ᠪᠥᠬᠦ ᠶᠠᠭᠤᠮᠠ 《ᠳᠥᠷᠪᠡ ᠪᠢᠰᠢ ᠳᠥᠷᠪᠡ》 ᠰ᠊᠂ ᠠᠨᠤᠳᠠᠷᠢ .pdf
  С.АНУДАР [键入公司名称 ] [键入文档副标题 ] 1 4 БИШ 4 С.АНУДАР НЭГ БҮХ ЮМ Бүх юмгүй Бүх юм байхгүй Цагдаагийн газар Давааг эрж илрүүлж байв. Даваа гэмт хэрэгтэн. Түүнийг баривчлахад Идэр туслав. Идэр Даваагийн найз. Цагдаа - . . . мэднэ биз дээ. Идэр – мэднэ . . . Даваа тэднийд байгаа Цагдаа, төр, хүч, засаглал. Тэнгэрт тулсан том төмөр, доор нь Идэр. Багаасаа. Ах, эгч, эцэг, эхийг аргалж болно. Том хар төмрийг болохгүй. Зун. Ногоон зүлэг. Шар нар. Ялаа ниснэ. Бөмбөгөөр тоглож байгаа хүүхэд. Гурван настай хүүхэд ганцаараа бөмбөгөөр тоглоно. Ногоон зүлгэн дээр. Хажуугаар хүмүүс явна. Хүүхэд бөмбөг өшиглөнө. Танихгүй хүүхэд. Идэр тэр хүүхдийг өрөвдөнө. Яагаад өрөвдөж байгаагаа өөрөө мэдэхгүй. Идэр өөрийн охиндоо их хайртай. Хүүхдэд хайртай. Охин эцэгтээ хайртай. 2 4 БИШ 4 С.АНУДАР Ажлаас ирэхдээ авчирсан чихэр. Баяр. Хүзүүн дээр сууж байгаа шар дээлтэй дөрвөн настай охин, өөрийн хүүхэд. Жижигхэн гараараа хүзүүг тэврэнэ. Аав нь: “За одоо буу“ гэхэд “Аа . юу гэнээ?“ гэж сонсоогүй дүр үзүүлнэ. Ээж нь гал тогооноос орж ирээд “За миний охин нааш ир“ гэнэ. - “Аа . юу гэнээ?“ Гурвуулаа инээлдэнэ. Идэр зурагт харна. Тэнд нэг юм үзүүлж байв. Утас дуугарсан. Идэр – байна. Даваа – Идэр үү? Идэр – Би байна. Даваа – Би тэднийд байна. Тэдэн төгрөг өгөхгүй юу? Би эндээс явах хэрэгтэй. Идэр – За . Хэзээ хэрэгтэй юм? Даваа – Одоо Идэр – За Хөлстэй гараар утсаа тавив. Даваагийн хоолойг танингуут айдас төрсөн. Багаасаа. Мод хугалаад цагдаад баригдахад. Сургуульд дүнгээ хулгайгаар засаж байхад. Зүрх цохилдоно. 3 4 БИШ 4 С.АНУДАР Утас чагнаж байвал яана. Давааг утсаар ярьж байхад, баривчлаад – Хэнтэй ярьсан. Мөнгө өгөх гээд очиход цагдаа отоод сууж байвал. Аймшигт айдас. Чичирнэ. Мөнгө аваачиж өгнө гэдгээ мэднэ. Ганц сайн найз. Идэрийн дүү /Жаргал/ ирэв. – Тэгээд яахав. Яахав дээ аваачиж өгөх хэрэгтэй. Зүрх цохилно, том төмөр, цохилдож байгаа зүрхийг ирж атгав. Идэр – Чи тэднийхийг мэдэх үү? Жаргал – Мэднэ. Идэр – Тэгвэл . чамайг хэн ч танихгүй, чи аваачаад өг. Намайг Даваагийн найз гэж мэднэ. Жаргал – За, за Идэр мөнгөө өгнө. Жаргал яваад өгөв. Зүрх цохилдоно. Яах гэж өгөв өө. Давааг баривчлана. Бүгдийг мэднэ. Намайг шоронд. Хар төмөр. Төр засаг. Айдас. Яах гэж өгөв дөө. Жаргалыг замаас нь буцаах уу? Одоо амжина. Жаргалаас зовно. Юунд нь зовсон юм. Шоронд орох болно. Буцаахаас зовно. Айна. Айдас. Авгай, хүүхэд, ажил, цэцэрлэгээсээ ирэв. Идэр хараад баярлана. Хоёулаа хувцасаа тайлна. Ээж нь охиндоо туслана. Том шар булангүй ханан дээр, 4 4 БИШ 4 С.АНУДАР баруун талд нь гэрэл асна, аз жаргалын гэрэл. Дараа нь оройн хоолоо идэцгээнэ, ярилцана. “Тэр байна ш дээ. Манай ангийн нэг хүүхэд . харин тийм“ Сайхнаа. Идэр сонсоно, үг нэмэрлэнэ, дотор онгойно. Идэр ингэж гэр бүлээрээ цуглахад дуртай, жаргалтай. Сайхан царай, уруул дээрх мэнгэ. Охин юм асууна. Хариулна. Миний охин овоо том болж. Би эд нарт хайртай. Жаргал буцаж ирэв. Өндөр модон шал цуурайтна. Хоёул өөр өрөөнд оров. Идэр – За яав? Жаргал -Өгчихсөн. Идэр – Юу гэж байна? Жаргал – Олон юм яриагүй. Хотоос явна гэсэн. Идэр – Хэзээ? Жаргал – Маргааш. Жаргал яваад өгөв. Байж байтал утас дуугарав. Хэдэн хоног үхсэн зүрх ахиж үхэв. Идэр – Байна Цагдаа – Идэрийнх мөн үү? Идэр – Би байна Цагдаа цол нэрээ хэлээд – Би Даваагийн хэргээр ярьж байна. Даваа хаана байгааг мэдэх үү? Идэр - . мэдэхгүй, үгүй Цагдаа – Маргааш таван цагт зургадугаар тасагт ир. 5 4 БИШ 4 С.АНУДАР Дүүргийн хэлтэст. Идэр – За. Маргааш таван цагт Маргааш нь болов. Маргааш таван цагт. – Даваа бид хоёр арваад жил найзалсан. Тэр хэзээд зүгээргүй хүн байсан. Айдас. Би юу хэлнэ ээ.Даваа баригдана. Шорон. Би юу хэлнэ ээ. Тэнгэрт тулсан төмөр багана. Бүх юм нэг ойртоно, нэг холдоно. Айдас. Гэмт хэрэгтэнд мөнгө өгч оргуулсан. Найз нь ямар хамаатай юм. Хүүхдийн бөмбөг. Би авгайдаа хайртай. Үдэшлэг. Бүжиг. Найзтайгаа хамт. Хувиргасан дүр. Лам. Анхны учрал. Би хайртай. - Нэг хүн найзаа аврахаар явна. Цагдаад мэдүүлэг өгч. Өөрийгөө золиосонд гаргаж найзаа аварна. Шар “Икарус“-аар явна. “Ёоё, хайран хөл. Ямар чихэлдээнтэй юм“ Буух буудал. Цагдаагийн газар хүртэл хоёр минут алхана. Цагдаагийн газар. Байшин, дээр нь тэнгэр. Дүрэмт хувцастай харуул. Айдас. Мэдүүлэг. Дүрэмт хувцас. Хажуу дахь мухлагт орж хоёр дэвтэр авав. Хажууд такси хүн буулгав. Таксинд сууж гэртээ харина. Айдас. Багаасаа. Төмөр төр. Би авгайдаа хайртай. 6 4 БИШ 4 С.АНУДАР Үдэшлэг. Бүжиг. Найзтайгаа хамт. Хувиргасан дүр. Лам. Анхны учрал. Би хайртай. Дөрвөн цаг. Даваа. Том айдас, том төр. Эргэлзээ. Цаанаа бүгдийг хэлнэ гэдгээ мэдсэн эргэлзээ, очоод Давааг барьж өгнө гэдгээ мэднэ. Тэр хүртэл эргэлзээ. Жаргал ирэв. Идэр – Чамайг явсны дараа над руу цагдаагийн газраас утасдсан. Өнөөдөр таван цагт ир гэсэн. Жаргал – Яахав? Идэр – Харин ээ. Очихгүй байдаг юмуу? Очихгүй байж болохгүй. Намайг олно. Давааг олно. Жаргал – Даваа амжих байх. Идэр – Харин. Хоёул дуугүй болов. Зүлэг. Хүүхэд. Хүүхэд бөмбөгөөр тоглоно. Хажуугаар нь хүмүүс явна. Ялаа. Идэрийн айдас илт харагдана. Жаргал түүнийг ажиглаж зовно. Эргэлзээ. Даваа миний найз. Хажууд нь том багана. Үгүй. Би хэлэхгүй. Идэр – Би хэлэхгүй. Мэдэхгүй гэнэ. Чамайг байцаавал чи ч гэсэн. Жаргал – Тийм. Идэр – Би очно. Тэгэхдээ хэлэхгүй. 7 4 БИШ 4 С.АНУДАР Хоёулаа бие биеэ ойлгоно. Биширнэ. Өөдрөг марш хөгжим дуугарна. Нөхөрлөл. Баатарлаг үйл хэрэг гэрэлтэнэ. Зоригт Идэр. Зоригт Жаргал. Төгсөв. Бүх юм. Харахад бүх юм. Анихад бүх юм. Дандаа. Бүх юм. Дэлгэр. Цас, давс, цагаан өнгө урагшаа газар дээгүүр. Хоёр гэрэл. Хоёулаа чийдэн. Агаарт бас цас, жоохон цас гэрэлд гэрэлтэнэ. Шөнө. Дэлгэр нэг тийшээ. Нөгөө л тийшээ явна. Дотор нь тортог. Надаа юу ч байхгүй, хэн ч, тэгээд. Бүх юмтай, бүх хүнтэй болоход ч. Дандаа. Байна гэдгийг мэдээд гутарч болохгүй. Би гутрахгүй. Энд баймаар байна. Тэгээд би амьдарна. Би өөртөө “Жаргалтай байна“гэж хэлнэ, худлаа өөртөө “Зовж байна“ гэж хэлнэ, худлаа. Бүх юм худлаа. Энд үнэн юм, худал юм үгүй. Юу ч алга. Энд бүх юм нэг юм байдаг. Юу ч бодсон, хэлсэн, бодсон хэлсэн гэдэгтээ итгэхгүй. Бодлх хэрэггүй, үнэн биш, итгэл, Ставрогин, юуны ч тухай. Зүгээр л байж бай. Тийм. Бүх юм. Дандаа. 8 4 БИШ 4 С.АНУДАР Өрөөнд сууж байгаа хүн. Идэр. Дотор нь зөөлөн айдас бялхана. Гэрэлтэй өрөө. Модон шугам чимээгүй хугарна. Ялаа шиг аяархан бяцарна. Шугамыг аажим дарахад. Аятайхан өргөсгүйгээр хугарна. Гар өвдөнө. Бүх юм гайгүй сайхан. Гайгүй сайхан. Бүх юм. Цагдаагийн газар очих цаг болов. Явна. Ойртох тусам айдас хэвээрээ, хэвээрээ цутгаад ороод ирсэн. Даваа хаана байгааг хэлнэ. Хүрээд ирлээ. Тасалгаанд орж байцаагдав. Цагдаад хараад эсэргүүцэх дур хөдлөв. “Мэдэхгүй, би юу ч мэдэхгүй“. Хэдэн үгийн дараа цагдаа “Тэгвэл тэгэхийг мэднэ биз дээ“. Идэр –Мэднэ. Цагдаа – Тэгээд бод доо. Идэр – Тэддүгээр хороолол, тэддүгээр байр, давхар, хаалга, утас . Хаврын гурван сарын сүүл үеэр Даваагийн хэрэг шүүхээр орж таслагдсан. Даваа шоронд. Идэрийг яагаа ч үгүй. Гэрч. Айдас. Төмөр багана. Цагдаа – Мэднэ биз дээ. Идэр – Тэднийд байгаа . хаяг . . Идэрийн гэр. Ханан дээрх зураг, нар сар. Хажууд 9 4 БИШ 4 С.АНУДАР ялааны баасгүй цэвэрхэн толь. Зурагт. Диван дээр авгай хүүхэд нь сууж байна. Идэр тэр хоёрыг харж баярлана. Миний зөв. Би шоронд суусан бол энэ хоёр маань яах байсан. Би тэгж авгай хүүхдээ золиосонд гаргаж эрэлхэг гавъяа байгуулах эрхгүй. Гэр бүлгүй ганцаараа байсан ч ялгаагүй. Даваа хамаагүй. Айдсыг барах аргагүй. Багаасаа. Айдас хүний мах цус. Дэлгэц. Зам. Эргэж харж байгаа хүн. Нуруу нь цагаан. Хурдан явна. Өөрөө цусаа ханах хэрэгтэй болов. Нэг огцом хөдлөөд судсаа зүсэххэрэгтэй. Мэс баруун гарт. Огцом хөдлөхөд зүүн гар хөдлөнө, баруун гар нэг жаал хөдлөөд гацна. Дахиад. Дахиад холдов. Дахиад. Гар дээр хөлс. Хутгаа зүүн гар дээрээ таиад зүснэ. Хэтэрхий аяархан. Дарна. Хэтэрхий аяархан. . Хэдэн жил. Идэр амар сайхан аж төрж байв. Эхнэр, хүүхэд, ажил төрөл. Дэлгэсэн хөшиг, ургасан жаргал. Бүх юм жаргал. Ганц л хорсол. Ганц сайн найз. Ганц найз шоронд. Ганц найзаа би барьж өгсөн. Бүх юмны бүх өнгөнд ганц хорсол. Жаргалтай уулзахад нэг л эвгүй. 10 4 БИШ 4 С.АНУДАР Хоёуланд нь. Явсан ирсэн хүн, гарт нь хүмүүс. Ганц хорсол. Айхдаа ганц сайн найзаа барьж өгсөн. Би тийм аймхай. Тэгэхдээ нэг л гэрэлтэй. Нэг л найдлага. Миний зөв. Зөв нь гэмт хэрэгтнийг илрүүлж өгсөнд биш, авгай хүүхдээ бодсондоо биш, хар амиа бодсондоо ч биш. Тэр найдлага, гэрэл. Тэр гэрэл миний зөв. Яаж ч сэтгэл зовж байлаа гэсэн сайн гэрэл туяарна. Цонхны тавцан. Цагаан рам. Рамны завсар олон ялааны сэг. Хар шороон дээр тэд нарын үлдээсэн мөр. Хөл, толгой, цээж, бүх юм нь саарал тоосонд дарагдсан. - Нэг хүн найзаа аврахаар явна. Цагдаад мэдүүлэг өгч өөрийгөө золиосонд гаргаж найзаа аврана. Шар “Икарус“-аар явна. “Ёоё, хайран хөл. Ямар чихэлдээнтэй юм“ Буух буудал. Цагдаагийн газар хүртэл хоёр минут алхана. Цагдаагийн газар. Байшин, дээр нь тэнгэр. Дүрэмт хувцастай харуул. Айдас. Мэдүүлэг. Дүрэмт хувцас. Хажуу дахь мухлагт орж хоёр дэвтэр авав. Хажууд такси хүн буулгав. Таксинд 11 4 БИШ 4 С.АНУДАР сууж гэртээ харина. Айдас. Тэгэхдээ нэг л найдлага. Бөмбөг аяархан өнхрөнө. Хүүхэд хойноос нь гүйнэ. Гурван настай эрэгтэй хүүхэд. Идэр яагаад ч юм түүнийг өрөвдөнө. Даваад өршөөл үзүүлж ялын хугацаа дуусаагүй байхад чөлөөлөхөөр болов. Идэр, Жаргал хоёр Давааг удахгүй суллагдахыг дуулаад баярлахын хамт бас зовно. Идэр – Хоёулаа яахав? Жаргал – Чи Давааг шоронд байхад нь захиа бичиж чадаагүй биз дээ? Идэр – Одоо уулзах л болно. Би уулзах ёстой. Жаргал – Тийм. Чи Давааг гарч ирэхэд нь угтаж ав. Идэр – Хоёулаа очьё. Ганцаараа хэцүү. Жаргал – Тийм. Даваагийн суллагдах өдөр. Хоёр найзын учралыг норгох ёстой шил юм хагарав. Жаргал унагаачихсан. Сандарсан харамсал. Ахиад нэгийг олов. Даваа гараад ирэв. Хавар. Гэрэлтэй шар тоос. Идэр, Жаргал хоёр Даваа руу дөхнө. Хэлэх үгээ, байх байдлаа олж ядна. 12 4 БИШ 4 С.АНУДАР Гэмшиж зовно. Нүдээрээ харна. Ялгаа алга. Даваа Идэрт – Би чамайг сайн ойлгож байна. Чамд буруу байхгүй. Чиний зөв байсан. Намайг барьж өгсөнд чинь би баярлаагүй. Тэгэхдээ чиний зөв. Би чиний оронд байсан бол яг адил. Чамд буру байхгүй. Хэн ч гэсэн . Жаргал – Тийм. Даваа – Одоо хэдүүлээ өнгөрсөн юм санаж сэтгэлээ зовоогоод яахав. Та хоёрт гомдох зүйл надад алга. Би одоо шинэ амьдрал эхлэнэ . Энэ ухаалаг сайхан үгийг сонссон Идэрийн сэтгэлд гэрэл цацарна. Найдлага биеллээ. Бүх м сайхан. Гэрэлтэй. Жаргал. Хоёр найз инээнэ. Идэр тоглоом хийсэн, доо гурвуулаа инээлдэнэ. Нар мандана. Аз жаргалын шар нар. Өнөөдрийн азжаргалын нар, дараагийн бүх өдрийн аз жаргалын нар. “Үнэнч анд нөхөртэй хүнээс гамшиг зовлон зугтаан явдаг ажээ“. Төгсөв. Бүх юм. Харахад. Дандаа. Дэлгэр. Гэрлээ –Үгүй, сонирхол алга. /Гэрлээ миний 13 4 БИШ 4 С.АНУДАР сонирхол/. Би шууд асуусан – Надтай ахиж уулзах сонирхол байна уу? Хариулт –Үгүй надаа сонирхол алга. Миний сонирхол намайг сонирхсонгүй. Сонирхолгүй бол тэр л биз. Тэд нар ер нь падгүй. Гол нь бүх юм сайхан. Юу ч болсон, тохиолдсон бүх юм сайхан байх ёстой. Чи өөрийгөө холоос харж, санаж дурсаж байгаа юм шиг. Би ингэж тэгж байна. Намайг ингэж тэгж байна, бүх юм сайхан. Чи хоёр “Би“тэй, нэг нь нэр ус байхгүй, чанар, санаа бодол байхгүй, зүгээр л “Би“, хэлбэлзсэн, цагаан өнгө, байгаадаа баярлана. Өөр юу ч байхгүй, хэрэггүй. Нөгөө нь Дэлгэр, хорин хоёр настай, сэтгэл санаатай, ийм тийм ааш зантай, махбодитой. Дэлгэр баярлана, зовно, унаж тусна. Дэлгэр яаж ч байсан нэргүй “Би“-д бүх юм сайхан. Дэлгэрийг яаж ч болно, алж хядаж, үе мөчөөр нь тасалж, одоо бүх юм сайхан. Тэгэхдээ бэлгийн эрхтнийг хаалганд хавчуулах, ил галыг суганд хоёр аравны таван сантиметрийн зайд ойртуулах юм бол, багаж хэрэгсэл ашиглавал, дээрх хоёр “Би“ алга болж, ганц шинэ 14 4 БИШ 4 С.АНУДАР “Би“ үүснэ өвчин, зөвхөн өвчин. Шинэ “Би“ хоёр хуучнаасаа биеийг л уламжилж авна, бусад бүх юм ганц юм болно, өвчин. Өөр юу л үлдэхгүй, зүгээр л өвдөнө. Одоохондоо бүх юм сайхан. Одоохондоо гэж: нас төд, сурдаг. Хаана? Пад алга. Эцэг эхтэйгээ гэртээ. Энд бүх юм байна. Буудал байна. Автобусны буудал. Таньдаг хүмүүс – Юу байна – Юу байна. Автуус ирлээ. Хэдэн хүн орж амжих гэж гүйнэ. Бүгдээрээ амжина. Гэрт хэн ч байхгүй. Гал тогоо. Гал тогооны шал. Гал тогооны шалан дээр бүх юм. Өнөөдөр азгүй өдөр – үгүй, надаа сонирхол алга. Азгүй бол, азгүй л биз. Азгүй гэдэг ойлголт, ойлголтыг хүрээлсэн, дотроо оруулсан, томоос том – Тийм – Бүх юм сайхан. Хийх юм байхгүй. Хальс, хөгжим. Эцэг эх ирэв. Тэд нар сайн хүмүүс. Надаас юм асууна. Би хэлнэ. Тэд нар надаа падгүй. Намайн хийсэнд, өсгөсөнд би баярлана. Падлий. Падтай юм – би, үйл хэрэг, миний үйл хэрэгтэй холбоотой зарим хүмүүс. Үйл хэрэг – байх, амьдрах, байж амьдарч 15 4 БИШ 4 С.АНУДАР чадах. Би чадна. Би байж л байвал өөрийнхөөрөө, уйдахгүй, сахйан. Бүх юм сайхан. Өглөө бүр, өдөр бүр. Үүл жаахан нимгэрч сарны гэрэл гучин лаагаар нэмэгдлээ. Сургуульд бас бүх юм. Энд ирэх дуртай. Сурах дуртайдаа биш, хийх юм, таньдаг хүмүүс, найз нар. “Хүнд явж болох газар байх ёстой“ /Ф.М/ Нэг газар байснаас олон газар байсан нь дээр. Стипенди буух сурагтай. Багш нар наашаа цаашаа явна. Тэд хичээл заадаг. Би Баатартай дэмий ярина. Баатарын нуруу нь цагаан болчихож, шохойтой хана. “За яахав. Бүх юм сайхан“. Цонхоор харна. УБ хотын байшингууд, дээр нь тэнгэр. УБ хотын оршин суугчид, тэднийг зөөдөг машин, хувийн болон албаны. Бусад бүх юм. Манай давхар дээр нэг сонин хүн харагдав, харагдаад наашаа ирэв. Надад нэлээн мөнгө өгөх ёстой. “Юу байна – Юу байна“ - За сайн уу. Мөнгөө өгөв. Цонхны тавцан дээр сууж байгаад баяждаг юм байж. Баатар бид хоёр хийх юмтай боллоо. Баатар Ариунаатайгаа яриад маргааш надтайуулзахаар тохиролцов. 16 4 БИШ 4 С.АНУДАР Ангидаа орьё. Хичээл. Судлал. Бүх юм сайхан. Багаасаа. Арван дөрөв хүртлээ юу ч боддоггүй байсан, зүгээр сайхан. Наймдугаар ангидаа ойлгож эхэлсэн. Энд байгаадаа, энэ хичээл дээр сууж байгаад зүгээр байгаадаа баярлана. Тэгэхэд чи “Одоо жаргалтай байна, энийг санаад ав, энэнээс илүү юм байхгүй олдохгүй“ гэж өөртөө хэлсэн. Тэрнээс хойш дандаа. Өглөө бүр, өдөр бүр. Яаж эхэлснийг санахгүй. Яг сайхныг сайн ойлгоод хичээл дээр сууж байсан. Ангийнхан гэр лүүгээ яарна. Надаа хэзээ тарах хамаагүй. Энд ч, тэнд ч. Ялгаагүй. Хажуу дахь хүүхэдтэй тоглож, бүх юм сайхныг санаж суусан. Тэрнээс хойш хэвээр. Хичээл эхэлнэ, дуусна, ирнэ, явна, амьдарна, үл амьдарна, гол нь бүх юм сайхан. Энд ч, тэнд ч. Гэр, эцэг эх. Тэд: - Чи энийг Золбаяр ахдаа аваачаад өг. –За. Тэднийх хол. Явган явна. Хавар. Гэрт нь хүн алга. Гэрлийн счётчик ширтэж тамхилж зогсоно. Одоохондоо ялаа алга. Золбаяр ах ирэв. – А ха – За – Тийм. Баяртай, Баяртай. Гадаа дулаахан, салхитай. Гэрт орой болчихсон байв. 17 4 БИШ 4 С.АНУДАР Шөнө, зүүд, хавар хааяа хар дардаг. Дарагдахгүй байх арга – гэрэл асаах. Өөр арга – айхгүй байх. Хар зүүдийг сонирхож ирэхийг нь хүлээвэл ирэхгүй. Нээрээ айхгүй, тоохгүй байвал дарагдахгүй. Дараа нь өглөө, дараа нь өдөр. Сургуульд сураад тарав. Баатар Ариунаа хоёр автобусны буудал дээр хүлээж зогсоно. – Хэзээ цуглах вэ? Сараагийнд бүтэн сайнд, зургаан цагт. Сараа Баатарын хамаатан. Царайлаг хүүхэн. Даанч нөхөр нь үхчихсэн. Би энэ тэр нь үхчихсэн хүнд дургүй. Миний суух автобус ирлээ. Баатар Ариунаа хоёр үлдэв. Баатар авгайгүй байхдаа сайн хүн байсан. Ариунаатай болсноос хойш надтай сургуулиас өөр газар бараг уулзалдаагүй. Тэгэхдээ тохитой томоотой болоогүй, х