ᠬᠠᠷᠷᠢ ᠫᠣᠲ᠋ᠠᠲ᠋ᠧᠷ ᠪᠠ ᠦᠬᠦᠯ ᠤᠨ ᠰᠢᠲᠦᠭᠡᠨ Word ᠵᠣᠬᠢᠶᠠᠯᠴᠢ᠄ J. K. Rowling
 1 2 Харри Поттер ба Үхлийн шүтээн Зохиолч: J. K. Rowling http://www.jkrowling.com/ Орчуулагч: Asuult Forum-ийн гишүүн CROFT http://forum.asuultserver.com Эмхэтгэл, хөрвүүлэлт: Б.Болдхүү Имэйл: bxbenny@gmail.com Блог: http://www.boldkhuu.com Facebook: http://facebook.com/bxbenny Twitter: http://twitter.com/bxbenny Эхийг Asuult Forum-аас авав. 3 ГАРЧИГ БҮЛЭГ 1: ХАР ЛОРДЫН ӨСӨЛТ . 4 БҮЛЭГ 2: ДУРСАМЖ . 11 БҮЛЭГ 3: ДУРСЛИЙНХАН ЯВСАН НЬ . 20 БҮЛЭГ 4: ДОЛООН ПОТТЕР . 29 БҮЛЭГ 5: УНАСАН ДАЙЧИН . 42 БҮЛЭГ 6: ХҮРЭМТЭЙ ОРООЛОН 57 БҮЛЭГ 7: АЛЬБУС ДАМБЛДОРЫН ГЭРЭЭСЛЭЛ 73 БҮЛЭГ 8: ХУРИМ 73 . 90 БҮЛЭГ 9: НУУГДСАН НЬ . 106 БҮЛЭГ 10: КИКИМЕРИЙН ЯРИА 116 БҮЛЭГ 11: ХАХУУЛЬ . 131 БҮЛЭГ 12: ШИДИЙН ХҮЧ . 145 БҮЛЭГ 13: МАГЛ ГАРАЛТАЙ ХҮМҮҮСИЙГ БҮРТГЭХ КОМИСС 160 БҮЛЭГ 14: ХУЛГАЙЧ . 174 БҮЛЭГ 15: АЛБИНГИЙН ӨС ХОНЗОН 184 БҮЛЭГ 16: ГОДРИКИЙН ХОНХОР 202 БҮЛЭГ 17: БАТИЛЬДАГИЙН НУУЦ . 213 БҮЛЭГ 18: АЛЬБУС ДАМБЛДОРЫН ХУУРАМЧ АМЬДРАЛ . 226 БҮЛЭГ 19: МӨНГӨН СОГОО 234 БҮЛЭГ 20: КСЕНОФИЛИУС ЛАВГУД 249 БҮЛЭГ 21: АХ ДҮҮ ГУРВЫН ТУХАЙ ҮЛГЭР . 260 БҮЛЭГ 22: ҮХЛИЙН ШҮТЭЭН . 272 БҮЛЭГ 23: МАЛФОЙН ЭДЛЭНД 286 БҮЛЭГ 24: ШИДЭТ САВААНЫ МАСТЕР . 306 БҮЛЭГ 25: ХЯСААН БАЙШИН 322 БҮЛЭГ 26: ГРИНГОТТС . 333 БҮЛЭГ 27: СҮҮЛЧИЙН НУУЦ ГАЗАР . 347 БҮЛЭГ 28: АЛГА БОЛСОН ТОЛЬ 353 БҮЛЭГ 29: АЛДАГДСАН ТИТЭМ . 363 БҮЛЭГ 30: СЕВЕРУС СНЕГГ ОГЦОРСОН НЬ 374 БҮЛЭГ 31: ХОГВАРТСЫН ТЭМЦЭЛ 387 БҮЛЭГ 32: ГАНДИГАРЫН САВАА . 405 БҮЛЭГ 33: ПРИНЦИЙН ТҮҮХ 417 БҮЛЭГ 34: АХИН ОЙД 437 БҮЛЭГ 35: КИНГС КРОСС . 445 БҮЛЭГ 36: ӨӨТЭЙ ТӨЛӨВЛӨГӨӨ 456 ТӨГСГӨЛ: АРВАН ЕСӨН ЖИЛИЙН ДАРАА 472 4 БҮЛЭГ 1: ХАР ЛОРДЫН ӨСӨЛТ Харанхуйн хаа нэгтээгээс хоѐр хүн гарч ирээд сарны гэрэл гийгүүлсэн давчуу зөрөг дээр бие бие лүүгээ ойртлоо. Хормын турш тэд нэг нэгнийхээ цээж рүү шидэт саваа чиглүүлэн хөдөлгөөнгүй зогссоноо дараа нь урдаа хэн байгааг мэдмэгц саваагаа жанчин дороо шургуулж яаран нэг зүгт явлаа. - Сонин юу байна︖ гэж арай өндөр нь асуув. - Хамгийн сайн гэж Северус Снегг хэлэв. Хоѐул зүүн талдаа намхан бөөрөлзгөний бут баруун талдаа өндөр амьд бургасан хашаагаар хүрээлэгдсэн зөргөөр явахад урт жанч нь шагайных нь дэргэд намирч байлаа. - Би хоцорсон гэж айлаа хэмээн Яксли хэлэхэд сарны гэрэлд хэрцгий царай нь гийгүүлэгдсэнээ ахин мододын мөчрийн цаагуур далд оров. Энэ бодсоноос ч хэцүү байлаа. Ер нь бол түүнийг сэтгэл ханамжтай байна гэж найдаж байна. Чи үнэхээр түүнийг биднээс сайн зүйл хүлээж байгаа гэж бодож байна уу︖ Снегг толгой дохисоноос ондоо дэмжсэн тэмдэг үзүүлсэнгүй. Хоѐул баруун тийшээ эргээд өргөн замд орлоо. Өндөр амьд бургасан хашаа тэдний хамт эргээд урд нь төмөр хаалга сүндэрлэж харагдана. Тэд манан дундах хашаа руу орохдоо хэн нь ч алхаагаа удаашруулсангүй бөгөөд хоѐул зүүн гараа мэндчилж буй аятай өргөлөө. Одоо тэдний алхаа замын хоѐр талын өтгөн бургасан хашаанд намсан дуулдаж байлаа. Баруун талд нь ямар нэг зүйл шар шурхийв. Яксли ахин жанчин дороос саваагаа авч хамтрагчынхаа толгой дээгүүр чимээ гарсан зүгт чиглүүлсэн ч ердөө цагаан өнгийн тогос хашааны орой дээгүүр жавхлантай алхаж байв. - Люциус үргэлж ая тухад дуртай байх юм даа. Тогоснууд . гэж Яксли тургилаад жанчин дороо саваагаа шургуулав. Харанхуй замын эцэст том үзэсгэлэнтэй байшин урган гарч ирэхэд доод давхарын цонхноос нь гэрэл тусан гийгүүлнэ. Хашааны хаа нэгтээ усан оргилуур хоржигноно. Снегг, Яксли хоѐр хайрга шажигнуулж явсаар яаран үүдний хаалгаар ороход хэн ч үзэгдсэнгүй. Сайхан засаж янзалсан бүдэг гэрэлтэй уужим үүдний танхимд чулуун шалан дээр сахлаг зузаан хивс дэвсчээ. Снегг, Яксли хоѐр өрөөн дундуур өнгөрөхдөө хананд өлгөсөн зэвхий царайтай хүмүүсийн хөрөгийг харав. Хоѐр эрэгтэй агшин зуур дараагийн өрөөнд орох хүнд модон хаалганы өмнө зогссоноо дараа нь Снегг хүрэл бариулыг эргүүлэв. Зочны өрөөнд сийлбэртэй урт ширээг тойрон дүүрэн чимээгүй хүмүүс суусан байлаа. Өрөөний тавилга хэрэгслийг хана руу холдуулан түлхжээ. Гантиг зууханд асан дүрэлзэж буй галын дөл сийлбэртэй гуу бүхий том толинд тусна. Снегг, Яксли хоѐр яльгүй удаашран босгон дээр зогслоо. Тэдний харц бүдэг гэрэлд дасаад энэ өрөөний хамгийн хачирхалтай хэсэг болох ширээн дээр толгойгоо уруу харуулан өлгөгдсөн хүний амьгүй бие дээр тусахад үл үзэгдэх олсоор өлгөгдсөн мэт удаанаар 5 эргэлдэх нь ширээний толин гадаргууд тусна. Дэргэд нь суусан цонхийн цайсан залуу хүүгээс ондоо ширээнд суугсдын хэн нь ч бие рүү харсангүй. Тэрбээр тэсгэлгүй ойролцоогоор хором тутамд түүн рүү хяламхийж байлаа. - Яксли, Снегг гэх өндөр чанга хоолой ширээний голоос гараад, - Та хоѐр бараг л хоцорлоо гэв. Үүнийг хэлэгч нь зуухны өмнө талд сууж байсан учир өрөөнд орж ирсэн хоѐр хүн эхэндээ энэ дүрсийг ялган харахад бэрхтэй байв. Тэд харанхуйд царайг нь ялган харах үед халзан толгой, могойн нүхтэй хамар, босоо хүүхэн хараа бүхий гялалзсан улаан нүд харагдав. Тэр гялалзсан сувдыг санагдуулам цонхигор цагаан байлаа. - Северус, ийшээ︕ гээд Волдеморт баруун талын сандлаа зангаж, - Яксли Долоховын дэргэд суу гэв. Хоѐр эрэгтэй хүн заасан газар суулаа. Ширээнд суугсдын ихэнхи нь Волдемортын түрүүлж хандсан явдалд Снеггийг дагуулан харав. - Тэгэхээр︖ - Эзэнтээн, Фениксийн бүлгэм Харри Поттерыг одоогийн байгаа газраас нь ирэх бямба гаригийн үдэш гаргахаар төлөвлөж байгаа. Энэ мэдээ тойрон суугчдын анхаарлыг мэдэгдэхүйц татахад зарим нэг нь хөшиж, зарим нь хавчигнан бусад нь Снегг, Волдеморт хоѐроос нүд салгалгүй ширтэв. - Бямба гаригийн . үдэш гэж Волдеморт давтав. Түүний улаан нүд Снеггийн хар нүдтэй харц тулгарахад зарим нэг ширтэгч түлэгдэхээс айсан мэт харц буруулав. Снегг Волдемортын царай руу тайван ширтэхэд хормын дараа түүний уруулгүй аманд инээмсэглэлтэй адил зүйл тодорлоо. - Сайн байна. Маш сайн байна. Энэ мэдээлэл хаанаас . - Бидний ярилцсан эх сурвалжаас. - Эзэнтээн гээд Яксли урт ширээн дээгүүр бөхийн Волдеморт, Снегг хоѐр руу харав. Бүгдийн царай түүн рүү эргэлээ. - Би өөр зүйл сонссон, эзэнтээн. Яксли хариу хүлээн чимээгүй болсон ч Волдеморт ярьсангүйд цааш үргэлжлүүлэн, - Мракоборец Долиш, Поттер гучны үдэш арван долоо хүрэх хүртлээ байрнаасаа хөдлөхгүй гэж байсан гэв. Снегг инээмсэглэв. - Миний эх сурвалж хэд хэдэн хуурамч төлөвлөгөө тарсан гэж хэлсэн. Энэ харваас тэдний нэг байх. Долиш гарцаагүй Конфундус шившлэгийн нөлөөн дор байсан байж таарна. Энэ ч түүний хувьд анхны удаа биш хэрэг дээ. Тэр эртнээс энэ шившлэгэнд хялбархан өртдөг болсон нь тодорхой. 6 - Таньд итгүүлэн хэлэхэд, эзэнтээн Долиш бүрэн итгэлтэй байсан гэж Яксли хэлэв. - Конфундус шившлэгийн хувьд энэ нь бүрэн боломжтой гэж Снегг татгалзаад, - Яксли таньд итгүүлэн хэлэхэд мракоборецийн төв байр Харри Поттерын хамгаалалттай ямар ч холбоогүй. Бүлэг ид шидийн яамаар дүүрэн манай тагнуулууд байгаа гэж бодож байгаа гэв. - Энэ тохиолдолд бүлгийн зөв биш үү︖ гэж Якслигаас холгүй сууж байсан тагдгар эрэгтэй сөөнгөтөн инээд алдахад ширээн дээгүүр цуурайтлаа. Волдеморт инээмсэглэсэнгүй. Тэр ширээн дээгүүр удаанаар эргэлдэж буй бие рүү харан бодлогоширов. - Эзэнтээн, Долиш мракоборецууд хүүг шилжинэ гэдэгт итгэлтэй байсан гэж Яксли үргэлжлүүлэв. Волдеморт том цагаан гараа өргөхөд Яксли чимээгүй болоод эзэн нь ахин Снеггэд хандсанд гомдолтой болов. - Тэд хүүг хааш нь нуух гэж байгаа юм бол︖ - Бүлгийн гишүүдийн нэгнийх нь гэрт. Миний эх сурвалжаас үзэхэд энэ газар бүлэг болон ид шидийн яамны бүх төрлийн шившлэгээр хамгаалагдсан байгаа. Эзэнтээн хэрвээ ирэх бямба гаригаас өмнө ид шидийн яамыг гартаа оруулдаггүй юм бол бидэнд түүнийг тэндээс авах өчүүхэн ч найдлага байхгүй. Энэ нь бидэнд түүний байгаа газрыг илрүүлэх боломж өгч шидийн хамгаалалтыг тайлан дотогш нэвтрэх боломжтой болно. - За, Яксли бид ирэх бямба гариг гэхэд ид шидийн яамыг гартаа оруулж амжих уу︖ гэж Волдеморт ширээн дээгүүр хэлэхэд галын гэрэлд улаан нүд нь хачирхалтай гялсхийв. Бүгд ахин Яксли руу эргэлээ. Тэр мөрөө тэгшлээд, - Эзэнтээн надад энэ талаар сайн мэдээ байна. Би ихээхэн хүч чармайлт гаргаж байж Пиус Тикнессийг Империус шившлэгийн нөлөөнд оруулсан билээ гэв. Якслиг тойрон сууж байсан олонхи хүмүүст энэ нь сэтгэгдэл төрүүлэхэд түүний хөрш урт мурий нүүртэй Долохов нуруун дээр нь алгадлаа. - Сайн эхлэл байна. Гэвч Тикнесс бол ердөө ганц хүн. Намайг тоглоомд оролцохоос өмнө Скримжерийг манай хүмүүсээр хүрээлүүлэх хэрэгтэй. Сайдын аминд хүрэх нэг л бүтэлгүй оролдлого бидний бүх хөдөлмөрийг нураах болно гэж Волдеморт хэллээ. - Тиймээ эзэнтээн энэ бол үнэн. Гэхдээ Тикнесс ид шидийн хуулийг албадан хэрэгжүүлэх хэлтсийг тэргүүлдэг болохоор зөвхөн сайдтай харьцаад зогсохгүй бүх гол хэлтсийг хянах чадвартай. Бид одоо өндөр албаны түшмэлүүдийг хараандаа амархан оруулж чадна гэж бодож байгаа бөгөөд ингэснээрээ Скримжерийн хүчийг сулруулах юм. 7 - Хэрвээ зөвхөн манай найз Тикнесс бусдыгаа элсүүлэхээс өмнө илчлэгдэхгүй юм бол. Ямар ч гэсэн ид шидийн яам ирэх бямба гариг гэхэд минийх болох боломж бага байна. Хэрвээ бид түүнийг хөдлөхөд нь л саад хийхгүй юм бол хүүгийн шинээр нуугдах гэж буй газрыг илрүүлж чадахгүй. - Бидэнд үүнд давуу тал бий, эзэнтээн гээд Яксли харваас ямар нэгэн магтаал хүлээсэн бололтой. Ид шидийн тээврийн хэлтэст хэдийн манай тагнуулууд байгаа. Хэрвээ Поттер шилжих юмуу нисдэг дарь ашиглахыг оролдвол бид энэ тухай шууд мэдэх болно. - Тэр тийм зүйл хийхгүй. Бүлэг ид шидийн яамны хяналтанд байгаа ямар нэг тээврийн хэрэгсэл ашиглахаас зайлсхийж байгаа болохоор энэ газартай холбоотой юунд ч итгэхгүй байгаа гэж Снегг хэлэв. - Тэгсэн нь дээр. Тэгвэл тэр нээлттэй хөдөлж бидэнд барьж авахад илүү хялбар болно гэж Волдеморт хэлээд ахин удаанаар эргэлдэж байгаа бие рүү харснаа, - Би хүүгийн учрыг өөрөө олно. Харри Поттертой холбоотой бүхэнд хэтэрхий олон алдаа гарсан. Үүний зарим нь минийх. Хүүгийн амьд байгаа нь юунаас түрүүнд миний алдаа гэв. Ширээ тойрон сууж байсан хүмүүс Харри Поттерын оршин байгаад буруутгагдахаас болгоомжилсон мэт Волдеморт руу эмээнгүй харлаа. Гэвч Волдеморт тэднээс илүү өөртэйгээ ярьсан бололтой өмнөхийн адил ширээн дээр өлгөөстэй байгаа амьгүй бие рүү харсаар байлаа. - Би хайхрамжгүй байсан учир төлөвлөгөөгөө биелүүлэх боломжоо алдсан. Одоо л би өмнө ойлгохгүй байсан зүйлээ ойлгож байна. Харри Поттерыг алах хүн нь зөвхөн би байх ѐстой. Энэ үгэнд хариу өгөх мэт гэнэтхэн аймшигтай зовж шаналсан хашгиралт сонсогдов. Ширээ тойрон сууж байсан хүмүүс энэ чимээ хөл дороос гарсан мэт айн шал руу харлаа. - Сүүлтээ би чамд олзлогдогч чимээгүй байх ѐстой гэж хэлээгүй бил үү︖ хэмээн Волдеморт аяархан бодлогоширонгуй хэлэхдээ эргэлдэж буй биенээс харц салгасангүй. - Тиймээ, эзэнтээн гэж ширээний дунд суудал дээрээ атийн суусан жижигхэн хүн хэлэхэд анхны харцаар хоосон юм шиг харагдав. Дараа нь тэр сандлаас гулган буугаад өрөөнөөс яаран гарахдаа ардаа хачирхалтай мөнгөлөг гэрэл гялсхийлгэв. - Би өмнө нь хэлсэн гэж Волдеморт дагалдагч нарынхаа царай руу харан үргэлжлүүлээд, - Одоо надад олон зүйл тодорхой болж байна гэж. Жишээлбэл би Поттерыг алахад та нарын нэгний саваа шаардагдах болно гэв. Энэ нь хэн нэгний гарыг авахыг хүссэн мэт бүгдийн царайд айдас тодорлоо. - Сайн дураараа өгөх хүн алга уу︖ гэж Волдеморт хэлснээ, 8 - Харцгаая . Люциус би чамд саваа чинь цаашид шаардагдах боломжыг олж харахгүй байна гэв. Люциус Малфой түүн рүү харцаа өргөлөө. Түүний арьс зуухны гэрэлд шаргалдуу өнгөтэй лав шиг харагдаад нүд нь харанхуйлав. Тэр сөөнгөтөн, - Эзэнтээн︖ гэлээ. - Чиний саваа, Люцуис. Би савааг чинь шаардаж байна. - Би . Малфой эхнэр рүүгээ хяламхийн харлаа. Тэр нөхөр шигээ цонхийн цайсан бөгөөд урт цайвар үс нуруугаа даган унжуулжээ. Тэр нарийхан хуруугаараа Люциусын бугуйнд ажиглагдамгүй хүрлээ. Малфой энэ хүрэлтийг мэдрээд жанчин дотроо гараа шургуулж саваагаа гаргаж ирээд улаан нүдээрээ шинжин харж буй Волдемортод сунгав. - Энэ юугаар хийгдсэн бэ︖ - Эзэнтээн, хайлаас гэж Малфой шивнэлээ. - Дотор нь︖ - Лууны . лууны хатаасан зүрх. - Сайн байна гээд Волдеморт савааг авч өөрийнхтэйгээ уртыг нь харьцуулав. Люциус Малфой агшин зуур Волдеморт саваагаа өөрийнхөөр нь солино гэж найдсан мэт санамсаргүй хөдөлгөөн хийв. Волдеморт энэ хөдөлгөөнийг ажигламагц нүд нь хорсолтой томорлоо. - Би чамд саваагаа өгөх үү, Люциус︖ Өөрийнхөө савааг уу︖ Ширээнд хэн нэгэн хөхөрлөө. - Би чамд эрх чөлөөг чинь буцаан олгосон, Люциус. Чинийхээр бол энэ нь багадаад байна уу︖ Тэгээд ч би сүүлийн үед чи болон гэр бүлийнхэн чинь тийм ч баяртай бус байгааг ажигласан. Чамд миний гэрт чинь байгаа нь таалагдахгүй байна уу, Люциус︖ - Огтхон ч үгүй, эзэнтээн тийм биш︕ - Юутай хуурамч үг вэ, Люциус . Аяархан хоолой исгэрэлт болон хувираад Волдемортын ам хөдлөхөө болив. Исгэрэлт чангарах үед ямар нэг хүнд зүйл ширээн доогуур мөлхөж зарим шидтэн чичирлээ. Тэгтэл Волдемортын суудал руу аварга могой удаанаар өгсөн ирэв. Тэр өндийн өндийсөөр төгсгөлгүй сунах мэт санагдсан ч эцэст нь Волдемортын мөрөн дээр тогтлоо. Тэр зузаан хүзүүтэй бөгөөд үл цавчих босоо хүүхэн хараа бүхий нүдтэй ажээ. Волдеморт Люциус Малфойг ширтсэн хэвээр амьтныг урт нарийхан хуруугаараа илэв. 9 - Малфой чи яагаад сэтгэл хангалуун биш байна вэ︖ Чи олон жилийн турш миний эргэн ирж хүчээ авахыг хүсэж байсан гэж батлаагүйсэн билүү︖ - Тиймээ, эзэнтээн гээд Люциус Малфой чичирсэн гараараа уруулынхаа дээдэх хөлсийг арчив. - Бид үүнийг хүсч байсан . одоо ч хүсч байна. Түүний зүүн талд хөшин сууж байсан эхнэр нь толгой дохисноо Волдеморт болон могой руу нь харав. Харин баруун талд сууж байсан хүү Драко амьгүй бие рүү харж байснаа Волдеморт руу түргэн хяламхийснээ харц тулахаас айсан мэт буруулав. - Эзэнтээн, та манай гэрт байгаа нь томоохон хүндэтгэл. Үүнээс илүү баяртай зүйл байхгүй билээ гэж ширээний дунд сууж байсан эмэгтэй хэллээ. Тэр хар үс хүнд зовхитой бөгөөд дүүтэйгээ гадна төрх болон биеэ авч явах байдлын хувьд огт адилгүй байлаа. Нарцисса дэргэд нь хөдөлгөөнгүй тайван суухад Беллатриса Волдеморт руу ойртохыг хүссэн мэт бөхийв. - Баяртай зүйл үгүй гэнээ хэмээн Волдеморт давтаад толгойгоо үл ялиг бөхийн Беллатрисагийн царай руу харлаа. - Чамаас үүнийг сонсох нь таатай байна, Беллатриса. Түүний царай гийж нүдэнд нь баярын нулимс дүүрлээ. - Эзэнтээн та намайг цэвэр үнэнийг хэлж байгааг мэднэ︕ - Үүнээс баяртай зүйл байхгүй . Тэр ч байтугай энэ долоо хоногт танай гэр бүлд болсон зүйлтэй харьцуулахын аргагүй биз дээ︖ Беллатриса амаа нээн тэвдэнгүй харлаа. - Би таныг юуны тухай ярьж байгааг ойлгосонгүй, эзэнтээн. - Би чиний зээгийн тухай ярьж байна, Беллатриса. Люциус, Нарицисса та гурвын. Тэр саяхан хүн чоно Римус Люпинтэй гэрлэсэн байна. Та нар мэдээж үүгээр их бахархаж байгаа байх. Ширээнд сууж байсан хүмүүс хөхрөлдөв. Тэдний олонхи нь бие бие рүүгээ бөхийн шолоонгуй харц солилцоход зарим нэг нь ширээ нударгаараа нүдлээ. Аварга могой энэ чимээ шуугианд уурсан исгэрсэн ч Үхэл залгигчид сонссонгүй Беллатриса болон Малфойн гутаагдсан явдалд баясан инээлдэв. Беллатрисагийн царайнаас саяхны баяр хөөр алга болоод хүрэн толбо гарч ирэв. - Тэр манай зээ биш, эзэнтээн︕ гэж тэр хашгираад, - Манай эгч бохир цустантай гэрлэсэн цагаас хойш Нарцисса бид хоѐр нэг ч удаа уулзаагүй. Түүнийг адгуустай гэрлэснээс хойш бидний хооронд ямар ч харьцаа байгаагүй гэв. - Харин чи юу хэлмээр байна, Драко︖ гэж Волдеморт тохуутай инээмсэглэн асуулаа. – Гөлгийг нь харах гэж байна уу︖ 10 Хөгжилтэй инээд улам ихэслээ. Драко Малфой айдаст автан эцэг рүүгээ харснаа дараа нь эх рүүгээ харав. Тэгснээ үл мэдэг толгой сэгсрээд ойлгомжг