10. ᠬᠢᠯᠢ ᠶᠢᠨ ᠴᠢᠨᠠᠳᠤ ᠳᠤ 《ᠵᠠᠭᠪᠤᠷ ᠡᠮᠦᠰᠦᠭᠴᠢ ᠪᠦᠰᠡᠭᠦᠢ》 [ᠠ᠊᠂ ᠠᠯᠲᠠᠨᠵᠤᠯᠠ] (ᠺᠢᠷᠢᠯ) .pdf
  Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 245 Хилийн чанадад Уянгаа бүр багаасаа л шинэ жилд бүх баяраас илүү дуртай байлаа. Бүр төрсөн өдрийн баяраасаа ч илүү шүү. Яагаад ч юм бэ түүнд шинэ жил бол гялалзсан, гялтганасан өнгөлөг баяр шиг санагддаг байв. Ээж нь шинэ жил бүрээр л ёс юм шиг нэг хайрцаг мандарин, нэг хайрцаг алим аваад хоёулаа ханатлаа иднэ дээ. Яагаад гэвэл ээжийг нь бага байхад ч тэр, залуу байхад ч тэр энэ хоёр амттаныг зөвхөн ганц л шинэ жилээр хүртдэг ховор идээ байжээ. Өвлийн өвгөний бэлгэнд ч мандарин, алим хоёр бусад амттаны хамт ирдэг байсан аж. Тийм болохоор ээж нь дандаа л алим, мандариныг идэх бүртээ үнэрлэж “Энэ үнэрийг үнэртэхэд л дандаа шинэ жил санагдах юм. Аав нь чамайг дөнгөж төрөөд юун жимс идэхтэй манатай байхад чинь л охиндоо энэ сайхан үнэрийг нь ч болтугай үнэртүүлнэ гээд дэлгүүрт бөөн хүмүүстэй бужигнаж, дугаарлан байж энэ амттануудыг гэртээ баяр хөөр дүүрэн авчирдагсан” гэж дурсах дуртай. Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 246 Харин энэ удаагийн шинэ жилийг Уянгаа бэлдэхээр болов. Тэгээд Мөөгийгийн хичээлгүй өдөр хоёулаа шинэ жилийнхээ юм хумыг зэхэхээр машинтайгаа гарлаа. Одоо Уянгаа жолооч болсон боловч Мөөгий өвлийн хальтиргаа гулгаатай үед шинэ жолооч машин барих нь осолтой гээд Уянгааг ганцааранг нь машинтай явуулдаггүй байлаа. Ээж нь ч үүнийг нь дэмжинэ. Уянгаа хэдий том болсон боловч ээж, охин хоёр дандаа л гацуур модоо чимэглэдэг юм. Харин одоо сүүлийн үед худалдаанд гараад байгаа чамин тансаг гацуур моддын дэргэд өөрийнх нь өчнөөн жил болчихсон гацуур нэг л гологдоод байх болж. Аав, ээж хоёрынхоо багад нь авч өгсөн энэ дурсгалтай гацуур модыг сольчихвол ээжийгээ гомдчих байх гээд шинийг авъя гэж ер хэлж зүрхэлдэггүй байв. Харин энэ удаад Уянгаа бүх зүйлийг шинэчилж, болдогсон бол оюун санаагаа ч өөрчлөхийг хүснэ. Ингээд Мөөгий, Уянгаа хоёр эхлээд “Соёолж” төв дээр ирэв. Энд шинэ жилийн өргөтгөсөн худалдаа явагдаж байгаа юм. Хөл хөдөлгөөн ихтэй байсан бөгөөд хар шилээ зүүж гарсан нь оножээ. Зарим Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 247 хүн түүнийг таниад байх шиг байв. Уянгаа орж ирээд их л баяртайгаар - Мөөгий, миний сэтгэл бүр хөдөлчихлөө. Ер нь баяр болох гэж байхдаа л гоё шүү, тийм ээ? Хоног тоолоод, сэтгэл хөөрөөд л. Яг жинхэнэ баяр нь болохоор нүд ирмэхийн зуур л өнгөрчихдөг - Харин, тийм ээ. Шинэ жил гэхээр цаанаа л нэг гоё. Хийх ажлаа төлөвлөөд л, сайн сайхныг мөрөөдөөд л. Харин ирэх жилээс чамтай хурим хийнэ гэж гучин нэгний шөнө яг арван хоёр цагт хүслээ шивнэдэг юм бил үү? гэхэд Уянгаа ичингүйрч - За, боль доо. Хүн ичээчих юм гэснээ - Хөөх, ямар гоё харагдаж байнаа! гээд тэртээх буланд буй гацуур модод руу хуруугаараа зааж - Хоёулаа тэр өөрөөсөө гэрэлтдэг гацуурыг сонирхъё гээд худалдагчид дөхөж очоод - Энэ гацуур хэдэн метр өндөр вэ? гэж асуухад - Метр наян см гэж хариуллаа. Уянгаа бодолхийлснээ - Тэгвэл энэ? гэж дахин асуув. - Метр хорин см - Энэ тэгвэл манайд тохирох юм байна - Ямар үнэтэй вэ? - Зуун тавин мянган төгрөг - Авъя даа гээд гацуур мод худалдаж аваад бас модны орой, тоглоомууд, мөн нэмж хоёр ч гэрэл авсан нь Уянгаагийн маш их гэрэл Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 248 гэгээтэй байхыг хүссэнээс болжээ. Мөөгий ч бас зүгээр байлгүй Санта Клаусын хувцас, үүдэнд өлгөдөг дугуй гацуур худалдаж авав. Тэгээд тэр хоёр “Соёолж”- оос гараад “Барс” зах дээр очиж, ээжийнхээ орноос нэг хайрцаг мандарин, нэг хайрцаг алим бас бусад жимс, амттан, бялуу, оргилуун дарс аваад гэртээ ирлээ. Худалдан авсан зүйлсээ оруулж тавиад Уянгаа - Өнөөдөр гацуураа чимэглэнэ дээ. Манайх бүр эрт чимэглэдэг байсан юм. Ээж бид хоёр олон хоног гацуураа харах дуртай л даа. Жилд ганцхан удаа засдаг болохоор аль болохоор удаан л байлгамаар байдаг юм. Харин энэ жил “ажил, ажил” гэсээр шинэ жил бүр хаяанд ирчихэж гэхэд Мөөгий олзуурхсан янзтай - Тэгвэл хоёулаа хамт засъя. Ийм том модыг чинь чимэглэхэд чамд хүний туслалцаа хэрэг болж л таарна гэхэд - За, тэгье. Гацуураа чимэглэчихээд хоёулаа ёстой сайхан бууз хийж идье гээд тэр хоёр яг жаахан хүүхдүүд шиг хөөрцөглөж, шинэ гацуурынхаа хайрцгийг задалж угсарч эхлэв. Гацуураа угсарч дууссаны дараа мөчрүүдийг нь янзлаад оройг нь зоолоо. Дараа нь гэрлүүдээ Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 249 асааж байгаад өнгийг нь тохируулж, модоо тойруулаад тоглоомуудаа өлгөлөө. Гацуур мод улам л гоёмсог болж байв. Ингээд эцэст нь Мөөгий мөчир дээр нь цас унасан байдлыг үзүүүлж цав цагаахан хөвөнгөөр чимэглэв. Үнэхээр гоё гацуур болжээ. Уянгаад гэрийнх нь мод болохоор ч тэр үү урьд өмнө нь ийм гоё гацуур үзээгүй юм шиг санагдана. Дараа нь тэр хоёр хоолоо хийх болж, Мөөгий мах хөшиглөж, Уянгаа гурилаа зуураад, хоёулаа нийлж байгаад амталж буузаа чимхлээ. Тэгээд цагаа хартал ээж нь ирэх дөхөж байв. Тиймээс буузаа жигнүүр дээр тавьчихаад байцааны салат хийгээд ээжийгээ ирэхийг болон буузаа болохыг хүлээнгээ зурагтаа асаалаа. Мөөгий ихэд сэтгэл хангалуунаар - Өнөөдөр ч сайхан байна шүү. Чи бид хоёр үерхэж байгаа нэртэй л болохоос байнга л чи завгүй байдгаас болж олигтой ч хоолонд орж чаддаггүй байсан. Гэтэл өнөөдөр бүр хоёулаа шинэ жилийнхээ бэлтгэлийг хийгээд, гацуураа хамт чимэглээд, хоолоо ч хийчихлээ. - Харин тийм ээ. Амралт ч заримдаа хэрэгтэй юм байна шүү гэтэл гаднаас Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 250 Янжмаа орж ирлээ. Ээжийнх нь нүдэнд шинэхэн, сүрлэг гацуур шууд тусав. Уянгаа ч бага зэрэг санаа зовон - Ээж ээ, би дур мэдээд гацуураа сольчихлоо. Бүх зүйлийг шинэчилмээр санагдаад.гэлээ. - Тэгэлгүй яахав. Хүүхэд том болж байхад. Ямар сайхан гацуур вэ? Тэр гэрлийг нь ээ. Яасан ч гоё юм бэ дээ? Одоо ч мөнгө л байвал юу л бол юу худалдаж авч чаддаг болж дээ - Яамай даа. Танд таалагдсан бол - Хөөх, энэ чинь ямар сайхан үнэртэж байна вэ? Бууз жигнэж байгаа юм уу гэтэл Мөөгий - Тийм ээ, бид хоёр ёстой сайхан бууз хийгээд, бас салат хийсэн - Ашгүй дээ, нэг сайхан хоол идмээр санагдаад байсан юм. Гараа угаачихаад, хувцсаа сольж та хоёрынхоо хоолыг ч идээд өгье дээ гэж олзуурхангуй хэлэв. Удалгүй хоол ч бэлэн болж, тэр гурав сайхан буузаа идээд ээж нь гацуур модон дээр арван мянган төгрөг тавьж - Охиныхоо модыг мялаая даа. Хүнтэй сууж тусдаа гарахад нь л үүнийгээ болих байх даа гэхэд - Би хүнтэй суусан ч юу гэж ээжийгээ ганцааранг нь орхих вэ дээ? гэхэд нь Мөөгий - Би ч гэсэн Уянгаагийнхаа модыг мялаалгүй яахав гээд арван Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 251 мянган төгрөг гаргаж тавиад гэр лүүгээ явлаа. Ингээд шинэ жилийн баярын өдөр ирэв. Уянгаа амарч буй долоо хоногтоо юуны ч тухай бодохыг хүсээгүй тул утсаа салгачихаад ёстой нэг санаа амар гэгч нь байв. Мөөгий Уянгааг өдөр гэртээ аваачна гэсэн тул дүү нарт нь өгөх зүйл, эцэг эхэд нь оргилуун дарс, бялуу авахаар, бас ээж, Мөөгий хоёртоо ч өгөх бэлэг авахаар дэлгүүр рүү явлаа. Бусад бэлэгнүүдийн хувьд ч яахав тодорхой байсан бол харин хамгийн дотно хоёр хүндээ юу бэлэглэхээ мэдэхгүй нилээд хэдэн дэлгүүр орсоны эцэст хоёуланд нь дулаахан ноолууран цамц авав. Ингээд гэртээ ирж, нэг хоёрдугаар хоол бэлдээд баярын ширээгээ заслаа. Тэр урьд урьдын шинэ жилээс илүү сайхан засахыг хичээв. Үүнд нь ресторанд ажиллаж байсан туршлага нь их хэрэг болж бүх юмаа жин тан болгочихоод гоёлын даашинзаа өмсч Мөөгийгөө ирэхийг хүлээв. Удалгүй өнөөх нь ч ирж тэр хоёр Уянгаагийн гэрээс холгүй орших тэднийх рүү явлаа. Гэрийнхэн нь ч хүлээж байв. Мөөгий хоёр хөөрхөн охин дүүтэй билээ. Ээж, аав хоёр нь цахилгаан станцын Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 252 ажилчин жирийн л айл. Уянгаа ч тэднийг мэднэ. Мөөгийгийн гэрийнхэн нь ч Уянгааг мэднэ. Тиймээс бие биеэсээ гирэвших юм байхгүй амар байсан бөгөөд Мөөгийгийн аав гэх том бадриун биетэй Чүлтэм нь Уянгааг ширээндээ уриад - За, Уянгаа минь чи ямар манайхыг мэдэхгүй биш. Та хоёрыг үерхэж эхэлсэн гэдгийг өнөөдөр л хүүгээсээ сонслоо. Ээж бид хоёр нь баяртай л байна. Дориун айлын сайн охин гэдгийг чинь мэдэх хойно сэтгэл амарчихлаа даа гэхэд бага дүү Энхээ нь нүдээ эрвэлзүүлэн - Уянгаа эгч ээ, та хоёр тэгээд суух гэж байгаа юм уу? гэхэд эгч нь болох туранхай горзгор охин Цэцэгээ ам уралдан - Тэгэхээр та миний эгч болох нь ээ! Ямар гоё вэ? Тэгвэл би ч мундаг загвар өмсөгч эгчтэй болно гэсэн үг. Хүүхдүүд ч надад атаархана даа гэхэд нь нүүрээ хийх газаргүй болтолоо ичингүйрсэн Уянгаа дэмий л инээмсэглэнэ. Ээж Аюуш нь - Янжмаагийн бие сайн уу? Эмнэлэгт хэвтсэн сурагтай байсан? гэхэд - Тийм ээ. Одоо харин дориун байгаа гэж хариулахад - Ашгүй дээ гэснээ - За, охин минь, нэрэлхэлгүй өөрөө аваад идээрэй гэж найрсгаар Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 253 хэлэв. Ингээд удалгүй аав нь хундага өргөж - Энэ жил бид бүгдийн хувьд сайхан жил байлаа. Харин ирэх жил амжилтаа бататгасан жил байхыг хүсээд бүгдэд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг ерөөе! - Ерөөл бат оршиг! гээд урд урдахаа барив. Ингээд зургийн цомгийг нь үзэж хэсэг сууж байгаад Уянгаа - За, би явъя даа. Ээж минь хүлээж байгаа гэхэд нь аав, ээж хоёр нь - Тэгэлгүй яахав. Ээждээ шинэ жилийн мэнд дамжуулаарай гээд гаргаж өгөв. Мөөгий, Уянгаа хоёр намуухнаар цас будран орох гудамжаар хөтлөлцөн алхаж байв. Гадаа үнэхээр сайхан байлаа. Зөөлхнөөр хаялах цасыг гараараа тосонгоо Уянгаа - Өнөөдөр ямар сайхан байна вэ? Бүх зүйл нам гүм, цаанаа л тайван. Сэтгэл маань ч хүртэл нам тайван байх чинь ямар аятайхан юм бэ? гэж хэллээ. - Надад ч гэсэн урьд өмнөх бүх шинэ жилээс энэ шинэ жил л хамгийн сайхан санагдаж байна - Танай гэр бүлийн уур амьсгал цаанаа л нэг дулаахан юмаа. Элэг бүтэн байна гэдэг чинь ямар сайхан юм бэ? Амьдралдаа анх удаагаа л би аавыгаа үгүйллээ - Нээрээ, манай гэрийн амьдрал Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 254 чинь баялаг шүү дээ. Заримдаа ч би хоёр дүүтэйгээ жигтэйхэн найзууд, харин заримдаа бол үзэлцэж өгнө шүү дээ. Миний дуу ч нэг газарт, нэг тэнгэрт хадна даа. Энэ хоёртой байхаар хааяа яршигтай байдаг мөртлөө зусланд ч юмуу, хөдөө ч юмуу нэг тийшээ яваад өгөхөөр нь санана гэж жигтэйхэн. Тэд ч гэсэн адилхан - Нээрээ л олуулаа байх сайхан юм. Чамд бүр атаархчихлаа - Гэхдээ нам гүм баймаар санагддаг үе ч байдаг юм шүү гээд хоолойгоо засаад - Уянгаа, чи бид хоёр үерхэж байгаа нь үнэн биз дээ? гэж ярианы сэдвийг өөрчлөн намуухан асуухад Уянгаа гайхасхийж хөмсгөө өргөснөө - Яасан бэ? Чи эргэлзээд байгаа юм уу? гэлээ. - Үгүй л дээ. Энэ чинь тэгээд, өөрөөр хэлбэл үерхэл гэдэг чинь бие биендээ хайртай гэсэн утгыг илэрхийлэх үү? гэж Мөөгийг улам лавшруулан асуухад Уянгаа их л шийдэмгийгээр - Мөөгий, нэгэнт чи хайрын тухай ярихаар шийдсэн бол ярилцъя л даа. Би яг одоо чамд хайртай юу? гэвэл мэдээж үгүй. Чи ч үүнийг мэдэж байгаа. Гэхдээ би бүх зүрх сэтгэлээрээ, бие махбодиороо чамд дурлахыг хүсч байна. Ийм ч байлгахын төлөө Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 255 хамаг байдаг чадлаараа л хичээнээ. Үүнийг би чамд амлаж байна. Ирээдүйд би зөвхөн чамтай гэрлэж, амар амгалан амьдрахыг хүсч байна. Ухамсар маань ингэж бодовч одоохондоо зүрх сэтгэл маань захирагдахгүй байна. Өөрөөр хэлбэл Хонгорыг мартах хугацаа надад өгөөч. Түүнийг би аль хэдийнээ мартаж эхэлж байна гэж бодож байна л даа. Гэхдээ л үүнийг баттай ойлгосныхоо дараа л бүх зүрх сэтгэл, бие махбодь, ухамсраараа чинийх болохыг хүсч байна. Хэрвээ чи мэдмээр байгаа бол зүрх сэтгэл маань л түр зуур Хонгорт тэмүүлж байснаас биш бусад талаараа би чинь цэвэр ариун шүү дээ гэхэд нь Мөөгий бага зэрэг ичингүйрч - Мэдээж, би үүнийг мэдэж байсан л даа. Гэхдээ л миний сэтгэл бүр амарчихлаа. Ингэхэд чи баярын дараа юу хийх гэж байна? гэж асуухад нь Уянгаа санаа алдаж - Туяамаа багштай уулзаад ажилд орно доо. Багш намайг оюутан болсон ч загвараа орхиж болохгүй гэсэн гэж хариуллаа. Цаадах нь ч үргэлжлүүлэн - Ирээдүйн эхнэрээ харчуудын нүдний хор орохоос харамлаж л байна. Гэхдээ энэ бол чиний минь дуртай ажил Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 256 учраас би үүнтэй зохицохоос өөр замгүй гэхэд нь Уянгаа тоглож - “Од” эхнэртэй байх ч сэтгэл зүйн хувьд ч хад чулуу шиг л байх хэрэгтэй болох байх даа гэж хэлээд инээв. Ингээд тэд яг л багынх шигээ бие биерүүгээ цас бөөрөнхийлж шидээд хэсэг зуур хөөцөлдөн тоглоод улаа бутарсан хоёр хүн Уянгаагийнд орж ирлээ. Тэднийг орж ирэхийг хараад Янжмаа - За, та хоёр минь ямар их баясгалантай байх нь вэ? Арай согтчихоогүй биз дээ? гэж цаашлуулахад нь Мөөгий - Би ч бүр согтчихоод л байна гэхэд нь ээжийгээ үнэмшчихнэ гэж айсандаа Уянгаа - Үгүй, Мөөгий согтоогүй. Тоглож байгаа юм гэтэл цаадах нь - Эгч ээ, би идээнд биш, аз жаргалдаа согтоод байна л гэх гэсэн юм гээд баярын ширээнд суув. Тэр гурав баярынхаа идээ, ундаанаас идэж уун, бие биендээ сайн сайхныг хүсч ерөөл өргөөд гарч салют буудууллаа. Үүний дараа Уянгаа - Мөөгий, одоо ерөнхийлөгч ард түмэндээ хандаж үг хэлэх гэж байна. За, чи минь бушуухан харь даа. Гэрийнхэн чинь хүлээж байгаа. Удахгүй он солигдох нь гээд түүнийг хашааны үүд хүртэл гаргаж өгөв. Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 257 Явахынхаа өмнө Мөөгий гэнэт зориглон түүний уруул дээр нь хальт үнсээд бушуухан шиг явах гэтэл нь Уянгаа түүнийг эргүүлэн өөр лүүгээ татаж, тэр хоёр анх удаагаа жинхэнээсээ үнсэлцлээ. Ингээд бөөн баяр хөөр болсон Мөөгий бага ангид байсан шигээ хар хурдаараа чавхдан одоход түүнийг араас нь харж зогссон Уянгаа санаа алдаад гэртээ оров. Ингээд нэгэн он улиран өнгөрч, шинэ он гарлаа. “Шинэ” гэсэн энэ үгэнд аугаа их хүч байдаг билээ. Уянгаа шинэ ондоо хамгийн гол нь сэтгэл тайван байхыг л хүсч байв. Өнгөрсөн онд сэтгэлийн шаналгаа гэж чухам юу болохыг хангалттай амссан билээ. Амарч эрч хүчтэй болчихсон Уянгаа Туяамаа багш руугаа утасдаад - За, багш аа шинэ оны мэнд хүргэе! Би юу ч хийхэд бэлэн байна. Ганцхан таны л зөвлөгөөг хүлээж байна гэхэд нь багш нь ч ингэнэ гэдгийг нь ч мэдэж байсан бололтой шууд л - Сайн байна. Цайны цагаар “Сарнай” кафед хүрээд ир. Тэгээд ярилцъя гэхэд нь - Ойлголоо гээд уулзалтанд явахаар бэлтгэлээ. Хэрэг болж юуны магад гээд Майкл Лигийн нэрийг хуудсыг ч авлаа. Утсаа нээснээс Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 258 хойш хэд хэдэн загварын агентлаг ч ажилд орохыг санал болгожээ. Иймээс багштайгаа зөвлөлдөх зайлшгүй шаардлагатай болоод байв. Энэ удаагийн ажлын саналууд нь Хонгортой тохиролцоод л ажилд орж байснаас нь тэс өмнөө нөхцөл байдал билээ. Тиймээс түүнд туршлагатай зөвлөгч хэрэгтэй байв. Үүнд нь Туяамаа багш нь яг тохирох хүн юм. Ингээд “Сарнай” кафед уулзаж хоёр кофе захиалчихаад багш нь - За, сайхан амрав уу? Сэтгэл санааны хувьд ч бүх зүйл ОК биз дээ гэхэд Уянгаа - Тийм ээ. Надад хэд хэдэн загварын агентлагуудаас ажлын санал ирсэн. Бас би Майкл Литэй холбоо барих шаардлагатай болж магадгүй гээд нэрийн хуудсыг нь аваад ирсэн гээд цүнхнээсээ гаргаж өглөө. Багш нь түүнийг авч уншингаа - Уг нь Сингапур бол Азидаа загварыг тодорхойлогч том газруудын нэг шүү дээ. Чухамхүү Сингапураас л Азийн алдартай моделиуд төрөн гарсан түүхтэй. Сингапураас гараагаа эхлээд одоо дэлхийн том том загварын агентлагуудад ажиллаж байгаа олон ази загвар өмсөгчид бий. Тэгэхээр энэ жижигхэн зах зээлтэй Монголоос Сингапур нь Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 259 хамаагүй дээр л дээ. Иймээс эхний ээлжинд би Майкл Лигийн агентлагыг сайн судалж үзээд, гэрээний нөхцөлийг чамд таатайгаар