《ᠪᠤᠯᠤᠷ ᠡᠷᠢᠬᠡ》
Болор эрцх ГУРАВДУГААР БҮЛЭГ ДАЙ ЮАНЬ УЛСЫН ГОЛ СУДАР үргэлжлэл Дай Юань улсын Рэньцзун хааны нэр Аюурбарибад, тайцзи Жинчим-ийн ач, Шуньцзун Дармабалын хоёрдугаар хөвгүүн Уцзун Хайсан хааны дүү, эхийн нэр Хонгирад овогтон. Шицзу хааны Жи Юань-ий хорин хоёрдугаар оны гурван сард, Рэньцзун Аюурбарибад-ыг төржээ. Чэнцзун хааны Да Дэ-гийн арван нэгдугээр оны зургаан сард, Уцзун хаан, Рэньцзун Аюурбарибад-д алтан тамга өгч хуантайцзи болгосон ажгуу. Жи Да-гийн дөрөвдүгээр оны цагаан сард, Уцзун хаан хальсны хойно, Рэньцзун Аюурбарибад Шаншу яамыг байгуулж, чэнсян Тоггу, Санбону, пин-чжан түшмэл Лэши, баруун этгээдийн чэнсян Бооба, зуун этгээдийн чэнсян Мөнхтөмөр, сань-чжэн түшмэл Ван Пи нарыг хуучин хуулийг халав, иргэнийг зовоов хэмээн Чжун-шу-шэн яамны баруун этгээдийн чэнсян Тасбуха, Шу-ми-юань яамны хэргийг захирах түшмэл Төмербуха-д шүү хэмээн тушааж, Тоггу, Санбону, Лэши, Бооба, Ван Пи энэ тавуулыг албай. Мөнхтөмөрийг жанчиж, Хайнань-ий газарт цөлж илгээвэй. Гурван сард, Рэньцзун Аюурбарибад Да-мин-дянь (их саруул харш) нэрт яаманд хааны сууринд сууж олон ван, зуун түшмэдийн мөргөхүйг хулээн авч зарлиг буулгасан тэр жуу бичгийн уг нь: Урьд хаан хуантайхэу-г уйлчилж, миний бяцхан биеийг тэжээснийг санаваас, түүний тахимдуу өршеөл 0 Гдравддгаар враг — — хэмээгч тэнгэрийн хувь зохиосон нь болой. Тиймийн гул, миний бие хүмүүжвэй. Намайг нэгэн хэвлийн дүү бөгөөд бас дотоод зовлон самууныг төвшин болгосон гавьяа буй хэмээн сууринд сууж, нэгэн cap болохын урьд, надад хуантайцзигийн тамга өгч, Чжун-шу-шэн яам, Шу-ми-юань яамны хэргийг захир. Аливаа олон явдлын яамны шийтгэсэн хэргийг дуусга хэмээн тушааж, таван жил болсон булгээ. Урьд хаан гэнэт дэлхий дахиныг огоорч одохуйд, ураг элгэн гавьяат хуучин сайдууд цөм өгүүлэх нь их сууриныг хэдийнээ чамд тогтоосон бүлгээ. Урьд хаадын хальсан адил төрөл төрегсед ураг элгэн нийлэн зөвден байгуулахуйд адилтгаж болохгүй. Чжоу, Хань, Цзинь, Тан энэ дервөн улсьпн хуулийг дууриан сууринд сууваас зохимуй хэмээмүй. Эдүгээ би дээшид болбоос, тайхэү-гийн шаардах зарлигийг дагаж, доошид болбоос, олон ван нарын сануулахуйд нийлүүлэн, гурван сарын арван наймны өдөр Дайду балгасны Да-мин-дянь яаманд хааны сууринд суувай. Шаншу яамны улсын хэргийг эвдсэн түшмэдийг урьд алж, тэдний хоршоог хагас албай. Хагасыг хөөвэй. Шаншу яамыг байлгаж, аливаа хэргийг цөм Чжун- шу-шэн яаманд хавсруулж, чэнсян Тэмүдайр, пин-чжан түшмэл Ли Дао Фу нар туе улсыг шинэтгэн зас хэмээн тушаавай. Эдүгээ дэлхий дахины ялт хүний ялыг цөм үрж хэлтрүүлбэй. Хэрбээр, хэлтрүүлэх зарлигийн урьд ялыг гэрчилбээс, олон яамны хүн миний ойрхи ард Чжун-шу- шэн яамнаас хэтэрхий бүү айлтгагтун. Аливаа хүн улсын телее бичиг айлтгаваас, хэрээр өргеж хэрэглэмүй. Олон ван, фума нар чжоу, цзюнь-ийг өнгерөн явахуйд журамгүйгээр бүү аваачигтун. Хөлслөвч худалдан ававч, мөн энгийн үнэ өгөх, миний иргэнийг бүү зовоогтун хэмээвэй. Бомрзрп Рэньцзун хаан өлсөх иргэнд нийслэл хотын хүүгийн амууг гаргаж, унийг буурай авч худалдвай. Рэньцзун хаан Чжун-шу-шэн яамны сайдын зүг өгүүлрүүн: “Шицзу хааны Чжунтун, Жи Юань хэмээх оны цагт байгуулсан цааз хуулийг хууль мэдэх өтгөс сайдыг сонгон гаргаж, ялын хүнд хөнгөнийг нийлуулэн нэгэн хэв тогтоож, Явдлын яамны тушмэлээр дэлхий дахинд тархаан явуул. Тийм болохул, ухэх ял хийсэн хүн мөн мушгигдахгуй болох болой хэмээж, бас Дайбу-цзянь (Дээд ордны) яамны сайдын зуг өгүүлрүүн: “Эд мөнгө их л байваас, тумэн ард цэргийн хүнийг цөм тэжээж болмуй. Үүнээс хойш хэдий нэгэн мөхлөгийн мэт бяцхан юм хэмээн надад сонсгохгуй хунд бүү өгөгтүн“ хэмээвэй. Чжунтун, Жи Юань цем оны нэр болой. Рэньцзун хаан Дайду балгасны өтгес ерэн нас хурсэн хоёр мянга гурван зуу гучин нэгэн хунд торго хошоод. наян нас хурсэн найман мянга гурван зуу гучин нэгэн хунд торго нэжгээд шагнан өгвэй. Зуны тэргуун сард, Рэньцзун хаан тууний сууринд суусан ёсоор, тайши, тайфу, тайбу тушмэдэд алт тавиад лан, мөнгө гурван зуун тавиад лан, дээл дөрвөөд зэрэг шагнан өгвэй. Гадаад тушмэдэд мен зэргийг бодож өгвэй. Рэньцзун хаан тайцзи Шаобуу тушмэл Чжан Люй-г Чжэцзян, Цзянси мужид пин-чжан тушмэл болгож, сурган өгүүлрүүн: “Чамайг урьд хааны хуучин сайд хэмээн илгээмүй. Иргэн хэмээгч улсын үндсэн, иргэнгүй болбоос улс мөн үгүй болмуй. Дээшид болбоос, миний сэтгэлд нийлүүл, доошид болбоос иргэнийг өршее“ хэмээв. Рэньцзун хаан түүний сууринд суусан ёсоор өвгөдийн сумд хэлж тайвай. Рэньцзун хаан яаманд сууж бүхүйд, Ли Мэн нэрт сайд орж өгүүлрүүн: “Хаан сууринд суусанд хамаг 8 бодсын үнэ цөм хямд болжээ. Үнэхээр богд хүн тул ж 323 I Гдравдугаар брэг — ГЭСГЭЭСЭН нь хурдан болой. Баярын ёсоор аймшиггүй ёслохоор ирвэй“. Рэньцзун хаан гаслан өгүүлрүүн: “Сайд нар та хучээ гуйцэд тусалж иргэнийг амар болгох болбоос тэнгэр мен өршөөмүй. Тэр ч байтугай, намар боловч амуу бурнээ олохуйг болзож болохгуй болой. Би сууринд сууж, cap болохын урьд хамаг бодосын үнэ юунай тийнхүү хямд болсон аж? Би сайдад хүндэд итгэсэн бүлгээ. Энэ үгийг гаргасан нь, миний итгэсэн газар бус“. Тэр угэнд Ли Мэн ихэд ичгүүрвэй. Таван сард, Рэньцзун хаан Судрын яамны тушмэдийг урьд хааны магад хуулийг засан, үе үеийн хуанхэү ба гавьяат сайдын явсан явдлыг дансанд тэмдэглэн бич хэмээн зарлиг буулгавай. Рэньцзун хаан олон ван, фума, түшмэд улаалах чжуань тэмдгийг цөм хураан аваад, үүнээс хойш аливаа хүн элч зарваас, цөм Чжун-шу-шэн яамнаас өгч зарагтун хэмээвэй. Тэр өдөр Цзинь Ци улс боловсруулсан зааныг хүргэж ирвэй. Цзинь Ци улс Юньнань мужийн зах гадна буй. Луо Гуй Мань улс газраас гарах юмыг апба хүргэж ирвэй. Зургаан сард, Тевд улсын цэрэг Юнфучжэнь нэрт газрыг тулахаар прений хойно, Рэньцзун хаан Сюань-чжэн- юань, Шу-ми-юань-ий түшмэдэд зарлиг буулгаж, цэрэг илгээж дайл хэмээвэй. Рэньцзун хаан ойрхи сайдын зүг өгүүлрүүн: “Дотоод гадаадад улсад тусалбаас болох эрдэмтэн хүн буй аваас, түүний нэрийг надад сонсго“ хэмээвэй. Бас олон ван нарыг цөм еер өөрийн оролдсон явдлыг хичээн хичээнгүйл хэмээн сургаж өгүүлбэй. Рэньцзун хаан сайдуудыг зарж, тэнгэрийн мандалд хэлж урьд хааныг нэхэж өрген, Өршөөл еглөгтэй, ачлалтай J хуанди, сүмийн нэрийг Уцзун хэмээн нэрийдвэй. Рэньцзун 11 хаан “Чжэнь Гуань Чжэн Яо“ (засагт туслах нэвтэрхий толь) Бмшрэрн бичгийг үзэж Хань-линь-юань (Бичгийн мэргэдийн хүрээлэн) яамны сы-цзян (дэслэн хэлэлцэгч) түшмэл Алинтөмөрийн зүг өгүүлрүүн: “Энэ бичиг улс төрд тустай, бидний улсын үгээр тайлан орчуулж сийлгээд монголчуудад тархаан суртугай“ хэмээвэй. “Чжэн Гуань Чжэн Яо“ бичиг хэмээгч Тан Тайцзун хааны явсан засгийн тэмдэглэл, бичиг. Илүү долоон сард, Рэньцзун хаан Го-цзи-цзянь яамны Лю Гэн нэрт сайдыг Цюйфусянь-д зарж, Кунфуцзи- гийн сүмд үхэр алж тайвай. Рэньцзун хаан Уцзун хааны сахиулсан сууринг Тай мяо-д оруулбай. Төвд улсын Лидянь, Вэньчжоу газарт тулахаар ирсэн хойно, Рэньцзун хаан бүгд цэргийн сайд Илинжин-д цэрэг егч, дайлаар илгээвэй. Рэньцзун хаан Цзан Бу Банба нэрт ламд хасын тамга өгч улсын багш болговой. Рэньцзун хаан Чжун-шу- шэн яамны түшмэдэд зарлиг буулгаж өгүүлрүүн: “Улсын сургуулийг Шицзу хааны санаандаа агуулж, хундэд санах бүлгээ. Пин-чжан тушмэл Бухуми монгол болой. Сургуулийн яаманд сургаж сайн хун болжээ. Эдугээ би улсын сургуульд бичиг сурах оюутны тоог гурван зуугаар тогтоовой. Түүнээс гадна, бас сайн оюутан хорь нэмж, тайцзи Шидибала-д хань болж, бичиг уншуул. Сайн нугуудыг дэвшүүлж, түүний төлөө мөнхүү нөхөж тавь. Энэ хуулийг лавтайяа тогтоо“ хэмээгээд бас зарлиг буулгаж өгүүлрүүн: “Цэргийн тушмэл далан нас хурсний хойно, сая хөвгүүн дүү нарт залгамжлан, эс өтөлсөн бөгөөд өтөлбэй, өвдмүй хэмээгээд шалтаглаж, бага хүүхэд дүү нарт залгамжилсугай хэмээх буй аваас түүний түшмэлийг эвдэл, арга заль үүсгэж дэвшсүгэй хэмээх тушмэл буй аваас, цаазаас зөрчсен ялаар аваач“ хэмээн зарлиг буулгавай. Рэньцзун хаан хун зарж. Бай Шуи Мань, Хэ Шуи Мань i Гдравдугаар брэг —— улсыг элсч, арван хоёр түмэн өрхийг дагуулбай. Эдгээр улс цөм Гуандун, Гуанши мужийн захын гадна буй. Өлзий, Ли Мэн хоёр сайд Рэньцзун хаанд айлтгаруун: “Эдүгээ хараахан бичгийн эрдэмтэн сайдыг хэрэглэхийн тухай болой. Хуучин сайд нь улмаар цөөн болжээ. Бидний санахуй нь дөрвөн зовхисын бичгийн хүний доторх эрдэм байгчдыг хэрэглэж, улсын сургууль, Хань-линь-юань, Ми- шү-цзянь, Тай-чан-сэ, Ти-сюай түшмэл болгосугай. Тийнхүү болбоос, бичиг сурах хүн хөгжих буй за“. Рэньцзун хаан өгүүлрүүн: “Таны үг үнэхээр. Үүнээс хойш зэргийг бүү үз. Үнэнхүү эрдэмт сайн нь болбоос, ерийн хүн боловч мөн хэрэглэ“ хэМээн өгүүлбэй. Бас сахих хайрцгийг цаазалж, төрийн хувцасыг хүнд бүү данж (барьцаа) бариул, ерийн хувцасыг хуриманд бүү өмсч ир хэмээвэй. Рэньцзун хаан Жи Да-гийн тавдугаар оныг халж, Хуан Цин-гийн анхан он хэмээгээд зарлиг буулган өгүүлрүүн: Би тэнгэр газар ба өвгөдийн богд сахиуснаа итгэж сууринг залгамжилснаас нааш, хараахан эртний богд нарын зассан төрийг санаж, иргэнийг амар, улсыг энх болгосугай хэмээн эрт босч, орой хэвтэж, хэрхэвч бээр осолдохгүй. Гагцхүү сайнд тушааж, чадагчдыг зарж, эрдэм хөгжүүлэх, дутууг нөхөх, таван буяныг олж иргэн лүгээ нийтэлсүгэй хэмээн санамуй. Хэдэн жил болж халах нь, мөн эртний хууль буй. Жи Да-гийн тавдугаар оныг халж, Хуан Цин-гийн анхан он хэмээвэй хэмээн зарлиг буулгавай. Таван буян хэмээгч хутаг, баян, эрдэм, шударга. Чжань Чэн178 улсын ван элч зарж, бяо бичиг бариулж өөрийн газраас гарах юмыг албан хүргэж ирвэй. Хуан Цин хэмээгч их баяр хэмээсэн үг, Чжан Чэн захын гадна Цзяо Цзи улсад зах нийлж суужээ. Рэньцзун хаан хятадыг нум сум цэргийн Чжань Чэн- Вьетнам улсын нэгэн хэсэг газар ====^=^=== Бмпрэрп зэвсэг барьж бүү авлагтун хэмээн цаазалбай. Чжун-шу- шэн яамны тушмэл Рэньцзун хаанд айлтгаруун: “Шицзу хаан дэвшуулэх, бууруулах хэв хуулийг байгуулсан нь, хүнийг хөхиүлтүгэй хэмээсэн санаа буюу. Эдүгээ үзвээс тушмэдийг шалгахын урьд дэвшуулэх учиргуй, халах ба хэтэрхий го гун, чэнсян болгож дэвшуулсэн нь их л. Байлгасан яамыг одоо бас дахин байгуулсан нь мен буй. Энэ жилийн хавар, дотроос зарлиг буулгаж, тушмэл болсон нь мянган илуу хун буй. Тууний дотор хуурсан нь хэрхэн дуусган мэдмуй? Тушмэл шалгах цааз эвдрэх нь уунээс хунд нь угуй“. Рэньцзун хаан өгүүлрүүн: “Явдлын яамны тушмэдийг тоохгуй дотроос буулгасан зарлигийг буу явагтун“ хэмээвэй. Рэньцзун хаан Аньнань улсын вангийн үе залгамжлах хөвгүүн Чэнь Ли Цуй-д зарлигийн бичиг илгээж өгүүлрүүн: Миний өвгөд, тэнгэрийн гэгээн зарлигийг хулээж, тумэн улсыг элсэн сурийг хэрэглэх ба-хишгийг тархаахуй нь холдахин ба ойрхи цөм дагавай. Урьд хаан хальж, олон ван, тушмэд ард бугдээр намайг хааны сууринд суу хэмээн шаардахуйд, би Жи Да-гийн дөрөвдүгээр оны гурван сарын арван наймнаа хааны сууринд суувай. Оныг халж, хуулийг дагаж Жи Да-гийн тавдугаар оныг халж, Хуан Цингийн анхан он хэмээн нэрийдвэй. Эдугээ Ёслолын явдлын яамны шаншу тушмэл Наймантай нарт зарлигийн бичиг буулгаж сонстугай хэмээн хургуулбэй. Жич, тархаасан Хуан Цингийн анхан оны цаг улирлын тооны бичгийг хичээнгуйлэн хулээн авагтун. Цаг бур сайдын журмыг зас. Чиний өвгөдөөс их улсыг уйлчилсэн унэн сэтгэлээ буу халагтун. Миний холдахиныг умартахгүй өршөөх санаанд нийлуул хэмээвэй. Ци Ли Цянь нэрт сайд Рэньцзун хаанд есөн явдлыг бичиг бичиж айлтгаруун: “Хаан сэтгэлээ төв болгож, зуун rpaaznpipaz — — — түшмэдийг залруул. Дэлхий дахиныг засахуйд, тахимдууг тэргүүнд болго. Сайн чадагчдыг сонгож, цзяайсян-гийн сууринд тавь. Үзэх сонсохуйг агуу болгож, дээд доордын санааг нэвтрүүл. Үгээгүү ядууг өршөөн, улсын үндсийг хүнд болго. Сургуулийг хөгжүүлэн эрдэмтэн хүний замыг нээ. Цааз хуулийг тархааж, явахуй иргэний дэмий явахыг байлга. Цэргийн хүнийг сургаж, хэдий энх төвшин боловч, менхүү эвдрэхүйг сана. Түүнээс товчоо хэргэмийг байгуулан дотоод гадаадыг байцаахуй нь, бүгдийг байцаах түшмэлийн тушаал болой. Түүнд язгуураас цэвэр ариун нэр гарсан төр засах тодорхой хүнийг сонгож тавиваас зохимуй“ хэмээн айлтгасан хрйно, Рэньцзун хаан тэр үгийг сайшаан авбай. Хуан Цин-гийн анхан оны цагаан сард Рэньцзун хаан Бүгдийг байцаах яамны тайфу түшмэл Тасбуха-гийн зүг өгүүлрүүн: “Аливаа тэргүүлсэн сайдууд цаазыг сахихгүй болбоос түүнээс бүү айггун, надад нэрлэж айлтга, би мэдсүгэй“ хэмээв. Рэньцзун хаан Гуанчжоу мужийн Фаньюйсянь хотын ачлалт хөвгүүн Чэнь Шао Сунь-ий гэрийн үүдийг тэмдэглэвэй. Чэнь Шао Сунь-ий эцэг Чэн Лю ял халдаж, Чжаочжоу газарт цөлөн илгээхүйд, Чэнь Шао Сунь сая арван настай ажгуу. Эцгийн хол газар одохуйд салан түвдэхгүй, эцэг лүгээ хамт одсугай хэмээн өдөр шенөгүй уйлан хүн зогсоож болохгүй, эцэг Чэнь Лю- г дагаж мордвой. Чэнь Шао Сунь түмэн газрын замыг хол хэмээхгүй, уулыг давж, усыг гэтлэн зовмуй хэмээн халигаргахгүй (халшрахгүй) одож, Ляоян хотноо хүрсэн хойно пин-чжан түшмэл Тачу үзээд, өршөөн өгүүлрүүн: “Тэнгэрийн хевгүүний өршөөл агуу, ялыг эм хүүхдэд I хүргэхгүй, тэр ч байтугай хязгаарын газар тэстэшгүй I хүйтэн, чи яахин тэсвэрлэмүй. Би чамайг хойш буцаасугай 3281 ^===^======= Бопвр эрох хэмээмүй. Чи буцмуй юу?“ Чэнь Шао Сунь өгүүлрүүн: “Эцгийн төлөө ялыг хүлээн чадахгуй буй за, амьдравч үхэвч хамт болмуй. Би буцахуйг хусэхгуй“. Тачу их л гайхаж зоос шагнан өгвэй. Да Дэ-гийн зургадугаар он, Чэнь Лю ухсэн хойно, Чэнь Шао Сунь үхэхээр уйлбай. Түүнийг узсэн хун нудний нулимс эс унагасан нь угуй. Чжаочжоу-гийн тумэн өрхийн түшмэл түүнийг мэдээд, Рэньцзун хаанд сонсгохуйд, Чэн Шао Сунь-ийг хойш уг газарт эгүүлж, тийнхүү түүний гэрийн хаалгыг тэмдэглэжээ. Рэньцзун хаан Хань-линь-юань яамны сударч тушмэдийг тэргүүн дэд зэрэг болгон дэвшүүлж, Чжун-шу-шэн яамны тушмэдийн зүг өгүүлрүүн: “Энэ яамны бичгийн тушмэлийг миний бие үзэж дэвшүүлмүй, та бүү айлтгагтун. Хүний өгүүлэх нь, Бүгдийг байцаах яамны явдлыг хүнд хэмээмуй. Би болбоос Судрын яамны явдлыг нэн хунд хэмээмуй. Хэрхэн хэмээвээс, Бугдийг байцаах яамны түшмэд хэмээгч нэгэн цагт шударга болмуй. Судрын яамны тушмэд хэмээгч түмэн уед шударга болох болой“ хэмээвэй. Ба Бэ Си Фу улс боловсруулсан зааныг хургэж ирвэй. Зургаан сард, тэнгэр усэн мэт бороо орвой. Рэньцзун хаан зүүн баруун хоёр этгээдийн сайдуудыг сурган өгүүлрүүн: “Цаазыг сахь. Оролдсон тушаалаа хичээ. Буу завшааныг эрэн тушмэл дэвшсугэй хэмээгтун“ хэмээвэй. Долоон сард, Рэньцзун хаан Да-сы-нун (тариаланг хөхиүлэх яам)-ы тушмэлийг дэвшүүлж, дараа өдөр тэргүүн зэрэг болгож, сы-нун тушмэдийн зүг өгүүлрүүн: “Тариа ялам хэмээгч өмсөх идэхүйн эх болой. Та тарпаны явдлыг боловсон мэдэх хүнийг гаргаж тавь“ хэмээв. Аньнань улсын ван, Цин И Цзи Рэньцзун хаанд мөргөхеөр ирвэй. f ер эзэн болсон хуний эрдэм нь нэгэн зуйлийн тедийхен бус болох хэрэгтэй боловч, ялангуяа иргэнийг асрахыг тэргуунээ явуулагч болголоо. Иргэнийг асран чадаад иргэний сэтгэлийг олбоос л, туугээр тэнгэрийн сэтгэл олсон болъюу. Эдугээ арван хоёр цзюнь-ий иргэн елсгелен болсонд, тусгайлан тэдгээрийн турээсний хагасыг нь хэлтруулэхуйд хааны иргэнийг асран тэтгэх санаа нь маш тодорхойёо илэрлээ. Хаврын суул сард, хаан зарлиг буулгаж, чэнсян Байжу-г зарж Фаньян-гийн газарт ван Мухулай-н сум босгоод, хөшөө чулуу босгуулж буруун, харьяат газрын тушмэлийг жил бур тахьтугай хэмээв. Зуны тэргуун сард, хаан Шанду-д одов. Зуны дунд сард, хаан Утайшань уулны сумд мергехеер одоод, У Цюань Цзей-д Шуань цзяо да цзун ши (нууц шашны их эзэн багш) хэмээх цол егев. Тэр замд чэнсян Байжу айлтгаруун: “Эртнээс нааш богд хаад нугууд бээр иргэний дурыг нь авахуйг ундэс болгожээ. Иргэний сэтг