ᠬᠤᠢᠲᠤ ᠮᠡᠷᠭᠡᠨ ᠳᠠᠪᠠᠭᠠ ᠶᠢᠨ ᠲᠣᠮᠤᠭ
ХО Й Т МЭРГЭН ТЭВН И Й Н ДО МО Г Эрт урьдын цагт гэнэ Элэнц хуланцийн үед гэнэ Энэ газраас хол гэнэ Эгц хойт зүгт гэнэ Н эр усгүй нэгэн өвгөн амьдарч байж гэнэ. Х үн амьтнаас хэтэрсэн цэцэн мэргэн ухаантай, үдийн замд босгосонтэвнийн сүвэгчийг сэт харвадаг гайхалтай цэцэн харваач болохоор Х ойт мэргэн Тэвнэ гэж алдаршсан гэнэ. Тэр олны дунд тэнэг төрсөн А равсар гэгч ганц хүүтэй, орчлон дээрээс олдошгүй “Х ар хилэн согсор“ гэгч хурдан шартайюм байж гэнэ. Х үү нь даанч тэнэг болохоор яаж хүн болгох, яаж бэр буулгах билээ гэж л санаа зовон суудаг байжээ. Н эгэн өдөр хүүА равсараа дуудаж, – А авын буйд элгэн саднаа таньдаг, агтын буйд газар усыг үздэг. О доо хүү минь, Гадна дотно явах болжээ Газар усыг үзэх болжээ Гал голомт манах болжээ Ганц ааваа тэжээх болжээ А ав нь чамд зуун хуц өгье. Чи зүглэсэн зүгтээ зуун хоног явж худалдаа хийгээд ир. Уут сав, дээс шидмэс, хоол хүнс,зоос мөнгө бүгд хуцанд буй. И рэхдээ чи заавал зуун зүйлийн бараатай ирэх хэрэгтэй. О лз омогтой яваад ирдэг бол сурлага /сурсан/ чинь тэр. Чадахгүй турж өлбөрдөг бол дөнжиг /хувь/ чинь тэр︕ гэж хэлээд зуун хуц туулган явуулжгэнэ. Тэнэг хөвгүүн нь уруу царайлан усан нүдэлж, зуун хуцаа туугаад үг чиггүй замд зөв зүгээр гарч гэнээ. Зуун хоногийнзүг чиггүй замд шүү дээ. Зуур хоногийн айлчны зам биш. Зургаахан алхам дахь хүүхдийн тоглоом ч биш︕ Явган хоосноор би яаж явж ирдэг билээ︖ гэж бодон бодон гомдож уяран уйлаад явж гэнэ. Тэгж байтал замд нь нэг нарансаран шиг сайхан зүстэй, навч цэцэг шиг өнгө хээмсэг /хээнцэр/ хувцастай тоолбол нас чацуу, төөлбөл нуруу чацуу хөөрхөн бор хүүхэн харгаж гэнэ. Түүний уйлан явахыг үзээд их сонирхож: – Чи юунд уйлав︖ гэж сурж гэнэ. А равсаручир явдлаа хэлж өгөхөд хүүхэн их л элэглэн инээж: – Эр хүн бизээ чи. Эрээн нүдний нулимс чинь ямар хэрэггүй юманд гоождог юм бэ︖ гэж хэлж гэнэ. А равсар уламгомдож: – Явган хүний зовлонг морьтой хүн мэдэхгүй нь зөв. О готны үхэл муурын наадам болдог нь ч үнэн. Би зуун зүйлийнхудалдаа хийгээд буцахыг байтугай зургаахан өдрийн нарыг үзэж чадалгүйгээр зуур замдаа үхэж жилийх гэж байхад чи инээдэг чинь юу буй гээд дахин уйлж гэнэ. Тэгэх тутам хүүхэн улам бүр инээж: – Чи ямар хэрэггүй юманд уйлдаг хүн буй︖ Ц аашаа угчилаж боддоггүй. Ухаан чинь ууцандаа оров уу︖ Сүнс чиньсүүжиндээ шингэв үү︖ Зуун хуц байхад чинь чамд юм бүхэн бүгд байна гэж мэд. Ө дөр бүр нэг хуцаа хираалаад /хөнгөлөөд/ бөөрийг /бөөсгийг/ нь идэж явбал зуун хоногийн хүнс чинь биш үү︕ /аяга сав ч хэрэггүй ямар амарханбайна/ Ө дөр бүр нэг хуцынхаа хоёр гуяыг хяргаад ноосоор нь даалин нэхээд тохчихвол зуун янзын барааны уут чинь биш үү︕ Дээс ч хэрэггүй ямар эвтэйхэн байна. Ө нөөдөр нэг хуцаа хяргаад ноосыг нь шөнөдөө хөдрөөд өдөртөө мөнхуцан дээрээ ачаад явбал цааш нааш явж ирэх зуун хоногийн хучлага чинь биш үү︕ Дэлхий их худалдаа арилжаатай газар хүрээд ерэн есөн хуцаа бүгдийг ноосыг нь хяргаж худалдвал зуун зүйлийн барааны зоос биш үү︕ тэгвэлхуцныхаа хоёр эврийг хөрөөдөж тайраад хэлхэж тохвол эвтэй сайхан янгирцаг биш үү︕ Тэгчихээд наашаа ачаатай хуцаа тууж ирэхдээ зам зуураа хонох газраа ажиж яв. Х эц /өндөр/ газар хүрээд хэвтүүлж хонох хэрэгтэй. Х эц газархэвтүүлбэл нэг талын ачаа нь газарт тулчих тул хуцын тэр бие нь амраад амжих биш үү︖ Н өгөө биеэ хуц өөрөө улирч /эргэж/ хэвтээд амруулчихдаг юм. Ү з. А чих ч хэрэггүй. Буулгах ч хэрэггүй. Яасан амархан байна︖ Чи гэсэн хүн яасантэнэг юмдээ гэж зөв сайхан аргаа хэлж өгөөд бас: – Энэ аргыг намайг хэллээ гэж аавдаа битгий хэл гэж захиад явуулж гэнээ. И нгээд А равсар хүү хүүхний хэлсэн ёсоор нь яваад олз омогтой хариад ирж гэнээ. Х ойт мэргэн Тэвнэ үзмэгцээ:“Х үүгийн ухаан биш, хүний ухаан байна“ гэж бодоод А равсараас гэнэт асуухад нь наадах нь санамсаргүй хэлээд өгчээ. – Тэр хүүхний нэр хэн гэнэ︖ Х аана байна︖ гэж асуухад тэр: – Н эрийг нь сурсангүй, байсан газрыг нь мартчихаж гэж гэнэ. Х ойт мэргэн Тэвнэ А равсарын явсан зүгийг чиглэжхүүхний байх газрыг сураглан явж гэнэ. Явж байтал зам дээр нь нэг хүүхэн чулуун гэр барин наадаж байна гэнэ. Х ойт мэргэн: – Х үүхээ, замаас гэрээн зайлуулж байна уу︖ гэж хэлэхэд тэр хүүхэн: – А х аа︕ Морь гэрээс зайлдаг уу︖ Гэр мориос зайлдаг уу︖ гэж гэдрэг асуучихаад ажиггүй наадаад сууж гэнэ. Х эламанд орсноосоо хэн хүнд гартагдаж үзээгүй Х ойт мэргэн Тэвнэ өнөөдөр санамсаргүйгээр ийм нэг жаахан хүүхэнд аван дороо таглагдаад арга хургаа барсан боловч, дахиж ирэхдээ мохоогоод өгье гэж боджээ. Дараа жилийнх нь нэг сэр сэр гэсэн намираа бороотой өдөр Х ойт мэргэн Тэвнэ сайхь хүүхнийг хайж хүрэхэд хүүхэнмалынхаа захад түүсэн аргалаа хормойгоороо хуччихаад өрмөг өмсгөл нэхэн сууж байв гэнэ. Х ойт мэргэн Тэвнэ, – Х үүе хүүхээ︕ Х ормой чинь хурд дэвтэв шүү гэхэд хүүхэн: – Х ормой дэвтэвч аргал хуурай байвал харьж хүрээд галаа түлж цайгаа чанах завсар хормой ч хатчих биш үү гэжхариулж гэнэ. Х ойт мэргэн Тэвнэ: – Х үүхээ, чи энэ өмсгөлөө эхэлж нэхээд одоо болтол хэдэн архаг /оёдлын шидээс хаваас/ гогцоолов︖ гэсэнд: – А хаа, таны морь гэрээсээ энд иртэл хэд алхав︖ гэж гэдрэг асууж гэнэ. Х ойт мэргэн Тэвнэ “За, энэ ч нэг зүгээр хүүхэн биш юм байна. Тэнэг хүүд минь ийм нэг бэр таарвал сая гал голомтминь тасрахгүй байх“ гэж боджээ. Энэ хүүхэн бол яг А равсарт арга ухаан хэлж өгсөн тэр хүүхэн мөн байжээ. Уран санаатай, нарийн аргатай Х ойт Мэргэн Тэвнэ үргэлжлэн тэнсэх санаатай: – За, би маргааш дахин ирэхэд чи үнсээр дээс томоод тавьж бай гэж хэлэхэд хүүхэн: – За, за, томж тавихыг нь би мэдье, эвхэж авахыг нь та мэд гэж хэлж гэнэ. Тэгэхэд Х ойт мэргэн Тэвнэ, – Болно гэж хэлээд явав гэнэ. Х ойт мэргэн Тэвнэ явмагц хүүхэн харьж өвсөн дээс томоод маргааш нь нэг үзүүрээснь галдаад орхиж гэнэ. Х ойт мэргэн Тэвнэ ирэхэд түүнээ зааж: – Ү нсэн дээс тэр байна. О доо та эвхэж авдаа гэж хэлж гэнэ. Х ойт мэргэн Тэвнэ аргагүй болохдоо: – Чи үнэхээр тийм сүрхий юм бол би маргааш дахин ирэхэд эр үхрийн сүүгээр тараг бүрээд тавьж бай гэхэд хүүхэнбас л: – За гэж ажиг үгүй хэлж гэнэ. Маргааш нь хаяагаа битүүлж, чулуу тээрмээ гадагш зөөгөөд яарч байсан хүүхэн, Х ойт мэргэн Тэвнэ холоос иржбайхыг үзээд өмнөөс нь тосон очиж: – Ө нөөдөр манайд хөл цээртэй. Та битгий ир гэж гэнэ. – Яасан юм бэ︖ гэж асуухад хүүхэн: – А ав хөнгөрч байна гэж гэнэ. Эр хүнээс хүүхэд гарна гэж байдаг уу︖ гэж асуухад нь: – Тэгвэл эр үхрээс сүү гарна гэж байдаг уу︖ гэж гэдрэг нь асууж гэнэ. Х ойт мэргэн Тэвнэ “Энэ хүүхнийг бачимсочим үгээр нэг чадахгүй бол болдог нь биш юм байна“ гэж бодоод: – Ү гүй чи яагаад асуултыг асуултаар хариулаад байдаг буй︖ гэж асуухад: – Яагаад болдоггүй буй︖ гэж хариулсан гэнэ. Х ойт мэргэн Тэвнэ энэ хүүхнийг тэнсэж дуусаад ихээр тоож, гэртээ дагуулж хүрээд хүүгээсээ: – Чамд арга ухаан хэлж өгсөн хүүхэн энэ мөн үү︖ гэхэд А равсар таньсангүй гэнэ. Тэгээд хүүхний нутаг ус, нэр насыгнь сурж аваад буцаажээ. Х үүхний аав нь яг тэр нутгийнхаа ноён нь байж гэнэ. Долоон хоногийн дараа Х ойт мэргэн Тэвнэ тэр ноёны гэрт хүрч: Молцог цагаан буйлтай буурын Монцог хоёр бөхтэй ингэний Моош /маш/ олон торомны ууган Х ажууд нь хана хүргэж үзээгүй Х амарт нь буйл хүргэж үзээгүй Х ажиг улаан ингийг сурж явна үзэв үү︖ гэхэд хааны хиа, учрыг нь олж, ухааныг нь тайлж ядаад долоо хонов гэнэ.Дахиад: Тэмээ хөтөлдөг нь танайд байна Тэн өргөдөг нь манайд байна Ц алмын сайнаар морь тогтоодог Сэлмийн сайнаар төр тогтоодог Ц агаар нийлж гэр тогтоодог Ц аваар нийлж зуу хүрдэг гэхэд бас тайлж чадсангүй долоо хонож гэнэ. И нгэж ядаж байхад хүүхэн нь гарч ирээд: – “Молцог цагаан буйлтай буур“ гэдэг нь аавыг хэлж байна. “Монцог хоёр бөхтэй ингэ“ гэдэг нь эхийг хэлж байна.“Моош олон тором“ гэдэг нь дүү нарыг хэлж байна. “Х ажуудаа хана хүргээгүй, хамартаа буйл хүргээгүй хажиг улаан ингэ“ гэдэг нь намайг хэлж байна. Энэ хүн худ ураг болъё гэж намайг авахаар ирсэн юм байна гэж тайлав гэнэ. Затэгээд Далай их баяр болов гэнэ Далан өдрийн найр болов гэнэ Дэлхий их хөл болов гэнэ Дэлгэр их хурим болов гэнэ. Тэндээсээ Х ойт мэргэн Тэвнэ бэрээ аваад гэртээ буцаж ирэв гэнэ. Бэрээ авчраад хадам талын сахил горимыг ямарзэрэг сахиж байхыг нь шалгахын төлөө Х ойт мэргэн Тэвнэ туйлын төвөгтэй уран цэцэн аргаар тэнсэж гэнэ. – О рчлонгийн ус, мод, мал, араатны нэр бүр чинь хадам дээдсийн нэр байлаа. Чи тэр бүхний нэрийг цээрлэххэрэгтэй гэж тушаажээ. Тушааж бараад нэгэн өдөр нэг муу дардагар эвэртэй хөгшин халзан хуцаа хэргээр хээр орхиж ирээд маргааш өглөө нь бэрээ үзээд ир гээд явуулж гэнэ. Бэр нь яваад хүрэхэд хуцыг нь голын эхний нэгэнсаглагар модны ероолд чоно идчихсэн байж гэнэ. Эргэж ирэхэд нь аав нь: – Байна уу︖ гэж асуухад хүүхэд “Гол, мод, чоно, хуц бүгд миний хадмын дээдсийн нэр гэсэн болохоор цээрлэххэрэгтэй“ гэж бодоод: – Юуны тань байх билээ. Ургамлын ёроолд Урсмалын эхэнд Майлмалын дэрдэн жамц ахыг Улимал нь ирээд шамшичихжээ. Та Дэргэр эвэртээ унаад Сэргэр шийртээ үүрээд явах юм биш үү︕ гэж хариулж гэнэ. Бас нэг удаа бэр нь нүдүүрийн чулуугаа халаагаадхувцсаа цавдан сууж байхад нь Х ойт мэргэн Тэвнэ, – Н үдүүрийн чулуугаа галаар халаав уу︖ усаар халаав уу︖ гэж сорьжээ. Бэр нь: Могой хэлт Морин дэлт Ц усан өнгөт Чавган зүстээр халаав гэж хадамынх нь долоодугаар үед “Галт“ гэсэн нэртэй хүн байсныг нь уран цэцнээр цээрлэнхариулсан гэнэ. Монголын бэр хүн хадмынхаа нэрийг цээрлэдэг ёсон үүнээс үүссэн гэнэ. За тэгээд Х ойт мэргэн Тэвнэ Сайн ч бэртэй Сайхан ч айл болжээ Жар ч насалж Жаргалтай ч амьдарчээ Уудаг нь болвол Булгийн судасны ус гэнэ И ддэг нь болбол Бугын шандасны мах гэнэ Тэр буга алахдаа бүр аман хүзүүг нь харваж алдаг гэнэ. Х үү нь харвах бүр нэгийг унагадагболовч аман хүзүүг нь авч яасан ч чаддаг үгүй, ааваасаа асуухад арга эрдэмээ хэлж өгдөг үгүй гэнэ. И ймд бэр нь арга бодож байгаад аавынхаа саадгийг далдуур аваад галд ээж, хатуу болгож гэнэ. Тэгээд А равсарт: – Маргааш аав чамаар ан харвуулбал би яаж харвавал аман хүзүүг нь харвах буй︖ гэж асууж аваад харва гэж хэлжгэнэ. Маргааш нь Х ойт мэргэн Тэвнэ хүүгээ дагуулаад авлан явж байтал ховор тохиолддог Мэлхийт гэгч буга урьдаас нь давхиад босч гэнэ. Саадгаа авмагц дүүртэл нь эвшээлгэтэл саадаг нь хатсан газраараа “тас“ гэтэлхугарчиж гэнэ. – За болсонгүй. Х үү минь, чи харва гэхэд хүү нь эхнэрийнхээ захисныг бодоод: – Яаж харвавал аман хүзүүг нь авдаг буй︖ гэж асууж гэнэ. А ав нь арга үгүй: – Ээ мөн байна. А ргат бэрийн минь ухаан байна. А манд нь барьж уурыг нь харва гэж хэлж өгч гэнэ. А равсар аавынхаа хэлснээр аман уурыг нь харвахад саадгийн сүмбэ /сум/ аман хүзүүг нь авч гэнэ. Ү үнээс хойшА равсар аман хүзүү тас харвах эрдэмтэй болжээ. Гэтэл аав нь энэ бугаа ганцаар өвчөөд борцолж, хатсан хойно сая гэртээ авчирдаг байжээ. Х үү бэр хоёр нь ямар буга буй︖ гэхэд яг хэлж өгдөггүй байж гэнэ. За, тэр үед болвол энэ Монгол газар Тангад газартай зах нийлж байж гэнэ. Тангад газар Соронзонгомбо гэгч нэгхаантай гэнэ. Энэ Соронзонгомбо хааныг Ц агаан дарь эх гэдэг. Энэ Ц агаан дарь эх илрэхэд заавал ногоон дарь эх ч илрэх ёстой гэнэ. Тэгээд Ц агаан дарь эх ба ногоон дарь эх эрхбиш дэр нийлүүлж гэзэг холбох ёстой юмсанжээ. Энэүед ногоон дарь эх Х ятадын хааны гэрт илэрч, нэрийг нь Ө нчин гүнж гэдэг байж гэнэ. Түүнийг Х ятад орноос Соронзонгомбо хаанд авчрах чадвартай хүнийг бүх Тангад орноос хайгаад олсонгүй тул хамгийн сүүлд хэнээс чмэргэн, хэлтэй амтай, хэцүү хэрсүү Х ойт мэргэн Тэвнэг явуулахаар болсон гэнэ. Энэ Х ятадын орон болбол хамгийн сүрхий хөгжсөн газар. Дэлхийд үгүй хив торготой гэнэ. Х орвоод ховор ховч шарзурхайчтай гэнэ. Энэ ховч шар зурхайч нь болохоор хүн юу хэлж, юу гэж байвч мэдчихдэг гэнэ. Ц ааш нь хэлбэл адуунд нь аранзал агт заяасан, эмсийн дунд нь ногоон дарь эх заяасан, эрсийн дунд нь гайхалтай долоон эмчзаяасан. Энэ долоон эмчийн мэргэжил гэвэл үхсэн хүнийг амилуулж чаддаг гэнэ. Тэгээд Х ойт мэргэн Тэвнэ Соронзонгомбо хаанд Ө нчин гүнжийг залж авчрахаар Х ятадын оронд хүрэхэд энэ Х ятадын орноос хатан залж ирэхгэдэг тун бэрх байв гэнэ. Эхэлсээр Х ятадын хаан, Тангадын хаанд өгөхгүй гэж маргалдсан гэнэ. Гэвч эцэстээ Х ойт мэргэн Тэвнийн хэл амны хурцад дарагджээ. Тэгээд аргаа барахдаа Х ойт мэргэн Тэвнэтэй гурван зүйлийн маргаантавьж гэнэ. Н эгдүгээр маргаан нь юу буй︖ гэвэл, дотроо матгар татгар нүхтэй алгын чинээ хаш чулуу авчраад утас сүвлэн гаргагэж гэнэ. Н ааш цааш хугас нугас гарсан нэгийг сүвлэх гэдэг ч утсаар үхрийн дотрыг сүвлэж гаргахын адил бэрх хэрэг байв. Гэтэл Х ойт Мэргэн Тэвнэ өчүүхэн ч шантарсангүй, хажуугаасаа нэг шоргоолж барьж ууцнаас нь утсааоосорлоод хашийн нүх рүү тавьж оруулахад удаж удаж цаад талаар нь гараад ирж гэнэ. О доо шоргоолжны ууц тасархай байдаг нь үүнээс болсон гэнэ. Х ойт мэргэн Тэвнэ ингэж сүвлэсэн хашаа Х ятадын хаанд аваачаад өгөхөдхаан хоёрдугаар маргаанаа тавьж гэнэ. Х оердугаар маргаан нь юу юм бэ︖ гэхэд, Х аан: – Энэ орой их ордонд найр хийнэ. Чи ордонд ороход дагуулах хүн байхаас биш гарахад дагуулах хүн байхгүй.О рдоноос гараад сууж байгаа гэрээ чи өөрөө олж чадвал хүүхнийг аваад яв гэж хэлж гэнэ. Х ойт мэргэн Тэвнэ мянган алд мяндсан утсыг нударгын чинээ болтол бөмбийлгөж ханцуйлаад ирсэн хүнийг нь дагаж гарахдааутасныхаа нэг үзүүрийг үүднээсээ уяж ханцуйнаасаа цувуулан гаргаад байв гэнэ. Мянган өрх, түмэн тасалгааг дамжиж, гурвалжин дөрвөлжин, уулжин төөлжин хэлбэрт урт саравчийг даган, гулжиг мэлжиг явсаар байтал толгойэргэж хаанаас ирсэн хаашаа хандан байгаагаа ч мэдэхгүй байтал хэзээний гол ордонд ороод ирчихсэн байв гэнэ. Шөнө хугаслатал найр болоод, буцаах үед түүнийг ганцааранг нь орхиод явцгаажээ. Гэвч Х ойт мэргэн Тэвнэ,айсангүй, сайхь цувуулж ирсэн утсаа дагаад харьж гэнэ. Маргааш өглөө нь хаан: – О доо л нэг төөрч хэрмийн ёроолд хэвтэж хоноод маргаанд унасан бий гэж бодон ирж үзэхэд Х ойт мэргэн Тэвнэхарин орон дээрээ амирлангуй нойрсон байв гэнэ. Х аан хүүхнээ Тангадад өгөх дур нь эс хүрэхэд хоёрдахь удаа үгээ буцаж гуравдугаар маргаанаа тавьжээ. Гуравдугаар маргаан нь юу буй︖ гэхэд хаан: – Гурван өдрийн дараа чиний өмнө гурван зуун ана мана хувцастай, ав адил зүстэй хүүхнийг авчирна. Тэднийдотроос Ө нчин гүнжийг таньж чадвал аваад яв гэж хэлжээ. Энэ маргаанаас Х ойт мэргэн Тэвнэ ч айж эхэлж гэнэ. Н огоон дарь эх Ө нчин гүнжийг таних хүн бараг байхгүй мөртөө таних хүн байхаар бодсон ч ховч шар зурхайчаасайгаад хэлдэггүй юмсанжээ. Х ойт мэргэн Тэвнэ арга ядахдаа хааны үүдэн дэх нэгэн зарц эмгэнээс суржээ. Эмгэн ямар ч хариу өгсөнгүй хоёр хонож гуравдугаар өдрөө: – Ө нчнн гүнжийг таньж олж авах аргыг миний хүүхнээс асуу гэж хэлмэгц гараад явчиж гэнэ. Х ойт мэргэн Тэвнэараас нь хөөж гараад: – Таны хүүхэн хаана буй︖ гэхэд: – Энэ өмнө харлан байгаа замгүй эзгүй ууланд золигт гарсан юм /цөлөгдөв/ гэж гэнэ. – Замгүй ууланд би яаж орж асуух буй гэж асуухад эмгэн: – Н аян үет нарийн цагаан хулсыг найман тэвэр авчраад үе үеэр нь хөрөөдөн тайрч, дахин гуурс гуурсыг нь ууландээгүүр угсруулан тавиад сурж авах гагц л арга байдаг билээ гэж хэлж гэнэ. Энэ эмгэний хүүхэн нь яагаад золигт гарсан буй︖ гэвэл бас л үлгэртэй юм. Х ааны ордны зуу, мянган шивэгчиндотор тэр хүүхэн сайхан зүстэй байсныг хаан мэдээд биеэрээ авчран гол ордны шивэгчин болгосон гэнэ. Тэр хүүхнийг гол ордонд авчрах үед хар багаасаа хамт өсч бойжсон лимбэчин хүү: – Чи явсан хойно би яах буй гэж гэнэ. Х үүхэн: – Н аян үет нарийн цагаан хулсан лимбэндээ миний дууг шингээчихээд сонсон суу тэгвэл намайгаа санахгүй юм