ᠬᠤᠷᠢᠨ ᠵᠢᠯ ᠤᠨ ᠬᠤᠢᠨᠠ (ᠳᠡᠳ᠋ ᠳᠡᠪᠲᠡᠷ)
 Александр Дюма ХОРИН ЖИЛИЙН ХОЙНО ︵ДЭД ДЭВТЭР︶ www.kiebooks.com I. ЕВСТАФИ СҮМИЙН ГУЙЛГАЧИН Тэр өглөө хатан хааны намын төлөө нөхрийнхөө хамт гаргасан үлэмжийн хүчин зүтгэлийн тухай их хамбад айлтгах завшаан өгөх гэж д'Артаньян зориуд Коменжийн хамт ордон руу очоогүй билээ. Тийм учир их хамба тэр хоёрыг гойд найрсаг угтаж, үгийн дашрамд тэднийг, тухайлбал д'Артаньяныг даамал цол, Портосыг бээсийн хэргэмд хүрэх замынхаа талд орж явна гэсэн санаа цухуйлгав. Мазариний амлахаас биелүүлэхдээ хойргыг д'Артаньян мэдэх болохоор эд бүгдийн оронд мөнгө өгвөл түүнд дээр байв. Их хамбын үг гэдэс тэжээхэд хэрэг болохгүйг хэдий мэдэвч Портосын урмыг хугалахгүйн тул машид сэтгэл ханасан царай үзүүллээ. Хоёр андыг их хамбад бараалхаж байх зуур эзэн хатан түүнийг дуудуулав. Өөрийн хоёр хамгаалагчийн зүтгэлийг улам эрчимжүүлэхэд хатан хааны амнаас талархлын аятай үг сонсгох нь сайхан тохиолдол гэж их хамба үзээд тэднийг дагаж яв хэмээн дохилоо. д'Артаньян Портос хоёр тоосонд дарагдаж, огло огло татуулсан хувцсаа заасанд их хамба толгой сэгсрээд - Та хоёрын энэ хувцас хатан хааныд дайралдах ихэнх бараа бологсдынхоос дээр, юу гэвэл энэ чинь та хоёрын тулалдааны хувцас шүү дээ гэв. д'Артаныян Портос хоёр хэлснийг дагав. Тэр өдөр ямар боловч нэг нь хан хөвгүүдийг, нөгөө нь ард олны нөхөр гэгдэгчийг дийлсэн хоёр ялалт хийсэн тул Австрийн Анна хатныг хүрээлсэн ордны олон бараа бологсод хөл шуугиантай ажээ. Бруселийг Парисаас түвэггүй авч гарсан агаад одоо тэр лав Сен- Жермений шоронд сууж байгаа, Брусельтэй цуг үг шуугнангүй баривчилсан Бламенелийг Венсений цайзанд хорьжээ. Хэрэг явдлын нарийн учрыг сонирхсон хатан хааны өмнө Коменж зогсоно. Гэнэт хаалга онгойж, их хамба, араас нь д'Артаньян, Портос танхимд орж ирэхийг бүгд харав. Коменж гүйн ирж д'Артаньяныг тосон, их эзэгтэй минь, энэ хүн миний аминд орсон болохоор танд бүгдийг надаас илүү дээр ярьж өгч чадна. Энэ хүн байгаагүй бол миний хүүр өдийд Сен- Клугийн орчим загасны торонд тээглэж хэвтэхсэн, юу гэвэл намайг мөрөн рүү юу юугүй чулуудах гэж байсан юм. д'Артаньян та ярь, ярьж өг л дөө гэв. - Эрхэм та над ийм их тус хүргээд, юунд дуугүй байгаа билээ︖ гэж хатан хаан асуув. Шадар цэргийн дэслэгч болсноосоо хойш тэрээр хатан хаантай нэг өрөөнд зуу шахам удаа цуг байж үзсэн авч хатан хаан ер ам нээдэггүй байв. - Их эзэгтэй минь, миний амь амьдрал таны төлөө бөгөөд түүнээ танд зориулсан өдөр л би үнэхээр баяр жаргалтай байдаг гэж л хэлж чадах байна гэж д'Артаньян хариулав. - Эрхмээ, би үүнийг мэднэ, эртний мэднэ. Иймд таныг хүндэтгэж, талархан сайшааж байгаагаа олны өмнө илэрхийлж хэлэхдээ баяртай байна гэсэнд - Энэ их магтаалын хагасыг эр зоригийн гайхамшгийг үзүүлсэн Тревилийн хорооны хуучин шадар цэрэг гэснээ үүнээ ондлон хэлээд, - миний нөхөрт хамааруулахыг таалан соёрхоно уу гэв. - Шадар цэргийн хувьд энэ хүн Портос нэртэй байсан, ︵хатан хаан цочив︶ . Одоо эрхэм дю Валлон гэдэг билээ гэж айлтгалаа. - Де Брасье, де Пьерфон гэж Портосыг нэмж хэлэхэд - Бүгдийг нь тогтоож авна гэхэд дэндүү олон нэр байна, би эхнийхийг нь л санаж байя гэж хатан хаан өршөөнгүй дуугарав. Портос мэхийн ёсолж, д' Артаньян гэдрэг хоёр алхав.Тэр үеэр захирагч лам ирсэн тухай дуулгав. Гайхаж дуу алдах чимээ гарав. Шашны захиригч лам тэр өглөө сүмд ном айлдсан боловч фрондын талыг айхавтар баримталж буй нь хэнд ч нууц биш байлаа. Тийм болохоор тэргүүн хамбыг ач хүүгээрээ ном айлдуул гэж Мазарини гуйхдаа түүнийг өөрийн дуртай итали маягаар нэг сайн чадах санаа өвөрлөсөн билээ. Үнэхээр ч захирагч лам сүмээс дөнгөж гараад болсон хэргийн тухай дууллаа. Тэр үнэхээр Фрондын толгойлогчидтой холбоо сүлбээтэй байсан авч өнөөгийн эзэлж буй мяндаг нь зөвхөн завсрын шат болж, өөрөө авга ахынхаа оронд тзргүүн хамба суун, Мазаринийн адил их хамбын мяндгийг ордон хүртээх ахул бас буцах замаа хаагаагүй байжээ. Ард олны намаас түүнд үнэхээр хаан ээний хэр хэмжээиий тийм хишиг хүртээх горьдлого хараахан үгүй билээ. Иймд Лансын дэргэд ялалт байгуулсны учир хатан хаанд баяр хүргэх, ордны эсрэг юм уу, ордны төлөө байхаа өөрийгөө хэрхэн тзнд хүлээж авах байдлаас шийдэхээр тийнхүү ордонд очжээ. Шашны захирагч лам ирсэн тухай дуулгаж, тийнхүү өөрөө орж ирэхэд ордны наргианч бараа бологсод түүний юу хэлэхийг хүлээн ширтэв. Шашны захирагч лам тэнд өөрийг нь тохуурхах гэж буй, цугларсан бүхнээс ер дутахгүй ухаалаг хүн. Хажуугийн хүмүүс доог тохуу болгох гэж хүсэж мэрийвч өөлөх зүйл даанч олдохгүйгээр ая эвийг тохируулсан үг айлтгав. Эцщэст нь өерийн дорой чадал хүтаий хэрээр их эзэгтэйд хүчин зүтгэхэд бэлэн байгаагаа илтгэлээ. Захирагч ламыг баяр талархал дэвшүүлж байх бүх хугацаанд хатан хаан их таалалтайгаар сонсож байснаа өөлж бас ч болохтой, өөрт нь хүчин зүтгэнэ гэсэн үгээр дуусгахад нь Австрийн Анна эргэж дотночлогчдынхоо зүг дооглонгуй харц чулуудсан нь захирагч ламыг тохуурхаж дооглох соёрхол тэдэнд хайрласан хэрэг ажээ. Тэр даруй ордныхон өөрсдийн барилаар тоглоом тохуу хийж гарав. Нэгэн ёсны алиа салбадайн үүрэг ордонд гүйцэтгэгч Ножан- Ботен тийм чухаг үед хатан хааныг шашин түшиж тулж буй нь их заяа гэж дуу алдав. Бүгд инээнэ. Захирагч ламыг ганц дохихын хамт л хуврагууд, сүм хийдийн үйлчлэгч, манаач нарын бүхэл бүтэн арми ордныг хотын ард иргэд, парламентаас хамгаалахаар хүрч ирэх болсон хойно айж зовох юм юу байна гэж Кнльруа гүн хэллээ. Гардан тулалдахад хүрвэл Иврийн дэргздэх тулалдааны үед дөрөвдүгээр Генрих хааныг малгайндаа хатгасан цагаан өдөөр ялган таньж байсан шиг Захирагч ламыг их хамбын улаан овоодойгоор ялгаж таних аргагүйд Маршал де Ла Мельер харамсав. Тэр бөөн тохуурхлыг наргианч этгээдүүдэд өөрсөнд нь хөнөөлтэй болгон хариулж чадах Гонди амгалан, төв царайтай бүгдийг тэвчин өнгөрөв. Дараа нь хатан хаан түүнээс түрүүчийн сайхан үгэн дээрээ нэмж хэлэх зүйл байна уу︖ гэж асуусанд - Байнаа, их эзэгтэй минь, улс орны дотор иргэний дайн эхлэхийн өмнө сайтар болгоон тунгааж үзээсэй гэж танаас гуйх гэсэн билээ гэв. Хатан хаан буруу харчихсанд эргэн тойрон дахин инээд тохуурхал эхэллээ. Захирагч лам мэхийн ёслоод, түүнийг харц салгалгүй ширтэж байсан их хамба руу ясны өштөнгүүдийн ойлголцох харц чулуудан гарч одов. Тэр харц Мазаринийи хамаг цогсыг нэвт хатгах мэт цочросш дайсагнал зарлаж байгааг Мазариии ойлгоод д'Артаньяны гараас шүүрэн авч: - Хэрэг тохиолдоход та дөнгөж сая гарсан энэ хүнийг мэдээжээр танина, тийм биз︖ гэж шивнэхэд - Танина, эрхэм дээдсээ гэв. Дараа нь тэрээр Портос руу эргэн, - Чөтгөр алгад, хэрэг муудах тийшээ хандлаа, хуврагуудын хоорондын хэрүүл маргаанд би дургүй гэлээ.Гонди тэр зуур ордны тэнхмүүдээр баруун, зүүнгүй адис хүртээн алхахдаа өштөнүүдийн нь зарц нар хүртэл өмнө нь сөхөрч байгаад бах нь ханаж баярлаж явав. Ордны босгыг буцаад алхахдаа, - Ач санахыг үл мэдэх, итгэл эвдсэн хулчгар муу ордныхон︕ Чиний тохуурхал маргааш өөрөөр эргэх вий гэж тэрээр шивнэлээ. Гэртээ ирээд нэг залуу өөрийг нь хүлээж байна гэж зарцаасаа дуулав. Залуугийн нэр хэн болохыг асуугаад Лувьер гэсэн нэр сонсохдоо баярлан давхийлээ. Ажлынхаа өрөөнд яаран орвол тэнд үнэхээр Бруселийн хүү цэргүүдтэй тулалдаад цус нөж болчихсон, одоо хүртэл уур хорсол нь дарагдаагүй зүрх нь оволзсон хэвээр байж байв. Түүний авсан цорын ганц сэрэмжлэл гэвэл буугаа л нөхдийнхөө нэгнийд үлдээжээ. Захирагч лам түүн рүүочиж өрөөсөн гараа сунгав. Залуу өөдөөс нь дотоод бодол санааг нь нэвт харах гэсэн мэт цоо ширтэнэ. - Эрхэм анд Лувьер, та миний үгэнд итгэ, тийм гай дайрсанд би таныг үнэхээр өрөвдөж байна. - Энэ чинь үнэн үү︖ Та үнэхээр ярьж байна уу︖ Чин сэтгэлийн үг. - Тийм бол эрхмээ үг яриаг орхиж ажил хэрэгт шилжиж орох цаг болжээ. Эрхэм дээдэс та хүсвэл гурав хоногийн дараа миний эцэг шоронгоос суллагдаж, та хагас жил хүрэлгүй Их хамбын мяндагтай болж болохсон гэв. Захирагч лам цочив. - Шулуухан ярилцая гэж Лувьер хэлээд, - Дотоод санаа бодлоо нуулгүй хэлье. Хагас жилийн дотор гэхэд христос шашинтныхан өглөг буянч сэтгэлээр, таны нэгэн адил, гучин мянган энгийн зоосны өглөг тарааж байна, энэ бол арай дэндэж байгаа хэрэг. Та мяндаг тушаалыг эрхэмлэнэ, тэр чинь ойлгомжтой, та өөрийнхөө үнэ цэнийг мэдэж буй сод их хүн. Миний хувьд гэвэл би ордныг үзэн ядна, тухайн энэ үед өшөө авах ганц хүсэл л над байна. Та өөрийнхөө гарын дор байгаа хуврагууд, сүсэгтэн олныг хөдөлгө, жижиг хөрөнгөтөн, парламентыг би хөдөлгөе. Энэ дөрвөн хүчийг хөдөлгөвөл долоо хоногийн дотор Парис манайх болно, тэгвэл, эрхэм захиратч та миний үгэнд итгэ, ордон одоо сайн дураар хэрхэвч хийж өгөхгүй зүйлээ айж сүрдэхийн үүднээс гүйцэтгэж таарна гэлээ. Захирагч лам мөн залууг сайтар ажиглана. - Үгүй, эрхэм Лувьер та энэ чинь намайг зүгээр л иргэний дайн эхэл гэсэн үг байна шүү дээ. - Энэ хэрэгт эрхэм дээдэс та бэлтгээд удаж байна. Энэ танд тэгээд аятай учрал дайрч байна шүү дээ. - За яах вэ, гэхдээ үүнийг маш сайн эргэцүүлж тунгаах хэрэгтэйг та өөрөө ойлгож байгаа шүү дээ гзв. - Тэгж тунгаахад танд хэдий хэр хугацаа хэрэгтэй вэ︖ - Хорин цаг, эрхмээ. Энэ чинь тийм удаан хугацаа биш шүү. - Одоо үд дунд болж байна, шөнө дунд би танайд ирье. - Намайг гэртээ ирээгүй байвал хүлээгээрэй гэж захихад - За сайн. Шөнө дунд болтол баяртай, эрхэм дээдсээ гэв. - Шөнө дунд уулзъя Лувьер хонгор минь. Гонди ганцаар үлдээд өөрөө сайн таних, мөргөлчид бүхии хийдүүдийн ширээт лам нарыг дуудуулав. Хоёр цагийн дараа тэднийд Парисын хамгийн олон сүсэгтэнтэй, тухайлбал хамгаас илүү хөл үймээнтэй дүүргүүдийн сүсэгтэнхурах сүм хийдийн тэргүүн хувраг гуч орчим, хүн цуглав. Пале- Рояльд өөрийг нь хэрхэн элэг барьж, Ботен, Вильруа гүн, де Ла Мельер маршал юу юу гэж тохуурхаж байсныг бүгдийг ярив. Чухам юу хийвэл зохихыг түүнээс хуврагууд асуулаа. - Энэ хялбар ажил гэж захирагч лам айлдаад, - Та нар харьяа сүсэгтэн нарынхаа лам багшийн хувьд тэдэнд нөлөөтэй хүмүүс. Эзэн хааны эрх сүрийг хүндэтгэж, түүнээс айн сүрддэг мухар, үгширмэл үзэл санааг нь арилгаж хатан хаан бол зоргоороо дарангуйлан захирагч мөн бөгөөд түүнийг уруу татагч нүглээр нөхөцсөн Мазаринигаас болон хамаг гай Францыг дайрч байяа гэдгийг сүсэгтэн олонд номло, үнэмшил итгэтэл нь дахин давтан номло. Уул ажлыг өнөөдрөөс эхлээд гурван хоногийн дараа үр дүнг нь над дуулга, Ингэхэд та нарын хэн нэг чинь над чухал зөвлөлгөө өгмөөр байвал үлдээрэй, би дуртайяа хичээнгүйлэн сонсоно гэлээ. Сен- Мерри, гэгээн Сульпици, гэгээи Евстафи гэгч гурван хийдийн ширээт лам үлдлээ. - Та бүхэн над бусад хуврагаас илүү их тус үзүүлж чадна гэж бодож байна уу︖ - Бид тэгж итгэж байна хэмээн цаадуул нь хариулсанд - За сайн, Сен- Мерригийн их ширээт ламтан та эхэлж ярь даа гэв. - Эрхэм дээдсээ, миний дүүрэгт танд маш их хэрэг болж чадахуйц нэг хүн суудаг юм. - Хэн тэр вэ︖ - Менял гудамжинд суудаг, миний дүүргийн бусад жижиг худалдаачинд асар их нөлөөтэй хүн. - Нэр нь хэн юм︖ гэж асуувал - Планше, Зургаан долоо хоногийн өмнө ганцаараа бүхэл бүтэн самуун дэгдээсэн, түүнийг барьж дүүжлэх гэж хайхад алга болчихсон. - Та түүнийгээ олж чадах уу︖ - Чадна гэж найдана, түүнийг баривчилж чадаагүй гэж санаж байна. Би эхнэрийн нь лам багш, тэгэлээр хаана байгааг тэр мэдэж байгаа бол би мэдээд авч чадна. - Сайн хэрэг, эрхэм хувраг та тэр хүнээ эрж үз, олбол манайд дагуулаад ирээрэй. - Хэдэн цагийн алдад ирэх вэ, эрхэм дээдсээ︖ Өөрт чинь тохиромжтой бол өглөө зургаан цагт Эрхэм дээдэс танайд бид зургаан цагт ирнээ, гэж амласанд - Явж үз, ламтан минь, бурхан таныг өршөөх болтугай гэв. Лам гарч одлоо. Гонди тэгээд гэгээн Сульпицийн хийдийн ширээтэд хандан: - Та юу хэлэх гэж байна даа гэж асуухад - Эрхэм дээдсээ, нэр цуу ихтэй нэг өндөр сурвалжтан тайжид их тус хүргэсэн, самуун хөдөлгөөний сайн удирдагч болж чадах нэг хүнийг би мэднэ, түүнийг би танд бараалхуулж болох юм гэвэл - Тэр хүний нэр хэн юм︖ гэв. - Рошфор гүн - Түүнийг тань би ч танина. Гай болоход тэр чинь Парист байхгүй. - Эрхэм дээдсээ, тэр чинь ч Парист, Касат гудамжинд сууж байгаа гэж хариулбал- Хэдийнээс тэр вэ︖ гэв. - Одоо гурав хоночихлоо. - Тэр яагаад над дээр ирээгүй билээ︖ гэж асуувал - Түүнд хүн хэлэхдээ. эрхэм дээдэс та өршөөнө үү. гэтэл - Урьдаас уучилъя, ярь гэж зөвшөөрөхөд - Таныг ордны талд орохоор завдаж байгаа гэж хүн түүнд хэлсэн байна билээ гэв. Гонди хөмхийгөө зуув. - Түүнийг хуурчээ. Түүнийг манайд найман цагт дагуулаад ир. Таныг миний адисалж буйн адил бурхан таныг өршөөн ивээх болтугай гэлээ. Хоёр дахь хувраг явлаа. Хамгийн сүүлд үлдсэн ширээт лам тийш захирагч эргэн, - За одоо таны ээлж. Та мөн дөнгөж сая гарсан энэ хоёрын адил нэг зүйл над хэлэх гэж байна уу︖ гэвэл - Эрхэм дээдсээ, арай илүү чухал зүйл гэв. - Уухай︕ Та арай хэт том үүрэг өөртөө үүрч байгаа юм биш биз︖ Нэг нь над худалдаачин, нөгөө нь гүн хүн олж өгөхөөр амласан, та арай хан хүү нэрлэх юм биш биз︖ - Эрхэм дээдсээ, би таныг гуйлгачинтай танилцуулъя. - Мөөн, ойлголоо гэж Гонди эргэцүүлснээ дуугараад, - Эрхэм хувраг таны зөв, Парисын бүх замын уулзвар дээр гуйлга гуйгсдыг босгож, Мазарини тэднийг уут, мод барихад хүргэсэн гэж хашгирах юмаа гэсэнд - Тухайлан тийм хүн над байна гэлээ. - Их догь. Тэр чинь юун хүн юм︖ - Эрхэм дээдэс танд айлтгасан ёсоор жирийн нэг гуйлгачин. Гэгээн Евстафи сүмийн довжоон дээр зургаан жилийн турш рашаан барьж гуйлга гуйж байгаа юм. - Түүнийг та тэгээд нөхдийнхөө дунд их нөлөөтэй хүн гэж хэлэв үү︖ - Гуйлгачид дотроо бас баячуудын эсрэг чиглэсэн үгээгүйчүүдийн холбоо гэмээр өөрийн байгууллагатай тэр нь толгойлогчтой, гуйлгачин бүр түүндээ бас хувь хандив оруулж байдгийг эрхэм дээдэс та мэддэг үү︖ гэж асуусанд - Мэднээ, нэг тиймэрхүү юм дуулсан шүү гэв. - Тэгэхлээр тантай миний танилцуулъя гэж байгаа хүн бол гуйлгачин нарын ерөнхий ахлагч нь юм гэв. - Тэр хүний тухайд та юу мэдэж байгаа юм дээ︖ - Онц юмгүй шүү, эрхэм дээдсээ. Ганцхан үйлдсэн нүгэлдээ сэтгэлээр шаналж явдаг хүн шиг санагддаг юм. - Та яагаад тэгж бодож байгаа билээ︖ гэж асуусанд - Cap бүрийн хорин наймны өдөр тэрээр хүний гарт үхсэн нэгэн бүсгүйн хойноос залбирал уншиж өгөхийг надаас гуйдаг юм. Би дөнгөж өчигдөр тийм мөргөл уншсан даа гэв. - Түүний нэр нь хэн юм.- Майяр. Гэхдээ миний бодлоор жинхэнэ нэр нь биш банхаа. - Бид одоо очвол тэр чинь тэндээ байх болов уу︖ гэж асуухад - Эргэлзээ байхгүй гэлээ. - За тэгвэл ламтан явъя, танай тэр гуйлгачинг иэг харъя. Тэр чинь тухайлан таны ярьж байгаа шиг юм бол, та л бидэнд ёстой эрдэнэ шиг ховор хүн олж дээ. Гонди хувцсаа сольж, улаан өд хатгасан өргөн хүрээ бүхий зөөлөн бүрх малгай өмсөн илд зүүж, гуталдаа давируул уяад уужим нөмрөг нөмөрч, тэргүүн ламын хойноос дагав. Захирагч лам, түүний замын хань хоёул тэргүүн хамбын ордноос, гэгээн Евстафийи хийд хүртэлх гудамжуудаар алхлах зам зуур ард олны санаа сэтгэлийн байрыг соргог ажиглана. Ард олон илтэд түгшин үймэрчээ, гэхдээ үүрийг нь хөндсөн зөгийнүүд адил дүнгэнэж үймрээд чухам юу хийхээ мэдэхгүй байв. Толгойлох хүмүүс гарч ирэхгүй бол тэгж зөвхөн дургүйцэл шуугилдаж байгаад өнтөрөх нь илт байв. Прувер гудамжинд хүрч ирээд ширээт лам сүмийн довжоо өөд хуруугаараа заав. - Нөгөө хүн тэр, байрандаа л байж байна гэв. Гонди тэр зүг хараад сандал дээр нь гуйлгачин сууж гартаа хутгуур барьсан, хажууд нь жижиг хувин тавиастай байхыг харлаа. - Энэ чинь ямар учиртай юм, тусгай эрхтэй болоод энд сууж байдаг юм уу︖ гэж Гондийг асуухад - Үгүй, эрхэм дээдсээ. Энэ чинь түрүүчийнхээ рашаан түгээгчээс энэ байрыг худалдаж авсан юм гэж лам хариуллаа. - Худалдаж