ᠣᠷᠣᠰ ᠦᠯᠢᠭᠡᠷ ᠤᠳ
  О РО С ҮЛГЭРҮҮД БЭЛЭВСЭН ЭХН ЭРИ Й Н ХҮҮ И ВАН Х өхрөх тэнгисийн тэртээ, хөлгүй далайн цаана Буянт нэртэй арал дээр бүхлээр нь шарсан шарын мах бий. Шарынмахны нэг сүвээнд хурц балиус хатгаж, нөгөө сүвээнд нухсан сармис тавьжээ. Шарын махнаас хурц балиусаар огтол, сармисанд түрхээд дураараа ид! Бүхэл шөнөжингөө найрла, сайхан биз дээ Заа. энэ бол үлгэрийн эхлэл, үгийн хэлхээ. Шарсан боов идээд шар айргаар даруулаад жинхэнэ үлгэрээ эхэлье. Эрт урьд цагт, энэ замбуутивийн нэгэн улсад залуу сайхан бэлэвсэн эхнэр жаал хүүтэйгээ ядуу зүдүү амьдран суудагбайжээ. Х үүгийн нэрийг И ван гэдэг, хөрш хавийнхан нь харин бэлэвсэн эхнэрийн хүү гэнэ. Бэлэвсэн эхнэрийн хүү И ван тоолох нас нь бага ч, төөлөх бие нь өндөр, төрөлх хүч нь их тул харсан бүхэн магтаж,үзсэн бүхэн гайхна. Мөн тэр улсад нэг харамчийн харамч худалдаачин байжээ. А нхны эхнэрээ харангадуулж алсан, удаах эхнэр нь удсанч үгүй нас баржээ. Х удалдаачин дахиад ганц бие хоцорч эхнэр авах санаатай эрж хайж гарч гэнэ. Х арин түүнд эхнэр болох хүнолдохгүй, эмс хүүхнүүд зугтаадаг байж гэнэ. Х удалдаачин бэлэвсэн эхнэрийг гуйж: Ө нчин ганцаар зүдрээд яахав, эхнэр минь болооч гэжээ Бэлэвсэн эхнэр бодож бодож «Эр нөхөр болох хүнд амьтны ам муу байлаа ч яая гэх вэ, амьдрал залгуулах юмгүйхойно эхнэр нь болж суугаад үзье! Ө өрт минь ямар байсан ч яах вэ, өөдсөн чинээ хүүгээ өсгөж авъя» гэж шийджээ. Х урим найр хийжээ. Х удалдаачин гэрлэснийхээ маргааш нөгөөдрөөс дагуул хүүгээ ад үзэж, суусан ч зэмлэнэ, боссон ч зэмлэнэ. «Энэхоолны савыг өсгөхөд хичнээн их юм үрэгдэх бол! Х оосорч гүйцэх нь!» гэж худалдаачин дотроо бодон идсэн уусныг нь нэгд нэггүй тоолно. Х өөрхий эх чадах чинээгээрээ зүтгэж, үүрийн гэгээнээс өмнө босож, үдшийн шөнөөс хойш хэвтэж, хорин хүнийхийх ажлыг хийвч ховдог нөхрийн санаанд үл нийцнэ Ө дрөөс өдөрт худалдаачны уур хилэн ихсэнэ. «Энэ хүүгээс бүрмөсөн салж амрахсан» гэж хар санаандаа бодох болжээ. Ө өр хотод зах зээлийн газар очих цагболжээ. Х удалдаачин: - И ваныг дагуулаад явъя. А жил ч сураг, бас эд барааг харж хамгаалж байг. Ямар ч гэсэн тустай гэж эхнэртээ хэлжгэнэ. Х арин дотроо «Х үний газар аваачаад төөрүүлчихье» гэж боджээ. Эх нь хүүгээ өрөвдөвч эр нөхөртэйгөө зөржзүрхэлсэнгүй. Уйлж, уйлж И ванушкаа алс замд явуулахаар зэхжээ. Тосгоноос гартал даган явж үдэхэд И ван хүү малгайгаараадалласаар салан одож гэнэ. Х олуур нэг тойрч, ойроор нэг эргэж, өргөн замд гарч, өндөр байцыг ороон яв явсаар ойд ороод амрахаарзогсоцгоожээ. Морьдоо суллан бэлчээжээ. Х удалдаачин ачаа тэргээ шалган тоолж байснаа гэнэт уурлан харааж загнаж эхлэв. - Н эг хайрцаг боов дутаад байна! И ван, чи л идсэнээс зайлахгүй! - Би тэр тэрэг рүү ойртоо ч үгүй! гэж И ван хариулна. Х удалдаачин улам их уурлан: - И дчихээд идээгүй царай гаргана гэнээ. Чам шиг ийм амьтныг мангас авбал таарна! гэж хараав. Энэ хараалыг хэлмэгц гачуур, хусан ой ганхан шуугиж эргэн тойрон харанхуйлж, ойн гүнээс өргөн мөртэй, өндөрбиетэй, өвсөн бухал шиг толгойтой, аягын чинээ нүдтэй, аймаар өвгөн гарч ирээд: - Чи надад энэ хүүгээ өгөөд хайрцагтай боовоо ав май! гээд нэгэн хайрцаг шидчихэв. Тэгээд И ваныг шүүрэн авахадой мод шуугин шаагьжээ. Х удалдаачин айсандаа тэргэн доогуураа оржээ. Дуу чимээ намдсан хойно тэргэн доороос цухуйж харвал морьд ньайн дагжин дэл сүүл нь дэрвэх алдан боссон байна гэнэ. Х айрцагтай боов газар хэвтэж харагдана гэнэ. Х удалдаачин жаахан сэхээ орж, тэргэн доороосоо мөлхөн гараад эргэн тойрноо харваас хүү алга байжээ. - Заа яахав. Х оолны савнаас салж амарлаа. Бараа таваар бүрэн бүтэн байна гэж баярлан бодоод морио тэргэндээхөллөв. Бэлэвсэн эхнэрийн хүү И ван яах ийхийн зуургүй аймаар өвгөнтэй хоёулхнаа байж байна гэнээ. - Бүү ай. Бэлэвсэн эхнэрийн хүү И ван, чи энэ насаараа одоо миний зарц боллоо. Х элсэн бүгдийг минь даганбиелүүлбэл хооллож ундалж тэжээнэ, хичнээн л бол идэж уу, харин үгнээс минь зөрвөл хар үхэл амдан байна гэдгийг ойлго гэж өвгөн хэлэв. - Н адад айх юм алгаа. Х аана ч байсан хойд эцгийн гарт байснаас доргүй байх. Зөвхөн ээж минь л хөөрхий байна.Н адгүйгээр элэг нь хатах байхдаа гэж И ван хариулав. Ө вгөн модны навчийг унатал, цэцэгсийг газарт налтал, өвс ногоог хорчийтол чанга исгэрэв. Гэнэт түүний өмнөгурван алд сүүлтэй, уул мэт том морь гарч ирж гэнэ. Мангас И ваныг шүүрч аван мордоод хуй салхи шиг давхицгаав. - Зогсоорой, зогсоорой, би малгайгаа унагачихлаа! гэж И ваныг хашгирахад өвгөн: - Чиний малгайг хаана гэж эрэх вэ! Чамайг хэлэх хооронд чинь бид таван зуун мод газар явчихлаа. О доо бол бүүрмянган мод газар өнгөрөөд байна гэжээ. О й тайга, намаг, нуур усны дээгүүр дүүлэн хурдлахад гагцхүү исгэрэх дуу чихэнд сонсдоно. О рой нь мангасынордонд ирлээ. О йн дунд өндөр ордон байх агаад хашааг тойрон бүдүүн бүдүүн мод хашаалан шигүү ургажээ. Х ашаа тэнгэр тулам өндөр бас хаалгагүй болохыг И ван ажиглажээ. Морь нь үүлэнд тултал огло үсрээд хашаанд оров. Мангас мориныхоо эмээл хазаарыг аваад улаан буудай цацаж өгөв. Тэгээд И ваныг дагуулан ордондоо оржээ. - Ө нөөдөр би өөрөө хоол хийнэ, чи амар. Маргаашаас эхлэн ажиллаарай гэж мангас хэлээд пийшингээ галлан амбаншарын бүхэл мах шарж, дөчин хувин дарстай торхоо өнхрүүлж авчрав гэнэ. Тэгээд: - Заа суу, хоолоо ид! гэж гэнэ. И ван энэхэн тэрхнээс идэж цадаад булгийн усаар даруулжээ. Ө вгөн шарын махыг бүгдийг идэж, дарсаа дуусталуучихаад унтаад өгчээ. Маргааш өглөө нь И ван эртийн эрт босоод нүүр гараа угааж, үсээ самначихаад хог шороог шүүрдэж цэвэрлээдпийшинг галлаж: - О доо өөр юу хийх вэ! гэв. - Морь малаа усалж, өвс өг! Тэгээд арван тарган хонь шар. О доо иднэ! гэжээ. И ван хэлсэн бүх ажлыг нь харсан хүнбахархмаар хурдан сайхан хийжээ. Бүгдийг бэлтгээд ширээгээ засчихаад өвгөнийг: - Та ундаа уу! гэв. Мангас хүүг магтан: - Сайн байна! А вхаалжтай, юманд дүйтэй хүү байна, харин бяр чадал суугаагүй бага балчир юм. А яндаа бяр орно гээд нэгэн домбо авч өгөн: - Гурав балга! гэжээ. И ван гурав балгасанд хүч чадал нь гурав дахин нэмэгдэв гэнэ. Ө вгөн: - О доо чиг орон гэрийн ажилд алзахгүй ээ гэв. И дэж ууж аваад мангас өвгөн ширээнээс босож: - О доо чамд хөрөнгө зоорио үзүүлнэ гээд хэлхээтэй олон түлхүүрээ авч И ваныг дагуулан орд харш сан хөмрөгөөүзүүллээ. - Энэ зооринд алт, тэнд мөнгө бий гэв. Гурав дахь агуулахад оров. Тэнд элдэв зүйлийн эрдэнийн чулуу, сувд шүрөрөөстэй. Дөрөв дэхэд нь үнэг суусар, минж булга өнгө өнгөөрөө хураалгаастай гэнэ. Доошоо буун нэг зооринд орвол тэнд амтат дарс, бал бурам, ариун ундаа арван хоёр зоорь дүүрэн гэнэ. Энэ бүгдийг үзээд дээш гарч ирэнөвгөн нэгэн хаалгыг нээхэд И ван босгон дээгүүр хөл тавимагцаа дуу алдав. Х анаар нь нэлдээ хуяг дуулга, эмээл хазаар өлгөөстэй гэнэ. А лтан мөнгөн тоногтой, үнэт чулуун чимэгтэй, галын өнгөөр гялалзаж гэрэл туяа цацруулна. И ван илд жад, эмээл хазаар хараад нүд салгаж чадахгүй зогсов. «Би ийм сайхан хуяг дуулгатай, бас үнэнч сайн хөлөгтэй болоосой!» гэж бодлоо. Мангас И ваныг хамгийн захыннэгэн төмөр хаалганы дэргэд дагуулж очоод: - Энэ бүх түлхүүрийг чи ав. Буян хишгийг хамгаалан харуулд. А ль ч агуулах, ямар ч зооринд орсон чиний дур, цөмийг чи хариуцна, харин чи эзэн хүн шиг байна шүү. Тэгээд төмөр хаалгыг зааж: - Зөвхөн энд л миний зөвшөөрөлгүйгээр орж болохгүй. Ү гнээс зөрвөл өөртөө гомдоорой, амьд үлдэхгүй шүү гэжээ. И нгээд И ван мангасын хамаг ажлыг хийдэг болжээ. А мьдран сууж, аж төрсөөр өдөр хоног өнгөрөн байтал нэг удаа өвгөн: - Маргааш би гурван жилээр юманд явлаа чи ганцаараа үлдэнэ шүү. За тэгээд дураараа амьдар, захиж хэлсэн үгийгбитгий мартаарай. Ө өрөө буруудвал өршөөл бүү горьдоорой! гэжээ. Маргааш өглөө нь үүрийн харанхуйгаар морио эмээллэж унаад хашаан дээгүүр харайлган бараа нь үзэгдээд алгаболжээ. И ван гав ганцаар үлдэв. Ярих хэлэлцэх ч хүн үгүй. Х оёр жил өнгөрчээ. И ван уйдаж уйтгарлаж эхлэв. Н эг ч болтугай хүний үг сонсохсон гэхээс сууж байж чадахааболив. Тэгээд гэнэт мангас төмөр хаалгыг онгойлгож болохгүй гэснийг санажээ. «Тэнд хүн хоригдож байгаа юм бишбайгаа? О нгойлгоод үзье, өвгөн юу ч мэдэхгүй» гэж сэтгэжээ. Түлхүүрийг авч хаалгыг онгойлгов. Х аалганы цаана шат, шатыг хөвд өвс урган бүрхжээ. И ван шатаар уруудан газарзооринд оров. Тэнд аварга том нэгэн морины хөлийг шаланд гинжээр хүлжээ. Толгойгий нь гэдийлгэн цулбуураар нь дээврийн хөндлөвч модноос уяжээ. Яс арьс болтлоо турсан морь байна гэнэ. И ван морийг өрөвдөн цулбуурыг нь тайлж улаан буудай, ус авчирж өглөө. Дараа өдөр нь ирэхэд морь овоо тэнхэрсэн байж. Дахин улаан буудай, ус авчирж өгөв. И нгэж ханаж цадтал нь усалжундаалжээ. Н өгөөдөр нь ортол: - Сайн санаат залуу минь, амийг минь чи аварлаа. Энэ насандаа мартахгүй! гэх сонсдов. И ван гайхан хартал морьярьж байна гэнэ. - Дахиад есөн долоо хоног намайг ундалж тэжээ. Газар доороос өглөө болгон гарга. Гучин удаа шүүдэрт хөрвөөвөлурьдын хүч чадал минь эргэж ирнэ гэжээ. И ван морийг ундалж, тэжээж, өглөө болгон гаргаж ногоон дээр бэлчээдэг болжээ. Морь нэг өнжөөд л нугыншүүдэрт хөрвөөдөг байж. И нгээд есөн долоо хоног морийг усалж тэжээж, арчилж торджээ. Гуч дахь удаагаа шүүдэрт хөрвөөгөөд морь тунсайхан тарган цатгалан болоод иржээ. Тэгээд морь: - И ванушка минь, урьдын хүч чадал минь мэдэгдэж байна. Н ад дээр морд, сайн бариарай гэв. А варга том моринд И ван арайхийж мордов. Энэхэн хоромд эргэн тойронд харанхуйлж, үүл манан бүрхэх мэт болоод мангас харайн орж ирэв. - Ү гэнд минь орсонгүй, зоориноос морь гаргачихаж! гээд И ваныг ташуурдав. И ван долоон алд газар үсрэн унаж ухаан алдав. - Энэ чамд сануулга болог! А мьд үлдвэл аз чинь, эндээ үхвэл элээ хэрээний хоол болог! гэж мангас И ваныгхарааснаа морь луу үсрэн очиж ташуурдахад хөөрхий морь өвдөг сөгдөн унав. Мангас морийг гуядан балбаж: - А рьсыг чинь хуулна даа, чонын хоол! гэж нүдэж нүдэж газар зооринд аваачин хөлийг нь гинжлэн, толгойгий ньгэдийлгэн уяв. - Миний гараас яасан ч гарч чадахгүй, эрхэнд минь орох цаг ирнэ гээд гарчээ. Х эчнээн удсаныг бүү мэд, И ван ухаанорж толгойгоо өндийлгөхөд, - За, амь орсон аз чинь болж. А нх удаа юм байна, өршөөе. А жил төрлөө хий! гэж мангас хэлжээ. Маргааш нь нэгэн хэрээ нисэн ирж гурван удаа «Гуаг, гуаг, гуаг!» гэж гуаглав. - Гай дайрсан хэрэг! А тгаалжин хар могой ах минь, дэмий хэл ирүүлээгүй нь магад гээд мангас яаран сандран аянзамд төхөөрөв. Тэгээд явахдаа И ванд: - Би удахгүй. Дахиад буруудвал амьд үлдэхгүй шүү! гэж хэлээд явжээ. И ван ганцаар үлдээд «Мангас намайг алсангүй, морийг яагаа бол? Юу л болбол болог, очиж үзье» гэж бодов. Газар зооринд орж үзвэл морь амьд байв. - Х айрт морь минь, чамайг амьд байгаа гэж бодоогүй! гээд И ван баярлав. И ван цулбуурыг тайлахад морь дэл сүүлээсэгсрэн толгойгоо хаялан: - Чамайг дахиад наашаа ирж зүрхэлнэ гэж би бодсонгүй. Н ас чинь бага, цус чинь шингэн ч авхаалж зоригтой хүү юм чи. Мангасаас айлгүй над руу ирсэнд чинь гялайлаа. Х арин одоо бид энд байж болохгүйгэв. И нгээд И ван морь хоёул газар зоориноос гарав. Морь нугад очсон хойноо: - Урд хөлий минь доорх газрыг ух гэв. И ван ухаж ухаж нүх рүү харав. - Юу харагдаж байна? - Н үхээр дүүрэн алт оргилж байна. - Гарынхаа тохойг хүртэл алтанд дүр. И ван гараа дүрвэл гар нь тохойгоо хүртэл алт болжээ. Морь дахин: - Энэ нүхээ бул, тэгээд хойд хоёр хөлий минь доорх газрыг ух гэв. И ван нүх ухлаа. - Заа, юу харагдаж байна? - Мөнгө оргилж байна. - Х өлийнхөө өвдгийг хүртэл мөнгөнд дүр. И ваны хөл өвдгөө хүртэл мөнгөөр бүрхэгдэв. - Н үхээ бул, энэ гайхамшгийг мангас мэдэхгүй байг. И ван нүхийг шороогоор бултал морь гэнэт шилгээн: - И ванушка минь, түргэлээрэй. Мангас буцах гэж бэлтгэж байх шиг байна! Баатар эрийн хэрэгсэл хадгалдаг агуулахад очоод зүүн талаасаа гурав дахь тоногийг аваад ир гэжээ. И ван яваад хоосон буцажирэв. - Чи яав? И ван дуугүйхэн хөлөө солбин, толгойгоо унжуулан зогсоно. Морь тааж мэдээд: - А й И ванушка минь, би мартчихжээ. Чиний бяр одоохондоо дутуу, миний тоног гурван зуун пүү хүнд. Гэвч бүү гут, тэнхээ хүч авч болно. Тэр зоорины баруун буланд нэг сагсанд гурван болор домбо бий.Н эг нь ногоон, нөгөө нь улаан, гурав дахь нь цагаан ундаатай. Чи домбо бүрээс гурав гурван балгыг уугаарай. И лүү уувал би чамайг даахгүй шүү гэлээ. И ван гүйж одоод удсангүй тоногийг авчрав. - Заа, яав? Бяр чинь нэмэгдэв үү? - Би маш их бяртай боллоо! Морь дахин толгой өргөн шилгээснээ: - Х урдлаарай, И ван. Мангас гэр лүүгээ гарлаа гэв. И ван шалавхан морио эмээллэв. - О доо ордонд ор, зуны өрөөнд авдар бий. Тэр авдраас саван, сам, гар нүүрийн алчуур авчир. Замд хэрэг болно гэжморь хэлэв. И ван саван, алчуур, сам авчраад. - За явъя? гэхэд морь: - Байз, И ван. Чи цэцэрлэг рүү гүй. Х амгийн цаад буланд нь алтан алимтай сайхан мод байгаа. Тэр мод нэг өдрийн дотор ургаж, нэг өдөр цэцэглэж, гурав дахь өдрөө алим нь болдог юм. Энэ модны дэргэд мөнхийн устай худаг бий.Чи тэр мөнхийн уснаас нэг шанага утгаад ир, бидэнд хэрэгтэй. За хурдал, эгшин ч бүү саат. Мангас замынхаа талд ороод байна шүү гэв. И ван цэцэрлэгт орж, мөнхийн уснаас домбоор дүүргэж аваад алимын модыг хартал алтан алим дүүрэн гэнэ. «Энэ сайхан алимаас гэртээ аваачих юмсан! Х үмүүс тарьж суулгаж, алтан алим ургуулж харан баясаг. Н эг өдөрургаж, хоёр дахь өдрөө цэцэглэж, гурав дахь өдрөө алим нь боловсордог гэнээ. За, юу л болбол болог, хэдэн алим түүж авъя» гэж бодоод гурван шуудай алтан алим түүж аваад цэцэрлэгээс гүйн гарав. Морь туурайгаараа газар цавчлан, чихээ солбилзуулан: - Х урдал, хурдал! Мөнхийн уснаасаа өөрөө уу, надад жаахан уулга, үлдсэнийг аваад явна гэв. И ван шуудайтай алимаа эмээлээсээ уяад мөнхийн уснаас мориндоо уулгаж, өөрөө уув. Тэр үед газар ганхан чичэрчэрэлхэг И ван хөл дээрээ арайхийн тогтов. - Түргэл! Мангас ойртоод ирлээ гэж морь нь хэлэхэд И ван эмээл дээрээ үсрэн мордов. Морь урагш харайж хашаандээгүүр дүүлэн гарлаа. Мангас ордондоо нөгөө талаас үсрэн орж ирээд: - Х өөе, зарц. Морь ав! гэж хашгирав. Баахан хүлээтэл И ван алга. Мангас ийш тийш хартал газар зоорины төмөр хаалга дэлгээстэй байв. Мангас: - Ө ө, муусайн адсагнууд, зугтаачихаж! Заавал гүйцнэ дээ! гэж хашгираад мориноосоо, - Гүйцэж чадах уу? гэхэд морь нь: - Гүйцэх ч гүйцэх байх, гэхдээ эзэн та бид хоёрын толгойд халтай аюул тулгарах вий! гэв. Мангас уурлан харааж: - Ө ө муу, чонын хоол өвсний тулам чи, аюул гайгаар намайг айлгана гэнээ! Мангас морио хондлойгий нь тас гуядан: - О ргодолуудыг гүйц! Гүйцэхгүй бол үхтэл чинь ороолгоно! гэж хашгирав. Морь нь тэнгэрт тултал дүүлэн хашаандээгүүр харайн гарав. И нгээд мангас тэдний хойноос хуй салхи мэт нэхэн хөөв. И ван өндөр уулыг өвөрлөн намхан газрыг нарлан давхиж явтал морь нь: - Мангас тун ойрхон ирж явна. Самаа гарга. Мангас дөхөн ирж гал сумаар харвахад нь самаа ардаа шид гэжээ. Удалгүй хашгирах исгэрэх чимээ, морин төвөргөөн сонсдон ойртов. - Н адаас хэн ч зугтаж чадаагүй юм. Тэр тусмаа та нар гараас минь гарахгүй! А мьдаар чинь шатаана! гэж мангасхашгирч гал сумаар харваж эхлэв. И ван самаа шидэхэд тэр даруй мангасын замыг халхлан өтгөн ой бий болов гэнэ. Явган хүн явашгүй, морьтой хүннэвтрэшгүй, араатан амьтан ч мөлхөшгүй, жигүүртэн шувуу ч нисэшгүй өтгөн ой ургаж гэнээ. Мангас баруун тийшээ нэг гүйж, зүүн тийшээ нэг гүйж нэвтрэн гарч чадахгүйдээ уур нь буцалж шүдээ хавиран: - Заавал гүйцнэ дээ, шидэт сүхээ аваад ирье гээд авч ирж ойн модыг цавчин унагаж, хожуул ёзоорыг холдууланцэвэрлэв. Унагаж цэвэрлэсээр уужим чө