7. ᠰᠠᠯᠤᠯᠲᠠ 《ᠵᠠᠭᠪᠤᠷ ᠡᠮᠦᠰᠦᠭᠴᠢ ᠪᠦᠰᠡᠭᠦᠢ》 [ᠠ᠊᠂ ᠠᠯᠲᠠᠨᠵᠤᠯᠠ] (ᠺᠢᠷᠢᠯ) .pdf
  Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 145 Салалт Харин одоо Хонгор Уянгаатай уулзаж бүгдийг тайлбарлах л үлдлээ. Энэ л хамгийн хэцүү байв. Гэхдээ л Уянгааг хуримын тухай өөр хэн нэгэн хөндлөнгийн хүнээс биш зөвхөн Хонгороос өөрөөс нь л сонсох хэрэгтэй гэдгийг тэр сайтар ойлгож байлаа. Ингээд зүрхээ чангалаад Уянгаа руу утасдаж яаралтай ярих зүйл байна гээд гэрийнх нь гадаа хүлээв. Уянгаа ч гарч ирээд тэр хоёр машинд уулзлаа. Хонгор бүх зүйлээ хэлэхээсээ өмнө юу ч болж болох учир эхлээд Уянгаагаа удаанаар үнсэв. Энэ сүүлчийн үнсэлт ч байж болох билээ. Тэгээд түүнийхээ гараас нь барьж нүд рүү нь ширтээд - За, миний хөөрхөн охин минь. Би чамд хайртай гэдэгт чи эргэлзэж байсан удаа байна уу? гэж асуухад Уянгаа цайлганаар - Хэзээ ч үгүй гэлээ. Хонгор ч цааш үргэлжлүүлэн - Сайн байна. Үүнд хэзээ ч эргэлзэж болохгүй шүү. Хэзээ ч. гээд санаа алдсанаа - Одоо миний чамд хэлэх зүйл бид хоёрын хувь тавиланг орвонгоор нь эргүүлэх байх Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 146 даа. Гэхдээ би үүнийг өөрөө л чамд хэлэх ёстой гэхэд нь Уянгаа Чимгээгээс сонссон зүйлийг хэлэх нь гэж зөнгөөрөө мэдрээд биеэ бэлдлээ. Хонгор гарыг нь, нүүрийг нь илээд - Уянгаа, би чамтай уулзахаасаа өмнө тийм ч сайн хүн байгаагүй ээ. Би чам шиг ариухан зөв хүн байсангүй. Одоо би үүндээ маш их харамсч байна. Хэрвээ болдогсон бол цаг хугацааг буцаагаад эргүүлчихмээр л байна. Даанч. даанч энэ нь боломжгүй юм даа. Надад чамаас өөр зүрхнийхээ угаас хайрлаж байсан хүн ер байхгүй ээ. Гэхдээ л би охидуудтай холбогдож явсан нь үнэн. Мөнзаримыг нь гомдоож ч явсан. Үүнийхээ шийтгэлийг одоо л амсч байх шиг байна. Ийм охидуудынхаа нэгэнтэй нь яах ч аргагүй учир шалтгаанаар гэрлэх болчихоод байна. Түүнийг Намуунаа гэдэг юм. Бид бүр багаасаа л бие биеийгээ мэддэг байлаа. Гэхдээ би хэзээ ч Намуунааг эр хүний нүдээр харж сонирхож яваагүй ээ. Харин тэр нэгэн гайтай өдөр буюу Намуунааг манай хэдэн найзууд Солонгос руу гаргаж өгөх гэж үдэшлэг зохиосон тэр өдөр л бид хоёр хөлчүүрхсэнээсээ болж нэг оронд Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 147 орчихсон юм. Би бүр яагаад ийм явдал болсныг огт санадаггүй юм. Гэхдээ болсон юм болсоноороо л байдаг. Үүгээр ч зогссонгүй Намуунаа үүнээс болж жирэмслээд үр хөндүүлсэн. Мөн өөр хүнтэй болж хүүхэдтэй болох гэсэн боловч дахиад хэзээ ч хүүхэдтэй болж чадахгүй гэсэн гэнэ. Тэгээд энэ явдалд Намуунаа бид хоёр хоёулаа буруутай учраас хариуцлага үүрч гэрлэх ёстой болчихоод байна. Манай аав, ээж хоёр ч гэсэн ийм бодолтой байгаа. Гэхдээ тэр хоёр чамд их сайн шүү гэхэд Уянгаагийн нүднээс өөрийн эрхгүй нулимс бөмбөрлөө. Хонгор ч бас уйлж байвч Уянгаагийн нулимсыг алгаараа арчингаа - Миний хайрт. Битгий уйл даа. Би чамайгаа зовоож байгаадаа өөрийгөө зүхэж байна. Гэхдээ би үлдсэн амьдралдаа зөвхөн чамайгаа хайрлана. Хажууд чинь байж хайрлаж чадахгүй ч, алсаас чамайгаа байнга санаж хайрлаж байнаа. Би чамайг хэзээ ч мартахгүй. Миний зүрх сэтгэлд чамаас өөр хүн багтахгүй. Болдогсон бол үхчихмээр л байна. Гэтэл аав, ээжийгээ яалтай билээ дээ гэлээ. Уянгаа нулимсаа урсгангаа - Яах гэж. яах гэж эцэст нь Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 148 ингэх л байсан юм бол намайг өөртөө дурлуулсан юм бэ? Энэ чинь ийм шаналгаатай байдаг гэж би ер бодсонгүй. Миний зүрх сэтгэл өвдөж байна. Би одоо чамгүйгээр яаж амьдрах юм бэ? Би Намуунааг ойлгоё гэсэн ч чадахгүй юм байна. Яагаад ийм зүйл заавал надад тохиолдох ёстой гэж. Өөр арга тэгээд байхгүй юм уу? гэж эхэр татахад нь Хонгор - Чи минь уйлмаар бол сайн уйл даа гээд хоёулаа хэсэг зуур чимээгүйхэн уйллаа. Тэгээд хэсэг байзнасхийсний дараа Хонгор - Миний хувь тавилан ийм л байсан аж. Өөрийнхөө муугаас болж, ариухнаас ариухан сувд олчихоод түүнийгээ алдчихлаа. Би одоо үлдсэн бүх амьдралдаа чамтайгаа хамт өнгөрүүлсэн богинохон ч гэсэн нандин мөчүүдээ дурсаж сэтгэлээ зогоохоос өөр арга үнэндээ үлдсэнгүй дээ. Би чамд хайртай, чамгүйгээр байж чадахгүй гээд ямар хоёулаа нууц амрагууд бололтой биш. Гэхдээ хоёулаа зүгээр л жирийн сайхан харилцаатай байя. Чи зөвшөөрөх үү? гэхэд нь бага зэрэг сэхээ авсан Уянгаа - Яг одоогийн байдлаар бол чамайгаа бүрмөсөн алдахгүйн тулд, зөвхөн чиний л хажууд Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 149 ямар ч хамаагүй аргаар байхын тулд чиний нууц амраг болоход ч бэлэн байна гэхэд Хонгор үүнийг сонсоод маш их уярч - Уянгаа минь дээ, хайрт минь гэж түүнийгээ цээжиндээ тэвэрч дахин уйлав. Уянгаа цааш нь - Даанч энэ боломжгүй л дээ. Хэрвээ бид хоёр нууц амрагууд болвол бид хоёрын гэсэн нандин бүхэн үгүй болно. Тиймээс би энэ сайхан, ариухан дурсамжуудаа хэвээр нь хадгалж үүрд дурсаж явахыг хүсч байна. Магадгүй хэн нэгэн миний амьдралд орж ирлээ ч би түүнийг хэзээ ч чам шиг хайрлаж чадахгүй байх аа. Чи минь миний анхны хайр шүү дээ. Хонгор оо, чи санаж байна уу? Надаас чи надад хайртай гэж хэлсэн хамгийн анхны эр хүн чинь болж чадсан уу? гэж - Тийм ээ, хайрт минь. Би сайн санаж байна. - Тэр үед би чамд ингэж их хайртай болно гэж бодож байсангүй. Анхны гэсэн утгаар нь би чамайгаа үргэлж дурсаж явах болно. Тэгээд ч анх ээж маань, найзууд маань ч гэсэн чи бид хоёрыг амьжиргааны төвшин, зиндаа тохирохгүй болохоор бүтэхгүй гэж байсан. Магадгүй ингэж салж байгаа маань зөв ч байж болох юм. Би Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 150 чамайгаа яг энэ хэвээр чинь, намайг ингэж их хайрлаж байгаа төрхөөр чинь л дурсаж явъя. Чи минь намайг ямар ч буруугүй байхад ийм их зовлон шаналал өгсөнийхөө хариуд зөвхөн сайн сайхан л амьдардаг юм шүү. Захих л юм энэ байна гэхэд - Чамайгаа бодоод би хичээнээ. Чи ч гэсэн надаас хамаагүй илүү сайхан хүнтэй сууж, аз жаргалтай амьдраарай. Бас би чамайг намайг мартаарай гэж хэлэхгүй ээ. Харин ч намайгаа сэтгэлийнхээ мухарт ч болтугай санаж яваасай гэж хүсэж байна. Би их өөдгүй амиа хичээсэн хүн байгаа биз? Ийм үед ч гэсэн чамаар хайрлуулахыг хүсэж л байдаг. Гэхдээ чамайг хаа нэгтээ намайг жаахан ч гэсэн дурсаж байгаа байх даа гэж бодож явбал надад таатай л байна - Чамайг би үргэлж дурсаж явах болно. Тэгэхээр маргаашнаас эхлээд бид хоёр бие биендээ огт хамаагүй, жирийн танилууд шиг болох ёстой юм биз дээ? - Тэгэх л болох нь дээ гэж арайхийж биеэ хүчлэн Хонгор хариуллаа. Уянгаад ч гэсэн мөн адил хэцүү байгаа боловч байнга л Хонгорыг дэмжиж байдаг зангаараа - Хоёулаа хамгийн анх танилцсан “Green” Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 151 ресторанд очиж жаахан сууя. Тэгээд хоёулаа салцгаая даа гэж хэллээ. Хонгор ч гунигтайгаар “Тэгье” гээд хөдлөв. Тэнд очоод Хонгор Уянгаатай анх танилцахдаа сууж байсан ширээн дээрээ очоод зөөгчийг дуудлаа. Нямка хүрч ирээд - За, та хоёр минь сайн уу? Байдлаас чинь харахад сайн гэж хэлэхэд хэцүүхэн л байна. Ямар нэгэн юм болоо юу? гэж асуухад Уянгаа - Болсоон, Нямка. Чамд л гэж хэлэхэд Хонгор бид хоёр салж байгаа юмаа гэхэд өнөөх нь итгэхгүй байгаа янзтай - Юу? Би буруу сонсчихов уу? гэхэд Хонгор - Үгүй, чи зөв сонссон. Гэхдээ салъя гэж салсангүй, салаа замын эрхээр саллаа даа гэж үг байдаг даа. Тэр чинь л бид хоёрт тохиолдоод байна. Нямка, энэ бол Уянгаа бид хоёрын сүүлчийн уулзалт. Ёстой сайхан үйлчлээд өгөөрэй. Бүх зүйлд би л буруутай гэж хэллээ. Нямка юу хэлэхээ мэдэхээ больж, чадлаараа л сайхан үйлчлэхийг хичээж дахин юу ч асуусангүй. Угаасаа л сэтгэлийн холбоонд гурав дахь хүн оролцоод хэрэггүй байдаг билээ. Тэр хоёрын аль аль нь хоол захиалсан боловч идэх хүсэл байсангүй, харин анх танилцаж байсан Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 152 тухайгаа ярина. Уянгаа - Би танай өнөө дээрэнгүй найзыг нэг хэсэгтээ л ёстой үзэн ядаж, та нарыг “Баян айлын тэнэг залуучууд” гэж их дургүй хүрч байсан шүү гэхэд Хонгор - Би чамайг харснаасаа хойш чамтай яаж сайн танилцах вэ? гээд чиний дараагийн ээлжийн гараа хүртэл гараа дэрлэж хэдэн өдөр хэвтсэн шүү гээд инээв. - Харин, би тэр үед өөрийн эрхгүй чамайг бодоод байсан мөртлөө чамайг намайг таньж байна уу? гэхэд үгүй гээд л - Чамайг тэгж хэлэхээр чинь би бүр сэтгэлээр унасан шүү. Яахаа ч мэдэхгүй болсон. Болдогсон бол ингээд цаг хугацааг зогсоочих юмсан - Харин тийм ээ гээд тэд түр зуур сэргэсэн байснаа буцаад л гунигтай болчихов. - Надад бурхан ийм нандин бэлэг өгчихөөд дэндүү хурдан буцаагаад авчихлаа. Би бэлэг авахад тохирохгүй хүн байсан юм байлгүй дээ - Чи минь битгий ингэж ярь даа. Чамтай л танилцсанаараа, би хайр гэдэг ийм гайхамшигтай юм байсан юм уу? гэж бодох болсон. Энэ бас л бурханы бэлэг байсан биз. За, за ресторан хаах болчихлоо. Хүссэн, хүсээгүй хоёулаа явъя даа гээд тэр хоёр гарав. Нямка Уянгаа руу гараараа утсаар Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 153 ярьж байгаа дүр үзүүлж, дараа ярья гэж ойлголцов. Хонгор, Уянгаа хоёр замдаа юу ч ярилгүй хөгжмийн ая сонсож явлаа. Уянгаагийн гэрийн гадна ирээд Хонгор - Чи минь сэтгэлийн тэнхээтэй байдаг юм шүү. Хүмүүс юу ч гэж хэлж байсан Уянгаа ямар байсан, яг тэр хэвээрээ л байгаарай. Хэрвээ чамд ямар нэгэн муу юм тохиолдвол би өөрийгөө хэзээ ч өршөөхгүй шүү гэлээ. - Чи битгий санаа зов доо. Би чинь чамайг бодвол багаасаа зовлон үзэж, хирэндээ л хатуужсан хүн шүү дээ. Эхэндээ их л хэцүү байх нь ойлгомжтой. Гэхдээ би бүгдийг даван туулж чадна. Чамдааамалъя. Харин чи ч бас бүгдийг тэвчинэ гэдгээ амла - Амалъя - Бас юу ч тохиолдлоо гэсэн над руу утасдахгүй байхаа амлаач - За, амалъя гээд тэр хоёр сүүлчийн удаа удаанаас удаан үнсэлдэж арайхийж салцгаав. Уянгааг гэртээ ороход ээж нь сайхан цай чаначихаад хүлээж байлаа. Янжмаа ойрдоо охиныгоо нэг л дүнсгэр байгааг анзаарч эх хүний зөн совингоор муу юм болчихоогүй байгаа даа гэж санаа зовнин ажлаа тараад яаран гэртээ ирж охиныгоо хүлээжээ. Уянгааг ороод ирэхэд нь - Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 154 Миний охин, суу. Ээж нь хоол, цайг нь хийгээд өгье гэхэд Уянгаа - Ээж ээ, би Хонгортой хоолонд орчихсон. Юм идмээргүй байна. Харин унтмаар л байна гээд ороо засаж эхлэв. Нэг л дуу муутай байгаа охиноо араас нь ширтэнгээ Янжмаа - Миний охинд нэг л юм тохиолджээ дээ. Бүр уйлаа юу даа? гэхэд нь Уянгаа ээжийнхээ ярихыг сонсож түр хөдлөлгүй байзнаснаа гэнэт өвдөг дээрээ сөхөрч нүүрээ хөнжилд наан уйллаа. Янжмаа охиныгоо араас нь тэврэн - Миний охин юу болсноо ээждээ ярь, ярь. Ээж нь юу ч байсан охиныхоо талд л байна. Юуны төлөө чи минь ээжтэй хүн билээ дээ. Охиныхоо зовох үед нь зовж, жаргах үед нь жаргах гэж л ээж нь энэ хорвоо дээр байгаа шүү дээ. Ээжийнхээ санааг зовоочих вий гээд юугаа ч ярилгүй хаалттай байж байхаар, ээждээ сэтгэлээ онгойтол яриад ханатлаа уйлаад ав даа гэхэд нь Уянгаа толгойгоо өндийлгөн ээж рүүгээ хараад - Иш, ээж минь дээ. Би чинь яасан азгүй хүн юм бэ дээ. Эхлээд аавыгаа, одоо Хонгорыгоо алдаж байна. Би Хонгорт хичнээн хайртай гээч гэлээ. Янжмаа үүнийг сонсоод гайхан Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 155 - Хонгор чамд хайртай гэсэн биз дээ? гэвэл Уянгаа - Хайртайгийн хувьд ч хайртай л даа. Гэхдээ бид хоёр гэрлэж энэ хорвоод хамтдаа амьдрах хувь дутаж. Яагаад гэвэл Хонгорын өнгөрсөн үе нь үүнийг боломжгүй болгоод байна. Хонгор надтай учрахаасаа өмнө нэгэн охинтой санамсаргүй байдлаар согтуу байснаасаа болоод яахын ч аргагүй байдлаар учирсан юм байна. Тэгээд тэр охин нь жирэмслээд үр хөндүүлснээсээ болоод хүүхэдтэй хэзээ ч болохгүй болжээ. Үүнд нь Хонгор тэр хоёр хоёулаа буруутай учраас хоорондоо суухаас аргагүй болсон гэнэ. Эцэг эх нь ч гэсэн ийм бодолтой байгаа. Удахгүй хуримаа хийнэ гэнээ. Тиймээс би хувь заяатайгаа эвлэрэх л үлдээд байна даа, ээж минь гээд уйллаа. Янжмаа ч охиноо энгэртээ тэвэрч элгэндээ наан, толгойг нь илэнгээ уйлж байлаа. Тэгээд - Миний охин, хатуужилтай л байдаг юм шүү. Ээжийгээ бодоод ч болтугай толгой дээгүүр яваарай. Ээж нь чадлынхаа хирээр л өмөг түшиг болно. Ер нь тэгээд ч амьдралын төвшингөөрөө эрс ялгаатай, зиндаа өөр хүмүүс нэг гэрт амьдралаа ч гэсэн үзэл бодол, ааш авирын Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 156 хувьд зөрчил гарах нь тодорхой. Магадгүй, бурхан цаанаас нь зохицуулж байгаа ч юм бил үү. За, миний охин тайвшир даа. Амьдрал ингээд дуусч байгаа биш, хоёулаа амьдранаа хө. Бүр маш сайхан амьдрана. Ээж нь зөнгөөрөө мэдэж байна гэвэл Уянгаа - Надад та минь байгаа нь ямар их аз вэ? Хэзээ ч надад хайргүй болохгүй, хэзээ ч бусдын талд орохгүй , хэзээ ч хувирахгүй. Ээжтэй байгаа минь л ямар их аз вэ? Охин нь энэ бүхнийг тэсээд гарнаа. Гэхдээ л яг одоо бол миний сэтгэл маш их шаналаж хөндүүрлэж байна. Цаг хугацаа бүгдийг эмчилнэ гэдэг биз дээ гэж хэлээд дахин уйллаа. - Одоо л миний охин зөв ярьж байна. Сайн байна - Ээж ээ, одооноос эхлээд би амжилтанд хүрч, өөрийн зорьсон зорилгодоо хүрэхийн төлөө шаргуу хөдөлмөрлөх болно - Охин минь, одоо амаръя даа хоёулаа гээд гэрлээ унтрааж орондоо орцгоов. Тэр шөнө Янжмаа охиныгоо өвөртлөн яг л багабайсан шиг нь толгойг нь цээжиндээ наан унтлаа. Хонгорыг гэртээ орж ирэхэд нь аав, ээж хоёр нь хүлээж байв. Тэр хувцасаа тайлаад гараа угаачихаад - За, аав, ээж хоёр минь. Бүгд Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 157 Намуунаагийн хүссэнээр боллоо. Би та нарын үгэнд ч орлоо. Харин хэн ч миний Уянгааг гэсэн сэтгэлийг хориглож чадахгүй шүү. Намуунаатай цомхон хурим хийхээр тохиролцчихсон байгаа. Тэгэхээр нөгөө хуримын өмнө болдог ёс жаяг энэ тэрийг даруйхандаа хийнэ биз дээ гэвэл Энхмаа - Тэгэхээс дээ. Харин чи аав, ээж хоёртоо гомдоогүй биз дээ. Гэхдээ л би хүүгийнхээ хуримыг насан туршдаа мартахааргүйгээр нижгэр хийнэ гэж олон жилийн өмнөөс мөрөөдсөн юм. Даанч ийм зүйл тохиолдоно гэж мэдсэнгүй дээ гэж хэлээд санаа алдахад Мягмар - Харин тийм ээ. Харамсалтай л байна. Гэхдээ одоо яахав? Хүн өөрийн хийсэн лайг өөрөө л үүрдэгээс хойш гэв. Хонгор өрөөндөө ороод Намуунаа руу утасдахад тэр даруй утсанд нь хариуллаа. - Байна уу? - Хонгор байна. Бүх зүйл жин тан. Чиний хүссэн ёсоор болж байна. Аав, ээж хоёр удахгүй нөгөө ёс жаягийн дагуу танайхантай уулзах байх. Тэгэхээр чи намайг нэг хэсэг тайван байлгаж түр орхихгүй юу? Агентлагаар ч ирээд хэрэггүй гээд утсаа шууд тасалчихлаа.