《ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠨ ᠨᠢᠭᠤᠴᠠ ᠲᠤᠪᠴᠢᠶᠠᠨ》 ᠺᠢᠷᠢᠯ ᠦᠰᠦᠭ ᠢᠶᠠᠷ
1 2 УДИРТГАЛ Хүн төрөлхтний соёл нь бичиг, зохиолтой гүн холбогдолтой. Аливаа үндэстний аж ахуй ба соёлын хөгжилт нь ургамал мэт өсөж ирэхэд түүний ишийн хумьсан товч дэлгэж, уран зохиолын цэцгийг нээнэ. Үндэстэн бүрд ийм уран зохиолын анхны цэцэг, дурсгалт бичиг байна. Орост Х зууны үед зохиогдсон “Игорийн Хорооны үг” гэдэг сайхан зохиол бий. Гүржид XII зууны үед Шота Руставелийн зохиосон “Барсан хэвнэгт баатар” гэдэг шүлэглэсэн зохиол бий. Францад “Роландын дуулал” гэдэг их Карл хааны байлдааны түүхийгавч бичсэн зохиол бий. Грект “Илиада Одиссей” гэдэг хэдэн мянган жилийн урьд зохиогдсон сайхан үлгэр бий. Тэрчлэн манай монгол үндэстний анхны түүхт дурсгалын зохиол бол Монголын нууц товчоо гэдэг зохиол мөн. Нууц товчоог олон үндэстний эртний уран зохиолын нэрт дурсгалын бичгүүдтэй зэрэгцүүлэн тавьж жишээлэн хэлэлцэж болно. Тэр эрт холын цагт монголын ард түмний дотор уран үгийг холбож, түүхт их явдлыг найруулан бичих цэцэн билэгтэй, гэгээн боловсролтой хүмүүс байсан байан. Нууц товчоог зохиосон хүни йнэр байхгүй бөгөөд нууц товчооны дэвтрийн тоо хуваарь тодорхойгүй. 15 буюу 12 дэвтэр болж хуваарилагдах боловч 1908 онд хятадын нэг эрдэмтэн Ей Дэ- хуй оршил бичиж гаргасан Юань улсын үеийн дармал Нууц товчооны эхэд 12 дэвтэр байна. Энэ нь чухам үнэн хуваарь мөн болоод тэргүүн арван дэвтэр нь урьд зохиогдсон ба дараа нэмсэн нь хоёр дэвтэр болно. Энэ нэмэлт хоёр дэвтэрт Өгэдэй хааны үеийн явдлыг бичсэн ба нөгөө уул зохиол арван дэвтэрт Монголын анхны гарлаас аваад Чингис хааны эцэс хүртэл болсон явдлуудыг тоочжээ. Бүлгүүдийг жагсаавал: 1. Тэмүжиний уг гарал ба бага насны үе 2. Чингисийн идэр нас 3. Мэргэдийг сөнөөсөн ба Тэмүжиний Чингис хаан цол өргөмжлөгдсөн нь 4. Жамуха ба тайчуудтай тэмцсэн нь 5. Татаарыг сөнөөсөн ба Ван хантай эвдэрсэн нь 6. Хэрэйд улсын мөхсөн нь 7. Ван хан сөнөсөн нь 8. Хүчүлүгийн зугтаасан ба Жамухын дарагдсан нь 9. Шадар хишигтэн цэргийг байгуулсан нь 10. Уйгар ба ойн иргэдийг эзэлсэн нь 11. Хятад, Тангуд, Сартаул, Багдад ба Оросыг эзэлсэн нь 12. Чингисийн нас барсан ба Өгэдэйн хаан болсон нь Эдгээр тоочсон бүлгээс үзвэл Чингсийн үеийн зөвхөн түүх мэт боловч үнэндээ тийм биш, ардын аман үлгэрийн дээр үндэслэсэн бөгөөд тэр цагийн ардын дуу, цэцэн үг шүлэглэлийг өргөнөөр гаргажээ. Бүлэг бүрд хорь гучин шүлэг байна. Хүний яриа ба хэлүүлсэн үгс их төлөв шүлэг байна. Энэ зохиолд эртний монголын хэлний аялгуу ба үг холбох найруулах хийгээд шүлэглэсэн ба үргэлжилсэн зохиолын жишээ бүрэн гарчээ. 3 Нууц товчоо бол XIII зууны үед Монголын их улс мандах цагт Монгол орны дотор болсо явдлуудыг чухам үнэнээр гаргаж бичсэн учраас түүхийн хосгүй баримт бичиг болжээ. Энэ зохиолд Монголын доор болсон явдлыг дэлгэрэнгүй гаргах бөгөөд Монголын цэрэг гадагш довтолж байлдсан тухай төдий л дэлгэрэнгүй гарахгүй. Гэвч Монголын цэрэг баруун зүг довтолж байлдсан явдлыг тэр цагийн Иран улсын их сайд эрдэмтэн Рашид Эддиний зохиосон Монголын түүх нөхөж өгнө. Рашид Эддин, энэ түүхийг XIV зууны үед, монгол сайд Болод чансан ба бусад хэдэн монгол хүнтэй хамтарч, Ираны монгол хааны номын санд байсан олон монгол номыг хэрэглэж байгаад зохиосон байна. Мөн Монгол, Хятадын холбогдолтой түүхт явдлууд Нууц товчооны дотор товч гарах боловч энэ тухай Хятадын түүх чнар их л дэлгэрэнгүйгээр бичсэн тул нөхөгдөж ирнэ. Юань улсын мөхсөний дараа Хятадын Мин улсын үед Монголын түүх, Юань ши гэдэг их судрыг зохиосон ба өөр олон зүйлийг Монголын түүхийн бичиг хятад хэл дээр бий. Нууц товчоог монгол хүн, монгол нутагт зохиосон тул гадаадын түүхч нарын зохиолоос онц ялгавартай, чухал холбогдолтой болно. Нууц товчоо гэдэг зохиолын туай Оросын эрдэмтэн Владимирцов “Монголын нийгмийн байгуулал” гэдэг номын дугаар нүүрт бичсэн нь: “Дундад зууны үед нэг ч үндэстэн, Монголын адилаар түүхч нарын анхаарлыг татсангүй гэж хэлж болох бл бас Нууц товчооны адилаар жинхэнэ амьдралыг тодорхой дүрслэн үзүүлсэн дурсгалт бичгийг нэг ч нүүдэлчин үндэстэн үлдээсэнгүй гэдгийг тэмдэглэвэл зохино” гэжээ. Энэ зохиол бол Монголын түүхийн хосгүй баримт болохоос гадна монгол ардын оюуны чадварыг гэрчилсэн гайхамшигт уран зрхиол мөн. Нууц товчоог XIII зууны үед зохиогдсон ганц яруу зохиол гэж үзэж болохгүй. Жишээлж хэлбэл, халцгай цөлд ганц өндөр нарс ургадаггүй, өндөр нарс их ойн дунд, өндөр нам олон нарсны зэргэлдээ урагдаг биш үү. Тэрчлэн өндөр сайхан нарс мэт сүндэрлэсэн Нууц товчоо гэдэг зохиол бол тэр урьд цагт байсан яруу сайхан олон зохиолын нэг нь мөн гэж бодож болно. Бусад олон зохиол нь яасан бэ гэж асуувал гээгдэж, цагийн урсгалд элэгдэж сүйджээ гэж хариулж болно. Манай нүүдэлчин монголчуудад юм хадгалах тохитой байшин сав байхгүй ба олон удаа дайн байлдааны хөлд орж байсан учираас ном бичгээ хялбархан үрэгдүүлдэг байжээ. Хэдийгээр монголын ард түмний түүхт цагийн дотор бүтээсэн уран бүтээлийн үнэт зүйлийн үлэмж хэсэг нь харамсалтайгаар үрэгдсэн боловч хуучин үеэс Нууц товчоо, Гэсэр, Жангар гэдэг гурван сайхан зохиол соёлын өв болж үлдсэн байна. Нууц товчоо ба Жангар, Гэсэр гурвыг монголын хуучин зохиолын гурван оргил гэвэл зохино. Эдгээрт монголчуудын аж амьдрал ба сэтгэл хүсэл бүрэн илрэн гарчээ. Баруун Монголд боловсорсон Жангарын тууж гэдэг арван хэдэн бүлэг, үлгэрт ардын жаргалант аж амьдралыг хүсэх санал тодорхой гарчээ. Гэсэрийн туужид дарлагч анги ноёд лам нарыг эсэргүүцэх ардын санал илэрхий үзэгдэв. Монголын Нууц товчоонд хоорондоо ямагт тэмцэлдэгч төрлийн ба феодалын бутархай жижиг аймгудыг эсэргүцэж төвлөн нэгдсэн улс байгуулах хүсэл тодорчээ. Төрөл овгийн байгуулалтаас феодалын нийгэмд шилжих ба жижиг бутархай феодалын ёсноос төвлөсөн улс олох явдал нь түүхийн шатын талаар нэг алхам урагш дэвшсэн хэрэг мөн. Нууц товчоонд Чингисийн төвлөсөн улсыг байгуулж, монгол үндэстнийг нэгтгэн захирсан явдлыг сайшаан магтахаас гадна Чингисийн догшин бурангуй талыг сайшаан магтахаас хам тэр цагийн олны байдлыг нүдний өмнө ил харах мэт тодорхойгоор бичсэн байна. Тэр цагийн Монгол 4 оронд нэгдсэн улс байсангүй олон жижижг язгууртан ноёд хэсэг хэсэг аймаг, отгийг тэргүүлээд хоорондоо ямагт хямралдан тэмцэлдэнэ. Харилцан алалцах дээрэмдэлцэх явдал ерийн заншил болсон байжээ. Нууц товчооны дотор тэр цагийн Монголын байдлыг бичсэн нь: “Одтой тэнгэр орчиж Олон улс байлдаж Орондоо унтах завгүй Олзлон булаалдаж байв. Хөрст дэлхий хөрвөж Хөвчин улс хямралдаж Хөнжилдөө унтах завгүй Хөнөөлдөн тэмцэж байв” гэжээ. (Нууц товчооны 254 дүгээр зүйл) Ийм эв найргүй, шуудайд хийсэн олон эвэр мэт чиг чигээрээ толгойгоо мэдэж тэмцсэн Монголын олон овог аймгийг нэгтгэж нэг улс гэр болгож бүтээсэн боломжтой явдлыг Нууц товчооны дотор магтан бичнэ. Дараа нь Чингис хаан тэргүүтэй Монголын язгууртан гадагш өнгөлзөж, зэргэлдээ суугаа тэр цагийн соёлжсон улсуудыг сүйтгэсэн хэрцгий явдлыг өгүүлжээ. Чингис хаан ба түүний өрлөгүүдийн хэрцгий түрэмгий байдлыг Нууц товчоонд бичсэн нь: “Ширмэн төмөр магнайтай Шивээ хурц хэлтэй Ган төмөр зүрхтэй Гадас цүүцэн хошуутай Галзуу дөрвөн нохой Түмэн амьтныг хядахаар Төмөр гинжээс мултарч Шууд барьж идэхээр Шунахай шүлсээ Савируулж айсуй. Шүүдрээр унд хийж Шүлсээр хоол хийж Салхиар унаа хийж Саадгаар нөхөр хийж явдаг Зэв, Хубилай тэргүүтэй Зэлмэ, Сүбэдэй дараатай Тэр дөрвөн ноход Тэмүүлэн хүрч ирэв” гэжээ. Энэ Нууц товчоо гэдэг зохиол бол тэр цагийн Монголын сайн саармаг хоёр талыг хэтэрхий сайшаан магтахгүй, хэтэрхий далдлан нуухгүй чухам үнэнээр нь уран сайхан хэлээр бичсэн эрхэм өв 5 зохиол юм. Шинэ Монголын хувьсгалт соёлыг байгуулахад монгол ардын хэдэн зуун жилд туурвисан өв соёлыг эзэмшихгүй бол бүтэхгүй. Ардын өв соёлын боломжтой талыг ашиглан авч хэрэглэх нь одоогийн бидний чухал үүргийн нэг мөн. Одоо монгол ард олны урьдын бүтээсэн байгуулсан гавъяа зүтгэлийг бүрэн шинжлэн үзэж, монгол ардын утга зохиолыг хөгжүүлэхийн тул шилдэг зохиолыг ашиглан хэрэглэх зорилгыг тавих үүнд, юуны өмнө Монгол ардын түүх зохиолын дурсгалт бичиг Нууц товчоог анхааран үзнэ. Энэ зохиолын хуучин монгол үсгээр бичигдсэн эх одоо хүртэл олдоогүй. Гагцхүү хятад үсгээр монгол хэл дээр бичигдсэн эх, хятад газраас олджээ. Анх хятад үсгээр бичигдсэн буюу уйгар монгол үсгээр бичигдсэн алин болох нь тодорхойгүй. XIII зууны үед монголчууд хятад үсгийг хэрэглэж байсан мэдээ байх тул энэ зохиолыг шууд хятад үсгээр монгол хэл дээр зохиосон байж болох ба эсвэл анх уйгар монгол үсгээр бичигдээд хожим хятад үсгээр сийрүүлж бичсэн нь олдсон ба харин монгол үсгээр зохиогдсон анхны эх нь алдагдсан байж болно. Юу ч болтугай уул монгол эх мөн гэж лав баримталмаар бичих байхгүй тул хятад үсгийн эхийг гол болговол зохино. Нууц товчоотой холбогдол бүхий хоёр ном монгол хэл дээр урьд хэвлэгджээ. Нэг нь Чингисийн Цэдэг гэдэг ном, нөгөө нь Алтан товч гэдэг ном юм. Чингисийн Цэдэгийг тус Хүрээлэнгээс сүйтгэлийг гаргаж Бэйжингийн монгол хэвлэлээр 1925 онд хэвлүүлсэн ба нөгөө Алтан товчийг 1937 онд Улаанбаатар хотноо хоёр дэвтэр болгон хэвлэжээ. Чингисийн Цэдэгт Нууц товчооноос авсан бага сага зүйлүүд бий ба нөгөө Алтан товч нь бараг Нууц товчооны хуулбар билээ. Дунд ба эцсээс баахан орхигдуулжээ. Энэ Алтан товчийг урьд Судар бичгийн хүрээлэнгийн дарга байсан Жамъян гуай, хуучин Сан бэйсийн хошууны юншиебү овгийн нэг тайжаас олж иржээ. Нууц товчоо 282 зүйл болохоос энэ Алтан товчид 233 зүйл байна. Гагцхүү энэ хэвлэгдсэн Алтан товчинд үг үсгийг буруугаар ойлгож өөрчилсөн ба хуулахад тшаарсан зүйл нэлээд байна. БАс Шар тууж, Алүтан товч, Эрдэнийн эрих зэргийн нэртэй монгол түүхүүдэд Нууц товчооноос авсан бололтой хэсэг хэсэг зүйлүүд байх боловч тэр бүрийг энд тоочихгүй. Гагцхүү үүнийг баримт болгож хянавал. Монголын хуучин түүхч, зохиолч нарын гарт Нууц товчооны уйгур монгол үсгээр бичсэн эх байсан бололтой гэж хэлж болно. “Их Юань улсын Чингис тайзу хааны улс аймгийг авсан цэргийн товчооны он жил, сар өдрийн бидүүн хураангуйн ойлбор тэмдэглэлийн дэвтэр” гэдэг нэртэй ном 1945 онд Өвөр Монголоос олдов. Түүний дотор Монголын түүхийн арван гурван тулгар бичгийг тэмдэглэсэн нь: 1. Түвдээс оруулж авсан Чадагчийн эрхт цадиг 2. Чадагчийн цадиг 3. Залуусын хурим 4. Хөх судар 5. Чингисийн шастир 6. Юаны төв их судар 7. Язгуурын түүх 8. Алтан үрстний товч 9. Да Юаны Чин Си бичиг 6 10. Саган сэцний сэтгэлийн цэнгэл 11. Алтан урагтны дөт түүх 12. Богд Чингисийн сул тууж 13. Ган му судар Үүний дотор дурдсан Хөх судар, Чингисийн шастир, Язгуурын түүх, Алтан үрстний товч, Алтан урагтны дөт түүх, Богд Чингисийн сул тууж зэрэг ном Нууц товчоотой холбогдолтой байж мэднэ. Нууц товчооны хятад үсгийн эх Европт мэдэгдсээр нэг зуу шахам жил болов. Оросын эрдэмтэн Кафаров, Бэйжинд суух цагт хятад хэл бичигт сайтар суралцаж, хятад олон судраас чухлы нь сонирхон үзэж судалсаар. Монголын нууц түүх гэдгийг Манжийн Богд хааны номын сангаас нэг танил эрдэмтнэр сэмхэн авахуулан, зөвхөн хятад очруулгаас орос хэлэн дээр дам орчуулаад 1866 онд нийтэлснээс хойш олон газрын эрдэмтлний үзэх судлах замыг нээсэн ба дараа нь монгол үгийг орос үгээр сийрүүлэн бичиж монгол үг тус бүрийн дор орос орчуулгыг хятадаас авч хадаад шинжилгээний хамт нийтлэхээр завдан байтал далайн аянд үхсэн билээ. Түүний туурвисан дэвтэр нь Зөвлөлт Улсын Шинжлэх ухааны Академийн харъяа Дорно дахиныг шинжлэх газарт бичмэл зүйлийн санд хадгалагдан байгаа бөгөөд найрдамлын дотор фото татуулж, манай Шинжлэх ухааны Хүрээлэнд ирүүлсэн нь одоогийн бидний орчуулах ажилд тулгуур болж их тус болов. Энэ Кафаров бол өөрөө хятадач болохоос биш, монголч биш тул өөрийн үүсгэн явуулж байсан орчуулга ба хятад эхийн бодитыг нь өөрийн танил залуу монголч Позднеевт өгсөн байжээ. Позднеев нь шүүмжлэлийг 1883 онд тусгаар бяцхан дэврээр зарласан нь дараа нь 1897 оны хэрд Монголын утга зохиолын түүх гэж нэрийдэж нэг дэвтэр гаргахдаа хавсралт болгож, Нууц товчооны эхний 96 зүйлийг чулуун бараар орос монгол үсгээр бичиж нийтэлсэн байна. Бас энэ зохиолыг судлах явдалд нэг онц амжилт гарсан нь зөвлөлт улсын эрдэмтэн Козин, уул зохиолыг арван таван жил шинжлэн судалсаар 1941 онд Нууц товчооны эх ба орос хэл дээр хөрвүүлсэн орчуулгыг судлалын хамт нэг дэвтэр болгож хэвлэсэн байна. Нууц товчооны эхний гурван бүлгийг орчуулсны хойно бид, Козины хэвлүүлсэн Нууц товчооны эх орчуулга нэг дэвтрийг олж аваад уг зохиолыг орчуулахад иш баримт болгож хэрэглэв. Франц улсын нэр өндөр болсон хятадач Пелльо 1913 оноос эхлэн энэ түүхийг шинжлэн, сонирхолтой сэдвүүдийг хэсэг хэсгээр нийтэлсээр сүүлийн үест бусад холбогдох бичгүүдтэй чацуулан үзэж гүн боловсруулан, зургаан бүлгийн орчуулгыг бүрэн эхийн хамтаар нэгэнт нийтэлсэн байна. Германы Хэниш гэдэг хятадач, мөн түүхийг шинжилгээ үйлдэж, хэдэн зүйлийг 1931 онд нийтэлсэн ба хятадын эрдэмтэн Ей Дэ-хуйн 1908 онд хэвлүүлсэн ганцхан эхийг баримталж латин үсгээр сийрүүлэн бичиж, мөн түүхэнд орсон үгний толийн хамтаар хэвлэн нийтэлжээ. Дундад улсад бол харин ч манай сонирхон бүхий түүхийг их эрт бөгөөд Юань улсын мөхсөний дараа, Мин улсын Хун ү хааны үед олж, 1382 онд хятад хэлэн дээр Жан Юан-зи, Маш-их хоёр орчуулсан гэж Кафаров, хятад түүхээс иш татаж мэдээлнэ. Нууц товчоог дэлхий дахины эрдэмтэн ба ялангуяа Зөвлөлт улсын эрдэмтэн нар их хүчин гаргаж судлан шинжилж, орчуулан хэвлүүлж байгаа үүнд, манай Монгол газар олны уншихад зориул хэвлэсэн нь одоо хүртэл, үгүй. Тэрч байтугай, монгол үсгээр буулгаж бичсэн олигтой эх байхгүй. Гагцхүү байгаа нь Цэнд гүнгийн орчуулсан эх, Шинжлэх ухааны Хүрээлэнд хадгалагдаж байна. Автономитын үед гүн Цэнд, Хятадын эрдэмтэн Ей 7 Дэ-хуйн хэвлүүлсэн эхийг баримталж монгол үсгээр сийрүүлэн бичсэн ба монгол хэл дээр орчуулсан ажээ. Цэнд гүнгийн сийрүүлэг очуулга хоёр алин ч зөвхөн сонирхон үзэгчдийн туурвил төдий боловч одоо хэр орондоо монгол үсгээр бичсэн эх байхгүй тул түүнийг хянаж үзээд хэвлэе гэж шийдвэрлэсэн. Гэтэл уул сийрүүлэг нь Зөвлөлт Улсын Академид бий ба нөгөө орчуулга нь бидний гарт байвч нягт бус бөгөөд маш товч байна. Нууц товчоонд хэдэн зуун шүлэг байх атал энэ оруулгад нэг чшүлэг байхгүй. Уг шүлгийн заримыг үргэлжилсэн зохиол болгосон ба ихэнхийг зүгээр орхижээ. Одоо цагт эрдэмтэн Кафаров, Хэниш, Козин нарын судлал ба сийрүүлгийгб ид гартаа барьж байгаад Цэнд гүнгийн хагас ба нягт биш орчуулгыг хэлвэлэлд сэтгэл түвдэхгүй тул бид, монгол үсгээр сийрүүлэг ба очруулгыг хийхээр шийдсэн билээ. Нууц товчоог хуучин монгол хэлнээс одоогийн монгол хэлээр орчуулан бичихэд хэрэглэсэн бичгүүдийг тоочвол: 1. Козины хэвлүүлсэн Нууц товчооны эх ба орос хэлэнд орчуулсан дэвтэр: С.А. Козин, Сокровенное сказание, том 1. 1941. 2. Лувсанданзангийн зохиосон бичмэл Алтан товч. 3. Кафаровын хийсэн Нууц товчооны сийрүүлэг ба хадмал орчуулга (фото зураг) 4. Мөн Кафаровын, хятад хэлнээ сорос хэлэнд орчуулсан бичиг: Архимандрит Палладий (Кафаров), Старинное Монголькое сказание о Чингис хане. 5. Хэнишийн 1935-1939 онд хэвлүүлсэн Нууц товчооны сийрүүлэг ба толь. 6. Рашид Эддиний зохиосон Монголын түүх: Березиний орос хэлэн дээр оруулсан дэвтэр. 7. Хятад хэлнээс монгол хэлэн дээр Баргын Цэнд гүнгийн орчуулсан Нууц товчооны эх бичмэл хоёр дэвтэр. 8. Чингисийн цэдэг, Алтан товч, Монголын олон зүйлийн түүх, толь бичиг. Позднеевын Нууц товчооны хагас сийрүүлэг, Алтан-Очирын Нууц Товчооны сийрүүлэг. Хэнишийн Нууц товчооны хагас орчуулга, Владимирцовын зохиосон “Монголын ниймгийн байгуулалт”