ᠲᠠᠨᠢᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠡᠮᠡᠭᠲᠡᠢ ᠶᠢᠨ ᠵᠠᠬᠢᠳᠠᠯ
Стефан Цвей г Тан и хгүй эмэгтэй н захи дал Уулын амралтад гурав хоног амраад Вена хотод өглөө эрт буцаж ирсэн нэрт зохиолч Р. галт тэрэгний буудлаассонин худалдан авч сар өдрийг нь харахдаа өнөөдөр өөрийнхөө төрсөн өдөр гэдгийг гэнэт санав. Н эг л мэдэхэд дөчин нэг хүрлээ дээ гэж бодохдоо хөөрч догдолсон ч үгүй, гуньж гутарсан ч үгүй сониноошажигнуулан эвхээд хөлсний тэрэг зогсоон гэр лүүгээ явлаа. Зарц нь түүнийг эзгүй хойгуур ирсэн болон утсаар ярьсан хүмүүсийн тухай ярингаа тавиуртай захидал цахилгаануудыг авчирч өгөв. Зохиолч захидлуудыг залхуу ньхүрсэн янзтай задлан үзэж, хаягийг нь унших зуураа дэндүү зузаан санагдсан үл таних эмэгтэйн захиаг хажуу тийш нь тавилаа. Тэрээр зөөлөн сандалд тухлан суугаад зарцынхаа авчирсан цайг ууж, тамхи татангаа сонин уншиж, дараань өнөөх захидлыг задлав. Энэ нь захидал гэхээсэн илүү гар бичмэлтэй төстэй, бараг гуч шахам хуудас танихгүй эмэгтэй хүний гараар яарч сандран муруй хазгай бичсэн зүйл байсанд Р. өөрийн эрхгүй дугтуйд нь дагалдах зурвасбайгаа үгүйг үзэхэд дугтуй нь юу ч үгүй хоосон, тэр ч бүү хэл ямар нэгэн нэр, гарын үсэг, буцах хаяг ч байсангүй. Зохиолч гайхалтай юм хэмээн өөртөө хэлээд захиаг уншиж эхлэв. “Н амайг хэзээ ч танихгүй чамдаа“ гэж эхэлсэнядахдаа мэндийн үг ч үгүй захиаг их л гайхашран цааш уншлаа. Х энд хандсан байж таарах вэ, надад уу эсвэл өөр хүнд үү? Энэ л асуулт зохиолчийн сонирхлыг хөдөлгөж, үргэлжлүүлэн уншихаар шийдлээ. . Миний хүү өчигдөр нас барлаа. Түүнийхээ үхэлтэй тэмцэж буй бяцхан биеийг аврах гэж гурван өдөр гурван шөнөсахив. Х алуу шатсан духан дээр нь мөсөн жин тавьж, жижигхэн гарыг нь өдөр шөнөгүй атгаж, дөчин нэгэн цаг орноос нь ч холдолгүй биеийг нь хөртөл хамт байсан. Гурав дахь өдрийн шөнөөс нь миний тамир барагдаж өөрийнмэдэлгүй нүд анилдан хатуу сандал дээр суугаагаараа гурав дөрөвхөн цаг цурамхийх чөлөөнд үхэл хүүг маань аваад явчихсан юм. О доо хүү маань өөрийнхөө нарийхан орон дээр намайг сэрэхэд хэвтэж байсан тэр л чигтээ цагаанцамцтайгаа, ухаалаг хархан нүд нь аниастай хэвтэж байна. Х үүгийн минь бяцхан нүүрэнд туссан лааны гэрэл хөдлөхөд тэр минь амьд ч юм шиг харагдан, одоохон босож ирээд хүүхдийн гэнэн хонгор дуугаар ээждээ ямар нэгэнюм хэлнэ дээ гэж итгэхэд ч бэлэн сууна. Гэвч хүүгийнхээ хэзээ ч сэрэхгүйг мэдэж байгаа болохоор өөртөө тэгж бүтэлгүй найдлага төрүүлэхгүйн тулдтийшээ харахыг ч би хүсэхгүй байгаа юм. Миний хүү өчигдөрхөн нас барж, одоо надад ганцхан чи, миний амьдралын тухай юу ч мэдэхгүй, амьдралаар ажиггүй тоглож яваа ганцхан чи л үлдлээ. Миний үргэлж хайрлаж явсан, намайг хэзээ ч мэдэхгүй ганцхан чи минь л надад байна. Би тав дахь лаагаа асааж,захидал бичиж буй ширээнээ тавив. Энэ аймшигт хоромд нас барсан хүүгийнхээ дэргэд уй гашуугаа хэнтэй ч хуваалцаж чадахгүй ганцаараа байхдаа чамаасаа өөр хэндээ ч хандах билээ. О доо надад ганцхан чи л бүхнийг орлонүлдлээ. Би бүрэн гүйцэд ойлгуулж чадахгүй ч байж мэднэ. Яагаад гэхээр толгой минь өвдөж ухаан санаа минь самууран байна. Х эрвээ хүүгийнхээ адил томуу хүрээд халуурч байгаа бол айх ч юм алга, хүүгийнхээ хойноос яваадл өгнө. Байсхийгээд л нүд минь харанхуйлж захиагаа дуусгаж чадахгүй болов уу гэхээс айж байгаа ч намайг хэзээ ч таньж мэдэхгүй хайрт чамдаа бүхнийг ойлгуулах гэж эхний бөгөөд эцсийн удаа бичиж буй захиагаа ямар ч гэсэнгүйцээх л болно. Би чамдаа юуны өмнө чи хэзээ ч мэдээгүй атлаа бүхий л амьдрал нь хар нялхаасаа чамтай холбогдсон өөрийнхөө тухай ярих гэсэн юм. Х арин чи миний энэ нууцыг надад хариу хэлэх ямар ч боломжгүй болж,намайг үхсэний дараа л мэдэх болно. Яагаад тэр вэ гэвэл халуундаа чичрэн байсан бие минь хөрч эхлээд хэзээ хэзээгүй үхэх гэж байгаагаа улам гүнзгий мэдэрсээр байна. Х эрвээ үхдэггүй юмаа гэхэд энэ захидлыг урж хаячихаадурьдынх шигээ хэнд ч юу ч хэлэхгүй үг дуугүй явах болно. Энэ захиа хэзээ нэгэн цагт чиний гарт ордог юмаа гэхэд өөрийнхөө бүхий л амьдралын турш сүүлчийн мөчөө хүртэл чамайг л гэж амьдарч байсан энэ эмэгтэй хорвоогорхиод явчихсан байна. Н эгэнт үхсэн хүн юу ч шаардаж баяр гуниг, дурлал хайр алийг нь ч хүсдэггүй болохоор чи миний үгнээс айх хэрэггүй ээ. Гагцхүү миний бичсэнд итгээрэй. Х орвоод ганцхан үрээ алдчихаад байгаа эх хүн яажхудлаа хэлэх вэ? Би чамаасаа энэ бүгдэд итгээрэй гэж залбиран гуйж байна. Би чамдаа өөрийнхөө амьдралынхаа тухай юу ч орхихгүй ярья. Чамайг харахаас өмнө миний амьдрал нэг л бүрхэг бүүдгэр мананд хучигдсан мэт өөрт минь тодорхой юу чсанагдахгүй юм. Миний амьдралын сүүлчийн амьсгал шингэсэн энэ захиаг уншиж буй одоо чиний амьдарч байгаа өрөөний чинь өөдөөс харсан шатны дэргэд би анх чамайг харсан юм. Тэгэхэд би дөнгөж арван гуравтай байлаа.Манайх танай өөдөөс харсан хаалганд амьдардаг байсан. Ү ргэлж л гашуудлын хувцастай явдаг түшмэлийн бэлэвсэн эхнэр, туранхай жаал охин хоёрыг чи одоо мартаа биздээ.Бид өөрсдийн хомс тарчиг амьдралыг бусдаас нуудаг байв. Магадгүй чи бидний нэрийг хэзээ ч сонсоогүй байх. Учир нь манай хаалганд нэртэй пайз ч байхгүй, манайхаар хэн ч ирдэггүй, биднийг хэн ч асууж сурдаггүй байсанбилээ. Энэ бүхэн арван тав зургаан жилийн өмнө болсон болохоор чи мэдээж санахгүй л байгаа. Х арин би бол огт санаад оромгүй жижиг зүйлийг ч өнөөдөр л болсон юм шиг тодхон санаж байна. Чиний тухай сонсож, чамайг анххарсан, миний өмнө бүхий л дэлхий ертөнц нээгдсэн тэр өдрийг би санахгүй байж яаж чадах юм бэ? Х айрт минь намайг бүр эхнээс нь ярихад битгий дургуйцээрэй. Бүхий л амьдралынхаа туршид чамд дурлаж, хайрласан сэтгэлийгминь бодож хэсэгхэн хором тэсвэрлэж сонсоорой. Чамайг нүүж ирэхээс өмнө танай байранд ой гутам хэрүүлч зодоонч айл суудаг байсан болохоор бид ч тэднийхтэй сайн харилцаатай байгаагүй. Гэрийн эзэн архичин хар юмэхнэрээ сав л хийвэл нударгална. А йл амьтан унтчихсан хойно сандал ширээ тачигнуулан аяга тавгаа хагачиж, төдөлгүй үс гэзэг нь сэгсийж цус нөжиндөө хутгалдсан эхнэр нь гарч зугтаах ба согтуу нөхрийх нь хараал зүхэлурсган элдэх чимээг сонсож тэднийг зохицуулахаар хөршүүд нь арга буюу сэргийлэх дууддаг байв. Ээж маань энэ эр эм хоёроос хөндий байж, намайг хүүхдүүдтэй нь ч ярихыг хориглодог байсан бөгөөд, тэд аятайтохиолдол бүрт надаас хариугаа авдаг байсан юм. Х үүхдүүд нь гудамжинд таарчихаад хүртэл араас харааж зүхнэ. Н эг удаа цасаар шидэхэд нь миний нүүр нил цасанд будагдаж билээ. О йр тойрных нь айл амьтан ч тэднийхнийг нэгнүдээр хялайдаггүй байсан юм. Гэтэл нэг удаа яагаад ч юм бэ? Магадгүй нөхөр нь хулгайн хэргээр шоронд орж тэднийх гэр бүлээрээ нүүгээд явчихсан хойно л бид арайхийн чөлөөтэй амьсгалах болсон билээ. Түүнээс хойш хоёргурав л хоносон байх, байрыг худалдах зарлал гарч, удалгүй нэгэн нэр цуутай зохиолч суухаар болсныг бид мэдсэн юм. Тэгэхэд л би анх чиний нэрийг сонсож билээ. Дахиад хоёр гурав хоносны дараа засварчид ирж, өмнө нь байсанайлын тортог буртгийг цэвэрлэж, будаж янзлав. Тэд үргэлж хадаж, хусаж, нүдэж байсан ч ээж маань бузар булай хөршөөсөө салж амарсандаа баяртай байлаа. Чамайг харах цаг хараахан болоогүй бололтой. Бүхнийг чиний зарцдунд зэргийн нуруутай, бууралтсан үстэй, юмыг дээрээс нь доош нь нүдээ гүйлгэн ширтэж хардаг, ажилсаг байрын хүн жин тан болгож байв. Тэр ямар ч хүнтэй эелдэг зөөлөн харьцах ба хэнийг ч их бага гэж үздэггүй, бусад зарцнартайгаа элдвийн үг ярьдаггүй зөвхөн үүргээ л гүйцэтгэдэг онцгой чанар нь биднийг бишрүүлсэн юм. А нхны өдрөөсөө л миний ээжтэй яг л язгууртан эмэгтэйн адилаар хүндэтгэн мэндэлж, намайг бяцхан охин гэж үлтоомсорлолгүй үнэн санаанаасаа эелдэг харьцаж байлаа. Тэрээр чиний нэрийг хэлэхдээ гүн хүндэтгэлтэй биширмээр өгүүлж байгаа нь ердийн зарц нарын эзэндээ ханддагаас их л өөр байж билээ. Энэ эелдэг хөгшинИ оганид, чиний дэргэд үргэлж хамт байдагт нь би хэдийгээр атаархдаг байсан ч сүүлдээ түүнийг хайрлах болсон юм. Би яагаад ийм инээд хүрмээр жижиг зүйлийг хүртэл орхихгүй байгаа юм бэ? Гэвэл өөрийнхөө чамд ямарбайсныг бүр эхнээс нь ойлгуулахын тулд л тэр шүү. Чамайг миний амьдралд оролцохоос бүүр өмнө эргэн тойрон чинь бүрхүүлтэй мэт нэг л нууцлаг битүү, баялаг гэрэл гэгээнд хучигдан манай байрныхан чамайг бүгдээрээ л тэсэжядан хүлээцгээж билээ. Манай байранд ямар сайхан хүмүүс амьдардгийг чи мэднэ. Н амайг нэг удаа хичээлээсээ тараад ирж явтал манай байрны үүдэнд тавилга ачсан бүрхүүлтэй тэрэг зогсож байв. Зөөгч нар том юмнуудыг альхэдийн дээш гаргачихсан дотор нь тавьдаг жижиг сажиг зүйлсийг л зөөж эхэлж байлаа. Би хаалга налан зогсоод хэзээ ч харж байгаагүй чамин ганган эд хогшлыг нүд салгалгүй ширтэж эхлэв. Энэтхэг бурхад, И тали баримлууд,том том гоёмсог зургууд, хамгийн сүүлд нь хэрвээ би өөрийнхөө нүдээр хараагүй бол итгэхийн аргагүй ховор нандин номууд байлаа. Зарц И огани тэдгээрийг харж хандан зөөлгөж байв. Учиргүй сонирхсондоо зүрх миньдогдлон хэдийгээр зарц намайг хөөгөөгүй, би өөрөө номуудыг үзэхийг хичнээн хүсэж байсан ч гэсэн нэг ч номонд гар хүрч зүрхэлсэнгүй. Би зөвхөн нэрсийг нь л харж байв. Тэр номнууд англи, франц, зарим нь миний огт мэдэхгүйхэлээр бичигджээ. Х эрвээ ээж намайг дуудаагүйсэн бол тэнд хэдэн цаг ч зогсох байсныг бүү мэддээ. Чамайг танихгүй мөртлөө тэр оройжингоо л би чиний тухай бодлоо. Н адад өөрөө уншсаар байгаад ноорчихсон арваадханширхэг хямдхан номнууд байдаг байв. Миний толгойд ийм олон ном уншсан, ийм олон хэл мэддэг боловсролтой чинээлэг ямар хүн байдаг бол гэсэн бодол орж ирлээ. И йм хүн бурхан шиг л байдаг байх гэж бодлоо. Санаандаачамайг газарзүйн багш шигээ урт цагаан сахалтай, нүдний шилтэй, түүнээс ч илүү эелдэг сайхан хүн байх ёстой гэж бодож байсан юм. Тэгээд тэр шөнөдөө чамайг анх удаа зүүдэлж билээ. Дараа өдөр нь чамайг ирэхэд зөндөө олонудаа сэмхэн шагайсан ч чамайг олж харж чадсангүй. Миний сониуч зан туйлдаа хүрэв. Гурав өдөр нь чамайг хараад хүүхдийн сэтгэлээр ургуулан бодож байсан нүдний шилтэй, сайхан сэтгэлт хөгшин биш харин хичнээн жилөнгөрсөн хойно ч ерөөс өөрчлөгдөөгүй одоогийн байгаа төрхөөрөө л чи харагдсан юм. Чи тэгэхэд цайвар хүрэн өнгийн гоёмсог биеийн тамирын хувцас өмсчихсөн залуу хүний сэвэлзсэн алхаагаар шатныгишгүүр алгасан харайсаар гарч ирсэн. Гартаа бүрх малгайгаа барьсан чиний цайвар үстэй сэргэлэн царайг би гайхан ширтэж билээ. Ү нэнийг хэлэхэд би гол шиг сайхан залууг хараад айх шиг болсноо санаж байна. Гайхалтай ихюм уншсан, боловсролтой өөрийн уран бүтээлд хатуу чанд атлаа залуу хүний адал явдалт тоглоомд дуртай чиний хоёрдмол амьдрал намайг төдийгүй бусад хүмүүсийн гайхшийг төрүүлэх нь аргагүй юм байна гэдгийг би тэрхэнагшинд тун ч хурцаар мэдрэв. Би санамсаргүйгээр чиний хоёрдмол амьдралын нэг нь хүмүүсийн боддог шиг ил тод гадаад байдлаар чинь илэрхийлэгдэж байдаг, нөгөө нь бол зөвхөн чиний өөрөө л мэддэг нууцлаг битүү амьдралгэдгийг арван гурван настай охины балчирхан ухаанаар ойлгосон юм. О доо чи хүүхдээрээ шахуу надад ямар их гайхамшигтай сэтгэл татам оньсого шиг хүн санагдсанаа ойлгож байгаа биздээ. Х айрт минь? Х эн хүний мэдэх номзохиол бичсэн хүндэтгэн биширч байсан хүн маань хорин тавхан настай ганган хээнцэр залуу байсан болохоор л тэр. Энэ өдрөөс л миний амьдарч байсан хүүхдийн ертөнц маань надад ямар ч сонирхолгүй болж, арван гуравханнастай охин намайг ганцхан чиний амьдрал, чиний тухай бодохоос өөр юу ч эзэмдэхээ байсан юм. Би чиний сонирхдог зүйлс,танайхаар ирдэг хүмүүсийн тухай сонирхон судалж, ялангуяа танайд янз бүрийн насны, есөн шидийн хүмүүс тасардаггүй нь миний сонирхлыг улам ихээр татдаг байв. Чиний танилууд зөвхөн театрт л харсанхатагтай нар, дохиур барьсан гараас нь өөр юм олж үзээгүй хөгжмийн нэрт удирдаач, худалдааны сургуулийн оюутан бүсгүйчүүд, даржин оюутнууд гээд л зөндөө хүмүүс хөл татрахгүй, тэр дундаа олон бүсгүйчүүд ирнэ. Би эдгээр бүсгүйчүүдийг огт гайхдаггүй тэр ч бүү хэл нэгэн өглөө хичээлдээ явахдаа танайхаас шигүү торонгивлүүртэй хатагтай гарч явааг хараад огтоос тоогоогүй билээ. Тэгэхэд дөнгөж арван гурав хүрч байсан би чамайг харуулдан дагаж, нуугдан хүлээдэг байсан хачин сонирхлоо хэмжээгүй дурлалынхаа эхлэл байсныг яаж мэдэх билээдээ. Гэхдээ би бүх л сэтгэл зүрхээ чамдаа үүрд өгсөн өдөр цагийг тодхон санаж байна. Би найз охиныхоо хамт зугаалганаас буцаж ирээд орцныхоо үүдэнд дэмий ярин зогсож байтал бидний хажууханд нэгэн суудлын тэрэг иржзогсов. Тэр машинаас чи нөгөө л өөртөө итгэлтэй хурдан шалмаг хөдөлгөөнөөр буугаад шат өөд хурдлан өгсөв. Би өөрийн мэдэлгүй чамд хаалга онгойлгож өгөхөөр ухасхийхдээ чамтай золтой л мөргөлдчихсөнгүй. Чи намайгзөөлөн энхрий дулаар харцаар харж нөхөрсөг намуухан дуугаар “И х баярлалаа бүсгүй минь“ гэв. И нгээд л бүх юм гүйцсэн ч тэрхэн зуур чиний зөөлөн дулаан харцыг мэдрэхдээ өөрийгөө чинийх гэдгийг биойлгосон юм. Гэвч би тун удалгүй чамайг бүх л хүмүүстэй тэр дундаа, худалдагч, үйлчлүүлэгч зэрэг эмэгтэй хүн бүхэнтэй харьцахдаа тийм эелдэг зөөлөн энхрий ялдам, чин сэтгэлийн наалинхай зангаар харьцдаг энэ нь ямар чилүү зорилгогүй болохыг мэдсэн билээ. Гэсэн ч арван гурван настай жаахан охин би үүнийг огтхон ч сэжиглэлгүй, сэтгэлд минь нар гийх шиг л болсон юм. Тэр энхрий ялдам зан ганцхан надад зориулагдсан гэдэгт итгэж бүсгүйхүний зөн билэг маань үүрд чинийх байхсан гэдэг бодол төрүүлсэн юм шүү. Н айз охин маань надаас “Энэ чинь хэн бэ?“ гэж асуусан. Би түүний асуултад тэр дороо хариулж чадаагүй. Энэ аз жаргалтай хоромд би нэрийг чинь ч хэлжзүрхэлсэнгүй. “Манай байранд амьдардаг“ юм гэж би ичингүйрэн бувтнав. “Тэгвэл чи яагаад улайж орхив“ хэмээн найз маань хүүхдийн хорлонтой зангаар тавлан инээв. Н амайг шоолжнууцыг минь мэдэх гэсэнд миний хүзүү хүртэл халуу оргин ичсэндээ түүнд хандан заналхийлсан дуугаар “Усан тэнэг“ гэж хашгирлаа. Н айз маань намайг шоолон улам чангаар хөхрөхөд би хэрвээ чаддагсан бол багалзуурдаадавмаар байсан ч хүч хүрэхгүйдээ бачимдан нүдийг минь нулимс бүрхэв. Тэгээд бушуухан эргэж дээшээ гүйлээ. Энэ учралаар л би чамд дурласан юм. Чамд ийм үг хэлсэн хүн зөндөө байгааг би мэдэж байна. Гэсэн ч надаас өөр хэн чингэж боол мэт үнэнчээр дурлаагүй гэдэгт итгээрэй. Миний энэ дурлал чамаас бусад хүүхнүүдийн адил юу ч улиглаж шаардаагүй, энэ дэлхий дээр өөр юугаар ч сольшгүй хүүхэд насны минь дүрэлзсэн халуун дурлал хэвээрээчамд үнэнчээрээ үлдсэн юм. Бусад хүүхнүүд бол аль хэдийн хамаг юмаа хэнд ч хамаагүй чалчиж, зарим нь айдсаа бусдад нялзаахыг санаархдаг, тэд бүгдээрээ энэ тухай үе үе сонсож, уншиж мэдсэн байдаг бөгөөд энэ нь хэн бүхэнзайлшгүйгээр дайран өнгөрдөг зүйл билээ. Тэд дурлалыг тохуурхан дооглож, үүнийг эрэгтэй хүүхдүүд анх удаа тамхи татсанаа гайхуулдаг шиг сайрхан ярьцгаадаг. Би хэнд ч итгээгүй болохоор хэн ч надад зөвлөжболгоомжлуулсангүй. Ямар ч туршлагагүй гэнэхэн амьтан би харанхуй ангал мэт өөрийнхөө хувь заяа руу өөрөө л зүтгэсэн юм. Эцэг мааньэрт нас барж, тэтгэврийн хэдээрээ амь зуудаг ядуу бэлэвсэн эхээсээ хөндий байдаг, сургуулийн хөнгөн зантай найз охид маань намайг ойлгодоггүй болохоор би ганцхан чамд өөрийн хүсэл мөрөөдөл болсон чамдаа л итгэдэг байлаа.Би чамд яаж тайлбарлахаа мэдэхгүй байна. Чи бол миний хувьд бүхнийг орлосон амьдрал минь байсан юм. Чамд хамаатай бүхэн сэтгэлийг минь эзэмдэж миний амьдралд нөлөөлөх боллоо. Х айхрамжгүй тааруухан сурч байсан биангидаа тэргүүний сурагч болж чиний номд дуртайг мэдсэнээсээ хойш хэдэн зуун ч ном уншив. Мэдэхгүй. Чамайг хөгжимд дуртайг мэдээд төгөлдөр хуур хөгжмөөр уйгагүй хичээллэдэг болсон минь ээжийн гайхшийг төрүүлжбилээ.