ᠵᠡᠷᠯᠢᠭ ᠪᠠᠢᠭᠠᠯᠢ ᠶᠢᠨ ᠳᠠᠭᠤᠳᠠᠯᠭᠠ
Жек Ло ндо н ЗЭРЛЭГ БАЙГАЛИЙН ДУУДЛАГА www.kiebo o ks.co m Нэгдү гээр б ү лэг. Ба ла р ца гийн а мьдра лд эргэн о чсо н нь Эрин зууны дадал заншлын гинжийг Эртний тэнүүлч угийн авъяас элээнэм И х нойрноос сэрсэн араатан И чээнээсээ дахин гарч байнам Бэк сонин уншиж чаддаггүй болохоор ганц өөрт нь биш, П ьюжетСаундын булангаас Сан-Диего боомт хүртэлх өргөнуудам нутаг дахь чийрэг, шөрмөслөг, урт өтгөн үстэй бүх нохойг ямар аюул нөмрөх гэж буйг огт мэдсэнгүй. Умард туйлын харанхуй манан дундуур тэмтчин явсан хүмүүс шар төмөр олсноос хөлөг онгоц, тээврийн пүүсүүдтэр олзны тухай мэдээг газар сайгүй түгээн тарааж олон мянган хүн Умар зүг тэмцэн цутгах болсноос хамаг явдал гарчээ. Тэр хүмүүст нохой хэрэгтэй байж тэгэхдээ хүнд ажилд таарах чийрэг чанга мах булчинтай, умард нутгийнтачигнасан хүйтнийг тэсвэрлэх өтгөн саглагар үстэй сайн үүлдрийн ноход хэрэгтэй болжээ. “Миллер шүүгчийн эдлэн газар“ хэмээх Сант-Кларагийн нарлаг хөндий дэх том байшинд Бэк нохой амьдардаг ажээ.Замаас зайдуухан модон дотроос цухуйж байгаа байшингийн дөрвөн талд барьсан уужим сэрүүн тагт л мөчрийн цаанаас үзэгдэнэ. Х айрга асгасан нарийн зөрөг зам мөчир нь ширэлдсэн өндөр улиангарын ёроолоор ойн цоорхойдундуур байшин руу оджээ. Байшингаас цааш газар нь уужимсаж тэнд байдаг адууны хашааны дотор агтач дагалдан нар нийт арваад хүн ажиллах агаад зарц нарын усан үзмийн мод сүлжиж хийсэн олон жижиг байшин эгнэж ажахуйн зориулалттай янз бүрийн барилгууд нарийн цэгцтэй ярайж цаахна нь усан үзмийн талбай, билчээр, жимсний цэцэрлэг ногоорон үргэлжилнэ. Тэнд бас оргилуур, худгийн ус сорох хөөрөгний төхөөрөмж, шүүгчийн хөвгүүд өглөө бүр, өдрийн төөнөм халуундшумбан сэрүүцдэг том усан сан бий. Бэк нохой энэхүү уужим эдлэн газрыг ноёрхон дураараа сэлгүүцэнэ. Энд төрж торниод дөрөв дэх жилийнхээнүүрийг үзэж яваа ажээ. И йм том эдлэн газарт мэдээжээр өөр олон нохой байдаг боловч тэднийг тоодоггүй ажээ. Янз бүрийн нохой үзэгдсэнээ алга болно, тэд хавчиг хэвтэрт амьдарна. Бээжин хав Тутс, үсгүй шахам мексикүүдрийн И забель гэх мэтийн болхи амьтад гадагшаа хааяа нэг хоншоороо цухуйлгаж цэцэрлэгт юм уу хашаанд гардаг байлаа. Түүнчлэн хориос цөөнгүй фокстерьер нохой бий. Шалны сойз, шүүрээр зэвсэглэсэн бөөншивэгчнүүдээр хамгаалуулан зоригжсан Тутс, И забель хоёрыг цонхоор цухуйхад Бэк заналхийлан хуцна. Бэк бол гэрт ч байдаггүй, нохойны хороонд ч байдаггүй, харин эдлэн газрын бүрэн эрхт эзэн аж. Х үссэн цагтааусанд шумбан сэлнэ, шүүгчийн хөвгүүдтэй анд явна, Молли, А лиса гэдэг хоёр охиныг нь оройн бүрэнхийд эсвэл өглөө эрт салхинд зугаалахад нь дагаж явна. Ө влийн урт үдэш номын санд гал улалзан буй задгай пийшингийн өмнөсуугаа эзнийхээ хөлд тухтайяа хэвтэнэ. Тэрчлэн шүүгчийн ач нарыг унуулаад давхиж тэдэнтэй цуг зүлгэн дээр хөрвөөн ноцолдоно, тэднийг хойд хашааны усан оргилуур, түүнээс бүр цаана билчээр, жимсний цэцэрлэгийн тэнддүрсгүйтэн болчимгүй хэрэг үйлдэхээс нь хамгаалж сэргийлнэ. Бэк нохой олон фокстерьер нохойны хажуугаар ихэмсэг, бардам алхан өнгөрнө, Тутс, И забель хоёрыг нүднийүзүүрээр ч гоож харахгүй. Бэк бол хаан, Миллер шүүгчийн эдлэн газрын мөлхдөг, нисдэг бүгдийн тэр дундаа хүмүүсийнх нь ч хаан билээ. Лагс том биетэй сенбернар үүлдрийн Элмо хэмээх эцэг нь олон жилийн турш шүүгчийн салшгүй дагуул явсныг Бэкч бас нэр төртэй залгамжлах нь дамжиггүй байв. Эх нь Шеп хэмээх нэртэй Шотланд үүдрийн хоньч нохой тул Бэк эцэг лүгээ адил лагс том биш дөнгөж зуун дөчин фунт1 жин татна. Гэхдээ нэг зуун дөчин фунт жингийн зэрэгцээцатгалан танхил амьдрал, нийтийн хүндэтгэл зэргээс чанар чансаагаа ойлгож вангийн байдалтай байх боломжтой болжээ. Гөлөг байхаасаа эхлэн Бэк дөрвөн жилийн турш баян хангалуун сурвалжтан шиг амьдарч бардам додигор тэр чбайтугай эдлэн газартаа шигдэн зожиг суудаг зарим сурвалжит тайж шиг ялимгүй аминчхан ажээ. Гэхдээ гэрийн тэжээмэл эрх танхи нохой болоогүй нь түүний аз болжээ. Х өдөө хээр гарч ан хөөх мөн тиймэрхүү зугаа цэнгээнд оролцдогучраас махлан таргалаагүй, харин ч мах булчин нь улам чангарчээ. Х үйтэн усанд байнга шумбан нааддагучир бие цогцос нь эрүүл чийрэг болжээ. Клондайкт олдсон асар их алтны орд ертөнцийн өнцөг булан бүрээс хүмүүсийг тасхийм хүйтэн Умард зүг рүүдаллан дуудсан мянга найман зуун ерөн долоон оны тэр намар хүртэл Бэк нохой иймэрхүү амьдарч байлаа. Бэк сонин уншиж чаддаггүй болохоор энэ тухай мэдсэнгүй, цэцэрлэгчийн нэг туслагч Мануэль гэгчтэй танилцсан ньолигтой юманд хүргэхгүй гэдгийг ч бас гадарласангүй. Мануэль хятадын мөрийтэй тоглоомд амиа тавьдаг байжээ. Мөрийтэй тоглоом гэхлээр эрүүл саруул бодол санаагааумартан яахаас ч буцахгүй хуншгүй болсон тоглоомчин ажээ. Тоглоход багагүй мөнгө хэрэгтэй байдаг, гэтэл туслах цэцэрлэгчийн өчүүхэн цалин эхнэр, олон хүүхдээ тэжээхэд нь л дөнгөн данган хүрдэг байв. Мануэлийн урван тэрсэлсэн тэр ёрын шөнө Миллер шүүгч Дарсүйлдвэрлэгчдийн нийгэмлэгийн хуралд уригдажхөвгүүд нь спортын клуб эмхлэн тоноглох ажилд улайран эдлэн газар нь эзгүй байсан болохоор Мануэль Бэкийг дагуулж цэцэрлэг дундуур өнгөрч одохыг хэн ч ажигласангүй. Бэк салхинд зугаалах нь гэж бодож байжээ. Галт тэрэгшаардлага гарвал түр саатан зогсдог “Коллежпарк“ нэртэй төмөр замын бяцхан өртөө рүү тэдний хүрч ирснийг цорын ганц хүн л харжээ. Тэр хүн Мануэльтэй хэдэн үг солилцоод дараа нь мөнгө хангир жингэр хийн гараас гартшилжлээ. - Чи яахлаараа бараагаа баглаа боодолгүй авчирдаг билээ︖ гэж үл таних хүнийг дургүйцэн өгүүлэхэд МануэльБэкийг хүзүүвчний доогуур бүдүүн оосор давхарлан ороогоод: - А мьсгаа нь багтартал нь чанга татаарай, тэгвэл яасан ч мултрахгүй гэхэд өнөөх хүн хариуд нь зөвшингүй бувтнав. Х үзүүнд нь оосор углахад Бэк огт эсэргүүцсэнгүй. Энэ нь түүнд цоо шинэ зүйл байсан авч өөрөөс нь илүү ухаантайгэж таньдаг хүмүүстээ итгэж заншсан байжээ. Гэвч оосрын нөгөө үзүүр үл таних хүний гарт шилжихэд сүрдүүлэн архирав. А рхирсан нь тушаал лугаа адил болно гэж Бэкбардам сэтгээд тийнхүүдургүйцсэнээ илэрхийлжээ. Тэгтэлгайхалтай нь оосор огцом чангарч амьсгаа нь боогдох шахав. Бэк агшин зуур хилэгнэн хорссондоо өнөөх хүн рүү дайртал тэр хүн амжиж хоолойг нь чанга базан сурмаг хөдөлгөөнөөр гэдрэг нь газар саван унагав. О осор уламчангарч Бэк хэлээ унжуулан хүчирхэг хэнхдэг нь гүдэлзэн амьсгаа нь бачимдан шуухитнаж үл таних хүн рүү улангасан архирна. Урьд нь хэн ч түүнтэй ингэж бүдүүлэг зэрлэг харьцаж байсангүй, хэзээ ч ингэж уурсан хилэгнэсэн удаагүй билээ︕ Төдөлгүй хүч тэнхээ нь алдран харьж нүд нь бүлтийж галт тэрэг ирж зогсоход хоёр хүн дамжлан өргөөд ачааны вагон дотор хаяхыг огтхон ч мэдсэнгүй. Сэхээ ороод хэл нь хөндүүрлэн өвдөхийг мэдэв. Дараа нь чичрэгээмэдрэгдэн зөрлөг рүү дөхөн ойртсон уурын зүтгүүрийн яндан хангинах бөглүү дуу сонсогдоход л хаана яваагаа ойлгожээ. Шүүгч өөрийг нь дагуулан галт тэргээр олонтаа аялдаг байсан болохоор гар тээш ачдаг вагонд ямархуусэтгэгдэл төрдгийг анддаггүй байжээ. Бэк нохой нүдээ нээв. Н үдэнд нь олзлогдсон вангийн хилэн хорсол дүүрэн аж. Ө нөөх хулгайч хүзүүнээс нь барихаарзавдан ухасхийхэд нь Бэк энэ удаа шалмаг хөдөлж гараас нь хавхийтэл хазан шүдээ шигтгэж хүзүүнд нь угласан оосор дахин чангарч ухаан нь балартан балартатлаа зуурчээ. Н оцолдох шуугианаар вагоны үйлчлэгч хаалгааршагайхад өнөөх хүн цус болсон гараа нуунгаа: - Ө вчин нь хөдлөөд байна︕ Эзэн маань энэ нохойг Фрискод аваач гэж тушаасан юм аа, тэнд нохой эмчилдэг зэгсэнсайн эмч байдаг сурагтай, энэ галзуурсан амьтныг эдгээх юм байлгүй дээ гэж тайлбар тавив. Дараа нь Сан-Франциско хотод ирээд усан онгоцны боомтын архины гуанзны арын өмгөр өрөөнд энэ шөнийнявдлыг чимж давслан сүржин үгээр хүүрнээд: - Дөнгөж хагас зуу шүү, мэдсэн бол бэлэн мянгыг амласан ч татгалзах байсан юм︕ хэмээн гомдоллоно. Гараа боосон нусны алчуураас нь цус нэвчин шүүрч өмд нь баруун өвдөгнөөс доош цуу татагджээ. - Ц аад хүн чинь хэдийг авсан бэ︖ гэж архины гуанзны эзэн сонирхов. - Зууг л өгсөн, доош ер буулгаагүй шүү︕ - Тэгэхлээр нийтдээ зуун тавь гэсэн үг, тийм үнэ хаяахад ч харамсмааргүй нохой байна билээ, би андахгүй︕ Ө нөөх хүн цус нэвчсэн алчуураа тайлаад хазуулсан гараа харж: - Галзуу л биш байгаасай, тэгвэл ч өнгөрлөө гэжүглэнэ. - Зүгээр бүү санаа зов, чи үхэх болоогүй, чи дүүжлүүрийн гогцоонд савлах тавилантай төрсөн эр шүү дээ︕ хэмээнгуанзны эзэн даажигнаад: - А лив надад жаахан туслаадах, дараа нь хандсан зүгтээ яв даа гэж нэмж хэлэв. Х оолой нь хорсон тэсэхийн аргагүй өвдөхөд мэл гайхсан, хагас ухаантай байсан ч гэсэн Бэк тамлагчид руугаа дахинархиран дайрах гэж оролдов. Гэвч тухай бүр хариу цохиулан шалан дээр унаж хүнд зэсэн хүзүүвчийг нь хөрөөдөж дуустал хоолойд нь угласан оосор улам чангарсаар байлаа. Дараа нь оосрыг тайлаад Бэкийг чингэлэгтэй адилхансараалжин хайрцаг дотор түлхэн оруулав. Бэк нохой энэ сараалжин хайрцаг дотор хорсол хилэн, доромжлогдсон бардам омогдоо дарагдсаар зовлонт дуусашгүй шөнийг өнгөрөөв. Энэ бүхэн ямар учиртайг ойлгож ядна. Энэ гаднынхүмүүст Бэк ямар хэрэгтэй юм бэ︖ Яагаад давчуу сараалжин хайрцагт таг түгжээ вэ︖ Бэк нохой учраа олохгүй гайхаж нөмрөн буй аюулыг бүдэг бадаг таамаглан сэтгэл нь шанална. Х аалга хяхтнанонгойх чимээ гарих бүрд шүүгч юм уу ядаж хөвгүүд нь ирлээ гэж Бэк горьдон хздэн удаа огло үсрэн өндийж өөрийн эрхгүй баярлан хуцсанаа тосон дэнлүү барьсаар саравч руу шагайх гуанзны эзний хавагнасан царай бүдэг гэрэлдсүүмэлзэн үзэгдэхэд догшин ширүүн архирах бөлгөө. Гэвч гуанзны эзэн түүнийг ер оролдсонгүй. Зөвхөн өглөөгүүр дөрвөн эрэгтэй хүн ирж сараалжин хайрцгийгөргөлөө. Сахал самбаа нь бурзайж харласан, хувцас хунар нь сэмэрч урагдсан нэг л жигтэй хүмүүсийг харангуут Бэк “өөр нэг тамлагчид“ гэж бодоод уушиг зүрх нь амаар нь гарчих шахан оволзож сараалжин дотроос тэдэн рүүархиран дайрна. Гэвч тэд хоорондоо тас тас хөхрөлдөж урт сарваагаар чичлэн хатгана. Бэк нохой савааг тас зуун архиран чангааснааөөрөөс нь чухам ийм л хариу хүлээж байгааг ойлгоод больж ачааны бүхээгтэй тэрэгт зөөн оруултал нь дүнсийн чимээгүй хэвтлээ. Сараалжин хайрцаг дотор түгжигдсэн Бэк нохой үүнээс хойш олон хүний гар дамжлаа. Эхлээд тээврийн албаныажилтнууд өөр нэг ачааны бүхээгт тэргэнд зөөн ачин цааш явсан. Дараа нь гатлага онгоцон дээр бөөн хайрцаг дотор аялав. Тэндээсээ төмөр замын том буудалд хүргэгдэж дахиад ачааны вагонд ачигдлаа. Бүтэн хоёр хоногийн турш уурын зүтгүүрийн дохио бөглүү дуугаар удтал хангинахыг сонсч явлаа. Энэ зуур хэлдээрээ юу ч тавьсангүй. Уурсан ганихарсан Бэк үйлчлэгч нарын өрөвдөж халамжлах гэсний хариуд өөдөөс нь архирах тул тэд өширхсөн түүнийг басамжлан даажигнах болов. Бэкийн амнаас хөөс цахран бие нь салганан чичирч төмөр сараалжийг самардан дүүлэхэд тэд бүүр ч даамжирчхөхрөлдөн шоолж хашааны бөөстэй хавыг дуурайн цор цор хуцан архирч мяу мяу гэж дуугарч хамрынх нь өмнүүр гараа сарвалзуулан тахиа шиг дуугарна. Бэк ийнхүү агсрах нь учир утгагүй тэнэг хэрэг гэдгийг ухаарах авч бардамсэтгэлийг нь доромжилж байгаад уур нь хүрч хор шар нь дүрэлзэн буцална. Ө лсөхийг яаж ийгээд тэсээд байна гэхэд ундаасан цангаснаас тэсвэр алджээ. А ливаа харьцааг гоц содон тусгадаг эмзэг сэтгэлтэй Бэк тийнхүү бүдүүлэг ёсонбус хандсанаас болж өвдчихжээ. Тэрээр халуурч хэт цангаснаас хоолой, хэл нь хатаж үрэвсчээ. Гэхдээ хоолойг нь шахсан гайтай хүзүүвч байхгүй байгаа нь түүний цорын ганц тайтгарал болжээ. Х үзүүвчиндтолгойгоо углуулсан цагт дайснууд нь хамаагүй давуу талтай. О доо хүзүүвчгүйн хэрэг юу билээ, үзүүлээд өгнө дөө︕ Х үзүүвч дахин углах гэж ойртож мөн зүрхлэнэ байхдаа︕ гэж Бэк ингэж хатуу шийджээ. Х оёр хоног хэл дээрээ юу чтавьсангүй, бүтэн хоёр хоногийн тарчилгаанд хурж амсраасаа бялхсан догшин уур хилэн түүнд гар хүрэх гэж хамгийн түрүүнд ойртсон хүнд тусах нь лавтай. Бэкийн нүдэнд цус хурж улаанаар эргэлдэн шулам лугаа адил болонхувирчээ. Ө нгөрсөн хэд хоногт Бэк танигдахааргүй өөрчлөгдөж хэрэв шүүгч хайртай нохойгоо харсан бол огт танихгүй байсан даа. Ү йлчлэгч нар түүнийг Сиэтл хот руу ачаад сая хоёр яс хагацаж дотор нь онгойн тайвширчсанаа алдацгаав. Дөрвөн ачигч Бэкийг хорьсон хайрцгийг бүхээг тэрэгнээс ихэд болгоомжтой гаргаж өндөр хайсаар хүрээлсэнхашаан дотор оруулж газар тавилаа. Ө өдөөс нь лагс биетэй, сунаж унжсан захтай нэхмэл улаан ноосон углаа цамцтай эр гарч ирээд ачигчаас дэвтэр авч ирүүлсэн барааг хүлээн авсан тухай гарын үсэг зурлаа. “Бас нэг тамлагч︕ “ гэж бодоод Бэкийн хор буцалж сараалжин хана руу агсран ухасхийв. Углаа цамцтай эр царайгаабарайлган жуумалзаад байшинд буцан орж гартаа сүх, бороохой барьсаар эргэн ирлээ. - Чи чинь наадхаа арай суллах гэсэн юм биш биз︖ хэмээн нэг ачигч мэл гайхан асууна. - Тэгэлгүй дээ гэж углаа цамцтай эр тоомжиргүй үг хаяад сүх далайн хайрцгийн хананд шигтгэв. Дөрвөн ачигч агшин зуур бутран гүйлдэж өндөр хайс өөд авиран гараад аюулгүй газар эзлэн онц сонирхолтой юмболох нь гэж хүлээн ширтэцгээнэ. Сүх цавчих бүрт тас няс дуугаран ханзран задрах хана руу Бэк үсрэн дайрч бүх биеэрээ наалдан шахна. Сүхний ир шигдэн гялтганах хананы хэсэг рүү Бэк архиран дайрна. Бэк хайрцаг дотроосмултран ангижрахын түүс болж углаа цамцтай эр ч түүнийг суллан гаргахаар шийдсэн бололтой тайван ажиллана. Сараалжин хайрцагны хананд нохой багтахаар нүх гармагц өнөөх эр: - За улаан нүдэт чөтгөр минь үзэлцье дээ︕ гэжхэлээд сүхээ газар хаяж баруун гартаа бороохой авлаа. Энэ агшинд Бэк шулам шиг аймшигтай байв. Ү с нь сэрвийн босож дүүлэн дайрахаар биеэ хурааж нүдэнд нь цусхурж амнаас нь хөөс цахарна. Битүү хайрцаг дотор удтал хоригдон баригдсан өшөө хорсол нь туйлдаа хүрч биеийнхээ зуун дөчин фунт жингээр дайрахаар завджээ. Тэгээд агаарт цойлон дайснаа тас зуухаар сунатал яг тэр агшинд огцом цохилтод өртөн үсрэлт дундаа газар саванойчлоо. Зовиуртай өвдсөндөө Бэк шүдээ хавиран агаарт эргэлдээд хажуу нуруугаараа газар пидхийн уналаа. Ө дийг хүртэлбороохойгоор ер занчуулж байгаагүй учир гайхан самгарджээ. Х өөрхийлөлтэй гангинаснаа ухасхийн босож өрсөлдөгч рүүгээ дахин архиран дайрлаа. Гэвч бас л цохиулж унав. Х эргийн хамаг учир бороохойд л байна гэдгийгсая ойлгож тэгсэн хирнээ уурлаж улангасаад болгоомжлохыг умартжээ. А рваад удаа дайрсан боловч тухай бүрд бороохойнд цохиулан агаарт эргэлдэн газар тэрийн унаж байлаа. Н эгэн аймшигтай хүчтэй цохилтын дараа Бэк биеэ арай ядан дааж өндийв. Дахин үсрэн дайрах тэнхэлгүй болсноогэнэт мэдэрч гайхан мэлрэв. Бэк зогсож чадахгүй, дайван ганхаж хамар ам чихнээс нь цус садран гоожиж цэвэрхэн үс нь цус, шороонд хутгалдан заваарчээ. Улаан цамцтай эр түүнд дөхөн ирж бороохойгоо алгуурхан тайван далайж хоншоор дээр нь хачин чанга буулгав.Энэ нь түрүүчийн цохиулсантай харьцуулахын аргагүй хүчтэй байлаа. Бэк арслан шиг архиран дайрлаа. Н өгөө эр бороохойгоо баруун гараас зүүн гартаа шилжүүлэн барьж доод эрүүнээс нь шүүрэн бариад эргүүлж шидэхэд Бэкагаарт эргэлдэн толгой цээжээрээ газар хатган ойчлоо. Бэк хамаг хүчээ шавхан дайчилж ахин дүүлэхэд эцсийнх нь гэж зориуд бэлтгэсэн тийм аймшигт цохилтод өртөндуугарч ч чадсангүй, хүч тамир нь сульдан цуцаж пидхийн ойчлоо. - Энэ ч нохой сургахдаа муугүй эр байх нь︕ гэж хашааны хайс дээрээс сонирхогчдын нэг нь бахдан атаархан дууалдав. - Миний бодоход ийм нохойтой зууралдсанд орвол өдөр бүр тэр тусмаа бүтэн сайн өдөр хоёр удаа касс ухаж явбал хал багатай даа хэмээн хөтөч халаглаад морин тэргэндээ сууж одлоо. Бэк сая ухаан орж биеэ дааж өндийх чтэнхэлгүй хэвтэн улаан цамцтай эрийг