ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠬᠡᠯᠡᠨ ᠤ ᠬᠡᠯᠡᠴᠡ ᠨᠢᠭᠡᠴᠢ ᠶᠢᠨ ᠲᠤᠭᠲᠠᠯᠴᠠᠭᠠᠨ ᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠳᠤ
東京外国語大学論集第 80 号(2010) 1 МОНГОЛ ХЭЛНИЙ ХЭЛЦ НЭГЖИЙН ТОГТОЛЦООНЫ ТУХАЙ АСУУДАЛД Жанцангийн БАТ- ИРЭЭДҮЙ Удиртгал 1. Монгол хэлний хэлц үгийн ту хай 2. Монгол хэлний хэлц нэгжийн судалгаанаас 3. Монгол хэлний хэлц нэгжийг хэлзүйн талаас бүтцээр нь ангилах нь Дүгнэлт Удиртгал Хэлний үндсэн нэгжүүдийг их нэгж бу юу үгүүлбэр, цогцолбор, бага нэгж буюу бүтээвэр, үг гэж ангилдаг. Үүнээс бүтээвэр нь юмын бүтэх ут гы г, үг нь нэрлэх, үглэх утгыг илэрхийлэх бөгөөд үгүүлбэр, цогцолбор нь төгс утга санааг илэрхийлнэ. Мөн нийлмэл үгүүлбэр, холбоо үг гэх мэт завсрын нэгжүүд байгаа. Үгүүлбэр, цогцолб ор хоёрын аль аль нь төгс ут г а т а й байдгаараа дундын шинжтэй гэж ойлгож болно. Орчин үеийн хэлшинжлэлд хэлний үндсэн ба завсрын нэгжүүдийг ерөнхийд нь хэлц, хэлц бус гэж ангилах явдал өргөжиж байна. Монгол хэлийг ч гэсэн хэлний баримт жишээнд тулгуурлан тийнхүү туу штай ангилах нь онолын төдийгүй практик ач холбогдолтой зүйл юм. Ингэж ангилж тогтоогүйгээс болж хэлний үзэгдлүүдийг тайлбарлах, тайлбар толь бичиг, хэлц үгийн толь бичиг хийхэд хэлний хэлц, хэлц бус нэгжүүд холилдох, замбараагүйдэх, дэс дараа нь алдагдах, буруу тайлбарлах явдал их байна. Ерөнхий хэлшинжлэлийн үүд нээс чу хам хэлц гэж юу вэ гэдгийг авч үзвэл судлаач Росамунд М уун өөрийн номдоо “Idiom is an ambiguous term, used in conflicting ways. In lay or general use, idiom has two main meanings. First is a particular manner of expressing something in language, music, art, and so on, which characterizes a person or group: secondly, an idiom is particular lexical collocation or phrasal lexeme, peculiar to a language” [Moon 1998:3] гэж тодорхойлсон байна. Үүний хоёрдугаарх ут г а буюу хэлний хэлц буюу тогтвортой хэллэг гэсэн утгаар бид ойлгож хэрэглэдэг. Аливаа хэлний хэлц нь олон мянган жилийн хөгжлийн үр дүнд боловсрон бий болж хэвшин тогтдог тухайн ард түмний аж амьдрал, ахуй орчин, зан заншил, соёл, сэтгэлгээний онцлогийг 2 МОНГОЛ ХЭЛНИЙ ХЭЛЦ НЭГЖИЙН ТОГТОЛЦООНЫ ТУХАЙ АСУУДАЛД: Жанцангийн БАТ- ИРЭЭДҮЙ тусгадаг нэг төрлийн өвөрмөц бэхжмэл цул бүтэц юм. Монгол хэлний хувьд хэлцээр маш баян хэл бөгөөд тогтвортой нэгжүүдийг хэдийгээр олон янзаар нэрлэдэг боловч хэлц үг, хэлц хэллэг, хэлц үгүүлбэр гэх мэтээр нэрлэж хэвшээд байна. Судлаачид хэлцийг ут гы н талаас, хэлзүйн талаас, ут гы н орон ахуй талаас нь янз бүрээр ангилсан туршлага бий. Бид ч гэсэн монгол хэлний хэлц үгийн бүтэц, утга, үүрэг, хэрэглээний талаар хэд хэдэн бүтээл хэвлүүлж [ Бат- Ирээдүй 2007, 2008:32-33, 52:54, 62-64; 2009] гадаад хүн монгол хэл, соёл сурахад ашиглаж байгаа билээ. Харин энэхүү үгүүлэлд чухам хэлц нэгжийн ту хай хэлзүйн талаас нь голлон авч үзэх бөгөөд хэлц бүтээвэр, хэлц үг, хэлц холбоо үг, хэлц хоршоо үг, хэлц үгүүлбэр, хэлц цогцолбор гэсэн үндсэн дэс дарааллаар авч үзэх юм. 1. Монгол хэлний хэлц үгийн тухай Монгол хэлний хэлц үг, хэллэгийг ойрын жилүүдэд ула м эрчимтэй судлаж байна. Харин судлаач нар энэхүү хэлц үгийг янз бүрээр нэрлэн бичсээр байгаа боловч сүүлийн үед хэлц үг гэдэг нэр томьёо харьцангуй тогтвортой шинжтэй болж байгааг өмнө дурдсан. Нэг ойлголтын талаар хэтэрхий олон нэр томьёо хэрэглэх нь хэрэглэгч, суралцагсдыг төөрүүлэх магадлалтай учраас би д цаашид хэлц гэдэг нэг л нэр томьёон дээр тогтож хэрэглэмээр санагдана. Эрдэмтэн Чой. Лувсанжав, Г. Аким, Д. Бадамдорж, Юнь Со Вонь нар “ өвөрмөц хэлц буюу хэллэг”, Ж. Төмөрцэрэн, М. Базаррагчаа, Б. Пүрэв- Очир, Ж. Баянсан, Ч. Догсүрэн, Д. Баттогтох нар “ хэлц үг” гэсэн нэр томьёог баримтлан бичиж байна. Зарим судлаачид судалгааны ажилдаа энэ хоёрыг холиж хутгасан газар ч бий. Хэлц үг гэж чухам юу вэ гэдгийг эрдэмтэн судлаачид янз бүрээр тодорхойлдог. Энэ тодорхойлолт олон янз байгаа нь судлаачдын харж байгаа өнцгөөс шалтгаалах бөгөөд чухамхүү ут гы н талаас харж байна уу, бүтэц, хэлзүйн талаас харж бай на уу, сэтгэлгээ, нийгэм, соёлын талаас харж байна уу гэдгээс шалтгаалаад өөр өөр байна. Энд зөвхөн хэлний талаас харсан тодорхойлолтуудыг авч үзье. Тухайлбал профессор Чой. Лувсанжав, “Өвөрмиц хэллэг гэдэг Энэтхэг Европ хэлний idiom хэмээх үгээс хуулан орчуулж монголчилсон нэр юм. Мөн англи хэлний idiomatic expression, idiomatic phrases зэрэг үгтэй ч ут га тэнцэнэ. . миний бие монгол хэлний өвөрмиц хэллэгийг судлаад энэ зохиолдоо монгол хэлний үгсийн сангийн утгазүйн онцлогийг харгалзан, өвөрмиц хэллэг гэж нэг ерөнхий нэрээр нэрлээд, түүнийгээ дотор нь заримдаг өвөрмиц хэллэг, бүтэн өвөрмөц хэллэг гэж хоёр хуваав.” [Лувсанжав 2006:15] гэж тайлбарлажээ. 東京外国語大学論集第 80 号(2010) 3 Судлаач Г. Аким “ Өвөрмөц хэлц гэдэг бол гагцхүү ту хайн үндэстний хэлэнд дэх бүрэлдүүлсэн үгийн нь ут га алдагдаад нэгэн нэгдмэл ут га гаргах болсон тогтвортой нийлэмж үг юм” [ Аким 1999:3], эрдэмтэн М. Базаррагчаа, “Хоёр буюу түүнээс дээш үгс нийлж өвөрмөц утга илтгэнэ. Тогтвортой, чөлөөт бус үг, холбоо үг, өгүүлбэрийг өвөрмөц хэллэг, хэвшмэл хэллэг гэж нэрлэсээр ирсэн ба хэлц үг, хэлц хэллэг ч гэх нь бий.” [Базаррагчаа 2000:14-15], гэсэн бол профессор Ж. Баянсан, “. идиом үүсэхдээ хэлний үгийн сангийн бэлэн нэгж, түүнийг холбож, нийлм эл дохио үүсгэх хэлзүйн бэлэн загварыг ашигладаг ч гэсэн дүр дүрслэлийг сэдэлийн үндэс болгодогоороо өвөрмөц ажээ.” [Баянсан 2004:76] гэж бичжээ. Судлаач Д. Бадамдорж, “Өвөрмөц хэлц гэдэг бол ут гы н хувьд бүрдүүлж байгаа үг ту с бүрийн нь цөм ут га алдарч, нийлэн нэгдэж, нэгэн ух а гд а хуун, утга санаа илэрхийлсэн, тухайн ард түмний сэтгэхүй, сэтгэлгээ нэвт шингэсэн, аж ахуй, бодот амидрал, хэв ёс, зан заншил, шашин шүтлэг, үзэл бодол гэх зэргийн гүн ту сгал болсон тогтвортой нийлэмж үг юм.” [Бадамдорж, 2006:124] гэж тодорхойлжээ. Доктор Б. Баттогтох, “.хэлц нь үгсийн сангийн гол нэгж болох ҮГ- ээс өргөн, агуулга хэлбэр, бүтэц бүрэлдүүлбэр, илэрхийлэх утга, мэдээлэл хадгалах, дамжуулах үүрэг, яриа бичигт хэрэглэгдэхийнхээ хувьд Өгүүлбэртэй адил, тэрч байтугай ЭХ- ийн түвшинд судалж үзмээр хэлний онцгой нэгж юм.” [Баттогтох 2006:3] хэмээн янз бүрээр тодорхойлжээ. Судлаач Л. Дашням “ Миний бодлоор хэвшмэл хэллэг ( фразелогия, phraseology) гэдэгт үгийн уугал ут га шилжрэн, тодорхой санаа, ойлголтыг илэрхийлэх шинэ “ авъяастай” болж, бүтэц бүрэлдэхүүн нь хэвшин тогтсон томоохон бүлэг үгсийг багтааж болмоор ( жишээ нь: нүглийн нүдийг гурилаар хуурах, нуур шиг шөл, нугас шиг мах г. м), харин хэлц буюу өвөрмөц үг ( идиомы, idioms) гэдэгт нь эхлээд тодорхой хүрээнийхний ойлголцол, харилцааны хэрэгсэл болж үүсээд, яваандаа нийт ийн хэрэглээ болж тогтносон, өвөрмөц бүтэц бүрэлдэхүүнтэй, оролцогч үг бүрийн утгаар илэрхийлж байгаа ерөний ут га санааг нь тайлан ойлгохуйяа бэрх ( жишээ нь булчин бурхан хэрсэн чөтгөр, нэр нэдэр, чих зүдэр, туу лайн эвэр ту галын соёо г. м.) үгсийг хамааруулж баймаар санагдаж байгаа юм.” [Дашням 2005:5] гэж хэлц үг, хэвшмэл хэллэгийн ялгааг т од руулж тодорхойлох санал дэвшүүлсэн байна. Эндээс үзвэл хэлц үг гэж юу вэ гэдгийг судлаач бүр өөр өөр зорилгоор, өөр өөр өнцгөөс харж тодорхойлсон болохоор түүний бүхий л шинжийг ганц үгүүлбэрт багтаагаад бүгдийг хэлэх гэдэг боломжгүй зүйл юм. Ийм хэрэгцээ шаардлага ч үнэн хэрэгтээ байхгүй. Харин хэлний бүтэц, хэлзүйн талаас нь их товч тодорхойлоё гэвэл “ Бүтцийн хувьд тогтвортой, нөхцөлдмөл, ут гы н хувьд нэгдмэл бөгөөд шилжмэл шинжтэй бодомжит нэгжийг хэлц гэнэ” гэж болмоор санагдана. 4 МОНГОЛ ХЭЛНИЙ ХЭЛЦ НЭГЖИЙН ТОГТОЛЦООНЫ ТУХАЙ АСУУДАЛД: Жанцангийн БАТ- ИРЭЭДҮЙ Хэлц үг хэллэгээс гадна хэвшмэл хэллэг, хэвшмэл хэлц, өвөрмөц хэллэг, зүйр цэцэн үг гээд олон янзаар нэрлэх нэг хэсэг зүйл буйг судлаачид “ тогтвортой хэллэг” гэдэг том малгайн доор хэлц үгийн хамт багтаадаг гэж ойлгодог. Тогтвортой хэллэг гэд эг энэ ойлголт өөрөө маш том дээвэр бөгөөд доороо нэг агуулгад хамаарах олон өөр ойлголтыг бас багтаадаг гэж болно. Бидний бодоход хэлц нэгжийн онцлогоос шалтгаалан “ Үгийн сангийн үндсэн утга шилжих үзэгдэл бол үндсэндээ хэлц болох үнд сэн шинж чанар юм.” гэж тод орхойлж болох юм. 2. Монгол хэлний хэлц нэгжийн судлагаанаас Монгол хэлний хэлц нэгжүүд түүний дотор хэлц үг хэллэгийг сүүлийн жилүүдэд нэлээд эрчимтэй судлаж байгааг судалгааны бүтээлүүдээс харж болно. Судлаач М. Базаррагчаа бүтэц, утга, хэлбэрийн талаас, Д. Бадамдорж, Ж. Баянсан, Б. Пүрэв- Очир, Б. Баттогтох на р голдуу хэрэглээ, утга, орны талаас, Г. Аким, Бүрэнтөгс, Л. Дашням, Ж. Бат- Ирээдүй нар толилох, зүйлчлэх талаас нь ту с тус судлажээ. Хэлц үгийн ут гы н ангилалын талаар дорвитой судалгаа хийсэн доктор М. Базаррагчаа хүн, амьтан, урга ма л, хүний бүтээсэн зүйл, адгуусны бүтээсэн зүйл, гариг ертөнц, сэтгэхүй, мэдрэхүй, зөн билиг, хий үзэгдлийн ут г а санаа илэрхийлсэн хэлц [ Базаррагчаа 1999:31] хэмээн 10 хуваасан бол судлаач Д. Бадамдорж “ нэвтрүүлж байгаа санаа, заан илэрхийлж буй утгыг харгалзаж, түүгээр гол шалг уур хийж, агуулгаар нь” монгол амьдрал, хүний сайн үйл, сайхан зүйлийг магтан илэрхийлсэн, монгол амьдрал, хүний муу үйл, муухан явдлыг шүүмжилсэн, хүндэтгэл, бэлгэдэл, ёс зүйн ут га т а й, муушаал, ёрлол, ёс бусын утгатай, юм, үзэгдэл, чанар хөдөлгөөний ялгавар, чанар шинжийн ут га т а й [ Бадамдорж 2006:137-139] хэмээн 5 ангилсан байна. Аливаа хэлний хувьд тухайн х элний хэлц үгийн тайлбар болон олон хэлний толь бичиг хийх нь онолын болон хэрэглээний чухал ач холбогдолтой байдаг учир Орчин цагийн Монгол хэлний хэлц үгийн толь бичиг хийх талаар дотоод гадаадын эрдэмтэд чармайн ажиллаж ирсэн билээ. Үүнд Чой. Лувсанжавын “ Орос- Монгол өвөрмөц хэллэгийн толь” (Улаанбаатар, 1970), Г. Акимийн “ Монгол хэлний өвөрмөц хэлцийн тайлбар толь” (Улаанбаатар, 1982, 1999), “Монгол- орос, орос- монгол өвөрмөц хэлцийн товч толь” (Улаанбаатар, 1985), Бүрэнтөгсийн “ Монгол хэлцийн далай” ( Хөх хот, 2001), Л. Дашнямын “ Монгол хэвшмэл хэллэг, хэлц үгийг тайлбарт толь” (Улаанбаатар, 2005), Ж. Бат- Ирээдүйн “ Монгол хэлний х элцийн сан” (Улаанбаатар, 2009) зэрэг толь бичгүүд хэвлэгдэж уншигч, хэрэглэгчдийн гарт очжээ. Г. Акимийн “ Монгол хэлний өвөрмөц хэлцийн тайлбар толь” бол орчин ца гийн монгол хэлний хэлц үгийг цагаан толгойн дэс дарааллаар, ут г а зохиолын хэлний дэлгэрэнгүй жишээ баримттайгаар 東京外国語大学論集第 80 号(2010) 5 эмхлэн найруулсан анхны толь бичиг байснаараа практик хэрэглээний чу хал ач холбогдолтой толь бичиг болсон юм. 2009 онд гарсан “ Монгол хэлний хэлцийн сан” толь бичигт хэлцийг үйл төвтэй болон нэр төвтэй гэж хоёр үндсэн хэсэгт хувааж толилсон нь хэлц үгийг толилох шинэ туршлага болж хэлц энд тэнд давхардах болон, гээгдэж орхих гэмээс сэргийлсэн сайн толь бичиг болсон гэж профессор Ж. Баянсан [ Бат- Ирээдүй 2009:3] үнэлсэн билээ. Мөн Монгол хэлний хэвшмэл хэллэгийн бүтэц дэх хэлц үгийг дангаар нь судлаж “ Монгол хэлний хэвшмэл хэллэг дэх хэлц үгийн ут га” хэмээх номыг 2006 онд хэвлүүлсэн. Тухайлбал, монгол хэлний “Авсан хүний гар зөөлөн, амталсан хүний ам зөөлөн” гэдэг хэвшмэл хэллэгт байгаа гар зөөлөн буюу авахдаа дуртай, ам зөөлөн буюу яр иа хөөрөө сайн, магтаж ярих гэсэн ут га илэрхийлэх хэлц үгийг судласан хэрэг билээ. Эндээс хэлц нэгжийн төрөл бүрийн хэлбэр монгол хэлний хэвшмэл хэллэгийн бүтцэд тун арвин байгааг бэлхнээ үзэж болно. Мөн гадаадын ахисан төвшиний су ралцагч нарт зориулсан Ж. Бат- Ирээдүйн “ Монгол хэлний хэлц үгийн ут г а, хэрэглээ” (Улаанбаатар, 2007) ном бол монгол хэлний хэлц үгийг агуулгаар нь болон бүтцээр нь ангилж монгол болон гадаадын хүмүүсийн аль аль нь сурч болох сурах бичгийн зориулалтаар хийсэн анхны гарын авлага болсон юм. Судалгааны ерөнхий байдлыг ажиглахад хэлц үгийг ут гы н талаас ангилах талаар судлаачид нэлээд ажилласан бөгөөд харин бүтэц, хэлзүйн талаас харицангуй бага судласан байна. 3. Монгол хэлний хэлц нэгжийг хэлзүйн талаас бүтцээр нь ангилах нь Монгол хэлний хэлц үгийг хэлний талаас, хэлний бүтцийн талаас ажиглаж судласан ажиглалт мэр сэр бий. Тухайлбал, судлаач Г. Аким, “Монгол хэлний өвөрмөц хэлц нь өгүүлбэр зүйн янз бүрийн харьцаагаар хоорондоо холбогдсон, үг зүйн өөр шинжтэй үгээс бүрэлдэж бүтцийн хувьд бүхэл бүтэн зүйл болж байдаг. Өвөрмөц хэлцийг бүтцээр нь хоёр анги болгон хувааж болно.” [ Аким 1999:8] гэжээ. “Хэл нь их бага нэгжүүдээс тогтоно. Энэхүү тогтолцооны бага нэгж нь их нэгждээ багтах буюу их нэгж нь бага нэгжээ багтаах тул багаасаа ихэд буюу ихээсээ багад ту с ту с шаталсан тогтолцоотой юм. . Их нэгж нь хүмүүсийн хоорондын харилцах нэгж болдог бол бага нэгж нь харилцааны нэгж болдоггүй. . Иймд бүтээвэр нь үг болж, үг нь өгүүлбэр, өгүүлбэр нь цогцолбор болно.” [Базаррагчаа 2000:13] гэх мэтээр тэмдэглэсэн байна. Хэлний энэхүү харицангуй тогтвортой нэгжүүдийг хэлц нэгжүүд гэж ангилах санал нь анхных биш бөгөөд зарим эрдэмтэд энэ талаар санал дэвшүүлж байсан. Тухайлбал, эрдэмтэн М. Базаррагчаа, “ Тогтвортой, чөлөөт бус үг (холбоо үг), өгүүлбэрийг өвөрмөц хэллэг, хэвшмэл хэллэг гэж нэрлэсээр ирсэн ба хэлц үг, хэлц хэллэг гэх нь ч бий. Тэгвэл эдгээрийг хэлц бүтээвэр, хэлц үг, хэлц өгүүлбэр, 6 МОНГОЛ ХЭЛНИЙ ХЭЛЦ НЭГЖИЙН ТОГТОЛЦООНЫ ТУХАЙ АСУУДАЛД: Жанцангийн БАТ- ИРЭЭДҮЙ хэлц цогцолбор гэж болно.” [Базаррагчаа 2000:15] гэжээ. Иймэрхүү байдлаар хэлцийн бүтцийг ажигласан зүйл байгаа боловч бид хэлний баримтад түшиглэн илүү нарийн ангилан хувааж болно гэж үзэж байгаа юм. Хэ л ц бүтээвэр. Хэлц бүтээврийн хувьд судлаач М. Базаррагчаатай сан ал нэг байна. Хэлц бүтээврийн талаар тэрбээр бичихдээ, “хуримтлах, нэгэн цогц болох гэсэн утга бүхий – ц дагаврыг нэр ба үйл үндэснээ чөлөөтэй залгаж болно. Хэдий чинээ олон үндсэнээ залгавал төдий чинээ түүний ут га өргөснө. Гэтэл цогц, хурц, ууц хэмээх үгийн – ц бүтээвэр нь өмнөх хэсэгтэйгээ з уура лд а н нэг үг болон сэтгэгдэх болсон байна. Үүнийг хэлц бүтээвэр гэнэ. . Хоёр ба түүнээс дээш гийгүүлэгч орж бүтсэн бүтээврийг хэлц нийлмэл бүтээвэр гэж болох ба дагаврын өмнө тохиолдох хэд хэдэн гийгүүлэгч орж бүтсэн язг уур бүтээврийг мөн хэлц бүтээвэр гэж болно.” [Базаррагчаа 1999:36-38] гэжээ. Үгийн сангийн ут гы г өөрчлөн хэлцжсэн шилжмэл өөр ут га үүсгэх чадавхитай нөхцлийг хэлц бүтээвэр гэж нэрлэе. Чухамхүү энэ хэлц үгийг бүтээж байгаа гол зүйл нь бүтээвэр гэж үзэж болно. Бүтээврийн эрхээр утга шилжиж үгийн сангийн утгаас тэс өмнөө утгат ай болсон ийм хэлцийг хэлзүйжсэн хэлц үг гэж нэрлэсэн ч болно. Жишээлбэл, ама+ нцар, ами+ хан+ даа, ам+ тай, аюул+ ын, бага гар+ ын, гар+ тай, гол+ оос+ оо, гол+ той, доод+ ох, мөр+ өөр+ өө, нугас+ гүй, нуруу+ тай, нүд+ гүй, нүүрэ+ мгий, оволз+ уур, өеө+ д+ мөр, нүүрэ+ лдэх, хэзээ+ ий, элэг+ тэй, яс+ ны, тэнгэр+ тэй, хөл+ тэй гэх мэт. Эдгээрийн утга зохиолын хэлний жишээ баримтаас үзвэл: “Бийртэй хүн гартай.”, “ Голоосоо гол засах юмгүй.” (хэвш.), “Жа в гуайн голтой байгаагийн ганц уч ир үүнд бий.” ( С. Эрдэнэ), “Бухын доодохыг харж үнэг турж үхэх.” хэвш., “Би яахав ээ архинд дуртай мөрөөрөө гэмгүй амитан.” ( Б. Догмид), “ Сэргэлэн рок сонсдог ч гэсэн сонгодог хөгжимд нугасгүй.” ( Б. Шүүдэрцэцэг), “ Нутгийн нуруутай хэдэн өвгөний нэг байлаа даа.” ( С. Дашдооров), “ Нүдгүй л шуурчихдаггүй юм бол маргааш бэлчээнэ ээ.” ( Д. Батбаяр), “ Нүүрэмгий хүүхэн, түрэмгий бух хоёр адил.” ( хэвш.),“ Оволзуур хүнийг жигшигч олон.” (хэвш.), “ Энэ жил хэдэн өеөдмөр маань овоо л таргалж байна.” ( С. Эрдэнэ), “Энэ оросын як ёстой тэнгэртэй унаа шүү.” ( Б. Догмид), “Ху рим хөлтэй өнгөрч амидрал б уулг а а хүзүүнд нь угла ж зүтгүүлэхдээ хуримын өдрүүд шиг байс