ᠬᠢᠲᠠᠨ ᠦᠰᠦᠭ ᠤᠨ ᠰᠢᠨᠡ ᠲᠤᠷᠠᠰᠬᠠᠯ
Монгол-Япон хамтарсан БИЧЭЭС төсөл Кидан үсгийн шинэ дурсгал Нүүдлийн соёл, иргэншилийг судлах олон улсын хүрээлэн Японы эрдэмтэдтэй хамтран зохион байгуулсан Бичээс төслийн судалгааны багийнхан 2010 оны 8-р сард монгол улсын нутагт судалгаа явуулж, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутгаас кидан бичигт гэрэлт хөшөөг шинээр нээн олжээ. Бичээс төсөл нь 1996 оноос хэрэгжиж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд монгол, дөрвөлжин, араб, перс, хятад бичигтэй хөшөө дурсгалуудыг олж судлан, үр дүнгээр нь дөрвөн ном нийтэлсэн болно. Тус гэрэлт хөшөө одоо Монголын Үндэсний музейд хадгалагдаж буй. Нүүдлийн соёл, иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн судлаач Профессор А. Очир Кидан бичиг хаана байна вэ? Кидан их бичгийн дурсгал олсон тухай Япон улсын Отани их сургуулийн профессор Мацүкава Такаши Монголын тал нутагт мандаж мөхсөн түүхтэй нүүдэлчид аман түүхийг чухалчлан үзэж, бичгийн хүмүүс нь төрөлх хэлээрээ олон янзын үсгээр бичиж тэмдэглэж байв. Их тал нутагт торойх хөшөө бичиг нь монголчуудын хувьд нандин “билиг сургаал” юм. Шинэ мэдээлэл: “Монголын өмнөд хилийн ойролцоо ханз үсэгтэй хөшөө байдаг гэнэ” 2010 оны 5 сард Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод намайг очих үед Монголын судлаач А.Очир гуай баттай бус болохыг сануулаад, “Монголын өмнөд хилийн ойролцоо ханз үсэгтэй хөшөө байдаг гэнэ” хэмээх мэдээлэлийг өгсөн юм. Бид 1996 оноос хойш Япон-Монголын хамтарсан “Бичээс” төслийг хэрэгжүүлж, жил алгасалгүй Монгол улсад хайгуул судалгаа хийж, шинэ бичээс болон сурвалж бичгийг судалгааны эргэлтэнд оруулж ирсэн юм. Энэ удаагийн “ханз үсэгтэй” хөшөөний тухайд, Монгол улсын Соёлын өвийн төвөөс Монгол улсын нутагт соёлын өвийн бүртгэл хийх явцад Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт зургаан мөр бүхий ханз үсэгт хөшөө буйг анх олсон бөгөөд бичгийн агуулга хийгээд судалсан эсэх талаар ямар ч мэдээлэл байсангүй. Эдүгээ хүртэл Монголд судалгаа хийсэн гадаад, дотоодын эрдэмтдээс хэн нь ч энэ бичигт хөшөөг олж үзээгүй нь тун хачирхалтай санагдав. Арай ч саяхан хаанаас ч юм авчирч тэнд тавьсан юм биш байгаа хэмээн эргэлзэж л байлаа. Тэрхүү “ханз үсэгтэй” хөшөө нь Улаанбаатараас өмнө зүгт 585 километр, Хятадын хилээс 70 километрийн наана байх тул машинаар явбал гурван шөнө дөрвөн өдрийн аялал болно. Тэгээд төдий л найдлага тавилгүй юу ч гэсэн нүдээр үзэх, чингэх нь ч бас судалгааны нэг хэсэг мөн хэмээн санасан манай судалгааны багийнхан 2010 оны 8 сарын 18- ны өглөө 9 цагт Улаанбаатараас хөдөллөө. Дорноговийн зүг Улаанбаатар Бээжинг холбосон төмөр замын шугамыг дагасан төв замын Улаанбаатараас Чойр хүртэлх 250 километр нь засмал, түүнээс цааш Хятадын хил хүртэл 460 километр нь шороон зам болно. Эхний өдөр Дорноговь аймгийн төв Сайншандад 18 цагт хүрлээ. Дараагийн өдөр буюу 8 сарын 19-ний өглөө хөшөөний байрлалыг GPS-т оруулж аваад хөдөллөө. Замдаа Эрдэнэ сумын төвд өдрийн хоол идэхээр саатлаа. Машинаас буух биднийг харсан нутгийн залуучууд гуйвалзан ойртож ирээд, мэнд ус ч үгүй “Хятад уу?” гэж асууна. Үд дунд атал хэдийн согтсон байдалтай, хэлж яриад ойлгох шинжгүй. Сэтгэл түгших зуур “Япон” хэмээн хариулахад юу ч болоогүй юм шиг яваад өглөө. Сүүлийн үед монголчуудын дунд гадаадын компаниуд Монголын уул уурхайн арвин баялагт шунаж буй хэмээх ойлголт нэлээд тархсан аж. Энэ хэдэн жил бид хөшөө бичгийн хайгуул судалгаа хийхээр монголын хөдөө тал, говь нутгаар явахад нутгийн малчид нэлээд болгоомжилж, бүр дургүйцэх болсон юм. Хөшөө бичиг судлахаар хөдөө хээр явж байхад өөрсдийгөө “нутгийн хамгаалагч” хэмээн нэрлэх мотоцикльтой залуучууд давхин ирж, “Зайл” хэмээн давшилсан явдал ч бий. Тийм тохиолдолд манай багийн монгол судлаачид судалгааны зорилгыг тодорхой тайлбарлаж ойлгуулж ирсэн билээ. Тиймээс одоо Монголд гадаадын хүн бие даан судалгаа хийнэ гэдэг амь дүйсэн хэрэг гэж хэлбэл хэтрүүлсэн болохгүй болов уу. GPS-ийн заалтын дагуу шулуухан явсаар 16 цаг 45 минутад хөшөө байгаа газарт хүрлээ. Хөшөөний дэргэд байх том овоог “Бүлээний овоо” гэнэ. Эргэн тойрон бүхэлдээ намхан дов толгодтой, хамгийн өндөр цэг нь “Бүлээний овоо” бөгөөд хөшөө нь овооны зүүн урд 20 м зайд бичээс нь зүүн урагш хандсан байлаа. Хөшөөг боржин чулуугаар хийсэн бөгөөд өндөр 179.5 см, өргөн 54 см, зузаан 30 см. Зөвхөн зүүн урагш харсан нүүрэн талд нь үсэг сийлсэн бөгөөд босоо 7 мөр, бүгд 250 үсэгтэй байв. Нүүр хэсгийг огт тэгшлэлгүй, байгалийн чулуун дээр сийлсэн учраас тун бүдэг, гаргаж уншихад бэрх юм. Ханз үсэг биш? Тэгээд бичээсийг ажиглаж харвал, ханз биш, харин ханзтай төстэй үсэг байв. Монголын соёлын өвийнхөн үүнийг “ханз” гэж үзсэний учир нь үсгийн дунд null ” болон “ ” гэсэн ханзтай адилхан дүрс үсэг байсных болов уу. Харин ханз үсэгт байдаггүй null𡆌”, “𡕹” гэх мэт ханзтай төстэй үсэг харагдах бөгөөд нэн ялангуяа баруун гар талаас нэгдүгээр мөрний эхний үсэг “𡆌” нь гагц кидан их бичигт байдаг үсэг байв. Тиймээс бид энэ бичээс нь хадны бичээсийг үл тооцвол Монголд анх удаа олдож буй кидан их бичгийн хөшөө байх боломжтой хэмээн үзэв. Гэхдээ дээрх ганц үсгээс өөр үсэг олж уншихад бэрх, ямар үсэг вэ гэдгийг баттай тогтоож амжилгүй байсаар нар жаргаав. Чингээд маргааш өглөөний нар мандахыг хүлээж, тэндээ бичээснээс 100 метр орчим зайнд майхнаа босгож, говийн халуун салхины сэвшээнд унтлаа. 8 сарын 20-ны өглөө. Говьд ховорхон тохиох намуухан өглөө байлаа. Энэ завшааныг ашиглан даруй бичээсний хэв авах ажилд бид шамдлаа. Гэвч хөшөөний нүүр талыг ер засч өнгөлөөгүй, овон товон ихтэй тул хэв авах цаасыг түүний гадаргуунд жигд наах нь маш бэрх байв. Өнөөг хүртэл Монголд олон удаа хэв авч байсан хэдий ч үүн шиг хэцүү нь байсангүй. Чухам тийм учраас л энэхүү бичээсийг тайлж уншихад бэрх байгаа юм. Үдийн өмнөхөн салхи хөдөлж, хэв авч буй цаас салхинд дэрвэх тул ажлаа зогсоохоос өөр аргагүй болов. Үдийн хоолны дараа бид хөдөлж, орой нь Сайншандад ирэв. Авсан хэвээ сайтар ажиглавал, эхний үсэг нь бидний таамаглаж байсанчлан киданы их бичгийн үсэг “𡆌” байв. Даруй мэйл болон утсаар кидан үсгийн мэргэжилтэн Такэ-үчи Ясуноритай холбогдож лавласнаар, бичээсний үсэг нь киданы их бичиг гэдгийг баттай тогтоов. Улаанбаатарт Тийнхүү бичээсийг кидан их бичгээр бичсэн нь баттай болмогц олдсон газрын нэрээр “Бүлээний овооны кидан их бичигт хөшөө” хэмээн нэрлэхээр тогтлоо. Бид 8 сарын 21-нд Сайншандаас гарч, энэхүү шинэ нээлтээ аль болохоор хурдан монголчуудтай хуваалцах зорилгоор 8 сарын 23-ны өдөр Улаанбаатар хотноо Монцамэ агентлагт хэвлэлийн бага хурал хийв. Чингэсний үр дүнд шинээр олдсон бичээсний тухай мэдээлэл тэр даруй Монголын телевизүүдээр цацагдаж, интернэтэд нийтлэгдлээ. Монголыг хүчирхэгжихээс өмнө Кидан нь Монголын тал нутгийг ноёрхож байсан улс хэмээн монголчууд үздэг. Тиймээс Киданы үеийн хот суурин болон кидан үсгийн хадны бичээс зэргийг тодорхой түвшинд судалж шинжилж ирсэн авч тэрхүү Монгол улсын нутаг дэвсгэрээс олдсон кидан бичгийн дийлэнх болох кидан их бичгийг тайлж унших ажил ахиц муутай, түүний ач холбогдлыг төдий л үнэлж ирсэнгүй. Харин энэ удаагийн бидний Баруун талаас Проф. Мацүда, Проф. Мүраока. цацсан мэдээлэл монголчуудад ихээхэн нөлөөлсөн мэт. Юу гэвэл, удалгүй Монгол улсын Соёлын өвийг хамгаалах газраас зохион байгуулж, “Бүлээний овооны кидан их бичигт хөшөө”-г Улаанбаатарт авчирч, Үндэсний музейн нэг давхар дахь “Түрэг, Уйгур, Киданы үеийн үзэсгэлэнгийн танхим”-д байрлуулсан билээ. (Албан ёсоор 2011 оны 5 сарын 30-нд үзэсгэлэнгийн танхимд байрлуулсан болно.) Цаг хугацааг өртөөлөн. Энэхүү бичигт хөшөөг XI зуунд босгосноос хойш мянга гаруй жилийг өртөөлөн, говь нутагт чимээгүйхэн зогсжээ. Тэр хугацаанд хөшөөний нүүр дэх үсгийг олон хүн анзаарч харсан нь лавтай атал гайхалтай нь тэр тухай нэг ч тэмдэглэл үлдэж хоцорсонгүй. Тэгэхээр мэдээлэл технологийн эрин үед даяарчлагдан бу й Мон гол д бидний нээж олоогүй өөр бичээсүүд тал нутгийн хаа нэгтээ байхыг хэн ч үл мэднэ. Энэхүү ховор дурсгалыг үзэхээр музейг зорих монголчууд үүнийг Монголын төдийгүй дэлхий нийтийн хосгүй өв гэдгийг байнга санаж явах хэрэгтэй. Монголын ховор нандин соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг дэлхий нийтээр анхаарч байгаа гэдгийг монголчууд ялангуяа залуу үеийнхэн ойлгоосой хэмээн хүснэм. Кидан их бичгийг уншихуй: Бүлээний овооны бичээс Япон улсын Отани их сургуулийн судлаач Такэ-үчи Ясунори Нүдний өмнө байх энэхүү бичээсийг кидан үсэг хэмээх бидний үл мэдэх бичгээр сийлжээ. Мянган жилийг туулсан бичээс бидэнд чухам юуг өгүүлнэм бэ. Үл мэдэгдэх бичгийг унших нь Эдүгээ хүртэл хараахан тайлж уншаагүй бичгийг тайлж унших нь хэл шинжлэлийн салбарт хамгийн их сонирхол татсан асуудал билээ. Тухайлбал, судлаач Шанполлион иероглиф (Египетийн дүрс үсэг)- ийг, Роллинсон персийн шаантаг бичгийг тайлж уншсан нь үл мэдэгдэх бичиг үсгийг тайлан унших хүслийг өдөөж өгсөн. Азийн хараахан тайлж уншаагүй бичгийн нэг кидан бичгийг Ляо (916-1125) улсыг байгуулсан угсаатан буюу хятад сурвалжид “Кидан Qi dan, 契丹” хэмээн тэмдэглэгдсэн хүмүүс өөрсдийн хэлийг тэмдэглэхийн тулд зохиосон билээ. Кидан бичиг нь “Их кидан бичиг”, “Бага кидан бичиг” хэмээх харилцан хоёр өөр бичигтэй байсан бөгөөд аль алиныг нь хэрэглэхгүй болсоор удаж, эдүгээ судлаачид л тайлж уншихаар оролдож байна. Кидан бичгийг тайлж уншихын тулд судлаачид холбогдох хятад материалтай харьцуулах, статистик аргаар үсгийн дуудлагыг сэргээх, VI зуунаас эхлэн хоёр зуун дамнан Монголын тал нутгийг захирсан түрэг угсааны нүүдэлчдийн бичиг үсэгтэй харьцуулах зэргээр олон жил уйгагүй судалсаны үр дүнд тодорхой үр дүнд хүрэв. Тийм авч кидан бичигт хараахан тайлж уншаагүй зүйл бас л байсаар байна. Кидан хэл нь монгол хэлтэй харилцан хамаарал бүхий хэмээгдэх авч орчин үеийн монгол хэлнээс нэлээд ялгаатай байж магад. Юу гэвэл, кидан үгийн сангийн дийлэнх нь бидний мэдэх монгол хэлнээс өөр байна. Энэ удаа Монгол улсаас шинээр олдсон бичээсийг танилцуулахын сацуу кидан бичиг үсгийн судалгааны шинэ хандлагын тухай өгүүлье. Бүлээний овооны кидан их үсгийн бичээс Монгол улсын Дорноговь аймгийн Бүлээний овоо хэмээх газраас кидан их үсгийн дурсгал олдлоо хэмээх мэдээг тус улсад судалгаа хийж байсан профессор Мацүкавагаас хүлээж авсан нь 2010 оны 8 сарын хэрэг болно. Чингээд удалгүй бичээсний зураг болон хэвийг хүлээн авсан боловч гаргаж уншихад бэрх байсан тул эрхбиш нүдээр үзэх хэрэгтэй хэмээн бодох болов. Миний аз болоход, хөшөөний бичээсийг Улаанбаатар хотын Үндэсний музейд авчирч байрлуулсан тул 2011 оны 8 сард нүдээр үзэх завшаан тохиов. Музейн нэгдүгээр давхарт Түрэг, Уйгарын үеийн дурсгалтай хамт байрлуулсан бичээсийг кидан их үсгээр бичсэн байх ба харамсалтай нь бичгийн агуулгыг тэмдэглэсэн ханз, түрэг зэрэг үсгийн орчуулга байсангүй. Тиймээс энэ бичээс нь үгийн дуудлагыг ханзаар тэмдэглэн үлдээсэн буй. Гэвч үндсэн үгийн сангийн үгийг тэмдэглэн үлдээсэн нь цөөн, олонх нь оноосон нэр тул кидан хэлийг бүрэн сэргээхэд тооны хувьд ч чанарын хувьд ч хангалттай бус авч азаар энэ бичээс дэх сар- , өдөр- зэрэг үгийн дуудлагыг тэмдэглэн үлдээсэн буй. Өөрөөр хэлбэл, сар хэмээх үгийг “賽咿唲”(sai i ər)” буюу “賽離” (sai li), өдөр хэмээх үгийг “揑咿唲” (niɛ i ər) буюу null揑離” (niε li) хэмээн дуудлагыг тэмдэглэсэн байна. (хаалтан доторх нь тухайн үеийн хятад хэлний дуудлага болно.) Үүнээс үзвэл, сар, өдөр хэмээх үгийг киданчууд sair, nair хэмээн дуудаж байсан мэт. Харин бусад үгийн тухайд ханз үсгээрх дуудлага тэмдэглэсэн зүйл үгүй тул дээрх мэтээр дуудлагыг сэргээх боломж үгүй. Түүний дээр кидан их бичгийн дурсгал бага бичгээс эрс цөөн тул гагц их бичгийн дурсгалыг шинжлэн үзэх төдийгөөр тайлж унших хүрээ хязгаарлагдаж байна. Судалгааны шинэ арга Сүүлийн үед кидан бичгийг уншиж тайлахад судалгааны шинэ арга хэрэглэх боломжтой болж байна. Өмнөх судалгаанд их төлөв кидан их үсгийг утга илэрхийлсэн гэж үзэж байсан бол харин сүүлийн үеийн судалгааны үр дүнд дуудлага илэрхийлсэн олон үсэг буйг олж мэдсэн бөгөөд их үсгийн судалгааны үндсэн чиглэл нь утгаас илүүтэй дуудлагыг тогтооход оршиж байна. Тэгээд ч кидан их болон бага үсгээр нэгэн хэлийг тэмдэглэсэн хэмээх урьдчилсан таамаг дэвшүүлж, тэдгээрийг харьцуулан үзэх замаар нэгэнт тодорхой болсон бага үсгийн дуудлагыг харьцах их үсэгт оноосноор, түүний дуудлагыг тогтоож эхэлж байна. Жишээлбэл, оны цол болох “Ариун амгалан” -г кидан бага үсгээр гэж тэмдэглэнэ. Кидан бага үсэг нь их үсгээс илүү судлагдсан тул эдгээр үгийн дуудлагыг au as-ar хэмээн уншиж болох мэт. Тэгвэл эдгээр үсэгтэй харьцах кидан их бичгийн үсгийг адилхан дуудлагатай гэвэл, -г as, -г ar хэмээн дуудлагыг сэргээж болно гэсэн үг ( , -ийн дуудлагын тухайд гүнзгийрүүлэн судлах шаардлагтай болно). Энэ мэтчилэн нэг бүрчлэн оноож үзсэнээр бидний таамаглан уншсан үсгийн дуудлагыг тогтоож чадав. Энэхүү бичээсний он, сар, өдрийг уншиж чадсанаас гадна зарим газар дуудлага нь тодорхой болсон үсэг буйг тогтоов. Гэсэн хэдий ч ихэнх хэсгийг уншиж тайлахад хэцүү тул цаашид харьцуулсан судалгаа хийхэд нэлээд хугацаа шаардах болов уу. Кидан их үсгийн бусад дурсгалтай харьцуулан судлах нь бичээсийг бүрэн тайлж унших түлхүүр болох буй за. Кидан бичгийг тайлж унших ирээдүй Монгол улс дахь Бүлээний овооны кидан их бичгийн дурсгалтай зэрэгцэн, ОХУ-д кидан их бичгээр бичигдсэн ном олдох зэргээр тус бичгийн дурсгал нэмэгдсээр байна. Түүний дээр сүүлийн үед кидан үсэг судлаачид ч нэмэгдэж, эдүгээ хүртэл байгаагүй хурдаар судалгаа шинжилгээ эрчимжиж байна. Тиймээс ойрын ирээдүйд кидан үсгийн судалгаа шинэ шатанд гарах нь дамжиггүй. кидан үсгийн судлалд Розетта стоун (Rosetta stone буюу өөр хэл-үсгээр адил агуулгыг тэмдэглэсэн тул иероглифийг тайлж уншихад чухал үүрэг гүйцэтгэсэн бичээс) болж чадахгүй. Гэвч кидан бага үсэгтэй харьцуулахад сурвалж багатай кидан их бичгийн судлалд үнэхээр ховор дурсгал болно. Бичээсийг байгалийн чулуун дээр сийлсэн, бас амархан элэгдэх нөхцөлд байсан учраас тайлж уншихад амаргүй боловч, 1 үсгийг 3-4см зайд, 1 мөрөнд 30-40 үсэг бүхий 7 мөр бичээс буйг мэдэж болно. Тал бүрээс нь гэрэл тусгаж, үсгийг сийлсэн хонхорыг хурууны үзүүрээр дагуулан илж үзэнгээ авсан хэвтэй харьцуулж үсгийг уншина. Чингэхэд гагц уг бичээсийг ажиглах төдий бус, эдүгээ хүртэл олдсон бичгийн дурсгалтай харьцуулах замаар өмнөх, хойтох үгийн утгыг бодолцож байж үсэг нэг бүрийг тайлан унших шаардлагатай. Тийн оролдсоор юу боловч баруун гар талаас эхний мөрийг тайлж уншиж чадав. Бичээсийн огноо Зураг 1-ийн зүүн талд бичээсний эхний мөрийн 9 үсэг, баруун талд тэдгээрийг тайлж уншсан үсгийг харгуулав. Сар, өдөр хэмээх утга бүхий, “ ”, “ ” ханз үсэгтэй төстэй үсгээс үүнийг сар өдөр заасан болохыг мэдэж болно. Үүнийг “Ариун амгалангийн дөрөвдүгээр (1058) оны найман сарын нэгэн” хэмээн уншив. Үүнд, хэдийн уншиж судалсан Елюй Шинэйн булшны бичээсийн огноо “Ариун амгалангийн есдүгээр цагаагчин туулай жилийн цагаан сарын хорин найман”(Зураг 2) хэмээх үсэгтэй харьцуулан тогтоосон болно. Тийнхүү үсгийг тайлж уншсан боловч тэдгээрийн дуудлагыг тогтоохын тулд бусад хэлний хэрэглэгдэхүүн болон өмнөх судалгааг харгалзан үзэх хэрэгтэй. Кидан их үсгийн дуудлагыг сэргээх нь Кидан их үсгийн он, сар, өдрийг заах үсгийн утгын тухайд, харьцангуй эртнээс судалж олон таамаглал дэвшүүлсээр ирсэн билээ. Гэвч үсгийн утгыг тодорхой болгосноор, тайлж уншсанд тооцогдохгүй. Монгол хэлнүүдтэй харьцуулахын тулд тэдгээр хэлний “дуудлага”-ыг мөн тогтоох ёстой. Тэдгээр үгийг кидан хэлээр ярилцагчид хэрхэн дуудаж байсныг