ᠣᠳᠣ ᠨᠢ ᠭᠡᠢᠭᠰᠡᠨ ᠪᠦᠰᠡᠭᠦᠢ
СИДНИ ШЕЛДОН ОД НЬ ГИЙСЭН БҮСГҮЙ www.kiebooks.comТэргүүн дэвтэрНэгдүгээр бүлэг. 1992 оны 9-р сарын 10 Пүрэв гариг. 20 цаг 00 минут “Боинг-727“ онгоц зах хязгааргүй үргэлжлэх тэнгисийн дээгүүр хөшиглөх өтгөн хар үүлэнд далдран оров. Хүчирхэг хөдөлгүүртэй онгоц, муухай аашлах тэнгэрт яг л мөнгөлөг цагаан бяцхан өд аятай үзэгдэнэ. Гэнэт онгоцны чанга яригчаар хөлгийн даргын сандруу дуу гарав. -Хатагтай Камерон! Та хамгаалалтын бүсээ бэхэлсэн үү? Хариу алга байсанд хөлгийн дарга дахин, -Хатагтай Камерон. Хатагтай Камерон! гэв. Хүүхэн нүдээ алгуур нээж, -Бэхэлсээн гэлээ. Жаргалтай сайхан өнгөрсен үеээ дурсан, алсад тэнүүчлэн байсан бодол санаа нь эргэн бодит байдалд шилжихэд түүнд их л хүнд байх ажээ. -Та айгаагүй биз? Аянгын өтгөн хар үүлнээс мөдхөн гарна. -Рожер оо, миний бие тун сайн байна. Санаа бүү зов хэмээн хатагтай Лара Камерон хариу өгүүлэв. Хэрэв онгоц газарт хэмх уначихгүй, бидэнд аз дайрвал тэр шүү хэмээн Лара боджээ. Тэгвэл мөн ч тааламжтай төгсгөл болж, бүгд л хаа нэгтээ, хэн ч мэдэхгүй газар үнсэн товрог болох биз. Хувь заяа гэсэн бодол түүний санаанд гялсхийн ороод гарав. Хувь заяатайгаа бүү арсалд. Жилийн өмнө болсон тэр нэгэн явдал урьдаас таахын эцэсгүй эргэлт болж, амь амьдрал нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж, Ларад хамаг байдагаа алдах аюул заналхийлсэн юмсанж. Одоо муу зүйл тохиолдохгүй биз ээ. Муу зүйл тохиолдлоо гэхэд тэр нь юу ч биш. Нисгэгчийн бүхээгний хаалга цэлийтэл нээгдэж, онгоцны зааланд хөлгийн дарга орж ирлээ. Тэрээр өөрийн зорчигч бүсгуйгээ шимтэн ширтэж хормын төдийд хөшиж орхив. Онгоцны гэгээвчийн дэргэд суух гялалзсан тас хар үс, өөгүй зуйван царай, уян зөелөн харцтай нүдэнд дулаахан саарал нүдтэй эл бүсгүй үнэхээрийи гоо үзэсгэлэнтэй ажээ. Риногийн нисэх зурваснаас онгоц тасрах тэр үед бүсгүй хувцсаа сольж амжсан байлаа. Гүн ухлаадас бүхий гоёлын цагаан палааж нь түүний гоолиг сайхан бие хааг улам тод болгох аж. Хүзүүн дэх очир алмаазан сондор нь онгоцны бүдэгхэн гэрэлд бүүдийн гялалзана. Чөтгөр алгад гэж, дасаж дадсан ертөнц нь сүйрч баларч дуусах гэж байхад, ийм амар амгалан байж яаж чадаж байна? хэмээн нисгэгч эр бодов. Тэр хүүхний нэр алдрын эргэн тойрон дахь дуулиан шуугиан cap гаруй хэвлэлийн хуудаснаас салаагүй билээ. -Рожер, холбоо ажилд орсон уу? -Үгүй л болов уу даа, хатагтай Камерон. Аянгат үүл холбоонд ихээхэн саатал гаргадаг юм. Ла-Гуардад газардахад дор хаяж хагас цагаар саатах нь байна, гүнээ хүлцэл өчье. “Тэгэхээр би төрсөн өдрийнхөө хүлээн авалтанд хоцрох болох нь ээ“ хэмээн Лара бодлоо. Гэтзл тэнд дэлхийн өнцөг булан бүрээс зочид ирцгээх гэзд байдаг. АНУ-ын дэд ерөнхийлөгч, Ныо-Йорк мужийн амбан захирагч, хотын дарга, Голливудын одод, нэр цуутай тамирчид, олон арван улс гүрний мөнгөний тулам болсон баячуулыг багтаасан хоёр зуугаад зочид ирнэ. Лара зочдынхоо нэрсийн жагсаалтыг өөрөө гардан хийсэн юмсанж. Түүний нүдний нь өмнө хүлээн авалт болох “Камерон-Плаза“-гийн хээнцэр танхим үзэгдэх шиг болов. Танхимын чийдэнгийн болор бүрхүүл, өндөр үнэтэй гялалзсан мөнгөн хэрэглэл, голландын цас шиг цагаан, цардмал ширээний бүтээлэг, нимгэн гоёмсог шаазан эдлэл болон жүнзнүүд. ширээ бүхний голд тавьсан болор савтай өнгө алаглуулан хуар нийлүүлсэн ховор цэцэгс. Хүлээн авалтын танхимын хоёр талаар уужим саруул амралтын тасалгаа-хавч, түрс тэргүүтэй тансаг хүйтэн зууш, мөнгөн хувинтай мөсөнд сойн хажуулдуулан тавьсан оргилуун дарс овоолсон баарын лангуу үзэгдэнэ. Гал зуухны өреөнд асар том тансаг бялуу цагаа хүлээн сүндэрлэнэ. Рестораны ерөнхий үйлчлэгч, хамгаалагч гээд бүх л үйлчилгээний ажилтнууд өөр өөрийн байраа хэдийнэ эзэлчихсэн.Зааланд тоглож буй хөгжмийн эгшиг сулхан сонсогдоно. Хүлээн авалтийн эзэн хатагтайн дөчин насны ойн баяр ёслолын ажиллагаа туйлын хөгжилтэй байх ёстой тул алдартай рок-группийнхэн зочдын сэтгэлийг бүжгийн талбай руу аажим татна. Бүх юм бэлэн болж, энэ үдшийн зоог тансаг болох нь гарцаагүй. Баярын ажиллагаа нь ч гэсэн амжилттай болох нь мэдээж. Хүүхэн тэргүүнээ өндерт өргөн зочдын зүг алхлан орж очиход, тэдний хэн нь ч юуг ч эс сэжиглэнэ. Тэгээд ч тэрээр Лара Камерон шуү дээ. Онгоц нисэх буудалд газардсаны дараа Лара хүлээн авалтнаас хагас цаг хоцорч байгаагаа мэдсэн ч тэрээр гарах хаалганы дэргэд очоод нисгэгчид хандан, -Рожероо, бид Рино руу өнөөдөртөө буцна шүү. Шөнө дөлөөр байсан ч хамаагүй хэмээхэд, -Мэдлээ, хатагтай Камерон, би таныг эндээ хүлээж байя гэж нисгэгч эр хариулав. Онгоцны шатны дэргэд урт хар лимузин ажуухан ойртон ирж, дотроос нь жолооч эр гарч ирээд, их л найрсагаар хойт хаалгыг онгойлгон, -Хатагтай Камерон, бид ч сандарч эхэлсэн шүү гэхэд нь, -Аянгын үүл жаахан саад боллоо, Макс аа. Алив, “Плаза“ руу хурдалж үз гэв. -Мэдлээ, хатагтай. Лара лимузинд суунгуутаа хүлээн авалтыг зохион байгуулж буй Жерри Таунсендын утсанд залгав. Түүнд зочид нь өөрсдийгөө хэнд ч хэрэггүй улс хэмээн бодоогүй байгаасай гэдгийг лавлах нь туйлын чухал байлаа. Харилцуурт дуудах дохио удтал хангинав. Жерри танхимд байгаа бололтой хэмээн Лара бодоод, -Макс минь хурдлаарай хэмээн яаравчлуулав. -Санаа бүү зовоо, хатагтай Камерон. Аварга том “Камерон-Плаза“ зочид буудлын төрх нь бүсгүйн сэтгэл зүрхэнд өдий зэрэгт хүрсэн гэх бахархах мэдрэмжийг үргэлж төрүүлдэг байсан боловч энэ үдшийн тухайд тэр нэгэн тааламжит бодол нь түүний тархинаас ор мөргүй арчигдсан байв. Ээ бурхан минь, хүмүүс аль хэдийнэ цугларчихсан, одоо ч уйтгарт дарагдчихсан сууж байгаа биз! Лара зочид буудлын эргэдэг, хүнд хаалгыг хүчтэй түлхэн ороод шийдэмгий алхаагаар хүлээлгийн танхимыг хөндлөн гарч явтал хаа нэгтээ хажуугаас нь туслах менежер Карлос нь гэнэт гарч ирээд, -Хатагтай Камерон. гэж дуудав. -Карлос, дараа больё. Ларa том танхимын үүдэнд ирээд амьсгаагаа дарахаар түр зогслоо. Би бүрэн тайван байна. Бусгүй нүүрэндээ туйлын амарлингуй инээмсэглэл тодруулсаар хаалгыг нээмэгцээ гайхширч орхин хөшчихөв. Танхим тас харанхуй. Юу болох нь энэ вэ, зочид түүнд онцгой бэлэг бэлдсэн хэрэг үү? Лара зүүн гараараа унтраалга тэмтрэн олоод дарвал танхим дүүрэн нүд гялбам хурц гэрэл аслаа. Хэн ч, юу ч байхгүй хов хоосон танхим бүсгүйгхирдхийн цочирдуулав. Хоёр зуун хүн хаашаа алга болчих нь тэр вэ? Урилган дээр оройн найман цагт гэж тов тодоор бичсэн юмсан. Гэтэл одоо есөд арваад минут дутуу байдаг. Тэд агаарт замхраад алга болно гэж байх уу? За хаанаас даа, ямар хий үзэгдэл биш дээ. Том танхимыг тойруулан харах Ларагийн хамаг бие нь чичрүүдэс оргин мөрөө хавчлаа. Яг нэг жилийн өмнөх энэ өдөр, энд түүний найз нехөд цугларч, хөгжим эгшиглэн баярлан хөөрсөн тэдний инээд ханиад энд тэндгүй цангинаж байсныг тун сайн санаж.Хоёрдугаар бүлэг. Яг нэг жилийн өмнөх энэ едер Ларагийн ажлын хуваарь ийм байлаа. 1991 оны 9-р сарын 10 нд: 5. 00. Өглөөний дасгал хийх 7.00. Телевизийн студид очиж “Өглөөний мэнд, Америк орон!“ нэвтрүүлэгт оролцох. 7. 45. Японы банкны эзэдтэй уулзах. 9. 30. Жерри Таусендтэй уулзах. 10.30. Шинэчилэн байгуулалтын талаар хорооны хурал. 11.00. Факс, утсаар ярих, шуудан үзэх. 11.30. Барилгын талаар зөвлөлгөөн. 12.30. Ажил хэргийн талаар комиссын төлөөлегчидтэй уулзах. 13.00. Үдийн цай, “Форчун“ сэтгүүлийн Хью Томпсонд ярилцлага өгөх. 14.30.“Метрополитен юнион“ банкинд уулзалтанд очих. 16.00. Төлөвлөлтийн талаар хотын комисстой уулзах 17.00 Грейси-Мэншнд хотын захирагчтай уулзах. 18.15. Архитекторуудтай уулзах. 18.30. Орон сууцны барилгын хэлтэсийнхэнтэй уулзах. 19.30. “Даллас инвестмент групп“-ийн эрхэм төлөөлөгчидтэй уулзах. 20.00. “Камерон-Плаза“-д хүлээн авалттай, * * * Дасгалжуулагч Кенийг тэсэн ядан хүлээж байсан тод хөх цэнхэр өнгийн өмсгөлтэй Лара, -Өнөөдөр яагаад оройтов, анд минь гэсээр угтав. -Өршөөгөөрэй, хатагтай Лара Камерон. Сэрүүлэг ажилсангүй, тэгээд би. -Хэзээ ч бүү хоцорч бай. Алив эхэлцгээе. -Ойлголоо. Тэрээр хагас цаг шахам хөшсөн биеийнхээ чилээг гарган биеэ халаасны эцэст аэробикийн хүнд дасгалдаа орцгоов. Түүний бие яг л цэл залуу хорин насгпай юм шиг байх юм. Ийм хүүхнийг өвөртөө оруулбал ч тэнгэрийн умдаг атгалаа л гэсэн үг хэмээн санаашран бодох Кен өглөө бүр энд ирж, өөрөөр нь дасгал заалгадаг үйлчлүүлэгч хүүхнээ шүлэнгэтэн ширтлээ. Танилууд нь: “За хөө, цаад Лара Камерон чинь хэр юм бэ дээ?“ гэж асууж шалгаахад тэрээр баруун гарынхаа эрхий хурууг гозойлгон байж,-Ийм шүү гэсэн хариултыг үргэлж өгдөг ажээ. Хүнд дасгалуудыг ядаж цөхөх юмгүй хийх Ларагийн ухаан бодол хаа нэгтээ тэртээ алсад тэнүүчилнэ. Аэробикийн хичээл дуусахад Кен, -Явж таны оролцох “Өглөөний мэнд, Америк орон!“ нэвтрүүлгийг үзлээ гэж өгүүлэхэд, -Чи юу гэсэн бэ? хэмээн гайхан асуух үедээ Ларагийн уураг тархи японы банкны эзэдтэй хэлэлцэх асуудлаа тунгаан бодож байжээ. -Баяртай, хатагтай Камерон. -Дахин хоцорч ирэв ээ, Кен! Шүршүүрт орсон Лара бүсгүй хувцсаа солиод, харшийнхаа саравчит тагтан дээр орь ганцаараа суун өглөөний цайгаа уулаа. Өглөөний зоогондоо тэрээр ногоон цай, шилэн аяга жүржийн ундаа, багахан шиг үзэм иджээ. Лара ажлынхаа өрөөнд орсноо, дотуур холбоогоороо нарийн бичгийн дарга хүүхэнд хандаж, -Би далайн чанад руу хэд хэдэн холын дуудлага хийнэ. Долоон цаг гэхэд Эй-би-си-гийн студид очих ёстой. Макс доор хүлээж байг гэв. “Өглөөний мэнд, Америк орон!“ хэмээх нэвтрүүлэг шууд явагдсан тул ямар ч эвлүүлэг бульхайгүй болов. Хөтлөгч Жоан Лунден цаг ямагт нэвтрүүлгийн санаачлагыг гартаа атган чамбай хөтлөх тул ямар ч өө сэвгүй болж байлаа. Жоан, -Хэрвээ андуураагүй бол дөрвен жилийн өмнө билүү дээ, та манай нэвтрүүлэгт оролцож байхдаа дэлхийн хамгийн өндөр, тэнгэр баганадсан байшин барина хэмээн дурьдсан байхаа гэхэд Лара толгой дохин, -Тэр үнэн. Арван хоёр сарын дараа гэхэд “Камерон-таур“ ашиглалтанд орно гэлээ. -Танд ямар мэдрэмж төрж байгаа нь тун сонин байна. Та бизнесийн хүрээнд ийм өндөрт хүрчихээд, яаж ийм сэтгэл татам гоо үзэсгэлэнтэй хэвээр байж чадав аа? Хатагтай Камерон, та манай зонхилох олон үзэгч бүсгүйчүүлийн маань туйлын хүсэл нь болсноо мэдэх үү? -Энэ ч дэндүү хэтрүүлсэн тодорхойлолт байна. Ажил маань надад өөрийнхөө тухай бодох цаг зав олгодогтүй юм гээд Лара инээмсэглэв. -Гэвч та үл хөдлөх хөрөнгийн бизнесийн хүрээнд гайхалтай амжилтанд хүрсэн, гэтэл энэ салбар маань эрчүүдийн эрхэлдэг ажил биш үү? Таныг ийм өндөрлөгт оршин тогтноход чинь юу тусалдаг бэ? Жишээ нь: Шинэ барилга байшин хаана барихаа та хэрхэн шийддэг вэ? -Барилга барих талбайг би сонгодоггүй, харин талбай намайг сонгодог юм. Би сул цулгүй газрын дэргэдүүр машинтай явж байхдаа энэ бол эзгүй зэлүүд газар бус харин гоё ганган албан газар ч юм уу, эсвэл оршин суугч болгон нь тохь тухтай таатай байгаагаа мэдэрсэн орон сууц байх уу гэдгийг олж хардаг. Би ердөө л энэ бүхнийг мөрөөддөг юм. -Таны мөрөөдөл биелэх болтугай. Эрхэм хүндэт үзэгчдээ богинохон рекламын дараа ярилцлагаа үргэлжлүүлье. Сувгаа бүү солиорой. Лара бүхэл бүтэн 12 цагийн нислэг хийн чилээрхсэн гийчид нь ухаанаа төвлөрүүлэх тэнхээгүй байхыг нь бодолцон Токиогоос урд өдрийн үдэш оройхон ирсэн японы банкны эзэдтэй өглөө эртлэн 7.45-д уулзахаар товлосон байна. Зочин эрхмүүд ширээний ард суусан даруйдаа алжааж чилээрхсэнээ гайхан халаглаж, баашлан башир арга хэрэглэхэд нь, -Эрхэм ноёд оо! Энэ бол миний та нарт гаргаж чадах цорын ганц боломжит цаг. Би уулзалтын дараа шууд нисэх онгоцны буудал орно. Учир нь Өмнөд Америкт хойшлуулшгүй шийдэх ганц, нэгэн асуудал байгаа хэмээн Лара түстас хэлэхэд нь самуурайн илд шигээ хурц соргог ухаантай, гойд эелдэг дөрвөн япон жентельменүүд эвлэрэхээс өөр замгүй болжээ. Арван жилийн өмнөх ажил хэргийн ертөнц тэдний башир аргыг илт дутуу үнэлэх байсан биз. Гэвч ийм алдаа хойшид давтагдахгүй нь лавтай. Тэдний уулзалт Америк-өргөн чөлөө дэхь Камерон төвд болж байв. Зочдын янзын нь харвал даруухан загнах авч дэндүү үнэтэй япон үндэсний бэлгээ урьдчилан ширээн дээр нь дэлгэн тавьсан хэлэлцээрийн уужим өрөөнд орууллаа. Лара ч гэсэн rap хоосон байсангүй хүн бүрт бэлэг гардуулав. Нарийн бичиг хүүхэнд бэлгийг ердийн бор эсвээс саарал өнгийн цаасанд боох ёстойг урьдчилсан сануулсан ажээ. Үхэлтэй холбон үздэг тул цагаан өнгө Наран ургах зүгийн хүүхдүүдэд цээртэй байдаг агаад өчүүхэн төдий тод енгийн баглаа боодлыг дорд үзэж, доромжилсон хэрэг хэмээн үздэг ажээ, Япончууд Ларагийн барих гэж буй зочид буудлын иж бүрэн цогцолборт зуун сая долларын хөрөнге оруулах санаатай байжээ, Ларагийн хувийн зөвлөх Трэйси зочдод цай, харин боссдоо аяга кофе авчирч өгөхөд цайны дэг жаяг ая данг ёсчлон биелүүлэх төрөлхийн мэдрэмжтэй япон эрхмүүд цайлах ёслолыг гүн хүндэтгэлтэйгээр хүлээж авав. Тэднийг аягаа хоослон цайгаа ууж дуусангуут Трэйси эзэгтэйнхээ дохиогоор дахин цай аягална. Өрөөнд Ларагийн хамтран зүтгэгч Говард Келлер орж ирлээ. Тавин насыг шүргэж яваа хатингар бие, цонхигор царайтай, элсний өнгө мэт өрвийсөн сиймгэр шингэн үстэй, үрчийж үнгэгдсэн костюмтай мань эр дөнгөж сая орноосоо өндийсөн болов уу гэлтэй харагдана. Лара Говардыг японы санхүүч нарт хэлэлцээрийн эх нооргийн хуулбарыг өгсний дараагаар тэдэнд хоршоо эрээ танилцуулаад, -За ийм байна даа, жентельменүүд ээ. Хөрөнгө оруулалтын анхны хувилбар энэ юм. Цогцолборт долоон зуун хорин өрөө тасалгаа, гучин мянган квадрат фут талбайг нь хурлын заал болон хэлэлцээний өрөөнд зориулагдаж, газар доорх хэсэгт мянгаад автомашины зогсоол. Хэдийгээр илтгэгч бүсгүйн бат итгэлтэй дуу хоолойд зориг төгөлдөр эрч хүч оргилох боловч хэлэлцээрийн хуудсыг удаан гэгч эргүүлэн суух зочид нойртойгоо тэмцэж буй нь илт. Хоёр цаг шахам үргэлжилсэн яриа туйлын амжилттай өндөрлөж, олон саяын хэлэлцэрийг ядах юмгүй байгуулсан нь гуйж гувшиж байж банкнаас тавин сая доллар зээлснээс ч амар хялбар бүтлээ гэдгийг Ларa тун сайн ойлгов. Япончуудтай хийсэн уулзалт дөнгөж өндөрлөмөгц Жерри Тауненд түүний өрөөнд орж ирлээ. Голливудын даамал байсан өндөр нуруутай, үргэлжийн урам зоригтой явдаг тэрээр өдгөө “Камерон Энтерпрайз“-ын нийгмийн харилцааны хэлтсийг толгойлж буй ажээ. -Өнөөдрийн теле ярилцлага амжилттай болж өнгөрлөө. Сэтгэл нь хөөрсөн шүтэн бишрэгч бүсгүйчүүл зогсоо зайгүй утасдаж байна. -“Форбс“-оор сонин юу байна? -Би тэдэнтэй аль эрт тохиролцчихсон. “Пипл“ сэтгүүлийн дараагийн дугаарын хавтсанд чиний зургийг хэвлэнэ. Харин чи “Нью-Йоркер“ сэтгүүлийн өгүүллийг уншсан уу? Мөн ч сайн бичсэн байна билээ дээ. -Муугүй болсон байна билээ. -Үдээс хойш чи “Форчун“-д ярилцлага өгөх ёстой. -Би түүнд чинь бага зэрэг засвар хийнээ. -Ямар өөрчлөлт вэ? гэж Жерри ихэд сонирхон асуув. -Би сурвалжлагчдыг энд үдийн хоолонд урихаар шийдээд байна. -Сэтгэлийг нь уяраах гэж уү? Лара дотуур холбооны товчийг дарж,-Кэти, наашаа ороод ирээч гэв. Лара, Жерри тийш хандан толгой өргөж, -Өнөедрийн хувьд боллоо Жерри. Чиний хүмүүс “Камерон-тауэр“ тийш анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. -Аль хэдийнэ хандуулчихсан. -Хийсэн ажил чинь тун бага байна. Бүхий л хэвлэлээр төслийн талаар шуугиж байх нь надад хэрэгтэй. Чөтгөр алгад, энэ дэлхийд хосгүй хамгийн өндөр барилга болно. Дэлхий дээр шүү! Энэ байшингийн тухай далан хэлээ дэлгэн ярьцгааж, хүмүүс тэнд дэлгүүр эсхүл орон байр худалдаж авах боломж бий эсэхийг мөрөедөж байхыг би хүсч байна. Туансенд хаалга тийш эргэх зуур, -Чиний зөв гэв. Өрөөний хаалга нээгдэн, хатагтай Камероны хувийн туслах Кэти орж ирлээ. Ажил хэрэгч эмэгтэйн костюм бүхий гуч эргэм насны негр бүсгүй үнэхээрийн дур булаам сайхан харагдах ажээ. -Та түүний ямар хоолонд дуртайг нь тодруулсан уу? хэмээн Лараг асуухад Кэт, -