий юм яриад л. Би энэ сайхан сургуульд огт өлсөж үзээгүй юм даг. Хүүгээ ч цатгалан байгаа гэж бодож байна хэмээн Вернон ах дургүйцэн хэллээ. Дадли хоол хүнсээр дутагдаагүй нь хартал илт. Харвин нь сандал шүргэхээр бүдүүн болчихсон юм чинь. - Надад хайруулын таваг аваад аль︕ гэж Харрид тушаав. - Шидэт үгээ мартчихжээ дээ гэж Харри түүнд санууллаа, Энэхүү жирийн үг тэдний гэр бүлийнхэнд бух уурлуулдаг улаан даавуу шиг нөлөөлжээ. Дадли дуу алдаад сандал дээрээсээ түжигнэн унав. Хатагтай Дурсль хашгирах гэснээ болиод алгаараа амаа дарлаа. Харин ноён Дурсль сандлаасаа үсрэн босоход санчигны нь хөх судас гүрэлзэж харагдана. - Би түүнийг «︔ ажаамуу»︔ гэдэг эелдэг үгийг мартчихжээ гэж л хэлэх гэсэн юм хэмээн Харри өөрийгөө яаран зөвтгөв. - Манай гэрт «︔ ш»︔ үсгээр эхэлсэн ямар ч үг хэлж болохгүй гэдгийг чамд би хичнээн удаа хэлэх хэрэгтэй болж байна. Бас хүүг маань сургах санаатай шүү︕ гэж Вернон ах шүлсээ үсчүүлэн, ширээ шаан хорсолтой хэллээ. - Би ердөө л ... - Би энэ дээвэр дор байхдаа чиний тэр заваан юмыг чинь тэвчихгүй︕ Ха р р и П о тт е р II - Н ууц Ө р ө ө Э м хэ тг э сэ н: www.boldkhuu.com 5 Харри нагац ахынхаа баргар хүрэн царай, шалан дээрээс хүүгээ босгох санаатай амьсгаадан ноцолдож Петунья эгчийнхээ цонхигор царай харлаа. Тэгээд: - За ... за гэж толгой дохив. Вернон ах сандалдаа суугаад уурласан хирс шиг амьсгаадан байхдаа жижигхэн нүдээрээ Харриг нэвт өрөмдөхийг хүсэх мэт харагдана. Yнэндээ бол Харри бусадтай адилгүй ер бусын хүүхэд байлаа. Харри Поттер бол ид шидтэн шүү дээ. Тэрбээр шидтэнгүүдийн хэлээр «︔ бодон»︔ гэгдэх ид шидтэнгүүдийн «︔ Хогвартс»︔ сургуулийн нэгдүгээр дамжааг дүүргээд, амралтаараа гэртээ ирээд байгаа нь энэ. Түүнийг ирэхэд Дурслийхэн баярлаагүй хэдий ч энэ гэрт байхдаа Харрийн үзсэн зүйлтэй харьцуулахад юу ч биш байхгүй юу. Харри сургууль, шилтгээн, нууц хонгил, хий үзэгдэл, хичээл ном, багш нараа ︵гэхдээ шидэт уусмалын хичээл заадаг Снеггийг биш шүү︶ бас их танхимд нийтээрээ иддэг хоол ундаа санаж байлаа. Шилтгээний хамгийн дээр байдаг унтлагын дугуй өрөөн дахь дөрвөн хөлтэй ор нь хичнээн сайхан гээч. Уульнууд шуудан зөөгөөд л бас Хориотой ойн цоорхойд сайхан сэтгэлтэй ойн сахиул Хагрид суудаг юм. Ялангуяа шидтэнгүүдийн тоглох дуртай квиддичээ бүр ч их үгүйлж байв. Өндөр модон дээрх зургаан цагариг хөөрөгч дөрвөн бөмбөг шүүр унасан арван дөрвөн тоглогч. Вернон ах нь зээгээ гэртээ авчраад хамгийн түрүүнд сурах бичиг, шидэт саваа, жанч, шинэ загварын «︔ Нисдэг лус-2000»︔ шүүр зэрэг шидэт зүйлүүдийг нь хураан авчээ. Энэ бүхнийг шатны хонгилд хийгээд цоожилчихсон аж. Зуны даалгавраа хийх эсэх нь Дурслийханд огт хамаагүй хэрэг. Гэтэл Харрийг бэлтгэл сургуулиа хийхгүй бол тэнхимийн шигшээгээс хөөх болно. Судсанд нь ид шидтэний дусал ч цус байхгүй жирийн хүмүүсийг шидтэнгүүд магл гэдэг нь тэдний хэлээр «︔ эгэл хүмүүс»︔ гэсэн үг юм. Бүгд биш ч гэлээ эгэл хүмүүсийн хувьд гэртээ шидтэн байлгах нь шившигт тооцогдоно. Ид шидийн ертөнцтэй ямар ч холбоогүй байхын тулд Вернон ах маань Хэдвиг уулийг хүртэл цоожтой байлгана. Харри хүү Дурслийн гэр бүлд онцгой содон байлаа. Вернон ах нь болохоор өтгөн хар сахалтай хүзүү гэхээр юмгүй намбатай эр. Харин Петунья эгч нь морь шиг царайтай туранхай цонхигор бол улаан хацартай, цайвар цагаан царайтай Дадли болохоор торойтой тун ч төстэй. Харри бол жижигхэн туранхай, дугуй шилнийхээ цаанаас орчлон хорвоог гялалзсан ногоон нүдээрээ харна. Хөө шиг хар үс нь ямагт арзайж, духан дээрх цахилгаан шиг нарийхан сорви нь арван нэгэн жилийн тэртээ Харрийг Дурслийн гэрийн үүднээс олж авахад тохиолдсон эмгэнэлт явдлын гэрч болон хоцорчээ. Тэгэхэд ердөө л ой хүрч байсан юм чинь үхлээс яаж мултарснаа огт санахгүй байх нь мэдээж. Одоо болтол нэрээрээ бусад шидтэнгүүдийг сүрдүүлдэг агуу их хар шидтэн лорд Волдеморт Харрийн гэр бүлийнхэнд хараал хийсэн билээ. Эцэг эх хоёр нь үрэгдсэн ч Ха р р и П о тт е р II - Н ууц Ө р ө ө Э м хэ тг э сэ н: www.boldkhuu.com 6 хараал жатга хүүд нөлөөлөөгүй юм. Духан дээрх тахир сорви л өнгөрсөн явдлыг сануулна. Хамгийн хачирхалтай нь энэ явдлын дараа харгис Волдемортын ид шидийн хүч нь яагаад ч юм барагдчихжээ. Ингээд л Харри маань цорын ганц хамаатан болох ээжийнхээ эгч түүний нөхөр хоёрын гэрийн үүдэнд хүргэгдсэн юм даа. Тэдэнтэй хамт арван жил амьдрахдаа, эргэн тойронд нь заримдаа хачирхалтай зүйл болж байгааг огт ойлгодоггүй байв. Эцэг эхээ машины осолд амь үрэгдсэний дараа энэ сорви духан дээр чинь үлдсэн гэж нагац ахыгаа ярихад хэзээ ч эргэлзэж байсангүй. Тэгтэл жилийн өмнө үнэнийг өгүүлсэн захидал «︔ Хогвартс»︔ -аас авсан билээ. Тэнд суралцахаар явж байхдаа гэнэтхэн алдартай хүн бүр сорвиор нь таньж байна гэдгийг мэдсэн юм. Харин одоо зуны амралт болж ахиад л энэ гэрт шаварт хутгалдсан золбин нохой шиг аашлуулан сууж байна. Өнөөдөр төрсөн өдөр нь ч гэлээ хэн ч энэ тухай санасангүй. Тэд бялуу ч өгдөггүй юм чинь бэлэг сэлт горьдох хэрэггүй. Гэхдээ бүр мартана гэдэг ... Вернон ах учир битүүлэг ханиалган Харрийн гуниг бодлыг тасалдууллаа. Вернон ах нь: - Өнөөдөр бидний хувьд чухал өдөр шүү дээ ... гэжээ. Харри санамсаргүй байснаа гайхлаа. Тэгтэл: - ... Яагаад гэвэл амьдралдаа хамгийн том гэрээ хийнэ гэж ноён Дурсль үргэлжлүүлжээ. Харри ахиад л талхаа зажилж байв. Энэ гэрээ гэдэг нь түүнийг бүр залхааж гүйцжээ. Сүүлийн хоёр долоо хоног зөвхөн үүний тухай л ярьцгаасан юм. Өнөө орой барилгын пүүсийн баян эзэнд зориулж зоог барих ажээ. Өрөм хийдэг хувийн үйлдвэрийн эзэн Вернон ах түүнтэй ашигтай гэрээ хийх санаатай байгаа юм. Зочин эхнэртэйгээ хамт ирнэ. - Өнөө орой яах ёстойгоо дахин нэг давтвал гэмгүй байхаа. За, яг найм гэхэд бүгд байраа эзэлсэн байх ёстой. Тэгээд Петунья чи ... гэж Вернон ахыг хэлэхэд: - Зочны өрөөнд. Миний үүрэг бол эрхэм зочдыг хүндэтгэн мэндлэх ёстой гэж Петунья эгч дэмжлээ. - Сайн байна. Харин Дадлик︖ - Би зочдод үүд нээж өгнө. Ноён Мейсон, хатагтай Мейсон та бүхэн хувцасаа өгнө үү︕ гэж хэлнэ гээд бүдүүн хүү инээмсэглэв. - Ай даа︕ Тэд чамайг шууд л хайрлах болно︕ гэж Петунья эгч уулга алдлаа. Ха р р и П о тт е р II - Н ууц Ө р ө ө Э м хэ тг э сэ н: www.boldkhuu.com 7 - Сайна байна. Дадлик гэж ноён Дурсль хүүгээ магтаад Харри руу хандан: - Чи яах ёстой билээ︖ гэв. - Өрөөнд огт байхгүй юм шиг чимээгүй сууна гэж Харри нэгэн хэмээр дуржигнууллаа. - Нэг ч авиа гаргаж болохгүй шүү︕ Дараа нь би тэднийг зочдын өрөөнд дагуулж ороод Петуньяд танилцуулна. Тэгээд уух юм өгнө. Найм арван тав гэхэд ... - Би зочдыг хоолонд урина гэж Петунья эгч албархуу хэлэв. - Тэгээд Дадлик ... - Та бүхэн хоолны өрөөнд орцгооно уу гэж байхгүй хүмүүсийн зүг тарган булцгар гараа сунган хэлснээ эцэг, эхээ бардамхан хараад: - За ямар байна︖ гэлээ. - Бяцхан үр минь, ёстой эр хүн︕ гэж нагац эгч нулимс гүйлгэнүүлэн бахархана. - Харин чи︖ гэж Вернон ахыг ширүүн харан асуухад: - Өрөөнд огт байхгүй юм шиг чимээгүй сууна гэж Харри давтлаа. - Зүйтэй. Хоолны үеэр зочиддоо хүн бүр аятайхан үг хэлэх болно. Петунья юу бодож олсон бэ︖ - Ноён Мейсон таныг гольф сайн тоглодог гэж Вернон маань ярьсан шүү︕ Хатагтай Мейсон та энэ гайхамшигтай пальтог хаанаас худалдаж авснаа хэлж болохсон болов уу︖ - Маш сайн︕ Харин Дадлик︖ - Өнгөрөгч долоо хоногт бид хичээл дээрээ «︔ Миний шүтээн»︔ гэдэг сэдвээр зохион бичлэг хийсэн юм. Би ноён Мейсон таны тухай бичсээн. Энэ ч арай дэндлээ. Петунья эгч хэт догдолсондоо болоод хүүгээ цээжиндээ наан уйлахад Харри ширээн доогуур оров. Чимээгүй ч гэсэн инээж байгааг нь харчихвал балрана биз дээ. - Харри чи︖ - Харри ширээн доороос гарч инээхгүй байхыг хичээн: - Өрөөндөө огт байхгүй юм шиг чимээгүй сууна гэж давтлаа. - Яг зүйтэй. Мейсоныхонд би чиний тухай юу ч яриагүй шүү. Тэд үүнийг мэдэх шаардлагагүй ... Хоолны дараа Петунья тэднийг цай уулгахаар зочны өрөөнд урих үеэр би өрөмнийхөө тухай санаандгүй мэт ярина. Оройн мэдээ эхлэхээс өмнө Ха р р и П о тт е р II - Н ууц Ө р ө ө Э м хэ тг э сэ н: www.boldkhuu.com 8 гэрээнд гарын үсэг зурах юм. Тэгээд л маргааш өглөө дэлгүүрээр явна даа. Майоркад амрахын тулд юм авах хэрэгтэй байна︕ - Одоо Дадли бид хоёр явж хувцас худалдаж авна. Петунья чи бүх юмыг сайхан янзалчих. Харри минь, түүний хөлд орооцолдон бүү саад болоод байгаарай. Харри цэцэрлэгт очлоо. Нарлаг сайхан өдөр байв. Тэрбээр ногоон дээгүүр явснаа сандал дээр сууж: «︔ Төрсөн өдрийн мэнд хүргэе, төрсөн өдрийн мэнд хүргэе ...»︔ гэж гунигтайхан аялав. Ил захидал ч үгүй бэлэг ч үгүй үдэш болоход бүр ч хэцүү. Ийш тийш хааш яашхан харж байснаа таримал бургасан хашаан дээр харц нь тогтлоо. Түүний сэтгэл санаа хэзээ ч ийм гунигтай, ганцаардмал байсангүй. Дэргэд нь Рон Уизли, Гермиона Грэйнжер гээд түүний сайн андууд алга. Тэд түүнийг бүр мартжээ. Бүхэл зуны туршид ганц ч захиа ирсэнгүй︕ Зургадугаар сард уг нь Рон түүнийг урьж байсан шүү дээ. Харри торыг шившлэгээр нээж анд нар лугаа Хэдвиггаар захиа илгээх гэж хичнээн удаа хүссэн гээч. Гэхдээ ингэвэл хэрэг мандах байлгүй. Насанд хүрээгүй шидтэнгүүд сургуулиас гадуур ид шид үзүүлэх хатуу хориотой. Yнэндээ Вернон ах хоригийн тухай юу ч мэдэхгүй л дээ. Хэрэв мэддэгсэн бол зээ дүүгээ аль эрт шүүр, шидэт саваатай нь хамт хонгилд цоожлох байсан байлгүй. Хэрэв тэднийг шивхний цох ч юм уу, өөр ямар нэгэн амьтан болгон хувиргачихвал тэд ямар их айх бол доо. Эхний хоёр долоо хоногт Харри зугаатай юм бодож олжээ. Дадлид дургүй нь хүрэхээрээ нэг юм хэлээд л салхи шиг хийсгэчихдэг байв. Андаас нь захидал ирэхгүй болохоор шидэт ертөнц зэрэглээ болон хувирч үеэлээ даажигнан тоглохоос ч дургүй хүрнэ. Гэтэл тэд өнөөдөр төрсөн өдрийг нь ч санахгүй байдаг. Сургуулийнхаа хэнээс ч хамаагүй ямар ч хамаагүй сураг дуулах юм сан. Эвлэршгүй байдаг Драко Малфой байсан ч хамаа алга. Хогвартс зүүд биш байсан гэдгийг л итгүүлж байвал болоо. Сургуульд ч янз бүрийн л явдал гардаг байлаа. Гуравдугаар улирлын сүүлчээр Харри Волдеморттой улаан нүүрээрээ тулгарсан билээ. Хэдийгээр хар лорд маань өнгөрсөн үеэ бодвол сүүдэр төдий байсан ч тийм муухай амьтантай хэн тааралдая гэж бодох вэ дээ. Юутай ч атугай хар шидийн заль, овсгоог хэн ч гүйцэхгүй юм даг. Хүчин чадлаа эргүүлж олохын тулд тэр хэний ч өмнө сөхрөхгүй нь лавтай. Yнэндээ бол Харри хоёрдахь удаагаа амь гарсан хэрэг. Түүний амь нас дээсэн дөрөөн дээр байсан шүү. Тэр өдрөөс хойш нэг бус долоо хоног өнгөрсөн ч шөнө сэрэхэд нь хүйтэн хөлс цувчихсан байна. Ахиад л аймшигт царай ухаангүй нүд зүүдлэгдэнэ. Yнэхээр аймаар. Одоо Волдеморт хаана байдаг бол︖ Харри гэнэтхэн биеэ хөвчлөв. Бутан дундаас хэн нэг хүн түүнийг ажиглаад ч байх шиг. Харрийг сандлаас үсрэн босоход өтгөн навчин дунд хоёр том ногоон нүд жирсхийн үзэгджээ. - Өнөөдөр ямар өдөр гэдгийг би мэднээ гэх Дадлийн тохуутай дуу сонсогдов. Тэр дөхөж ирлээ. Ха р р и П о тт е р II - Н ууц Ө р ө ө Э м хэ тг э сэ н: www.boldkhuu.com 9 Том нүд анивчсанаа алга болчихжээ. - Юу гэнээ︖ хэмээн Харри бургасан хашаанаас нүд салгалгүй асуув. - Өнөөдөр ямар өдөр гэд