ᠦᠩᠭᠡᠷᠡᠭᠰᠡᠨ ᠤᠨ ᠨᠤᠭᠤᠳ ᠤᠨ ᠨᠤᠮ ᠤᠳ ᠤᠨ ᠲᠠᠯᠠᠷᠠᠬᠢ ᠲᠤᠪᠴᠢ ᠮᠡᠳᠡᠭᠡᠯᠡᠯ
ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№03.2016-04-25 1 МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ НОМЫН САН ШИНЭ НОМЫН 2017.10.30 № 03 ЭМХЭТГЭСЭН: Номзүйч М. Кунай Номзүйч М. Намжилмаа Электрон каталог: http://catalog.num.edu.mn ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№03.2017-10-30 2 БАЙГАЛИЙН УХААН ГЕОДЕЗИЙН ШИНЖЛЭХ УХААН. ЗУРАГ ЗҮЙ Дамдинсүрэн А. ба бус. Геодези: Тэргүүн дэвтэр /А.Дамдинсүрэн, Ж.Алтанцэцэг, Б.Рагчаа; Ред. Ж.Алтанцэцэг.-3дахь хэвл. -УБ.: , 2017.- 167х. - ISBN: 978-99978-0-223-1. Энэ сурах бичигт одоо манай геодезийн үйлдвэрлэлд хэрэглэгдэж байгаа солбилцол, өндрийн тогтолцоо, геодезийн хэмжилт, зураглал хийх аргуудыг тодорхой дурьдсаны дээр сүүлийн жилүүдэд геодезийн хэрэглэгдэж байгаа гэрлэн ба электрон зай хэмжүүрүүд, тоон зураглалын арга, электрон тахеометрүүд зэрэг техник технологийн тухай тусган оруулжээ. Түүнчлэн “Геодези” хичээлд хэрэглэгддэг латин болон грек үсгүүд, тригнометрийн томъёонуудаас гадна сурах бичигт хамрагдсан зарим үгийн тайлбарыг орос орчуулгын хамт оруулжээ. 26.1я73 Д-27 /БУН унш-8ш, ГНОФ-10ш/ Т-18887-18889 Дамдинсүрэн А. Геодезийн нэр томъёоны тайлбар толь / Ред. Д.Болормаа.- УБ.: Мөнхийн үсэг, 2013.- 123х.- (ШУТИС-УУИС).- ISBN 978-99973-2-157-2. Уг тайлбар толийг геодезийн болон геодезийг хэрэглэдэг бүх салбарт ажиллаж буй мэргэжилтнүүд, энэ чиглэлээр суралцаж буй оюутан залуус, сонирхсон бүх хүмүүст зориулан гаргажээ. Энэхүү тайлбар толь бичигт одоо манайд хэрэглэгдэж байгаа ихэнхи үг хэллэгүүд багтсан. Тайлбар толь нь цаашид геодези, зурагзүйн лавлахууд гаргахад дөхөм болно гэж үзжээ. 26.1я2 Д-27 /БУН унш -7ш/ Б-24850-24852 Дамдинсүрэн А., Алтанцэцэг Ж. Геодезийн хэмжилт боловсруулалтын ажлууд: Тэргүүн дэвтэр / Ред. Ж.Алтанцэцэг.- 6 дахь хэвл.- УБ., 2015.- 175х.- (ШУТИС- УУИС).- ISBN 999292-3-105-1. Энэхүү сураэх бичгийг “Геодези ” хичээлийг эхлэн судалж байгаа оюутнуудад зориулан геодезийн шинжлэх ухааны үндсэн ойлголтуудтай танилцах, газрын зураг дээр ажиллаж сурах, геодезийн хэмжилтийн багаж хэрэгсэл, арга зүй, боловсруулалтын онолыг судлах, том масштабын байр зүйн зураглал үйлдэх, боловсруулах дадал чадварыг эзэмшихэд туслах зорилгоор бэлтгэн гаргажээ. Авто зам, барилга зэрэг инженерийн төрөл бүрийн салбаруудад өргөн хэрэглэгддэг геодезийн зарим төрлийн ажлуудын талаар тусгасан тул энэ чиглэлээр суралцаж байгаа оюутнууд хэрэглэх боломжтой юм. 26.12я73 Д-27 /БУН унш -7ш/ Б-24853-24855 ГЕОЛОГИЙН ШИНЖЛЭХ УХААН ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№03.2017-10-30 3 Монгол-Сибирийн геотрансект: Монгол-Сибирийн бүс нутаг дахь дэлхийн царцдасын стрүктүр ба палеогеодинамик / Турутанов Е.Х., Зорин Ю.А., Скляров Е.В ба бус.; Ред. О.Төмөртогоо; Орч. Н.Арвисбаатар.- УБ.: ШУТИС, 2016.- 132х.- (МУ-ын ШУА.ОХУ-ын ШУА. Монгол-Оросын хамтарсан эрдэм шинжилгээний геофизикийн экспедиц).- ISBN 978-99962-55-73-1. Төв Азийн атираат бүслүүрт байрлах Монголын газар нутаг, дэлхийн геологийн хөгжлийн түүхийг тольдож болох нэн таатай хосгүй талбарын нэг билээ. ШУА-ийн Монгол-Оросын хамтарсан эрдэм шинжилгээний геофизикийн экспедиц 1986-1992 онуудад Монгол орны гүний тогтцын геофизикийн нэгдсэн судалгааг хэрэгжүүлсэн бөгөөд голлох үр дүнг нь энэхүү бүтээлд толилуулжээ. Тус бүтээл, Монгол- Сибирийн бүс нутгийн гүний тогтоц, палеогеодинамикийг сонирхогч геологи, геофизикийн судлаач мэргэжилтэн, оюутан нарт зориулагджээ. 26.3 М-69 /БУН унш-5ш/ Т-19059-19060 Ухнаа Г. ба бус. Геологийн судалгааны математик арга / Б.Алтанзул, И.Цогхүү; Хян. Д.Алтанхуяг.- 2 дахь хэвл.- УБ.: ШУТИС., 2017.- 166х.- (МУ-ын ШУТИС.ГУУС).-ISBN 978-99978-0-684-0. Энэхүү номыг ШУТИС-ийн ГУУС-ийг геологи, ашигт малтмалын эрэл хайгуул мэргэжлээр бакалврын зэрэг горилон төгсөж буй ирээдүйн геологичдыг хайгуулын ажлын үр дүнгийн тооцоонд статистик шинжилгээ хийх аргачлалд мэргэшүүлэн дадлагажуулах зорилгоор боловсруулжээ. Сурах бичигт математик статистик, геостатистикийн аргын онолын үндсийг тайлбарлахын зэрэгцээ олон тооны жишээн дээр бодолт хийж дүгнэлт гаргасан. 26.3 У-61 /БУН унш-3ш, ГНОФ-10ш/ Т-19057-19058 Ухнаа Г. ба бус. Алт: Ордын геологи, эрэл, хайгуул / Г.Дэжидмаа, О.Ганцэцэг; Хян. Б.Алтанзул.- УБ.: ШУТИС., 2017.- 450х.- ISBN 978-99978-0-575-1. Хүн төрөлхтөний хэрэглээнд орсон анхны металлуудын нэг болох алт хэмээх энэхүү үнэт металл нь физик, химийн олон гайхамшигт чанараараа өнөөгийн шинжлэх ухаан, технологийн эрин үед улам илүү ач холбогдолтой болж байна. Энэхүү бүтээл нь 4 бүлэгтэй, эхний бүлэгтээ алтны үндсэн ордын геологийн ангиллуудыг багтаасан бол; 2-р бүлэгтээ алтны ордуудын эрлийн шинж тэмдэг ба шалгуурууд; 3-р бүлэгтээ хайгуулын аргачлал, сорьцлолт, нөөцийн тооцооллын онол, арга зүйн асуудлын талаар; 4-р бүлэгтээ хайгуулын ажлыг чанартай хийсэн алтны зарим ордын геологи, хайгуулын ажлын жишээг оруулжээ. 26.34 У-61 /БУН унш-3ш, ГНОФ-5ш/ Б-24960-24961 Алтанболд Э., Одхүү Н. Монголын ашигт малтмалын газарзүйн байршлыг хэн сайн мэдэх вэ? / Ред. Х.Уламбадрах, З.Ганбаатар.- УБ.: МУИС-ийн хэвлэх үйлдвэр, 2017.- 96х.- ISBN 978-99978-0-551-5. Энэхүү бүтээл нь үндсэн 5 хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгт чулуулгийн гарал үүслээр ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№03.2017-10-30 4 нь ангилж түүний харагдах хэлбэр, өнгө дүрсийг ажиглан танин мэдэх, тогтоох, практикт ашиглах боломжийг эрэлхийлжээ. Дараагийн хэсгүүдэд Монгол оронд одоогоор тогтоогдоод буй метал бус болон шатах ашигт малтмалын сав, дүүрэг, зангилаа, орд, илрэлүүдийн газарзүйн байршлыг тэмдэглэжээ. Сүүлийн хэсэгт ашигт малтмалтай холбоотой орчин үеийн олон улсын болон Монгол улсын албан ёсны эх сурвалжуудыг ашиглаж зохиосон сонирхолтой тест, дасгал ажлуудыг багтаасан нь шинэлэг болжээ. Энэхүү номонд багтсан даалгаврууд нь зөвхөн мэдлэгээ шалгах бус шинээр мэдээлэл, мэдлэг олж түүнийгээ боловсруулах, ашиглахад чиглэгдсэн бүтээл болжээ. 26.34(1) A-48 /БУН-7ш, ГНОФ-10ш/ Т-18890-18892 ГАЗАР ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААН Газар зүйн мэдээллийн системийн үндэс: Сурах бичиг/ Rolf A. de By; Yola Georgiadou; Richard A. Knippers; Menno-Jan Kraak; Yuxian Sun; Micheal J.C. Weir; Cees J.van Westen. -2дахь хэвл.- УБ.: МУИС Пресс, 2016.-345х.-(Дэлхий Судлал ба Газарзүй Мэдээллийн Системийн Олон Улсын Институт) -ISBN: 978-99973-3-220-2. Газар зүйн мэдээллийн системийн анхан болон дунд шатны сургалтанд ашиглах зориулалттай энэ номонд байгалийн олон янзын үзэгдлийн талаар дурдаж, тэдгээр юмс үзэгдлийг газар зүйн мэдээллийн системийн тусламжтайгаар хэрхэн дүрсэлж болох, газар зүйн мэдээлэл, өгөгдөл боловсруулах систем, орон зайн мэдээний чанар, дэлхийн орон зайг тодорхойлогч тогтолцоо, байршлын алдаа болон хиймэл дагуулд суурилсан байршил тогтоох систем, мэдээг цуглуулах, системд оруулах, хэрэглээнд бэлтгэх, мэдээг хэрхэн ойлгомжтой, энгийн байдлаар дүрслэн харуулж болох талаар шинжлэх ухааны үндэслэлтэй, логик дэс дараалалтай, энгийнээр тайлбарлажээ. 26.82я73 Г-16 /БУН унш-12ш, ГНОФ-5ш/ Т-18893-18895 РАДИО ЭЛЕКТРОНИК Махгал Г., Мөнгөнсүх Ш. Статистик програмчлалын R хэл: Анхан шатнаас мэргэжлийн түвшинд /Ред. Б.Магсаржав.- УБ.: Адмон, 2017.-210х.- ISBN: 978-99978- 0-753-3. R хэл нь орчин үеийн статистикчдын эзэмшсэн байх үндсэн мэдлэг чадваруудын нэг болсон бөгөөд дэлхий дахинд түүний хэрэглээ цаашид ч өсөн нэмэгдэх хандлагатай байна. Энэхүү номыг ашиглан статистик програмчлалын R хэлийг бие даан сурч эзэмшихэд танаас програмчлалын хэлний ямар нэгэн суурь мэдлэг үл шаардах бөгөөд статистикч таны ширээний ном байх болно. 32.973-018.2 М-30. /БУН унш-12ш, ГНОФ-5ш/ Т-19040-19042 ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№03.2017-10-30 5 ХИМИЙН ТЕХНОЛОГИ. ХИМИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ Эрдэнэбат Ц. Цемент, бетоны хими: Мэргэжилтнүүдийн гарын авлага /Хян. Г.Самдан. -Анхны хэвл.- УБ.: МУИС-ийн хэвлэх үйлдвэр, 2017.- 220х.(МУИС.ХШУИС. Шинэ материал судлалын төв).-ISBN: 978-99978-0-651-2. Энэхүү бүтээл нь бетоны жигд бөгөөд бат бэх орших шинж чанарууд нь хэрхэн цементийн шинж чанар ба онцлогоос үндсэндээ хамаардаг талаар өгүүлнэ. Портланд цемент нь дэлхий дээрх хамгийн түгээмэл хэрэглэгддэг цементийн төрөл бөгөөд түүнчлэн газрын хөрсийг тогтворжуулах зарим тохиолдолд хаягдлыг хатууруулж тогтворжуулах болон газрын тосны ордын ашиглалт зэрэгт мөн өргөнөөр ашиглагддаг байна. 35.41я7 Э-73 /БУН унш-8ш, ГНОФ-5ш/ Т-19053-19054 Самдан Г. Сульфоалюмоферритлэг цемент, түүнд тулгуурласан тусгай зориулалтын цемент гарган авах хими технологийн үндэс.- УБ.: МУИС-ийн хэвлэх үйлдвэр, 2017.- 219х.- ISBN 978-99978-0-631-4. Энэ номонд монгол орны цементийн үйлдвэрүүдэд хэрэглэж байгаа үндсэн түүхий эд, сульфоцемент гаргаж авах түүхий эд, байгалийн түүхий эд, үйлдвэрийн хаягдал ашиглаж эрдэсжүүлсэн цемент ба идэмхий орчинд тэсвэртэй, өндөр маркийн холимог цемент гаргаж авах, мөн тусгай зориулалтын цагаан цемент, галд тэсвэртэй цемент, идэмхий орчинд тэсвэртэй сульфатжуулсан өндөр маркийн цемент үйлдвэрлэх, үйлдвэрт туршсан ажлын үр дүнгийн үзүүлэлтүүдийн талаар өгүүлжээ. 35.41 С-25 /БУН унш-3ш/ Т-19090-19091 Ерөнхий хими / П.Мөнхбаатар, Б.Бямбагар, Ж.Бүдсүрэн ба бус; Ред. П.Мөнхбаатар.- УБ.: ШУТИС хэвлэлийн газар, 2017.- 496х.- ISBN 978-99929-2-725-0. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн инженер технологийн болон бусад их дээд сургуулиудын химийн бус мэргэжлийн ангийн оюутнуудад зориулагдсан энэ номонд химийн ухааны судлах зүйл, үндсэн ойлголт, атом молекул, химийн нэгдлүүд, химийн урвал, усан уусмалд явагдах урвалууд, хийн хуулиуд, орбиталууд, үелэх систем, химийн холбоо түүний төрлүүд, бодисын төлөв байдал, хүчил, чөлөөт энерги, цахилгаан үүсгүүр, металл биш элементүүд, цөмийн төрлүүд, химийн үйлдвэрлэлийн талаар дэлгэрэнгүй, ойлгомжтой бичжээ. 24.1 Е-70 /БУН унш-3ш, ГНОФ-5ш/ Т-18818-18819 ОЙН АЖ АХУЙН ШИНЖЛЭХ УХААН Пунсалдулам Б. Монголын газар тариалангийн түүх: Тэргүүн дэвтэр: 1900-1958 / Хян. Ж.Урангуа.- УБ.: Бэмби сан, 2017.- 212х.- ISBN 978-99978-0-595-9. Зохиогч ХХ зууны эхний 60-аад жилийн газар тариалангийн хөгжлийн түүхийг судлахдаа төрөөс газар тариалангийн талаар баримталсан чиг бодлого, түүнийг ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№03.2017-10-30 6 амьдралд хэрэгжүүлсэн арга хэлбэр, байгаль газар зүйнхүчин зүйлс, техник технологийн ололт, боловсон хүчин, инженер-агрономчдын хагамж зэрэг асуудлыг нэлээд цогц байдлаар шинжлэн авч үзжээ. Зохиолын энэхүү тэргүүн дэвтэр нь он цагийн хувьд 1900-1958 оныг хамарч байна. 41.4(1) П-88 /НУН унш-8ш/ Т-19082-19084 Монгол орны ойн таксацын лавлах /Ч.Доржсүрэн, Ч.Дугаржав, З.Цогт, Г.Цэрэндаш, Ц.Чулуунбаатар; Ред. Ж.Цогтбаатар, Н.Баатарбилэг. -УБ.: Бэмби сан, 2012.-263х. - ISBN: 978-99962-3-134-6. Монгол орны ойн таксацын лавлах бүтээлд Монгол орны ойн ургамалжлын мужлал, ойн өндрийн бүслүүрийн онцлог, ойн үндсэн хэв шинжийн тодорхойлолт, ойн таксацийн бүртгэл тооллого хийх, түймрийн аюулыг үнэлэх аргачлал, тодорхой бүс нутгийн хэмжээнд боловсруулсан модны эзлэхүүний ба өсөлтийн явцын хүснэгт, ишний бүдүүний үеллээр хэрэгцээний модны гарцыг тодорхойлох таваарын болон сортиментийн хүмнэгт зэргийг багтаасан бөгөөд ойн салбарын байгууллага, мэргэжилтэн, багш, оюутан нарт зориулав. 43.4(1)я2 М-69. /БУН унш-12ш/ Т-18885-18886,19426-19430 НИЙГМИЙН ШИНЖЛЭХ УХААН Ганхуяг Д. Монголчууд та нар юу юм?!: Боть-I (2008-2010 он).- УБ.:Мөнхийн үсэг, 2016.-570х. -ISBN: 978-99973-58-42-4. Судлаач Х.Д.Ганхуяг 2,400,000 хандалттай Монголын хамгийн том блог хөтөлдөг бөгөөд нийгмийн зөрчилт асуудал болгоныг судалж, системийн шинжилгээ хийж сардаа 8-12 өгүүлэл бичдэг ажээ. Өөрийнхөө бичсэн судалгаа, шинжилгээний өгүүллүүдээ оноор нь ялган эмхэтгэж 3 боть болгон толилуулж байна. Энэ 1-р ботид “Төр хийгээд бидний эрсдэл”, “Төргүй хууль, хуульгүй төр”, “Оюуны хулгайгаа болиоч ээ.”, “Сонгууль болгон луйвраар эхлэх ёстой юу?”, “Цагаан хэрээ”, “Залуу судлаачдад өгөх зөвлөмж №1-11”, “Орденгоос одон хүртэл”, “Удирддаг юмыг төр гэдэг”, “Чимээгүй сонгууль”, “Энхбаяризмын сүүлчийн оролдлого”, “76 Тэрбумын төр”, “Бүгдээрээ саятан болцгооё”, “Панмонголизм”, “Өөдрөг үзэл”, “Үнс үү алт уу”, “Хувалз-1” зэрэг 100 гаруй өгүүллүүд оржээ. 60.(1) Г-23 /НУН унш-7ш/ Т-18847-18849 Ганхуяг Д. Шинжлэх ухаан наашаа луйварчид цаашаа: Боть-II (2011-2013 он).- УБ.: Мөнхийн үсэг, 2016.-818х. -ISBN: 978-99973-58-43-1. Судлаач Х.Д.Ганхуяг 2,400,000 хандалттай Монголын хамгийн том блог хөтөлдөг бөгөөд нийгмийн зөрчилт асуудал болгоныг судалж, системийн шинжилгээ хийж сардаа 8-12 өгүүлэл бичдэг ажээ. Өөрийнхөө бичсэн судалгаа, шинжилгээний өгүүллүүдээ оноор нь ялган эмхэтгэн 3 боть болгон толилуулж байна. Энэ 2-р ботид “Бас нэг нууц гэрээ”, “Дээрэмчдийн нам мандтугай”, ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№03.2017-10-30 7 “Уранаар хутгасан бантан”, “Хувьцааныхаа үнэтэйг хулхидуулахаараа мэднэ”, “Цөмийн хаягдал нь аль эртнийх”, “Жолооны ардах архи”, “Монголд сонгууль л болдог”, “Монголыг тойрсон нүүрс”, “Муусайн олигархууд”, “Социализмаас авсан юм”, “Монгол менталитет”, “Баабар балайтах тоолонд”, “Монгол банкны доромжлол”, “Хасбуу тамга хаа байна”, “Хулхидах урлаг”, “Энхбат бид хоёрын маргаан” зэрэг 200 гаруй өгүүллүүд оржээ. 60.(1) Г-23 /НУН унш-7ш/ Т-18850-18852 Ганхуяг Д. Монгол улс том уу жижиг үү: Боть-III (2014-2016 он).- УБ.: Мөнхийн үсэг, 2016.-838х. -ISBN: 978-99973-58-45-5. Судлаач Х.Д.Ганхуяг 2400 000 хандалттай Монголын хамгийн том блог хөтөлдөг бөгөөд нийгмийн зөрчилт асуудал болгоныг судалж, системийн шинжилгээ хийж сардаа 8-12 өгүүлэл бичдэг ажээ. Өөрийнхөө бичсэн судалгаа, шинжилгээний өгүүллүүдээ оноор нь ялган эмхэтгэн 3 боть болгон толилуулж байна. Энэ 3-р ботид “Rio tinto юу хийж байна”, “Америк зан”, “Бүдүүлэг залуучууд”, “Зэсийн асуудал босч ирэв”, “Монгол банкны маапаан”, “Намын нэр төр”, “С.Баярын түүхий хоол”, “Хятад ухаан”, “Элсний 13 гэж.”, “Золиос ба хүлээс”, “Монгол тийм муухай юу”, “Үндэстнээ аварсан санхүүчид”, “Хаос хийгээд улс мөхөөх технологи”, “Хэлмэгдэл гэж”, “Цэвэр соёл хийгээд монгол хэл соёлын тухайд”, “АН-ын тэнэг зодоон”,“Далд засаглал”, “Өрөг ба хориг”, “Ч.Сайханбилэгийн компанийн засаглал”, “МАН-д болсон явдал”, “Эвсэхийн зовлон”, “Хутга тулгасан эв нэгдэл” зэрэг 150 гаруй өгүүллүүд оржээ. 60.(1) Г-23 /НУН унш-7ш/ Т-18853-18855 ТҮҮХИЙН ШИНЖЛЭХ УХААН Баярсайхан Д. Хүлэгэ хаанаас абу са ид хүртэл: Ил-Хаадын тухай өгүүллүүд / Ред. Ж.Ичинхорлоо.- УБ.:МУИС., 2016.- 245х.- ISBN 978-99973-42-82-9. Энэхүү ганц сэдэвт зохиолоор ил-хаадын улс төрийн түүхийг ил-хаад тус бүрийн бие хүний онцлог, Иран болон Кавказ, Бага Ази, Афганистан, Сири, Палестины нутгийг захирч байсан зарим монголчуудын тухай товч өгүүлсэн. Толь бичигт газар шим ертөнц, хүний бие эрхтний бүтэц, цаг хугацаа, орон зай, он тоолол, улирал, газар зүй, нэхмэл сүлжмэл, бөс бараа, ургамал, амьтан, хоол хүнс, өнгө будаг, зэр зэвсэг, тооны ухаан