Монгол+хэлний+зvв+бичих+дvрмийн+журамласан+толь---HBUZ-Toli-2018-06-14-1
МОНГОЛ ХЭЛНИЙ ЗӨВ БИЧИХ ДҮРМИЙН ЖУРАМЛАСАН ТОЛЬ Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс эрхлэнДэлхийн банкны санхүүжилтээр хэвлэв. МОНГОЛ ХЭЛНИЙ ЗӨВ БИЧИХ ДҮРМИЙН ЖУРАМЛАСАН ТОЛЬ Журамлан боловсруулсан ажлын хэсэг Ахлагч: Н.Нарангэрэл ХБҮЗ-ийн Ажлын албаны дарга, Хэлбичгийн ухааны магистр ︵МА︶ Гишүүд: Л.Болд Академич, Хэлбичгийн шинжлэх ухааны доктор ︵Sc.D︶ Ц.Өнөрбаян Монгол Улсын Ардын багш, Хэлбичгийн шинжлэх ухааны доктор ︵Sc.D︶ , профессор М.Базаррагчаа Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Хэлбичгийн шинжлэх ухааны доктор ︵Sc.D︶ , профессор Г.Гантогтох Хэлбичгийн шинжлэх ухааны доктор ︵Sc.D︶ , профессор Ж.Баянсан Хэлбичгийн шинжлэх ухааны доктор ︵Sc.D︶ , профессор Ж.Санжаа Хэлбичгийн шинжлэх ухааны доктор ︵Sc.D︶ , профессор О.Самбуудорж Хэлбичгийн ухааны доктор ︵Ph.D︶ , дэд профессор Д.Заяабаатар Хэлбичгийн ухааны доктор ︵Ph.D︶ , дэд профессор Г.Бямбацэрэн Хэлбичгийн ухааны доктор ︵Ph.D︶ , дэд профессор Л.Жумдаан Хэлбичгийн ухааны доктор ︵Ph.D︶ , дэд профессор М.Баярсайхан Хэлбичгийн ухааны доктор ︵Ph.D︶ , дэд профессор Э.Пүрэвжав Хэлбичгийн ухааны доктор ︵Ph.D︶ , дэд профессор Б.Түвшинтөгс Хэлбичгийн ухааны доктор ︵Ph.D︶ Б.Элбэгзаяа Хэлбичгийн ухааны магистр ︵МА︶ Л.Энхтуяа Хэлбичгийн ухааны магистр ︵МА︶ Т.Даваасүрэн Хэлбичгийн ухааны бакалавр ︵BA︶ Техник ажлын хэсэг Гишүүд: М.Золжаргал Компьютерийн ухааны доктор ︵Ph.D︶ Ж.Ганбаатар Хэлбичгийн ухааны доктор ︵Ph.D︶ С.Алтантуяа Хэлбичгийн ухааны доктор ︵Ph.D︶ М.Энхжаргал Хэлбичгийн ухааны магистр ︵МА︶ М.Отгонбаяр Хэлбичгийн ухааны магистр ︵МА︶ Г.Гончигдорж Хэлбичгийн ухааны магистр ︵МА︶ М.Пагмадулам Хэлбичгийн ухааны магистр ︵МА︶ Ш.Хүрэлбаатар Хэлбичгийн ухааны магистр ︵МА︶ М.Анужин Хэлбичгийн ухааны бакалавр ︵BA︶ Хавтасны зургийг: Ц.Ойдов Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Дизайнер: Ц.ӨнөрбаярС “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” бүтээлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн зөвшөөрөлгүй ном товхимол, гарын авлага болгон хуулбарлан, борлуулахыг хориглоно. ННА 81.2Мон ДАА 494 М-692 978-99978-3-172-9iii УРИАЛГА Монгол Улс Үндсэн хуулиараа “Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн” хэмээн зарлан тунхаглаж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа “Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн” хэмээн зааж, “Монгол хэл нь монгол үндэстний оюуны соёлын үнэт өв, үндэсний соёл иргэншлийн язгуур үндэс, улс орны нэгдмэл байдал, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын нэгэн баталгаа мөн” гэсэн үндсэн зарчимтай Монгол хэлний тухай хуулийг 2015 онд баталсан юм. Олон янзаар бичиж хэвшсэн үгсийн асуудал, монгол хэлний зөв бичгийн дүрэм өөрчлөгдсөн мэт төөрөгдөл байнгын маргаан мэтгээний сэдэв болон даамжирсаар, хүмүүсийг талцал хуваагдалд хөтлөхийн сацуу дээр дурдсан хууль тогтоомж, бодлогын баримт бичигт туссан эх хэлний үнэлэмж, дархлааг султгах үндэс болсоор олон жил болжээ. Гэтэл чухамдаа академич Ц.Дамдинсүрэн нарын 1983 онд зохиосон “Монгол үсгийн дүрмийн толь”-ийг бид эдүгээг хүртэл албан ёсоор мөрдсөөр байгаа билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие 2017-2021 онд хэрэгжүүлэх Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөртөө “Даяаршил, технологийн хурдацтай хөгжлийн эрин үед үндэснийхээ түүхэн уламжлал, хэл, iv соёлын дархлааг хамгаалах” заалт тусгасан. Дээрх маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэж, төрийн албан ёсны хэл, үндэсний соёл иргэншлийн дархлаагаа хамгаалах үүднээс Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”- ийг батлан гаргаж байна. Энэхүү толь нь 38000 үгийг багтааснаас гадна нэр үг, үйл үгийн хувилал, түгээмэл хэрэглэгддэг 1000 гадаад үг, дэлхийн улс орнуудын болон нийслэлийн нэрийг кирилл үсгээр хэрхэн бичих журмыг шинээр тогтоосон дорвитой бүтээл болжээ. Зөв бичих зүйн асуудлаа зохицуулдаг дэлхийн улс орнуудын нийтлэг жишигт нийцүүлэн хэвлэж буй энэхүү журамласан толийг Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллага, тус улсын нутаг дэвсгэр дээр байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бусад хуулийн этгээд бүхэн дагаж мөрдөх үүргийг хуулиар хүлээж байгааг сануулахын сацуу хэлбэрэлтгүй дагаж мөрдөн, үсэг бичгийн асуудлаа цэгцлэн журамлахыг уриалж байна. Өсөхөөс сурсан үндэсний хэл маань өнө мөнхөд орших болтугай︕ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотv УЯЛГА ҮГ Аливаа улс үндэстний тусгаар тогтнол, оршин байх хамгийн эрхэм дээд хэмжүүрийн нэг бол хэл соёл, бичиг үсэг мөн. Хүн бүхэн бичиг үсгээр дамжуулан мэдлэг хүртэж, эзэмшсэн мэдлэгээ бусадтай хуваалцаж, амьдарч буй нийгмийнхээ үйл хэрэг, хувь заяанд идэвхтэй оролцдог. Хэлний оршин тогтнохуй хувьсал хөгжилд нөлөөлж байдаг гол хүчин зүйл нь нийгмийн харилцаа юм. Өнөөгийн үсрэнгүй хөгжил дэвшлийг дагаад хүний харилцаанд цахим орчин асар нөлөөтэй болж чухал үүрэг гүйцэтгэх боллоо. Ингэснээр хэлний харилцах, мэдээлэх, дамжуулах гол үндсэн үүрэг улам тодорхой болж “цахим орчны хэл” дэлхийн бүх хэлний оршин тогтнох баталгаанд нөлөөлөх хандлагатай болов. ЮНЕСКО-гоос бичиг үсэгт тайлагдах олон улсын өдрийг жил бүр зохион байгуулж, дэлхий дахинд насанд хүрсэн 781 сая хүн уншиж, бичиж чадахгүй байгаа тухай статистик мэдээллийг гаргасан байдаг. Монгол Улсын арван таван наснаас дээш хүн амын 97,5 хувь нь бичиг үсэгт тайлагдсан гэсэн албан ёсны мэдээлэл байна. Энэ нь олон улсын тоон мэдээлэлтэй харьцуулахад чамлахааргүй үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч бичиг үсгийн боловсролыг иргэдэд эзэмшүүлэх, тэдний боловсролд хөрөнгө оруулах нь хөгжлийн ухаалаг бодлого, заавал хэрэгжүүлэх чухал сонголт мөн. Монголчууд 1941 оноос хойш кирилл бичгийг албан ёсоор хэрэглэж эхэлсэн бөгөөд 1983 онд академич Ц.Дамдинсүрэн, Б.Осор нар 18000 толгой үгийг үсгийн дүрэмдээ нийцүүлэн журамласан толийг нийтийн хүртээл болгосноос хойш өдгөө 35 жил өнгөрчээ. Монгол Улсын төрөөс зөв бичих дүрэм, толийн талаар тодорхой ажлыг хийж байсан боловч нэгдсэн бодлого, хууль эрх зүйн орчин хангалттай бус байсан зэрэг хүчин зүйлээс шалтгаалж ахицтай үр дүнд хүрээгүй болно. Салбарын эрдэмтэд, иргэд олон нийт өөр өөрийн дураар үсгийн дүрмийг баримтлалгүй бичдэг нь цахим орчинд төдийгүй сонин хэвлэл, шинжлэх ухааны ном бүтээлд ч мэр сэр харагдах болсон. Эл асуудлыг нэг мөр журамлан шийдэхэд хэл зүйн идэвхтэй хувилал бүхий 38000 толгой үгтэй энэхүү vi “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” маш чухал ач холбогдолтой юм. Миний бие Монгол Улсын Их Хурлын даргаар ажиллаж байх хугацаанд Монгол хэлний тухай хуулийг Улсын Их Хурлаас баталсан. Хуулиар Монгол Улсын хэмжээнд кирилл болон үндэсний бичгийн зөв бичих тус тусын нэгдмэл дүрэмтэй байх бөгөөд иргэн, хуулийн этгээд уг дүрмийг дагаж мөрдөх, зөв бичих дүрмийн толийг шинэчлэн боловсруулж, батлуулах тодорхой заалттай. Энэ хариуцлагатай ажлын хүрээнд Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн даргын тогтоол гарч хэлний салбарын тэргүүлэх эрдэмтэд олон талаас нь зөвшилцөж ажилласны үр дүнд зөв бичих дүрмийн журамласан толио боловсруулж, Та бүхэнд толилууллаа. Монгол Улс даяар энэхүү толийг сайтар мөрдөж хэвших шаардлагатай. “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” бол хэлний хэрэглээний хувьд үндсэн хууль адил заавал дагаж мөрдөх баримт хэрэглэгдэхүүн юм. Мөн хүн төрөлхтний өдөр тутмын ахуй амьдрал, хэв маягийг компьютер болон хиймэл оюунгүйгээр төсөөлөхийн аргагүй болсон. Хиймэл оюун, программ хангамжийн тусламжтайгаар хэлэнд задлан шинжилгээ хийж, хэлний цахим сан бүрдүүлж, түүгээрээ дамжин хэл судлалын маш олон асуудлыг шийдвэрлэж чаддаг болсон. Толь бүтээсэн ажлын хэсгийн эрдэмтэд орчин үеийн технологийн ололт амжилт, хөгжил дэвшлийг ашиглаж, дэлхийн толийн жишгийг судлан үг бүрийн хэрэглээний давтамж, үгсийн аймгийн ангилал, нэр үйл үгийн хувилах жишээг компьютерийн оролцоотойгоор боловсруулан бүтээлчээр ажилласан нь толийн бас нэгэн ололт юм. Энэхүү толийг мөн цахим орчинд гар утас, компьютер ашиглан хурдан шуурхай ашиглах, хэрэглэх боломж бүрдэж буйд баяртай байна. Эх хэлээ дээдэлж, зөв бичих дүрмээ чанд баримтлан, журамласан толио байнга ашиглаж хэвших нь төр захиргааны байгууллага, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэн бүрийн үүрэг тул улс нийтээр энэхүү толийг мөрдөхийг уриалж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотviiviiiix ӨМНӨХ ҮГ Монголчууд бичиг соёлын эртний уламжлалтай. Тэрхүү арвин баялаг уламжлал нь гарваль ︵генефонд︶ болон дурсал ︵мемофонд︶ -ын сан хөмрөгт хадгалагдаж үеийн үед үл тасрах эрдэнэсийн хэлхээ болон дархлаажсан байдаг. Аливаа үндэстний соёл сэтгэлгээ нь тухайн үндэстний хэлнээ, тухайлбал аман болон бичгийн хэлний баримтад тусаж дурслын сан хөмрөг болдог. Монголчуудын соёл, сэтгэлгээний онцлогийг тусгасан үг, хэллэгийн уурхай дундаршгүй их нөөцтэй. Тийм ч учраас баян тансаг үгийн сантай, аялгуу сайхан монгол хэл маань монгол үндэстний оршин байхын нэгэн дархлаа мөн. Хэлний дархлааг хадгалж, хөгжлийг нь тогтвортой хадгалдаг нэг чухал хүчин зүйл бол бичгийн хэл юм. Ийм ч учраас хүн төрөлхтөн аман ярианы хязгаарлагдмал шинжийг даван туулахын тулд бичгийн хэлний олон хэлбэрийг буй болгосон билээ. Дэлхийн хүн төрөлхтний бичиг үсгийн түүхийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсэг юм. Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн дотроос оюуны болон эдийн соёлын хамгийн баялаг сан хөмрөгийг тээж ирсэн болон тээж байгаа бичиг үсэг бол үндэсний буюу монгол бичиг, кирилл буюу монгол кирилл бичиг хоёр юм. Энэ хоёр бичгийн үнэ цэн, ач холбогдлыг сөргүүлэн тавих боломжгүй. Монгол кирилл бичиг нь хэрэглэсэн цаг хугацааны хувьд богино боловч хэрэглээний цар хүрээ, гүйцэтгэсэн үүрэг, тээж дамжуулсан баримтын хувьд асар өргөн юм. ХХ зууны дөчөөд оноос өнөө хүртэл Монгол улсын нийгэм, эдийн засаг, улс төр, боловсрол, соёл, шинжлэх ухааны бүхий л салбарт нийтлэг хэрэглэгдэж байгаа энэ бичгийн хэрэглээг улам боловсронгуй болгох гэж үе үеийн төр засгаас анхаарч ирсэн боловч зөв бичих дүрэм нь эрх зүйн хувьд нэг мөр хүлээн зөвшөөрөгдөөгүй, бүх нийтээр мөрдөх зөв бичгийн журамласан дэлгэрэнгүй тольгүй байгаа учир хүссэн хүн бүр шинээр толь бичиг зохиох, мөн тэдгээр нь зөрүү, будилаантай, нөгөөтээгүүр монгол хэлний сургалт болон хэрэглээнд шийдэгдээгүй цөөнгүй асуудал байсаар байна. Иймд Ц.Дамдинсүрэнгийн зохиосон зөв бичих дүрмийг дахин нягталж, зарим нэмэлт тайлбар хийж, түүндээ тулгуурласан журамласан толь шинээр зохиох шаардлага зайлшгүй гарсан юм. Монгол хэлний тухай хуулийн дагуу Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 05 дугаар тогтоол гаргаж, уг тогтоолын дагуу толь зохиох ажлын хэсэг байгуулан тус Зөвлөлийн Ажлын албаны дэргэд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС-ийн эрдэмтэн судлаачдын баг бүрдүүлж, энэхүү толийг боловсруулав. Журамласан толийг эмхэтгэн зохиохдоо 1941 онд Ц.Дамдинсүрэн зохиож 1983 онд нэмэн засварлаж хэвлэсэн дүрэм ︵Ц.Дамдинсүрэн, Б.Осор, «Монгол үсгийн дүрмийн толь» Редактор С.Мөөмөө, Улаанбаатар, 1983: 404-429 тал︶ -ийг баримталсан болно. Өөрөөр хэлбэл Ц.Дамдинсүрэнгийн зохиосон монгол хэлний зөв бичих дүрэмд ямар нэг өөрчлөлт оруулаагүй, харин зарим нэг нэмэлт тайлбар, тодруулга хийсэн болно. Гэхдээ дээр x дурдсан толь ︵1983︶ -д туссан үгийн тоо харьцангуй цөөн, зарим үгийг журамлахдаа монгол хэлний үгийн бүтэц, бүтээврийн байрын зүй тогтлоос гажсан, үгийн гарал, уламжлалт бичлэгийг дутуу анхаарсан зэрэг зарим дутагдал байсныг засаж журамлалаа. Бидний боловсруулсан тольд туссан онцлогийг дурдъя: Нэг. Уугуул монгол болон монголжсон гадаад үг. 1.1. Толь бичгийн толгой үгэнд нэр, үйл үгийн хэл зүйн хэлбэрүүдийг аль болохоор оруулахгүйг хичээсэн болно. Үүнд: • Жинхэнэ нэрийн олон тооны -нар, -ууд 2 , -д, -с, -чууд 2 ︵-чуул 2︶ , -уул 2 , -ынхан 4 , ︵-нхан 4︶ зэрэг дагавартай хэлбэрүүдийг оруулаагүй. Зөвхөн зарим үгэнд олон тоо заах үүргээ алдсан цогцос, үйлс, ард, сайд, дөрвөд, торгууд, баяд, түмэд гэх мэт үгсийг толгой үгээр авсан болно. • Үйл үгийн хэв, байдлын дагавартай хэлбэрийг толь бичигт тусгалгүй, харин хэвийн дагаврын дараа үг бүтээх дагавар орсон хэлбэрийг толь бичигт оруулсан болно. Жишээ нь: үзүүлэлт, хэлэлцүүлэг, барилдаан, тулалдаан гэх мэт. 1.2. Монгол болон монголжсон гадаад үгийг үндсэндээ урьд өмнөх толь бичигт туссан болон бичиж хэвшсэн хэлбэрээр нь авсан болно. Харин бэлгэ тэмдэг ︵утга ялгах︶ , түүхэн уламжлал ︵бичлэгийн заншсан уламжлал︶ зэргийг харгалзаж шинээр журамласан цөөн тооны үг бий. Жишээ нь: билиг ︵оюун билиг︶ , бэлгэ ︵бэлгэ тэмдэг︶ , бэлэг ︵бэлэг дурсгал︶ , Төвөд ︵Төвөд орон︶ , гараг ︵долоо хоногийн өдрийн нэр︶ , эрих ︵эрих маани︶ гэх мэт. 1.3. Монгол хэлний зарим дагавар нэн бүтээлч учраас толгой үгэнд тухайн дагавартай үгийг аль болохоор оруулахгүйг хичээсэн болно. Үүнд: • Жинхэнэ нэрийн язгуур, үндсэнд залгаж харьцангуй тэмдэг нэр бүтээх -тай 3 , -гүй, тэмдэг нэрийн утга бууруулах -втар 4 , -дуу 2дагавартай үгсийг оруулаагүйг анхаарна уу. Жишээ нь: чадалтай, чадалгүй, устай, усгүй, модтой, модгүй, гэх мэт. • Голдуу жинхэнэ нэр, тэмдэг нэр, тооны нэр, орон цагийн нэр, хааяа үйлийн тодотгон холбох, нөхцөлдүүлэн холбох нөхцөлтэй үйл үгэнд залгаж сэтгэлийн аяс илтгэх -хан 4дагавартай үгсийг толгой үгэнд тусгаагүй болно. Жишээ нь: хархан, цагаахан, ботгохон, хургахан, гуравхан, аравхан, барагтайхан, иймхэн, тиймхэн, мэлтэлзэнхэн гэх мэт. 1.4. Монгол хэлний үгийн язгуур, дагаврын утга, үүрэг, байрлалыг сайн мэдэхгүйгээс болоод алддаг нэлээд үгийн дагавар бүтцийг нэг мөр болгов. Үүнд: • Юмс, үзэгдлийн гадаад төрх байдлыг дүрслэх гэд-, цүд-, бонд-, дэнж-, бөнд-, санж-, ирж-, тант- гэх мэт язгуурт үйл үг бүтээх -гана ︵-гэнэ, -гоно, -гөнө︶ дагавар залгана. Жишээ нь: гэдгэнэ-, бондгоно-, иржгэнэ-, татгана- гэх мэт.xi • Монгол хэлний хар-, хур-, тор-, шар-, түр-, хав- гэх мэт голдуу “р”, “в” гийгүүлэгчээр төгссөн дуу авиа дуурайх утгатай язгуурт үйл үг бүтээх -жигна 4 , ︵-чигна 4︶ дагавар залгана. Жишээ нь: харжигна, шаржигна, хавжигна, тарчигна гэх мэт. Иймд дүрслэх утгатай язгуур уу, дуурайх утгатай язгуур уу гэдгийг тэмдэг нэр бүтээх -гар 4дагавар залган шалгаж болно. Учир нь энэ дагавар зөвхөн дүрслэх утгатай язгуурын дараа орно. Жишээ нь: дэнжгэр, иржгэр гэж дүрслэх язгуураас үг бүтээж болж байхад хар-, хүр-, шар- гэх авиа дуурайх язгуурт уг дагаврыг залган үг бүтээж болдоггүй. • Түүнчлэн “н”, “л” гийгүүлэгчээр төгссөн дуу авиа дуурайх язгуурт -гана 4 , -гина 2гэсэн дагавар залгана. Жишээ нь: хангина-, гангина-, гонгино-, гангана- гунгана-, хүнгэнэ-, жингэнэ-, дангина-, сүнгэнэ-, шулгана-, нялгана- гэх мэт. 1.5. Монгол хэлнээ дүрслэх язгуураас жинхэнэ нэр бүтээх -аахай 4гэсэн дагавар байдгийг өөр байр, үүрэгтэй дагавартай адилтгаж журамласан тохиолдол байгааг анхаарч нэг мөр болгов. Жишээ нь: эрвээхэй, дэгдээхэй, ангаахай, овоохой, бөмбөөхэй, сарваахай, сэрвээхэй гэх мэт үгийг