ᠴᠠᠬᠢᠯᠠᠵᠣ ᠶᠠᠪᠣᠬ ᠠ ᠭᠦᠷᠦᠭᠡᠰᠦ
Д.Ба тб а яр Ца х илж ява а гө рө ө с www.kiebo o ks.co m ЦАХИЛЖ ЯВАА ГӨРӨӨС - Ээжээ баруунтайгаас нэг морьтой хүн айсуй гэсэн үг түүнийг тэр зүг харахаас өмнө хамаг биеий нь зарсхийлгэхэдөргөж байсан чулуугаа Дэжид золтой л алдчихсангүй. Дээрээс нь гэнэт хүчтэй тавьсан чулуунд шахагдсан аарцны шар ус уутаа нэвчин гутал руу нь годхийв. Тэр хөлөө зайлуулсан ч үгүй, аарцан дээрх чулууныхаа хазгайг тэгшилжбайлаа. Х элтгий бол жигд шахагдахгүй, зүсэхэд бутарч ойчоод байх болно гэж бодсондоо ийнхүү тэгшилж байгаа бус ерөөс энэ ажлыг хар нялхаасаа гуч хүртлээ хийж дадсан дадлаараа л хийх бөгөөд ухаан санаанд нь мөн гэдгээсөөр юү ч үл бодогдон өөрийн эрхгүй тэр зүг харвал үнэхээр мөн байсанд сэтгэл нь харанхуйлан хоолой дээр нь ямар нэгэн юм тээглэн шүлс нь залгиж болохгүй болчих шиг болов. Эхийгээ айсуй яваа морьтны зүг харахыг хүлээнзогсож байсан хүү нь: - А ав мөн үү? Ээжээ? гэж асуугаад дахин тэр морьтны зүг хэсэг харж зогссоноо эхийнхээ хариу хэлэхийг ч хүлээхгүй - Мөн байна, мөн байна гэж хашгиран гэртээ гүйн орлоо. Урьд нь хүүгээ ингээд ороход нь “Х үүе чи галдаа аргалхийгээрэй“ гэх юм уу эсвэл “Яах чинь вэ, чи“ гэж хойноос нь хашгирдаг байлаа. Энэ нь шинэ махтай үед хоолоо хийхдээ “Ө нөө шөнө аав нь ирж магадгүй, ирээд идэг“ гээд чанасан дал, хэдэн хавирга, цорой ч юм уу ямар нэгэнбүхэл махны тухай үг бөгөөд хүү эцэгтээ мөнөөхийг өгөх гэж ямагт яарч шон дээр буухад өөдөөс нь бариад гүйх нь халаг болдог,эх ч “Байз гэм чи яасан тавьтиргүй монд вэ“ хэмээн загнах өхөөрдөх хослон хоцордог байв. Энэ удаа чхүү мөн эцэгтээ тавьсан юм руу явж байгаа нь тэр аж. Дэжид хүүгээ гэртээ орохыг мэдээгүй юмуу, тэрийг анзаарах сэхээ байхгүй ч байгаа юм уу юү ч хэлсэнгүй. Эргэн тойрондоо болж байгааг ч мэдрэх завгүй юм шиг нэг ажлааснөгөөд шилжин хажуугаас харах хүнд бол ажилдаа түүртэн эр нөхрөө ирж байгааг мэдэх янзгүй байх шив дээ гэхээр байх авч Дамбын хэрхэн ирж яваа, хотынхоо хаагуур тойрч хэдэн хормын дараа шон дээр буухыг нэгд нэггүй мэдэрчойртох тусам нүүр учрахаасаа эмээх мэт аар саархнаар оролдон энд тэнд унасан ойчсоныг өөд татах аядана. Дамбыг эрэл сурал, аймаг сум орохоор хэд гурав хоногоор эзгүй яваад ирэх бараагий нь харангуут царай зүс нь гэрэлтэннүүр рүүгээ унжсан үсээ хойш илж, үргэлж толгой дээр явах, нар салхинд онгож хээ нь ч мэдэгдэхээ больсон алчуураа засч, яаран сандран гэртээ орж юм хумаа цэгцэлдэг байснаа чухам хэдийнээс больчихсоныг өөрөө ч үлмэднэ. Дамба гэрийнхээ зүүн урдах дэрсэн доторхи тугал, цаахнах худаг сахисан хоёр адуу сэлтрүү хараа тусган явснаатогоо барин гэртээ орж яваа Дэжидийг хармагцаа дотор нь палхийн “юу гэх бол“ гэсэн бодол дахин орж ирэв. Энэ бодол түүнд урьд өмнө нь олонтаа бодогдсон бөгөөд тэгэх бүрийд ингэх байх, тэгэх байх гэсэн таамаг гарган,тэгэхээр нь ингэнэ, ингэхээр нь тэгнэ гэсэн жин тан хариулт зэхчихсэн хэрнээ гэр нь ойртох тусам дахин дахин бодогдон, мөнөөх жин тан хариулт нь алга болж гагцхүү “юу гэх бол, яах бол“ гэдгээс өөр юм ухаан санаанд ньорсонгүй. Унасан морь нь сурсан зангаараа уяанд ойртож ирээд зогсоход тэр сая гэрийнхээ гадна ирснээ мэдрэн, мориноосоо буухаас ч, гэртээ орохоос ч халшран, буцаад явчихмаар ч санагдан “хүү яачихав аа, Эзгүй байгаа юмболов уу“ гэж бодов. Зуны дэлгэр цагт хааяа хэд гурав хоногоор айраг архи, найр цэнгэл хөөж яваад ирэхэд нь угтан гүйж ирэх хүүдээ баярлан, хүүгээрээ ул барин гэртээ орж нүүр хагардаг байсан нь нэг бус билээ. Бууж морио уях,дээл хувцсаа засах, гэрээдээ алхах энэ бүхэн нь ер бусын удаан бөгөөд гэр уяа хоёрынхоо хооронд ийм удаан явж байгаагүйгээ өөрөө ч анзаарахаар аажуу алхаж явтал хүү нь сая гэрээс гарч ирэн томдсондооо гадагшаамайжийчихсан бахиал гутлаа пар пар дуугарган гүйсээр тосон ирэхийг хараад “муу хүү минь гуталгүй болж дээ“ хэмээн бодож амжив. Х үү нар салхи үнэртсэн данхар толгойгоо эцэгтээ үнсүүлээд, - А аваа, хүрэн үрээ ижилдээ хүрээд ирчихсэн гээд гараас нь хөтлөн гэрийнхээ зүг явангаа, - Та буруу эрээд л яваад байсан юм уу гэхэд Дамба, - Тийм гэж хүүгийнхээ амыг дагуулан хариулсан боловч яах гэж тэгж хэлсэн, тэгж хэлэх хэрэгтэй байсан үгүй г чбодсонгүй. Тэр хоёрын гэрт ороход Дэжид зуухны ам хавьцаа намхан модон сандал дээр сууж байлаа. Дамба явсаар хоймороо гарч завилан суув. Х ол ойр юманд явж ирээд ямагт энд суун малгайгаа авч хоймрын авдар дээрх жаазтайзурагны өмнөх өрөөсөн хөлөө жийн хэвтэж байгаа хүрэл гөрөөсний хажууд тавиад өврөө уудлан дурангаа гаргаж “май, миний хүү энийг тэр жаазны араар тавьчих“ гээд хүүдээ өгдөг заншилтай аж. Энэ удаа ч гэсэн мөн тэрзаншлаараа малгайгаа авч тавьдаг газраа тавиад өврөө уудалтал дуран нь алга байв. “Y гүй энэ чинь би дурангаа арай.“ хэмээн бодсоноо гэнэт хаа байгааг нь санасан тул хоосон гараа өврөөсөө гаргахдаа эхнэр рүүгээ зэрвэсхэнхарав. Дэжид түүнийг анзаарсан шинжгүй, тогоотой цайгаа сүлж байлаа. Дамба юү ч болоогүй мэт ихэд тайвнаар гаанс хүүдийгээ гарган тамхи нэрэх зуураа: - Манай хонь хаа яваа юм, ойр хавь ер юм харагдсангүй гээд Дэжид рүү харсан боловч цаадах нь дуугарсангүй.Х арин хүү нь, - Зүүн хойно яваа, өнөөдөр Багаагийн хонины ээлж. Маргааш манайх. Та хар морь бариад өгөөрэй. Гараар ганц чбаригдахгүй байгаа юм гэхэд Дамба, - Чи унаж чадах юм уу. Х ээр буухаар чинь эргэцээд мордуулдаггүй сэн биш билүү? - Чаднаа хадан дээр гарч байгаад мордчихдог юм чинь. - А ан. Данханд цай уудлах, тамхи сорох чимээнээс өөр ямар ч анир үл гарах нь гаднаас орж ирж яваа хүнд эзгүй айл юм уугэж бодогдуулахаар ажээ. Дэжид данхтай цайгаа Дамба руу дөхүүлж орхиод аяганы шургуулганаас том шаазан гаргаж урд нь тавив. Дамба аягыг авч цай хийлээ. Энэ үед орны хөл дэх авдар ухаж байсан хүү, - Ээжээ, аавд тавьсанмах яасан бэ, эрээд олдохгүй юм гэхэд Дэжид эргэнэг дээрээс тавагтай мах авч хүүд өгөхөд тэр машид хичээнгүй хоёр гардан барьсаар явж эцгийнхээ цайны дэргэд тавиад хутга авч өгөв. Дамба махнаас хоёр хавирга авч махыг ньхэрчин хүүдээ өгөөд аягатай цайгаа авч удаан гэгч нь оочлох зуураа тогоо угааж байгаа Дэжидийг харж “А нхиагүй гэдэг нь. Ядаж чи наад үс гэзгээ өөдтэйхэн самначихад яадаг юм“ гэх гэснээ “Х үнээр хэлүүлэх ч юү байхав дээ. Гучхүрчихсэн хүүхэн орон гэр, хувцас хунараа өөд нь татаад явж чадахгүй юү байх вэ. Залхуу залхуу гэхэд дэндүү юм“ хэмээн бодож дургүй нь хүрч суув. Чухам урьд өмнө нь ийм байлуу үгүй билүү. Яагаад би өнөөдөр анзаарч харахболов гэсэн бодол түүнд төрсөнгүй. Х арин анхиагүй новширч ноорсон байдал нь шон дээр буухад зүрхшээн халирч байсан түүний сэтгэлийг огт тайван хүйтэн болгожээ. Дэжид тогоо авч гадагш гарснаа: - Ц эдэн-ишээ, тугал ус руу явлаа хэмээн дуудахад хүү зулгааж байсан хавиргаа аяганы шургуулга руу хандуулаадгүйн гарав. Дэжид хүүтэйгээ зөрөн орж ирээд түрүүчийн сууж байсан газраа суун зуухны амыг тар хийтэл онгойлгоод аргалын дөрвөлжнөөс хатсан хөх хомоол авч зуухны ам руу чулуудангаа: - Н эгэнт л чи цаанаа хань бүлтэй болчихсон юм бол чи бид хоёр ингэж яваад яахав, эртхэн хоёр тийшээ болсон дээргээд гал нь унтарсан зуухан дахь аргалын асах эсэхийг хүлээх мэт зуухны харанхуй ам руу ширтэв. Дамба Дэжидийг ийм үг хэлнэ чинээ огт санасангүй. Х аа нэг ам муруйхдаа ч салах сарних үгийг хэлэн нь бүү хэл өөдөөс нь хараал чхэлж яваагүй, эзгүй хойгуур нь хонь малаа бүрэн бүтэн адуулаад болоод байдаг хэрнээ юүхэн дээр ч ингэхүү, тэгэх үү хэмээн ямагт түүний амыг харж түүнээс өөр эр хүн орчлон дээр үгүй юм шиг явдаг Дэжид ийм үг хэлнэ гэж хэнсанах вэ. Гагцхүү энэ үг “Дэжид мэджээ“ гэдгийг харуулж байна гэж Дамба мэдэрч байлаа. Энэ мөч хүртэл зэргэлдээ бригадын Дэлэг өвгөний охин Тогоохүүгээс Дамба салж хагацаж чадахаа байчихаж гэсэн дэл сул яриаДэжидийн чихэнд хүрээгүй, хүрлээ ч тэднийд байна гэснээс юү хэтрээ аж гэж санаж явснаас биш бүр иймдээ тулахаар лавтай мэдсэн гэж Дамба бодоогүй юм. Тэр хоёрын явдал ч ингэтлээ даамжрах юм гэж хэн хэн ньсанасангүй. Тийм дээрээс ч Тогоохүүтэй ханилах нийлэх тухай нэгээхэн ч удаа яриагүй аж. Гэвч Дамба хурал цуглаан, адуу малын эрэл сурлаар гадагш зүглэх бүрдээ Тогоохүү рүү татагдаж, хаанаас ч гэсэн тэднийхээр дайрч,унагы нь татаж өгчихөөд ч болохноо мордъё хэмээн хоргодсоор, нэг мэдэхэд орой болж хонох өнжихөд хүрдэг бөгөөд маргааш нь хонож өнжчихсөндөө бантан харихаасаа зүрхшээн хулгасаар өдрийг авч үдшийг үзэн хоногалгуурласаар хоёр гурав ч хоночихдог болсон учраас Дэжидийн энэ үг Дамбын бодоогүй хэрнээ хүсэн хүлээж явсан ганц үг нь юм шиг айх ч шиг, баярлах ч шиг болж, бас тулгамдсандаа юу хэлэхээ мэдэхгүй дэмий л гаансаа амандаазуун асаагаагүй тамхиа хий сорж суув. “Юү, чи юү ярьж байгаа юм. Тэгж салж сарнихад тулахаар юу болсон юм“ гэсэн үг дуулах гэж Дэжид энэ үгийг хэлсэн юм шиг хариу хүлээн азнаснаа гунигтайхан санаа алдаж, - А вья л гэснээ аваарай. Бид . гээд түгдрэн зогссоноо: - Бид хоёрт энэ их юмны хэрэг юү байх вэ дээ гэхэд Дамба өврөөсөө чүдэнз гарган шархийтэл хавирч тамхиаасаангаа: - Би юү ч авахгүй гэв.Энэ үг зүрхийг зүсэх шиг болов.Эдүгээг хүртэл Дэжидэд нэгэн бат итгэл оршиж ,тэрхүү итгэлнь түүний сонссон дуулсан болгоны эцэст арай үгүй байх гэсэн эргэлзлийг төрүүлдэг байжээ. Дэжид, Дамбын тухай сонссон дуулсанаа эргэн бодож, бодох бүрийдээ энийг хэлсэн хүн хэн билээ.Y нэн үг хэлэх хүн билүү,үгүй билүүхэмээн эрэгцүүлж, нуруутай хүн сэн гэж бодохтойгоо зэрэг гол нь харлан “О лхиогүй худалч хоосон ховсоргон хүний амнаас дуулсан ч болоосой“ хэмээн харуусахдаа Дамбад бус мөнөөх муу ёрын үг тээж авчирсан хүнд уур нь хүрчтийм үг хэлснийх нь төлөө мэндлэхэд нь дуугарахгүй болчих юмсан гэж нэг бодож удаж төдөлгүй ийм муухай юм бодсондоо өөрийгөө зэмлэн “хөөрхий минь надад мууг хийе гэхдээ л хэлэв гэнэ ч, сайн сайхан санасандаа, нэртүвшин яваасай гэхдээ л хэлээ биз. Миний энэ муу санасан тэр хүний үйлст муугаар тусчих вий“ ч гэж бас бодно. И нгэж түүнийг зөвтгөн бодоод ирэхээ түүний хэлснийг үнэмшихэд хүрч Дамбад гомдох гомдол нь ихсэнэ. Энэ нь Дамба бол миний эр нөхөр. Тийм ч учраас надаас өөр хэн ч түүнийг хайрлах эрхгүй гэж бодохдоо ийнхүү гомдожбайгаа бөгөөд харин хэдийнээ хүний болчихсон хүнийг хүнээс харамлаж байна гэж Дэжид өчүүхэн ч бодохгүй байлаа. Тийм бодол Дэжидийн сэтгэлд багтдаг ч үгүй билээ. Y нэн юм биш байгаа хэмээн бодож гол нь харлахбүрийд Дамбатай учирсан анхны учралаа эргэн санадаг байв. Дамба Дэжид хоёр бол бие биесийг удам судраар нь мэдэх нэг дорын хоёр билээ. Дамбынхан бол нутаг усныхандаа хүндлэгдэж нэрд гарчихаагүй, тэднийхэн өөдгүй гэжхэлэгдчихээгүй, амьтан ах дүүгийн аясаар амьдрал ахуйгаа бөөцийлөөд л явдаг улс. Эх үглээ, залхагдуу цагаан цайлган авгай. Эцэг дуу цөөтэй, эргэх дөрвөн цагт адуу мал сураглан шогшиж явдаг өвгөн. Дүү охин нь хүнтэйсуугаад Чойр явчихсан бөгөөд зуны цагт ирж эхийнхээ тогоо шанаганы ажлаас элбэлцэж байгаад буцдаг, гуч хүрч яваа хүүхэн бий. Дамбын аав ээж хоёр Дэжидийг бэрээ гэж нэг их сүйд болдоггүй ч бэрдээ ам муугүйн дээр тэнхэлтасрах цагтаа хүү бэр хоёроо барааднаа гэж ярьдаг хоёр аж. Дэжид хадмуудтайгаа айл саахалт яваа улсыг хараад заримдаа атаархах авч хол хөндий байгаа нь юүхэн хээхэн дээрүглэж яншаад байхгүй амар ч юм шиг санагддаг байлаа. Дэжид эхээс дөрвүүл. Том эгч нь Улаанбаатарт, удаах ах нь малын бэлчээр уулзах газарт, бага эгч нь аймгийн төвд суудаг бөгөөд эх нь отгон охин Дэжидээ бараадан хаяанд ньамь зууж явсаар гурван жилийн өмнө өөд болжээ. Эцэг нь хар нялхад нь нас барж, эгч ах нар нь айл гэр болж ам даанс тусгаарласан болохоор гэр малын ажилд ганц бие хүрэлцэхгүй байна гэдэг нэрийдлээр эх нь Дэжидийгдолдугаар ангид орох намар сургуулиас нь гаргасанд тэр сургуульдаа сууна барина гэж зүтгэсэн ч үгүй эхийн аяс даган мал дээр гарч, гэр бараа, идээ цэгээ, нүүдэл суудал гэсээр арван зургаа хүрэхэд нутгийн харцуул нас намбабүрдсэн хүүхэн хэмээн үзэж ярих хөөрөх, тоглох наадахдаа хорь хүрсэн бүсгүйтэй ярьдаг харьцдагийн нэг адил ярьдаг харьцдаг болж ирсэн нь нэгэн бодлын сайхан ч юм шиг, нэгэн бодлын ичмээр ч юм шиг санагдаж явсан тэрүед тэднийхээр бууж мордохдоо саатан тугал ивэлгэх, саах нийлүүлэх зэрэгт санаагаараа тусалдаг, хүний нүд хариулан гарыг нь атгадаг хүн Дамба болжээ. Тэр үед Дамба цэргээс дөнгөж халагдаад ирчихсэн, хорь хүрч явааДэжидийг бодвол хүүхэд зангаа аль хэдийн орхисон залуу байв. Дамбын ийм ойр дотно байгаа нь Дэжидэд аятайхан санагдах авч загнах болов уу, элдэв юм асуувал юугаа хэлнэхэмээн эхээсээ айх, нутгийн тохитой томоотой хөгшчүүл буугаад мордохдоо зэмлэнгүй хараад ч байх шиг санагдах зэргээс болоод хурдхан яваасай гэж бодно. Н өгөө гэвэл “Ц аадах чинь Х орлоотой явж байгаад болчихсон юм.“ гэхүеийн бүсгүйчүүдийн үг бас голыг нь гонсойлгоно. И ймэрхүү юмыг олон жил айл саахалт явж үзсэн дуулсан хамаг нууцаа бие биендээ хэлж сурсан найз бүсгүй Дулам нь хүртэл ярина. Н ээрэн ч тэдний хэлдгээр хэд хоног ашиглажбайгаад хаячихна гэгч нь болох болов уу гэж санан дараа ирэхээр нь “Чи тэр Х орлоогийндоо очиж тугал бяруугий нь ивэлгэхгүй юү“ гэж хэлье хэмээн боловч царайгий нь харахаараа хэлж үл зүрхлэхийн дээр тэгье л дээ гэсэн шигмордоод явчихвал яана гэж битүүхэн айна. Түүгээр ч барахгүй хэд хоног ирэхгүй болчихоор нь гарч орох нь ихсэн хурга тугалын хойноос мордох авч гэрээсээ өчүүхэн холдон толгодын цаана орохоороо эзгүй хойгуур ирээд явчихюм биш байгаа гэхдээ гэрээдээ эргэн яарч тугал хургаа учиргүй элдэн элдсээр гэрийн бараа харж гаднаа ямар ч морь байхгүйг хармагцаа урам нь хугарч сажлахын ихээр сажлан түүнээсээ болж “яасан удаан явдаг юм. Сажлаад л байхюм. Х үн чинь ардах ажилдаа яардаг байгаа даа. Н эг юм хийхээрээ нөгөөхөө мартчих юм“ гэж эхдээ үглүүлэх авч “За за битгий яншаад бай хийж л байна даг“гэхчлэнгийн уцаарласан хариу хэлдэг болсон тул эх нь тэгэсхийгээд дуугүйболдог билээ. Ер нь сүүлийн үед эх охин хоёрын харьцаа их өөрчлөгджээ. Х ар нялхаасаа аашилж, загнах үгийн хариу хэлж сураагүй л юмсан. Ц аг нь ирж надад загнуулахаа болжээ ч гэж санасан уу, үр хүүхдээ томорч байгааганзаарахгүй дэмий үг хэлж мулгуутлаа ч гэж боддог болсон уу элдэвт үг дуугарахаа больж, яах вэ, ийх вэ хэмээн асуух болжээ. Эхийнх нь ингэж өөрийн зоргоор байлган болсон нь Дамбыг ирэхэд чөлөөтэй ярьж хөөрч, инээж хөхрөхөд хүргэсэнбөгөөд эх ч тэдний явдлыг гадарласан мэт Дамбыг ирэхээр араг үүрээд хээр явчих ч юм уу, эсвэл юм хум өөд татах дүр үзүүлэн нэг хэсэг гадаа байж байгаад айлд ороод алга болчихдог байлаа. Дамбыг ирсэн нэг орой ядраад гэдэгнэрээр эртээ орондоо орон цааш харан хэвтжээ. Ү нээ саах, сүү хөөрүүлэх мэтийн хамаг ажил Дэжидийн толгой дээр ирсэн хэдий ч энэ бүхнийг Дэжид гадаа бол Дамбатай инээж хөхрөн, гэрт бол хоёул шивнэлдэн байж тээр оройажлаа дуусч унтах болоход анх удаа Дамбад унтах ор зассангүй. Түүнээс хойш ил цагаандаа гарчээ. Мөнөөх үнэн худал нь мэдэгдэхгүй яриаг магадгүй гэж бодох болгонд анхных нь тэр үдэш дурсагдан, зүрхийг нь шимшрүүлэхэдхоолой нь зангирч нүдний нь аяганд нулимс дүүрэн чавчихад уначихаар мэлтэгнэн ирнэ. И йм үед Дэжид шүд зуун шүлсээ залгин нүдээ чавчихгүйг хичээдэг байжээ. Зүй нь нэгэнт мэлмэрэн ирсэн юм, цээжээ тэнийтэл уйлчихвалдотор нь онгойх байтал нулимс унагахгүйг ингэтлээ хичээдэг нь цаанаа учиртай аж. Уйлмаар болохтойгоо зэрэг л “яасан гэж усан нүдлэх билээ, өөрийнхөө нүдээр ямар үзсэн биш. Ө өрийнх нь амнаас дуулсан биш. Мухар сохор юмсонсчихоод уйлж унжиж яаж болох вэ. Х удлаа байвал яах юм“ хэмээн бодож харин ч юу юуны туханд хүрэлгүй усан нүдлэх муу