ᠠᠷᠪᠠᠨ ᠨᠠᠢᠮᠠ᠂ 《ᠮᠢᠩᠭᠠ ᠨᠢᠭᠡᠨ ᠰᠥᠨᠢ ᠶᠢᠨ ᠦᠯᠢᠭᠡᠷ》 (ᠰᠣᠩᠭᠤᠳᠠᠭ ᠵᠣᠬᠢᠶᠠᠯ) (ᠺᠢᠷᠢᠯ) .pdf
МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 549 арьстны зах, хязгаарын нэгэн хот байжээ . Олон сармагчин өдөр ууланд хоргодож , оройн сэрүүнд хотодорж ирэх тул хүн дайралдвал алдаг байжээ . Энэ тухай ярихаа болиод цааш өгүүлэх нь :Намайг онгоцондоо хонуулсан тэр хүн, ноён минь чи өөр газрын хүн байна. Чамд амь зуух эрдэм чадал юу байнаа гэхэд Надад сурсан уран арга эрдэм чадал байхгүй, би угаасаа баялаг худалдаачин хүн билээ . Саяхан хөлөг онгцондп үлэмжхэн эд бараа ачиж явтал онгоц эвдрээд хамаг вмаа усан алдаад тэр их эд хөрөнгнөөс ганцхан банз тэврэн амь гарсан билээ гэсэнд тэр хүн надад нэгэн таар тулам өгч хэлсэн нь: Энэ тулмыг чулуугаар дүүргэж, хотын олныг дагалдан гарч, тэднийг дууриаж явсугай, хувь байвал бага сага ашиг олж нутагтаа буцах ч юуны магад. Би чамайг манай эндхийн хүмүүст даатган захиж өгнө гэж намайг дагуулан хотйын гадна гарсанд чулуу түүж тулмыг дүүрэгтэл хотоос маш олон хүн гарсанд намайг дагуулан ирсэн хүн тэдний өмнө очиж хэлсэн нь: Та нар энэ харь газрын хүнийг дагуулан авч, асран МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 550 туслагтун гэсэнд олон хүн хүлээн авч бүгдээрээ туд¬аа чулуугаар дүүргэн үүрээд нэг их өндөр модтой аманп орвол олон сармагчин хүнийг үзээд мод өөд авиран зугатаасанд бүгдээрээ сармагчныг чулуудав. Сармагчин, хүнийг модны жимсээр чулуудав. Түүнийг үзвэл энэтхэгт самар байжээ . Төдий, би бусдыг дууриаж олон сармагчинтай нэгэн том модыг сонгон шилж, сармагчинг чулуудсаар чулуугаа барахаас урьд туламаа дүүргэв. Тэндээс олон хүн, олсон самраа туламлаж буцсанд би олсон самраа надад тусалсан тэр хүнд өгсөнд надад нэгэн байшингийн түлхүүр өгч хэлсэн нь: Чи энэ самрыг өөрөө авч, ашиг ол, түүсэн самрыг энэ энэ башйинд хураан агуулж, сайны үлдээн, мууг худалдан нутагтаа буцах зоос болго гэсэнд ихэд баярлаж ёслоод өдөр бүр хотоос гарч сармагчинг чулуудан самар түүсээр их ашиг олж суутал нэг өдөр далайгаас оон худалдаачин ирээд арилжаа наймаа хийж энэтхэг самар худалдан авсанд гэрийн эздэд очиж нутагтаа буцах санаагаа илтгэвээс Чиний дураар МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 551 болъё гэсэнд салах ёс ёслон, хагацаж самар эд зоосоо онгоцонд хөлслөн ачиж далайгаар жуулчилж явсаар нэгэн арлаас нөгөө аралд хүрч, нэгэн далайгаас нөгөө далайд очиж самрын наймаа хийсээр алдсанаасаа илүү ашиг олсо- тухайг ярихаа больж цааш өгүүлрүүн:Тэндээс хуа жуу, шинцаа, агар тэргүүтэн іргах Аспирид зэрэг хэд хэдэн алаас хуа жуу, шинцаа зэргийг самраар арилжан авч нэгэн өдөр тана шүүдэг газар хүрч олон сувдчинд миний аз үзэж шумбагтун гэж хэдэн энэтхэг самар өгсөнд тэр сувдчин усанд шумбаад өдий төдий сайхан сувд тана гаргаж, Чи юутай азтай хүн бэ? гэж гайхан өгүүлсэнд тэр тана эрдэнэсийг хураан авч цааш явсаар Басар хотноо хүрч тэндээс Багдад хотноо буцаж хороондоо хүрч гэртээ хариад ах дүү, хамаатан садантайгаа учран золгож, авчирсан эд малаа сан хөмрөгт хурааж өнчин бэлбэсэнд өглөг хишиг түгээн хүртээж, төрөл хамаатан, нөхөр садандаа бэлэг зэрэг бөарьж урьдын алдилаар суув. Алдсанаасаа ашиг нь дөрвөн хувиар илүү босон учир зовсон зүдэрснийг МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 552 бүрмөсөн мартав. Миний тавдугаар аян явдал ийм байна. Одоо оройн хоол идье гэж ширээ засуулж хоол идэж бараад явган Синдбадад их шижир алт шагнасанд явган Синдбад дайн аян явдлын сонин жигтэйг дотроо их л гайхан буцаж гэртээ хоноод өглөө болсонд өглөөний залбиралыг хийж урьдын ёсоор далайн Синдбадын гэрт очиж амрыг эрсэнд дэргэдээ суулгаж үг хэлэлцтэл бусад нөхөд ирсэнп ширээ засуулж зүйл бүрийн ихдээ ундаа хуримлан идсэний эцэст далайч Синдбад, өөрийн зургадугаар аян явдлыг өгүүлсэн нь: аяа янаг амраг нөхөд минь, би тавдугаар аян явдлаас нутагта буцаж ирээд зүдэрсэн зовсныг мартаж туйлын баяр цэнгэлээр жаган с суутал, нэгэн өдөр аян замаас буцаж явсан хэрэг худалдаачинг үзээд өөрийн биеийг аян явдлаас бууж ах, дүү төрөд садантайгаа учран баярласныг санаад сэтгэл хөдөлж, харь газар хэсэн явах санаа шулуудаж, далайн аянп зохистой элдэв сайхан эд бараа худалдан авч баглан ачаад Багдад хотоос гарч Басар хотноо МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 553 хүрлээ . Тэр хотын далайн аманд нэгэн их хөлгийг үзээд оон худалдаачин түшмэдийн хамтаар хөлгөнд сууж нэг газраас нөгөө газарт дамжин нэг хотоос нөгөө хотод шилжсээр аян замд азтай ашиг хонжил ихтэй жуулчин явтал нэг өдөр хөлгийн эзэн их дуу алдаж, уйлан гаслан толгойгоо ороон өмссөн дүрбэн малгайг ховх татаж нүүрээ маажлан сахлаа зулгаан унасанд олон аянчин худалдаачин бүгдээрээ цугларан ирж дарга минь юу болов гэж асусанд Аяа манай хөлөг замаас гажиж нэгэн үл таних далайд орсон тул Аллах тэнгэр эс тусалбал бид бүгдээрээ үхэх болов. Алалахд залбиаргтун! гэж босч шургааг модон өөд авиран дарвуулыг дэлгэе гэтэл их салхи хөдөлж хутгыг өмнө хандуулсанд залуур нь нэгэн өдөр уулын орой эвдрээд хөлгийн эзэн шургааг модноос бууж гаслан хэлсэн нь: Ай Аллах минь, миний үхэх цаг болсон байна гэж олон жуулчин бүгд амь наснаасаа хагацах цаг боллоо гэж уйлан шаналан харилцан хагацах ёс ёслон гүйцэтгэтэл хөлөг онгоц явсаар их уулыг мөргөж хэмхэрсэнд МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 554 хөлгөн дэх юм цөм далайд ¦ивж олон худаоаачин усанд унаад үхэх нь үхэж, амьдз гарах нь тэр уулын чулуунаас барилцаж амьд гарсанд би тэдний тоонд орж ууланд авиран гарч үзвэл тэр уулын нэгэн их арлын уул байжээ . далайн хөвөөнд эвдэрсэн онгоцноос гарсан өгүүлшгүй их бараа байна. тэнлЅэс нааш цааш явж үзвжл уулын хормойноос тунгаолаг устай нэг булаг гарч уулыг тойрон урсах бөгөөд түүүний усны дотор нь алтан мөнгөн сувд, тана, эрдэнэ тэргүүІэн тансаг эрдэнэс, хайр чулуу мэтийг үзээд амьд гарсан аянчин худалдаачин бүгд ихэд гайхав. Мөн аралд бас маш дээд эрхэм хятад ба гадрын агаруу ургах бөгөөд нэгэн зүйл сайн хиван нарны илёинлд хайлан урсч далайд цутган орно. Түүнийг далайн амьтан уснаас далайд хөвж долгионд тэлэгдсээр эрэг хөвөөнд гарсныг аянчин, жуулчин түүж худалдана. Аралд дахь түүхий хиван бол горхины устай хамт урсан нар шингэхэд царцан, нар гарахад, дахин халан заарын үнэр ханхлана. Арлыг уулс хүрээлэн тогтсон тул тэр хиван гарах МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 555 газар нэвтрэн очиж чадахгүй болно. манай хэдэн хүн тэр аралд гарсаар хоол хүнсээр их гачигдаж, идэх уухыг хичнээн хэмнэвч далайн ус уусан учир доош суулгаж гэдэё тэсгэлгүй өвдсөөр тэнхээ тамир доройтон муудаж цувран шүхсээр ганч би үлдэж биеэ буруушаан зэмлэж гашуудан зовсныг хэлэхийн хэрэггүй гэлд цааш өгүүлсэн нь: Тэр арлын агоруу модноос түүж, эвдэрсэн онгоцны аргамж татлагаар хүлж нарийн голд усчлан явж болох нэгэн сал үйлдээд арал дахь голын усны эрэг хөвөөнд хайр чулуу мэт хэвтэх алтан мөнгөн сувд тана тэргүүтэн эрдэнЅэс эрхэм сайн хиван эрдэнийг ачаад хоол хүнээс үлдсэнийг авч тэр саландаа суунаад урсгалыг даган уулын хормой дах нэгэн агуйд орж явсаар нэгэн хавцал гакар хүрсэнд салын хоёр хажуу нь тэр голын хөвөөг хавирч миний толгойг агуйн чулуунд хүргэсэнд буцъя гэвч болсонгүй тул, одоо үхье гэж уруу харж хэвтээд, агуйн харанхуйп өдөр шөнийг ялган чадахгүй, тэсгэлгүй айн эмээж явтал нойр хүрч унтаад хичнээн болсныг мэдэхгүй, нойроос МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 556 сэрвэл олон энэтхэг хүн миний онгоцыг нэгэн арлын хөвөөнд уясан байжээ . нүдээ нээсэнд миний өмнө нэг хүн ирж үг асусанд хэлий нь мэдсэнгүй, зүүд юмуу гэж санатал бас нэгэн хүн ирж манай араб үгээр хэлсэн нь: Эрхэм ахын амрыг эрье, манай энэ газар хнанаас яаж ирэв, энэ уулын цаанаас хүн урьд удаа ирээгүй юм . Чи яаж энэ усар урсан ирэв, гэсэнд та нар Ямар улс вэ гэж асуувал. Бид энэ мод, тариалан газрын эзэд юм . Мод тариагаа услахаар ирээд чиний салыг үзээд чамайг босохыг хүлээн уясан билээ Энд ирсэн шалтгааныг хэлж өгнө үү гэсэнд би: Ноён минь, би тэсгэлгүй их өлслөө. Идэх уухыг урьдаар өгнө үү гэтэл, тэд уух идэх юм өглөө . тэдний өгсөн идээ ундыг цадталаа идээд амьд гарсандаа тэсгэлгүй баярлаж тэр нарийн голд хэрхэн яаж зовсныг нэгд нэгэнгүй тоочиж өөрийн яявдлыг эхнээс адгий нь хүртэл хэлсэнд, олон ихэд гайхаж: Энэ хүнийг хаанд хүргэж үзүүлье гэж миний тэр сал онгоц, ачсан эд эрдэнсийг авч хааны өмнө µүргэсэнд өөрийн явдлыг нэгд нэгэнгүй хэлж, авч ирсэн алт мөнгө МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 557 эрдэнийн чулуу агар, хивангаас бэлэг барьсанд хаан ёслон хүлээнавч ордондоо суулгасанд улсын ихэс сайдтай нөхөрлөж, ихэд өрөгмжлөгдсөн тухайгаа яриад яах билээ гээд цааш өгүүлэх нь: Нэгэн өдөр сонсвол тэр улсын хэдэн хүмүүс Басар хотноо очихоор хөлдөг онгоц засаж байгааг сонсоод орон нутаг буцах завшаан тохиолдлоо гэж бодоод тэсгэлгүй бачрлаж хаанаас чөлөө гуйсанд бэлэг зэолэш эд эрдэнийг ихээр шагнаж Багдадын хариун рашид Халифт их бэлэг хүрэг гээд онгцчин, худалдаачинг дуудан энэ хүнийг сайн асарч яваарай гэж захиж, онгоцонд суух хөлсийг төлөлөн өгсөнд хаан ба олон нөхөдтэй салах ёсыг гүйцэтгэж тэ онгоцонд суугаад нэгэн далайгаас нөгөө далайд орж, нэгэн арлаас нөгөө аралд шилжсээр Басар хотноо хрсэнд тэндээс Багда хотноо очиж хааны хүргүүлсэн бэлгийг харун Рашид Халифт өргөөд гэртээ буцаж эд олзоо сан хөмрөгтөө хурааж, ах дүү, хамаатан садантайгаа золгон учирч өглөг хишиг, бэлэг шагнал түгээв. тэндээс нөгөн өдөр Халифт МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 558 эзэн миний биеийг дуудан ирүүлж, хааны өгсөн бэлгийн учрыг асуусанд өөрийн тэр аян явдлыг нэгд нэггүй хэлбэл халиф ихэд гайхан миний тэр үгийг, Хойд өдрийн хүмүүст сургаал болтугай! гэж судрын хүмүүст тушаал бичүүлж санд хадгалуулав. Миний зургадугаар аян явдлын өгүүлэл энэ билээ . Их Аллахын таалалд харшгүй бол урьдах үвдлаас нэн илүү гайхамшигтай долдугаар аян явдлыг та нарт маргааш өглөө хэлж өгье гээд ширээ засуулж , оройн хоол идсэний сүүлд үвган Синдбадад урьдын ёсоор их шижир алтыг шагнав. Тэндээс олон зочид цөм тус тусын гэр оондоо буцсанд Синдбад үүрэгч алтаа авч гэртээ буцаад маргааш нь өглөөний мөргөлийг хийж Синдбад далайчин гэрт очиход олон зочин зэрэг ирцгээн урьдын чёоор наралсанд далайч Синдбад өөрийн долдугаар аян явдлыг өгүүлсэн нь: Ай нөхөд минь, зургадугаар аян явдлаас буцаж ирснийг анхандаа олз ашиг ххэд олж ирсэндээ тэсгэлгүй баярлаж а өдөр шөнөгүй жарган суутал, дахин гадаад улсыг үзэж, далайд МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 559 жуулчлан олон худалдаачны сонин үг сонсохыг дотроо загатнаа хүсэх тул урьд ёсоор зүйл бүрийн сайн эд худалдан авч Багдадаас Басар хотноо хүрээд тэндээс хөлөгт суун аялж найр ц цэнгэлээр жаган, наймаа арилжааны хэргийг хэлэлцэн явтал гэнэт ширүүн салхи хүй хүй салхилж их хур орсонд бороонд нэвт цохиулж эд юмаа эсгий зэргээр хучаад, бороо арилаасай гэж суутал хөлгийн эзэн гарч ирээд бүсээ чангалж, хормойгоо шуугаад хөлгийн шургааг модон дээр авиран гарч зүүн баруун бас доорхи хөлгөн дэх хүмүүсийг үзээд нүүрээ маажлан цохилж , сахлаа зулгаасанд: Дарга минь юу болоов гэвэл, уйлан гаслан:Бид салхитай цагт автагдаж энэ ертөнцийн хамгийн зах далайд орсон байлаа . одоо бид үхэх цаг ирсэн тул харицлан салах ёс гүйцэтгэхээс өөр аргагүй боллоо гэж шургааг модноос бууж аваад нээн уудалж нгэн ууттай үнс шиг юм гарган ус дусааж шингээгээд авраасаа бас нэг жижиг ном гаргаж үзээд хэлсэн нь: Миний энэ ном бол маш гайхамшигтай ном болно. Түүнд үзвэл энэ газар МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 560 хүн амьдп гарах нь тун бэрхтэй ажээ . Энэ газрын нэр Хатын уур амьсгад гэгч газар бөгөөд манай эзэн Даудын хүү Сулейманы алтан хүүр энд бий . Энэ газар бас аймшигт аврага могой байдаг, энэ газар ирсэн онгоцыг далайгаас аймшигт загас гарч залгин иднэ гэж хэлж дуусахын өмнөхөн аянга мэт хүрхэх дуу сонсогдон манай хөлөг онгоц хөвөлзөн оволзсонд сүнсгүй айж одо үхэх биз ээ гэж санатал далайгаас гэнэт нэгэн их уулын чинээ том зкагас гарч ирэсэнд түүнийг үзээд айн сүрдэж уйлан гасалтал, бас нэг аймшигт загас гарч ирсэн нь урдахиас нэнэ том бөгөөд аймшигтай тул одоо үхэх цаг боллоо гэж уйлан гаслан, харилцан хагацах ёсыг ёсолтол урдахь хоёр загаснаас улам аймшигтай нэг загас хүрч ирсэнд айан цочсондоо ухаан самууран балартав. Тэр загас онгоцыг тойрон амаа ангайн залгих гэтэл гэнэт их салхи хөдлөөд онгоцыг далайн их давалгаанд нэг уулнаа мөргүүлсэнд хэмхэрэн эвдэрч олон аянчин худалдаачин цөм усанд живч үхсэнд ганц би нэгэн банзан дээр МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 561 авиран гарч:- Ай Аллах тэнгэр ээ, миний энэ зовлон цөм миний ховлог сэтгэлээс гарчээ . одоо амьд гарвал үүнээс хойш аян замд явахыг амаар дурдах байтугай сэтгэлдээ саанахыгш байя гшэж ам тангаран алдаж, мод жимс, түүн, ус ууж зориг ороод цээж тэнэгэр болов. Тэндээс арлаар хэсэн үзўэл нэг тунгала устай гол учирсанд сал онгоц хийж амь гарсан билээ . Одоо бас онгоц хийж надад амт гарах хувь заяа бий болбол дахин аянд явахгүй, хэрэв энэ удаа үхвэл харин ч энэ зовлонгоос хагацах бизээ гэж модны гишүү түүж өвс найлзуураар баглан нэгэн сал хийж салд суун, тэр голоор гурюан өдөр урссанд голын урсал нэгэн өндөр уулын ёрооолд цутган орсныг үзээд ихэд айн эмээж салыбг зогсоон ууланд авирах гэтэл усны урсгалд автагдаж уул дотроо шурган орсонд: Ай Аллах гэж айн эмээн явтал тэ гол нэгэн их мөрөн болод аянга мэт их дуу гарч, салхи шиг хурдан урсана. үүнд их л айн эмээж салыг гараараа тэврэн усны долгионд зүүн баруун тийш дэлсэгдсээр нэг их балгасын өмнө ирсэнд олон МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 562 хүн ирж салыг татан гаргасанд нойр хоолгүй айн цочиж яявсандаа муужран унасанд хөгшин болсон нэг хүн олны дотроос гарч ирээд: Сайн явж ирэв үү? Гэж сайхан хувцас өгч миний ншүцгэн биеийг халхан усанд оруулан тамир тэнхээ оруулах унд, сайхан унэртнийг өгч гэртээ дагуулан аваачаад өндөр суудал засаж, амтат илээг идүүлэн сувилсанд гурюван хоног сайн илдэж, сайн ууж, сайн үнэртнийг үнэрлэс’нээр сэтгэл санаа амар болж айсан цочсон нь дарагдан, дотор онгойсонд тэр өвгөн хүн ирж: Чи өөрийн барааг худалдах уу гэж асуусанд: Надад эд бара огт үгүй байтал энэ үгийг юунд хэлж байна гэж дотроо гайхсаныг тэр өвгөн үзээд хэлсэн нь : Чи битгий зов, намайг дагаж зээлийн газар оч, ёчиний эдэд хүн сайн үнэ өгвөл худалд, хэрэв үнэ нь чиний санаанд хүрэхгүй бол цагийг хүлээж түр хадгалбал болно гэсэнд миний тэр салыбг задлан нэгэн жіуч хүнийг олж: Дээд зэргийн сайн зандан модыг авах хүн байна уу гэж дуудіулсанд сая тэр салын модыг зандан мод гэж танив. Тэр жуучийг МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 563 дуудахад олон худалдаачин ирж үнэ өртгийг нээн, хэлэлцсээо нгэн мянга динарт хүрч зогссонд тэр өвгөн надад хэлсэн нь: Хүүхээ, чиний эдийн өнөөдрийн ханш ийм байна. худалдах уу, байх уу, гэсэнд: Ай ноён минь, Чи өөрөө мэд гэсэнд: Би энэ худалдаачны өгсөн үнэ дээр бас нэгэн зуун динар алтыбг нэмж чамаас худалан авбал ямар вэ? гэсэнд , тэр салыг өвгөнд худалдаад хэд хоносонд, өвгөн бас хэлсэн нь: Хүүхээ, би чамд бас нэг үг хэлье, чи минй үгийг дагах уу гэсэнд Би сонсохыг хүснэ гэсэнд: Би нас өндөр болж, тэр голомдыг залгамжлах үр хүүхэдгүй билээ . Надад нэгэн үзэсгэлэнт гоё охин бий тул би чамайг хүргэн оруулж хүү болгоё. Миний нүд аньсан хойно миний өв хөрөнгийн эзэн болж энд цэнгэн суух буюу арилжаа наймаа хийж орон нутагтаа буцах тэр цагт саад, хор хийх хүнгүй цөм чиний дураар болно биз. Миний үгийг дагах эсэхийг өөрөө мэд гэсэнд би: Зовлон зүдүүрийг ихэд үзэж ухаан эвдрэн муудсан тул мэдэх, хэлэх үг байхгүй, өвгөн чи надад эцэг мэт ачтай хүн МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 564 болсон тул хэрхэийг өөрө мэдтүгэй гэсэнэд өвгөн, охиноо, надад гэргий болгон өгч их найр хурим хийсэн билээ . сэтгэл санаа нь бас сайхан тул харилцан янаг амраг болж жаргал цэнгэлээр суусанд, өвгөн нэгэн агт нас нөгцсөнд хүүрийг ёслон оршуулж т