ᠳᠤᠮᠳᠠᠳᠤ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠬᠤᠶᠠᠷ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠨᠡᠷᠡ ᠲᠣᠮᠢᠶᠠ ᠶᠢ ᠬᠠᠷᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠨᠢ (ᠺᠢᠷᠢᠯ)
1 МОНГОЛ, ӨВӨРМОНГОЛЫН АВИАЗҮЙН ОНОЛЫН ӨРГӨН ХЭРЭГ ЛЭЭНИЙ НЭР ТОМЬЁОГ ХАРЬЦУУ ЛАХ НЬ ӨМӨЗО-ны НШУХ-ийн MIT төвийн эрдэм шинжилгээний ажилтан, МУИС-ийн ШУС, ХУС-ын магистрант Лю Юэ [Сарангол] sarengaole@163.com Inner Mongolia Academy of Social Science The university east street No.129, Hohhot,China, Хураангуй: Өвөрмонголын монголчууд ахуйн нэр томьѐогоо ихэвчлэн хятадаар ашиглах болсон ба монгол хэлний нэр томьѐог гол төлөв хэвлэл мэдээллийн хэрэгслээс харж болно. Үгийн сангийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох нэр томьѐоны хэрэглээ нь монгол хэлний хэрэглээний явчуурахыг дагалдан улмаас улам явчуурах хандлагатай. Түүний дотроос нарийн мэргэжлийн нэр томьѐоны асуудалд нь нэн тулгамдаад байна. Энэхүү өгүүлэлдээ Д.Төмөртогоо багшийн “Хэлшинжлэлийн нэр томьѐоны хураангуй толь”, Өвөрмонголын На.Гончигсүрэн нарын “Хэлний шинжлэлийн нэр томьѐо” хэмээх хоѐр толь бичгийг гол болгон авч үзсэн болно. Улмаар авиазүйн нэр томьѐог харьцуулан хоѐр хил дэх монголчуудын хэрэглэж буй нэр томьѐо зөрөөтэй байгаагийн шалтгаан, улмаар Өвөрмонголд монгол нэр томьѐо нь хэвшиж өгөхгүй болсон байдлыг нэр томьѐо боловсруулах арга, аргазүйд нь хамааруулан анализ хийх юм. Мөн Өвөрмонголын нэр томьѐо боловсруулах цаашдын ажилд өөрийн саналыг дэвшүүлэхийг зорьсон болно . Түлхүүр үг: нэр томьёо, боловсруулах , орчуулах, толь бичиг Монгол улс 1946 оноос монгол бичгийг халж кирилл бичгийг төрийн албан ѐсны бичиг болгон нийт орон даяар хэрэглэж эхэлжээ. Харин Өвөрмонголд монгол бичгийг өнөө хэр ашигласаар байна. Өнгөрсөн зууны 50-90-ээд оны эхэн үе хүртэл улс төрийн тодорхой шалтгааны улмаас Монгол, Өвөрмонголын хэл, соѐлын солилцоо бараг тасарсан аж. 90-ээд оноос Монгол, Өвөрмонголын харилцаа сэргэн хөгжих болов. Гэсэн хэдий ч Монгол, Өвөрмонголын бичиг, үсэг нь өөр хоорондоо харилцан адилгүй болсон мөртлөө Монгол улсад орос хэлнээс ︵сүүлийн жилүүдэд англи хэлнээс︶ , Өвөрмонголд хятад хэлнээс тус тус маш олон шинэ нэр томьѐонуудыг орчуулан зохиодог болсон. Үүний улмаас Монгол, Өвөрмонголд хэвлэгдсэн цөөнгүй Орос-Монгол, Орос-Англи-Монгол, Англи-Монгол, Хятад-Монгол зэрэг толь бичигнүүдийг харилцан ашиглахад зарим хүндрэл гарч ирдэг. Сүүлийн жилүүдэд Монгол, Өвөрмонголын монгол хэлний үгийн сан, нэр томьѐоны зөрөөтэй байдлын талаар эрдэмтэн, судлаачид анхааралдаа авах болов. Үүний нэг тод илрэл бол 1999 онд “Шинэ[кирилл] монгол хятад толь”, 2009 онд “Хятад монгол үгсийн толь” хэвлүүлснийг дурдаж болох юм. Гэвч энэхүү хоѐр толь бичигт Монгол,Өвөрмонголын өргөн хэрэглээний нэр томьѐо орсноос биш мэргэжлийн нарийн нэр томьѐо цөөн байна. Өгүүлэлд Д.Төмөртогоо багшийн “Хэлшинжлэлийн нэр томьѐоны хураангуй толь”, Өвөр монголын На.Гончигсүрэн багш нарын “Хэлний шинжлэлийн нэр томьѐо” хэмээх бүтээлүүдийг ашиглаж, авиазүйн өргөн хэрэглээний нэр томьѐог хооронд нь харьцуулаж жөрөөтэий талыг гаргаж ирэхийг хичээсэн билээ. Нийт 462 нэр томьѐо харьцуулснаас ижил нэр томьѐо нь 314 буюу 67.9 %, төсөөтэй нэр 2 томьѐо нь 68 буюу 14.7 %, зөрөөтэй нэр томьѐо нь 80 буюу 17.3 %-ийг тус тус эзэлж байна. Зөрөөтэй 80 нэр томьѐоноос жишээ болгон доор харьцуулан авч үзье. Үүнд: 1. Phonetics 语音学 Англи Монгол Өвөр монгол Хятад Experimental phonetics Туршилтын авиазүй Туршилтын авиaны шинжлэл 实验语 音学 Historical phonetics Түүхэн авиазүй Түүхэн авиaны шинжлэл 历史语 音学 Comparative phonetics Харьцуулсан авиазүй Харьцуулсан авианы зүй 比较语 音学 Theoretical phonetics Онолын авиазүй Онолын авианы зүй 理论语 音学 Descriptive phonetics Товчоолсон авиазүй Тодорхойлсон авиа зүй 描写语 音学 Phonetics variant Авиазүйн хувилбар Авианы хувилбар 语音变 体 “Phonetics” буюу авиазүйг Өвөрмонголд авианы шинжлэл, авианы зүй, авиазүй хэмээн гурван өөр янзаар орчуулан хэрэглэх нь бий. Энэ мэтчилэн нэг зүйлийг өөр өөрөөр орчуулах, нэрлэх нь нэг талаас нэр томьѐог жигдлэх, хэвшүүлэхэд сөрөг нөлөөтэй. Нөгөө талаас хүмүүс ойлгож тогтоох, ашиглахад хүртэл хүндрэлтэй байдаг. Авианы шинжлэл гэдэг нэр томьѐо оновчгүй биш боловч хэлшинжлэлийн үгзүй, өгүүлбэрзүй, найруулгазүй хэмээх нэр томьѐонуудын нэг адил “зүй” гэдэг үгийг ашиглан хэрэглэх нь зүйтэй. Авианы зүй хэмээн хэрэглэх нь зүйтэй боловч харъяалахын тийн ялгал л нэр үгийг хооронд нь холбодог учраас нэр томьѐо зохиоход харьяалахын тийн ялгалын ачаалал даанч их. Харъяалахын тийн ялгалыг дахин давтан хэрэглэхээс зайлсхийх нэг арга бол англи, орос, франц, герман зэрэг европийн гол гол хэлэнд олон улсын нийтийн журмаар хэдэн үг холбон бичиж, нэг юмны нэр байгааг үзүүлдэг зарчим 1 юм. Тухайлбал: calassroom, blackboad зэрэг болно. Үүний нэгэн адил Монголд хэлшинжлэл, авиазүй, үгзүй, өгүүлбэрзүй, найруулагазүй, авиалбарзүй, утгазүй гэх мэтчилэн харъяалахын тийн ялгалыг хураан бичиж нэр томьѐо бүтээдэг зарчимтай юм. Харин “Phonetics variant” нь авиазүйн хувилбар болно. Өвөрмонголд ашиглагдаж буй авианы хувилбар хэмээх нэр томьѐо нь хятад хэлний 语 音 变 体 хэмээх үгийг үгчлэн орчуулснаас үүдэлтэй аж. Өвөрмонголд аливаа нэр томьѐог зохиож орчуулахдаа гол төлөв хятад хэлнээс орчуулдаг. Үүнд гол анхаарууштай зүйл бол нэр томьѐчид орчуулан зохиох гэж байгаа нэр томьѐогоо сайтар ойлгож, тухайн үгийг англи, латин хэлэнд хэрхэн нэрлэж байгааг мэдэж, нэр томьѐоныхоо цаад агуулгыг зөв мэдэх шаардлагатай билээ. 2. Intonation 语调 Англи Монгол Өвөр монгол Хятад Emotive intonation Сэтгэл хөдлөлийн аялга Сэтгэл хөдлөлийн аяс 感情语 调 Modal intonation Баймжийн аялга Хандлагын аяс 情态语 调 Exclamatory/vocative intonation Дуудах аялга Дуудах аяс 呼语调 Imperative intonation Захирах аялга Захирах хүсэх аяс 祈使语 调 Normal/stress/ordinary intonation Ерийн өргөлт Ерийнаяс 一般语 调 Юуны өмнө аялга, аяс гэдэг хоѐр үгийн тайлбарыг тодруулан авч үзье. Аялага – 1. Ярихад сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлдэг ая хөг, аялга үг︔ сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлсэн хэлзүйн хувьд үл хувилах үг. 2. Харийн хэл буюу бусад нутгийн ярианы өвөрмөц дуудлагад эрхшээснээр өгүүлэх байдал︔ сонин аялагатай ярих. 3. Ая аялгууны энгийн хэмнэл нэгж, аялагад нь тохируулах 2 . Аяс – 1. Хүн амьтны зан авир, төлөв байдал, аясыг нь дагах. 2. Юмны учир чанарын тухай 1 Чой. Лувсанжав. Англи хэл өөртөө сурах бичиг. Нэмж засварласан гуравдахь хэвлэл. УБ., 2014. 28 дахь тал 2 Я.Цэвэл. Монгол хэлний товч тайлбар толь. Хоёр дахь хэвлэл. УБ., 2013. 72 дахь тал 3 эе зүй, юмны аясыг тааруулах, аясаар бүтэх ажил ︵үйлдсэн үгэлсний ѐсоор хялбархнаа болох бүтэх ажил︶ , аяс хаалга ︵ойрыг бодож чухам хаалганаас өөр газар хийсэн жижиг хаалга︶ . 3.Дуу хөгжмийн ая аялгууны удаан түргэний төлөв 3 . Энэхүү Intonation[ 语调] гэдэг нэр томьѐог монголоор аялга хэмээн орчуулах нь оновчтой болно. Харин аяс хэмээн орчуулах нь хүмүүст нэн түрүүнд салхины аяс, аясыг нь дагах гэх мэт сэтгэгдэл төрүүлнэ. Монгол хэлний аялга үг нь: Нэгдүгээрт, хүмүүсийн сэтгэлийн хөдөлгөөн, сэрэл мэдрэхүйд холбогдох аялга үг︔ Хоѐрдугаарт, адгуус амьтныг дуудах, туухад холбогдох аялга үг︔ Гуравдугаарт, яруу найраг, дуу хөгжмийн айзам хөгийг илтгэдэг аялга үг 4 гэсэн гурван төрөлд хуваагддаг байна. “Normal/stress/ ordinary intonation” нь ерийн аялгыг ерийн өргөлт хэмээн андуурсан байх талтай байна. 3. Tone 声调 Англи Монгол Өвөр монгол Хятад Tone of voice Дууны хөг Аяс 音调 Polytonic stress Давхар хөгт өргөлт Давхар аяст өргөлт 多调重 音 Tonality Дэвсгэр хөг Дэвсгэр аяс 基调 Basic/fundamental tone Үндэсэн хөг Үндэсэн аяс 基调 ︵本调︶ Even/level tone Жигд хөг Жигд аяс 平调 Musical tone Эгшиглэх хөг Эгшиглэх аяс 乐调 High tone Өндөр хөг Өндөр аяс 高语调 Law tone Нам хөг Нам аяс 低降调 Rising tone Өгсөх хөг Өгсөх аяс 上升语 调 Descending/falling tone Уруудах хөг Уруудах аяс 下降语 调 Toneme Хөглөвөр Аяслабар 调位 “Intonation” хийгээд “tone” гэсэн хоѐр өөр нэр томьѐог “аяс” хэмээн нэг үгээр орчуулах нь учир дутагдалтай болно. Тодруулбал “Intonation”, “Tone” нь хэлшинжлэлийн хоѐр өөр ойлголт юм. Хэлшинжлэлийн хятад нэр томьѐоны тайлбар толинд бичсэнээр tone →声调, intonation → 语调 5 гэж байна. Tone буюу 声调 гэдэг нэр томьѐо хятад хэлэнд л байдаг өвөрмөц онцлогтой. Үүнийг “Intonation”-тэй ялгалгүйгээр дутуу ойлгож, оновчгүй нэрлэж болохгүй. Дашрамд хэлэх нь “Хэлний шинжлэлийн нэр томьѐоны тайлбар толь”-д 调位→ хөглбөр 6 гэжээ. 4. Function 功能 Англи Монгол Өвөр монгол Хятад Non-phonemic sound Авиалбарынүүрэггүй авиа Авиалбарын чадамжгүй авиа 无音位 功能 音 Separable function Салгах үүргэ Салгах чадамж 分离功 能 Distinctive function Утга ялгах үүргэ Утга ялгах чадамж 区别意 义功 能 Hyphen Холбох үүргэ Холбох чадамж 连接功 能 “Function” хэмээх англи үгийн язгуур утга нь үүрэг болоыг толиноос мэдэж болно. 3 Мөн тэнд. 72-73 дахь тал 4 Түмэнжаргал. Одоо үеийн монгол хэл. Хөххот, 2009. 354-357 дахь тал 5 冯志伟 , ︽语言 学名词︾ ,2011 年 ,第 35 页 6 Цэцэн.Боло. Хэлний шинжлэлийн нэр томьёоны тайлбар толь. Хөххот, 1996. 440-441 дэх тал 4 “Чадамж” хэмээн орчуулсан нь хятад нэр томьѐо болох “ 功能”-г үгчилсэн орчуулга болно. Иймээс “function” хэмээх нэр томьѐог орчуулахдааүгийн үндсэн утгыг харгалзан үүрэг хэмээн тогтоох нь зүйтэй юм. “Хэлний шинжлэлийн нэр томьѐоны тайлбар толь”-д “ 功能分析法” буюу үйлдлээр задлах арга хэмээн орчуулжээ. Энд “function”-г үйлдэл хэмээх үгээр дүйлгэжээ. Тэгвэл “functional linguistics” буюу “ 功 能 语 言 学”-г “чадамж хэлний шинжлэл”, “үйлдэлч хэлний шинжлэл” хэмээсэн нь нэлээд ойлгомжгүй хийгээд оновчгүй орчуулга байна. Харин үүний оронд “үүргийн хэлшинжлэл” гэвэл ойлгоход нэн дөхөм болно. 5. Inflection ,breaking 屈折 Англи Монгол Өвөр монгол Хятад Inflection ,breaking хугарал нугарал 屈折 External inflection Гадаад хугарал Гадаад нугарал 外部屈 折 Internal inflection Дотоод хугарал Дотоод нугарал 内部屈 折 “Inflectional language” хэмээх үгийг “нугархай хэл” гэсэн байна. Нугархай хэлний гол онцлог бол дотоод нугарал ︵язгуур үгийн дотоод дахь авиалбарын солигдол︶ , гадаад нугарлаар ︵үгийн сүүлийн хувирал︶ хэлний зүйн утгыг илтгэнэ. Тэгэхдээ нэг зүйлийн хувирал нь нэг буюу хэд хэдэн зүйлийн хэлний зүйн утгыг илтгэж болно 7 . Нугархай хэлийг энгийнээр язгуур үгнийхээ өмнө, дунд, хойно хэсэгт бүр хувирал үүсгэн хэлзүйн янз бүрийн утга илтгэж чаддаг уян хатан чанартай хэл гэж ойлгож болох талтай. Нугара- гэдэг үгийн уян хатан чанар бүхий утга нь хугар- аас илүүтэй тод учраас дээрх нэр томьѐонуудыг нугарал, гадаад нугарал, дотоод нугарал гэж нэрлэж томьѐолох нь зүйтэй. 6. Change 渐变 Англи Монгол Өвөр монгол Хятад Phonetic change Авианы хувьсал Авианыхувирал 音变 Gradual sound- change Авианы аажим хувьсал Авианы аажим хувирал 语音渐 变 Mutation,sudden Авианы огцом хувьсал Авианы огцом хувирал 语 音突 变 Consonantal change Гийгүүлагчийн хувьсал Гийгүүлагчийн хувирал 辅音变 化 Phonemic change Авиалбарын хувьсал Авиалбарын хувирал 音位变 化 Combinatory sound change Нөлөөлдэн хувьсхуй Нөлөөтөн хувирах 联音变 化 Хувьсал гэдэг үг нь үйлийн өөрчлөгдөх явцыг заадаг бол хувирах нь үйлийн өөрчлөгдөх үр дүнг заадаг. Авианы хувьсал нь тодорхой цаг хугацаа хэрэгсэж үүсдэг явц бүхий үйл юм. Иймээс Change гэх нэр томьѐог хувьсал гэж жигдэлье. 7. 消失 Англи Монгол Өвөр монгол Хятад Delabialization Уруулшил алдрахуй Уруулшил арилах 唇化消 失 Denasalization Хамаршил алдрахуй Хамаршил арилах 鼻化消 失 Depalatalization Тагнайшил алдрахуй Тагнайшил арилах 腭化消 失 “Алдар ︵а︶ -” хэмээх үг нь юмсын уг шинж чанар нь аажмаар сулран алга болох үйлийн явцыг, “арил-” хэмээх үг нь юмс оршиж байснаа алга болох үр дүнг илэрхийлдэг бөгөөд ихэнхдээ муу муухай зүйл дээр хэрэглэддэг талтай. Англи Монгол Өвөр монгол Хятад Syllable peak Үеийн орой Үеийн оргил 音节峰 Fixed stress,bound accent Тогтвортой өргөлт Тогтмол өргөлт 固定重 音 7 Цэцэн.Боло. Хэлний шинжлэлийн нэр томьёоны тайлбар толь. Хөххот, 1996. 262-263 дахь тал 5 Movable stress Тогтворгүй өргөлт Шилжих өргөлт 移动重 音 Sound complex Авиaны цогц Авиaны бод бие 语音实 体 语音 具体 化 Active articulators Идэвхтэй өгүүлэх эрхтэн Өгүүлэхийн идэвхтэй эрхтэн 积极 发音 器官 Passive articulators Идэвхгүй өгүүлэх эрхтэн Өгүүлэхийн идэвхгүй эрхтэн 消极 发音 器官 Divergence Авианы ялгарал Задрал 分化 “Оргил” хэмээх үг нь “эрдмийн оргил”, “ноѐн оргил” гэх мэт өөр өөр утгаар хэрэглэгдэх нь олонтаа тохиолддог билээ. Хэдий тийм боловч “үеийн оргил” хэмээн нэрлэх нь төдийлөн оновчтой биш юм. “Оргил” хэмээх энэ үгийг өндрийн өндөр гэсэн утгаар ойлгож болох билээ. Тийм ч учраас “syllable peak”-ийг “үеийн орой” хэмээх нь илүү оновчтой байж болох талтай. “Үеийн оргил” хэмээсэн нь хятад нэр томьѐоны “ 峰” гэдэг үгийг шууд “оргил” хэмээн үгчилэн буулгасантай холбоотой юм. Үүний нэгэн адилаар “ 驼峰” буюу тэмээний бөх гэсэн үгийг шууд “тэмээний оргил” хэмээн орчуулж болохгүй билээ. Үүнээс Өвөрмонголчууд зарим нэр томьѐог бий болгож зохиохдоо хятад үгсийн өнгөн утгат баригдаж, улмаар монгол хэлнийхээ үгийн утга,хэм хэмжээ зэргийг анхаарахгүй байна гэж үзэж болохоор байна. Харин тогтвортой, тогтворгүй︔ тогтмол, шилжих хэмээх үгс нь хоорондоо эсрэг утгатай болно. Эсрэг ухагдахууныг илтгэсэн нэр томьѐо тогтооѐ гэвэл “-тай”, “-гүй” хэлбэрт тэмдэг нэрээр нэр томьѐгоо тодотгон нэрлэвэл ойлгож тогтооход хялбар байдаг. Гэхдээ “fixed stress” буюу тогтвортой өргөлт, “movable stress” буюу тогтворгүй өргөлт гэдэг нэр томьѐонуудыг “тогтмол”, “шилжих” гэдгээр жигдэлье гэвэл “fixed stress” буюу тогтмол өргөлт, movable stress буюу шилжмэл өргөлт хэмээн “тогтмол”, “шилжмэл” гэсэн ижил хэлбэрт эсрэг утга бүхэй хоѐр тэмдэг нэрээр тодотгон нэрлэвэл болохгүй гэх газаргүй. “Sound complex”-ийг авианы цогц хэмээсэн нь авианы бод биеийг бодвол нэр томьѐо зохиох богино, авсаархан байх зарчимд нийцэх бөгөөд түүнчлэн монгол хэлний үндсэн үгийн сангийн үгээр оновчтой илэрхийлсэн байна. Харин авианы бод бие хэмээх нь шууд үгчилсэн орчуулга болох нь илэрхий байна. “Active articulators”, “passive articulators”-ыг өгүүлэхийн идэвхтэй эрхтэн, өгүүлэхийн идэвхгүй эрхтэн хэмээх нь найруулгазүйн талаас алдаатай байна. Өгүүлэх эрхтэнийг нь идэвхтэй, идэвхгүй гэж тодотгохоос биш, эрхтэн нь өгүүлэхийн идэвхтэй, өгүүлэхийн идэвхгүй гэгддэггүй. “Divergence”-ийг “Хэлшинжлэлийн нэр томьѐоны хураангуй толь”-д авианы ялгарал хэмээсэн бол “Хэл шинжлэлийн англи-орос-толь бичиг ”- т авианы салбарлал 8 хэмээн илэрхийлжээ.“Divergence” ба “ 分化” нь ялгарч салбарлах гэсэн утгатай, харин “ 分解” хэмээвэл задрах гэсэн утгатай болно. Эл өгүүлэлд авч үзсэн зүйлээ хураангуйлан дүгнэвэл Монгол, Өвөрмонголын нэр томьѐо зөрөөтэй болох болсон дараах хэдэн шалтгаан байна. Үүнд: - Монгол, Өвөрмонголын монголчууд нь язгуур угсаа, хэл нэгтэй боловч нэр томьѐо хамгийн ихээр зохиогдож байсан цаг үед тухайн хоѐр орны монголчууд өөр бичиг хэрэглэж эхэлсэн байна. Улмаар тавь орчим жилийн хугацаанд хэл, соѐлын харилцаа нь тасарсан байна. - Монголд нэр томьѐогоо орос хэлнээс эсвэл англи хэлнээс орчуулан тогтоодог бөгөөд толь бичгүүдэд зарим нэр томьѐог монгол, орос буюу англиар зэрэгцүүлэн тавьдгаас ︵фонем, авиалбар︔ фонологи, авиалбарзүй г.м︶ зарим нэр томьѐо нь орос эсхүл англи 8 Д.Энхбат. Хэл шинжлэлийн англи-орос-толь бичиг. УБ., 2003. 77 дахь тал 6 хэлээр хэвших хандлага ажиглагдаж байна. Хятад улсад хятад нэр томьѐо боловсруулахдаа англи зэрэг европ зүгийн хэлээр нэрлэн тогтоосон зүйл маш цөөн байдаг. Харин Өвөрмонголд англи, латин хэлний нэр томьѐог хятад хэлнээс дамжуулан орчууладаг учраас зарим нэр томьѐо нь урт байхаас гадна хятад үг орсон нь бас бий. - Түүнчлэн Өвөрмонголд нэр томьѐо боловсруулахдаа орчуулан тогтоох гэж буй нэр томьѐоныхоо цаад утгыг бүрэн ойлго