ᠴᠠᠭ ᠲᠥᠷᠦ ᠶᠢᠨ ᠦᠢᠮᠡᠭᠡᠨ - ᠺᠢᠷᠢᠯ
1 Цаг төрийн vймээн Нэгдүгээр бүлэг 1. АМЬДРАЛЫН ЗАМД АНХНЫ ӨДӨР 2. БОГДЫН ХYРЭЭ 3. ӨНӨӨХ ЭР АМЬД 4. САНААГYЙ ЮМАА САНАВ 5. НАЙР ЦЭНГЭЛ 6. БАГШИЙН АЙЛТГАВАР 7. ЗYРХНИЙ ЦОХИЛТ ӨӨРЧЛӨГДӨВ 8. АЯНЫ ИХ ЗАМД 9. ЖАНЧХYY ХОТ 10. ИХ ДАНЖААД 11. ХАЛГААТ ХАНЬ 12. АЙМШИГ 13. НУУЦ ЯВУУЛЛАГА 14. УРЬД ӨМНӨ YЗЭГДЭЭГYЙ ЮМ 15. ХЭЛ СУРЧ ЭХЭЛСЭН НЬ 16. АЙМШИГТ ДАЙН 17. БОДУУШТАЙ ХЭРЭГ 18. АЙЛ ГЭР БОЛОХ ЭРМЭЛЗЭЛ 19. ГУРАВДАХЬ УУЛЗАЛТ 20. МӨНГӨНИЙ АСУУДАЛ 21. МӨНГӨНИЙ ЭРЭЛ 22. ХYНДЭТ ЭМГЭН 23. УТАС ХАТГАЛТ 24. ТЭР ӨДРИЙН БАЯР 25. БYТЭХ ЭСЭХИЙН ШИНЖ ТЭМДЭГ 26. ОЛЗОТ ӨДРYYД 27. ШИНИЙН ГУРВАН ӨЛЗИЙ МУУТАЙ ӨДӨР 28. ЗОРИГ БАДРАЛТ 29. ШИНИЙН ДӨРВӨН, ХАР ӨДӨР 30. ТЭР ШӨНИЙН ХАРАНХУЙД 31. ШИНИЙН ЗУРГААН, НАСАНД ӨЛЗИЙ ӨДӨР Хоёрдугаар бvлэг ЦАГ ТӨРИЙН YЙМЭЭН 32. ЕР БУСЫН ӨДӨР ГАМИНГИЙН 33. ДОГШИРСОН НЬ 34. ГАМИНГИЙН ШОРОН 35. АШГYЙ НЭГ ЗАВШААН 36. ЭЦСИЙН ЗОРИГЛОЛ 2 37. ШИНЭ НАЙЗ 38. ЖАНЧХYY ДЭЭР 39. ЧӨТГӨР ШУЛАМС ХОЁР 40. ӨШӨӨ ХОРСЛЫН YРГЭЛЖЛЭЛ 41. YНЭНЧ НАЙЗ 42. ЯДУУС ЯДУУДАА 43. БУУРЫГ АВЧРАХ ЗАМДАА 44. ГЭРИЙН ЭЗЭН 45. АМЬД ЯВАХ ХУВЬ ЗАЯАТАН 46. ГАМИНГИЙН БАЙЦААЛТ 47. ХYНД ЭРYY ШYYЛТ 48. ӨНГӨРСӨН БААТРЫН АРД YЛДЭГСЭД 49. ХӨЛ YЙМЭЭНИЙ ЦУУРИА Гуравдугаар бvлэг ХYН ХYНИЙ ХУВЬ ТАВИЛАН 50. ХӨДӨЛМӨР/Данзангийн явдал/ 51. АЖЛЫН ХӨЛС 52. ЭХ ОРНЫ ДУУДЛАГА 53. ХYРЭЭ 54. УУЛ НУТАГТАА ИРСЭН ХYН 55. ХӨӨРХИЙДСӨН ХYМYYС 56. ДАЛД ШУУРГА 57. YЛ УНТРАХ YЗЭЛ САНАА 58. ДАЙСНЫ ХӨЛ 59. УУЛЫН НӨМӨР 60. ХИЛИЙН ЦААНА 61. АРДЫН ЖУРАМТ ЦЭРЭГТ ЭЛСЭГСЭД 62. ӨВГӨН ДАРХНЫ ХУУЧ 63. АРДЫН ЖУРАМТ ЦЭРЭГ АЛТАНД 64. “ХА ХА” ДАМПИЛ 65. ЭД ЮУГААР ГЯЛАЙВ 66. ХУВИЙН ЗАМ 67. АНХНЫ ТУЛАЛДААН 68. ШИЙТГЭЛ 69. ХУВЬ ЗАЯАНЫ ЗАМ 70. ДАЙЧИН ЭРСИЙН ДАВХИАН 71. ЭНЭ ЗУУР ЮУ БОЛОВ 72. ДАЙСНЫ ШУВТАРГА 73. ЭЦСИЙН ХYН 3 АМЬДРАЛЫН ЗАМД АНХНЫ ӨДӨР Огторгуйн гvн дэх од мичид зvvнээсээ өнгө бууран шингэрч эхлэв. Энэ бол удахгvй vvр цайхын тэмдэг билээ. Тvvний доорх бvдэг бадгийн дунд халхын гурван жинжин “Зvvн- хараа” хэмээх хөдөө нутгийн нэгэн баян пvvсийн зузаан шавар ханатай байшингаас том том баглаануудыг өнхрvvлэн гаргаж атар тарган тэмээнvvдэд хvч дайчлан тэгнэнэ. Өвлийн эхэн сарын vvр шөнө, жавар яггvй жиндvv байвч төрөлхийн чийрэг болоод даарах, халууцах хоёрыг даан их юманд боддоггvй тэр жингийн хvмvvс дан цамцаар буюу бошинз төдийхнийг өмссөн ажээ. Тэдний нэг нь бvр нvцгэн цээжээ гялалзуулах атал нөгөө хоёроосоо илvvтэй халууцах учир хөлөрсөн биенээс нь уур савсах бөгөөд хvн хvнээс гажууд юм шиг vзэгдэнэ. Энэ эр бол нөгөө хоёр эрийн дундын зарц, хөтөл Данзан гэгч байлаа. Атар тарган тэмээнvvд анир чимээгvйн дунд хамар шуухитнуулан хааяа нэг нь татлага чангалахад ярдаглан “гав гув” дуугаран, амнаасаа хивдэс гарган хаяна. Бvх тэмээ тавь гаруй боловч гурван жинчийн ажил агшин зуурын дотор дуусаж тvрvvчийн тэмээ яг vvрийн шар гэгээг угтан гарав. Ахмад хvн Хvрэл гэгч өндөр туранхай биетэй, ширvvн хууз сахалтай, дэрвэгэр ногоон нvдтэй, дөчин тав зургаа орчим насны эр жингийн тvрvvг барин явав. Тvvний дараа Дорж, царайны нь өнгө хvрэн бор, шанааны яс өргөн, нvд томтой, шvд нь адууных шиг тэлгэр бөгөөд бие тагдгар ийм эр жингийн цувааны дундыг барин хөдөлжээ. Хамгийн эцэст өнөөх хэн бvхний илvvтэй халууцах хөтөч явна. Ажил хэргээ тэд цэгцэлж аваад алсын замд гарч байгаа тул аль болохоор шулуун шуурхай явахыг хvсэх билээ. Аян жин олонтаа яван, тvvндээ ижил дасал болсон тэмээнvvд нь санаа сэтгэл шуударсан мэт хvнд ачаагаа дэнхэлзvvлэн алхалж, өвсөн толгойг бvрхсэн цагаан хярууг унагаж өргөн шаргал замыг хойноо хаян жирийлгэнэ. Хөтөч Данзан, ачаагаа ачиж дууссаны дараа бие жихvvрхэж даарах маягтай болсон учир цагаан нэхий vзvvрсэг дээл өмсжээ. Энэ дээл бол жирийн нэг дээл биш нэхийг өөрийн гараар ёстой нохой дааж урамгvй болтол элдсэнийг хэлэх vv, оёдлы нь бас орчин тойрондоо vртсэнд сvрхий гэгдсэн эх нь vхрийн нарийн шөрмөсөөр давхар хvвэрдэн оёжээ. Энэ дээлийг Данзан гэрээс анх гарахдаа өмссөн бөгөөд эдvгээ халуун нь тал талаас төөнөн, зөөлөн элдvvр нь нойтон юм уу намалзаад, хvн төрөлхтний алтан хэлхээ болсон хvvхэд гэгч л ёстой эхийнхээ ариун хэвлийд л ийм байдаг болов уу гэмээр бодогдоно. Толгой дээр тавьсан улаан vнэгэн лоовууз бас шинэ учир хvрсэн газар бvхнээ хөлөргөх тул ягаан торгон бvчний нь vзvvр гогцооруулан зангидаад, уг лоовуузыг ар шил рvv хаялаа. Гэтэл бас баруун ташаанд нь цалин цагаан мөнгөн тоногтой vйсэн бариулт хутга, хар сайран бvрээст хуйдаа дvрээстэй, доош унжганан явааг яана. Тээглvvр нь долоон цэнгийн юань ши хай толгойтой янчаан, уг хутгыг эцэг нь Данзанг дөнгөж мэдээ орж байхад хаа нэгтээгээс орос сэлмийн хугархай олж хараад алх дөш хоёроо олон хоногийн турш хангинуулан байж vйлдсэн байв. “Yгvй ер төмөр нь бас гайхал яа! Ёстой гvйцэд хатаагдсан нь байна шvv” гэж эд яс чанарыг мэддэг бvхэн шагшин хэлэлцдэг байв. Эцгийн нас барсны дараа Данзангийн эх энэ хутгыг далдын далд хийн хадгалаад дөнгөж өчигдөр орой гаргаж хvvдээ зvvлгэсэн юмсанжээ. Энэчлэн хөлд өмссөн оймс, гутал, гарт барьсан ташуур цөм шинэ, бэх бат, өөрөөр хэлэхэд эдvгээ Данзан ёстой сайн эрийн хэрэглэдэг бvхнийг хэрэглэсэн бөгөөд vvнээ санахад өөрт нь нэг их өндөр юман дээр гарсан юм шиг санагдана. Зорьсон газрын зvгээс алтан шаргал нар мэлтэлзэн гарч хол 4 ойрхын бараа тодроход Данзангийн санаа сэтгэл өөрчлөгдөнө. “Тэртээ тэр тэнгэрийн хаяа, нарны наахантай болов уу, Жанчхvv хот бий. Тэр хот надад олзны ихийг олгон жавхлант аялгуугаар сонсдох Данзан хэмээх нэрнээ оршил болон хадагдсан зарц гэдэг гутамшигт vгийг хална даа” гэж бодохоос сэтгэл хөөрөн яарсан бөгөөд унаа тэмээ тайлгаа “чөх” гэж давирсан ажээ. Дуулгаварт тэр тайлагинь урагш гvйн жингийн дундтай яваа Доржийн дэргэд ирэхэд Данзан бурантгийг хойш татан зогсоож зохих байрандаа оров. Нэг мэдэхэд Богдын хvрээ ордог өргөн их замд орсон байлаа. Жилийн жилд алс холын аянд яв явсаар барагтай болхи эрээс илvv аяншиж дассан тэмээ урам зориг орох мэт тавхайгаа гялалзуулан алхална. Санамсаргvй эргэн харахад саяхан орхисон хятад пvvсний орон байшин хэд хэдэн уулын цаадтай хоцорсон байв. Урд зvгийг онилон ажихад алсын уулс цэнхэр униарт нөмрөгдөн сvvмэлзэж, ойр орчмын тал хөндийнvvд цагаан шаргал өнгөөр жирвэгнэнэ. Нэг мэдэхэд бөөн сvvлт улаан халтар нохой хөлийн ул дороос гэнэт гарч ирэн хvзvvн дэх олон том гуулин хонхуудаа хангиунуулан, ухаан жолоогvй боргоов. Мань жинчид ийнхvv дөрвөн гэр нэг хот айлын гадуур гарч яваа ажээ. Тэр айлын хонь нь хотондоо, vхэр нь зэлэн дээрээ, тооно бvрээс уур утаа савсана. Yvнийг хойноо орхин өнгөрөөхөд тэртээ нэгэн гvвээгээр хэсэг адуу хуйлран гарч ирлээ. Хөөж яваа эзэн нь бараагvй боловч “хаая хvvе” хашгирах дуу нь эргэн тойрны хөндийг туулан алсын уулсын оройг хvрээд эргэн цууриатна. Эл бvх байдал Данзангийн сэтгэлийг улмаар тэнийлгэн баясгана. “Эр хvний жаргал эзгvй хээр гэдэг юутай vнэн бэ?” гэж бодож явснаа олох олз омгийнхоо тухайд шилжин оров. Энэ бол vнэндээ ч Данзанд ийнхvv зуун уул, мянган замыг алслан зорьж яваа хэргийнх нь хамгийн чухал нь бишээ. Ганцхvv харамсалтай нь хэчнээн дахин бодовч орлого зарлагын тооцоо элдэв янзаар будлихаас биш vнэн зөвөөр гарч байсан удаагvй бөгөөд энэ нь тэр бvрийг бvртгэн тэмдэглэх ном эрдэмгvйгээс гадна сампин гэгчийг цохих байтугай гартаа ч барьж vзээгvйтэй холбоотой байлаа. Тэгээд одоо Данзан энэ уудам тэнэгэр нам гvмийн дотор бодвоос лав учир олдоно гэж бодохоос гадна тvvнээ бодохгvй явж чадахгvй байв. Ингээд юм бvхнээ хуруу даран бодоход чухам юу нь мартагдан ямар юмаа хэлэн давхар нэмсэнийг хэн мэдлээ. Олз олох байтгуай өр ширэнд унах маш муухай тооцоо гарсанд гол нь харлан царай нь шарангуйлав. Дэмий гайхахдаа Данзан өөр нэгэн арга гарган дахин бодов. Энэ нь юуны урьд бусдаас гурван сайхан ат хөлсөлснийхөө хөлсийг өгч чадах эсэхээ бодсон хэрэг бөгөөд ингэхэд уг хөлсийг өгч чадахаар vл барам тэмээ бvрээс гурав гурван янжаан олохыг жингийн даамал Хvрэл батлан хэлсэн байв. Хоёрт нь өөрийн бие Хvрэл, Дорж хоёрын дунд арван таван янчааны хөлс хэлэлцэн зvтгэж яваа билээ. Гуравт нь амин хувийн таван нэхий, нэг шуудай мөөг, долоон хурганы арьс, бас бус аар саар зvйлс бий. Жанчхvv оруулан зарахад багагvй vнэ хvрэх ёстой байлаа. Иймд Данзан нvд сэргэн баярлаж чухам юу юу авахаа бодов. Тэгэхэд, юуны урьд ах, эгч хоёртоо нэг нэг гутал, дээлийн өнгө, өөртөө гэвэл мөн л гутал яагаад заавал гутал хэрэгтэй вэ гэвэл, эр хvн гутал муутай явах шиг адаг юм юу байх билээ гэж бодогдохын зэрэгцээгээр хэрэв олон угалзтай бол хэврэг байдаг гэж хvн амьтны хэлдэг санаанд орно. Yvнээс цааш нэг гайгvй сайн морьтой болохыг бодно. Саалийн хоёр vнээ ч хэрэгтэй болов. Бас одоо байгаа тавиад хонин дээрээ нэмvvштэй болно. Гэтэл ямаа хэдийгээр муу нэртэй хажуу хавирганы айлуудын гэр бараа өөд авирах, хонь дагуулан гvйх, энэ тэрээр vнэ хvндгvй амьтан боловч vржих нь хурдан, сааль сvv ихтэй мөн сайхан мал шvv дээ гэж бодогдоно. 5 Урьд өмнө Данзан ийм сайн юмыг ер бодож байсангvй. Зөвхөн одоо л аян замд гарсан хойноо л бодоод ирэхэд vнэхээр сэтгэл хөдлөн ташаа тулж, хэзээ ямагт гиншин явдаг “Алиахан саарал” гэдэг уртын дуугаа өөрийн эрхгvй аялан эхлэв. Хvний хvvгийн бодол хувь хувьдаа, хөрөнгө чинээнийхээ хэр хэмжээ өсөн бойжсон нь ямар болохынхоо хэрээр тэс ондоо ч байж болох хэрэг. Энэ ёсоор өгvvлэхэд жингийн дундтай яваа Доржид Данзангийн санаж бодож яваатай төсөөтэй юм огт vгvй. Уг нь энэ эр Жанчхvv хотыг vзэх сонирхол багагvй байгаа боловч одоо унаа тэмээн дээр бие тасралтгvй зайлагдан яваадаа тэсгэлгvй уйтгарлана. “Хvрэх газар хол, аягvй бол гурван сарын аян шvv дээ” гэж бодохоос дотор агзайн хөлс чийхрах шиг болно. Сэтгэлд тааламжтай байгаа нь хоёр жилийн өмнө эцгийн сvй бэлэг болон авч өгсөн эхнэрээс нvд далд орох холдож байгаа явдал байлаа. Yvний нөгөө талаар мөн эцгийн “насны чинь залуу, биеийн чинь чийрэг дээр би чамайг хал vзvvлэн, хашир таниулна” гэж энэ хорвоод эцэг шиг гайтай амьтангvй шиг санагдана. Тэгээд энэ эцгийг чухам хэрхэн хохироох билээ дээ гэхээс энэ гарсан жингээрээ хэдэн тэмээг хаа нэгтэй хаяанд ор сураггvй алга болууштай бодогдох ажээ. Хамгийн тэргvvнд яваа Хvрэлийн бодол гэвэл, нөгөө хоёроосоо шал өөр, ардаа орхисон нялх нойтон хvvхэдтэй эхнэр, аян замын хол ойр, олз омог олох цөмийг мартаад оронд нь аян жинд арав шахам явснаа, алтан шаргал замын удаа дараалан өлзий болсныг тvvнийхээ дээр анх мордсон өдрийн тэнгэрийн сайхан байгааг бодон сэтгэл амар явна. БОГДЫН ХYРЭЭ Аян жингийн явдлыг амар хөнгөнд битгий бод. Yvрээс өмнө ачаалан vдийн хэрд буун, тэмээгээ идvvлэх боловч нар хэлбийхийн хэрд дахин ачаалж шөнө дундыг өнгөрөөн тэнгэрийн зvvн хаяанаас гарах мичид марлыг баруунаа тонгойлгон бууна. Энэ зуураа эрvvл агаарт бvх бие зvлгэгдэн, идэж уухад шунаг сувдаг болсон байдаг бөгөөд энгийн цагт хэрхэвч баршгvй ихийг идэх билээ. Тэгээд унтах нойрондоо жолоогvй дарагдах боловч тvлсэн галын цог унтарч гvйцээгvй байхад босон ачаалахыг яана. Дээрх журмаар хоёр хоног явсны өглөө их ой модтой даваагаар даван, дундуураа тvргэн урсгалт нарийн голтой урт хоолой урууджээ. Зvvн, баруун талаар модтой уулс vргэлжилнэ. Тvvнийг даган явсаар Богдын хvрээний чиг хойноос орж ирэх ажээ. Данзан сэтгэл ихэд хөдлөн жингийнхээ сvvлээс хөлийн дөрөөг борви тэнийлгэн босон харахад алтан дээвэрт дугануудын орой нvд гялбам гялалзаж, бvрээ бишгvvрийн дуу хvнгэнэн, хангинан сонсогдоно. Тэндээс жаахан урагш явсаар агаарын байдал өтгөрөн өөрчлөгдөж тvлэгдмэл боов, чихрийн vнэр шиг юм ханхална. Yнэндээ тэр юун боов чихрийн vнэр байх билээ. Элдэв бусын бузар буртагтай холилдсон гудамжны нунтаг шороо нь газрын холоос тийнхvv vнэртдэг байлаа. Хашааны булан тохойгоор яваа хvмvvсийн хувцасны өнгө ялгаран лам хар нь танигдахуйц тэмээг хэвтvvлэв. Энэ бол энд буудаллахын шинж тэмдэг болох тул хоёр нөхөр нь яаран буун харайж тэмээ бvрийг хэвтvvлэн татлага тайлж, шорыг нь мултлан хаяна. Данзан сvvлчийн тэмээнд зvvлттэй явдаг гуулин ташмагийг аван усанд явахад Дорж зэл татан тэмээнvvдээ уяж байв. Энэ зуур Хvрэл майхнаа аль хэдийн босгон, бяцхан тулганд гал асаан дээр нь төмөр тогоо тавих гэж ус ирэхийг хvлээнэ. Данзан орж ирэнгvvтээ авчирсан усаа тогоо руу хийхэд халуун тогоо нь чис, няс дуугаран уур манан дээш хаяад нам гvм боллоо. Дорж гаднах ажлаа дуусаж, богцтой юм санжигануулан орж ирэв. —Хvрэл гуай минь, юу болоод ийм эрт vдэлнэ билээ? гэхэд Хvрэл, 6 —Дvv нар минь харахгvй байна уу даа, Богдын хvрээ, ачит ламынхаа хvрээний хажууд vдлэх байтугай хонохгvй өнгөрч болдогсон уу даа! —Яагаад тэр билээ? —Яая гэхэв, орчлонгийн хамаг сайн сайхан энд байдаг юм хойно доо. Хvний сэтгэл өөрийн эрхгvй татагдана. —Та харин ингэж байгаад бvр явахаа больчих юм биш байгаа даа гэж Доржийн хошигнон хэлэхэд Хvрэл санаа алдан, —Ай даа ард минь ажил төрөл, эхнэр хvvхэд гэж байдаггvйсэн бол ч хөөрхий ёстой тэгэх сэн гэж хууз сахлаа маажлан байснаа нvд анин наманчлав. —Бидэнд энд хоргодохын хэрэг даан ч алга, зvгээр халуун хараа ууж яваад ачаалахаа бодъё гэж цаашлуулахад Хvрэл цочин, —Yгvй ээ, хvvхдvvд минь, өнөө маргаашдаа өнжье, бурхан сахиусанд мөргөж, багш нарт даатгах ажил бий гээд ганстай тамхиа тулганы галаас асаан хэд дахин сорж ногоон нvдээ сонихноор цавчлан бодсоноо, —Та хоёр ч гэсэн зам мөрөө даатгууштай гэлээ. Энэ vг Данзанд тун аятайхан сонсогдох боловч энд мөргөх багш байтугай таних хvнгvйгээ санан гутрав. Хvрэл халуун цай руу давс самарч, —Дэчингалаб, өндөр Жанрайсэг хоёрт мөргөөд босгоны нь шорооноос аваад явбал сайн шvv, ядаж хамрын шуухинаа хvрэхгvй гээч. Тэгээд бvр Богд ламд мөргөөд явсан байвал ч хөөрхий алзахгvй дээ гэж чухам хэнд хэлж байгаа нь vл мэдэгдэм ганцаараа ярилаа. Эл vг нь төрөлхийн сvсэг бишрэл муутай Доржийн сэтгэлд vл наалдах тул, —За та минь тэр эргэл мөргөл ч яамай, зvгээр унаа хөсгөө л дэмий уяж эцээхгvйг бодсон нь дээр бий гэхэд, хариуд нь Хvрэл, —Зvгээр! Аяны тэмээг гарсан доор нь хоёр хоног амраан уяхад бие нь шавхран сайн байдаг гэв. Дорж аян жингийн дадлагагvй хvн болох тул юу ч хэлж чадсангvй билээ. Хvрэлийн эргэл мөргөлийн ажил өнөө маргаашдаа багтамгvй байвч нөхдийнхөө яарч байгааг санан тvргэлэхийг шийдвэрлэв. Оргилон буцалж байгаа цайнаас утган авч том хар аягандаа хийж яаран уугаад, —Хvvхдvvд минь Хvрээ орцгооё! гээд бослоо. Данзан тvvний эргэл мөргөлийн явдлыг аль тvрvvнээс аван зөвшөөрч байсан бөгөөд гагцхvv бурханд өргөх хадаггvйдээ боогдож байжээ. Хvрэлээс хоёр хадаг зээлдэн авч хамт гарав. Дорж нь энэ завшаанд сvvлийн хэдэн хоног дутуу авсан нойроо гvйцээх гэсэн мэт бvсээ тайлан хажуулдан унав. Хvрэл майхнаасаа гаран Хvрээний зvг алхах тутмаа залбирах нь олширч, —Ёстой бурхны орон маань энэ шvv дээ гээд Данзанд залбирахыг шаардана. Данзан хоёр гараа хавсарган наманчлах гэтэл, хажуухантай нь арван хунз цай ачсан даачаа тэрэг шаварт зоогдсон vзэгдлээ. Морь нь бvх чадлаараа урагш тэмvvлэн зvтгэж байхад хөтлөн яваа оготорхон нэхий бошинзтой, том vнэгэн малгайтай хvн, толгой руу нь хайр найргvй цохиж байгаад дотор нь аягvй болж залбирахаа мартав. Гэтэл Хvрэл хажуунаас татан, —За хvvхээ хоёулаа эндээсээ салъя гээд гараа баруун тийш сунган, —Чи тэр өндөр хогийн хойгуур орон, цаад доор нь байгаа хэдэн цагаан суварганы тэндээс урагшаа эргэнэ шvv дээ. Тэгэхэд чинь нэг өргөн гудамж тосон авна бий. Тvvнийг уруудан явахаар Дэчингалабын дуган, бий энд байна гээд дайралдана гэж мэд! —Нөгөө Жанрайсэг гэдэг нь хаана билээ? гэхэд —Аа тийм, за тэр дээ, тэр бvгдийн дээгvvр ганцаараа сvндэрлэж байгааг