ᠬᠤᠷᠢᠨ ᠵᠢᠯ ᠤᠨ ᠬᠤᠢᠨᠠ (ᠲᠡᠷᠢᠭᠦᠨ ᠳᠡᠪᠲᠡᠷ)
 Александр Дюма ХОРИН ЖИЛИЙН ХОЙНО ︵ТЭРГҮҮН ДЭВТЭР︶ www.kiebooks.com I. РИШЕЛЬЕГИЙН СҮНС Бидний сайн мэдэх их хамбын ордны нэгэн тасалгаанд ном цаасанд дарагдсан, алтадмал булантай ширээний ард нэг хүн хоёр гараар шанаагаа тулан сууна. Түүний ард ил гал дүрэлзэж, боронзодмол сараал жин дээр цучил ойчих чимээ гарна. Бодол болон суугаа хүний хээнцэр таясаг хувцсыг талын дөл хойноос нь гийгүүлж, салаа суурьтай лааны гэрэл щарайг нь гэрэлтүүлжээ. Үнэт торон эмжээртэй улаан жанч, хүнд бодолд да- рагдан үрчийх цонхигор магнай, түүний ганцаар эзэгнэх дүнсгэр тасалгаа, хажуугийн анир чимээгүй хоосон орнууд, шатны тавцан дээр холхих манаачийн жигд алхаа сэлт нийлээд их хамба Ришельегийн сүнс нь хуучин байрандаа хорогдсон хэвээр байгаа мэт санагдуулна. Чухамдаа тэрээр сод их хүний сүүдэр төдий эр байлаа. Франц улс сульдан доройтож, эзэн хааны ширээ ганхаж, цадиггүй тайж нар эргэн тэнхээжиж, дайсан этгээд улсын хилийг алхан орсон нь Ришелье тэнд нэгэнт үгүй болсныг гэрчлэх ажээ. Түүний тийнхүү амьд хүнээс илүү хий сүнстэй төсөөтэйгеөр ганцаардаж суугаа болон ордны гудамд бараа бологчид бөөгнөрөхгүй хоосон атал хашаагаар дүүрэн харуул манаа болчихсон. Их хамбыг үзэн ядах нэгэн сэтгэлээр нэгдсэн бүхэл хотынхон гудамжнаас элэглэн дооглох муу үг цонхоор дуулдаж, эцэст «одоохондоо зөвхөн Пале-роялийг тойрон баталсан ︵их хамбын ордон хүртэл тийнхүү нэрээ өөрчилсөн байв.︶ харуул, хөлсний швейцар цэрэг, цэрэг, шадар цэргүүдэд ард олон ч мөн буу зэвсэгтэй гэдгяйг сануулах зорилгоор буун дуу алсад хий боловч нижигнэн дуулдах нь улаан жанч хөгшкн их хамбынх биш гэдгийг бүр ч баттай нотолно. Рншельегийн оронцог болсон тэр хүн бол Мазарини байв. Ганцаардмал, хүч доройтойгоо ухамсарна. - Харийн хүн︕ Итали хүн︕ Эдний амнаас гардаг үг л энэ дэг︕ Тэд энэ үгээ хашгиралдсаар Кончинийг алж дүүжилж, үр удмаар нь устгасан. Намайг жаахан сиймхий өгвөл эд мөн л алж дуүжилж хөнөөнө. Эдэнд би ямар гэм хийсэн билээ︖ Алба татвараар л жаахан хавчсан байх. Тэнэг амьтад︕ Өөрсдийн нь дайрсан чухамдаа францаар муухан ярьдаг итали хүн би биш, цэвэр парис дуудлагаар элдвийн уг ярьж төөрөлдүүлэгчид мөн гэдгийг тэд ойлгохгүй байна гэж Мазарини шивэгнэнэ. - Тиймээ. тийм, хэмээн сайдтан үглэж учиртай инээвхийлэх нь түүний цонхийж гүйцсэн уруулд одоо тун нийцгүй харагдана.- Тиймээ, та нарын дургүйцэн сүрдүүлэх энэ шуугиаи угсгаа залгаагүй ихсийн хувь тавилан тун осолтой байдгкйг над сануулж байна. Үү- нийг та нар мэдэж байгаа юм бол намайг зүгээр нэг угсгаагүй мөрт энд сууж байгаа хүн биш гэдгийг бас мэдэж авах нь зүйтэй дээ︕ Эссекс гүнд хайр сэтгэлт хатан хааны /Английн хатан хаан Елизавета/ нь бэлэглэсэн алмас чулуун шигтгээт гайхалтай сайхан бөгж байсан. Над /уг нь сахил хүртээгүй Мазарини Австрийн Анна хатантай нууцаар гэрлэсэн гэсэн яриа байдаг/ тэгэхэд нэрийн толгойн үсэг, он cap тэтгэсэн жирийн бөгж бий, гэхдээ тэр бөгжийг Пале-Роялийн сүмд адисалсан юм. Тэд хичнээн ч занаж сүрдүүлээд намайг нуга дарж чадахгүй. «Мазарияийг зайлуул︕ » гэж ямагт хашгиралдах мөртлөө миний явуулгаар «Бофор ван мандтугай︕ », «Хан хүү Конде мандтугай︕ » гэж хашгирдгаа мэдэхгүй гээч. Тэгээд Бофор ван Венсенийн гянданд орсон, хан хүү өнөө маргаашгүй тийшээ очно. харин парламентыг- ︵их хамбын инээмсэглэл нь машид үзэн ядах ярвайлтаар солигдов. Түүний ялдамхан царай ер тэгж муу- хайгаар хувирдаггүй билээ︶ Парламент. парламентыг хэрхэхээ үзэн байж болно. Орлеан, Монтаржи бидний талд байгаа. Би ер яарахгүй, гэхдээ: «Мазаринийг зайлуул︕ » гэж хашгирч эхэлсэн хүмүүсээр тэр сүгхий өндөр угсаатнуудыг «сөнөтүгэй︕ » гэж дараа дараагаар нь нэрлүүлэн хашгируулах болно, гайгүй. Амьд байхад нь эд үзэн ядаж, үхсэнээс нь хойш амнаасаа салгахыг байсан их хамба Ришельед үүнээс ч хүнд байсан. Түүнийг чинь хэд хэдэн удаа хөөсөн, хөөгдөхөөс их айдаг байсан хүн. Намайг хатан хаан хэзээ ч хөөж явуулахгүй, ард олны өмнө би буулт хийхэд хүрчээ гэхэд эзэн хатан хамт л буулт хийнэ, намайг зугтахад хүрвэл тэр бас л хамт зугтана, тэгээд самуун дэгдээгчид хатан хаан, хаан хоёроо явчихвал яаж учраа олохыг нь харах юм шүү. Би уг нь харийн хүн биш, Франц хүн, тайж язгууртан байсан бол уу︕ гэж үглээд дахин гүн бодолд автлаа. Байдал үнэхээр хүнд байсныг урьд өдрийн нь явдал бүр ч хэцүү болголоо. Мазаринийг хомхой муу сэтгэл нь ямагт хатгаж, прокурор Талоны хэлснээр дуудлаган дээрээс зарчихаж болдоггүйн эрхээр л голтой шүү үлдээд байгаа ард олныг албан татвараар хяхна. Дайн тулаанд сүрхий ялалт байгуулснаар амыг нь таглах гэж хичээдэг тэр ард олоналдар цуугаар гэдэс цатгахтүй гэдэгт нэгэнт үнэмшиж мэдээд аль эртний дургүйцэх болжээ. Гай үүгээр хяэгаарлагдсангүй. Ард олон дургүйцэн шуугилдахыг хөрөнгөтөн, тайж нараар хүрээлүүлэн тасарсан хааны ордон л гагцхүү дуулдаггүй. Гэтэл Мазарини шүүхийн газрын эрх ашгийг болчимгүйгээр хөнджээ. Тэрээр парламентад илтгэл өргөх эрх бүхий тушмэлийн арван хоёр үнэмлэх зарсан юм байж. Гэтэл түшмэлүүд уг тушаалыг эдлэх эрхийг маш өндөр үнээр худалдаж авдаг байсан тул арван хоёр шинэ түшмэл гарч ирэх нь уг үнэ цэнийг бууруулах ёстой байжээ. Тиймээс хуучин түшмэлүүд нийлж шинэ хүмүүсийг хэрхэвч оруулахгүн, ордны бүхэл ов явуулгыг хэрэглэн эсэргүүцэхээр бурхны судар барьж андгалаад алт, нэг нь дуулгаваргүй загналаа гэсэн шалтгаанаар тушаалаасаа халагдвал үнэмлэхийн үнийг дундаасаа гаргаж төлөхөөр тогтжээ. Хоёр тал тиймэрхүу алхам хийж орхиод байлаа. Нэгдүгээр сарын долоонд Парисын найман зуу орчим худалдаачин байшингийи татвар нэмэгдүүлсэнд хорсон цугларч, арван төлөөлөгч сонгоод ард олонд нүүр тал олох гэж хэзээний ч хичээдэг Орлеаны ванд бараалхуулжээ. Орлеаны ван тэдннйг хүлээж авсанд хааны алба татвар хураагчидтай зэвсэг барьж үзэлцэхэд хүрлээ ч гэсэн тэр шинэ татварыг төлөхгүйгээр шийдлээ гэж дуулгав. Орлеаны ван тэдний үгийг тун ч нааштай сонсож, татварыг багасгах талаар хатан хаантай ярилцаж үзье хэмээн горьдол төрүүлж, «оролдоод үзье» гэж ихсийн хувьд өршөөнгүй амлан гаргав. Парламентад илтгэл өргөх түшмэлүүд есний өдөр мөн их хамба дээр очиж нэг нь бусдыгаа төлөөлөн маш зоримог, эрс ярьсанд их хамба гайхаж Орлеаны вангийн адил «харж үзье» гэж хэлээд тэднийг гаргалаа. Тэгээд харж үзэхийн тулд зөвлөлдөх хуралдаан зарлаж сан хөмрөгийн даамал д'Эмерийг дуудууллаа. Тэрхүү д'Эмерийг ард олон үзэн ядна. Нэгд, сан хөмрөгийн даамал болохоор нь тэгнэ. Юу гэвэл сан хөмрөгийн даамлыг хэдийд ч үзэн яддаг зантай. Хоёрт, үнэхээр ч олны өшөө хорслыг төруүлэхээр хүн байсныг нь хүлээх хэрэгтэн ажээ. Тэрээр Лионы банкны эзэн байгаад хоосорч сүйрснийхээ дараа нэрээ солин д'Эмери гэгдэх болсон Партичеллийн хүү ажгуу. Их хамба Ришелье санхуүгийн талаар түуний сүрхий авьяастайг үзээд д'Эмери гэдэг нэрээр XIII Людовикт бараалхуулж сан хөмрөгийн даамлаар томилуулахын тулд зэгсэн магтжээ. - Их сайн байна︕ Шударга хүн маш хэрэгтэй, тэр тушаалд та д'Эмерийг томилъё гэж байгаад чинъ би баярлаж байна. Таныг муу луйварчин Партичеллийг өршөөлдөө багтаадаг гэж би дуулсан, түүнийг л томилуулах гэж зүтгэх болов уу гэж санаж байсан юм гэж хаан айлдсанд︔ - Эзэнтэн амгалан байж болно. Их эзэнтэн таны санаанд орсон тэр Партичеллийг нэгэнт дүүжилж орхисон гэж хамба хариулсанд︔ - Тэр тусмаа сайн︕ гэж хаан дуу алдаад - Намайг шударга Людовик гэдэг нь дэмий ч хэрэг биш байх нь гэжээ. Тэгзэд д'Эмеринг томилох хуудсанд гарын үсэг зуржээ. Тэр л Эмери одоо caн хөмрөгийн даамал хэвээр байлаа. Түүнийг сайдын нэрээр дуудуулсанд айчихсан, цонхийж орхисон гүйж ирээд, хүүг нь өнөөдөр юрдны талбай дээр залтой алчихсангүй гэж ярилаа. Түүнийг таниад эхнэрийг нь гоц хээнцэр тансаг амьдардаг гэж элдвээр зүхжээ. Эхнэрийн нь тасалгааг алтан цацагтай улаан хамба хилэнгээр доторлооон юм байж. Тэрээр Парист арзан жижиг зоостой ирж, 1617 оноос эхлэн нарийн бичгийн даргын алба хаагаад саяхан өөртөө жилд түрээснээс нь дөчин мянган зоосны орлого орох хөрөнгө үлдээн, хүүхдүүддээ есен сая зоос хуваан өгсөн Николь Ле Камю гэгчийн охин юм. д'Эмерийн хүүг золтой л багалзуурдаж алсангүй. Самуун дэгдээгчднйн нэг нь дээрэмдсэн алтыг нь шахаж гаргатал түүннйг нухъя гэсэн гэнэ. Сан хөмрөгийн даамал хүүдээ учирсан явдалд хэт үймэрсэн тул тайван ярилцах сэхээ байсангүй, зөвлөлдөх хуралдаан тэр өдөр ямар ч шийд гаргасангүй. Дараа өдөр нь парламентын тэргүүн ерөнхийлөгч, франц даяар хамгийн эр зоригтойд тооцогдох Бофор ван, хан хүү Кондегоос дутахгүй зүрхтэй гэж хамба лам де Рецийн тооцдог Мате Молег ард олон бас дайрчээ. Учруулсан бүх гай зовлонгийн төлөөснөө түүнийг ална гэж сүрдүүлсэнд тэргүүн ерөнхийлөгч самуун дэгдээгчдийг эзэн хааны таалалд захирагдахгүй бол талбай дээр дүүжлүүр босгож, хэт дэвэрсэн нэгийг нь дүүжлэх болно гэж сандарч тэвдэж,гайхалгүй тайвнаар хариулжээ. Үүнд ард олныг үгүйрүүлэн хоосруулж, мөнгөөр золин ордонд нүүр тал олж байгаа зальхай шүүгчдийг дүүжлэхийн тулд тийм дүүжлүүр босгох цаг аль эрт болсон гэж хариу шуугилдав. Ингээд ч бас зогссонгүй. Эзэн хатан арван нэгний өдөр бямба гариг бүр алгасалгүй үйлддэг мөргөлөө хийхээр Парисын Дар эхийн сүм рүү одоход араас нь хоёр зуу илүү бүсгүйчүүл шударга ёсыг шаардаж хашгиран дагажээ. Гэхдээ тэд муу санаа өвөрлөсөнгүй, зөвхөн эззн хатны өмнө сөгдөж өрөвдөх сэтгэл төрүүлэхпйг хүсчээ. Гэтэл дагуул цэрэг тэднийг ойртуулсангүй, эзэн хатан гомдлыг үл ойшоон бардам ихэмсгзэр заларч өнгөрөв. Үдийн дараа дахин зөвлөлдөх хуралдаан болж эззн хааны нэр сүрийг өргөхөөр тогтов. Тэр зорилгоор дараа өдөр нь арван хоёронд парламентыг хуралдуулах боллоо. Салхин цэцгээр өвдөөд сая эдгэрсэн арван настай хаан мөн өдөр Парисын Дар эхэд очиж залбирах болов. Тэр щалтгаар, эзэн хатны зарлигаар бүх торгон цэрэг швейцарчууд, шадар цэргүүдийг цуглуулан Пале- Роялнйг тойруулж, Шинэ гүүр, голын эргийн дагуу жагсаав. Эзэн хаан мөргөл үйлдээд парламентад очсоноор хаан өөрннн биеэр зарлиг буулгах ёслолын хуралдаан болж түрүүчийн бүх тогтоолыг баталснаар барахгүн хамба лам де Рецийн хэлснээр нэг нэгнээсээ илүү их үгүйрүулэх хортой тав зургаан шинэ хууль баталж гаргалаа. Одоо тэгээд дээр өгүүлснээр ордны талыг барьдаг агсан тэргүүн ерөнхийлөгч хүртэл төлөөлөгчдийн эрх чөлөөг хавчихын үүднээс эзэн хааныг парламентад залдаг явдлыг эрс эсэргүүцлээ. Шинэ алба татварыг ерөнхийлэгч Бланмениль зөвлөгч Брусель хоёр гойд зоримог эсэргүүцэв. Эзэн хаан хуулиудыг уншиж сонсгоод Пале- Рояльд буцав Ард олон түмний зам дээр бөөгнөрнө. Түүнийг парламентаас буцаж ирж байгааг бугд мэдэвч ард олныг хамгаалахын тулд юм уу аль ихээр хавчин хяхахын тулд тийшээ очсон алин болохыг эс мэднэ. Тэр ч учраас эргэх бүх замын туршид нь нэг ч хүн баярлаж хашгирсангүй эрүүл саруул болсонд нь ганц ч удаа баяр хүргэсэнгүй. Хотын ирээдүйн царай, харин ч баргар, түгшүүртэй, зарим нь нлтэд заналхийлсэн дүртэй байх ажээ. Хаан ордонд эргэж ирсэн хэдий боловч парламентьш хуралдааны үр дүн дуулдахын хамт самуун дэгдэж магадгүй хэмээн болгоомжилж цэргийг хөдөлгөсөнгүй. Үнэхээр ч хаан алба татварыг хөнгөвчлөхийн оронд улам нэмэгдүүлсан тухай чимээ тархахын хамт хумүүс бөөн бөөнөөрөө хурж «Мазаринийг тонилго︕ Брусель мандтугай︕ Бланменнль мандтугай︕ » гэж хашгиpax, хараал гомдол тавьж шуугилдах чимээ дэгдлээ. Брусель Бланмениль хоёр өөрсдийг нь өмгөөлж vr хэлсэн, тэр үг талаар өнгөрснийг ард олог мэдэж байсан боловч талархаж байв. Бөөгпөрсөн олныг хөөн тараах, дуугүй болгох гэж оролдсон боловч тиймэрхүү үед болдогчлон хүмүүс улам ч олширч орилоон шуугиан нэмэгдлээ. Хааны торгон цэрэг швейцарчуудад олныг барьж тогтоож байх төдийгүй, гойд олон хүн цугларч хэт үймэлдэж байх янзтай Сен- Дени, Сен- Mapтен гудамж руу эргүүл явуулахыг тушаав. Тэгтэл худалдаачдын ахлагч ирснийг Паль- Рояльд дуулгав, Түүнийг даруй хүлээж авсанд засгийн газар дайсагнасан ажиллагаагаа зогсоохгүй бол хоёр цагийн дараа Парис бүхэлдээ зэвсэг барин босох болно гэж тэр хэллээ. Өөр ямар арга хэмжээ авбал зохих тухай маргалдаж байтал торгон цэргийн дэслэгч Коменж цус неж болчихсон, хувцас хунар нь урагдчихсан орж ирэв. Эзэн хатан түүнийг хараад гайхан дуу алдаж, юу болсныг нь асуув. Уг нь худалдаачдын ахлагчийн зөгнөсен хэрэг явдал манджээ. Ард олон цэргүүдийг хараад хилэн нь бадарч, бүх сүмийн хонх түгшүүртэйгээр дүнгэнэжээ. Коменж үүнд самгардсангүй, самуун дэгдээгчдийн толгойлогч нарын нэг мэт санагдсан нэг хүнийг баривчилж Траурын талбай дээр загалмайнаас дүужил гэж тушаав. Цэргүүд нөгөө хүнийг барьж аваад тушаал биелүүлэхээр чиртэл захын ойролцоо бөөн хүмүүс тэднийг дайрч чулуугаар шидэж жадаар сүлбэжээ .Самуун дэгдээгч завшааныг ашиглан Менял гудамжинд гүйж хүрээд нэг байшинд орчихов. Үүдийг нь цэргүүд дороо эвдсэн боловч тийнхүү бүдүүн хадуунаар хүч хэрэглэсэн нь талаар болж гэмтнийг олж чадсангүй. Коменж байшингийн дэргэд харуул зогсоогоод өөрөө эзэн хатанд бугдийг айлтгахаар бусад цэргийн хамт ордонд буцаж иржээ. Бүхэл замын туршид тэднийг занан орилолдож багаас нь хэд хэдийг балт, жадаар шархдуулан, өөрий нь хөмсгийг чулуугаар яз цохижээ. Ахлагчийн дуулгасан зүйл үнэн болохыг Коменжийн яриа баталлаа. Ноцтой бослого хөдөлгөөн эхлэх төлөвтэй, гэтэл түүнийг дарах бэлтгэл үгүй байв. Тийм ч учраас Шинэ гүүр, эргийн дагууд зөвхөн ёслолыг тохиолдуулан цэрэг жагсаасан юм. тэр цэрэг одоо явна гэсэн цуу ард олны дунд тараахыг их хамба тушаав. Үнэхээр ч дөрвөн цаг гэхэд цэргийг Паль- рояль ордон руу татаж, Бага дарга нарынх, Гурван зуун сохрынх, гэгээн Рокийнх гэтч гурван харуулындэргэд эргүүл гаргаж ордны хашаа, дорд давхарт швейцар, шадар цэрэт цуглуулаад юу болохыг хулээв. Тиймэрхүү нөхцөлд бид хуучин Ришельегийнх агсан их хамба Мазаринийх болсон тасалгаайд уншигчдыг оруулсан билээ. Ард олны дүргүйцэн шуугих, холд буун дуу нижигиэх чимээг их хамба сонсон сэтгэлээр хэр их гутранги суусныг бид узэв, Гэнэт тэрээр санаа шулуудсан хүний дүрээр толгойгоо өөд болгон хариугүй арав цохих болсон ханын том цаг өөд хяламхинсвээ ширээн дээр ямагт гар дор нь байх алтадмал шүгэл авч хоёр дахин үлээв. Ханан дотроос үл ялгагдах нууц хаалга нээгдэж хар хувцастай хүн дуугүй орж ирэн хамбын сандлын ард зогслоо. Шүгэл хоёр үлээхэд шадар зарц орж ирэх ёстойг хамба мэдэх болохоор зэргэж ч харалгүйгээр Бернуин, ордонд ямар ангийн шадар цэрэг жижүүрлэж байгаа бэ.︖ гэж : - Хар шадар цэрэг байгаа, их гэгээнтэн гэв. - Аль сумангийнх вэ︖ - Ноён де Тревиль гуайнх - Тэр сумангийн офнцеруудаас үүдний өрөөнд хэн нэг нь байгаа юу︖ - Дэслэгч д'Артаньян гуай байгаа. - Эрхбиш нандаж болохоор хүн биз. - Болно, гэгээнтэн - Над шадар цэргийн хувцас авч ирээд өмсүүлж аль гэв. Зарц орж ирсэн шигээ чимээгүй гараад хувийн дараа хувцас барьсаар эргэж ирэв. Мазарини дуугүй бодол болсоор парламентын хуралд оролцох гэж өмссөн ямбаны хувцсаа тайлж, Италийн аян дайны үед нэлээд сурмагаар өмсөх болсон цэрэг хувцас өмсөөд: - д'Артаньяныг нааш нь дууд гэв. Зарц энэ удаа дунд талын үүдээр турүүчийнх шигээ сүүдэр аятай таг чимээгүй гарч одлоо. Их хамба ганцаар үлдээд өөрийгөө толинд таашаан харав. Насаар тун гайгүй, саяхан дөчин зургаа өнгөрсөн, биеийн галбир сайн, бараг дунд зэргийн нуруутай царайны өнгө аятайхан гялалзсан сэргэлэн нүдтэй, том боловч шулуун сайхан хамар, өргөн талбиун магнайтай үл, мэдэг буржийх үс нь хүрэн бор, сахал нь арай харавтар өнгөтэй, түүнийгээ ямагт нямбай самнасан байх нь ихээ зохисон харагдана. Их хамба мөрөвчтэй сэлэм зүүж, сайтар арчладаг сайхан гараа ихэд тоон хараад, дүрмийн дагуу өмсвөл зохих илгэм бээлийг голон хаяад, ер