ᠴᠠᠭ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ ᠲᠣᠪᠴᠢ ᠲᠡᠦᠬᠡ
ЦАГ ХУГАЦААНЫ ТОВЧ ТҮҮХ ИХ ТЭСРЭЛТЭЭС ХАР НҮХ ХУРТЭЛ СТЕФЕН В. ХОКИНГ МОНСУДАР “М0НСУДАР“ хэвлэлийн газраас эрхлэн гаргав. Улаанбаатар 2004 он СТЕФЕН В. ХОКИНГ ЦАГ ХУГАЦААНЫ ТОВЧ ТҮҮХ ИХ ТЭСРЭЛТЭЭС ХАР НҮХ ХҮРТЭЛ Орчуулгыг НАРНУД Ц.НЯМСУРЭН Орчуулгыг хянасан Б.ДАГЗМАА Ч.БАЯРХҮҮ Хэвлэлийн эхийг «ТАЛЫН САЛХИ» студи ГАРЧИГ Талархал 5 Удиртгал 8 1 Орчлон ертөнцийн талаарх бидний төсөөлөл 11 2 Орон зай, цаг хугацаа 26 3 Тэлж байгаа орчлон ертөнц 49 4 Тодорхойгүйн зарчим ' 68 5 Бөөмс ба байгаль дахь хүчнүүд 78 6 Хар нүх 96 7 Хар нүх тийм ч хар биш 115 8 Орчлон ертөнцийн үүсэл, мөхөл 131 9 Цаг хугацааны чиг 160 10 Физикийн нэгдэл 171 Дүгнэлт 186 Альберт Эйнштейн 191 Галилео Галилей 193 Исаак Ньютон 195 Нэр томъёоны тайлбар . 197 “ЦАГ ХУГАЦААНЫ ТОВЧ ТҮҮХ “ номоороо Стефен Хокинг олон жил мөрөөдсөн хүслээ биелүүлж, энэ үеийн хамгийн агуу нь байж болох оюуны их аялалд оролцох хосгүй боломжийг жирийн хүмүүст олгохын ялдамд гайхал төрүүлэм мэдлэг ухаанаа өргөн олон уншигчидтай хувааяцаж байна. Цаг хугацаанд эхлэл байсан уу? Цаг хугацаа буцаж ухрах уу? Орчлон ертөнц хязгаартай юу, үгүй юу? Энэ бол орон зай цаг хугацааны гүнд одоо болтол хадгалагдан буй нууцыг дэлгэхээсээ өмнө сансар огторгуйн тухай хамгийн чухал онолуудыг Ньютоноос Эйнштейнийг хүртэл тоймлон авч үзсэн энэхүү номонд хэлэлцэх гайхамшигт асуултуудын зарим нь л юм. “Эйнштейнээс хойших шинжлэх ухааны суут ухаантнуудын нэг “DALLҮ ЕХРКЕSS Маш ээдрээтэй ойлголтуудыг өдөр тутмын амьдралаас авсан жишээгээр энгийн, наргиантай болгож гайлбарлах багш хүний төрөлх авъяастай нь илт байна. NEW ҮОRК Т1МЕS Стефсн Хокинг бага зэргийн наргиа, дотоод сэдэл, онолын нотолгоо, шинжлэх ухааны таамаглалдаа бидний анхаарлыг хандуулах тэр агшинд цаг хугацааны товч туүх өрнөдөг. NEW ҮОRK ТIMЕS ВООК REVIEW “ Жирийн уншигчдад зориулсан, одон орны физикийн тухай хамгийн шилдэг цорын ганц ном “ ВООLIST “Энэ ном бол ‘TOUR DE FORCE’ ТНЕ SСОТSMАN ТАЛАРХЛЛ Энэхуу номыг Жейнд зориулав, 1982 онд Харвардад Лёбовын багц лекцийг уншсаныхаа дараа би орон зай цаг хугацааны тухай хялбаршуулсан ном бичиж үзэхээр шийдсэн юм. Тэр үед эртний орчлон ертөнц, хар нүхний тухай олон тооны ном байсны дотор Стивен Вайнбергийн «Эхний гурван хором» шиг сайн ном, энд нэрийг нь дурдахын хэрэггүй муу ном ч байсан билээ. Гэхдээ орчлон судлал болон квант онолыг судлах хүслийг надад төрүүлсэн орчлон ертөнц хаанаас үүссэн бэ? яаж, яах гэж үүссэн бэ? тэр мөхөх үү, хэрэв мөхөх бол яаж мөхөх вэ? зэрэг асуудлыг тэдний нэг нь ч хөндөөгүй юм шиг санагддаг. Эдгээр асуултыг бид бүгдээрээ сонирхдог. Гэтэл эдгээр асуудлыг шийдэхэд тусладаг математикийн учрыг цөөн тооны мэргэжилтэн л ойлгож чадахаар тийм их мэдлэг, ур чадвар шаардсан шинжийг орчин үеийн шинжлэх ухаан олжээ. Гэхдээ орчлон ертөнцийн үүсэл, цаашдын хувь заяаны талаарх үндсэн төсөөллийг математикгүйгээр шинжлэх ухааны боловсрол олоогүй хүмүүст ч ойлгомжтойгоор илтгэн өгүүлж болно. Үүнийг л би энэ номдоо гүйцэлдүүлэхийг хичээсэн юм. Ингэж чадсан эсэхийг минь уншигчид шүүнэ биз ээ. Номонд орсон томъёо бүр худалдан авагчдын тоог хоёр дахин бууруулдаг гэж надад хэлж байсан. Тэгэхэд нь би ямар ч томъёогүйгээр асуудалд хандахаар шийдсэн юм. Гэлээ ч эцсийн эцэст нэг л томъёо, Эйнштейний алдарт E=mc 2 томъёог орууллаа. Энэ нь чадварлаг уншигчдын маань тэн хагасыг үргээчихгүй гэдэгт би итгэж байна. Хажуугийн хатингиралт хатуурал буюу хөдөлгөөний мэдрэлийн эсийн өвчнөөр өвдсөнийг минь эс тооцвол бусад бүх зүйлд намайг аз түшиж байлаа. Эхнэр Жейн, хүү Роберт, Тимми, охин Люси нарын маань надад үзүүлсэн тусламж дэмжлэг амьдралын хэвийн байдалдаа эргэн орж, ажилдаа амжилт гаргах бололцоо олгосон. Онолын физикийг сонгосон маань бас аз болов, учир нь тэр бүхэлдээ ой ухаанд минь байсан юм. Тэгэхээр миний биеийн доройтол ноцтой саад болоогүй. Шинжлэх ухааны найз нөхөд минь бүгдээрээ туйлын их дэмжлэг үзүүлж байлаа. Ажлын маань эхний, «сонгодог» үед ойрын туслагч, хамтрагчид маанъ Рожер Пенроуз, Роберт Герок, Брендон Картер, Жорж Эллис нар байв. Надад тусалж, хамтран ажилласан тэдэндээ талархаж байна. Эллистэй хамтран бичсэн «Орон-цогийн том хэмжээний бутэц» ном 1973 онд хэвлэгдсэнээр энэ үе өндөрлөсөн юм. Уг номоос нэмэлт мэдээлэл авч болно гэж уншигчдадаа зөвлөмөөргүй байна. Учир нь тэр ном хэтэрхий математик шинжтэй, тэгээд ч уншихад хүнд. Тэр үеэс хойш илүү ойлгомжтой бичиж сурсан гэдэгтээ би итгэлтэй байдаг. 1974 оноос эхэлсэн ажлынхаа хоёр дахь, «квантын» үедээ Гарри Гибсон, Дон Пейж, Жим Хартл нартай голлон ажилласан юм. Тусламж гэдэг үгийн шууд утгаар ч, шилжсэн утгаар ч тусламж үзүүлсэн тэдэндээ болон шавь нартаа би маш их талархаж байна. Щавь нараасаа хоцрохгүй байх хэрэгцээ шаардлага намагт шигдэхээс намайг аварсан хамгийн чухал түлхэц болсон гэдэгт би итгэдэг. Энэ номыг боловсруулахад шавь нарын маань нэ! Брайн Уитт их тус хүргэсэн билээ. Номынхоо анхны нооргийг биччихсэн байсан 1985 онд би уушигны хатгалгаа туслаа. Төвөнхөд гуурс суулгах хагалгаа хийлгэх хэрэгтэй болж, хагалгааны дараа би ярьж чадахаа больсон юм. Ингээд харилцах боломжоо бараг алдав. Номоо дуусгаж чадахгүй нъ дээ гэж тэр үед бодож байлаа. Гэвч Брайн номыг засаж сайжруулахад төдийгүм Калифорнийн Саннивелийн Words plus Ins компанийн Волт Волтошоос надад бэлэглэсэн. харилцааны Living center программыг ашиглаж сурахад минь тусалсан. Энэ программын тусламжтайгаар ном, өгүүлэл бичиж, Санннвелийн өөр нэг компани Speech Р1uz-аас надад бэлэглэсэн яриа нийлэгжүүлэгчийн тусламжтайгаар хүмүүстэй ярьж чаддаг болов. Дэвид Мэйсон энэ нийлэгжүүлэгчийг жижигхэн персонал компьютерийн хамт тэргэнцэрт минь суурилуулж өгсөн юм. Энэ систем бүдийг өөрчилсөн билээ. Үнэндээ би одоо дуу хоолойгоо алдахаас өмнөх үеэсээ илүү дээр харилцаж чаддаг болсон. Номын анхны хувилбартай танилцаж, энэ номыг сайжруулахад тус болох зөвлөгөө өгч байсан хүмүүст талархал илэрхийлье. Ялангуяа, Ваntam bоокs хэвлэлийн газрын редактор Петер Гуззарди маань сайтар тайлбарлагдаагүй гэж үзсэн зүйлсийнхээ тухай санал асуулгатай захидлуудыг ар араас нь илгээж байлаа. Зөвлөгөө, залруулгын маш урт жагсаалтыг хүлээн аваад би маш их цочирдсоноо хүлээх хэрэгтэй гэвч Г'уззардигийн зөв байсан. Гуззарди алдааг минь түншиж байсны ачаар энэ ном сайн болсон гэдэгт би итгэдэг. Би өөрийн туслагч Колин Вилльямс, Дэвид Томас. Реймонд Лэфлемм нартаа, нарийн бичиг Жуди Фелл. Энн Ральф Щерил Биллингтон, Сьго Мэйси болон сувилагч нартаа гүн талархлаа илэрхийлье. Гонвилл-энд-Кайюс-Коллеж, Шинжлэх Ухаан, Техникийн Судалгааны Хороо, Леюерхулм, Мак-Артур, Нуффилд. Ральф Смитийн Сангаас шинжлэх ухааны судалгаа эмнэлгийн бүх зардалыг даагаагүйсэн бол би юунд ч хүрч чадахгүй байсан. Тэдэнд маш их талархаж байна. Стефен Хокинг 1987 оны 10 сарын 20 Удиртгал Бид ертөнцийн талаар бараг юу ч мэдэхгүй амьдарч байна. Амьдралыг тэтгэгч нарны гэрлийг үүсгэдэг механизмийн тухай, огторгуйд биднийг унагачихалгүй дэлхий дээр барьж байдаг таталцлын тухай ч юмуу эсвэл биднийг бүрдүүлдэг, бүтцээс нь бид өөрсдөө гол төлөв хамаардаг атомын тухай төдий л сонирхохгүй байна. Байгаль яагаад ийм байдаг вэ, огторгуй хаанаас үүссэн бэ, эсвэл тэр эндээ л байсан уу, хэрэв цаг хугацаа хэзээ нэг цагт буцаж ухарвал үр дагавар шалтгааныхаа өмнө байх уу, үгүй юу, хүн төрөлхтний танин мэдэхүйд эцсийн зааг бий юу гэдгийг бодож суудаг хүн (ийм нухацтай асуулт тавьдаггүйгээ ч сайн мэдэхгүй) хүүхдүүдийг эс тооцвол ховор ажээ. Юуг хар нүх гэх вэ, бодисын хамгийн жижиг хэсэг юу вэ, яагаад бид өнгөрснийг мэддэг, ирээдүйг мэддэггүй вэ, хэрвээ эхлээд эмх замбараагүй байсан бол одоогийн, харагдахуйц эмх цэц яаж бий болов, яагаад орчлон ертөнц оршин байна вэ гэдгийг мэдэхийг хүсдэг хүүхдүүд ч байдаг, би тэдэнтэй тааралдаж байсан. Эцэг эх, багш нар эдгээр асуултын ихэнхэд мөрөө хавчин хариулах эсвэл ой ухаанд нь бүүр түүрхэн хадгалагдан үлдсэн шашны домгоос эш татах үзэгдэл нийгэмд маань байсаар л байна. Иймэрхүү асуулт хүний ойлгохуйн хязгаарлагдмал байдлыг тодорхой илэрхийлдэгээс заримд нь эдгээр асуулт таалагддаггүй аж. Гэтэл философи, байгалийн шинжлэх ухааны хөгжил иймэрхүү асуудлын ачаар үндсэндээ урагш ахисан билээ. Иймэрхүү төрлийн асуулт тавихыг хүсдэг насанд хүрэгчдийн тоо нэмэгдэж байгаа ба тэд заримдаа нилээд хмчпрхалтай хариултыг сонсож байна, Бидмаш багыгч, маш томыг ч аль алиныг нь хамрах үүднээс судалгааныхаа хпиаг атомруу ч, одруу ч ижилхэн тэлж байна.1974 оны хавар, сансрын «Викинг» хөлөг Ангараг дээр газардахаас хоёр орчим жилийн өмнө би Лоядонгийн Вангын Нийгэмлэгээс зохион байгуулсан, харь гарагийн иргэншлийг хайх бололцоог хэлэлцсэн бага хуралд оролцон Англид байлаа. Завсарлагааны цагаараа зэргэлдээх танхимд болж байгаа олон хүнтэй хурлыг сонирхон тийш орсон юм. Тэгээд би шинжлэх ухааны ахмад байгууллагуудын нэг болох Вангийн Нийгэмлэгт шинэ гишүүн элсүүлэх, эртний нэгэн заншлын гэрч болж байгаагаа төдөлгүй ойлгосон билээ. Тэргүүн эгнээнд, тихир дутуу хүний тэргэнцэрт суусан нэгэн залуу эхний хуудсуудад нь Исаак Ньютоны гарын үсэг хадгалагдан байдаг номонд нэрээ ихэд удаан бичив. Түунийг бичиж дуусахад алга ташилт нижигнэсэн юм. Стефен Хокинг тэр үед алъ хэдийн домог болчихсон байлаа. Өнөөдөр Хокинг Кембрижийн Их Сургуульд тэр нэгэн цагт Ньютон, хожим П.А.М. Дирак-нэг нь хамгийн томийг нөгөө нь хамгийн багыг судалж байсан алдарт хоёр судлаачийн хүртэж байсан Люкасийн нэрэмжит математикийн Профессор болжээ, Хокинг бол тэдний зүй ёсний залгамжлагч мөн. Мэрэгжлийн биш хүмүүст зориулап туурвисан Хокингийн энэхүү анхны ном нь өргөн олон уншигчдад тустай олон зүйлийг агуулсан байна. Ком агуулгынхаа багтаамжаар төдийгүй, зохиогчийнхоо оюун ухаан хэрхэн ажилладагийг үзүүлж байгаараа сонирхолтой. Та бүхэн энэ номноос физик, одон орон, орчлон судлал хийгээд эр зоригийн огтолцлол дээрх тодорхой нээлтийг олж харна. Гэхдээ энэнь бас Бурханы тухай . тэгэхдээ Бурхан байхгүйн тухай ном байж мэдэх юм. Бурхан гэдэг үг энэ номонд олонтоо тааралдана. Орчлон ертөнцийг туурьвиж байхдаа Бурханд ямар нэг сонголт байсан болов уу гэсэн Эйнштэний алдарт асуултын хариуг олох эрэлд Хокинг морджээ. Хокинг, өөрийнх нь бичсэнчлэн, Бурхны санааг ойлгож мэдэхийг оролдсон байна. Энэ хайгуулын явцад одоогоор хүрээд буй үр дүн нь бүр ч гайхалтай агаад орчлон ертөнц орон зайд хил хязгааргүй. цаг хугацаанд эхлэл, төгсгөлгүй, Бүтээгчийн хувьд хийх зүйл үгүй ажээ. Карл Саган Нью-Йорк, Итак Корниллын Их Сургууль ИХ ТЭСРЭЛТЭЭС ХАР НҮХ ХҮРТЭЛ Орчлон ертонцийн тухай бидний төсөөлөл Нэг удаа алдартай нэгэн эрдэмтэн (түүнийг Бертран Рассел байсан гэлцдэг) одон орны талаар олон нийтэд зориулсан лекц уншжээ. Тэрээр дэлхий нарыг, нар өөрөө манай галактик гэгдэх оддын том чуудганы төвийг тойрон хэрхэн эргэдэгийг тайлбарлаж л дээ. Лекцийн төгсгөлд танхимын арын эгнээнээс хижээл насны, жижигхэн хатагтай босоод «Бидэнд ярьсан бухэн чинь дэмий зүйл байна. Үнэн хэрэгтээ дэлхий чинь аварга яст мэлхийн нуруун дээр байгаа хавтгай таваг гом» гэв. Эрдэмтэн маань эелдэгхэн инээмсэглээд «Харин яст мэлхий гоун дээр тогтдог вэ?» гэхэд «Хүү минь, чи үнэхээр ухаантай хүү байна. Яст мэлхий өөр нэг яст мэлхий дээр, тэр нъ бас яст мэлхий дээр, гэх мэтээр доошлоно доо» гэж өнөөх хатагтай хариулсан гэдэг. Орчлон ертөнц яст мэлхийн эцэс төгсгөлгүй цамхаг болох тухай ийм төсөөлөл бидний ихэнхэд инээдтэй санагдана, гэхдээ яагаад бид өөрсдийгөө илүү зөв мэддэг гэж боддог вэ? Орчлон ертөнцийн талаар бид юуг мэддэг вэ, үүнийгээ бид яаж мэдсэн бэ? Орчлон ертөнц хаанаас үүссэн, одоо хаашаа явж байна? Орчлон ертөнцөд эхлэл байсан уу, хэрэв байсан бол түүнээс өмнө юу болсон бол? Цаг хугацааны мөн чанар юу вэ? Тэрээр хэзээ нэг цагт зогсох уу? Зарим талаар гайхамшигт шинэ техникийн ачаар бий болсон физикийн сүүл үеийн ололтууд аль эрт тавигдсан асуултуудын заримынх нь ч болов хариултыг эцэслэн олоход хүргэж байна. Цаг хугацаа өнгөрч, эдгээр хариулт дэлхий нарыг тойрон эргэдэг гэдэг шиг илэрхий болж ч магад, эсвэл яст мэлхийн цамхаг гэдэг шиг инээдтэй зүйл ч болж магад. (Аль нь ч байлаа гэсэн) цаг хугацаа л үүнийг шийднэ. Бүр МЭӨ 340 оыд Грекийн философич Аристотель «Тэнгэр огторгугш тухай» хэмээх номондоо дэлхий хавтгай биш, харин бөөрөнхий гэдэгт итгүүлэх хоёр чухал баримтыг гарган тавьжээ. Нэгд, сарны хиртэлт нар, сарны хооронд дэлхий ороход тохиодог гэдгийг Аристотель ойлгосон байна. Дэлхий саран дээр ямагт дугуй сүүдэр тусгадаг, энэ нь дэлхий бөмбөрцөг хэлбэртэй байхад л боломжтой. Хэрэв дэлхий хавттай, зээрэнцэг хэлбэртэй байсан бол нар зээрэнцэгийн тэнхлэг ташаа байрлах үед л хиртэлт үргэлж тохиодог биш бол сүүдэр нь сунасан зууван хэлбэртэй байх байсан. Хоёрт, аялал жуулчлалын туршлагаасаа грекчүүд өмнөд бүсүүдэд Алтан гадас умардынхаас доор харагддагийг мэддэг байлаа (Алтан гадас умард туйлын харалдаа байрладаг учраас тэр нь умард туйлд байгаа ажиглагчийн эгц дээр, харин экватор дээрх ажиглагчийн хувьд тэнгэрийн хаяанд байгаа мэт харагддаг). Алтан гадас одны харагдах байдал Египет, Грек хоёрт ялгаатай байдгийг мэдээд Аристотель дэлхийн тойргийн урт 400000 үетэй тэнцүү гэдгийг ч тооцоолон гаргажээ. Үе гэдэг нь ямар хэмжигдэхүүн болох нь тодорхойгүй боловч энэ нь хоёр зуун яард орчим бөгөөд чингэвэл Аристотелийн хийсэн тооцоо өнөө хүлээн зөвшөөрдөг утгаас барацаалбал хоёр дахин их байгаа юм. Дэлхий бөмбөрцөг хэлбэртэй гэдэг дээр грекчүүдэд гурав дахь баримт ч байжээ. Хэрэв дэлхий бөөрөнхий биш юм бол бид яагаад тэнгэрийн хаяанаас гарч ирж байгаа хөлөг онгоцны дарвуулыг эхэлж хараад, дараа нь хөлөг онгоцыг өөрийг нь хардаг вэ? Дэлхий хөдөлгөөнгүй, харин нар, сар, од, эрхэс түүнийг тойрон тойрог замаар эргэдэг гэж Аристотель боддог байлаа. Тэрээр дэлхий бол орчлон ертөнцийн төв, харин тойрог хөдөлгөөн бол хамгийн төгс хөдөлгөөн мөн гэсэн зөнч үзэлдээ итгэдэг байсан учраас ийн үзжээ. Энэ санааг орчлон судлалын бүхэл бүтэн загвар болгон II зуунд Птолемей хөгжүүлсэн юм. Дэлхий нь сар, нар, одод, тоолон тэр үед мэдэгдэж байсан Буд, Цолмон, Ангараг, Бархасбадь, Санчир гэсэн таван гараг, нийт найман чүрээгээр хүрээлүүлэн төвд нь оршино (зураг 1.1). Харин I арагууд зохих хүрээндээ баригдан, тэнгэр огторгуйд ажиглагдах нилээд нарийн нийлмэл замуудыг нь тооцож болохуйц бага тойргоор хөдөлдөг. Хамгийн гаднах хүрээнд бие биенээсээ ижил зайд түгсэн, бүгд нийлээд нэгэн цул болж тэнгэр огторгуйгаар замнадаг үл-хөдлех. одод байрлана. Уг хурээний цаана юу байрладагийг годорхой тайлбарлаагүй байдаг ч ямарч тохиолдолд энэ (зураг1.1) нь хүн төрөлхтний ажиглан хүртдэг орчлон ертөнцийн хэсэг огтхон ч биш ажээ. Птолемейн загвар нь огторгуй дахь тэнгэрийн эрхэсийн байрлалыг урьдчиланхэлэхэд зориулагдсан нилээд сайн тогтолцоо байлаа. Гэхдээ тэдний байрлалыг урьдчилан хэлэхийн тулд сарны туулах зам зарим газраа дэлхийд хоёр дахин ойртдог гэсэн үндэслэлийг Птолемей дэвшүүлэх ёстой болжээ! Энэ нь нэг байрлалдаа сар бусад байрлалаасаа хоёр дахин том болж харагдах естой гэсэн үг! Птолем