ᠬᠠᠷᠷᠢ ᠫᠣᠲ᠋ᠠᠲ᠋ᠧᠷ ᠪᠠ ᠰᠢᠳᠢᠲᠡᠨ ᠤ ᠴᠢᠯᠠᠭᠤ Word ᠵᠣᠬᠢᠶᠠᠯᠴᠢ᠄ J. K. Rowling
1 2 Харри Поттер ба Шидтэний чулуу Зохиолч: J. K. Rowling http://www.jkrowling.com/ Орчуулагч: Д.Даваа Эмхэтгэл, хөрвүүлэлт: Б.Болдхүү Имэйл: bxbenny@gmail.com Блог: http://www.boldkhuu.com Facebook: http://facebook.com/bxbenny Twitter: http://twitter.com/bxbenny Эхийг Asuult Forum-аас авав. 3 ДЭЛХИЙГ ШУУГИУЛСАН НОМ Ид шидтэнгүүд бидний дунд бий︕ Итгэхгүй байна уу︖ Тэгвэл Харри Поттерын тухай номыг унш︕ Даян дэлхийн хүүхэд томчууд энэхүү номыг шимтэн уншиж байна. «︔ Энэ бол хүүхдийн уран зохиолын түүхэнд олныг шуугиулсан хамгийн амжилттай ном болсон төдийгүй уран зохиолын онцгой сод бүтээл юм»︔ . «︔ Таймс»︔ 2000.06.23 Арван нэгэн настай өнчин хүү Харри Поттер өөрийгөө жинхэнэ шидтэн гэдгийг мэдэх ч үгүй нагац эгчийнхээ гэр бүлд амьдардаг байв. Гэтэл нэг ууль түүнд захидал авчирч өгснөөр Харри Поттерын амьдрал үүрд өөрчлөгдөнө. Тэрбээр ид шидтэний сургуульд орсноо мэдэж, эцэг эхийнхээ нууцлаг үхлийн үнэн мөнийг олж эцэст нь гүн ухааны чулууны нууцыг нээдэг юм. 4 ГАРЧИГ БҮЛЭГ 1: АМЬД YЛДСЭН ХYY 5 БҮЛЭГ 2: АЛГА БОЛСОН ШИЛ . 18 БҮЛЭГ 3: ХЭНЭЭС ИРСЭН НЬ МЭДЭГДЭХГYЙ ЗАХИДАЛ 27 БҮЛЭГ 4: ТYЛХYYР ХАДГАЛАГЧ 37 БҮЛЭГ 5: ТАХИР ГУДАМЖ . 47 БҮЛЭГ 6: ЕСӨН БYХЭЛ ДӨРӨВНИЙ ГУРАВ ДУГААР ТАВЦАНГААС ЭХЛЭСЭН ЖУУЛЧЛАЛ . 66 БҮЛЭГ 7: ХУВААРИЛАГЧ БYРХ . 84 БҮЛЭГ 8: ШИДЭТ УУСМАЛЫН МЭРГЭЖИЛТЭН 97 БҮЛЭГ 9: ШӨНӨ ДУНДЫН ХАЛЗ ТУЛААН . 106 БҮЛЭГ 10: ХЭЛЛОУИН . 121 БҮЛЭГ 11: КВИДДИЧ 134 БҮЛЭГ 12: EИНАЛЕЖИЙН ТОЛЬ 145 БҮЛЭГ 13: НИКОЛАС ФЛАМЕЛ . 161 БҮЛЭГ 14: НОРБЕРТ НЭРТЭЙ ЛУУ . 171 БҮЛЭГ 15: ХОРИОТОЙ ОЙ . 181 БҮЛЭГ 16: НYХ РYY YСЭРСЭН НЬ 195 БҮЛЭГ 17: ХОЁР НYYРТЭЙ ХYН 214 5 БҮЛЭГ 1: АМЬД YЛДСЭН ХYY Улаан модон гудамжнаа дөрвөн тоот байшинд суух ноѐн Дурслийнхан өөрсдийгөө бурхны авралаар хамгийн жирийн хүмүүс гэж цаг ямагт бахархалтайгаар тунхагладаг хүмүүс билээ. Тэднийг ямар нэгэн хачирхалтай буюу нууцлаг байдалд орно гэж төсөөлөхийн ч хэрэггүй. Учир нь ноѐн Дурслийнхан ямар ч хачирхалтай, нууцлаг зүйл болон элдэв хөгийн юмыг огт тоодоггүй байлаа. Ноѐн Дурсль ган өрөм үйлдвэрлэдэг «︔ Граннингс»︔ гэдэг пүүсийг удирдана. Өндөр махлаг биетэй, өтгөн бавгар сахалтай тэрбээр бараг хүзүүгүй нэгэн билээ. Харин хатагтай Дурсль бол цайвар царайтай туранхай биетэй байх ѐстойгоосоо бараг хоѐр дахин урт хүзүүтэй болохоороо бусдын хашаа руу шагайж, хөршүүдийнхээ яриаг нууцаар чагнан ихэнх цагаа өнгөрүүлэхэд нь тустай ажээ. Тэд Дадли гэдэг бяцхан хүүтэй агаад тэдний бодлоор бол хүү нь энэ дэлхийн хамгийн гайхамшигтай хүүхэд юм. Дурслийн гэр бүлийнхэнд хүссэн бүх л зүйл нь байхын зэрэгцээ бас нэгэн нууцтай байв. Тэрхүү нууцаа хэн хүн мэдчих вий гэхээс тэд юу юунаас илүү айдаг байлаа. Хэн нэгэн хүн Поттерынхны тухай үнэнийг мэдчихвэл түүнийг чухам яахаа тэд огт төсөөлдөггүй байв. Хатагтай Поттер хэдийгээр хатагтай Дурслийн төрсөн дүү боловч тэд хэдэн жил уулзалдсангүй. Тэр ч байтугай хатагтай Дурсль ямар ч дүүгүй мэт дүр эсгэнэ. Учир нь түүний дүү, нөхөр хоѐр Дурслийн хувьд огт тохирдоггүй хүмүүс байв. Хэрэв Прайвет Драйв гудамжнаа Поттерынхон ирэх аваас хөршүүд нь юу гэх бол хэмээн бодохдоо Дурслийнхан ямагт цочин сандрах бүлгээ. Поттерынхон нэг хүүтэй гэж тэд мэдэх авч түүнийг хэзээ ч хараагүй юм. Энэ хүүхэд л чухамдаа Поттерынхноос зайгаа барих шалтгаан болсон хэрэг. Дурслийнхан хүүгээ тийм гэр бүлийн хүүхэдтэй ойртох учиргүй гэж үздэг байв. Мягмар гаригийн уйтгартай бүүдгэр өглөө ноѐн, хатагтай Дурслийнхныг сэрэхэд үүл нүүсэн тэнгэр ч улс орон даяар хачирхалтай, нууцлаг үйл явдал эхлэнэ гэдэг сэжиг төрүүлсэнгүй. Чухамхүү энэ өглөө л бидний мэдэх үйл явдал эхэлсэн юм даа. Ноѐн Дурсль амандаа дуу гиншин хамгийн дур гутам зангиагаа зүүж байх зуур хатагтай Дурсль орлин эсэргүүцэх Дадли хүүгээ хүүхдийн өндөр сандал дээр хүчээр суулгаад сүүлийн үеийн хов живийг нөхөртөө баяртайяа инээмсэглэн ярьж байлаа. Тэр үед цонхны цаагуур том ууль нисэн өнгөрөхийн тэдний хэн нь ч анзаарсангүй. Найм хагаст ноѐн Дурсль цүнхээ авч хатагтай Дурслийн хацарт хошуу хүргээд Дадлийг үнсэх гэсэн авч цаадах нь урьдынх шигээ савж унасан учир чадсангүй. Тэрбээр сандал дээрээ хойш урагшаа савчин тавагтай будаанаасаа цацан хана будаж байв. Ноѐн Дурсль гэрээсээ гарахдаа: «︔ Хүү маань тун ч яггүй шүү»︔ гэж инээмсэглэх зуураа хүчлэн хэлжээ. Тэрбээр машиндаа суугаад байшин руу явах зам дээр байсан машинаа ухруулсаар гадагш гарав. Гудамжны буланд очсон хойноо л ноѐн Дурсль ямар нэг хачирхалтай юм болоод байгааг ажиглалаа. Тэрбээр өмнөө байгаа зургийг анхааралтай харан суугаа муурыг 6 ажигласан юм. Эхний хэдэн хоромд ноѐн Дурсль чухам юу харснаа сайтар ойлгоогүй авч муурны дэргэдүүр өнгөрснийхөө дараа зогсож огцом эргэн харлаа. Улаан модон гудамжны буланд үнэхээр судалтай муур сууж байсан хэдий ч ямар ч зураг байсангүй. «︔ Ингэж л санагдсан юм байлгүй дээ︕ »︔ гэж ноѐн Дурсль өөрийгөө тайвшруулжээ. Бүх юманд бүрхэг өглөө бүдэг гэрэл хоѐр л буруутай байсан байж болох шүү дээ. Ноѐн Дурсль нүдээ аниснаа дахин нээж муурыг сайтар ажиглав. Муур ч түүнийг харж байлаа. Ноѐн Дурсль эргэж машинаа хөдөлгөсөн авч араа хардаг толиндоо муурыг ажигласаар байв. Тэгээд «︔ Улаан модон гудамж»︔ гэсэн бичигтэй самбарыг муур уншиж байхыг харснаа яалаа гэж уншихав дээ, зүгээр л харж байгаа хэрэг гэж өөрийгөө яаран зөвтгөлөө. Муурнууд зураг судалж чадахгүйтэйгээ адил уншиж ч бас чадахгүй шүү дээ. Ноѐн Дурсль толгойгоо сэгсрээд, муурыг бодлоосоо авч хаялаа. Хотын захаас Лондон руу явах зуураа ноѐн Дурсль өнөөдөр хүлээн авахаар тооцсон өрмийн томоохон захиалгын тухай бодож байв. Гэтэл Лондон руу дөхөөд ирмэгц түүний толгойд байсан өрмийн тухай бодол нүд ирмэх зуур хийсэн одлоо. Учир нь өглөө бүр чихэлддэг машины урсгалд ороод, хийх юмгүй ийш тийшээ харж явсан ноѐн Дурсль гудамжнаа хачин хувцасласан хүмүүс гарч ирсэнийг ажихгүй байж чадсангүй. Хүмүүс жанч нөмөрсөн ажээ. Ноѐн Дурсль элдэв хувцас өмссөн хүмүүсийг үздэггүй байсан юм. Хачин хачин юм өмссөн өнөөгийн залуусыг хар л даа︕ Тэгтэл эдгээр хүмүүс ийм хөгийн юмаар гоѐчихсон явдаг. Ноѐн Дурсль залуураа хуруугаараа тогших зуураа холгүйхэн бие биетэйгээ аминчлан шивнэх хүмүүсийг олж харлаа. Тэдний зарим нь харимал насны хүмүүс байхыг харсан ноѐн Дурсль уурсаж байв. Нэг эрэгтэй нь түүнээс ах мөртөө маргад ногоон жанч нөмөрчихсөн байхыг нь яанаа︕ Муухай амьтан︕ Тэгтэл энэхүү ойлгомжгүй хүмүүс бол киноны олны хэсэгт оролцох ч юм уу, ямар нэг сурталчилгаа хийхэд хөлсөөр ажиллаж буй юм байна гэдэг бодол ноѐн Дурслид төржээ. Ноѐн Дурсль жанчтай хүмүүс чухам юу сурталчлаад байгааг мэдэхгүй байсан ч өөрийнхөө тайлбарт сэтгэл ханамжтай хоцорчээ. Тэгээд л шахцалдаанд орсон машин нь арайхийн хөдөлж, хэдэн хормын дараа ноѐн Дурсль «︔ Граннингс»︔ пүүсийн гадаа зогсож толгойд нь ахиад л өрмийн тухай бодол эргэлдэж эхлэв. Ноѐн Дурслийн өрөө есөн давхарт байх агаад тэрбээр ямагт нуруугаа цонх руу харуулан сууна. Хэрэв цонх руу харж суудагсан бол өрмийнхөө тухай бодлыг төвлөрүүлэхэд бэрх байсан биз. Тэгээд л нуруугаа цонх руу харуулж суусан учраас цонхны цаагуур нисэн өнгөрөх ууль шувуудыг харсангүй. Жам ѐсоороо шөнийн цагаар бус, гэгээн цагаан өдөр ууль нисдэг л юм байж дээ︕ Энэ нь ууль бол ойн шувуу бөгөөд хотод тэр дундаа Лондон шиг том хотод байдаггүй гэдгийг ярихгүйгээр тэр шүү дээ. Харин гудамжинд байгаа хүмүүс ноѐн Дурслийг бодвол дэргэдүүрээ ар араасаа цувран нисэх уульнуудыг сайн харсан төдийгүй, гайхшран амаа ангайн, тэднийг 7 хуруугаараа заацгааж байв. Эдгээр хүмүүсийн ихэнх нь амьдралдаа шөнийн цагаар ч ууль харж байгаагүй юмсанжээ. Ерөнхийдөө ноѐн Дурслийн хувьд бол ууль ч хамаагүй ерийн л нэг өглөө байв. Тэрбээр өөрийнхөө таван ажилтанг хашгичан загнана. Хэд хэдэн чухал газар луу утасдаад утсаар ярьсан хүмүүсээ зандарч байлаа. Тэгээд үдийн хоолны цаг болоход хөлийнхөө чилээг жаахан гаргаж гудамж хөндлөн гарч албан газрынхаа эсрэг орших талхны дэлгүүрээс жигнэмэг авахаар явахдаа сайхан зантай болсон байв. Жанчтай хүмүүсийн тухай таг мартсан тэрбээр талхны дэлгүүрээс холгүйхэн байх хэсэг хачирхалтай хүмүүстэй тааралдатлаа тэдний тухай санасан ч үгүй. Тэдний дэргэдүүр өнгөрөхдөө таагүйхэн харцаар ажиглав. Юунаас болоод гэдгийг нь ойлгохгүй ч тэднийг хараад дотор нь хачин оргижээ. Эдгээр хачирхалтай хүмүүс өглөө тааралдсаны нэгэн адил шивнэлдэн ярилцаж байлаа. Тэднийг хичнээн анхааралтай харсан хэдий ч хуучны хувцас цуглуулагч, циркийн алиалагч, театрын жүжигчид цугларсан юм байх гэмээр шинж тэмдэг үзэгдсэнгүй. Тэд ямар нэг сурталчлах, кинонд тоглохоор цуглараагүй нь лавтай. Талхны дэлгүүрээс том жигнэмэг боов бүхий уут барьсаар гарч ирсэн ноѐн Дурсль чухамхүү энэ хачин хүмүүсийн дэргэдүүр дахин өнгөрөх хэрэг гарчээ. Тэгэхдээ тэдний ярьж буй зүйлийн хагас заримыг тохиолдлоор сонслоо. - . Тиймээ, яг үнэн. Энэ бол Поттерынхон. Надад тэгж ярьсан юм . - . Тиймээ, тэдний хүү Харри . Ноѐн Дурсль зог туслаа. Түүний амьсгал давхцаж байв. Тэрбээр бүрэн аймшигт автсанаа мэдэрлээ. Тэрбээр шивнэлдэн буй хүмүүст юм хэлэх гэсэн мэт эргэн харснаа болилоо. Ноѐн Дурсль зам хөндлөн гүйж гараад албан газартаа яаран орсноо битгий төвөг удаарай гэж нарийн бичгийн дарга хүүхэндээ заавардаад утас шүүрэн авч гэрийнхээ дугаарт залгаснаа гэнэт болихоор шийдээд буцааж тавив. Тэгээд сахлаа илбэн нэгэн зүйлйин тухай бодлогоширлоо . Yгүй ээ, энэ бол тэнэг явдал. Поттер гэдэг тийм ч ховор биш нэр. Англид Харри гэдэг хүүтэй Поттер нэртэй айл олон бий гэж ноѐн Дурсль өөрийгөө хялбархан итгүүлэв. Yнэн хэрэгтээ түүний зээг Харри гэж дууддаг гэдэгт ч зуун хувь итгэлтэй байж чадахгүй байлаа. Тэрбээр энэ хүүг хэзээ ч хараагүй билээ. Түүнийг Хэри юм уу Харольд гэдэг байж бүрэн болох шүү дээ. Ингээд ноѐн Дурсль хатагтай Дурслийг сандрааж түгшээх ямар ч шаардлагагүй гэж үзлээ. Дүүгийн нь тухай яриа гарахад тэр эмэгтэй ямагт аймаар гомддог байсан юм. Хэрэв өөрөө хатагтай Дурслийн дүү шиг дүүтэй бол . хэмээн эхнэрээ цаашлуулдаггүй байлаа. Гэхдээ л тэдгээр жанчтай хүмүүсийн ярьсан зүйл тун ч хачирхалтай санагдсан ажээ. Жигнэмэг боов авахаар явсныхаа дараа ноѐн Дурсль өглөөнийхийгөө бодвол өрөмнийхөө тухай тогтож бодохоо болиолд оройн таван цаг гэхэд пүүсийнхээ 8 байшингаас гарахдаа сэтгэл хөдөлсөндөө болоод хажуугаараа өнгөрч байсан хүнийг харалгүй мөргөж орхив. Жижигхэн өвгөн арай л уначихалгүй гуйван байхыг харсан тэрбээр: - Уучлаарай хэмээн бувтналаа. Өвгөн нил ягаан өнгийн жанч нөмөрсөн байхыг харж мэдэхэд ноѐн Дурслид хэдхэн агшин шаардагдав. Дашрамд дурдахад унах шахтлаа мөргүүлсэн өвгөн өчүүхэн ч гомдсонгүй. Харин ч бүр эсрэгээр инээмсэглэн, хажуугаараа яваа хүмүүсийг эргэж харахаар сөөнгө дуу гарган: - Эрхэм ноѐнтон та уучлал гуйх хэрэггүй. Намайг мөргөөд унагачихсан ч өнөөдөр би гомдохооргүй байна. Эцсийн эцэст Хэцүү нэрт алга болсон болохоор баярлах хэрэгтэй︕ Тэр ч байтугай тань шиг Маглууд энэ сайхан өдрийг баяр болгон тэмдэглэх ѐстой︕ гэлээ. Ингэж хэлээд өвгөн ноѐн Дурслийн хэвлийн орчмоос хоѐр гараараа барьж чанга шахсанаа явж одлоо. Ноѐн Дурсль газарт зоогдсон мэт үлдэв. Огт танихгүй хүн тэвэрсэн гээд бодоод үз л дээ︕ Бас түүнийг Магл гээд байгаа шүү. Энэ үгийн утгыг ойлгохгүй ч ноѐн Дурсль бүр гайхаж хоцорлоо. Эцэст нь байгаа газраасаа арайхийн ховхрон машин руугаа хурдхан алхахдаа өнөөдөр болсон бүх зүйл түүний сэтгэлгээний үр дагавар гэж найдаж байв. Хэдийгээр ноѐн Дурсль сэтгэлгээ болон түүний үр дүнд эсрэгээр ханддаг ч гэсэн тэр шүү дээ. Тэрбээр Улаан модон гудамжнаас дөрөвдүгээр байшин руу эргэсэн замд орохдоо эхлэж харсан зүйл бол түүний өглөө харсан судалтай муур байлаа. Энэ нь түүний ая занг аятайхан болгосонгүй. Муур одоо тэдний байшин, цэцэрлэгийг хөршийнхөөсөө тусгаарласан хашаан дээр сууж байв. Өнгө нь адилхан нүдийг нь тойрсон хачирхалтай толбо нь ижилхэн болохоор нөгөө муур гэдэгт ноѐн Дурсль эргэлзсэнгүй. - Зайл︕ гэж ноѐн Дурсль чанга зандарлаа. Гэвч муур хөдөлсөнгүй. Түүгээр ч барахгүй ноѐн Дурслийг аг ширтэж байсан болохоор муур ер нь ийм зантай билүү гэж өөрөөсөө асуухаас өөр аргагүй болжээ. Тэгээд оюун санаа хүч чадлаа төвлөрүүлээд гэрт орохдоо ямар ч байсан эхнэртээ элдэв юм ярихгүй гэж шийдсэн хэвээр байлаа. Хатагтай Дурслийн хувьд энэ өдөр ердийнх шигээ аятайхан өнгөрчээ. Хоол идэх зуураа тэрбээр элдэв хов ярьж, хөрш бүсгүйн охинд хэцүүхэн асуудал тулгарсан, Дадли «︔ хаччу︕ »︔ гэдэг шинэ үг сурсан зэргийг ноѐн Дурсльд хуучилжээ. Харин ноѐн Дурсль өнөөдөр тохиолдсон ер бусын зүйлийг эхнэрээ мэдчихвий гэсэндээ биеэ барьж байлаа. Хатагтай Дурсль Дадлийг унтуулахаар оронд нь хэвтүүлэхэд ноѐн Дурсль түүнийг үнсээд, тавтай нойрсоорой гэж хэлэнгээ зочныхоо өрөөнд орж зурагтаа асаахад үдшийн мэдээ дуусаж байлаа. «︔ Мэдээний төгсгөлд Англи даяар нисэж буй ууль шувуудын хачирхалтай явдлаас өгүүлье. Ууль хэдийгээр шөнийн цагаар ангуучилж өдөр хэзээ ч үзэгддэггүй атал эх орны өнцөг булан бүрт эмх замбараагүй нисэлдэх уулийг үүрээс эхлэн харсан 9 хүмүүсийн олон зуун мэдээлэл өнөөдөр ирсээр байна. Ууль шувууд яагаад өдрийнхөө дэглэмийг өөрчлөх болсон тухай мэргэжилтнүүд тайлбарлаж чадахгүй байгаа юм. Энэ бол маш нууцлаг зүйл. Одоо цаг агаарын талаар үг хэлэх боломж Жим МакГаффинд олгоѐ. Өнөө орой уулиар бороо орох болов уу︖ »︔ гэж нэвтрүүлэгч инээмсэглэн асуулаа. Дэлгэц дээр цаг уурч гарч ирээд: «︔ Мэдэхгүй байна, Тед ээ. Гэхдээ өнөөдөр зөвхөн ууль шувууд ер бус авирлаагүй гэдгийг мэдэж байна. Кент, Йоркшир, Данди зэрэг английн алслагдсан өнцөг булангийн үзэгчид өчигдөр хэлсний дагуу бороо орохын оронд одод унасан гэдгийг мэдээлэхээр өнөөдөр над руу утасдаж байлаа︕ Хэдийгээр баяр болоход бүтэн долоо хоног дутуу байгаа ч гэсэн хэн нэг нь галын наадам хийсэн байж болох юм. Цаг уурын хувьд өнөө оройдоо бороотой .»︔ гэлээ. Ноѐн Дурсль суудалдаа хөшиж орхив. Одод унаад, өдөр гэгээтэй байхад ууль шувууд Англи даяар нисээд, хаа сайгүй хачин жанчтай хүмүүс холхиод. Бас Поттерынхны тухай түүний сонссон шивнээ яриа . Хатагтай Дурсль хоѐр аяга цай барьсаар зочны өрөөнд орж ирэв. Тэгэхэд ноѐн Дурсль эхнэртээ юу ч ярихгүй гэж шийдсэн нь талаар болж байгааг ухаарлаа. Түүнд юухан хээхэн ярих ѐстой болно гэдгээ ойлгож байв. Тэгээд сэтгэл нь үймрэн ханиалгаж гарлаа. - Хайрт Петунъя минь . Чи дүүгийнхээ тухай дуулалгүй удаа биз дээ︖ Түүний хүлээсэнчлэн хатагтай Дурсль мэлрэн гайхсанаа царайд нь уур хилэн тодров. Гэхдээ тэд ямар ч дүү байхгүй мэт дүр эсгэдэг байсан болохоор ноѐн Дурслийн асуултад ингэж хандах нь мэдээж шүү дээ. - Удлаа︕ Харин чи яагаад ингэж асууж байна︖ хэмээн хатагтай Дурсль асуув. - Мэдээгээр янз бүрийн нууцлаг зүйлүүд ярилаа. Ууль л гэнэ, унаж буй одод л гэнэ. Бас хотоор хачин хувцасласан хүмүүс явах боллоо хэмээн ноѐн Дурсль бувтнана. Биеийн овроор эрс ялгаатай ч тэрбээр эхнэрээсээ айдаг, чухамхүү эхнэр нь гэрийн эзэн байлаа. - Тэгээд юу гэж︖ хэмээн хатагтай Дурсль яриаг таслав. - Би бодохдоо . магадгүй . Холбоотой байж магадгүй л гэж . Чи мэдэж байгаа шүү дээ . Түүн шиг эмэгтэйчүүдтэй . Хатагтай Дурсль хөмхийгөө зууснаа аягаа амандаа ойртуулав. Харин ноѐн Дурсль өнөөдөр «︔ Поттер»︔ гэдэг нэрийг дуулснаа эхнэртээ хэлэх эсэх тухай бодож байлаа. Тэгээд хэлж зориглохгүй гэдгээ мэдэв. Yүнийхээ оронд хайнгадуухан маягаар: - Тэдний хүү Дадлитай чацуу байхаа︖ гэв. - Тийм байх аа гэж хатагтай Дурсль мөс шиг хүйтэн дуугаар хэллээ. - Түүнийг чинь хэн гэдэг билээ︖ Харольд билүү︖ - Харри. Миний бодоход жирийн ардын ердийн л нэр. 10 - Тэгэлгүй яахав. Би чамтай санал нэг байна гэж хэлэхдээ зүрхээ хэрхэн түгшихийг ноѐн Дурсль мэдэрчээ. Ноѐн Дур