ᠠᠷᠪᠠᠨ ᠬᠤᠶᠠᠷ᠂ 《ᠮᠢᠩᠭᠠ ᠨᠢᠭᠡᠨ ᠰᠥᠨᠢ ᠶᠢᠨ ᠦᠯᠢᠭᠡᠷ》 (ᠰᠣᠩᠭᠤᠳᠠᠭ ᠵᠣᠬᠢᠶᠠᠯ) (ᠺᠢᠷᠢᠯ) .pdf
  МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 249 мэднэ. Хэрэв тэр чинь амьд байсан бол чамд их тус болж чамайг ямар чгсээн үхлээс аврах байсан даа . Харин одоо чамд нэг зүйл хэлэхэд, эл учрыг залуу хөгшин хэнд ч бүү ярь. Чи гэнэн залуу учраас эмсийн , хүнийг далдуур хөнөөх хорон санааг эс мэднэ. Чиний нагацын охин нэгэнт насан эцэс болсон болохоор чамайг чамайг золгүй лай үйлэнд орвол өөр хэн аврах билээ . Чиний нагацын охин нэгэнт насан эцэс болсон болохоор чамайг золгүй лай үйлэнд орвол өөр хэн аврах билээ . Чиний нагацын охиныг би ихэд хайрланам. Хэрэв чи түүнийг амьд ахуйд хэлсэн бол тэр над их тус болсныг нэг адил, би түүнд сайныг бүтээх байлаа . Би булшин дээр нь очиж Аллах тэнгэрт мөргөх болно. Тэр өөрийн далд сэтгэлийг сайтар хадгалан өөрийн мэдсэнийш боловч гаргаж хэлдэггүй байснаас чи бид хоёр ийнхүү учран золгожээ . Одоо би нэгэн зүйлс хүснэ гэхэд нь би “Ямар зүйл?” хэмээвээс түүний булшин дээр намайш дагуулан очтугай . Би толгой дээр нь хэдэн хэдэн шад шүлэг сийлэн үлдээсүгэй гэхэд МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 250 нь их Аллахын өршөөлөөр маргааш хоёул очъё гэлээ . Тэр шөнө байн байн өгүүлэх нь Чи эл учрыг үхэхийн өмнө хэлэх чинь даанч яав даа гэнэ. –“Үнэнч сайхан урвагч муухай! Гэсэн юу гэсэн үг вэ? гэж би олон дахин асуусан боловч огтхон ч хариу хэлсэнгүй . Тэр эм маргааш өглөө босож уут дүүрэн динар зоос хийгээд за би түүний булшин дээр бунх босгож өглөгч буян үйлдсүгэй гэлээ . Тэгээд гудамжнаа гарч “Янагийн далд сэтгэлээ үхлийн аягнаас уун уутал хэлээгүй хадгалсаар агсан Азиза хүүхний төлөө буян үйлдэж байна!” гэж үглэн динар зоосыг улс амьтанд тараан өгч бараад булшин дээр очтол мөнөөхөн хүүхэн уйлан хайлан сууснаа ган болд цүүц бяцхан алх гаргаж Азизын толгойн тус газар тавьсан чулуун дээр жирийтэо шүлэг сийлсэн нь: Доройхон ядуу цэцэрлэгийн дунд нэгэн булш байнаДолоон ширхэг яргуй цэцэг түүний дээр ургажээ . “Энэ хэний булш вэ?” гэж би газраас асуулаа . “Эрхэм сэтгэлт хүн нойрсож буй, эелдэг байхгүй”гэж газар хэллээ”“Дурлалын золиосонд очсон чыамайг Алах МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 251 өршөөжДиваажингийн оронд өндөр ууланд төрүүлтүгэй!”Амаргийн сэтгэлд нј автсан таминь золгүйяа!Аль хэдийн нь иартагдсан шарил тань доор булаастай бий Болдогсн бол чиний тойронд гоёмсог цэцуэрлэг тарьж Боловсрох үрий нь элбэг нулимсаара услах сан! Гэж сийлээд уйлсаар явахад нь би хамт явлаа . мөнөөхөн цэцэрлэгт очоод “Аллах тэнгэрийг бодож намайг бүү орхиороо” гэхэд нь би за гэлээ . Түүнээс хойш би дандаа тэр хүүхний хамт хонож тэрнад нэн эелдэг билээ . харин чиний нагацын охин үхэхийн өмнө эхэд чинь юу гэж хэлсэн гэлээ гэж асуух бүрийд би давтан өгүүлдэг билээ . хувцасны сайныг шилэн өмсөж , хоолын сайныг сонгож идэж, янаглан тэврэлдсээр байтал би улам таргалан бүдүүрч гуних зовох юмгүй тул үеэл дүү охиноо хэдий нь иартжээ . Ийнхүү жил торйч жил жилийн эхээр нэг өдөр халуун усанд ороод , дараа нь нэгэн цом дарс уусанд бүхий л хувцаснаас минь янагийн сайхан үнэр анхилад сэигэл маш тэнүүн тул цагийн эрхээр аз заяа эргэхийг яахин мэдэх МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 252 билээ . үдэш болсон хойно мөнөөхөн хүхэн дээр очъё хэмээн гартал согтоод хаашаа яваагаа эс мэдэн атал нэг мэдэхнээ Даргын гудамж хэмээх гудамжнаа хүрчээ . харваас миний урдаас нэгэн эмгэн ирж явах бөгөд нэг гартаа бамбар, нөгөөгартаа нугалаастай захидал барьжээ . ойртон ирэхийг ажиглан нүдний нулимсыг асгаруулан ийнхүү шүлэглэх нь: Элчээр ирсэн чи тавтай морилох болтугай !Энгүүн үгий чинь дуулахад надз нэн таатайяа!Аяа чи энгүй хайртаас минь баяр ¤амжуулсанд Салхин үлээж байс н цагт Аллах чамайг өршөөг!гэж шүлэглээд намайгхарж, Ай хүүминь чи бичиг дуудаг уу? гэхэд нь чаднаа эмээ минь хэмээтэлд өврөөс нэгэн захидал бичиг гаргаж энэ захиаг дуудаад өгөөч! хэмээлээ . Бичгийг авч унштал алс холын гүрнээс хайрт нь бичсэн захидал байлаа . Эмгэн тэсгэлгүй баярлан миний сэтгэлийг ганц амраав! Гэж ерөөж би нэгэн газар орж шээгээд хормой буулган гарч иртэл мөнөөхөн эмгэн дахин гарч ирж мэхийн ёсолж гары мнь үнэсээд Ай ноён МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 253 минь , сахан залуу насны тэтгэх болтугай ! Тэр хаалга хүртэлд хэдхэн алхам газар очоод аль! Чиний саяны уншдагийг гэрийнхэндээ хэлэхээр тэд үнэмшихгүй байх. Чи очоод хаалганы наанаас энэ захиаг дуудаад өгвөл чамд туйлын баярлах билээ гэхэд нь “Энэ юун захидалд болой?” гэсэнд эмгэн өгүүлрүүн: Аяа хүү минь, энэ захидал аянд яваад арван жил босон хүүгээс минь иржээ . Тэр анх өдий төдий бараа авч харийн оронд яваад сураггүй болж лав үхжээ гэж бодон атал сая энэхүү захидал иржээ . охин дүү нь түүнийгээ санаж өдөр шөнөгүй уйлах нь бэрх болов. “Ах нь сайн яваа юм байна шүү дээ” гэсэнд үгүй заавал энэ захидал дудах хүн олж ир гэлээ . Өөрийн чихээр дуулахаас нааш санаа амрахгүй гээд байгаа юм . Хүү минь хайртай хүн заавал хайртай гэдгийг чи эс андах билээ . Минийохинд энэ захидлыг хаалганы цаанаас боловч дуудаж өгвөл их буян болох билээ Хорвоогийн олон зовлонгийн нэг зовлонгоос гэтэ«гэсэн хүнийг Аллах зуун зовл®нгоос гэтэлгэдэг , эсвэл хорвоогийн олон зовлонгийн МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 254 нэгнээс өөрийн ах дүү гэтэлгэсэн хүнийг Аллах ням гаригийн олон зовлонгоос далан хоёроос гэтэлгэн өгдөг гэж Аллахын сударт бадаг юм . Би чамд найдаж ирсэн тул чи минй найвларыг хөсөрдүүлэхгүй бизээ! Гэхэд нь би за гэж даган явтал нэгэн том улаан байшингийн их хаалганы ирж, эмгэн харь гүрний гаж буруу нэрээр хашгиран дуудваас нэгэн залуу эм хөнгөнөөр гүйн гарч оготор хормой нь дэрвэн дэрвэн хоёр хөлөө гялалзахуй дор миний сэтгэл хачин болод явчихлаа . Хоёр хөл нь үнэндээ цагаан гантиг адил бөгөөд эрдэнийн чулуун шигтгээтэй алтан чимэг хоёр шилбэндээ хийжээ . Ханцуйн тохойд хүртэл шамласан нь бугуйы царвуу нь басхүү цагаахан том том сувдтай хоёр бугуйвч хийж, хүзүүндээ очир алмаасан чимэг зүүжээ . Чихэнд нь хос сувдан ээмэг байна. Бас эрдэнийн чулуугаар гоён эмжсэн судалтай хоргой алчуур зангидаад , сая гэрийн ажил хийж байсан бололтой цамцны хормойг бүсэндээ хавчуулсан байжээ нэгэн үгээр хэлбэл наран мэт сайхан эм тул би хирдхийн гайхаж зогосж ялдам зөөлөн МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 255 дуугаар “Ээжээ, энэ хүн захидал дуудаж өгөх гэж ирэв үү?” гэхэд эмгэн “тийм ээ!” гэлээ . Хүүхэн үүдний цаанаас гар сунган захидлыг над өгч би хаалганы завсараар толгой цээжийг оруулж мөнөөхөн өгсөн захидал бичгийг дуудахыг завдтал эмгэн гэнэт миний арас толгойгоор түлхээд нэг мэдэхнээ би том байшинд орчихсон эгэн үүдийг түгжих гэж сандран гүйж харагдлаа . Хүүхэн намайг тэврэн авч ганцхан эгж унаган гэдсэн дээр мордож хоёр сугаруу гараа оруулж тэюрэн дээрээс дарах тул би яаж ч чадахгүй байлаа . Тэгснээ намайг хөтлөн явахад эмгэн лаа барьж өмнө зам гэрэлтүүлнэ. Долоон нүх дамжин нэгэн том өрөөнөө орвоос морьтой хүн бөмбөг тоглож болохуйц уудам ажээ . тэр их ордныг дан гантиг чулуугаар бартж дотор нь дан торго хоргой дэвсжээ . Бас түшлэг , жинтүү тэргүүтэн байна. хоёр зэс вандан , эдэнийн чулуу шигтгэж , сувдаар чимсэн алтан рч байна . Ер нь чам шиг хаан хүн л сууж баймаар тийм эрхэм дээд ордон ажээ . “аяа, Азие минь , чи үхэх дуртай юу, амьд явах дуртай ву?” гэж МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 256 хүүхэн асууж би амьд явах дуртай гэлээ . Тэгвэл чи надтай гэрлэгтүн гэхэд нь чам шиг юмтай гэрлэхийг жигшинэм гэсэнд хүүхэн дуу алдан өгүүлрүүн: Хэрэв чи надтай гэрлэвэд “мэхт Далила эмгэний охины гараас аврагдах болно гэхэд нь мэхт Далила эмгэний охин гэж ямар хүн бэ?” гэсэнд “Тэр бол чиний өнөөдрийн өдөр хүртэл -эг жил дөрвөн сар явсан хүүхэн даруй мөн . Түүнээс илүү хорон санаат эм хорвоод үгүй гэж Аллахыгш ам алдан өгүүлсүгэй! Чамаас өмнө хичнээн хүн алж, хичнээнийЈ үйлий нь үзэв дээ! Харин өдий удаан явахад чамайг яагаад эс хөнөөж яагаал чамайг зовлонд эс унагав. Жигтэй юм байна” гэлээ . Энэ үгийг сонсоод бинэнгайхаж “аяа хатагтай , чи үүнийг хаанаас олж мэдэв?” гэсэнд “Эргэх цаг, үзэх зовлонг сайн мэдэхийн адил би түүнийг сайн мэднэ. Харин чамайг яагаад амьд байлгаад байгааг мэдье. Хэрэг явдлаа цөмийг ярьж өгөөч! гэлээ . Би тэр хүүхэнтэй хэрхэн учирсан хийгээд Азиза хэрхэн үхсэн тухай нэгд нэггүй ярьсанд , миний үеэл охин дүү Азиза хүүхн й үхсэнийш дуулаад МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 257 нүдний нулимс гаргаж “Түүний сайхан залуу насыг замын т дунд хөнөөжээ! Түүний төлөөнөө Аллах чамайг өршөөн тэтгэх болтугай . Чиний үеэл Азиза хүүхэн Далила эмгэний охиныгараас чиний амь насыг аварчээ . Тэргүй бол чи өдийд үхсэн байх билээ . Түүний хорт муу санаанаас чи амьд гарч чадахгүй байх гэж би эмээх боловч энэ талаар үг хэлж эс чаднам” гэхэд нь би “Ийм л явдал болсон юм даа, Аллах минь!” гэсэнд хүүхэн толгой сэгсэрч “Азиза шиг хүүхэн одо хаанаас ч олохгүй дээ!” гэхэд нь Азиза яг үхэхийн өмнө “Үнэнч сайхан урвагё муухай!” гэж тэр хүүхэнд хэлэрэй гэж над гэрээслэн захиж билээ гэж би ярилаа . Хүүхэн миний эн үгийг со-асоод “аяа Аллах тэнгэр минь , эл учраас чи тэр эмийн гарт одоо хүртэл эс хөнөөгдөн байна шүү. одоо сая миний санаа амрав. Чиний үеэл Азиза амьд үхсэний алинд боловч чиний амь насыг даасан учир одоо тэр эмд чи хөнөгдөхгүй ажээ . Чамайг би анх харсан өдрөөс олж авахыг нээн хүссЅэр атал өнөөдөр сая нэг арга зохион гэртээ оруулж авлаа . Чи эм хүний хо°он санааг , МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 258 эмгэн хүний мэхийгмэдэхгүй даанч балчир байна даа . Үхсэний хохь амьдын зол гэж байдаг тул чи одоо сэтгэл санаагаа түвшин байлгаж . Чи туйлын хээнцэр гоё залуу байна. Аллахыбн шудрага тогтоолоор би чамайг эзэмдэх болно. над мөнгө ба эд бөс юу л бол цөм бэлхнээ байна. идэх боов тавагт уух ус домбонд ямагт бэлхнээ байх тул чи гагцхүү азарган тахианы үүрэг гүйцэтгэх болно” гэхэд нь Азарган тахиа юу хийдэг юм бэ?! хэмээвээс мөнөөхөн хүүхэн унан тусан инээж гэдрэг хараад “Ай чи азарган тахиа ямар үйл хийдгийг эс мэднэ гэж үү ?” гээд азарган тахиа бол сайтар уугаад эмийш гишгээ л байдаг юм даа!! гэсэнд “Тийм ээ! ОДоо чи бүсийг чангалан чин зоригийг барьж над үнэн дурласугай . Өөр юм хэрэггүй” гээд эхийг дуудан , мөнөөхөн улсаа оруулаад ир!! гэлээ . Эмгэн бзрэн эрхийн дөрвөн гэрчийн этгэд ам дөрвөлжин торго авчрав. Тэгээд дөрвөн лаа ноцоож, хүүхний нүүрийг битүүлэн ггэрчийн этгээд бидний ураг барЁлдах ёслолыг номын ёсоор үйлдсэнд хүүхэн өмнөх хийгээд хойчийн МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 259 инж бэлги йг цөмийг авса- гэж батлаад энэ хөвгүүний түмэн мөнгөн зоосыг хариуцан хлээн авлаа гэж гэрчийн өмнө хүлээж тэдэнд зохих шан хөлсийг олгож гаргав. Чингээд хамаг хувцсаа тайчин намайг хөтлөн мөнөөхөн шижир алтан орон дээр гарч цуг унтлаа . Маргааш өглөө босож би явахыг завдтал хүүхэн хойноос ирж учиргүй инээгээд “Угаалгын газар орсон хүн гадагий адил санав уу? Чи намайг басхүү Далила охины эмгэнтээ адил бодно уу? Чи одоо миний номын ёсоор үйлдсэн эр нөхөр болов. Ухаан чинь согтуу бол эрүүл болж үз! Энэ байшингийн их хаалга жилдээ ганц удаа нээгддэг гэж мэдтүгэй” гээд том хаалгыг заасныг шүзвэл том том хадаасаар бэхлэн хадсан байлаа . Хүүхэн өгүүлрүүн: Ай Азиз минь бидэнд гурил будаа инжир жимс, чихэр боов , хонь тахианы мах тэргүүтэн цөм бэлхнээ бий . Энэ байшингийн их хаалга жилдээ ганцц удаа нээгддэг гэсэн билээ. Одоо хойтонгийн яг өдийд нээгдэнэ гэхэд нь би аяа, Аллах тэнгэр! Би одоо яадаг билээ ! гэсэнд “Миний ярьсан ёсоор чи МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 260 азарган тахианы үүрэг гүйцэтгэн хэвтэхэд энд у нь муу байх билээ” гэлээ . Бид хоёр зэрэг инээж хүүхний хэлсэн ёсоор гүйцэтгэн өгөв. тэр өдрөөс хойш гагцхүү ууж идэн амраглаж би азарган тахиа адил түүнийг гишигсээр атал нэг жил болоход тэр хүүхэн хөвгүүн төрүүлэв. Жил гарч мөнөөхөн том хаалга нээгдээд га¤наас улс тариа будаа, чихэр оруулж байна. Би гарч явахыг завдтал “Чи энд нэгэнт үдэш орж ирсэн тул үдэш болсон хойно гарагтун” гээд арайхан үдэш болбоос “Энэ шө-ийн дотор их хаалга түгжихийн өмнө эгэж ирсүгэй хэмээн Аллахыгш дурда- ам алдахаас нааш чамайг гаргахгүй” хэмээсэнд б арга буюу зөвшөөрч эс ирвээс ургийн барилдлагаа салсугай* гэж тангаргалав. Тэндээс мөнөөхөн цэцэрлэгт очюоос хаалга үүд нь цэлийтэл нээгдэн хүлээн буйг хараад “Аяа энд нгэн жил эс ирсэн атал одоо хүртэл хаалга нь нээлттэй ажээ . одоо нэгэнт үдэш болсон тул эхдээ очиж уулзахын өмнө үүгээр заавал орж ирье ” гэж дотроо бодоод цэцэрлэгт орж, мөнөөхөн тусгай зассан байшинд орвол мэхт МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 261 Давила эмгэний охин , шанаа тулж өвдөг дэрлэн шаналан хүлээн суух ажээ . Ажиглаваас царай ихэд алдаад нүдэн нь хонхойжээ . намайг үзээд “Аллах тэнгэр чамайг аварч өршөөв үү” гээд ухасхийн босох гээд чадсангүй үхэдхийн унахад нь би тосон авё үнэсээд “намайг өнөө орой ирнэ гэдгийг чи яаж мэдэв ” гэсэнд “Чамайгш өнөөдөр ирнэ гэж мэдээгүй, би чамд шинэ сайхан хувцас гаргаж өгөөд чи халуун усанд биеэ угааж ирнэ гэж гарсан тэрнэгэн үдшээс хойш би шөнө болгон чамайг хүлээсээр одоо болов. Энэ завсар идэх хоол, утах нойрыг алдан суунам. Энэ болбоос сэтгэл бүхий хүний зан төрх даруй мөн. Чи юуны учир ийнхүү жил тойрон алга болсноо яриач ! гэлээ . Би учир явдлаа нэгд нэггүй ярјсанд намайг өөр хүнтэй гэрлэснийг мэдээд царай нь хачин болжээ . “Би өнөөдөр чам дээр ирэв. Өглөө болохын өмнө заавал явах ёстой” гэсэнд мэхт Далила эмгэний охин дуу алдан өгүүлрүүн: “Тэрбээр чамайг мэхлэн чамиай гэрлээд жил тойрон талхилсан атал эс ханаж уу? Өглөө болохын өмнө Ѕс ирвээс МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 262 салсугай гэж ам танЈараг авсан нь чамайг төрсөн эхтэйгээ буюу надтай нэгэн шөнө боловч хамт уж ргуулах сэтгэлгүй ажээ . Ёсыг дагаж чамайг би түүнээс өмнө олж мэдсэн атал, тэр чамайг дэргэдээ бүтэн жил байлгаад ганц шөнө бинээс харамлах ажээ . Харин чиний нагацын охин Азизаг Аллах тэнгэр тэтгэх болтугай! Азиза хүүхэн бүхнээс илүү сэтгэлийн зовлон эдлэн чамд ихэд гомдон үхсэн билээ . Тэр надаас чиний амийг аварсан билээ . Чамайг над сэтгэлтэй гэж бодоод тэр нэгэн үдэш явуулсанаас биш огт гаргалгүй талхилж талхилж эцэст нь хөнөөж би бас чадах байсан даа гээд гашуудан хормон уйлж , намайг ихэд жигүин харахад хормой нь чичирээд махчин адил аймаар би ч галд орсон шош адил боллоо. Далила эгэний охин дахин хорсон гомдон өгүүлрүүн: “Чи нэгэнт өөр эмтэй гэрлээд хүүхэдтэй болснос хойш над хэрэггүй болжээ . Эхнэртэй э бидэнд нэмэргүй , гагцхүү гоонь эрийг хэрэглэх гэсэн болно. Чи намайг энэ хэдэн өмхий цэцэгнээс худалджээ . Чамайш над ч үгүй , МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 263 тэр муу садар эмд ч үгүй болгож орхъё” гэж хорсон занаж нэгэнтээ чанга дуу гартал арван шивэгчин гүйн ирж намайг даран автал Далила эмгэний охин хутга гаргаж , “Муу хувхайг ямаа мэт алъя. Энэ бол намайг гомдоосон хийгээд, өөрийн нагацын охиныг гомдоосны яинь хувьд хамги©н наад залхаалт ” гэж өгүүлээд хцутга билүүдэж гарлаа . Би одоо өнгөрчээ гэж мэдээд амь авраач гэж хичнээн гуйвч улам догширч наад муугаа хүлэгІүн гэж захиран зандартал шивэгчингүүд намайш хүлж гэдсэн дээр мордоод гар хөлийг дарж байгаад нэвширтэл балбан занчих тул “ингэж занчуулсанаас үхсэн нь дээр!” гэж бодод “аяа Аллах тэнгэр минь өршөөгөөч! гэж бархирсаар атал эцэст хоолой таг болж дуугарч чадахгүй боллоо. “наадахаа нүцэглэгтүн!” гэх үгийг сонсоод аргаа бараад шаналан хэвтэж байтал мөнөөхөн миний нагацын хэлсэн үг санаанд орж, “аяа, хатагтай минь! Үнэнч сайхан, урвагч муухай шүү!” гэсэнд тэр миний үгийг сонсоод “аяа Азиз чамайг Аллах өршөөж диваажингийн оронд төрүүлэх МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 264 болтугай! Азиза хүүхэн ёамд амьд ахуйдаа ч үхсэн хойноо ч тус болж миний гараас чиний алтан амийг олонтаа а