ᠨᠠᠢᠮᠠ᠂ 《ᠮᠢᠩᠭᠠ ᠨᠢᠭᠡᠨ ᠰᠥᠨᠢ ᠶᠢᠨ ᠦᠯᠢᠭᠡᠷ》 (ᠰᠣᠩᠭᠤᠳᠠᠭ ᠵᠣᠬᠢᠶᠠᠯ) (ᠺᠢᠷᠢᠯ) .pdf
МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 76 ҮҮН ХЭРХЭН ЧУЛУУН БӨГСТЭЙ БОЛСОН ҮЛГЭР. ” Хөвгүүн өгүүлрүүн: “Аяа ноён минь , миний эцэг энэ хотын хаан бүлгээ Түүнийг Мухамуд хэмээх бөгөөд хар арлыг эзэгнэн суудаг байв. Энэ дөрвөн уулыг захиран далан жил хаан ширээнээ суутал насан өөд болж би султан хаан болов. Би нагацын охиныг гэргий болгон автал нададнээн хайрта намайг эс байвал хоол унд ч эс ууж идэх бүлгээ . ийнхүү таван жил болтол нэг өдөр гэргий халуун усанд биеэ угаахаар орсонд би тогооч нарыг захиран сайхан хоол хийлгээд амгалангийн өргөөнд орж хоёр шивэгчин дуудаж нэгийг толгойн тушаа нөгөөг хөлийн тушаа суулгаад унтахыг завдваас гэргийн эзгүйд нойр хулжиж дэмий л нүд аньж хэвттэл толгойн тушаа суугаа охин нөгөөдөө ярих нь : “Масуд аа, манай ноён хайран залуу! Заяа муутай хатан нь даанч завхай амьтан даа! ” гэхэд нь “Тийм ээ, хатан нэн хуурамё садар самуун эм ажээ . шөнө болгон гадуур чвж хонодог тэр садар самуунг эм МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 77 манай ноён шиг сайхан залууд эс таарах ажээ” гэж нөгөө толгойд суугаа охин: “манай ноён тэнэг болоод хааш явдгийг асуухгүй юм” гэхэд нь нөгөө охин нь “Ай чи юү хэлнэм . манай ноён мэдсээр мөртөө эс тооно гэж чи бодно уу. Тиым биш Муу заяат хатан үдэш болгон унтахын өмнө дарёс уулгах нэрийдлээр бани* хольж согтоон орхиод хувцсыг өмсөөд сэм гарё өглөө болтол алга болох бүлгээ. Өглөө ирээд нэгэн зүйл үнэртүүлээд ноёныг сэрээдэг юм гэжээ . Энэ үгийг сонсоод дотор харанху©лаад шөнө болсынш эс сэдэв. Гэргийг халуун уснаас илэхийн хамт хоёул оройн зоог барьтал нь энэ тэрийг жаахан хүүрнэлдэж агаад унтахын болж энгэрийн цаагуужр хөндөрч даруй согтсон болж үхэтхийн унаж унтагч болж хэвттэл миний гэргий ганцаараа ярих нь: “Ингээд шөнөжин болсогүй унтаж хэвтвэл тааран! Аяа, Аллах минь чамайг харахаас нүдэн хорсож , чамтай унтахад сэтгэлд тавгүй гуниг төрөх ажээ . Аллах хэзээ нэг чиний сүнсийг зайлуулж намайг амраах бол!” гээд хамгийн гоё хувцасаа шилж өмсөөд МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 78 үнэртэн хүжис биедээ анхилуулан , миний хутгыг авч бүсэндээ зүүгээд гарч одлоо. Би ухасхийн босож даган гартал миний гэргий хотын зээлийг өнгөрөн хэрмийн хаалгад хүрээд нэгэн үг хэлтэл хаалга нээгдсэн түүгээр нэвтэрч ядуу хосон хүүүсийн суух эвдэрхий балгас хүрэв. Тэнд бургасан сүлжмэл хашаатай нэгэн муу урд дор орохтой нь зэрэг би дээвэрт сэм авиран харвал доторнь нэг уруул нь гутал шиг , нөгөө нь хөнжил шиг бөгөөд бас уяман өвчтэй ажээ . Туйлын ядуу, уранхай ноорхой хувцасны тамтаг нөмөрч нишингийн ишээр сүлжсэн дэвсгэр дээр хэвжээ . Минийгэргий өмнө нь өлмийн дор сөгдөн хар арьст боол өгүүлрүүн: “Чи өдий орой болтол юунд эс ирэв? Миний хамаатнууд хар арьст зоёитд ирж дарс ууж байгаад сая эхнэрүүдийн хамт харив. Чамайг ирээгүй болохоор би уусангүй” хэмээвээс миний гэргий өгүүлрүүн: - Айн ноён минь сэтгэлийг булаасан хайрт минь, би өөрийн нагацын хөвгүүн лугаа нэгэнт раг барилдсаныг чи мэдэх билээ . Түүн лүгээ унтах гэхээс дргүй минь хүрэх атал басхүү МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 79 чинийхээ амийг хайрлах бүлгээ . - Чамайг үнэхээр эс хайрладагсан бол энэ газар дандаа шөнө балгаж . Энэ хотыг ууль, хэрээ үнэг чононы үүр эвдэрхий балгас болгож чулуугий нь Каф уулын цаана хаях сан ” гэлээ . - хар арьст боол өгүүлрүүн: “Ай муу заяат эм чи худал хэлжнэ. Бид хоёрын үйлдэх эр эмийн ёсон болбоос цагаан арьстан лугаа адилгүй гэжмэдэгтүн. Хэрэв чи дахин өдий орой болтол ирэхгүй байваас тэр өдрөөс хойш амрагийн холбогоо тасалж дахин хэзээ ё чам дээр мордохгүй ” хэмээн хар арьстны бардам зангаар ам алдсугай . Аяа, цагаа арьстны үаар, өмхий гичий чи зөвхөн өөрийн дур хүслийг хангахын үүднээс надаар тоглоом хийнэ үү ! гэжээ . - Тэр үгийг сонсоод дотор харанхуйлаад хаана багаагаа ч мэдэхгүй болов. Миний нагацын охин мөнөөхөн боолын өмнө зогсон уйлсаар “Зүрхний минь үр, хайрт минь чи над уурлаваас өөр хэн намайг өрөвдөх билээ? Чи намайг хөөх аваас хэн намайг авч байх билээ” хэмээн уйлан уйлан үглэсээр өршөөл тал олж , хувцас юугаа тайчин, МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 80 “Дорд зардсан над ууж идэх юм алга уу” гэсэнд боол “Тэр аяганди чанасан жимс ба хулганы яс байгаа Домбонд дарсны шавхруу бий уул даа” гэлээ . Тэгээд заасныг нь ууж идээд, чармай нүцэглэн ноорхой тааран хөнжил сөхөж өвөрт нь оров. Түүнийг хараад би ухаанаа олохыг баж дээврээм сум буугаад хүүхний зүүж ирсэн өөрийн хутгыг авч хоёулангий нь алъя гэж бодоод эхлээд хар боолын хоолойг огтолжээ . - Өглөө болж Шахразада үлгэрээ зогсов. - Найм дахь шөнө болоход Шахразада үргэлжлэн ярьсан нь “Аяа жаргалта хаан минь уу гээд чулуун бөгстэй хөвгүүн хаанд ярьсан нь “Би мөнөөхөн боолйын хоолойг огтлов гээд дутуулж мөгөөрсөн хоолойн наагуур тас огтолсон байжээ . Боол учиргүй янцгаагаад миний нагацын охин хөвдөлөхөөр нь хутгыг тавиад тэдндээс сэм гарч ордондоо ирж орондоо оров. Өглөө манай гэргий ирж намайг сэрээсэнд харваас үсийг нь тайрч бэлбэрсэлийн хувцас өмсөөд “Миний нагацын хөвгүүн чи надад саад хийх хэрэггүй шүү Миний эх нас өөд болж эцэг МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 81 ариун дайнд амь үрэгдээд хоёр ахын нэг нь хилэнцэт хорхойд хатгуулж , нөгөө нь нүхэнд унажээ . гэж дуулав. Тэгэхлээр нь би их гашуу болж цуйлах бий! ” гэхэд нь “Чи дураара бол би саад болохгүй” гэлээ . Нэг жил уй гашуунд унаж, эцэст нь ийн өгүүлрүүн. Би ордонд чинь нэг бунхан бариулж ”Уй гашуудлын орон гэж нэрлээд мөнөөхө- үхэгсдийг оршуулахыбг хүснэм.” - Гэхэд нь би “Дураараа бологтун!” хэмээвээс миний нагацын охин өөртөө тусгай өргөө бариулж дунд нь бүрхүүл бүхий бунхан хийж нөгөө боолыг оруулсан атал тэрхүүхар боол дарс уухаас өөр ямар ч ашиггүй байжээ . Миний ах хутгалсанаас хойш тэрхүү боол үг ч дуугарах тэнхээгүй үхсэн амьдын хооронд агсаар жил болсон байв. Охин өглөө үдэш болгон шөл өгч дэргэд нь уйлан уйтгарлан суух бөгөөд басхүү дарс өгнө. Ингэсээр бас нэг жил болоход нв би ихэд тэвчин мэдэгүй юм шиг байлаа . Тэгээд нэг өдөр санамсаргүй ортол миний нагацын охин учиргүй уйлж боолд өгүүлэх нь: “Аяа, зүрхний минь бал бурам чи МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 82 юунд надаас буруу харнам? Ай, хайрт минь надтай юм яриач!” гээд. Чи намайг огоорч, янаг амрагийн тэвчээр алдавч Чухамхүү зүрх сэтгэл минь өөр хэнд ч эс дурлаю? Хаана одовч чи сүнс бо цогцсы минь авч яваад Хамаг бүгдээр зогсож, намайг газар тушаагтун. Тэгээд нэрий минь хэлэгтүн, сонссон хүн болгон Тэсгэлгүй ёолох ясны минь дуу хариулах болъюу Чам лугаа янаглах өдөр надалд жаргалын дээд билээ . Чиний салан одох өдөр надад үхлийн цаг билээ . Аяа, би шүхлийг далайлган чаддаг болосой! Амрагтайгаа , амттайяа жаргах бимлээ . Хотол жаргалыг эдэлдэг болосой! Хорвоог эзлэн хосрой хааныгш захирах билээ . Эрхэм чамайг харж суух өнгөх юм бол Эл бүхэн шумуулын давалвчны үнэгүй буюу . Гээд цурхиртал уйлахда нь “Аяа миний нагацын охин чи ий-хүү шаналан гуньж суугаад юу хийнэ . Ямарч тус болохгүй дээ” гэхэд минь , намайг яаж байваас битгий саад хий! Садаа болбол би өөрөө үхнэ . Би дуугүй болж, түүнээс хойш бас нэг жил болов. гэрэв дахь жилийн нүүрэн дээр би нэг өдөр уур ихэд МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 83 хүрч тэнд ортол “Ая ноён минь чи юунд эс дуугарнам?” гэж бас л усан нүдлээд: Аяа , булш түүний гоё сайхныг чи биедээ шингээв үү? Тэргүүний нь туяаруудагч гэгээ чинь унтарав уу? Аяа, булш чи эгэнт огторгуйн мандал , газрын түвшин биш атал Алиман саран алтан наран чамд юунд шингэнэм? Гэж шүлэглэхэд нь миний хилэн улам бадраад хэдий болтол ийнхүү уй гашуу болон суух билээ! хэмээгээд би ийнхүү шүлэглэлээ . Аяа, булш түүний хар царай чамд шингэв үү? Тэргүүний нь бараа боловч гэгээ чинь унтраа юу? Аяа, булш чинь нэгэнт тогтмол цөөрөм, тогоо бишү атал Ногоон замаг, хар хөө нь чамд юунд шингэнэм Гэсэнд миний нагацын охин энэ үгий минь сонсоод босон харайж “Ай муу нохой, миний зүрхний дурлалт хүнийг чи шархлуулж түүний хайран залуу нас хийгээд миний хайрын сэтгэлийг чи гунигт унагасан уу! Гурван жил үхсэнгүй , сэхсэнгүй!” гэхэд нь би , “Ай , завхай явдалд бузар амьта, муу ёрын садар самуун эм ! Түүний чиэь би ингэж” гээд илдээ сугалан гэргийгээ алах хэмээн МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 84 давшилтал тэр нэгэнтээ инээгээд өндөр дуугаар өгүүлсэн нь “Ай муу, нохой зайл!” Өнгөрсөн юм эгдэггүйы , үхсэн юм сэхдэггүй! Миний сэтгэлд унтрашгүй гал бөхөшгүй дөл бадраасан хүнийг залхаах эрхгийг Аллах тэнгэр надад хайрлажээ Гээд амандаа үл мэдэгдэх хэдэн үг үглээд “Тал бие нь чулуу, тал бие нь хүн болтугай!” гэхэд нь би ийм болчихсон юм . Одоо босож үл чадна , сууж үл чадна. Үхэж эс чадна. Сэхэж эс чадна. Намайг ийм болгоод зогссонгүй , манай хот балгад , зах зээл , цэцэрлэг модыг бас тарнидан хувилгажээ . Урьд манай хотод лат хистос , ерей магууё дөрвөн омгийн иргэн оршин суудаг билээ . Миний нагацын охин тэдгээрийг загас болгосон агаад цагаан нь лал , улаан нь магуус , хөх нь христос , еврей магуус дөрвөн омгийн омгийн иргэн оршин суудаг билээ . Түүгээрё үл барам намайг ихэд трарчилган зовоох бөгөөд өдөр бүр намайг зуунтаа ташурдан дал мөр улаан нялга болж цус урсахын цагт миний биед бүдүүн таар өмсгөж дээрэс гоё хувцас нөмөргөнө гээд хөвгүүн уйлж Аяа бурхны шүүлт , МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 85 үйлийн үрд тэсвэртэйея би Бурхан чамд таатай аваас хойшид хүлцэн чадна би. Үйл лай надад ийнхүү догшин бардам байвч Үнэндээ , диваажингийн оронд би очиж юуны магад Шаналах ланчиг тулих зовлон минь хэдий даагдашгүй боловч Сайн нөхөр , өршөөлт хүнд хэзээд би очно. Гэжээ . Хөвгүүний энэ үгийг сонсоод мөнөөхөн хаан өгүүлрүүн : Ай хөвгүүн чи үгээр эл мийний гунигийг хөнгөрүүлсэн атал санаагий минь улам зовоов. Тэрхүү шархтай боолын хэвтэх булш одоо хаа байна? Гэсэнл хөвгүүн өгүүлрүүн: Тэрхүү боол булшин доторхи бүрхүүлийн дор хэвтэнэ . Миний нагацын охин урдаас харсан хаалганад сууж өглөө нарнаар босож миний хувцасыг тайчин нэвширтэл занчин өшөөг аваад мөнөөхөн арабдаа шөл дарс хийж өгнө. Одоо маргааш өглөөнөөс нааш ирэхгүй гэхэд нь хаан , Сударт бичигт үллдэж миний нэрийг дуурсах тийм сайн үйл хөвгүүн ёиний төлөө бүтээсүгэй гэж Аллахыг ам алдан өгүүлсүгэй гэжээ . Хаан тэндээ хөвгүүн лүгээ ярилцан хоноод маргааш өглөө үүрээр хувцасыг МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 86 нь тайчин, илдийг барьсаар боолын х боолын хэвтэх газрыг очивоос лаа дэнлүү хүж тэрүүтэн асаасан, бас савтай тос байна. хаан тэр боолйыг алж хутагт хаяад боолын хувцасыг нөмрөн булшинд илдээ сунган хэвттэл хүүхэн босож хөвгүүнийг нэвүширтэл ташуурдаад “Ай нагацын минт охин одоо намайг зовоохыг болиоч! Намайг өршөөгөөч !” гэхэд нь “Ай чи намайг миний сэтгэлтэй хүнийг өрөвдсөн үү? ” гэж орйоолгон цус нөж нь шүүрсэн хойно сая больж ширүүн таар өмсгөж хувцасы нь нөмөргөөд доош бууж булш дор очоод Аяа ноёнтон минь надтай ганц удаа боловч яриач гэж аргадаад Аль болох чи надад ийнхүү ширүүн байх юм бэ? Асгаруулах нулимсы минь хэмжжэ гүйцсэн бишүү? Аль болтол чи надаас зориуд хагацах юм бэ? Атаархагч хүндээ сайныг хүссэнээр тэр эдгэрчээ . Гээд уйлан өгүүлэхэд нь хаан дуугаа зориул өөр болгож, хар боол хүний дуугаар : “Аяа аугаа иах Аллахаас өр хүчтэй юм үгүй билээ” гэсэнд хүүхэн баярлан , “аяа ноёнтон минь, энэ чи ярьж байна уу” гэхэд нь “Ай муу заяат эм чи МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 87 хэнтэйы боловч ярих өгүүлэх эрхгү©” гэсэнд “Яагаад тэр билээ” гэхэд нь “Чи эр нөхрөө өдөржин зоддог тул тэр бээр Аллах тэнгэрээс хараж, эс унтуулна . Үүнээс болод миний бие үл тэнхрэнэ” гэсэнд “аяа , тэгвэл чи тэр хөвгүүнийг зовлонгоос ангижруул гэж байн уу?” гэхэд нь “Даруй суллан санаа сэтгэл амраагаалд өгөөч!” гэжээ . Хүүхэн “За” гээд өргөөндөө орж нэг аяганд ус хийгээд амандаа тарина унштал аягатай ус аянлаа оргилон , тогоотой ус адил бургилан буцалсанд хөвгүүн дээр цацаж “Миний хараалаар ийм болсон аваас буцаж хуучин зандаа орогтун!” гэсэнд хөвгүүн биеийг сэгсэрэн босож ирээд Аллах тэнгэр ба түүүнийг төлөөлчг Мухамед хамгаас илүү хүчтэй одо би үзэв. Аллах өршөөх болтугай хэмээвээс хүүхэн “Одоо чи энздээс зайл!” Эргэж ирвэл чамаг ална Гэжээ . Хүүхэн тэндээс нөгөө бунханд очиж, “аяа ноён минь нэг гараад ирээч, гэгээн царайгий чинь нэгэнтээ боловч харъя” гэхэд нв хаан, дуугаа нам болгон өгүүлрүүн: “Чи сая тэр хөвгүүнийг сулласнаас миний зовлонг өюхөн МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 88 мөчрөөс нь ангижруулжээ . Би бүр үндэснээсээ ангижрахыг хүснэм” гэсэнд . “Аяа ноён минь үндэс нь энэ хотын иргэд дөрвөн арал билээ . Тэр олон загас шөнө тутам уснаас толгой өндийлгөн Аллах тэнгэрээс өршөөл эрч чи бид хоёрыг хараах тул бие огт тэнхрэхгүй байна. Чи одоохон очиж тэдгээрийг хуучин ёсоор нь ыболгоод миний гараас татаж босгогтун . Би үзтэл илаарь болж байна гэжээ . Хүүхэн энэ үгийг сонсоод, үнэхээр хар арсьт боол ярьж байна гэж үнэмшээд ихэд баярлан “Аяа ноён миньв чиний зарлиг над адис мөн. Аллахын төлөөнөөс цөмийг гүйцэтгэсүгэй!” гээд нуурт очиж уснаас нэг аяганлд хийж үл мэдэх үг амандаа үгдлэн цацатал хууёин хот балгад хэвээр бий болж ард иргэд нь цөм хөдлөн худалдаачингууд арилжаа наймаагаа хийж хуучин арад хэвээр болов. Хүүхэн тэндээм буцаж ирээд “Аяа хайрт амраг минь эрхэм сайхан гаар аль, би татаж босгогтун” гэтэл хаан, “Чи над бүр ойр бологтун!” гээд илдийыг гарган хүүхнийг тас цавчин хоёр болгов. Хаан МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 89 бунхнаас гарч иртэл хөвгүүн хүлээн зогсох бөгөөд амь авасрна гэж туйлын баярлан тал өвгөөс хаан: “Чи эл хотдоо үлдэх дуртай юу? Миний хотод очих дуртай у?” гэсэнд Хөвгүүн “аяа цагийг эзэлсэн их хаан минь эндээс хэдий хэрийн газар гэж та сана ?” гэхэд нь “Эндээс хоёр хоногийн газар даа”гэжээ . хөвгүүн өгүүлрүүн: танай их хот хүэрэхэд саадгүй явахад жилийн газар болой. Энэ хот илбийн хүчинд автагдсан байснаас та хоёр хоногийн дотор хүрэлцэн ирсэн болой. Тэгэвч би танаас хормын төдий ч салахгүй хэмээвээс хаан баярлан дуун алдаж, “аяа Аллах тэнгэр чамайг надав заяажээ . Би үр хүүхэдгүй учир чи миний ганц хүү болсугай” гэжээ Хоёул тэсгэлгүй баярлалдан ордонд морилон орцгоовол залуу Султан хуучин сайд түшмэл хэвээр бий болсон байх тул тэднийг захииран их аянд арван µоног зэхүүлээд их бэлэг авч , тавин зарц дагуулан замд хөдлөөд өдөр шөнөгүй довтолгосоор нэг жил аяолж Аллахын өршөөлөөр хааныг эсэн мэнд эгж ирэв хэмээн баярлалдан сөгдөн мэхийж амрыг МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 90 эрсэнд хаан тэр хөвгүүн лүгээ учирсан намтраа ярьж цөм санаа сэтгэл амарцгаалаа . Султан хаан олон хүнд шан өгөөд мөнөөхөн дөрвөн загасчиныг дуудаж , их хишиг хүртээгээд рдрр хэн хэнтэй хэрхэн амь зуух буйг асууваас хоёр охин нэг хүүтэй гэсэнд хоёр охины нь авчруулж нэгийг өөрөө гэргий болгож нөгөг хөвгүүнд өгөөд загасчинйы хүүүг хааны сангын нярав болгожээ . Тэгээд шадар сайдаа мөнөөхөн хөвгүүний хуучин хотын Султанаар томилон , бараа болж ирсэн таювин зарцын хамт тийш илгээгээд хөвгүүнийг дэргэдээ авч үлдэв. Загасчин хамгийын баян хүн болж , хоёр охин нь хааны хатан болоод үхлийг иртэл амар сайхан жаргах нь тэр бүлгээ . Харун Рашид Халиф нэг өдөр шадар сайд Жафарыг дуудаж ийн өгүүлрүүн: Би хотоор засаг ноёдыг ард иргэд хэрхэн үздэгийг асууж мэдэхийг хүснэ. Муу гэгдэснийг нь огцруулж сайн гэгдэснийг нь шагная гэсэнд шадар сайд нь за гэж Халиф , Жафар, Масрур гурав хотын гудамж зээлээр хэчжээ . Нэгэн гудамжнаа насан гуйлын өндөр МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 91 болсон өвгөн толгой дээрээ өгөөш сагс тавьж таяг тулан явна. Тэр өвгөн шүлэглэх нь: “Сартай шөнө лугаа адил саруул номтой хүн байна” гэж Сайшаан тэд намайг өгүүлэх нь буй . Эрдэм номыг гагцхүү эрх баригчид мэднэ. Энэ дэмий үг гэж би тэдэнлд хэл