ᠬᠠᠷᠷᠢ ᠫᠣᠲ᠋ᠠᠲ᠋ᠧᠷ ᠪᠠ ᠭᠠᠯ ᠲᠤ ᠴᠣᠮᠣ Word ᠵᠣᠬᠢᠶᠠᠯᠴᠢ᠄ J. K. Rowling
1 2 Харри Поттер ба Галт цом Зохиолч: J. K. Rowling http://www.jkrowling.com/ Орчуулагч: Asuult Forum-ийн гишүүн CROFT http://forum.asuultserver.com Эмхэтгэл, хөрвүүлэлт: Б.Болдхүү Имэйл: bxbenny@gmail.com Блог: http://www.boldkhuu.com Facebook: http://facebook.com/bxbenny Twitter: http://twitter.com/bxbenny Эхийг Asuult Forum-аас авав. 3 ГАРЧИГ БҮЛЭГ 1: РЕДДЛИЙН БАЙШИН 4 БҮЛЭГ 2: СОРВИ 13 БҮЛЭГ 3: УРИЛГА 19 БҮЛЭГ 4: ҮҮРЭНД БУЦАЖ ИРСЭН НЬ . 26 БҮЛЭГ 5: УИЗЛИЧУУДЫН ШИДЭТ БҮТЭЭЛҮҮД 33 БҮЛЭГ 6: ЗӨӨВӨРЛӨГЧ 42 БҮЛЭГ 7: БЭГМЕН БА КРАУЧ 48 БҮЛЭГ 8: КВИДДИЧИЙН ДЭЛХИЙН ЦОМЫН ТЭМЦЭЭН 60 БҮЛЭГ 9: ХАР ТАМГА 72 БҮЛЭГ 10: ИД ШИДИЙН ЯАМАНД БОЛСОН ХЭРҮҮЛ ШУУГИАН 89 БҮЛЭГ 11: ХОГВАРТС ЭКСПРЕСС 97 БҮЛЭГ 12: ГУРВАН ШИДТЭНИЙ ТЭМЦЭЭН 105 Бүлэг 13: ХУРЦ НҮДЭТ ГРЮМ 116 Бүлэг 14: УУЧЛАШГҮЙ ШИВШЛЭГ . 126 БҮЛЭГ 15: ШАРМБАТОН БА ДУРМСТРАНГ 137 БҮЛЭГ 16: ГАЛТ ЦОМ . 148 БҮЛЭГ 17: ДӨРВӨН АВАРГА . 161 БҮЛЭГ 18: ШИДЭТ САВАА ДЭНСЭЛСЭН НЬ . 170 БҮЛЭГ 19: УНГАРЫН ЭВЭР СҮҮЛТ 184 БҮЛЭГ 20: АНХНЫ ДААЛГАВАР 197 БҮЛЭГ 21: БООЛЫН ХӨДӨЛМӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ФРОНТ 211 БҮЛЭГ 22: ГЭНЭТИЙН ДААЛГАВАР 223 БҮЛЭГ 23: БҮЖИГТ ҮДЭШЛЭГ 234 БҮЛЭГ 24: РИТА СКИТЕРИЙН ШУУГИАН 251 БҮЛЭГ 25: АЛТАН ӨНДӨГ БА ШИДЭТ НҮД 265 БҮЛЭГ 26: ХОЁР ДАХЬ ДААЛГАВАР 276 БҮЛЭГ 27: ТЭНҮҮЛЧ БУЦАЖ ИРСЭН НЬ . 291 БҮЛЭГ 28: НОЁН КРАУЧ УХААН СОЛИОРСОН НЬ 306 БҮЛЭГ 29: ЗӨНТЭЙ ЗҮҮД 324 БҮЛЭГ 30: ОЮУН УХААНЫ ЦҮНХЭЭЛ . 334 БҮЛЭГ 31: ГУРАВ ДАХЬ ДААЛГАВАР 347 БҮЛЭГ 32: ЯС, БИЕ, ЦУС 365 БҮЛЭГ 33: ҮХЭЛ ЗАЛГИГЧИД 369 БҮЛЭГ 34: ЭРТНИЙ ШИВШЛЭГ . 377 БҮЛЭГ 35: ҮНЭНИЙГ ХЭЛҮҮЛЭГЧ . 383 БҮЛЭГ 36: ЗАМ САЛАВ 396 БҮЛЭГ 37: ЭХЛЭЛ 409 4 БҮЛЭГ 1: РЕДДЛИЙН БАЙШИН Бага-Хэнглтоны оршин суугчид хэдийгээр түүнийг гэж нэрлэдэг авч Реддлийн гэр бүлийнхэн тэнд амьдрахаа болиод уджээ. Байшин тосгоны ойролцоох толгод дээр байрлах бөгөөд цонхны самбарууд нь хаалттай, дээврийнх нь тоосгууд нь унасны дээр нүүрэн тал нь ороонго өвсөнд битүү хучигджээ. Урьд нь ойр хавийн хамгийн том сүр жавхлантай эдлэн байсан Реддлийн байшин одоо хаягдсан хоосон болжээ. Бага-Хэнглтоны оршин суугчид хуучин байшин аймшгийн гэдгийг нэгэн дуугаар зөвшөөрдөг байв. Тавин жилийн тэртээ байшинд ямар нэгэн аймшигтай нууцлаг зүйл болсон талаар тосгоны хөгшчүүд одоог хүртэл ярьдаг байлаа. Энэ түүх ярих болгонд хувирч өөрчлөгдсөөр байгаад үнэн худал эсэхийг нь хэн ч мэдэхээ больжээ. Гэвч үргэлж нэгэн янзаар эхэлдэг байсан юм. Тавин жилийн өмнө Реддлийн байшин сүр хүчээ алдаагүй байхад зуны сайхан өглөө үйлчлэгч эмэгтэй зочны өрөөнд ороод бүх гурван Реддлийг үхсэн байхыг олжээ. Үйлчлэгч чанга хашгирсаар толгод уруудан тосгоны зүг бүх хүчээрээ гүйж тааралдсан хүмүүст харснаа хэлэв. - Бүгдийнх нь нүд нээлттэй︕ Мөс шиг хүйтэн болчихсон︕ Оройн хоолны хувцастайгаа хэвтэж байна︕ Цагдаа дуудагдаж Бага-Хэнглтон гүн сонирхолд автав. Тэд олонд нэр хүндгүй хүмүүс байсан тул хэн ч Реддлийнхний төлөө гунигласангүй. Ноѐн ба хатагтай Реддл баян, дээрэнгүй, бүдүүлэг хүмүүс байсан бөгөөд тэдний хүү Том бүр дор байлаа. Гэвч бүгдэд ер бусын нэг асуулт байсан юм. Алуурчин хэн бэ︖ Зүв зүгээр байсан эрүүл саруул хүмүүс нэгэн зэрэг үхнэ гэж байхгүй шүү дээ. Тэр үдэш хэмээх бааранд бүх тосгоноороо алуурчны тухай ярилцахаар цугларсан тул урьд хожид байгаагүй хөл хөдөлгөөн ихтэй байв. Гэрийнхээ тохилог дулаахан зуухаа орхиж гарсан хүмүүс хов живэнд дурлан сууж байлаа. Яриа хөөрөө өрнөж байх үед Реддлийнхний тогооч авгай орж ирээд олны дунд зогсон жүжигчилсэн байртай Фрэнк Брайс баригдсан гэж мэдэгдэхэд нам гүм болжээ. - Фрэнк гэнээ︕ Байж боломгүй юм︕ гэж хэдэн хүн дуу алдав. Фрэнк Брайс Реддлийнхний цэцэрлэгч бөгөөд эдлэнгийн жижигхэн байшинд амьдардаг байлаа. Фрэнк дайнаас шархадсан хөлтэй эргэж ирсэн цагаасаа хойш Реддлийнхэнд ажиллаж байсан бөгөөд олон хүн цугларсан газарт маш дургүй байв. Хүмүүс тогооч авгайд уралдан уух юм авч өгч цааш нь илүү юм ярихыг хүлээв. - Би үргэлж түүнийг хачирхалтай гэж боддог байсан юм хэмээн тэрбээр тэсч ядан сонсож байсан хүмүүст дөрөв дэх шерригээ уунгаа хэлээд, - Нэг тиймэрхүү нөхөрсөг биш. Би түүнийг цай уу гэж бараг зуун удаа урьсан байх. Гэвч тэр ирээгүй шүү гэв. 5 - Фрэнк аймшигтай дайнаас эргэж ирсэн. Тэр тайван амьдрахыг хүссэн байх. Энэ чинь хүн алах шалтгаан биш. гэж баарны эзэгтэй эсэргүүцэв. - Тэгвэл түүнээс өөр хэнд арын хаалганы түлхүүр байгаа гэж︖ Тэдний илүү түлхүүр цэцэрлэгчийн байшинд өлгөөстэй байсныг би сайн санаж байна︕ Өнгөрсөн шөнө ямар ч хаалга, цонх эвдлээгүй байсан. Фрэнк бүгдийг унтаж байх хооронд байшинд ороод аймшигтай зүйлээ хийсэн байх ᠁ Сонсогчид баргар харц солилцов. - Би түүнийг үргэлж олиггүй гэж боддог байсан хэмээн лангууны дэргэд зогсож байсан эрэгтэй хэлэв. - Дайн түүнийг ийм болгосон юм гэж дэн буудлын эзэн хэллээ. - Би чамайг Фрэнктэй орооцолдох хэрэггүй гэж хэлдэг байсан биз дээ, Дот︖ гэж буланд сууж байсан эмэгтэй хэллээ. - Аймшигтай юм. Түүний хүүхэд байсан үеийг санаж байна гэж Дот толгой дохилоо. Маргааш өглөө нь Бага-Хэнглтонд Фрэнк Брайс Реддлийнхнийг алсан гэдэгт хэн ч эргэлзэхээ больжээ. Гэвч хөрш зэргэлдээх Том-Хэнглтоны цагдаагийн тоостой харанхуй өрөөнд Фрэнк өөрийгөө гэм буруугүй бөгөөд Реддлийнхнийг үхдэг өдөр үл таних өсвөр насны хар үс, цонхигор царайтай хөвгүүнийг харсан гэж шургуу нотолж байв. Тосгоныхны хэн ч тийм хүүг хараагүй болохоор цагдаагийнхан Фрэнкийг зохиосон гэж боджээ. Ажил хэрэг муу тал руугаа эргэж байтал Реддлийнхний биед задлан шинжилгээ хийсэн үр дүн ирж үйл явдал өөрчлөгдөв. Тийм хачирхалтай дүгнэлтийг цагдаагийнхан өмнө харж байгаагүй болно. Эмч нар тэдний биесийг шинжлээд Реддлийнхнийг хэн ч хордуулж, хутгалж, буудаж, боож алах болон хийгээр хордуулаагүй болохыг баталжээ. Гол учир гэвэл ︵Дүгнэлт итгэхийн аргагүй гайхширлаар үргэлжилжээ︶ Реддлийнхэн эрүүл чийрэг хүмүүс байсан хэрнээ бүгд үхсэн гэдэгт байлаа. Эмч нар ︵тэдний биесээс ямар нэгэн гэмтэл олоогүй гэж дүгнэжээ︶ Реддлчүүдийн царайд үхтлээ айсан төрх тодорсон байсан гэж бичсэн байлаа. Гэвч гонсойж гутарсан цагдаагийнхан гурвын гурван эрүүл хүн айснаасаа болж нэг дор үхсэн тохиолдол гарч байсныг сонссон уу гэж асуужээ. Реддлийнхнийг Фрэнк алсан гэдэг ямар ч нотлох баримт байхгүй байсан учир цагдаагийнхан түүнийг суллав. Тэднийг Бага-Хэнглтоны оршуулгын газар оршуулсан бөгөөд булш нь багагүй хугацаанд анхаарал татсан хэвээр байсан юм. Харин тосгоны хүмүүсийн гайхал сэжиглэлийг төрүүлэн Фрэнк Брайс Реддлийн эдлэн дэх байшиндаа буцаж очиж амьдрав. - Минийхээр бол цагдаагийнхан юу ч хэлж байсан хамаагүй тэр л тэднийг алсан. Хэрвээ Фрэнк ѐс журамтай хүн байсан бол бүгд түүнийг алсан гэдгийг мэдэж байхад эндээс явах ѐстой байсан гэж Дот бааранд мэдэгджээ. 6 Гэвч Фрэнк явалгүй цэцэрлэгийг арчилахаар үлдэв. Байшинд өөр гэр бүл нүүн орсон ч удаан тэсдэггүй байлаа. Байшингийн эзэд энэ газар аймшиг төрүүлдэг гэж хэлдэг ч магадгүй энэ бүхэнд зожиг Фрэнк буруутай байж болох юм. Ингээд байшин эзгүйрэн хоосорч аажмаар өмхрөн нурж байв. Реддлийн байшингийн одоогийн эзэн болох баян хүн тэнд амьдардаггүй бөгөөд огт ашигладаггүй байв. Тосгоныхон түүнийг татварын төлөө худалдаж авсан гэж ярилцдаг ч байшин авсан шалтгааныг хэн ч тодорхой тайлбарлаж чадсангүй. Баян эзэн цэцэрлэгчийн хөлсийг үргэлжлүүлэн төлсөөр байсан юм. Фрэнк далан долоон нас хүрэх үедээ бараг дүлийрч шархадсан хөл нь нугарахаа больсон ч цаг агаар сайхан үед цэцгийн мандлыг арчилж, хогийн өвс ургамлыг зулгаан хаядаг байв. Фрэнк зөвхөн зэрлэг ургамлуудтай ч тэмцээгүй юм. Тосгоны хөвгүүд зүггүйтэн Реддлийн байшингийн цонх руу чулуу шиддэг байв. Тэд дугуйгаар Фрэнкийн хичээн арчилсан зүлгэн дээгүүр давхилдан ганц хоѐр удаа бүр байшинд орж зүрхэлж байлаа. Тэдэнд хөгшин Фрэнк байшинд хайртай нь илт байсан тул цэцэрлэг дундуур таягаа далайн хазганасаар сөөнгө хоолойгоор гуугчин гүйхийг нь хараад баясан инээлддэг байв. Фрэнк хүүхдүүд түүнийг эцэг эхийнхээ адил алуурчин гэж боддог болохоор даажигнадаг гэж боддог байв. Ийм учраас найман сарын тэр нэг шөнө хуучин байшинд ямар нэгэн хачирхалтай зүйл болсныг хараад хүүхдүүдийн залхаан цээрлүүлэх бас нэг оролдлого гэж боджээ. Фрэнкийг шархтай хөл нь өвдөн сэрээсэн бөгөөд хөгшрөх тусам улам их өвддөг болоод байлаа. Тэр хазганан босож өвчтэй хөл дээрээ халуун жин тавихаар гал тогоо руу уруудав. Фрэнк угаагуурын дэргэд данх дүүргэн зогсож байхдаа Реддлийн байшингийн дээд талын цонхонд гэрэл сүүмэлзэхийг ажиглажээ. Тэгэхээр хөвгүүд ахин байшинд орж сүүмгэр гэрлээс нь үзэхэд гал асаасан байх нь. Фрэнк Реддлийнхний үхэлд сэжиглэгдэн байцаалтанд дуудагдсанаас хойш утсанд дургүй болсон учир байсангүй. Тэр данхаа тавиад өвчтэй хөлийнхөө чадлаар унтлагын өрөө рүү яаран өгсөв. Хувцаслаад доошоо бууж таяг болон байшингийн хуучин түлхүүрийг хаалганы дэргэдэх дэгээнээс авч шөнө гарчээ. Байшингийн хаалга болон цонхыг эвдсэн шинж огт байсангүй. Фрэнк байшинг тойрон явж үзээд ороонгон дунд нуугдсан арын хаалганд хүрч түлхүүр шургуулан чимээгүй онгойлгов. Үүд нээгдэхэд харанхуй гал зууханд орлоо. Тэр хэдийгээр энд олон жил орж ирээгүй ч өрөөний хаалга хаана байдгийг санаж байсан болохоор юм мөргөчихгүйн тулд тэмтчин явахад ялзарч муудсан үнэр хамрыг нь нэвт цоргилоо. Тэр дээр хөлийн чимээ юм уу хоолой сонсох эсэхийг анирдаж байв. Түүнийг үүдний өрөөнд хүрэхэд хаалганы хоѐр талд том цонхтой болохоор арай гэгээтэй байлаа. Фрэнк шатаар өгсөж тоостой шалан дээр цуурайтах өөрийнхөө алхаа болон таягны чимээг сонсож байв. Дээд давхарт гараад Фрэнк баруун тийш эргэхдээ урилгагүй зочид хаана байгааг шууд ойлгожээ. Хонгилын эцэст дутуу хаагдсан хаалганы завсараар харанхуй шалан дээр дөлний алтлаг туяа сүүмэлзэнэ. Фрэнк таягаа тулан хэдэн алхам урагшлаад нарийхан завсраар өрөөн доторхыг харлаа. 7 Гал ханан зууханд асаж байв. Энэ нь Фрэнкийг гайхуулсан учир зогсож өрөөнөөс дуулдах эрэгтэй хүний хоолойг анхааралтай чагнав. Хоолой аяархан бөгөөд айсан янзтай дуулдаж байлаа. - Лонхонд бага зэрэг үлджээ, эзэнтээн. Хэрвээ та өлсөж байгаа бол. - Дараа болъѐ. Намайг галд жаахан ойртуулаадах, Сүүлтээ гэх хоѐр дахь эрэгтэй хүний мөс шиг хүйтэн хоолой гарав. Энэ хоолойнд ямар нэгэн аймшигтай зүйл байсан учир Фрэнкийн үлдсэн хэдэн буурал үс дээшээ бослоо. Тэрбээр сайн сонсохын тулд баруун чихээ хаалга руу эргүүллээ. Хатуу газар тавьсан лонхны жингэнэх дуу гарснаа хүнд сандал шалан дээгүүр чирэгдэх бөглүү чимээ гарав. Фрэнк хаалганы өмнүүр сандал түлхсээр өнгөрөх хүний нурууг харж амжив. Тэр урт хар жанч өмссөн орой дээрээсээ халзарч яваа жижигхэн хүн байсан бөгөөд төдхөн үзэгдэхээ болив. - Нагайна хаана байна︖ гэж хүйтэн хоолой асуув. - Би. би мэдэхгүй байна, эзэнтээн. Бодвол байшин дотуур явж байгаа байх гэж эхний хоолой зүрхшээнгүй хэлэв. - Түүнийг унтахаас өмнө саагаарай, Сүүлтээ. Би шөнө бага зэрэг хооллох хэрэгтэй байна. Аялал намайг их ядраалаа гэж хоѐр дахь хоолой хэлэв. Фрэнк хөмсөг зангидан эрүүл чихээ хаалганд ойртуулаад үг алдахгүй сонсохыг хичээв. Хэсэг чимээгүй болсны эцэст Сүүлт нэртэй хүн ахин ярьж эхлэв. - Эзэнтээн, бид энд хэр удахыг асууж болох уу︖ - Долоо хоног. Түүнээс илүү ч байж магад. Энэ газар бидний төлөвлөгөөнд саад болохооргүй их боломжийн юм. Квиддичийн Дэлхийн цомын тэмцээн дуусахаас өмнө ямар нэг зүйл хийх нь тэнэг хэрэг болохсон. Фрэнк мойног хуруугаа чихэндээ хийгээд эргүүлэв. Түүний чихэнд хуримтлагдсан хулхи нь ямар нэгэн гэх жирийн бус үгийг олж сонсоход нөлөөлсөн бололтой. - Квиддичийн Дэлхийн цом уу, эзэнтээн︖ гэж Сүүлт асуув. ︵Фрэнк мойног хуруугаараа чихээ улам сайн ухаж эхлэв︶ . Өршөөгөөрэй ᠁ Гэхдээ би ойлгохгүй байна ᠁ Дэлхийн цомын тэмцээний төгсгөлийг хүлээх ямар хэрэгтэй юм бэ︖ - Учир нь тэнэг минь, тэмцээн дээр Дэлхийн өнцөг булан бүрээс шидтэнгүүд ирэх учир ид шидийн яамныхан хүний хэрэгт хошуу дүрэхээ больж зөвхөн маглуудад юу ч ажиглуулахгүйн тулд аюулгүй байдалд санаа тавих болно. Ийм учраас хүлээх хэрэгтэй байгаа юм. Фрэнк чихээ тайван орхилоо. Тэр , , гэсэн үгнүүдийг маш тод сонсчээ. Эдгээр үгнүүд ямар нэгэн нууц агуулж байгаа бөгөөд зөвхөн тагнуулчид болон гэмт хэрэгтнүүд ийм үгээр ярилцдаг юм. Тэр таягаа улам чанга зуураад илүү анхааралтай сонсов. - Та бүрэн шийдсэн хэрэг үү︖ гэж Сүүлт аяархан асуув. 8 - Мэдээж би шийдсэн гэж хүйтэн хоолой заналхийлсэн өнгөөр дуугарав. Хэсэг чимээгүй болсны дараа Сүүлт айсан хоолойгоор, - Харри Поттергүйгээр болох уу, эзэнтээн︕ гэв. Ахин хэсэг чимээгүй болсны эцэст, - Харри Поттергүйгээр гэнэ ээ︖ Тийм байж. гэх нь сонсогдов. - Эзэнтээн би хүүгийн төлөө санаа зовсондоо ингэж ярьж байгаа юм биш шүү︕ Хүү надад ямар ч хамаагүй︕ Зүгээр л бид өөр шидтэнг сонгон авбал илүү түргэн хийж болно гэсэн юм︕ Хэрвээ та намайг богино хугацаанд яваад ирэхийг зөвшөөрвөл би өөрийгөө үр дүнтэй хувиргаж хоѐр өдрийн дараа тохиромжтой хүнийг аваад ирж болох юм ᠁ гэж Сүүлт шогширох адил хоолойгоо р хэлэв. - Тиймээ, өөр шидтэнг ашиглаж бололгүй яахав. Энэ үнэн ᠁ гэж хоѐр дахь хоолой аяархан хэллээ. - Эзэнтээн, энэ бол ердөө бодол шүү дээ. Харри Поттерт хүрэх маш хэцүү. Түүнийг хэтэрхий сайн хамгаалж байгаа гэж Сүүлт арай итгэлтэйгээр хэлэв. - Тэгэхээр чи намайг жаахан асарчихаад орхиод явах гэж байгаа юм биш биз дээ︖ Сонирхолтой юм ᠁ Эсвэл намайг асрах нь чамд залхуутай санагдаа юу, Сүүлтээ︖ Чиний төлөвлөгөө өөрчлөх санаа чинь надаас зугтах оролдлого биш үү︖ - Эзэнтээн︕ Надад таныг орхих өчүүхэн төдий бодол ч байхгүй︕ - Бүү худал хэл︕ гэж хоѐр дахь хоолой исгэрлээ. - Худал хэлэхийг би үргэлж мэдэг юм, Сүүлтээ︕ Чи над дээр эргэж ирсэндээ харамсаж байгаа. Би чиний жигшил зэвүүцлийг мэдэрч байна. Чи намайг харах болгондоо агзасхийдэг. Бас надад хүрэх болгондоо чичирдгийг чинь мэднэ ᠁ - Үгүй-үгүй︕ Миний үүрэг бол таньд үйлчлэх явдал ᠁ - Чиний үүрэг бол ердөө л аймхай хулчгар явдал. Хэрвээ чамд явах газар байсан бол энд нэг ч хором үлдэхгүй байсан. Тэгээд ч би тодорхой цаг болгонд хооллох хэрэгтэй байхад чамгүй бол яаж амьд үлдэх юм бэ︖ Хэн Нагайнагийн сүүг саах юм︖ - Гэхдээ та, хүчирхэг харагдаж байна шүү дээ эзэнтээн ᠁ - Худалч. Би хүчирхэг биш. Би хоѐр гурван өдөр ганцаар үлдэхэд л чиний олиггүй арчилгаанаас олж авсан бүх хүчээ алдах болно ᠁ Чимээгүй︕ Сүүлт ямар нэгэн учир холбогдолгүй юм бувтнаснаа чимээгүй боллоо. Хормын турш Фрэнк гал дүрэлзэн асахаас өөр чимээ сонссонгүй. Гэтэл хоѐр дахь хоолой ахин ярьж эхлэхдээ исгэрэх адил боллоо. - Би чамд хүүг юуны учир ашиглах гэж байгаагаа тайлбарласан. Би арван гурван жил хүлээсэн болохоор хэдхэн сар хүлээх нь юуг ч өөрчлөхгүй. Тиймээ, тэр сайн хамгаалагдсан хэдий ч миний төлөвлөгөө ажиллана гэдэгт итгэлтэй байна. Чиний зүгээс бага зэрэг зүрх зориг шаардагдана, Сүүлтээ. Хэрвээ чи лорд Волан-де-Мортын уурыг хүргэхийг хүсээгүй л юм бол зүрх зоригтой байх хэрэгтэй. 9 - Эзэнтээ, би таньд хэлэх ѐстой︕ Би наашаа ирэх бүх замын турш төлөвлөгөөний талаар бодож байсан юм. Берта Жоркинсын алга бололт удаан мэдэгдэхгүй өнгөрөхгүй болохоор хэрвээ би үргэлжлүүлэн алвал ᠁ гэж Сүүлт сандрангуй хэлэв. - Хэрвээ гэнээ︖ Хэрвээ чи миний төлөвлөгөөг дагах юм бол, Сүүлтээ ид шидийн яамныханд хэн нэгэн үхсэнийг мэдэх хэрэг гарахгүй. Чи бүгдийг чимээ шуугиангүй хийх хэрэгтэй. Миний одоогийн байдал ийм болохоор би өөрөө хийж чадахгүйдээ харамсаж байна ᠁ Гэхдээ Сүүлтээ ганцхан саадыг зайлуулахад Харри Поттерт хүрэх зам чөлөөлөгдөнө. Би чамайг ганцаараа хий гэж хэлээгүй. Бидэнтэй удахгүй үнэнч зарц минь нэгдэнэ. - Би ᠁ таны үнэнч зарц шүү дээ гэж Сүүлт уруу царайлан бувтналаа. - Сүүлтээ, надад үнэнч шуд