ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠪᠢᠴᠢᠭ ᠢᠶᠠᠷ ᠡᠪᠬᠡᠵᠦ ᠪᠢᠴᠢᠬᠦ ᠶᠣᠰᠤᠨ
1 1 2 2 Б. АМАНБАЙ МОНГОЛ БИЧГЭЭР ЭВХЭЖ БИЧИХ ЁС 2010 он 3 3 ЭВХЭЖ БИЧИХ НЬ ЭРДЭМ НОМОО ДЭЭДЛЭХ СОЁЛЫН НЭГ Хүн төрөлхтөн бичиг үсэг зохион хэрэглэдэг болсныг нь аман хэлтэй болсонтой нь харьцуулбал тун хожмын үйл хэрэг ажээ. Гэтэл хүн яагаад бичиг үсэг зохион хэрэглэх шаардлагатай болсон юм бол? гэмээр гэнэн ч юм шиг хэрнээ, сонин, шуудхан хариулчихад бас ч амаргүй нэгэн асуудалтай тулгарч болох юм. Ийн бодвоос, аман хэл нь анхдагч боловч, нүүр тулж харилцахад л нэн тохиромжтой болсон агаад, тийм ч байх учиртай ажээ. Гэтэл хүн нэг л газраа, нэг л янзаараа байх гэж огтхон ч үгүй. Өөрөөр хэлбэл, амьсгаа авах төдийд хувирч, алга эргүүлэх төдийд өөрчлөгдөж байдаг орчлонд хүн аж төрдөг учраас аман хэл нь аргагүйдэн, хүч мөхөсдөхийн цагт, цаг хугацаа, орон зайн алсралд авталгүй, чөлөөтэй харилцах ямар арга чарга, ямар арга хэрэглүүр байж болох вэ? хэмээх давахад нэн бэрхшээлтэй хэрнээ давж 4 4 чадалгүй хоцрох ямар ч боломжгүй, аугаа их үйл хэргийг шийдэх зорилт хүний өмнө тулгарч ирсэн гэдгийг таамаглан төсөөлж болно. Чингээд мөнх бусын энэхүү орчлонд мэдэрч төсөөлсөн, ухаарч ойлгосон болгоноо орон зай, цаг хугаацааны алсралд түүртэлгүй, ядахдаа хожмын хойно, чадвал хойчийн хойчдоо нэвтрүүлэн өвлүүлэх мэргэн арга ухаан зарж бүтээсэн зүйл нь даруй өнөө хүн төрөлхтний хэрэглэж буй хэдэн төрлийн бичиг үсэг, түүний нэг салаа садраа-монгол бичиг ажээ. Монгол бичгээр эвхэж бичих ёсыг боловсруулж хэрэглэдэг нь эрдэм номыг эрхэмлэн дээдэлдгийн бас нэг илрэл гэж ойлгох учиртай билээ. Ер нь “эвхэх” үйлийг монгол уламжлалт сэтгэлгээний үүднээс сонирхон сонжвол сонин содон зүйлтэй учирч ч болох юм. Энэхүү “эвхэх” нь эв, эе эвлэх, эвсэх гэдэг үгстэй язгуур, гарал нэгтэй агаад утгыг нь 5 5 багцлан хураавал, саланги юмс нийлэх нэгдэх, эсвэл дэлгэмэл задгай юмыг хураах цомхотгох, цэгцлэн цэмцийлгэх (дээл чувцас эвхэх, аргамж дээс эвхэх, дээвэр туурга эвхэх зэргээс жишээлэн ажиглаж болно) санаа илэрхийлдгийг анзааралгүй өнгөрч боломгүй байдаг. Ийм санаваас, нүүдэлчин соёл иргэншилд энэхүү “эвхэх, эвлэх, эвсэх” арга ухаан ихээхэн учир холбогдолтой байхаас ч аргагүй юм. Чингээд үсгийн хэвийг янз бүрээр өөрчилсөн нь ч гэсэн үндсэн тиг нь тархиний тодорхой хэсэгт мэдрэлийн судлаар авалцан бэхэжсэн байдгийг орчин үеийн Хэлний сэтгэл судлалын ( Psycholinguistics) ухааны туршилт судалгаагаар нэгэнт тогтоосон баримтыг монгол бичгээр эвхэж бичих энэ арга ёстой зайлшгүй холбон авч үзэх учиртай хэмээн санана. Ийнхүү эвхэж бичих ёсон бол үзэж эргэцүүлэх, дүрсэлж ургуулах хоёр зүйлийн үйлдлийн солбицол дээр хэлбэр агуулгын нийлцийг нэг агшинд иж бүрнээр тусгаж, 6 6 улмаар тухайн үсгийн тэмдэг нь үндэстний соёлын зүйлийн тэмдэг, сэтгэхүй сэтгэлгээний өвөрмөц онцлогийнх нь тэмдэг болж байгааг мэдрүүлдгээрээ сэтгэхүйн бүтээлч үйлийн үүтгэлтэй байдгийг “Монгол бичгээр эвхэж бичих ёсон” номоос үзэж болно. “Хүний сэтгэхүйн олон төрлийн нэг нь хэлээр үүтгэн цогцлоох хэв маяг байдаг” хэмээн хэлшинжлэлч Б.А. Серебренников онцолсны нэг гэрч нь миний журмын шавь Б.Аманбай, Л. Ихзаяа нарын эмхлэн эвлүүлж, зохион боловсруулсан энэ гарын авлага мөн бөгөөд аман хэлээрээ үүтгэсэн сэтгэхүйн үр дүнг үсгээр тэмдэглэж, дүрсэнд оноосон дам дам хийсвэрлэлээр бүтдэг бичлэгийн энэ арга ухааныг тодорхой жишээгээр үлгэрлэн үзүүлсэн нь сонирхолтой, хэрэгтэй нь эргэлзээгүй бөгөөд энэ арга ухааныг хэн ч сурч эзэмших, бас бүтээлчээр дэгжээн дэлгэрүүлэх бүрэн боломжтой юм. 7 7 Цахим төхөөрөмжийн өнөө хүрсэн гайхамшигт боломжийг ашиглаж, монгол бичгээр ийнхүү эвхэж бичих зүйлийн төрөл, зохиомж донжийг улам бүр хялбар төсөр хэрнээ ,гүн гүнзгий утга агуулгатай болгосоор байвал монголынхоо утга соёлыг дээдэлдэг үндэстний ухамсар нь бадран сацрах зохистой болохыг ерөөн толилуулъя. Ж. Баянсан / Монгол Улсын Их Сургуулийн профессор / 8 8 Удиртгал Монголчуудын хэрэглэж ирсэн олон зүйлийн бичиг үсгийн дурсгалыг үзвэл бичих журмын хувьд хичээнгүй бичиг, таталган бичиг, эвхмэл бичиг, уран бичиг гэсэн ялгавартай байна. Хичээнгүй хэлбэрээр өргөх бичиг, албан бичиг зэрэг үнэ хүндтэй зүйлийг бичдэг, таталган бичгээр яаруу сандруу тэмдэглэл хийх, эх зохиох, хувийн тэмдэглэл хөтлөх, ноорог зэрэг албан бус зүйлийг бичиж тэмдэглэдэг, эвхмэл хэлбэрийг нь тамга тэмдэг, номын тэмдэг буюу тийз, гоёл чимэглэлийн зүйлд хэрэглэдэг, уран бичиг бол голдуу зураач урчууд, бийрээр бичдэг, уран санаа, хурд, гарын ур, хөдөлгөөн шаардсан хэлбэр юм. Алдартай бичгийн хүмүүс, бичээч нар эдгээр хэлбэрүүдээс таталган бичгийг төдий л ойшоодоггүй байжээ. Бичгийн хүмүүсийн дунд “Сайн бичээчийн гурван чаддаггүй зүйл” гэсэн хэллэг ихэд дэлгэрсэн байжээ. 9 9 Энэ нь сайн бичээч нарын дагаж мөрдөх ёс журам нь болж байжээ. Тэр гурван чадахгүй зүйл гэдэг нь : нэгд, ацаг шүдгүй бичиж чаддаггүй, хоёрт, буруу бичиж чаддаггүй, гуравт, удаан бичиж чаддаггүй гэсэн гурван зүйл ажээ. Монгол бичгээр гоёмсог хэлбэрээр эвхэж бичдэг ёс эртнээс уламжлан ирсэн онцлогтой. Тамга тэмдэг, тийз, барилгын чимэг, хаяг гэх мэт гоё сайхан байдалтай юм, мөн хос уянга зэрэг ёслол чимэгийн үзэмжит зүйлд хэрэглэдэг байжээ. Европын улс орнуудад экслибрис гэж нэрлэдэг номын тэмдэг нь монголчуудын дунд их арвин хэрэглэгддэг зүйл байсан бөгөөд номын сантай хүмүүс ном судартаа өөрийн нэрийг эвхмэл хэлбэрээр бичиж тэмдэг болгон дардаг уламжлалтай байжээ. Үсэг эвхэхдээ гоё сайхныг гол болгодог тул цаад хэрэглэх зүйлийн хээ байдалд тохируулан дөрвөлжин , дугуй, зууван, олон талт гэх мэт маш олон янзын 10 10 байдлаар эвхдэг байна. Зарим эвхмэл үсэг нь тус тус нэртэй байжээ. Цаасан дээр зурах, модон бараар хэвлэх, торгомсог эд дээр таван өнгийн утсаар хатгамаллах, чулуунд сийлэх, шавар хэвээр ваар тоосгонд хэвлэн товойлгох зэрэг маш олон зүйлээр янзлан чимэглэдэг байсан нь эртний соёлт улсын бичиг үсгийн боловсролтон хүн авьяас ухаанаа гаргаж байсан сонин сайхан дурсгалтай зүйл байсан бөгөөд хивс зэрэг нэхмэл зүйлд монгол үсгээр эвхэн нэхсэн өлзийтэй бэлгэтэй сайхан үгээр чимэглэсэн нь холоос харахад гоё хээ угалз, сайн ажаад үзэхэд монгол үсгээр бичсэн үг үсэг байдаг. Эвхмэл үсэгт үсгийн журам зурлагын хэмжээ байдлыг сайхан зохицуулах ёстой байдаг юм. Тэр хэмжээ байдлыг мэдээд авбал ямар ч үсгийг аятайхан зохицуулж эвхэхэд гоё угалз шиг чимэгтэй болдог бөгөөд эвхэх аргыг нь мэдвэл үзэмжийн хувьд хүний уран чадал л мэдэх хэрэг. 11 11 Үсэг эвхэх арга барил Эвхмэл бичгийн хэв маяг дараах хоёр зүйлийн гол ялгаа байна. Үүнд: Дөрвөлжлөн эвхэх Угалзлан эвхэх Дөрвөлжлөн эвхсэн бичгийг гол төлөв албаны тамга, гарын тийз, номын тэмдэг зэрэг бичиг хэргийн зүйлд хэрэглэдэг байжээ. Угалзлан эвхсэн хэлбэрийг албаны болон бичиг хэргийн зүйлд төдий л их хэрэглэдэггүй, голдуу гоёл чимэглэлийн зүйлд хэрэглэдэг байжээ. Дөрвөлжлөн эвхэхдээ нарийн баримталдаг хоёр зарчим бий. Энэ нь хэм тэгшийн зарчим, тэнцүү харьцааны зарчим юм. Энэ хоёр зарчмын тухай хойно жишээтэй нь дэлгэрэнгүй өгүүлэх болно. Үсэг эвхэхдээ тэгш сайхан хэмжээгий нь эвдэхгүй болгох гэж илүү дутуу гарах юмгүй болгохыг хичээдэг. Үүнд: ацаг шүдний, гэдэс, шилбэ зэрэг зурлага бүрийн хоорондох зай нэг хэмжээтэй, гэдэсний дундах босоо зай нь бусад зурлага бүрийн хоорондох зайтай нэг хэмжээтэй байх ёстой. Монгол бичиг дээрээс доош чиглүүлэн бичдэг тул хоёроос дээш үгийг зэрэгцүүлэн бичихдээ урт богино болгон сондгойруулахгүй, уртын хэмжээг адил болгохын үүднээс дээрээс доош хэдэн шугам эзлэхий нь тоолон тохируулдаг байна. 12 12 ЗЗЗЗЗЗЗЗ ЗЗЗЗЗЗЗЗ ЗЗЗ нь ганц нэг шугамаар илүү дутуу болж сондгойрох байдалтай болбол тэр дутуу шугамыг нь гүйцээн эвхэх арга сүвэгчилдэг ажээ. Өргөн нарийн байдлыг хөндлөн шугамаар бодож тохируулахдаа хөндлөн тийшээ хэмжээг уг үзэмжийн байдалд тохируулахаас биш төдий өдий шугам гэж тоолон хэмжих явдалгүй. Эвхмэл үсэгт монгол үсгийн голын холбох зураасыг /нурууг/ дээд доод үсгийн байдалд нийцүүлэн зурах тул, тэр голын холбох зураас нь заавал шулуун шугамын дагуу байхгүй ч байж болно. Бас нэг анхаарах зүйл бол “л”, “м” үсгийн эвэр, гэзгийг бичихдээ заавал “л”, “З”-ЗЗЗ ЗЗЗЗЗЗ ЗЗЗЗ ЗЗЗЗЗ холбох зураасны дундаас нь бичдэг журамтай. Хос уянга гэж нэрлэдэг гэр байшинд чимэг болгон өлгөдөг бэлгэтэй үгсийн чимэг зэрэгт зураач, бичээч, хатгамалч хүний уран санаагаар элдэв янзын маяг оруулан эвхдэг зүйл байсан нь хүн хүний уран чадлаас х а м а а р д а г б а й ж э э . 13 13 Монгол бичгийн эвхмэл үсгийн цагаан толгой Нэг: Эгшиг үсэг 14 14 Хоёр: Гийгүүлэгч 15 15 16 16 17 17 Гурав: Галиг үсэг 18 18 Дөрөв: Үсэг холбож үг бичих аргачлал Голын холбох шугамыг (нурууг) дээд доод үсгийн залгаасанд хэрхэн тохируулахыг жишээлэн үзүүлбэл: 19 19 “Га” үсгийн хоёр цэгийг үгийн эхэн, дунд, адагт оруулах байдлыг үзүүлбэл: 20 20 “ЗЗ”, “ЗЗ” ЗЗЗЗЗЗ ЗЗЗЗ, гэзгийг үгийн эхэн дунд гаргах байдал: 21 21 Хоёроос дээш үгийг зэрэгцүүлэн бичихдээ илүү дутуу болсныг тохируулсан байдал. Үүнд “Улс, ард” гэсэн хоёр үгийг илүү дутуу гарсан зүйлгүй яг таарч байхад, “Монгол, улс” гэсэн хоёр үгийг бичихэд “Монгол” гэдэг үг нь “Улс” гэдэг үгнээс урт болж байгааг тохируулсан байна. Дөрвөлжлөн эвхэхдээ хэм тэгшийн зарчим, харьцааны зарчмыг нарийн баримталдаг тухай дээр цухас дурдсан билээ. Энэ хоёр зарчмын тухай тайлбарлая. Хэм тэгшийн зарчим гэдэг нь гол төлөв тамга тэмдгийн эвхмэл бичигт элбэг тохиолдох бөгөөд уг бичих зүйлээ ам дөрвөлжин зайд яг тааруулан эвхэж бичдэг ёстой юм. Уг зүйлээ үзэхэд гоо сайхан болгож, илүү дутуу гарсан сондгой шугам зураасгүй, их зайгүй хэм тэгш бичих шаардлагатай аж. 22 22 Тухайлбал ганц үгийг бичихдээ үеэр нь хувааж хоёр эгнээ болгохоос гадна ам дөрвөлжин зайд тааруулан өргөөш нь сунгаж бичиж болно. Мөн ингэж ам дөрвөлжин зайд тааруулан бичихдээ эгнээ бүрт байгаа зураасны тоог сондгойруулж болохгүйг анхаарах хэрэгтэй. Эдгээрийг хэрхэн тохируулан бичсэн байдлыг дээрх дөрвөн үгийг бичсэнээс харж болно. Хэм тэгшийн зарчмыг баримтлан зураасны тоо, зайг тааруулахад монгол бичгийн гэдэс, сүүл, орхиц, цэг, тэмдэг чухал үүрэгтэй байдаг. Эгнээ бүрийн зураасны тоог тааруулахад гэдэс, сүүл, орхицыг хэдэн ч удаа нугалан сунгаж болох боловч тухайн зурлагын ерөнхий дүрс, хэлбэрийг алдагдуулж болохгүй. Дээрх жишээнд байгаа “Улс” гэдэг үгийн гэдсийг сунган бичиж тааруулсан байна. Энэ бүхэн бол зай хэмжээг тэнцүүлэх шаардлагатай зүйлд л гол төлөв хэрэглэгддэг. Эвхмэл бичгээр ерийн цувуулан бичихэд заавал ингэж сунгаад байх шаардлага байхгүй. Тэнцүү харьцааны зарчим бол дөрвөлжлөн эвхсэн бичигт зайлшгүй байх ёстой зүйл юм. Энэхүү зарчим нь нэг үгийн дотор зураас бүрийн хоорондын зай хэмжээний тэнцүү хэмнэлийг буй болгохыг хэлж байгаа хэрэг юм. Энэ тухайн бичсэн зүйлийн үзэмж, харьцаагий нь төгөлдөржүүлдэг ажээ. 23 23 Угалзлан эвхсэн бичгээр бэлгэ дэмбэрэлтэй ерөөлийн сайхан үг бичиж, бэлэг дурсгал болгох, гэр орноо чимэх зэргээр хэрэглэдэг уламжлал их байжээ. “Монгол” гэдэг үгийг мөн монголчуудын дунд ихэд дэлгэрсэн “Өлзий хийгээд хутаг нь сүмбэр уул мэт батдах болтугай. Нас ба буян нь сүүн далай мэт арвидах болтугай” гэсэн хос уянгыг угалзлан эвхсэн байдал. 24 24 Монголчууд эвхмэл үсгээр бичсэн зүйлийг ном бичигт хэрэглэхээс гадна сүм хийд, номын гэр, орон байшиндаа чимэг болгодог байжээ. Үүний нэг жишээ нь есөн эрдэнийн тоогоор бэлгэ дэмбэрэл болгож есөн үгээр зохиосон эвхмэл бичиг бүхий хивс, аравч зэргийг дурдаж болно. Уг хивсэн дээрх эвхмэл бичгийг үзүүлбэл: 25 25 Монгол бичгээр эвхэж бичихдээ хэчнээн янзын хэлбэр дүрс гарган эвхэж бичиж болдог. Жишээлбэл “монгол” гэдэг үгийг олон янзаар эвхэж болохоос заримыг нь үзүүлбэл: 26 26 27 27 28 28 29 29 30 30 31 31 32 32 33 33 34 34 Энэ мэтээр ямар ч үгийг хэдэн янзаар ч эвхэж болох ажээ. Ингэхдээ ижил дүрсээр, өөр өөр хэлбэрээр эвхэж болохыг дээрх жишээнээс харж болохоор байна. Мөн зарим үг хэллэгийг тухайн үгийн утгын дагуу зураг болгон бичдэг ч байжээ. Жишээлбэл морь гэдэг үгийг бичихдээ морины, могой гэвэл могойн, тахиа гэвэл тахины, мод гэвэл урагж буй модны дүрсээр бичдэг. Үүнээс гадна ийм маягаар эвхэж бичсэнийг компьютерийн зургийн программд оруулан олон янзын дүрс хэлбэртэй болгох боломжтой юм. Өөрийн нэрийг ийнхүү эвхэж бичсэнээ компьютерийн программаар өөрчлөн хувиргаснаа үзүүллээ. Энд хос хосоороо байгаа үгийн дээд талд байгаа нь гараар эвхэж бичсэн байдал, доод талд байгаа нь гараар эвхсэнийг компьютерийн программд оруулан хэлбэр дүрсийг хувирган өөрчилсөн байдал болно. Ийм маягаар бичсэнээ өөрийн хувийн тийз, номын тэмдэг болгон ашиглахад тохиромжтой байдаг. 35 35 36 36 37 37 38 38 39 39 40 40 Хавсралт Нэг: Эвхмэлээр бичсэн үгсийн жишээнүүд 41 41 42 42 43 43 44 44 45 45 Хоёр: Эвхмэлээр бичсэн эхийн жишээ: 46 46 47 47 48 48 Гурав: Уран бичлэг. (Энэ хэсэгт монголын нэрт уран бичээч нарын бүтээлээс оруулсан 49 49 50 50 51 51 52 52 53 53 54 54 55 55 56 56 57 57 58 58 59 59 60 60 61 61 62 62 63 63 64 64 65 65 66 66 67 67 68 68 69 69 70 70 71 71 72 72 Дөрөв: Дүрс оруулан бичсэн үгсийн жишээ “Монгол бичиг» гэдэг үгийг гэр хэлбэрээр бичжээ 73 73 74 74 “Чоно” гэсэн үгийг бичсэн байдал. Энд “чоно” гэсэн үг 4 оржээ. “Бичин” гэсэн үгийг бичсэн байдал. 75 75 “Бамбарууш” гэдэг үгийг бичсэн байдал. “Гавар” гэсэн үгийг бичсэн байдал. Энд 76 76 Ашигласан ном: 1. Б. Ринчен «Монгол бичгийн хэлний зүй» Улаанбаатар 1966 он 2. Ц. Шагдарсүрэн «Монголчуудын утга соёлын товчоон» Улаанбаатар 1991 он 3. Чойжилсүрэн «Монгол бичгийн сурах бичиг» 77 77 Гарчиг 1. Удиртгал1-3 2. Үсэг эвхэх арга барил.4-5 3. Монгол бичгийн эвхмэл үсгийн цагаан толгой.6-10 4. Үсэг холбож үг бичих аргачлал.11-32 5. Хавсралт33-68 6. Ном зүй 69