ᠲᠡᠤᠭᠡ ᠶᠢᠨ ᠰᠳᠤᠯᠤᠯ 2015 ᠤᠨ
STUDIA HISTORICA INSTITUTI HISTORIAE ACADEMIAE SCIENTIARUM MONGOLI Ò¯¯ÕÈÉÍ ÑÓÄËÀË ÁÎÒÜ XLIV Óëààíáààòàð õîò 2018 Ýðõýëñýí: Á.Áàòñ¿ðýí Tomus XLIV Fasciculus 1-23 ISSN 0502-7861 ØÓÀ-ÈÉÍ Ò¯¯ÕÈÉÍ Õ¯ÐÝÝËÝÍÃÈÉÍ ÝÐÄÌÈÉÍ ÇªÂ˪ËÈÉÍ ÇªÂØªªÐÑͪªÐ ÕÝÂËÝÂ. Ìîíãîë Óëñûí ØÓÀ-èéí Ò¿¿õèéí õ¿ðýýëýí, Õàÿã: Óëààíáààòàð-13343, Áàÿíç¿ðõ ä¿¿ðýã, Æóêîâûí ãóäàìæ 77. Tel: 458305, 455028 Fax: 976-11-458305. E-mail: info@history.mas.ac.mn Ò¯¯ÕÈÉÍ ÑÓÄËÀË. ÁÎÒÜ XL ÓËÀÀÍÁÀÀÒÀÐ 2016. ISSB 0502-7861 null Institute of History, MAS, 2010 Printed in Mongolia Õýâëýëèéí ýõ áýëòãýñýí: ý.ø.à. Á.Áàòñ¿ðýí, Á.Áàòáîëä Õýâëýëèéí õóóäàñ: ?? õ.õ. Õýâëýñýí ¿éëäâýð: TEPE Co.,Ltd Õýâëýñýí òîî: 300 õóâü Öààñíû õýìæýý: 176õ250 Õýâëýëòýíä: 2014 îíû ? äóãààð ñàðûí ?-íä ÐÅÄÀÊÖÈÉÍ ÇªÂ˪ËÈÉÍ ÄÀÐÃÀ ×óëóóí Ñ. (Ìîíãîë Óëñ) ÍÀÐÈÉÍ ÁÈ×ÃÈÉÍ ÄÀÐÃÀ Áàòñ¿ðýí Á. (Ìîíãîë Óëñ) ÃÈØ¯¯Ä Áîëäáààòàð Æ. (Ìîíãîë Óëñ) Äàøäàâàà ×. (Ìîíãîë Óëñ) Ìÿãìàðñàìáóó Ã. (Ìîíãîë Óëñ) Îðëîâà Ê.Â. (ÎÕÓ) ªëçèéáàÿð Ä. (Ìîíãîë Óëñ) Õèøèãò Í. (Ìîíãîë Óëñ) Öîëìîí Ñ. (Ìîíãîë Óëñ) 252 STUDIA HISTORICA INSTITUTI HISTORIAE ACADEMIAE SCIENTIARUM MONGOLI Tomus XLIV Fasc. 18 С.В.Дмитриев, С.Л.Кузьмин Оросын ШУА-ийн Дорно дахин судлалын хүрээлэн, Москва Юань, Чин болон Хятад нь өөр хоорондоо түүхэн залгамжлалгүй төр улсууд болох нь Хятадын түүх, улс төрийн тухай өгүүлэхэд бусад улсуудын явж ирсэн ерөнхий чиг хандлагад нийцдэггүй түүхэн замналыг туулсан өвөрмөц байдлыг нь их л чухалчилдаг. Хэдийгээр олон дахин гадныханд эзлэн түрэмгийлэгдсэн боловч өөр улсын нэгэн хэсэг болсонгүй, харин эзлэн түрэмгийлэгчид нь Хятадад уусч, Хятадын нэгэн хэсэг болсоор ирсэн гэж үздэг билээ. Ийм үзлийн хүрээнд харийнхны захиргаанд байсан үеийг харь гаралтай боловч өмнөх болон хойнох засаг төрөөсөө төдий л үл ялгагдах династи буюу төр л гэж ойлгодог. Бараг 200 гаруй жилийн өмнөөс л Хятад болон хятадуудыг олон үндэстний бүрдэл хэмээн ойлгож байсан нь одоо бид ХХ зууны Хятад болон түүний иргэдийн үндэсний ухамсартай их л дөхүү ойролцоо байна гэдэг үзэл ихэд дэлгэрчээ. 1 Энэхүү өгүүлэлд бид түүхэн харьцуулалтыг хэрэглэн энэ үзэл нь хэр зэрэг үнэнд ойрхон байгааг шинжилж үзэхээр хичээлээ. Манай судалгаанд янз бүрийн цаг хугацаанд бичигдсэн хятадын сурвалжууд маш чухал боловч Хятадын уламжлалт түүх бичлэг нь албан ёсны шинж чанартай бөгөөд түүхэн зохиолуудыг ч хяналтаар оруулж, түүхэн үйл явцыг Күнзийн сургаалын үүднээс тайлбарлаж ирсэн гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй. Тийм ч учраас мөн хятад бус, ялангуяа нэг л түүхэн үйл явдлыг ихэнхдээ өөрөөр тэмдэглэж үлдээсэн төвд, монгол сурвалжуудад мөн тулгуурлаваас зохино. Хятадын уламжлалт ертөнцийг үзэх үзэл Хятад (хят.中國 Чжун го – Дундад улс буюу天下 Тянь-ся – Тэнгэрийн доорх 2 ) хэмээх ойлголт анх Чжоу улсын үед (м. э. ө 1122–249 он) холбогдох сурвалжид дурдагддаг байна. Чжоу нар нь хөрш аймгуудтайгаа холилдохгүйг хичээсэн төрийн бодлого явуулж байсан Шан улсын (м. э. ө 1766–1122 он) 1 Zhao G. Reinventing China: Imperial Qing Ideology and the Rise of Modern Chinese National Identity in the Early Twentieth Century // Modern China. 2006. V. 32, No1. p.14 2 Óëàìæëàëò ìîíãîë îð÷óóëãàä äýëõèé äàõèí ãýäýã. 253 эртний түшмэг аймгуудынх нь нэг байсан юм. Чжоу нарын засгийн эрх аваад бүрдүүлсэн тогтолцоо нь Шангийнхаас эрс өөр байсан бөгөөд тэдэнд эзлэгдсэн шанчууд нь чжоу нараас илүү олон тоотой, соёлжсон улс байсан бололтой. Чжоу нарын эзлэн дагуулсан газар орон нь төвлөрсөн засаглал явуулахад хэтэрхий том байж, Чжоугийн ван өөрийн түшмэгүүдээс хамгийн хүчтэй нь байсан боловч цаг өнгөрөх тутам хүчний харьцаа түшмэг улсуудын зүг хэлтийх болсон байна. Баруун Чжоу улс нь чжоу нарын аймгийг бус харин чжоугийн эрх барих угсаанд тулгуурласан холбооны шинжтэй байсан бөгөөд Чжоугийн вангийн эрх захиргааг хүлээн зөвшөөрч түүний тогтоосон улс төрийн ёс зүйг даган өөрийн биеэ түшмэг хэмээн хүлээн зөвшөөрсөн бүхэн түүний албат буюу Дундад улсын хэсэг хэмээн үзэгдэж байв. Энэхүү шинэ загвар нь их үр дүнтэй байж, Чжоугийн вангийн түшмэг улсуудын захирч байсан газар нутаг нь Шангийн хуучин нутгаас илүү гарч, хурдан өргөжин тэлж байжээ. Зүүн Чжоугийн үед вангийн захиргаа хүчин суларч бараг алга болсон боловч түүний албатуудын хувьд өөрсдийгөө улс төрийн гэхээсээ илүүтэй соёлын хувьд нэгдмэл нэгэн нийлэгийн эд эс гэж үзэхэд саад болсонгүй. Чжоугийн ванг Тэнгэрийн хүү хэмээн хүлээн зөвшөөрч байсан боловч Зүүн Чжоугийн үед түүний засаглал нь өөрийнх нь шууд харьяаны багахан газрын хилээс гадна улс төрийн бус харин шашин сүсэг бишрэлийн шинж чанартай болж хувирсан байв. Тэр үед Чжоугийн вангийн дээд захиргаа болон чжоугийн соёлын үндсэн элементийг хүлээн авсан олон улс төрийн нэгдлүүдийн нийлэмжийг Дундад улс гэж нэрлэж байсан юм. Эдгээр улс төрийн нэгдлүүдийн бага бус нь угсаа гарлын хувьд хятад бус хүмүүс байв. Зүүн Чжоугийн төгсгөл үе болж ирэхэд чжоу нарын уян хатан бодлогын үр дүнд хураан цуглуулаад ууссан олон аймгийн удам хятадууд болсон байв. Тийм учраас хятад угсаатныг заадаг өөр нэгэн нэр болох華夏 (хят. хуа ся – бүх ся) нь энэ үеийн хятад угсаатны дотоод олон төрхт байдлыг илэрхийлдэг юм. Чжоугийн (ө.х. хятадын) соёлын нэр хүнд асар их байсан тул өөр угсаа гаралтай улсууд түүнийг дуртайяа хүлээн авч, Чжоугийн дотоод улс төрийн тэмцэлд оролцон түүний дотор байр сууриа олж авахын тулд өөрсдийгөө Чжоугийн вангийн түшмэг хэмээн зарлаж, өөрийн улсаа Тэнгэрийн дорхийн нэгэн хэсэг хэмээн үзэх болжээ. Энэхүү тогтолцоонд багтаж ороогүй нь улс биш аймаг хэмээн тооцогдож байв. Гэвч Чжоугийн вангийн дайснууд хүртэл хятадын соёлын хүчтэй нөлөөн дор оршиж байсан юм. Хятад бус ард түмнүүдийн удирдагчид хятадын соёлын үр шимийг хүртэн Чжоугийн ванд үнэнчээ илэрхийлэхээр хичээж, хуучин “бүдүүлгүүд” (ө.х. хятад бус соёлыг тээгчид) хятадын дүрс үсгийг ашиглан, хятадын ёс заншлыг дагах болсон байдлыг үзсэн хятадын гүн ухаантан, улс төрчид орчин тойрны “бүдүүлгүүд”-ийг захиргаандаа оруулах нь ердөө цаг хугацааны асуудал мөн ч эерэг хүч德 дэ-гийн эх булаг болсон засаглагчийн зөв удирдлагын асуудал гэж үзэх болжээ. Энэ үзлээр бол тэрхүү эерэг хүчин нь алс холын ард түмний 254 зан байдлыг номхтгон зөөлрүүлж Чжоугийн эзэн вангийн дээд удирдлагыг хүлээн зөвшөөрөхөд аажмаар бэлтгэдэг байна. Гэвч цаг хугацаа өнгөрөхийг дагалдан Дундад улсын тухай үзлийг хүлээн зөвшөөрсөн ихэнх удирдагч нар энэхүү тогтолцоонд сэтгэл ханахаа больж, Чжоугийн ван ч эв нэгдлийг хангаж чадахуйц хүчин чадалтай байхаа болив. Тэнгэрийн дорх оронд дайн самуун тасрахаа больж, нэгэн удирдагчийн доор бүгдийг нэгтгэх гэсэн үзэл санаа дэлгэрэх болжээ. Ингээд нийтийн тоолын өмнөх IV зууны долоон вангуудын тэмцэлд Цинь улс ялав. Гэвч удаан тогтсонгүй, харин түүнийг халж тогтсон Хань улс нь нилээд удаж (м. э. ө 206 – м. э. 220 он) нэгдсэн хятадын соёлын бараг бүх үндсэн үзэл санааг бүрдүүлэх боломж гаргаж өгчээ. Үр дүнд нь олон янз угсаа гарал, хэлтэй байгалийн өөр өөр нөхцөлд амьдарч байсан хүмүүс нэг л эзэн хааны харьяанд нэг соёлын үндсэн элементийг тээх бодот болон домогчилсон нэгдсэн нэг түүхтэй болсноор өөрсдийгөө хятадууд хэмээн үзэх болжээ. Чухам энэ үзэгдэл нь хятад улс болон хятад үндэстний байнга өргөжин тэлэхийн гол үндэс нь болсон юм. Мөн ч харийнханд эзлэгдэж, хагарч бутарч байвч эргэн нэгдэх чадварынх нь суурь болжээ. Ингэж хятадын ард түмэн – ханьчууд үүссэн бөгөөд анхны урт настай эзэнт гүрнийхээ нэрээр өөрийгөө нэрлэх болсон билээ. Угсаатны өөрийн ухамсар нь хятад үндэстэн бүрэлдэн тогтоход салшгүй чухал хүчин зүйл болж олон зууны хуваагдал, бутрал, харийн засаглал, ярианы хэлний ялгаа, антропологийн төрх, зан датгалын өөр байдал зэргээ давж гарсан байна. Хятадад нэгдмэл засаг төр тогтсон үед (Тан, Умард Сүн) үндэстний хүчин зүйл чухалчлагдах нь буурч, эзэнт гүрнүүд албат буюу түшмэг улсуудын үнэнч байдал болон Хятадын хааны өмнө заавал хүндэтгэлийн ёслол гүйцэтгэх зэргийг анхаарч үүнийг аливаа үндэстэнд харьяалагдахаас дээгүүр тавьж ойлгож байв. Энэ үеүдэд Дундад улс хэмээх ойлголт илүү бүдэг болж, аливаа газар нутаг нь эзэнт гүрний бүрэлдхүүнд олон янзын шалтгаан нөхцлийн дагуу багтах болж, мөн адил бус хэмжээнд хянагдаж байв. Эндээс харахад Хятад болоод Тэнгэрийн доорх гэх ойлголтууд, мөн эзэнт гүрний тухай үзэл санаанд анхнаасаа угсаа гарлын агуулга байсангүй (нэг хэл, соёлын давамгайлал нь мөн л уусч хайлах замд хөтөлж байсан) гэж хэлж болно. Хятадыг заасан харь хэлний нэрийдлүүд нь Дундад улс хэмээх үзэл санаа болон хятад угсаатныг заадаггүй. Оросын Китай болон монгол хэлний Хятад хэмээх үг нь нэн эрт үеэс Умард Монгол болон Манжуурт аж төрж ирсэн, Х зуунд Номхон далайгаас Зүүн Туркестан хүртэл Монголоос Төв Хятад орон хүртэл Ляо хэмээх эзэнт гүрнийг байгуулсан кидань хэмээх монгол хэлтэн аймгийн нэрээс үүсчээ. Төвдийн Хятадыг заадаг Rgya-nag хэмээх үг нь үгчилбэл хар хөндий хэмээсэн үг бөгөөд мөн энэ зарчмаар Энэтхэгийг Rgya-kar буюу цагаан хөндий гэдэг. Ихэд түгээмэл нэгэн тайлбараар бол төвдүүд эдгээр орны ард түмний их төлөв өмсдөг хувцасны өнгөөр ингэж нэрлэсэн гэдэг. 3 Энэтхэг, араб, япон, малай болон латин хэлнээс Хятадыг 3 Das S.Ch. A Tibetan-English Dictionary with Sanskrit Synonyms. Calcutta: Bengal Secretariat Book Dept. 1902 255 нэрлэдэг Чин, Махачина, Син, Sina зэрэг нэршлүүд нь хятадын Цинь улсын нэрнээс гаралтай. Орчин үеийн европ зүгийн хэлнүүдийн China нь дундад эртний Чин болон Мачин эсхүл Манжийн Чин улсын нэрнээс гаралтай байж болно. Энд дурдагдах династи гэдэг нь юу вэ? Европ дахь династи хэмээх ойлголт болон түүний хятад хэлний орчуулга нь хоёр өөр утгатай юм. Европод династи гэдэг нь бие биеэ ээлжлэн халах нэг гэр бүлийн засаглагчдын овгийг хэлдэг бөгөөд нэг династийн оршин тогтнож байхад нөгөө нь мөн зэрэгцэн оршиж байдаг. Харин хятадын династи буюу 朝 чао нь хятадын эзэн хаант төрийн үзэл санааг хүлээн зөвшөөрч Хятадыг бүхлээр нь буюу хэсэгчлэн захирч өөрийн биеийг эзэн хаан хэмээн зарлаж хятадын хаан ширээнд суухыг харалтаа болгосон нэгэн овгийнхны захирсан улсын нэрийг хэлдэг. Эдгээр овгууд нь天命 тянь мин тэнгэрийн мандат, соёрхлоор улсыг засаглах бөгөөд энэ нь Баруун Чжоу улсаас уламжилсан үзэл санаа юм. Энэхүү тэнгэрийн соёрхлыг олж авсны адил мөн алдаж ч болно. Хятадын түүхчид засаглахаар санаархаж оролдсон бүгдийг жинхэнэ эзэн хаан мөн династи гэж үзэж байсангүй, энэ эрхийг голдуу хятад угсаатан л эдлэх ёстой байв. Үүнээс гажсан хоёрхон тохиолдол гарсан нь бүх Хятадыг өөртөө нэгтгэн захирсан монголчууд болон манжуудын байгуулсан Юань болон Чин улс юм. Ийм учраас хятадын түүхчид эднийг хэдийгээр “бүдүүлгүүдийн” ч гэсэн хятадын нэгэн төр, династи гэж үзэхээс өөр аргагүй байдалд оржээ. Зөвхөн Умард Хятадад засаглаж байсан өөр хоёр харь гаралтай төр болох хятаны Ляо, жүрчидийн Цзинь улсын түүхийг Юань улсын үед бичиж хятадын төрийн түүхэнд оруулсан учраас мөн хятадын нэгэн төр улс байсан гэж үзэх болсон байна. Гэвч энэ нь өөрөө ихээхэн зарчмын зөрчилтэй зүйл болж Дундад улсын дүр төрх болсон албан ёсны эзэн хаан нь “харийн бүдүүлэг” болчихсон байж байв. Хятад бус (өөрөөр хэлбэл хань бус) соёлын хүрээнээс гаднах төр улсыг Хятадад тогтооно гэдэг нь байж болшгүй зүйл байж, энэхүү төр улсыг албан ёсны гэж тооцох эсэх нь зөвхөн хятад соёлын хүрээнд байх ёстой байжээ. Тийм ч учраас Хятадыг эзэлж авсан харийнхны хувьд Хятад дахь ноёрхлоо тогтоон барьж байхын тулд өөрийн засаг төрийг хууль ёсны болгох үндэслэл хэрэгтэй байсан юм. Европод нэгэн овгоос төрж гарсан засаглагчдыг ойлгодог династи хэмээх ойлголт нь төр улсын тухай ойлголтоос тусдаа зүйл байсан бол Хятадад энэ нь нэг л зүйл байв. Тийм болохоор хятадын уламжлалт түүх бичлэгийн үүднээс Хятад нь түүнийг эзлэн дагуулсан улсын харьяанд орсон бус харин Хятадад л нэг төр нөгөөгөөр солигдсон гэж үзэж байжээ. Эзлэн дагуулагчид нь ч өөрсдөө үүнийг хүлээн зөвшөөрч байсан нь нэгд, хүн амын олонхийг бүрдүүлж байсан хятад албат нараа хянаж захирахыг хөнгөвчилж байсан; хоёрт, Хятадын эргэн тойрны улсуудын хувьд “ертөнцийн тэргүүн (Reprint: Delhi. 2000). p.304, 305, 306 256 зэргийн улсын” эзэн хааны цол нь илүү нэр хүндтэй зүйл байсан юм. Монгол ч тэр, манжууд ч тэр өөрийн төр улсаа эмхлэн байгуулахдаа дэлхийн эзэнт гүрний тухайд өөрсдийн үзэл санааг боловсруулаагүй байсан бөгөөд Тэнгэрийн ивээлээр засаглаж буй тэдний хаадад бусад ард түмэн захирагдах ёстой гэсэн ерөнхий чиглэлтэй л байсан гэж хэлж болно. Хятадын Дундад улс болон Тэнгэрийн соёрхол зэрэг ойлголтыг хүлээн авснаар өөрсдийн уламжлалд үл харшлах сайтар боловсрогдсон бэлэн үзэл санааг монгол, манж хаадууд хүлээн авсан байна. Улс бүр бусад улсаас ялгарах өөрийн гэсэн өвөрмөц онцлогуудтай байдаг бөгөөд энэ онцлог нь цагийн урсгалд өөрчлөгдөж болох боловч, ерөнхий зүйлс нь үлдэн хоцорч үүний үндсэн дээр тус улсыг үргэлжлэн оршин буйг хүлээн зөвшөөрч болдог. Хятадын хувьд түүхийн бүхий л цаг үеийн турш хэдэн арван хувьсал өөрчлөлт, албан ёсны тунхаглалаас ангид үлдсээр ирсэн хэд хэдэн онцлог байдаг. Эдгээр нь: Нэгдсэн түүхэн бодит болон домогзүйн өнгөрсөн цаг хугацаанд үндэслэсэн нийгэм соёлын нэгдсэн үзэл санаа, нэг бичиг үсэг, зэрлэг бүдүүлгүүдээр хүрээлэгдсэн цорын ганц соёлт улс болох ертөнцийн соёл иргэншлийн төв нь Дундад улс Хятадын эргэн тойрны ард түмэн нь Тэнгэрийн хүүгийн эрдэм соёлыг хүлээн авч ааш зангаа сайжруулан Хятад улсад дагах үзэлтэй болдог үнэнч шударгуу болоод тэрслүү түшмэг улсууд мөн Хятадын улсын болон бүс нутгийн бодлогод энэ хоёр зүйлийн логик гаргалгаа нь дараах маягтай туссан байдаг нь: Хятадын соёлтой харьцуулбал доогуур дорой буурай гэж үзэгдсэн цөөнх угсаатны соёлыг уусгах, хятаджих нь тэдгээр уусч буй ард түмний жам ёсны зөв зүйтэй зүйл. Энэ бодлогын дүнд төрийн тулгуур хань угсаатны тоо болон оршин суух нутагт түргэн өсч нэмэгдэж, хэл аялга, хувцас, зан датгалын холбоотой орон нутгийн ялгаа нь тэдний угсаатны нэгдсэн ухамсарт саад болохгүй байв. Эзэнт гүрний бүрэлдхүүнд орж байсан газар нутаг болоод зарим үед ёс төдий, бүр бодот бусаар харьяалагдаж байсан газар нутгийг хооронд нь төдий л ялгаж салгадаггүй. Хэзээ нэгэн цагт Хятадад харьяалагдаж байсан газар нутаг, хүн ард салж тусгаарлахыг маш сөргөөр хүлээн авч Тэнгэрийн хүүгийн захиргаанд ямарваа нэгэн газар нутаг орж, хятадын соёлд нэгдэх ертөнций зүй ёсны жамаас гажсан хэрэг гэж үзэх зэрэг болно. Тэгвэл Юань болон Чин хэмээх Хятадад тогтсон харийн хоёр төр улсын 257 хувьд энэ үзэлтүүд тохирох уу? Эндээс үүдэн эдний байгуулсан төр улсыг Хятад гэж үзэж болох уу? Юань гүрэн Чингис хаан болон түүний үр хүүхдүүд бүх дэлхий тэдний ноёрхолд орох ёстой гэж үзэж байсан бөгөөд энэ талаараа хятадын ертөнцийг үзэх үзэлтэй адил төстэй зүйл харагдана. Гэвч монголчуудын хувьд “бүдүүлгүүдийн зэрлэг авирыг соёлжуулах”, Дундад улсын соёл иргэншлийг дэлгэрүүлэх тухай ярьж байсангүй, харин Мөнх тэнгэрийн хүчинд засаглаж буй Монголын их хааны хараат түшмэг болох л зүйл яригдаж байсан юм. Энэ нь хятадын Тэнгэрийн мандат, соёрхол хэмээх ойлголттой зөвхөн гадна талаараа л төстэй. Монгол хаадын байнга Мөнх хөх тэнгэрийн хүчийг дурдаж байсан нь гарал үүсэл, бүтцийн хувьд хятадтай холбоогүй монгол, түрэгүүдийн эртний тэнгэр шүтлэгтэй холбогдоно. 4 Чингис хааны ач их хаан Хубилай 1264 онд зарлиг буулгаж Их Монгол улсын 5 нэрийг Да Юань буюу Их Язгуур хэмээн нэрийдэв. Зарлигийн бичигт энэ нь зөвхөн Хятадын нутаг дэвсгэрт хамаатай гэж ер дурдаагүй 6 боловч хятадаар бичигдэж, Ху