《ᠡᠷᠳᠡᠨᠢ ᠶᠢᠨ ᠡᠷᠢᠬᠡ》
 ЗрдэниОн зрих хэмээх тда йолоО ОРШИЛ XIX зууны Монголын түүхийн утга зохиолд хүндтэй байр эзэлдэг зохиолын нэгэн нь Галдан туслагчийн “Эрдэнийн эрих“ юм. “Эрдэнийн эрих“-ийг зохиогч Галдан бол Халх Монголын Түшээт хан аймгийн Түшээт вангийн хошууны харьяат хүн ажээ. Тэр нь тухайн үедээ Халхын хамгийн том нутагтай хошуу байсан хийгээд одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай, Өлзийт, Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Луус, Хулд, Өмнөговь аймгийн Ханхонгор, Баян-Овоо, Булган, Цогт-Овоо, Мандал-Овоо, Номгон, Цогтцэций, Даланзадгад сумдын нутаг юм. Галданг 1879 онд 84 настай байхдаа Монгол газар аялан явж байсан Оросын монголч эрдэмтэн А.М.Позднеевтэй уулзсан мэдээнд түшиглэн түүнийг 1795 оны үед төрсөн болов уу хэмээн таамагладаг. Тэр бээр бага наснаасаа хошууны тамгын газар, аймгийн чуулганы даргын болон жанжны газарт бичээч, түшмэл зэрэг бичиг - цэргийн алба олон жил хааж явсан, монгол, манж, төвд бичиг сайн мэдэх тухайн үеийн өндер боловсролтой хүний нэгэн байв. Түүнийг эрдэнэ жонон, нягт мэргэн, эрх сэцэн, зоригт баатар цолоор удаа дараа шагнаж байв. Галдан тайж язгууртай, хошууны засаг ноёны туслагчийн албан тушаал хашиж явсан том түшмэл байв. Түүний өөрийнх нь бичсэнээр тэр бээр засаг ноён түшээ гүн Балдардоржийн ︵1837-1875︶ үед туслагчийн албыг хашиж байжээ. If* raiga ^==^=^=^=^^^^^====^^==== “Эрдэнийн эрих“-ийн ахүүд Галданы “Эрдэнийн эрих“-ийн уг жинхэнэ эхийг одоо хэр нарийн тогтоогоогүй хийгээд цөөнгүй хуулбар эхүүд бидний үед уламжлан иржээ. “Эрдэнийн эрих“-ийн 1 Үндэсний Төв Архив. М-17, хн-67. Түшээт хан аймгийн Тушээт вангийн хошууны хун, малын тооллогын дане 2 Үндэсний Төв Архив. М-17, хн-73. Тер гэрэлтийн хорин долдугаар он Халхын Түшээт хан аймгийн засгийн улсын тушээ гун Ба -гийн хошууны эр хэмжээлеэн дане. 3 Галдан.Эрдэнийн эрих хэмээх туух болой. Ц.Насанбалжир хэвлэлд бэлтгэв. Monuments H/storica.t.lll.yB.,1960.T.3,181 тал. Архивын дане хараанд тэмдэглэенээр бол тайж Галдан 1835 оны үеэс 1855 он хүртэл Түшээт вангийн хошууны туслагч байжээ. Анх засаг ноён Сономванчигийн ︵1793-1836︶ үе буюу 1835 оны туе хошууны хүн малын тооллогын баримтад Галданг “туслагч“ хэмээн бүртгэжээ. Тэнд бүртгэснээр “туслагч Галдан. өрх 3, ам 7, адуу 20, тэмээ 9, үхэр 12, хонь 138“-тай байв.1 Дараагийн засаг ноён Балдардоржийн үед мөн туслагч байсан нь 1839, 1843, 1847, 1852 оны туе хошууны эр хэмжээлеэн дансанд тодорхой тэмдэглэгдэн үлджээ. Тэнд“. . . хошууны хэргийг туслан ялгагч төрлийн дөтгөөр зэрэг тайж эрдэнэ ахай Галдан, хамжлага Санжжав, Сугар, Баяр, Бадма“2 гэсэн байна. Монгол улсын Үндэсний Тев Архивт хадгалагдаж буй ноёд, тайж нарын гэрийн үеийн бичмэл дотор Галдан туслагчийн угийн бичиг байхгүй байна. Галдан туслагч хэзээ нас барсан нь төдийлөн тодорхойгүй. Зарим судлаач түүнийг 1880 оны орчим нас барсан хэмээн үздэг.3 Галдан туслагч “Эрдэнийн эрих хэмээх түүх болой“ хэмээх түүхэн зохиолоо 1841 онд бичиж дуусгажээ. ==^^=^== Эр|эш1| apux хэмзэх тицх болоО эхүүд Монгол улсын Үндэсний Номын сан ︵5 эх︶ , МУИС- ийн номын сан ︵1 эх︶ , ОХУ-ын Санкт Петербургийн Их сургуулийн Дорно дахины факультетийн номын сан ︵2 эх︶ , ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины хурээлэнгийн номын сан ︵4 эх︶ , ОХУ-ын Буриадын Монгол, Төвд, Буддын судлалын хурээлэнгийн номын сан ︵2 эх︶ -д туе туе хадгалагдаж байна. Монгол улсын ҮНС-д буй Галданы “Эрдэнийн эрих“- ийн таван эхийн тухайд: а. “Erdeni-yin erike kemekii teuke bolai“ ︵Эрдэнийн эрих хэмээх түүх болой︶ хэмээх 52/96 дугаартай эх. Ногоон хавтастай. Муутуу цаасан дээр бийрээр хар бэхээр бичсэн 472 тал хуудастай. 25 см х 26 см хэмжээтэй. Энэ нь бусад дөрвөн эхээсээ хэмжээний хувьд төдийгүй агуулж буй өгүүлэмжээрээ илүү юм. Учир иймийн тул эл эхийг Ц.Насанбалжир абугай сонгон ундеэн эх болгож 1960 онд Улаанбаатар хотод сийрүүлэн бичиж хэвлүүлжээ.4 Энэхүү эх нь Галданы анх бичсэн эх бус, хожим түүний нэмж зассан эх хэмээн узэж байна. Чингэж узэх гол ундэслэл нь түүний хэмжээ ажээ. б. “Ogudei-yin erdeni-yin erike kemekii teiike bolyan bicigsen debter orusibai“ ︵Өгэдэйн Эрдэнийн эрих хэмээх түүх болгон бичсэн дэвтэр оршвой︶ хэмээх 50/96 дугаартай эх. Шар хавтастай. Муутуу цаасан дээр бийрээр хар бэхээр бичсэн 242 тал хуудастай. 28 см х 28 см хэмжээтэй. Уг эхийг Ц.Насанбалжир дээрх ундеэн эхтэй харгуулан 1960 онд хэвлэжээ. Галданы “Эрдэнийн эрих“-ийн энэхүү эхэд XI зууны эцэс, XX зууны эхэн уед амьдарч байсан Халхын Сайн ноён хан аймгийн ноёдын нэрийг нэмж бичсэнээс узэхэд 4 Галдан.Эрдэнийн эрих хэмээх түүх болой. Ц.Насанбалжир хэвлэлд бэлтгэв. Monuments Historica.X. III. У Б., 1960 ^ __________ ___________________ пи тггК Галдан =^^^=^==== эл эх нь хожмын үе хүртэл Сайн ноён хан аймгийн нутагт хуулбарлагдаж хадгалагдан байсан байна.5 в. “Erdeni-yin erike kemekii degedii debter“ ︵Эрдэнийн эрих хэмээх дээд дэвтэр︶ хэмээх 1123/96 дугаартай эх. Улаан хавтастай. Муутуу цаасан дээр бийрээр хар бэхээр 8-9 мөрөөр бичсэн 244 тал хуудастай. 13.4 см х 26.5 см хэмжээтэй. Нурууг нь дервен газар цоолж ногоон утсаар үдсэн. Жижиг дэд гарчиг ба дугуй ︵О︶ , гурвалжин ︵д︶ тэмдгийг улаан бэхээр бичсэн. Манжаас томилсон анхны засаг ноёдын нэрийн доор улаан бэхээр өдгөө залгамжилсан ноёдын нэрийг нехен бичсэн байна. Үүнд тулгуурлан энэ эхийн он цагийг тогтоож болох юм. Тухайлбал, “.Энх-Амгалангийн гучдугаар он, Халхын Очирай бат Түшээт хан анх тавьсан Чимэддорж, өдгөө залгамжилсан Насанцогт ︵улаан өнгийн бэхээр︶ , Энх- Амгалангийн гучдугаар он, Халхын Махасамади Сэцэн хан анх тавьсан Өмхэй, өдгөө залгамжилсан Цэрэндорж ︵улаан өнгийн бэхээр︶ “ гэх мэт. Үүний үргэлжлэл нь “Erdeni-yin erike kemekii dooradu debter“ ︵Эрдэнийн эрих хэмээх доод дэвтэр︶ хэмээх 1124/ 96 дугаартай. Улаан хавтастай. Муутуу цаасан дээр бийрээр 9 мөреөр бичсэн 231 тал хуудастай. 13.4 см х 26.3 см хэмжээтэй. Нурууг мөн дөрвөн газар цоолж улаан утсаар үдсэн. Гурван газар улаан гурвалжин, нэгэн газар цэнхэр гурвалжин тэмдэг, жижиг дэд хоёр гарчгийг дээд хэсэгт тавьснаас өөр нэмэлт тэмдэглэлгүй. г. “Erdeni-erike kemekii teiike namtar ene bui“ ︵Эрдэнийн эрих хэмээх түүх намтар энэ буй︶ хэмээх 132/96 дугаартай эх. 26.4 см х 27 см хэмжээтэй. Шар даавуун хавтастай. I Муутуу цаасан дээр хар бэхээр бийрээр 16 мереер бичсэн In 5 Галдан.Эрдэнийн эрих хэмээх түүх болой. Ц.Насанбалжир хэвлэлд pkfeg бэлтгэв. Monuments H/sfor/ca.t.lll.y5.,1960.T.5, 181 тал. 6 __=_===== Эрдэнийн эрих хэмээх шиих Солли 217 тал хуудастай. Нурууг нь гурван газар төмөр удээсээр удсэн. Дотор нуурэнд “Халхын Очирай бат Тушээт хан аймгийн засаг улсын далай тушээ гун Балдардоржийн хошууны туслагч тайж Галдан эрдэнэ жонон, нягт мэргэн, эрх сэцэн, зоригт баатар хунтайж хэмээх бээр мэргэд лугаа нийлж аригухай ном хууль толь илтгэл шастир олон зуйлийн бичиг тэргуутнээс авч зохиосон Эрдэнийн эрих хэмээх түүх дэвтэр энэ олон мэргэд залруулан засахыг гуйсугай“ хэмээн улаан хүрэн енгийн дөрвөлжин хурээнд бичээд дараагийн хуудаснаас шууд зохиолын гарчгаа бичиж эхэлсэн байна. Дугаар, гарчиг, тэмдэглэгээ, ноёдын нэр, зарим өгүүлэмжийн эхлэл хэсгийг улаан хүрэн өнгийн бэхээр бичсэн. Мөн зарим нэр ба үгсийг мөн өнгийн бэхээр хөндлөн дарж тэмдэглэсэн байна. Тухайлбал, “. Халхын Очирай бат Тушээт хан анх тавьсан Чахундорж, өдгөө залгамжилсан Цэрэндорж дэд чуулган дарга. ︵улаан хурэн︶ “ “. Халхын Эрдэнэ бишрэлт Засагт хан анхан тавьсан засаг Цэвээнжав, эдугээгийн залгамжилсан Цэрэндондов. ︵улаан хурэн︶ “ гэх зэргээр зөвхөн Халхын аймгуудын анхны засаг ноёд, өдгөө буй ноёдын нэрийг улаан хурэн өнгийн бэхээр нөхөн бичсэн байх ажээ. д. “Erdeni-yin erike kemeku teiike nige debter“ ︵Эрдэнийн эрих хэмээх түүх нэгэн дэвтэр︶ хэмээх 88/96 дугаартай. Цэнхэр даавуун хавтастай. Муутуу цаасан дээр хар бэхээр хулсан узгээр 17-30 мерөөр бичсэн 182 тал хуудастай. 26 см х 25.2 см хэмжээтэй. Нурууг нь таван газар цоолж цаас нийтгэж удсэн. Дотор нуурэнд “Халхын Очирай бат Тушээт хан аймгийн засаг улсын далай тушээ гун Балдардоржийн хошууны туслагч тайж Галдан эрдэнэ нягт Г︔ Галдан - мэргэн, эрх сэцэн, зоригт баатар, хунтайж бээр мэргэд лугаа нийлж аригухай ном хууль толь илтгэл шастир олон зүйлийн бичиг тэргуутнээс авч зохиосон Эрдэнийн эрих хэмээх туух дэвтэр уйлджээ. Олон мэргэд запруулан засаж, уунээс хойш залган бичихуйг гуйсугай“ хэмээн улаан хүрэн өнгийн дөрвелжин хурээнд бичсэн. Мен дараагийн хуудаснаас шууд зохиолын гарчиг эхэлнэ. Улаан өнгийн бэхээр дугаар, гарчиг, тэмдэглэгээ, ноёдын нэр зарим зуйлийн эхлэл хэсгийг бичсэн. Мөн л Халхын дөрвөн аймгийн засаг ноёдын нэрийг онцгойлон улаан бэхээр нөхөн тэмдэглэжээ. Зарим хуний нэр болон уг усгийг улаан бэхээр хөндлөн дарж тэмдэглэсэн байна. ОХУ-ын Санкт Петербургийн Их Сургуулийн Дорно дахины номын санд С-19, С-37 гэсэн буртгэлийн дугаартай Галданы “Эрдэнийн эрих“-ийн хоёр эх хадгалагдаж байна. А.М.Позднеев энэ хоёр эх дээр ажиллаж, хэвлэлтэндээ ашигласан байна. Тууний бичсэнээр тэр Халхаас “Эрдэнийн эрих“-ийн хоёр эх Орост аваачсаны нэгэн нь Өргөөний хутагтын санд хадгалагдаж байсан жинхэнэ эхийн хуулбар, нөгөө нь Галдан туслагчийн өргөөнд буй уг эхээс нь хуулбарласан эх ажээ.6 Түүнээс хойш “Эрдэнийн эрих“-ийн дөрвөн эх олдсоны нгэгэн нь ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнд “А.М.Позднеевын цуглуулга“-ын “Зохиол №348“-д буй F-316 гэсэн дугаартай “Erdeni-yin erike kemegsen teiike“ ︵Эрдэнийн эрих хэмээсэн түүх︶ юм. Тэр эх 26 см х 26.5 см хэмжээтэй, муутуу цаасан дээр хар бэхээр бийрээр 24 мөрөөр жижигхэн бичсэн 68 хуудастай, хар 6 Монгольская лътопись “Эрдэнийнъ эрихэ“. Подлинный текстъ ci переводомъ и поясненииями, заключающими въ себь “материаль для истории Халхи съ 1636 по 1736 г. А.Позднъева. ^ Санктпетербургь.1883.стр.Х. Эр|зи1| эрах хэмээх aiix fini улаан хавтастай ︵1 нуур хуудас+66 х.+1 цэвэр х.︶ ажээ.7 Ихэнх хуудасны баруун доод булан гэмтэлтэй. Хоёр дахь эх нь “Монголика нова“ цуглуулгын “Зохиол №97“-д буй Г-246 дугаартай хадгалагдаж байна. Нуур хуудсанд нь тэмдэглэснээр уунийг 1925 онд Ордосоос олж, 1929 онд уг цуглуулганд №1615 гэсэн дансны дугаартайгаар оруулжээ.8 Энэ мэдээ унэн бол Галданы “Эрдэнийн эрих“ зөвхөн Халхад дэлгэрээд зогсохгуй Монголын бусад нутагт, тууний дотор Өвөр Монголд тархаж байсан байна. Гурав дахь эх анх Хаант засгийн уеийн “Азийг судлах Оросын хороо“-ны “Ж-IV“ цуглуулгын “Зохиол №5“- д Г-297 дугаартай буртгэгджээ. Нуур хуудсан дахь тэмдэглэгээ болон бусад мэдээгээр у г эхийг 1914 онд олсон, мөн ондоо “Монголика нова“ цуглуулганд №356/5 гэсэн дансны дугаараар оржээ. Үүний ургэлжлэл болох Г-286 дугаартай дерев дэх эх гурав дахь эхтэй хамт олдож, нэгэн цуглуулганд оржээ.9 ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины судлалын хурээлэнгийн “Буриадын цуглуулга“-д 1918 онд олдсон “Эрдэнийн эрих“ нэртэй бас нэгэн зохиол байгаа ажээ. ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Тевд, Буддын судлалын хурээлэнгийн номын санд “Эрдэнийн эрих“-ийн хоёр эх байгаа ажээ. 7 Л.С.Пучковский. Монгольские, бурят-монгольские и ойратские рукописи и ксилографы Института востоковедения. I. история, право. М-Л. 1957.стр.71-74 8 П.Балданжапов. Монгольская летопись “Эрдэнийн эрихэ“ и ее значение в Монгольской историографии. Монгольский сборник. Экономика, история, археология. М.,1959.стр.164 9 П.Балданжапов. Монгольская летопись “Эрдэнийн эрихэ“ и ее значение в Монгольской историографии. Монгольский сборник. Экономика, история, археология. М.,1959.стр.164 ^ • Эхнийх нь “Erdeni-yin erike“ ︵Эрдэнийн эрих︶ хэмээх МИ 563, 1999 ︵МИ 1258︶ дугаартай эх. Хавтсыг хатуу цаасан дээр саарал өнгийн толботой даавуугаар енгө татаж наасан. Муутуу цаасан дээр хар ба улаан хурэн бэхээр бийрээр 13-14 мөрөөр бичсэн 214 тал хуудастай. Хуудсыг дугаарлаагуй. 26.5 см х 26.5 см хэмжээтэй. Хадгалалтын байдал муу. Нурууг дөрвөн газар цоолж нарийн сураар удсэн. Зохиол дотор зарим газар бэхээр “О“ дугуй тэмдэг тавьсан. Мен улаан хурэн енгийн бэхээр зарим ноёдын нэр цол болон уйл явдлыг нехеж бичсэн байна. Зохиол ын эхний хуудас буюу емнех уг ба бутцийг заасан эхний 1-3 гарчиг байхгүй. Уг эхэд төгсгөлийн 44, 45-р булэг нь дутуу. Мөн туе хурээлэнгийн номын санд “Erdeni-yin erike kemekii bicig“ ︵Эрдэнийн эрих хэмээх бичиг︶ хэмээх гэрэл зургийн хуулбар 2 дэвтэр зохиол буй. Түүнийг Монгол улсын ҮНС-д буй нэгэн эхээс гэрэл зургийн аргаар авсан хэмээдэг ажээ. Эдгээрийг Монгол улсын ҮНС-д буй “Эрдэнийн эрих“-ийн эхүүдтэй нэр, хэмжээ болон бусад зуйлуудээр харьцуулан узэхэд таарахгуй байна. Энэ нь уг 2 дэвтрийг Санкт Петербург дахь Г-297, Г-286 эхээс хуулбарлан авсан болов уу хэмээн узэхэд хургэж байна. Тэргүүн дэвтэр нь МИ 563 ︵№ 288︶ дугаартай, 24.5 см х 25 см хэмжээтэй. Хар бэхээр 16 мөрөөр бичсэн 55 хуудастай. Энэ дэвтэрт 1-35 гарчгийг багтаасан. Түүний дэд дэвтэр МИ 563 ︵№ 289︶ дугаартай, 24.5 см х 25 см хэмжээтэй. Хар бэхээр 16 мөрөөр бичсэн 65 хуудастай. Эл дэвтэрт 36-46 гарчгийг багтаасан.10 1 10 Annotated catalogue of the collection of Mongolian manuscripts and ' xylographs Ml of the Institute of Mongolian, Tibetian and Buddhist studies те. “JT““^ /жав сум/. Бурхан, ном, хувраг гурвыг итгэмжлэн дагахыг гурван итгэл гэнэ. 31 Гурван эрдэнэ- са. tri ratna /три ратна/︔ “^^“З*“ /норов сум/. Бурхан ︵buddha︶ , бурханы айлдсан ном ︵dharma︶ , тэрхүү сургаал номыг залгамжлан ухуулагч лам ︵sangha︶ гурав нь хумуунийг муу замаас зайлуулан сайн замд хөтөлж, зовлонгоос тонилгон жаргаланг эдлуулэх тул, дээд чухаг гурван эрдэнэ гэдэг. Гурван итгэл, гурван эрдэнэс, гурван аврал, чухаг дээд гурав хэмээх нь цөм бурхан, ном, хувраг гурвыг хэлж байвч, чухам аль өнцгөос нь онцлон авч узсэний ялгал буй. Иймд гурван итгэлээс нь гурван эрдэнийг гарган шулэглэсэн нь нарийн учиртай буй за. 32 Гурван цагийн ялгуусан- Гурван цагийн бурхан ︵са. tri loka Buddha /три лока будда/︔ те. /дуй сум сан жай/︶ -ыг хэлж буй. Энэ нь өнгөрсөн цагийн бурхан Кашиб, одоо цагийн Бурхан багш Шагжамуни, ирээдуй цагийн бурхан Майдар болно. 33 Гурван биес- са. tri kaya /три каяа/︔ то. Ц4“︖ }9“ /гу сум/. Бурханы гурван лагшинг хэлж буй. Энэ нь, 1. Номын лагшин ︵dharmakaya︶ , 2. Төгс жаргалангийн лагшин ︵sambhogakaya︶ , 3. Хувилгаан лагшин ︵nirmanakaya︶ эдгээр болно. “Номын бие болбоос өнгө дуре гэж угуй, уулын мен чанар. Теге жаргалангийн бие болбоос бурхан болж нирваан бодийг олсон бие. Хувилгаан бие болбоос хун амьтныг гэтэлгэхийн хэрэгцээгээр адил бус дурээр хувиран илрэх дур. Үугээр узвээс Шагжамунийн нэгэн нас бол бурханы хувилгаан бие болох юм.“ ︵“Ишбалжирын бурханы шашны туух“ ӨМАХХ. 1991. хэмээх номын тайлбар, 808 дугаар талд︶ . Бас Гууш Цоржийн орчуулсан гэх “Чухал хэрэглэгч“ нэрт сударт “.Бурханы хувилгаан бие нь нөгчсөн буй за. Бурханы номын бие хийгээд теге жаргалангийн бие хоёр нь нирваанд негчихуй ёсон нь угуй булгээ.“ хэмээжээ. 34 Гурван ород- са. tri dhatu /три дату/︔ те. ряччррц /хам сум/ Буддын шашны ёсоор, ертенцийг амармагийн орон ︵kamadhatu︶ , дурстийн орон ︵rupadhatu︶ , дүрсгүйн орон ︵arupadhatu︶ хэмээх гурван орон болгох бөгөөд хамаг амьтан үхэх төрөхийн хүрднээ ээлжлэн энэ гурван орноор амьдран буй гэж үздэг. Амармагийн орны амьтан хуслийн жаргал ба идээнд тачаах тул, амармагийн буюу хүсэлтийн орон гэнэ. Энэ орны дээдэд нь амармагийн зургаан тэнгэр, дундад нь хүмүүсийн орших I дервон тив, доорд нь бирд, адгуусны хоёр орон хийгээд найман их и тамын орон зэрэг багтана. Амармагийн орны дээр дүрстийн орон U орших бөгөөд амармаг ба идээний хүслээс ангижирсан боло