ᠲᠣᠯᠢᠨ ᠳᠤ ᠬᠠᠷᠠᠭᠳᠠᠬᠤ ᠦᠯᠦ ᠲᠠᠨᠢᠬᠤ ᠬᠦᠮᠦᠨ
СИДНИ ШЕЛДОН ТОЛИНД ХАРАГДАХ ҮЛ ТАНИХ ХҮН www.kiebooks.comЭХЛЭЛ Энэхүү тайлагдашгүй хачин үйл явдал 1969 оны 11-р сарын сэрүү татсан нэгэн бямба гаригийн өглөө Нью-Йорк хотын боомтноос Гавр орохоор бэлтгэж байсан тавин таван мянган тоннын усан түрц бүхий “Бретень“ хэмээх зорчигч тээврийн хурдан хөлөг онгоцонд гарчээ. “Бретень“ хөлгийн аж ахуйг эрхлэгч Клод Дессар нь нямбай, ёсорхог хүн агаад захирагдагсадаа өөрийн ихэд эрхэмлэх дуртай “төмөр нударга“-аар удирдана. Арван таван жилийн турш хөлөг онгоцонд алба хаахдаа осолтой, үймээнтэй олон арван төвөгтэй асуудалтай тулгарч явжээ. “Бретень“-ийг францынх гэдгийг эс тооцвол энэ нь үнэхээрийн агуу ололт бөгөед, захирагч дарга нь Дессарын ажлын ур чадварыг өндрөөрүнэлдэг аж. Тэр л нэгэн өдөр арван хар тамаас үгсэн ирсэн ирсэн болов уу гэлтэй мянга мянган чөтгөр шулмууд түүний эсрэг нэгдсэн мэт болсон байна. Америк-Францын Интерполын бригад, хөлгийн аюулаас хамгаалах албаныхан тэр өдрийн болсон үйл явдалд ямар ч тайлбар өгч чадахгүй, байж ядан бажгадаж байхад Дессар франц хүний бардам зангаар нөхцөл байдалд туйлын тайван хандсан ажгуу. Дэлхий даяар зарлан хашгичиж байсан энэ тайлагдашгүй эмгэнэлт явдалд хутгалдсан хүмүүс нь ил байсан ч гэлээ хэргийн нууц нь хаалттай хэвээр үлджээ. Клод Дессар эндээс эвтэйхэн зайлж чөлөөнд гарч, Ницад нэгэн зоогийн газар эзэмшин, хааяа нэг сониуч үйлчлүүлэгчид тэрхүү арван нэгдүгээр сарын аймшигт өдрийн тухай хуучилдаг байв. Эл хэрэг Нэгдсэн улсын ерөнхийлөгчөөс цэцэг ирснээр бүх юм эхэлсэн мэт Клодад санагддаг аж. Далайд гарахаас цагийн өмнө засгийн газрын дугаар бүхий хар лимузин Гудзон голын зогсоолд ирж, саарал судалтай хар өнгийн пиджактай эр гартаа “стерлинг силвер“ сортын сарнай цэцгийн гурван баглаа барьсаар машинаас бууж ирэв. Тэрээр “Бретень“ хөлгийн манааны офицер Ален Сэффордтой хэдэн үг солиод дараа нь тэрээр цэцгийн баглаагаа хөлгийн бага офицер Женанд ёслол төгөлдөр гардуулахад, цаадахь эр эзэнд нь хүргэж өгөхөөр Клод Дессарыг хайлаа. -Таныг энэ тухай мэдэх ёстой гэж би бодсон юм. Дөнгөж сая хатагтай Темплд Ерөнхийлөгчөөс цэцгийн баглаа ирлээ. гэж Жанен түүнд дуулгав. Жилл Темпл хүүхний гэрэл зураг сүүлийн үед Нью-Йоркоос Бангкок, Парижаас Ленинград хүртэл дэлхийн олон орны бүх сонин сэтгүүлийн нүүрэнд хэвлэгдэх болжээ. Клод Дессар тэр бүсгүйг дэлхийд нэрд гаран бишрэгдсэн бүсгүйчүүдийн нэрсийн жагсаалтанд тиим ч хойгуур байранд ордоггүйг санаж байлаа. Америкчууд үргэлж нутгийн хэн нэгэн бүсгүйгээ дээш нь товойлгон гаргах дуртай юм хойно Жилл Темпл мөн тэдний нэг нь болон тодорчээ. Олон эцэг эхчүүд шинээр мэндэлсэн охиддоо түүний нэрийг хайрлацгаасан байна. Гэтэл түүний эр зориг, итгэмээргүй ялалт нь эцэстээ эмгэнэлт ялагдал болон хувирсанд бүх дэлхийг цочирдуулжзэ. Сонгодог драм, эмгэнэлт явдал зэргийг бүгдийг агуулсан бодит мэдрэмж, үнэн зүрхний агуу их хайрын түүх. Клод Дессар америкчуудыг тийм ч их таалдаггүй атлаа энэ удаад тэдэнд туслахдаа баяртай байлаа. Тэрээр хэн нэгнийг хатагтай Темпл шиг шагшин гайхах нь тун ховор юмсанж. Дессар бүсгүйг сурсан дадал, чадлынхаа хэрээр найрсаг үгээр шагнав. Бүсгүй үнэхээрийн баян сурвалжит эмэгтэй. Тиймээс мань эр эл аялал түүний бүхий л амьдралын туршид сэтгэлд нь хоногшин үлдээсэй хэмээн санаа тавина! Жилл Темплийн тухай сайхан бодолд умбан аж ахуйн ойр зуурын ажил эрхлэх зуур зорчигчдын нэрсийн жагсаалтыг сайн нягтлавал тэнд Тун Чухал Хүмүүст-ТЧХ тооцогддог америкчууд энд цугларчээ. Америкчууд хэн нэгнийг туйлын бүдүүлгээр үнэлдэг тул Дессар энэхүү товчилсон үгэнд яс махнаасаа дургүй ажээ. Нэгэн үйлдвэрийн баян эзний эхнэр ганцаараа аялаж явааг нь анзааран мушигнаад, жагсаалтанд хар арьст алдарт хөл бөмбөгчиний нэрийг хайвал Мэтте Эллис гэсэн нэр тэр даруй нүдэнд нь тодроход сэтгэл хангалуун толгой дохив. Жинхэнэ ахмадын дайны хүндлэл хүртэх болно гэсэн үг байлаа. Клифтон Лоренс гэгч нь хөлөг хөдлөхөөс өмнө амжиж өрөө захиалжээ. Дессар царайгаа барайлган ноён Лоренсыг хэрхэн яах вэ гэдэг маш төвөгтэй асуудал гарчирсэн ч урьдын адил энэ хүнийг ширээний ахмадтай нэн даруй суулгавал ямар ч асуудал гарахгүй, тэр хаана явсан газраа бусадтайгаа өнөө л зугаатай онигоогоо дэлгэж чаддаг нэгэн. Клифтон Лоренс, урьд нэгэн цагт олон арван алдарт одод театрын тэнгэрт гялалзаж байсан тэр цагийн телөөлөгч юм. Гэвч энэ бүгд өнгөрч. . . Урьд ноён Лоренс хамгийн тансаг люкс өреөг эзэгнэдэг байсан бол энэ удаагийн явалтандаа доод тавцангийн ганц хүний 1-р зэрэглэлийн өрөөг захиалсан байв. Гэвч Клод Дессар жагсаалтыг бүрэн үзэж судлалгүйгээр яаран дүгнэлт гаргахаас түдгэлзэв. Эдгээр зорчигчдын дунд доройтолд орсон овгийн хааны, дуурийн алдарч дуучин, Нобелийн шагналаас татгалзагч Оросын зохиолч байлаа. Үүд тогшин Дессарын бодлыг тасалдуулан зөөгч Антуан орж ирлээ. -За, юу гээв? гэж Клод асуувал, Антуан нулимс гүйлгэнэсэн нүдээ анивчин, тээнэгэлзэн хэллээ. -Та кино танхимыг хаах тушаал өгсөн үү? -Чи юу ярина вэ? гээд Дессар хөмсөг зангидав. -Би таныг гэж бодсон юм. Өөр хэн тэгэх вэ? Хэдэн минутын өмнө бүгд хэвийн байгаа эсэхийг нь шалгахаар очтол үүд нь хаалттай, хэн нэгэн кино үзэж байх шиг байсан юм. -Бид зогсоол дээр хэзээ ч кино үзүүлдэггүй, үүд нь үргэлж онгорхой байдаг. Би өөрөө явж үзье хэмээн аж ахуйн эрхлэгч хэлэв. Клод Дессар даруйхан очиж учрыг магадлах байсан ч далайд хөвж гарах эцсийн мөчид үргэлж л аар саар ажил ар араасаа овоордог хойно доо. Бэлэн мөнгөө тоолж амжаагүй, кассчин хамгийн сайн өрөөний тасалбарыг андууран хоёр удаа зарчихсан, ахмад Монтен-ийн захиалсан хуримын бэлгийг шал өөр хөлөгт хүргэж өгсөнд ахмад уурандаа тэсрэх шахаж байжээ. Дессар хором хэртээ зогсон хөлгийн хүчирхэг хөдөлгүүрийн хүржигнэх танил чимээг сонслоо. “Бретень“ хөлөг зогсоолоос аажим тасран суваг тийш ухрав. Дессар хойшлуулшгүй асуудалд анхаарал тавихаа таг мартжээ. Хагас цагийн дараа зугаалах тавцангийн ахлах үйлчлэгч Леон түүнийг хайж олжээ. -За бас яасан бэ, Леон? гэж Дессар тэсгэлгүй асуув. -Төвөг удсанд өршөөгөөрэй, гэхдээ миний бодлоор та энэ тухай мэдэх ёстой гэж бодож байна. -За юу болоов? гэсэн боловч аж ахуйн эрхлэгч, хүндэт зочдоо ахмадын ширээнд хэрхэн суулгах вэ гэсэн төвөгтэй асуудалдаа анхаарлаа хандуулсан байжээ. Ахмад язгууртны хүрээний хүн биш тул түүний хувьд орой бүр эелдэг яриа хөөрөө дэлгэн хатагтай нарыг зугаацуулах гэдэг хүндхэн сорилд орох нь. Иймээс Дессар тэднийг зохицуулан залах амаргүй үүрэг байнга хүлээх болж дээ. -Хатагтай Темплтэй холбоотой юм. . . гэж Леон яриагаа эхлэв. Дессар яаран гараараа дохин, эгшин зуур жижигхэн хар нүд нь гялалзан, чих нь сортойгоод ирлээ. -Яриадах! -Би дөнгөж сая түүний өрөөний дэргэдүүр өнгөртөл чанга дуугаар хашгирахыг сонслоо. Үүдний цаанаас бараг юу ч сонсогдохгүй байсан л даа, гзвч “Та нар намайг, та нар намайг алчихлаа!“ хэмээн бүсгүй дахин дахин үглэхийг нь сонслоо. Бусдын хэрэгт оролцох хэрэггүй гээд энэ тухай танд нэн даруй дуулгах ёстой гэж шийдлээ. -Чи зөв юм хийжээ, Леон. Би өөрөө очиж үзье гзэд Дессар толгой дохин сайшаалаа. Цааш одох үйлчлзгчийн араас харан зогсоод “Итгэмээргүй юм! Хатагтай Темпл шиг хүнд муу юм хийж зүрхлэх хэн нэгэн байх гэж үү!“ Дессарын уужим сэтгэлийнх нь мэдрэмж нь гүн хорслыг төрүүлж, тэрээр дүрэмт хувцсаа өмсөнтолинд зэрвэс Сонин хэвлэлийн хуудаснаа дуу дуугаа авалцан гарч байсан нэрт сенатор, латин америкийн тайчих урлагын од Карлина Росса хоёр зэргэлдээ өрөөг эзэгнэдгийг нь Клод Дессар яахан умартаж чадах билээ. Дессар жагсаалтыг цааш уншвал Дэвид Кеньон гэгч тэр чигээрээ мөнгө ханхлуулсан, агуу их баялаг нүдэнд нь торжээ. Тэр “Бретень“ хөлгөөр нэг бус удаа аялсан тул Дессар өндөр, царай зүс сайхантай, наранд борлосон, тамирчин хүний гуалиг биетэй эрийг сайтар санаж байлаа. Тэр эр намуун дөлгөөн, олон таван үггүй энэ зангаараа орчин тойрны хүмүүстээ хүндэтгэл хүлээж чаддаг нэгэн билээ. Клод түүний нэрийн өмнө ширээний ахмад “ША“ гэсэн тэмдэглэл тавьж, энэ нь уг зорчигч хараад үүд рүү чиглэтэл утас хангинан дуугарвал хормын төдий тээнэгэлзээд ямартаа ч гэсэн харилцуураа авлаа. -Клод оо, Бурхныг бодож кино танхим руу хэн нэгнийг хувин, ус алчууртай явуулаалаарай. Тэнд бүх юм цусанд будагджээ гэх гуравдугаар туслахын дуу хадав. Дессарын зүрх палхийгээд явчихжээ. Тэр мэдээд байсан юмаа. -Одоохон. Аж ахуйн эрхлэгч хариулан харилцуураа тавьж, усан цэрэг дуудан тушаал буулгаад хэсэг зуур бодлогоширсноо хөлгийн эмчийн утсанд залгав. -Андре уу? Клод байна гээд аль болох тайван ярихыг хичээн, -Чам дээр хэн нэгэн тусламж гуйж ирсэн үү? . . . Үгүй, үгүй далайн өвчнөөс сэргийлэх эмний тухай бишээ. . . Шархаа оёулан цус тогтоолгосон ч юм уу нэг тиймэрхүү тусламж гуйж ирсэн үү? Ойлголоо. байлаа. . Дессар муу совинд автан яриагаа дуусгаад Жилл Темплийн өрөө рүү явах замд нь бас нэгэн гай тохиолдов. Дессар нүднийхээ булангаар тэнгис руу харахад хөлөг Эмброзын хөвөгч гэрэлт цамхагийн тийш явж байв. Гэтэл “Бретень“- ийн хөдөлгүүрийн дуу гэнэт чимээгүй болж хөлөг зогсжээ. Нилээд төвөгтэй юм болсон бололтой. Дессар хашлага тийш гүйн очиж доош харвал зүтгүүр онгоц“Бретень“-ийн ачааны хэсэгт тулж ирчихсэн хоёр усан цэрэгачаа ачиж үзэгдэв. Мөн бяцхан хөлөг рүү рүү олсон шатаар нэг зорчигч бууж явлаа. Клод дөнгөж л зорчигчийн шилэн хүзүүгнь харж амжсан тул андуурсан гэдэгтээ итгэлтэй байлаа. Байж боломгүй юм. Өөрийн санаа өөртөө зөв ч гэлээ ХЭН НЭГ НЬ ИЙМ маягаар хөлогөөс дайжин явж байгаа нь Дессарт бүүр түгшүүр төрүүллээ. Мань эр гэдрэг эргэн Жилл Темплийн өрөө рүү яаравчлан очиж хаалга тогшвол хэн ч хариу өгсөнгүй. Тэрээр дахин тогшлоо. -Хатагтай Темпл, би Клод Дессар, аж ахуйн эрхлэгч байна. Танд ямар нэг зүйлээр туслах уу? Бас л нам гүм. Дессарын дотор сэтгэлд нь “дохиоллын систем“ ажиллан түгшүүрийн харанга дэлдчин цуурайтаж зхлэв. Түүний зөн совин нь бүсгүйтэй холбоотой таагүй явдал болж, базаахгүй гай зовлон учирсан тухай хэлнэ. Туйлын зэрлэг, итгэмээргүй таамаглал Дессарын тархинд багтаж ядан оволзоно. Бүсгүй алагдчихаж. хулгайлагдчихаж . эсвэл . Клод бариулыг хөшин дарвал үүд түгжээгүй байлаа. Тэрээр алгуурхан нээвэл Жилл Темпл өрөөний цаад буланд онгоцны гэгээвчээр ширтэн цааш харан зогсож байв. Дессар үг дуугарахыг завдан амаа ангайсан боловч хөделгөөнгүй хөшиж орхисон эл бүсгүйн дүрс түүнийг хазаарлан зогсоов. Тэрээр орох эсвэл явах хоёрын аль нь зөв болохыг шийдэж ядан будилж дороо хавчигнаж зогсоход шархадсан араатны амь тавин чарлахтай адил хүний бус цангинасан орилоон түүнд сонсогдлоо. Бусдын зовлонг сонссондоо хирдхийн цочирдож юу хийхээ мэдэхгүй балмагдсан Дессар чимээ гаргалгүй эргэн гарч, болгоомжтой гэгч нь үүдийг нь хаав. Хэсэг хүлээн үг дуугүй цурхиран уухилахыг сонсоод сэтгэл нь ихэд шаналан зовж, кино танхим бүхий гол тавцан тийш гэлдрэв. Усан цэрэг үүднээс эхлэн цусан замыг алчуураар арчиж байлаа. “Бурхан минь, юу гээч нь энэ вэ?“ гэж Дессар бодов. Үүдийг түлхвэл хавтас нээгдэн зургаан зуугаад зорчигч элбэг тухлан сууж болох уужим байранд Дессар орлоо. Танхим хов хоосон.Тэрээр өөрийн мэдэлгүй явсаар аппаратын өрөөний үүдэнд хүрч очив. Цоож цуурга нь түгжээтэй, түлхүүр нь ердөө л Дессар, киномеханикч хоёрт байдаг ажээ. Клод түлхүүрээрээ үүдийг нээн харвал бүгд хэвийн мэт санагджээ. Өрөөний голд байрлуулсан кино проекторуудын зүг очиж бүгдийг алгаараа тэмтэрч үзвэл нэг аппарат арай илүү бүлээн байлаа. Дессар механикчийг хайхаар доод тавцан руу бууж очин кино танхимд сая хэн байсныг мэдэхгүй хэмээн гэгээн бүхний нэрийг барин андгайлах киномеханикчийг олжээ. Дессар өрөө рүүгээ явах замаа товчлон гал зуухаар дайран өнгөрлөө. Түүний замд уур хилэн нь бадарсан тогоочийн ахлагч уулзан, -Ямар дүүрчихсэн мангуу амьтан юу хийснийг хар даа! Тэр надтай нэг учирнаа! гэж заналтайяа хэллээ. Гантиг ширээн дээр хуримын ёслолд зориулсан гайхалтай бялуун дээрх сүйт бүсгүй, нөхрийн гуалиг дүрст чимэглэл байв. Гэтэл хэн нэг нь сүйт бүсгүйн толгойг няцалсан байлаа. -Энэ үед л би ямар нэг аймшигт явдал болох нь гэдгийг ойлгосон юм даа хэмээн Клод Дессар зоогийн газрынхаа сэтгэл татам байнгын үйлчлүүлэгчдээ хүүрнэн суув.НЭГДҮГЭЭР ДЭВТЭРБүлэг 1. Детройт 1919 онд дэлхийн хамгийн баян, цэцэглэн хөгжиж буй үйлдвэрийн хот байлаа. Дэлхийн 1-р дайнд Детройт хотын үйлдвэр заводууд танк, чиргүүлт хөлөг онгоцоор хангасан нь холбооны цэргуүдийн ялалтанд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна. Байлдааны аюул занал өнгөрч, автомашины үйлдвэрүүд энх цагийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шилжин, өдөрт дервөн мянга хүртэл машин үйлдвэрлэж эхлэв. Мэргэжилтэй, мэргэжилгүй ажилчид ертөнцийн зүг бүрээс ажил хайн ийш хушуурч, итали, ирланд, германчуудын цуваа ч тасарсангүй. Энд ирэгсдийн дунд шинэхэн гэр бүл Пауль Темплархаус, эхнэр Фрида хоёр мөн ирсэн ажээ. Ноён Пауль Мюнхенд махны худалдагчийн дагалдан хийж байгаад Фридатай гэрлэн, Нью-Йорк хотод цагаачлан ирж эхнэрийнхээ хуримын инжээр махны мухлаг нээсэн бөгөөд хэдэн сарын дараа үгүйрэн хоосрохын даваан дээр тэрээр гэр бүлээрээ Сент-Луис, дараа нь Бостон, эцэст нь Детройдод нүүж ирсэн ажгуу. Бүх л хотууд нэг хэвийн цэцэглэн хөгжих үедээ орж, хүмүүс хоол хүнсээ хэмнэхээ болин, махны худалдагчид, хүнсний мухлагийн эзэд үлгэрийн юм шиг хурдан баяжин хөлжиж байхад, Пауль Темплархаус мухлаг нээсэн газар бүрдээ сүйрэн хоосрох аргаа олж чадсаар явлаа. Тэр хэдийгээр махны сайн худалдагч ч гэлээ бизнесийн ажилд юу ч мэдэхгүй, үнэнийг хэлэхэд хөрөнгө хуримтлуулахаасаа илүү шүлэг бичих дуртай нэгэн байлаа. Пауль үг үеэ хурцлан, сүүл холбох эрэлд бэдэрч, цаасан дээр яруу найраг амилуулах гэж асар их хүч, цагаа зориулдаг байв. Өөрийн бүтээл туурвилаа сонин, сэтгүүлд илгээх авч энэрэх сэтгэлгүй хэвлэлийн газрынхан шүлгүүдийг нь байг гэхэд үхэлгүй мөнхийн бадгаас нь ч хэвлэсэнгүй. Паулийн хувьд энэ бүхэн ямар ч утга учиргүй санагджээ. Тэрээр бараагаа хэн хүнд хамаагүй зэзлээр өгч, хавь ойрын оршин суугчид сайн мах үнэгүй авья гэвэл Темплархаусын мухлагыг зорих хэрэгтэй гэдгийг бүгд мэддэг болжээ. Паулийн эхнэр Фрида нь зүс царай муутай, эрчүүдтэй ойлголцож чаддагүй тул Паультай учрахаас өмнө хэн нэгэн түүнийг болзоонд ч урьж байсангүй. Гэтэл түүнтэй гэрлэх санал тавин үнэн шударгаар түүнийг эцгээс нь гуйсан эр гарч иржээ. Фрида эцэг эхийгээ зөвшөөрч өгөхийг аргадан гуйж байсан хэдий ч охин нь эрд гарахгүй гэртээ өтлөн, үхэн үхтэл нь сэтгэлийн там болох бий гэж үнхэлцгээ хагартал айж байсан хөгшин удаан ятгуулсангүй. Эцэг нь Фридаг нөхрөө даган Германаас шинэ ертөнц рүү явахад нь туслан хүүхнийхээ инжийг хүртэл нэмжээ. Фридя нөхрөө анх харсан цагаасаа эргэцүүлэн бодсон ч үгүй шууд дурлажээ. Бүсгүй урьд нь хэзээ ч жинхэнэ яруу НАЙРАГЧТАЙ уулзаж явсангүй. Халзан, туранхай, хараа муутай цэхэр нүд, мөрөөдөмтгий нүүр царайтай Пауль түүний хүсэл мөрөөдөл нь болжээ.Хэдэн сарын дараа л энэ сайхан залуу жинхэнэдээ түүнийх болсныг мэдэв. Бүсгүй бөөн махан бөмбөөхий бие, зааных шиг бүдүүн хөл гээд өөрийн болхи гадаад төрхөндө санаа зовохоо больжээ. Түүний нүүр төрх нь өвөг эцгээс нь дамжин ирсэн том төмсөн хамар, өвөөгийнх нь өндөр ташуу дух, эцгийнх нь дөрвөлжин ёрдойсон эрүү гээд бусадтай адил авч гагцхүү нүд нь хамгийн сайхан гүн цэнхэр өнгөтэй ажээ. Гэвч зарим үед Бурханаас заяасан эл бие хаа нь залуу сайхан бүсгүйд шоронд хоригдох хүндхэн ял оноосонтой адил санагдана. Түүний хувь дутахад хүмүүс Фридагийн дотоод сэтгэлд нь юу нуугдаж байгааг нь өнгийн харахгуй атлаа хуншгүй зан гарган зевхөн эрэмдэг төрхийг нь ажин анзаарахд