9. ᠭᠤᠮᠣᠳᠠᠯ 《ᠵᠠᠭᠪᠤᠷ ᠡᠮᠦᠰᠦᠭᠴᠢ ᠪᠦᠰᠡᠭᠦᠢ》 [ᠠ᠊᠂ ᠠᠯᠲᠠᠨᠵᠤᠯᠠ] (ᠺᠢᠷᠢᠯ) .pdf
  Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 226 Гомдол Хонгор хуримынхаа өглөө өөрийнх нь биш, хүний хурим болох гэж байгаа юм шиг л ээжээрээ дуудуулж сэрээд босов. Босоод нүүр гараа угааж, бэлдсэн хувцасаа өмсөөд гэрийнхэнтэйгээ хуримын ордон руу хөдөллөө. Тэднийг очиход хуримлах гэж буй хосууд дугаараа хүлээгээд баяр хөөр, хайраар дүүрэн хүлээж байв. Бусад хосуудыг хараад Хонгор тэдэнд маш их атаархаж “Уянгаатайгаа хуримлаж байсан бол ямар сайхан бэ?” гэж бодон зогсож байтал удалгүй тэдний ээлж ч ирж, хуримын ордонд орцгоолоо. Хонгор яагаад ч юм бэ үүд рүү байн байн харна. Тэр Уянгааг одоохон орж ирээд энэ хуримыг болиулах байх гэж горьдоно. Тэр ч байтугай шүтлэггүй мөртөө “Бурхан минь! Надад туслаач. Даруйхан Уянгааг минь над руу илгээгээч дээ. Тэгээд энэ хуримыг зогсоогоод өгөөч! Хэрвээ Уянгаа надад хайртай бол юу ч болсон хамаагүй би энэ гэрлэлтийг болиулж чадна. Чи минь одоохон ороод ирээч дээ. Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 227 Тэгээд ганцхан наддаа хайртай гэж хэлээч. Гагцхүү чамайг надад хайртай гэдгийг л би мэдчихвэл бусад нь хамаагүй. Туслаач дээ” гэж чин сэтгэлээсээ дотроо залбирч гуйлаа. Гэтэл Хонгорын хүссэн ид шид ч болсонгүй, болдог юм болдогоороо болж “Ингээд та хоёрыг эхнэр, нөхөр болсоныг албан ёсоор зарлаж байна” гээд хөх тэнгэрийн дор Хонгор, Намуунаа хоёроор монгол улсад нэгэн бүл нэмэгдсэнийг тунхаглаж гэрлэлтийн баталгааг нь ёслол төгөлдөр гардуулав. Удалгүй бүгдээрээ зургаа авахуулаад гоёж, чимэглэсэн машинууддаа суугаад ресторан руу хөдлөв. Уянгаа Хонгорын хуримын өмнөх шөнө элдвийн хар дарсан зүүд зүүдэлж, тун тавгүй хонов. Маргааш өглөө нь яагаад ч юм бэ өөрийн эрхгүй сандарч Мөөгий рүү утасдаад жолоо барьж өгөөч гэж гуйх гэснээ сэтгэлийг нь шархлуулах байх гээд арын гудамжинд амьдардаг Батхүү рүү яриад - Уянгаа байнаа. Уучлаарай, өнөөдөр амралтын өдөр юм чинь чи завтай байгаа биз дээ? Би нэг газар луу очих гэсэн юм. Чи миний машиныг жолоодоод яваад өгөөч гэж гуйхад нь - Яаралтай Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 228 юм уу? гэж асуулаа. Хариуд нь - Тиймээ, маш яаралтай - За, тэгвэл, одоохон гээд удалгүй сандарч гүйсээр Батхүү хүрч ирээд юу ч асуулгүй жолооны ард суугаад - Хаашаа явах билээ? гэхэд нь - Хуримын ордон гэж товч бөгөөд тодорхой хариулав. Ингээд зорьсон газартаа ирсэн ч Уянгаа юу ч хэлэлгүй хуримын ордоны зүг харсаар суулаа. Тэгж тэгж сая нэг юм ам нээж - Өнөөдөр Хонгор хуримаа хийж байгаа юм. Уг нь ийм өдөр ирнэ гэдгийг би мэдэж сэтгэл санаагаа их л бэлдэж хичээсэн юмсан. Гэтэл нэг л болохгүй байна гэхэд нь Батхүү найзыгаа их л өрөвдөж буй бололтой дууны өнгөөр - Чи түүнд тийм их хайртай юм уу? гэж асуухад - Аминаасаа ч илүү гэж шивнэх шахам хариулав. Цаадах нь үргэлжлүүлэн - Тэгээд яагаад чи түүний хуримлахыг хүлээн зөвшөөрөөд байгаа юм бэ? Гэрлэлт гэдэг чинь амьдралын хамгийн чухал зүйл. Магадгүй, Хонгор чамайг хүрээд ирээсэй гэж хүлээж байгаа ч юм бил үү. Өөрийгөө энэ явдалд буруутгаад чамайг өөрийг нь ойлгохыг хүлээж, чиний ганцхан бүлээн дулаан үгээр дутаж байгаа ч юм бил үү. Чиний “Би чамд хайртай, Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 229 чамгүйгээр би амьдарч чадахгүй нь ээ” гэж л хэлэхийг чинь хүлээж чиний төлөө бүх зүйлээ хаяхад ч бэлэн байгаа юм бил үү. Алив, Уянгаа чи юу хийгээд машиндаа суугаад байгаа юм бэ? Босоод гүйгээд орооч. Юу ч болсон яадаг юм бэ? гэхэд нь чухам ингэж л өөрийг нь зоригжуулах хүн хэрэгтэй байсан юм шиг машинаасаа ухасхийн гартал Хонгор, Намуунаа болон бусад нь хуримын ордоноос гарч ирэхийг хараад, буцаад суудал дээрээ унах шахам суугаад өөрийн эрхгүй “Ингээд наддаа хэзээ ч эргэж ирэхгүй анхны хайр минь баяртай” гэж шивнэн хэлээд нулимс асгаруулан уйлахад нь Батхүү түүнийг харан - Уянгаа, чи сайн уйлаад ав,ав. Ингэхэд та хоёр чинь хоорондоо ийм хайртай байж хоёр талд яаж амьдрана даа гээд санаа алдахад - Би ямар азгүй хүн бэ дээ! Би одоо яаж Хонгоргүйгээр амьдрах юм бэ? Хонгорыг хуримаа хийтэл яагаад ч юм ямар нэгэн гайхамшиг болж, түүнийгээ над дээр эргээд ирэх юм шиг санадаг байж. Харин одоо бол бүх юм өнгөрлөө. Ямар ч горьдлого найдвар байхгүй. Дуусаа гээд эхэр татав. Ингээд буцаад гэртээ иртэл ашгүй ээж Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 230 нь дэлгүүр лүү явсан бололтой эзгүй байв. Ороод орон дээрээ хэсэг сууж бодолхийснээ учир зүггүй гүйлтийн зам дээрээ гүйж, дараа нь цагираг эргүүлж байтал ээж нь тортой юм барьсаар гаднаас орж ирэв. Тэгээд нэг л биш байгаа охиноо хараад зөөлнөөр - Охин минь ээждээ ир дээ гэхэд нь Уянгаа ээждээ очин нүүрээ энгэрт нь нааж - Ээж ээ, Хонгор өнөөдөр хуримаа хийчихсэн. Би бүр өөрийнхөө нүдээр харлаа. Би одоо яавал дээр вэ? Надад ямар их хэцүү байна гэж санана. Сэтгэл зүрх минь урагдах шиг л болж би маш их шаналж байна. Би яавал Хонгорыг мартах бол? гэж уйлахад нь ээж нь чив чимээгүй охиныхоо толгойг илж, нулимс унаган - Цаг хугацаа л бүхнийг эмчилдэг юм. Хүлээ, охин минь, хүлээ гэж хэлэв. Ингээд өдөр, хоног өнгөрсөөр шинэ жил хаяанд ирэв. Их дээд сургуулиудын нэгдүгээр улирлын шалгалт ч дөхсөн учир Хонгор курсынхаа ажлыг “Модел” агентлаг дээр хийж байлаа. Уянгаа тэр хоёр аль болохоор хоорондоо тааралдахгүйг хичээнэ. Тааралдсан ч толгой дохих төдий л өнгөрнө. Ийм нэгэн өдөр Уянгаа, Энхмаа захиралд түүний сурталчилгаанд Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 231 нь тоглосон байгууллагаас өгсөн шинэ жилийн урилгыг дамжуулахаар явж байгаад Хонгорын ээжтэйгээ ярьж буйг санамсаргүй сонсчээ. Захиралын туслах хүүхэн хаашаа ч юм явчихаад ирээгүй байлаа. Тиймээс хаалганы завсраар сонсогдох тэдний яриаг Уянгаа сайн сонсож байв. Хонгорын эрдүү, Энхмаагийн зөөлөн боловч зарчимч дуу гарна. - Ээж ээ, та газар дээрх ганц хүүгээ манай агентлагын нүүр царай болоод байгаа нэг хүүхнээс дорд үзэж байна гэж үү? - Уянгаа чамд ямар муу юм хийсэн болж байна? Ажил, амьдралаа ялгаж салгаж ойлгомоор юм - Би танд хэлээд байна шүү дээ. Уянгаа та бид нарын бодож байгаа шиг тийм ариухан амьтан биш. Тэр зөвхөн намайг л ашиглаж алдрын титэм хүртсэн хэрэг. Уянгаа бол маш зальтай, нарийн төлөвлөгөөтэй хүн. Бүх юм түүний төлөвлөсний дагуу явагдаж байгаа. Тэр төлөвлөгөөнд нь би, аав та хоёр ч гэсэн орсон л байгаа - Тэгээд. Уянгаа та хоёрын салсныг чиний Намуунаатай холбоотойгоос болсон биш гэх гээд байна уу? - Намуунаа бид хоёрын явдал зүгээр л аятайхан Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 232 шалтаг болсон байхгүй юу! - Би Уянгааг тийм муу санаатай гэж ер бодохгүй байна - Харин би сайн мэдэж байна. Тэгээд ч ирээдүйд минийх болох энэ агентлагт одоо ч гэсэн Уянгаатай би тааралдаж арай гэж биеэ барьж явна. Цаашдаа ч тааралдахгүй байхын аргагүй. Тиймээс л би Уянгааг ямар нэг шалтгаанаар энэ агентлагт биш л бол хаашаа ч хамаагүй зайлуулж санааг минь амраагаад өгөөч гэж гуйж байна. Ингэхэд би ер нь танай хүү мөн үү? үгүй юү? - Чи яаж ингэж ярьж чадаж байнаа? Тэгээд ч Уянгаа бол манай агентлагын нүүр царай шүү дээ - Үгүй яахав дээ, түүнийг явуулсны дараа хүмүүс хэсэг зуур санагалзаад л мартана шүү дээ. Хүмүүс тийм л байдаг хойно. Үүний дараа түүнийг орлох загвар өмсөгч олчихгүй юу. Зөндөө л сайхан охидууд байгаа шүү дээ гэж ярилцахыг сонсоод угийн шулуун шударга зантай Уянгаа өөрийн мэдэлгүй өрөөнд нь орж ирээд - Уучлаарай, Хонгор оо. Би чамд одоо болон ирээдүйд саад болж байгаагаа мэдсэнгүй. Чи миний тухай юу гэж боддогийг би сая л мэдэж авлаа. Хүний яриа чагнахыг муухай Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 233 гэдгийг мэддэг ч надтай холбоотой яриа байсан учир өөрийн эрхгүй сонсоод тэсэлгүй ороод ирлээ гээд Энхмаа захиралд хандан - Баярлалаа, захирал аа. Таныг сонголт хийхэд хүргэсэн намайг уучлаарай. Та мэдээж хүүгээ сонголгүй яахав. Би ч гэсэн таны оронд байсан бол яг л ингэх байсан. Би та нартаа бүгдэд нь чин сэтгэлээсээ баярлаж явдаг юм шүү. Би одооноос ингээд ажлаасаа гаръя даа. Бүх зүйлийг ном ёсынх нь дагуу хийнээ. Надад гомдох ямар ч зүйл байхгүй. Харин өчнөөн их юм зааж сургасан та бүгдэд баярлалаа гээд Хонгор луу эргэн ширүүнээр - За, чиний айгаад байсан алдрынхаа титмээс би татгалзъя даа. Үүнд надад харамсах зүйл огт алга. Нээрээ л чиний хэлдгээр хүмүүс намайг удахгүй мартана биз. Харин би чамд ганцхан үгийг баттай хэлж чадна. Энэ юу вэ? гэвэл би чамд энэ яриаг сонсох хүртэл хайртай байсан юм шүү гээд өрөөнөөс гүйн гарлаа. Хонгор ч тэр, Энхмаа ч тэр юу хэлэхээ мэдсэнгүй хоцров. Машиндаа суугаад гэр лүүгээ явахдаа ч, гэртээ ирсэн хойноо ч түүнд тун их гомдолтой санагдаад байв. Тэр ямар муу юм Хонгорт хийчихсэн юм бэ? Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 234 Яагаад тэр өөрийг нь ийм муухайгаар бодож явдаг байнаа? Яаж ингэж чадаж байнаа? гэхээр л босч сууж чадахгүй байлаа. Тэгээд тэр бага зэрэг тайвширсныхаа дараа цаашид юу хийхээ бодов. Ямар ч байсан Хонгорын тэгтлээ их дургүйцээд байсан амжилтынхаа хүчээр ЭМШУИС-д суралцах сургалтын төлбөр, бусад зардлууддаа хүрэлцэх мөнгө хурааж чадсан билээ. Иймээс хавар хүртэл хичээлээ давтаад элсэлтийн уралдаант шалгалтанд л тэнцчихвэл санаа зовох зүйлгүй байв. Бүр хичээлдээ ирж очих машинтай ч болсон болохоор угийн зүгээр сууж сураагүй хүн чинь ямар ч хамаагүй ажлыг голж шилэхгүй хийхээр шийдээд байтал ээж нь ч удалгүй ажлаасаа ирээд охиныхоо царайг харж - Чамд нэг муу юм тохиолджээ дээ? гэж санаа зовонгуй асуув. Уянгаа их л гомдсон царайгаар - Тийм ээ. Би өнөөдөр ажлаасаа гарчихлаа - Юунаас болоо вэ? - Хонгорыг би тэгнэ гэж ёстой санасангүй. Намайг өөрт нь хайртай сайн байгаагүй, зөвхөн нэр алдрын хойноос л хөөцөлдөж өөрийг нь ашиглаж байсан гэж боддог юм байна гэхэд Янжмаа толгой сэгсрэн - Яаж тэгж Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 235 бодож болдог байнаа? гэж гайхахын дээдээр гайхав. - Харин би үүнийг л ерөөсөө ойлгохгүй юм. Тэгээд ч зогсохгүй ирээдүйд эзэн нь болох энэ агентлаг дээр намайг харахыг хүсэхгүй байна гэнээ - Тэгвэл ч ёстой тэнд тэгж хэлүүлэн хэлүүлэн байж байхын ч хэрэг алга. Энэ орчлон дээр ямар өөр ажил, өөр залуу байхгүй болчихсон биш. Ээж нь байна, гэр чинь байна, сайхан найз нөхдүүд чинь байна. Миний охин алзахгүй ээ. Боль, боль. Маргаашнаас албан ёсоор ажлаас гарах хүсэлтээ гаргаад өгчих гэж дургүйцэхэд - Би ч гэсэн тантай адил бодолтой байгаа. Хавраас уралдаант шалгалт өгөөд оюутан болно доо. Тэгээд ч загвар өмсөгч гэдэг чинь зөвхөн залуу насны ажил. Харин эмч бол нас ахих тусам л туршлагажиж, чанаржиж байдаг сайхан мэргэжил шүү дээ. Харин хавар болтол юу хийдэг юм билээ л гэж бодож байна. Юутай ч нэг долоо хоног сайхан амраад шинэ жилийн баярын дараа ямар ч хамаагүй ажилд орноо. Би ямар ажил голох юм биш - Ёстой доо гэж ээж, охин хоёр ярилцан сайхан хоол хийж идээд унтацгаав. Хонгор өөрийнхөө тэнэгийг зүхэж Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 236 “Одоо ч Уянгаа эргэлт, буцалтгүйгээр намайг мартахаар шийдлээ дээ. Би мэдэх ёстой байсан юм, бараг л мэдэж байсан шүү дээ. Түүнийг намайг хайрладаг гэдгийг. Энэ дэмий хар уу. Би чинь эхнэртэй хүн байж ичихгүй Уянгаагаа насан туршид нь ганцааранг нь явуулахыг хүсч байсан юм гэж үү? Би ер нь сүүлийн үед юу болоод байнаа? Хүн нэг бүдрэхээрээ долоо бүдэрдэг юм гэсэн. Би энэ үлгэрээр орж дээ. Би одоо Уянгаад атаархаад байсан юм гэж үү?” гэж хэсэг толгойгоо ганзагалж, машиндаа сууснаа “Би соёлтой хүний ёсоор сайхан ч салж чадсангүй. Одоо Уянгаагийн зүрх сэтгэлд миний өчүүхэн ч орон зай үлдэхгүй биз дээ. Байвал лав хайр биш, үзэн ядалт л байгаа. Ингээд бие биенийгээ алсаас ч болтугай сайхан хайрлаж явж чадсангүй дээ. Би ч хүний мөсөөр тун тааруухан хүн юм даа. Дандаа л өөрийгөө гэх юм” гэж бодоод Билгүүн рүү утсаар яриад хамтдаа сууж, уухаар тохиролцов. Ингээд шөнө дундын үед шал согтуу хүн найзаараа үүрүүлээд гэртээ ирлээ. Түүнийг хүлээн унтаагүй байсан Намуунаа хаалгаа тайлж өгөөд Билгүүнтэй хамжин орон дээр нь Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 237 хэвтүүлэв. Намуунаа нэг л гутрангуйгаар - Хонгор яагаад ингэтлээ их уучихваа? гэж асуухад - Сэтгэлээр унаад. Юунаас болж ингэж уугаад байгааг нь бараг чи гадарлах биз дээ. Би зөндөө л “одоо уухаа боль” гэсэн боловч үгэнд орохгүй байсаар тасарчихлаа. Уучлаарай гэж чухам өөрөө л буруу хэрэг хийчихсэн аятай хэлэхэд нь Намуунаа - Чиний ч буруу гэж юу байхав дээ. Харин хүргэж ирсэнд чинь баярлалаа. Билгүүнээ минь, яг үнэнээ хэлэхэд би Хонгортой гэрлэлтээ батлуулаад, нэг гэрт л орчихвол бүх зүйл шал өөр болно гэж бодож байсан юм. Гэтэл бодол, бодит амьдрал хоёр тэс өөр юм байнаа. Найз нь ч бас нэг их жаргаад байгаа юм алга. Тэвчээр, тэвчээр бас дахин тэвчээр гэсэн уриатай л амьдарч байна даа гээд санаа алдав. Билгүүнээ Намуунаагийн хийж өгсөн кофег уучихаад явлаа. Үүний дараа тэр хаалгаа сайтар цоожилчихоод, үүднийхээ өрөөний гэрлийг унтраан Хонгорын дэргэд ирэхэд түүний нүднээс өөрийн эрхгүй нулимс урсч байлаа. Тэгээд Хонгорынхоо гутлыг тайлж өгч байтал цаадах нь ухаангүйгээр “Уянгаа, Уянгаа уучлаарай” гэж Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 238 үглэхийг сонсоод гэнэт уур нь хүрч хоёр гараа атгаж ирж байгаад л балбаж гарсан ч өнөөх нь үүнийг мэдсэн ч шинжгүй зөвхөн “Уянгаа” л гэж үглэнэ. Уянгаа агентлагын бичиг хэрэг дээр очоод ажлаас халагдах хүсэлтээ албан ёсоор гаргаад юм хумаа цэгцэлж авч явахаар охидын өрөөнд орж ирлээ. Тэд ч бас Уянгааг ажлаасаа гарч байгааг сонсчээ. Тэгээд ч ер нь бүсгүйчүүдийн хов жив ч дорхноо тархдаг хойно. Уянгаа өөрийн гэсэн зүйлээ авч гэрээсээ авчирсан цүнхэндээ хийгээд албаар цовоо цолгин царайлан - За, охидууд аа. Амжилт хүсье. Та нартайгаа байхад сонирхолтой ч байлаа, адал явдалтай ч байлаа. Найз нь одоо ингээд хаврын шалгалт өгөөд оюутан болно доо. Та нарыгаа л санах байх даа, баяртай гэхэд нь байнга дайсагналцаж байсан Чимгээ - Чамтай муухай харьцаж байсныг минь уучлаарай. Гэхдээ л чи байхгүй бол бид хэнтэйгээ өрсөлдөж, өрсөлдөхийнхөө хирээр чадварлаг болох юм бэ? Чи олон зүйлийг бидэнд ойлгуулж өгсөн шүү. Сайхан найзууд явж болно биз дээ? гэж найрсгаар хэлэхэд - Мэдээж, танилтай хүн талын чинээ гэдэг Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 239 биз дээ. Би олон найзтай байх дуртай. Бүгдэд чинь хайртай шүү гээд нүдэндээ нулимс цийлэгнүүлэн гарч яваад Мягмар захирал дээр орлоо. - Захирал аа, би тантай уулзалгүй явж чадахгүй нь ээ. Би танд болон танай эхнэр хоёрт насан туршдаа талархах болно. Би хэсэгхэн зуур ч гэсэн гайхамшгийн орноор аяллаа. Одоо гэртээ эргэж харъя даа. Би эмч болчихоод эргээд заавал тантай уулзанаа. Та Хонгорыг битгий буруутгаарай. Би л түүнтэй учрах ёсгүй байсан юм гэхэд Мягмар түүнийг ойлгож буй янзтай - Чамайг явуулж байгаадаа би их харамсч байна. Гэхдээ чи одоо намайг “үлдээч” гэж гуйсан ч үлдэхгүй гэдгийг би мэдэж байгаа болохоор чамд амжилт хүсээд, хэзээ нэгэн цагт уулзахын ерөөл тавья даа. Чамайг хаана ч алзахгүйг мэднээ. Хэрвээ чамд ямар нэгэн юм тохиолдвол надад найдаж болно шүү гэдгийг ямагт санаж яваарай. Баяртай гэхэд нь Уянгаа талархсан харцаар хараад - Баярлалаа. Баяртай гээд салах ёс гүйцэтгээд өрөөнөөс нь гарлаа. Тэгээд энэ агентлаг дээр ирээд хамгийн их дотносч, эгч шигээ хайрлах болсон Туяамаа багштайгаа Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 240 уулзахыг хүсэн өрөөнд нь ороход ашгүй багш нь байв. Яагаад ч юм бэ багшийгаа харангуутаа Уянгаа асгарахад аль хэдийнээ бэлэн болоод байсан нулимсаа тэсэлгүй бөмбөрүүлж, эхэр