《ᠬᠠᠳ ᠤᠨ ᠥᠨᠳᠥᠰᠥᠨ ᠬᠤᠷᠢᠶᠠᠩᠭᠤᠢ ᠠᠯᠳᠠᠨ ᠲᠤᠪᠴᠢ》
  Х»|Ы1 oigni xgpaaizgl Алшан товч ОРШИЛ “Хураангуй алтан товч“-ийн судлалын гол асуудал “Алтан товч“ хэмээн товчлон нэрлэдэг хэдэн зүйлийн түүхэн сурвалжийг дотор нь “Хураангуй алтан товч“, “Лу. Алтан товч“, “Мэргэн гэгээний Алтан товч“ хэмээн судлаачид дөхөмчлөн бичиж заншжээ. Эдгээрээс, хамгийн эртний бөгөөд дараа үеийн монголын туух бичлэгт тун их нөлеөлсөн сурвалж бол зохиогч тодорхойгүй “Хаадын ундсэн хураангуй алтан товч нэрт судар“ буюу нийтэм нэрлэж заншсанаар “Хураангуй алтан товч“ юм. Аливаа түүхэн сурвалжийн тухай ярихад, юун түрүүнд зохиогч, зохиогдсон он цаг, ашигласан эх хэрэглэхүүний талаар дурдах ёстой. “Хураангуй алтан товч“-ийг зохиогчийн тухайд холбогдох мэдээ баримт хомс, үнэмшилтэй судалгаа цөөн байна. Английн монголч эрдэмтэн Ч.Бауден “Хураангуй алтан товч“-ийг 1604-1634 оны хооронд зохиогдсон гэж үзсэн байдаг. Эрдэмтэн Лю Жинь Со “Ордосын Саган цэцэн “Эрдэнийн товч“-ийг зохиохдоо долоон зүйлийн номыг ашиглажээ. Үүний дотор Дарамат Сарва хутагтын зохиосон “Хаадын үндэсний тууж“ гэдэг ном буй. Дарамат Сарва хутагт (Сарва дагчэн хутагт) бол Саж (Төвдийн улаан малгайт лам)-ийн лам, Лигдэн хааны хорин зургаан насанд (1618) монгол газар иржээ. Сарва хутагтын зохиосон “Хаадын үндэсний тууж“ бол 1618-1634 оны хооронд бичигдэв. “Хаадын үндэсний тууж“ гэх ном нь даруй “Хаадын үндсэн хураангуй алтан товч“-ийг зааж байх болов Х»]Ы11ЦСЭ1 x|p»izil Аян» шт — уу гэж үзнэ“1 хэмээх саналыг дэвшүүлсэн байна. Гэвч уг сурвалжийн үгийн сан, найруулга, монгол хэл аялгууны онцлогийг тусгасан байдал зэргээс шинжлэхэд, монгол газраа хэдхэн жил суусан төвд боловсролтой хүн бичээгүй гэдгийг нотлох хангалттай баримтыг олж болно. Судлаач С.Цэцэнбилиг Лю Жинь Со-гийн саналыг дэмжиж, “.Шарва хутагт тэрбээр Лигдэн хааны эзэмшил монгол оронд удаан жил суухдаа монгол үсэг бичигт ч нэвтэрч, Лигдэн хааны ордонд хадгалж байсан монголын эртний түүхийн материалыг ашиглаад “Хаадын үндсэн хураангуй алтан товч“ хэмээх түүхийг өертөө зохиосон буюу бусдыг зарлигаар бичүүлсэн боломжтой юм. Тэрбээр монголын хаадын язгуурыг энэтхэг, төвдийн хаадын язгуураас үндэслэсэн гэдэг үзэлтээр түүхээ эхлүүлж бичсэн нь монгол төвдийн тор шашныг нэгтгэн барих гэсэн монголын хаадын тухайн үеийн зорилгоос үндэстэй юм. Тэндээс монголын уламжлалт түүх бичлэгээс өвермөц нэгэн системийн монгол түүх бичлэг эхэлсэн байна“2 гэсэн дүгнэлт хийжээ. Тэрбээр хожим бичсэн нэгэн өгүүлэлдээ “Хураангуй алтан товч“-ийг Лигдэн хааны тахилын лам Төвдийн Сажа булэгтний их багш Шарва хутагт Ананда 1617-1626 оны үед зохиожээ“3 гэж өмнөх таамгаа давтан тэмдэглэжээ. “Хураангуй алтан товч“ дахь монголын хаадын уг язгуурыг энэтхэг, төвдийн хаадын үе залгамжтай холбон бичсэн нь зохиогчийг тодлоход онцын холбогдолгүй бегеөд Х.Пэрлээ гуайн дурдсанчлан “.“Хураангуй алтан товч“-ийг Цагаан түүх“-ийн барилаар энэтхэг, түвдийн 'Лю Жинь Со, 13-17 зууны монголын түүх бичлэг, Хөххот, 1979, 174-175. 1 С.Цэцэнбилиг, “Хаадын ундсзн хураангуй алтан товч'-ийн зохиогч 6а зохиогдсон он цагийгтодлох нь, ӨМНШУ, 1993 оны II хугацаа, №63, 30-ртал. ' С.Цэцэнбилиг, “Эртний хаадын ундэслэсэн тер вены зохиолыг товчлон хураасан Алтан товч'-ийн сурвалж зохиогч хийгээд зохиогдсон он цаг, ӨМНШУ. 1996 оны N»5, 87-р тал. Хаадын iigcai xgiaaizgi Ainu шовч хаадаас монголын хаадыг угсаа залгасан болгож бичсэнээс үзвэл, “Арван буянт номын цагаан түүх“-ийг хэрэглэсэн нь илэрч байна“4 гэсэн дүгнэлтээр няцаагдах зүйл юм. Аль нэгэн сурвалжийн зохиогчийг тодруулахад зөвхөн таамаг төдий бүдэг баримтаар эш үндэс хийж, түүнийгээ түүхийн үнэн болгон тайлбарлах нь таамгаас ургасан таамаг болохоос бус уг асуудлыг эцэслэн шийдэх бодот үнэнд хүрч чадахгүй билээ. Үүний учир, юун түрүүнд тэрхүү сурвалжийн хэл найруулга, үгийн сангийн онцлог, тулгуур болгосон хэрэглэхүүн, хамруулсан түүхэн үйл явдал зэрэг олон зүйлийг тал бүрээс нь хянан магадалбал зохино. Зохиогдсон он цагийн хувьд, миний бие “Ямар боловч 1604-1628 оны хооронд гэж тогтооход бүрэн боломжтой“5 хэмээн урьд өмнө дэвшүүлсэн саналаа барьж байна. Үүндээ, шинэ олдсон судар эх болон Санкт- Петербургийн Дорно дахины судлалын институтийн монгол фондод “G-26“, “F-25“ гэсэн шифртэй хоёр гар бичмэл эхүүдийн зохистой хэсгүүдийг харьцуулан үзсэний үндсэнд дээрх дүгнэлтийг хийсэн билээ. Нөгөө талаас, “Хураангуй алтан товч“-д ямар ямар хэрэглэгдэхүүнийг ашигласан бэ? гэдэг асуулт гарна. Уг сурвалжийг ажиглан шинжлэхэд, “Монголын НууцТовчоон“ болон Рашид-ад-диний “Судрын чуулган“-ы гол хэрэглэгдэхүүн “Алтан дэвтэр“ зэргийг дам дам ашиглаж бас тухайн үед уламжлан ирсэн аман болон бичгийн түүхэн домог, уран зохиолын зүйлсийг чадварлаг шигтгэн өгсөн бөгөөдхарин Цалба Гунгаадоржийн “Улаан дэвтэр“ (1346), Шоннүбалын “Хөх дэвтэр“ (1476) зэргээс Энэтхэг, Тевдийн хаадын үе залгамжийн тухай ихэд товчлон авсан бололтой. ' Х.Пэрлээ. Монголын хувъсгалын винах үвийн түүх бичлэгийн асуудалд, Улаанбаатар, 1958, 14-р тал. 1 Ш.Чоймаа, Шинээр олдсон “Хураангуй алтан товч“ дахь Бодончарын тухай мздзэг Сусад түүхийн суреалж бичгүүдтэй харьцуулах нь, МУИС, МСС, Эрдэм шинжилгээний бичиг, ХҮ боть, XXIII дэвтэр, Улаанбаатар, 1999, 209-р тал. Хаадын цядсэя хрнигдй flnmai mm Мөн Х.Пэрлээ гуай “Арван буянт номын цагаан түүх“-ийг ашиглажээ гэж үзсэнийг өмне дурдсан. “Хураангуй алтан товч“-ийн нэг онцлог бол монголын түүх, түүхэн бие хүмүүстэй холбоотой ам дамжин уламжлагдсан олон түүхэн домгуудыг, түүхэн он цагийн хэлхээст оруулан, аман зохиолын уран яруу хэл найруулгыг нь үл өөрчлен ашигласан6 бөгөөд энэ тухайд 1958 о'нд Өвөрмонголын Улаанцав аймгийн Муумянган хошуунд байгаа Хавт Хасарын сүлд хорооноос олсон “Чингис хааны алтан товч нэрт цадиг“ хэмээх 49 хуудастай, хулсан үзгийн охорхон судар шууд холбогдоно. Профессор Хэшигтогтох “Чингис хааны алтан товч нэрт цэдиг“-ийн зохиогдсон цаг үеийн тухай“7 хэмээх судалгааны өгүүлэлдээ уг зохиолыг задлан шинжилж, “.Хубилай хүүгийн үг вор буй. Түүний утээр явагтун та.“ гэж Чингис хаан гэрээслээд тэнгэрт хальсан мэт бичсэн нь үнэн байдалд огт нийцэхгүйг олон баримтаар няцааж, харин энэ үг Хубилайг хаан ор суусан 1260 оноос хойнохон тэмдэглэгдсэн байх ёстой бөгөөд анх тэмдэглэн эмхэтгэсэн хүн нь ч Хубилай хааны доорхи шадар бичгийн хүн байсан байх ёстой гэж үзжээ. “Хураангуй алтан товч“-д “. Хубилай хүүхний (хөвгүүний) үг вер буй. Түүний утээр явагтун та хэмээн зарлиг болоод: бинг гахай жилд жаран долоон насандаа долоон сарын арван хоёроо тэнгэр болов.“8 гэж бичсэн нь “Чингис хааны алтан товч нэрт цэдиг“-тэй адил байх бегеөд дараа дараагийн монгол түүхэн сурвалж бичгүүдэд дам дам хуулагджээ. 6 Ш.Чоймаа, Өдгөе хүр/пэл мэдзгдсэн “Хураангуй алтан товч'-ийн эх бичгүүд, тэдгээрийн онцлог, 2001 оны 7дугаар сарын 23-нд Упаанбаатарт болсон ч Солонгос-Монгопын олон улсын XIY хурлын илтгэлийн эмхэтгэл. Упаанбаагар, I 2001, 85-р тал. У ' Kesigtoytaqu, Mongyol-un erten-й udq-a jokiyal-un sin-e sudulul, Kxke qota, 1998, Й 199-209. .* Шинзэр олдсон “Хураангуй алтан товч'-ийн хулсан үзгийн судар эх, 33*. Xaagui ьиаии х|раангу1 Аяшан пот Профессор Хэшигтогтохын бичсэнчлэн, Мөнх хаан нас бармагц, дүү Аригбөх Хархоринд их хуралдай зарлаж, хаан ор залгах гэтэл Хубилай хаан урьдаж, ёс бусаар 1260 онд Кайпин хотод өөрийгөө хаанд өргөмжилжээ. Үүнээс үүдэн, ахдүүгийн хооронд хагарал тэмцэл өрнөсөн билээ. Тэрхүү хэрэг явдлыг цагаатгаж, эзэн богд Чингис хаан Хубилайг нэр заан гэрээслэсэн мэт болгон бичсэн нь үнэхээр Хубилайн үед онолдож болох юм. Энэ бүхнийг өгүүлэхийн учир гэвэл, “Хураангуй алтан товч“ нь өнө эртний түүхзн домгууд, Юаны үеийн су дар номоос эхлэн 17дугаар зууны эх хүртэлх түүхэн үйл явдал, түүнтэй холбогдсон судар ном, аман домог зэргийг түүхэн он дараалалд оруулан бичсэн “Монголын Нууц Товчоон“-той төстэй зохиол болохыг дурдах гэсэн хэрэг билээ. Монгол түүхийн сурвалжид эзлэх байр Академич Ш.Бирагийн бичсэнчлэн, өдгөө хүртэл олдсон монголын түүхэн он дарааллын бичгүүдээс “Монголын нууц товчоон“-ы дараа орох (хэрэв “Цагаан түүх“-ийг эс тооцвол) хамгийн эртний сурвалж бол “Хураангуй алтан товч“ бөгөөд монголын түүх бичлэгийн эртний уламжлалыг, энэтхэг, тевдийн түүх бичлэгтэй авцалдуулсан анхны зохиол билээ9. “Монголын эртний түүхийн чухал баримт бичгийн нэг болох “Хаадын үндсэн хураангуй алтан товч“ гэх зохиол бол он дараалан тэмдэглэсэн монголын түүхийн тэмдэглэл мөн. Туе зохиолд бусад сурвалж бичигт тэмдэглэгдээгүй чухал чухал түүхийн хэрэг явдлыг тэмдэглэж, Монголын эртний түүх, ялангуяа 14-16 дугаар зууны үеийн Монголын түүхийг судлахад үндэс баримттай түүхийн материалуудыг ' Ш.Бира, Монгольская историография/XIII-XVII ее/, Москва, Наука, 1978. XuiM iiicai qpaaizfi Jbnai mm ==^=^= хангаж өгчээ. Туе зохиол хойшдын монголын түүх бичлэгт тун их нелее болж, 17-19 дүгээр зууны үеийн монголын түүхчид цөм туе зохиолыг эх үлгэр болгож, монголын түүхийг бичдэг байв.“10 Тухайлбал, 17 дугаар зууны үед бичигдеэн Лувсанданзаны “Алтан товч“, Саган цэцэний “Эрдэнийн товч“, Жамбын “Асрагч нэртийн түүх“, зохиогч нь баттай тодлогдоогүй “Шар тууж“ болоод мөн жич 18, 19 дүгээр зууны үед бичигдеэн монголын түүхийн бусад зохиолд ч агуулга хийгээд хэлбэрийн талаар цөм “Хураангуй алтан товч“-ийг даган баримталж, хэсэг хэсгээр, хэллэг хэлцээр нь хуулан авсан зүйл арвин тохиолддог. Тухайлбал, “Хураангуй алтан товч“-ийн эхүүдийг харьцуулан судлах явцад Лувсанданзан “Алтан товч“-доо уг сурвалжийг шууд ашигласан болох нь илэрхий мэдэгдэж байгаа юм. “Хураангуй алтан товч“ нь зөвхен монголын түүх, уран зохиол, угсаатны зүй судлаач нарт чухал хзрэглэгдэхүүн болох төдийгүй хэлбичгийн мэргэжлийн судлаач нарт нэн эрхэм судлагдахуун болж байна. Ер нь XV, XVI, XVII зууны үеийн монгол бичгийн хэлний судалгаа тун хомс байдаг бөгөөд энэ үеийн бичгийн тэг зурлага, зев бичих зүйгээс эхлээд үгийн сан, утгазүй, хэлц хэллэг, өгүүлбэрзүй, эх хүртэлх судалгаа хийхэд тэр цагийн сурвалж бичгүүд л судалгааны гол хэрэглэгдэхүүн болдог ЮМ/ 10 Лю Жинь Со, 13-17 зууны монголын түүх бичлэг, Хех хот, 1979, 170-р тал. 8 L ======== Х»]Ы1 iigcai xgp»U|l Лил mm “Хураангуй алтан товч“-ийн хожмын хэвлэмэл эх болон Петербургийн гар бичмэл эхүүд, судлагдсан байдал Судлаачид, өнөөг хүртэл “Хураангуй алтан товч“- ийг эх хэрэглэгдэхуун болгож, эрдэм шинжилгээний галигаар галиглаж, харгуулан нягталж, гадаад хэлээр орчуулж, дахин давтан хэвлэж ирсэн нь тун саяхны гурван зүйлийн хорголжин, төмөр барын хэвлэл юм. Эдгээр нь Оросын Петербургийн дорно дахины судлалын институтийн ховор хуучин номын фондод буй “G 26“, “F 25“, “F12“ гэсэн шифртэй гурван янзын гар бичмэл, Буриад лам Галсан Гомбоевын 1858 онд Петербургт хэвлүүлсэн эх болон Харчины Тэмгэт 1925, 1927 онд Бээжинд хэвлэсэн эхүүд юм. Өмнө өгүүлсэнчлэн, судлаачид “Хураангуй алтан товч“-ийн эх болгон ашигладаг Галсан Гомбоев, Тэмгэт нарын хэвлүүлсэн зохиол нь дам дам сийрүүлэн буулгаж, тэр бүрд сийрүүлэгч өөрийнхөөрөө засвар оруулсан байх ба бас үсэг өрөгчийн алдаа мадаг ихтэй байдаг. Харин Оросын Петербургийн дорно дахины судлалын институтийн ховор хуучин номын фондод “F 25“, “G 26“, “F12“ гэсэн шифртэй гурван янзын гар бичмэл байгаа тухай эрдэмтэн Ж.Цэвээн11, Л.С.Пучковский12 , А.Г.Сазыкин13 нар бүтээлдээ товч боловч тоймтой мэдээлсэн байдаг бөгөөд “F 12“ гар бичмэл нь XIX зууны сүүл үед төмөр үзгээр, буриад бичгийн хэвтэй хүн хуулж бичсэн, алдаа мадаг маш ихтэй, судалгааны “ Ц.Ж.Жамцарано, Монгольские летописи XVII века, Москва-Ленинград, 1936, 53-59. ,! Л.С.Пучковский, Монголькие рукописи и ксилографы институты востоковедения, Москва-Ленинград, 1957, 19-23. “ А.Г.Сазыкин, Каталог монгольких рукописей и ксилографов ИВАН. СССР, Том I, Москва, 198Ө, 110-111. Хаадын вадсэя хдраангдО Алтая паи ======== хэрэглэгдэхүүн болж чадахгуй эх болохыг Ж.Цэвээн, Л.С.Пучковский нар тэмдэглэжээ. Нөгөе “F 25“, “G 26“ шифртэй гар бичмэлүүд бол зайлшгүй үзэж харьцуулах ёстой эхүүд юм. Харин энэ удаа “Хураангуй алтан товч“- ийн хувилбар эхүүд “G 26“, “F 25“ гэсэн шифртэй хоёр зүйлийн гар бичмэл, Буриад лам Галсан Гомбоевын 1858 онд Петербургт хэвлүүлсэн эх болон Харчины Тэмгэт 1925, 1927 онд Бээжинд хэвлэсэн эхүүдийн туе тусын гол онцлогийг товч дурдсу. 1. . “G 26“ шифртэй Петербургийн бийрийн бичмэл эх хийгээд Галсан Гомбоевын буулгасан бар эх “G 26“ эх нь хуудас бүрдээ 13 мөрөөр, ацаг шүд гээлгүй, тод гаргацтай бийрээр дарж бичсэн, нэлээд хожмын хуулбар бөгеөд 19-дүгээр зууны эхэн хагаст Оросын шашны төлөөлөгч Бээжингээс аваачсан ажээ. Бичгийн хэвийг ажиглахад, тун сурамгай бичээч бичсэн нь илт бөгеөд үгийн дунд орсон “е“ эгшгийн ард хааяа дусал тавьж, “а“ эгшгээс ялгасан болон зэрэгцсэн хоёр урт шилбийн эхнийхийг нь богино шүд мэт бичсэн зэргээс харахад манжич хүн байсан бололтой. Энэ сийрүүлэгчийн бичлэгийн нэг онцлог бол дэвегэрлэн орсон “п“ -(а)-ээр төгссөн үгийн хойно дагуулдаг харьяалахын тийн ялгалын “-и, -й “ 9 нөхцелийн өмнө тогтмол дусал тавьсан байх бөгөөд энэ нь нэлээд хожуу үеийн гар бичмэлд тохиолддог зуршил билээ. Харин эгшгийн өмнө тохиолдох “д“, “п“ үсэгт цеөн удаа цэг дусал тавьсан байх нь эх бичгээ баримталсан хэрэг бололтой. “G 26“ эхийг бичсэн тэрхүү бичээчид нэлээд эртний хулсан үзгээр бичсэн “Хураангуй алтан товч“-ийн нэгэн эх байсан болов уу гэж зарим үгийн ташаа бичлэгээс ургуулан таамаглаж байна. Жишээлбэл : ============== Хаадьш щт хурэангд! Алтай товч 1. “asayuba“ гэдэг үгийг “asayba“ гэж бичсэн нь уг угийн эртний хэлбэр бөгөөд “МНТ“-д мөн ийм хэлбэрээр тохиолддог. Өмнө тодорхойлон бичсэн шинэ эхэд бас “asagba“ гэж бичсэн байдаг ба харин “F 25“ эхийг сийрүүлэгч бээр “asaguba“ болгон едгөөчилсөн байх юм. 2. Хулсан узгээр бичсэн эртний бичгийн дурсгалын зуйлд угийн эхний “q“ Хүпсан үзгийн шинэ эх, 14“. Хаадын iigcai xgpaaizii ham шт 1925 онд Тэмгэтийн хэвлүүлсэн “Чингис хааны цидиг“ нь хэдийгээр алдаа мадагтай ч гэсэн судлаач нарт одоо хүртэл “Хураангуй алтан товч“-ийн эх бичгийн гол хэрэглэгдэхүүн болж ирлээ. Уг хэвлэлээ 1927 онд “Богд Чингис хааны цидиг“ нэрээр дахин хэвлүүлэхдээ ихээр засаж өөрчилжээ. Энэ тухайгаа, тэрбээр оршилдоо Тагцхүү цөмөөр номын үгс бөгөөд бурхан шашныг орчуулсан нь шууд ном мэтэс болж, дэмий судар лугаа зохихгуйд мэдэж, ухахуйяа даанч бэрх, хэрвээ үүнийг аялан эвлэж гаргаваас хүний үзэж мэдэхүйд хялбар болмуй хэмээн санасан боловч мунхаг шавь Тэмгэт би, угаас сурч мэдсэн гүехэний ялдраа доторхи гүн нарийн учрыг ухаж сэргээхуйд маш зовууршаавай. Ялангуяа эртний утга монгол хэл асар гүнээ оновчтойд байхыг нь хасаж үл болон, үгүйг нэмж үл болохын тул гагцхүү доторхи ухаж мэдэхийг хялбарчлан бичиж, хүний нэр, үсгийн аялгуу эгшгийн зөрөлдөж аху (байх) газрыг олон бичиг лүгээ нийлүүлэн хянаж залруулаад Богдын (Чингисийн Ш.Ч) хөрөг ба туг сүлд онгоны зураг зэргийг толилон гаргавай. Дундад Ард Улсын улаагчин туулай жилийн гурван сард Харчины Тэмгэт нийслэл хотноо бичвэй“24 гэснээс үзэхэд “хүний үзэж мэдэхүйд хялбар“ болгох гэсэн сайн санаагаар засаж найруулсан аж. Хуучин үг хэллэгийн утгыг мэдэлгүй ташааран өөрийн ойлгосноор сольж, найруулсан зүйл олон байна. Жишээ нь: 1925 оны эхэд “ai temujin unesiin-i minu gargan aldabai“25 гэж бичсэн бол 1927 оны хэвлэлдээ “ai temujin ni sunesun-i gargamar aldabai“26 гэж ташаа залруулга хийсэн нь түүнийг яг хуулан хэвлэсэн 1941 оны Чуулалт хаалганы хэвлэлд27 мөн адил давтагджээ. Энэ үг хэллэг “МНТ“-нд ! Bojda linggis qay