4. ᠰᠢᠨᠡ ᠪᠣᠯᠣᠮᠵᠢ 《ᠵᠠᠭᠪᠤᠷ ᠡᠮᠦᠰᠦᠭᠴᠢ ᠪᠦᠰᠡᠭᠦᠢ》 [ᠠ᠊᠂ ᠠᠯᠲᠠᠨᠵᠤᠯᠠ] (ᠺᠢᠷᠢᠯ) .pdf
  Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 75 Шинэ боломж Маргааш амралтынхаа өдрөөр Уянгаа эртлэн босч хувцасаа өмсч, үс зүсээ янзлаад Хонгорын ажил руу явав. Хонгор ч өрөөндөө хүлээж байна. Уянгааг орж ирэхэд - Чи зөөгчөөсөө гадна ээлж чинь зөрж байхаар давхар ажил хийх үү? гэж мишилзэн асуулаа. - Мэдээж, миний чадахаар ажил бол хийнээ. Тэгээд тэр ажил чинь ямар ажил юм бэ? - Миний туслах гэхэд нь гайхсан Уянгаа - Чиний туслах аа? Тэгээд би юу хийх юм бэ? гэлээ. - Юм юм л. Кофе, цай чанаж өгнө. Бичиг баримт цэгцэлнэ. Ер нь тэгээд тухайн үед юу шаардлагатай байна тэр бүхнийг хийнэ дээ. - Энэ чинь тэгээд албан ёсны ажил юм уу? - Мэдээж, өчигдөр аав надад туслах авч өгнө, хүнээ өөрөө сонгоорой гэсэн юм. Тэгээд чамайг сургуульдаа орох мөнгө цуглуулж байгааг чинь мэдэж байгаа болохоор энэ ажилд орох байх гэж бодсон юм. Эхний үед чадахгүй, мэдэхгүй зүйл байвал надаас асууж болно. Харин хэсэг хугацааны дараа бол би чиний Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 76 хатуу дарга болж хувирна шүү гээд ёжтой инээвхийлэв. Уянгаа ч эргэлзэлгүйгээр - Албан ёсны юм бол үзээд л алдъя гэхэд Хонгор - За, тэгвэл хоёулаа аав дээр очъё гэж Уянгааг дагуулан гарч аавынхаа өрөөнд орж ирээд их л албархуу өнгөөр - Захирал аа, би өөрийнхөө туслахаар Уянгааг авч байна гэхэд Мягмар - За, ойлголоо. Та хоёр наадмын арга хэмжээнд хамаг анхаарлаахандуулж, ажиллаарай. Захих л юм одоохондоо энэ гэлээ. Хонгор Уянгааг хүний нөөцийн албан дээрээ дагуулж ороод - Өнөөдрөөс эхлэн Уянгацэцэг миний туслахаар ажилд орж байгаа юм. Бичиг баримтыг нь бүрдүүлж, тушаал гаргачихаарай гээд түүнийг орхин явлаа. Нээрээ л бүх юм албан ёсных байв. Ажлынх нь хуваарь хүртэл түүнд тун боломжийн байлаа. Нэг өдөр ресторан дээрээ, дараа өдөр нь агентлаг дээр, гурав дахь өдөр нь гэртээ амарч, хичээлээ давтах боломжтой байлаа. Үнэндээ бол энэ бүх зүйлийг Хонгор урьдчилан зохицуулчихсан аж. Ингээд Хонгор дээр очоод - Би тэгээд хэзээнээс ажилдаа орох юм бэ? гэвэл - Одоо. Өнөөдрөөс гэж Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 77 хариуллаа. Тэгснээ Хонгор - Алив, Уянгаа чи энд миний өрөөний үүдэнд, энэ ширээний ард сууна. Утас энд байна. Компьютер ашиглаж чадна биз дээ. За, харин одоо нэг сайхан кофе хийгээд оруулаад ирээрэй гээд зааварчилгаа өгчихөөд өрөөндөө орлоо. Уянгаа кофе чанаж бэлдчихээд өрөөнд нь оруулж өгөхөд Хонгор гартаа барьсан бичиг баримтаа түүн рүү сарвайгаад - Май, Уянгаа. Энэ бол манай агентлагын танилцуулга. Чи өнөөдрийн хувьд ажиллах гэж байгаа газартайгаа сайн танилц гэв. Ингээд тэр танилцуулга уншиж, бас интернетэд орж агентлагийн тухай мэдээлэл үзэж суутал Хонгор хаалгаа онгойлгон инээмсэглэн гарч ирээд - Алив, цайны цаг болчихлоо. Хоёулаа хоолонд оръё гэж хэлэв. - Би даргатайгаа хоолонд орж болох юм уу? - Юу гэсэн үг вэ? Чи чинь бүр дүрдээ итгэчихээ юү? Чи бол миний туслах, бас найз шүү дээ. За, явъя гээд тэр хоёр гарав. Гадаа ч сайхан байлаа. Уянгаад давхар ажил хийх болсон нь зорилгодоо хүрэхэд нь нэг алхмаар ч болтугай урагшилсан юм шиг санагдана. Тэр бусдын л адил оюутан болохыг их хүсч байсан билээ. Тэгээд Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 78 машинд орж суугаад Хонгорт - Баярлалаа, чамд гэж нүдэндээ нулимс цийлэгнүүлэн чин сэтгэлээсээ хэлэхэд Хонгор туйлын их уярсан ч - За, юун сүртэй юм бэ? Ажилд ороо л биз гэж зориуд хайхрамжгүй царайлан хэлэхэд - Юу гэсэн үг вэ? Энэ чинь миний хувьд ямар чухал гэдгийг чи ойлгохгүй л дээ гээд санаа алдвал Хонгор Уянгаа руу хэлэх үү? байх уу? гэсэн царайгаар харж байгаад - Харин би нэг юм ойлгохгүй хэд хонож байна гэлээ. - Юу юм бэ? Надтай холбоотой юм уу? Шууд л асуучихгүй дээ - Мэдээж, чамтай холбоотой. Чи анхныхаа цалингаа авсан өдрөө цалингийн баяр тэмдэглэж байж надад юу ч хэлээгүй гэж гоморхоход нь Уянгаа ихэд инээж - Чи ч ийм зүйлийн тухай бас л ойлгохгүй дээ. Энэ бүх үл ойлголцол чинь л бидний амьдралын төвшин, зиндаа өөр болохыг л илтгээд байгаа юм. Чамд “анхны цалин” гэдэг энэ үг нэг их утга учир агуулахгүй, байдаг л нэг зүйл шиг санагдана. Учир нь чи бол багаасаа мөнгөөр дутагдаж, гачигдаж үзээгүй. Авъя гэснээ л авч байсан бол харин би ээжийнхээ цалингаас цалингийн хооронд мөнгөө яаж, юунд зарцуулах Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 79 вэ? Энэ удаагийнхад боломжгүй бол дараагийн цалингаас гэх мэтчилэн зохицуулж, мөнгийг дээдэлж, хайрлаж ирсэн гэр бүлийн хүүхэд. Надад хорин төгрөг ч хорьддоггүй. Мөнгө шүү дээ. Түүгээр усаа авна, гал асаах шүдэнзээ авна. Энэ бол мөнгө. Бас тэгээд би анхны цалин авсан өдрөө анх удаагаа л өөрийн гэсэн ийм их мөнгийг гар дээрээ тавьж үзсэн. Энэ бол миний өөрийн биеэрээ хөдөлмөрлөж олсон хамгийн анхны маань мөнгө байсан. Гэтэл чи хар багаасаа халаасны мөнгөнөөс эхлээд юм юмтай байж үзсэн шүү дээ гэвэл Хонгор - Тэглээ ч гэсэн гээд гомдол нь тасрахгүй янзтай болохоор нь Уянгаа - Тэгвэл энэ агентлагт ороод авах анхныхаа цалингийн баярыг зөвхөн чамтай л тэмдэглэнээ гэж зөөлнөөр хэлэхэд Хонгорзальжинаар - Чи амлаж байна уу? гэж асуулаа. - Тийм амлаж байна - Бас нэг зүйлийг амла - Юу юм бэ? - Надад хэлэлгүйгээр хаашаа ч битгий явж байгаарай. Ядахдаа хаашаа явсан тухайгаа мессежээр ч болтугай явуулчихаж байгаарай, за юу? гэлээ. Уянгаа ч - За гээд тэд нэгэн хоолны газарт орж ирлээ. Тэр хоёр түргэхэн шиг Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 80 хооллочихоод ажил дээрээ ирэв. Одоо наадам дөхөж байгаа болохоор тун шаргуу ажиллахгүй бол болохгүй нь. Нэг мэдэхэд орой болж ажил тарж Хонгор, Уянгааг гэрт нь дөхүүлж өгөөд явлаа. Уянгаа ч гэртээ ороод ээждээ болсон бүх явдлаа ярьж, хоёул их хөөрцөглөснөөс гадна ээж нь Уянгааг тэр сайхан газарт ажилд орсон юм чинь маргааш аятайхан хувцас аваад өмсөөрэй гэж захив. Ингэхтэй нь зэрэг Уянгаа ч нээрээ би хувцсан дээрээ анхаарахгүй бол болохгүй гэж сүрхий нь аргагүй бодлоо. Маргааш Хонгор Уянгаа руу утасдаж - Чи өнөөдөр нөгөө л хичээлээ давтана биз дээ? гэвэл - Мэдээж, мартахгүйн тулд давтаж л таараа. Гэхдээ орой болохоос. Харин одоо би дэлгүүр лүү явж өөртөө хувцас авдаг юм бил үү? гэж бодоод л байна гэвэл Хонгор түүнтэй уулзах нэг аятайхан шалтаг гарч ирсэнд баярлаж - Би чамд туслах уу? гэвэл үнэндээ агентлаг дээр ямар хувцас өмсөхөө мэдэхгүй байсан Уянгаа - Тэгвэл сайн л байна гэлээ. Ингээд тэр хоёр дэлгүүрүүдээр хэсч өгөв. Хонгор Уянгааг дагуулан дандаа брендийн хувцас сонгож авч өгөөд, Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 81 тооцоог нь орой хоорондоо хийе гэж тохиролцжээ. Яагаад гэвэл эрэгтэй нь эмэгтэйгээ хувцас авч байхад нь эмэгтэйгээсээ мөнгө аваад тооцоо хийнэ гэдэг муухай шүү дээ гэж Хонгор Уянгаад ойлгуулаад ёстой нэг хувцасыг сайтар сонгон авч өгч байлаа. Бас нэг тэдний тохиролцсон зүйл нь байн байн үнийг нь асуугаад байх нь эвгүй учраас энэ тухай ярилцахгүй гэсэн байлаа. Уянгаад бол өөрийнх нь мөнгөнөөс даваад гарчихсан хувцаснууд худалдаад авсан юм шиг санагдаад байвч, Хонгор мөнгө чинь хүрнэ би өөрийнхөө хөнгөлөлтийн картаар хувцас худалдаж авч байгаа болохоор бүгдийг хямдруулан авч байгаа юм гээд Уянгаагаа хөөрхөн аргалж дөнгөснийг яана. Ингээд Уянгааг гэрт нь хүргэж өгчихөөд ажил руугаа яарлаа. Уянгаа маргааш нь ресторан дээрээ ирээд Нямкад давхар ажил хийх болсноо хэлсэнд бүгд түүний азтайг нь гайхсаар ажил ч тайван сайхан өнгөрөв. Ингээд Уянгаа ресторан, агентлаг, гэр гэсэн тойргоор ажил амьдралаа зохицуулаад л явж байв. Хонгор, Уянгаа хоёр ч одоо ёстой сайн найзууд болсон бөгөөд Уянгаа ч ажилдаа дадаад Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 82 өглөө ирээд л Хонгорт кофе юмуу цай чанаж өгнө, тэгээд бичиг баримтуудыг цэгцэлж янзална. Загвар өмсөгчдийг тайзан дээр бэлтгэл хийхэд нь хувцасыг нь бэлдэнэ, өмсөхөд нь тусална. Гэтэл нэг өдөр сонгогдсон загвар өмсөгчдийн нэг нь болох Чимгээ өвджээ. Түүний гараагүйгээр бэлтгэл нэг л учир дутагдалтай цогц болж өгөхгүй байлаа. Тэгээд өнөөдрийн хувьд сургуулилтыг зогсоогоод , маргааш болъё гэхээр Чимгээ бас ирэх үгүй нь мэдэгдэхгүй байв. Иймээс түүнийг иртэл нь орлох хүн хэрэгтэй боллоо. Гэтэл сонголтонд шалгараагүй бусад загвар өмсөгчдөөс зөвшөөрөх эсэх нь бүрхэг. Яагаад гэвэл энэ бол жинхэнэ шоунд Чимгээг орлож байгаа биш, зөвхөн түүнийг иртэл нь сургуулилт дээр нь орлохыг хэн хүсэх билээ. Загварын ертөнц бол бүхэлдээ өрсөлдөөн, атаархал байдаг нь нууц биш, Тэгэхээр хэн ч зөвхөн орлогч байхыг хүсэхгүй. Ингээд арга тасраад байтал Туяамаа багш Уянгааг нэг их том олз олоод харчихсан аятай харснаа - Хонгороо, Уянгаагаар орлуулъя. Нуруу туруу нь адил юм чинь. Бага зэрэг алхаа гишгээг нь заагаад өгчихье гэлээ. Угаасаа Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 83 үүнээс өөр аргагүй болсон Хонгор тайзны хажууд зогсох Уянгааг дуудан - Нааш ир дээ гээд хүрч ирэхэд нь - Чи Чимгээг орлох боллоо. Тайзны ард ороод хувцасыг нь өмсөөд бэлдэж бай гэхэд нь Уянгаа - Би чадах болов уу? гэж эргэлзэхэд нь - Чи миний туслах шүү дээ. Даргынхаа үгэнд орох ёстой. Одоо чиний тусламж надад хэрэгтэй байна гэж гуйсан харцаар харахад нь Уянгаа “үгүй” гэж чадсангүй тайзны ард очиж Чимгээгийн хувцасыг өмсөөд гарах ээлжээ хүлээв. Тэр өөрийгөө “Энэ бол жинхэнэ үзүүлбэр биш. Зүгээр л байдаг л нэг сургуулилт ” гэж зоригжуулаад бусад загвар өмсөгчидтэй адил донжтой алхаж чадахгүйгээс хойш зүгээр л биеэ барилгүй өөрийнхөөрөө чөлөөтэй алхъя гэж шийдлээ. Уянгаагийн гарах ээлж болж, тайзан дээр гарч ирээд догь гэгч нь алхаад буцаж ороход нь Туяамаа багш Хонгорт хандан - Анх удаа гэхэд тун дажгүй шүү. Би ер нь Уянгааг үлдээгээд бага зэрэг дасгал сургуулилт хийлгэе. Сайн загвар өмсөгч болчих ч юм бил үү гэхэд чамин үндэсний хувцас өмсч, нүүр амаа мэргэжлийн гоо засалчаар засуулж, улам Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 84 үзэсгэлэнтэй болчихсон Уянгааг харан биширсэн Хонгор - Нээрээ, тун сайн загвар өмсөгч болж болох юм шиг санагдчихлаа. Та ер нь дараагийн гараанаас түүнийг шавиа болгож аваад сургуулилаарай гэв. Тэгээд бусаддаа - За, одоо боллоо. Тарж болно гээд тайзны араас гарч ирэх Уянгааг сэтгэл нь догдлон хүлээлээ. Юу ч болоогүй юм шиг гарч ирж буй Уянгааг шууд гараас нь хөтлөөд , мөн л юу ч дуугаралгүй машиндаа суулаа. Тэр үнэхээр Уянгаад хачин их дурлаж, энэ их хайраа одоо л түүнд илчилж, түүнийг хайрлаж буйгаа илэрхийлсэн анхных нь хүн болохыг туйлын их хүсч байлаа. Энэ хүслээ яг одоо өнөөдөр л биелүүлэхгүй бол өөрөөс нь өөр хүн өрсчих вий гэсэн айдас төрнө. Анхны юм анхны л байдаг. Анхны гэх бүх зүйлийг хүн хэзээ ч мартдаггүй. Хонгор шууд машинаа асаагаад Уянгаатайгаа хамгийн анх уулзахдаа очиж байсан “Зайсан” толгой руу хөдөллөө. Замдаа юу ч дуугарсангүй. Уянгаа ч Хонгорыг гайхасхийн хараад бас л юу ч асуусангүй. Ингээд тэр хоёр Зайсанд хүрч ирээд машиныхаа гэрлийг унтраалаа. Тэндээс хот нөгөө л Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 85 үлгэрийн юм шиг харагддагаараа харагдана. Хонгор хэсэг чимээгүй сууснаа - Уянгаа, би чамд хайртай болчихжээ гэхэд нь Уянгаа юу гэж хариулахаа мэдэхгүй чимээгүй л байлаа. Хонгор цааш үргэлжлүүлэн догдлонгуйгаар - Би мэдэж байна л даа. Чи зорилгодоо хүрэхээс нааш эрэгтэй хүний талаар бодохгүй гэдгийг чинь. Гэхдээ л би чамайг энэ тухай мэдээсэй, дотроо санаж байгаасай гэж бодсон юм. Уянгаа, би чамд хайртай, бүр маш их шүү. Чи үүнийг битгий мартаарай. Би чамайг зорилгодоо хүрэхийг хүлээнээ. Би ингэж чадна. Би чамайг анх харснаас хойш чамайг бодоогүй нэг ч өдөр байхгүй. Чамайг хараагүй нэг өдөр л өнгөрөхөд амьдрал утгагүй юм шиг санагддаг. Чамайг надад хэлэлгүйгээр Дархан руу явсан өдөр би яасан гэж чи бодож байна? Бүр үхчих дөхсөн шүү. Ямар сайндаа л араас чинь очиж чамтай уулзаж байж л сая нэг санаа амарсан. Чамайг миний хажууд байхад би хичнээн жаргалтай, сэтгэл өөдрөг байдаг гээч. Чамайг л харахаар сэтгэл хөдөлж, зүрх минь булгилан цохилох нь нэмэгддэг. Чи байгаа болохоор л одоо Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 86 амьдрал маань надад утга учиртай санагдаж, чиний энэ амьдралын төлөө тэмцэл, зорилгодоо хүрэх аугаа их хүсэл, тэмүүллийг биширч, чамд гологдчихгүйн тулд би ажилдаа зүтгэж, сайн загвар зохион бүтээгч болохыг чин сэтгэлээсээ хүсч байна. Одоохондоо чи надад хайргүй байж болноо. Гэхдээ чи надад хайртай болно гэдгийг би сайн мэдэж байна. Яагаад гэвэл би ийм болтол нь хичээнэ. Би үүнийг чамдамлаж байна гэхэд Уянгаагийн сэтгэл туйлын их хөдөлж - Би чамд юу гэж хариулахаа мэдэхгүй байна. Гэхдээ чи намайг илүү, дутуу зан байхгүй гэдгийг мэднэ шүү дээ. Чамд хайртай юу? гэдэг талаар би хэдэн хоногийн өмнө бодож үзсээн. Нямка надаас чамд хайртай юу? гэж асуусан юм. Тэгээд би өөрийгөө чагнаж хайртай юу? гэтэл хариулт байдаггүй. Хайргүй юу? гэтэл бас л хариу байхгүй байсан. Энэ юу гэсэн үг вэ? гэдгийг чи мэдэж байгаа биз дээ? гэтэл Хонгор Уянгаагийн гарыг атган өөдөөс нь ширтэж - Баярлалаа, чамд. Маш их баярлалаа. Энэ чинь тэгээд чи намайг хайрлаж магадгүй ээ гэсэн үг биз дээ гэж хачин зөөлөн уярангуй хэлэв. Хонгорт Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 87 Уянгаа түүнд “Би чамд хайртай” гэж хэлсэн мэт л сэтгэгдэл төрж байлаа. Тэгээд Хонгор - Уянгаа би чамаас нэг зүйлийг асууж мэдэх гэсэн юм гэвэл Уянгаа - Асуу л даа гэв. - “Би чамд хайртай” гэж хэлсэн анхны хүн чинь би болж чадсануу? - Тийм ээ. Би энэ нандин үгийг анх чамаас л сонслоо. - Ашгүй дээ. Би ийм байгаасай гэж л их залбирсан. Тэгэхээр чи юу ч тохиолдлоо гэсэн “Анхны” гэдэг утгаар нь намайг хэзээ ч мартахгүй юм байна. Ямар сайхан юм бэ? - Тийм ээ. Би хэзээ ч мартахгүй. - Уянгаа, би дахиад нэг зүйлийг гуйя? - Юу юм бэ? - Би энэ өдрийг ямар нэгэн зүйлээр тамгалмаар байна. Энэ бол үнсэлт. Чи зөвшөөрнө биз дээ? гэвэл Уянгаа доошоо харан дуугүй болов. - Дуугүй байгааг чинь зөвшөөрсний тэмдэг гэж ойлголоо шүү гээд Хонгор толгойных нь хоёр талаас гараараар өргөж, дээш нь болгоод уруул дээр нь удаанаар үнслээ. Тэгээд Хонгор Уянгаагаа гэрт нь хүргэж өгөх замдаа чив чимээгүй байв. Түүний хацрыг даган нулимс урсаж байсан юм. Хонгор ойрдоо нэг л уйланхай, уярамтгай болчихоод байгаа билээ. Уянгаа ч энэ бүх уур Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 88 амьсгалыг эвдэхийг хүсээгүй учир мөн л дув дуугүй байлаа. Түүний Хонгортой саяхан үнсэлцсэн уруул нь халуу шатна. Тэр “Үнсэлцэнэ гэдэг чинь ийм байдаг байх нь ээ. Зөөлөн бүх юм нь зөөлөн, тэгээд бас амттай” гэж бодон явтал Уянгаагийн гэрийн гадаа ирсэн байлаа. Хонгор түүн рүү харан сайхан нүдээрээ ширтэж - Тавтай нойрсоорой, хонгор минь гэхэд Уянгаа ч - Сайхан нойрсоорой гээд гэр лүүгээ оров. Маргааш нь Уянгаа ердийнхөөрөө хичээлээ давтаж, гэрээ цэвэрлэж байвч байнга л өчигдрийн явдлыг бодож гэгэлзэн өнжлөө. Мэдээж Хонгор нь түүн рүү байсхийн ярьж, юу хийж байгаагаа ярихаас гадна Уянгааг юу хийж байгааг сонирхоно. Ресторан дээрх ажил ч хэвийн явагдаж байлаа. Харин агентлаг дээр бол Уянгаа ажлынхаа хажуугаар бас нэг шинэ зүйлд суралцах шаардлага гарч ирэв. Энэ бол Туяамаа багшийн хичээл байлаа. Туяамаа багш бүр Уянгааг Хонгороос харамлаж, сургуулилтыг эрчимтэй хийж байв. Яаж толгойгоо болон харцаа өндөрт өргөж байх, нүүрний хувирал, алхаа гишгээ, эргэлт, хувцасныхаа онцлогийг хэрхэн илэрхийлэх гээд л Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 89 тун ярвигтай байлаа. Уянгаа урьд нь загвар өмсөгчдийг зүгээр л тайзан дээр алхдаг гоё, сайхан хүмүүс гэж боддог байсан бол энэ бол жинхэнэ урлаг, мэргэжил юм байна гэдгийг са