ᠲᠡᠭᠡᠬᠦ ᠳᠡᠭᠡᠨ ᠬᠠᠳᠤᠯᠠᠩ 《ᠳᠥᠷᠪᠡ ᠪᠢᠰᠢ ᠳᠥᠷᠪᠡ》 ᠰ᠊᠂ ᠠᠨᠤᠳᠠᠷᠢ .pdf
 94 4 БИШ 4 С.АНУДАР ТЭГЭХДЭЭ ХАДЛАН “Рекламны плакат Последней весны“. Шинэ амьдрал үхэлд хайртай, хоног болгон шинэ. Өдөр болгон шинэ амьдрал. Энэ хана, санаа хамаагүй, шинэ юм – хайртай бүх юм ялгадас болохыг харсан, халцарсан. Хүнд хайр байх ёстой. Хүн болгонд. Санасан юм хэлэгддэггүй. - Үхлээ оршуулчихаад хүрээд ир. Бид чамайг ална. Би шархдахгүй. Айдас байхад айдаг, гараад явахад. Эвдэрсэн арьс тулсан. –Тийм –Үгүй. Хүнд юу ч байдаггүй хэлэх юм олдохгүй. Тэндээс гараад явж байсан. Тэгээд. Өөрөө үхнэ гэдгээ дандаа санадаг. Тэгэхэд. Би амьдармаар байсан. Хэдэн жил. Олон юм. Амь дарсан, сайхан байсан. Болоо. Тэгээд тэгэхдээ. Тэгээд надад энд таалагдаж байсан. Би, Сараа.Янз янз. Тэгээд хайр. Сараа – Явсан уу? Нэргүй – Мэдэхгүй. Сараа – Сайн ном байгаа биз? Нэргүй – Тийм . 95 4 БИШ 4 С.АНУДАР Юм Энэ. Зөвхөн тэр. Хиймэл газар. Дандаа юм хийж байсан, хүн шиг, төрөхөөсөө, дандаа. Хүссэн хүслээ олох. Олим. Эрх чөлөө. Емес. Энд цэлмэг нар. Худалдаа, наймаа, худал. Мөч болгон наймаа чи өөрийгөө амьдралд худалддаг, шар төгрөгөөр. Боллоо. Би зарагдаж дууссан. 26-аан жил. Боллоо. Хамгийн хайртай, яс юмаа үнэр оруулж хямдхан өгдөг. “Аваач“ гэж. Сараа – Би үхэхгүй. Тэнгэр үхэхийнхээ өмнө бүгдийг санаад, чамайг мартвал чи баярхана. Нэргүй – Тэнгэртэй тэнгэргүй бороо. Мэндэлж байсан. “Юу байна“. Эелдэг. Тэр нь зүгээр. Санах. Хэн ч байгаагүй. “Юм-Үхэл“ гэж гэж хэлэх юм байхгүй. Үг биш. Зөвхөн тэр. Энд хамгийн найдвартай юм-найдвар. Сайн үг. Сарааг харна. Дандаа хайр хүсдэг. Тэгээд алдана гэж айдаг, эсвэл уйддаг. Юунаас ч айхгүй, уйдахгүй, хүн бүр. Энд байхгүйг хүсэх, хэрэггүй юмыг. Эндхийн биш. 96 4 БИШ 4 С.АНУДАР Уртаа, тайрсан калибр. Сайн бууд. Өрөвдөх. За өрөвдөөтөх. Өрөвдсөн харааг зүсэх. Сайн бууд. Би, та нар-энэ илүү. Кумисай – Нэг хүн үгүй болсон бол, олуулаа бүгдээрээ, тэр амьдрал. Би – Наадах чинь. Кумисай – Ус төмөрнөөс зэвүүн. Би – Бүх юм сайн. Санаад хэрэггүй. Кумисай – “Адик как случай клинической некрофилий“ Байх. Тэнгэрийн хаяан дээр, тэрний цасан өнгөөр ширгэх. Очиход эсвэл юм, эсвэл очихгүй. Өмөр, өлим – айдас. Ахйгүй болохоос айх. Амьдармаар байхад ал. Дөрөвдүгээр сар, түлсэн зүүд. Шөнө, өглөө. Уумаар юм – ус. Бөөлжмөөр. Хамгийн амтат. Нэргүй – Наашаа хар даа. Сараа – Юу? Нэргүй – Тэр “Адик как случай клинической некрофилий“ гэдэг чинь ном юмуу? Сараа – Тийм. Нэргүй – Ном зохиогчийн сэтгэлийн хүүр. 97 4 БИШ 4 С.АНУДАР Ор, хөгжим, сая хэхрсэнээ дурсана. Тэгээд. Би – Нэг л сонин байх ёстой. Биш юм шиг. Сараа – Тийм. Шил, цонх. Шаравтар ягаан цас. Тэнгэр доор нь цас. -Мэдээж өвөл биш. -Үхэл текст биш. -Цас орохоо болиод цагаан агаар. Хар тэнгэрт чоно, хоёр хэрээ. Ээ биш. Тэднийг дандаа алдаг. Хайраар, төмөр, төгрөгөөр, үхлээр. Чамайг алж байгаа юмыг хутгал, чи амьдрах ёстой. Нэргүй – Сараа чи Сараа биш. Сараа – Тэнд хоёр шулуун байдаг. Нэг нь. Сараа – Би сар биш. Хааяа уудаг. Уухдаа яагаад дандаа уудаггүйгээ ойлгодоггүй. Маргааш болно, үгүй. Түгшүүр, яс жаргал. Бүх юм “тийм“ гэж байхад, өөрөө “тийм“ гэж байхад “үгүй“ гэх. Жог. Хамгийн зоригтой, хамгийн хайрыг энд алдаг нь үнэн. Эхлээд шавар болгодог. Эрэлхэг байвал эхлээд ялгадас 98 4 БИШ 4 С.АНУДАР болгоно. Амтыг чинь мэдүүлнэ, ялагдлын амт. Дараа нь алдаг. Хэдий чинээ зоригтой шударга байна төдий чинээ өмхий. Тэгээд өөрийгөө орхихгүй бай, ясаа сана. Тэгээд. Тэр үхэхгүй. Үхэх аргагүй. Зоригтой хүн байдаггүй. Хүн хаяа зориг шиг болдог, хүн хаяа үхэл шиг байдаг. Тэгэхэд чи зориг байсан, чи хэзээ ч зоригтой хүн байгаагүй. Чамтай тохиолдоод, тэгээд хэвээрээ үлдсэн бол, урваагүй бол тэр чинь биш. Чи гуйх болно хэрэггүй, битгий. Ялалт. Муу үед сайхан зүүд – хамгийн хар зүүд. Чамтай тохиолдоогүй дурсамж,чиний. Хоолой байхгүй, газаргүй газар. Хад. Хар. Уртаа ялна гэж итгэж байсан. Ялна. Тэгээд. Тэгээд ялагдсан. Инээ. Жинхэнэ ялагдал жинхэнэ инээд. Баярлах юм алга. Тэгээд ялах зам заасан бол чи өөрийнхөөрөө явна. Тэгээд ялагдал, тэгээд харамсах юм алга. Яв миний хөгшин, ялагд миний хөгшин. Сайн инээ. -Надад намайг өг. -Май. 99 4 БИШ 4 С.АНУДАР -Энэ чинь. -Мөншт. -Би мэднэ. Хүмүүс – хонц. Хонц хонцоо үздэггүй хонуулсан айл хоюулангий нь. Айл – амьдрал. Бидний эх орон – үхэл. Амьдрал харийн газар. Эх орноо санана, дурсах, үлдэх. Крэйтор чи байсан бол сонирхолтой, чи чулуу шорооноос илүү, чамаар алуулах. Хүмүүс хаяа айдаг. Болсон юмыг болгох, энд байгаад, Сараатай. Хад руу явах. Сар, нар, энэ газрыг байгаагаар нь, зураг болтол нь зураад, зурагнаас чинь өөр сар, газар үгүй. Тэгээд урах, ураад хоосон зай, тэр мэдрэгддэг. Хүн байдаггүй. Дандаа үхчихсэн. -Чи юу болмоор байна? -Би асуухгүй. Бууж өгөх. Нэргүй бууж өгсөн. Энэ байна. Буултаар юм олох хүсэл, нэгдэх, юу ч олдохгүй, чамайг гаргаад хаячихсан, чиний хамгийн айдаг 100 4 БИШ 4 С.АНУДАР юм чамайг энд олно. Маргааш. Хад, өглөө. Сараатай уулзая. Одоо гэртээ байх ёстой, байгаа. Уртаа хаалгаа тайлав. “Сараа ирээгүй“. Гэртээ очихгүй. Орцны шат. Тамхи. Холдсон чөлөө, надега, хайрсан. Дэ-аагий ирнэ, юм ярина тэгэхдээ тамхилна. Дарах ёстой. Амь. Олон юм. Чимээгүй инээд. Өдрүүд байсан. Өнгөрсөн амьдралд сар шүтэгч. Гал, хол харанхуй уул. Сар /14, 15, 16, 17/. Нэргүй, тэгээд Ай.Ногоон биш тал. Тэгээд Нэргүйгийн Сар. Хэдэн үүл. Чи дагуул. Шороо. Энд суух. Амьдарцгаа, үргэлж-лээд. Байгаагаараа.Энэ биш мөн. Амандаа дуугай бай. Цагаа. Харсан, тулсан, цаашаагаа, цаашаа, сүүлийн хүсэл. Өглөөний үүр. Дөрвөн сар. Намхан уул хад. Үгээр нэмэргүй, амьдрал үхлээр нэмэргүй. Хайрсан гэрэл. Өглөө өөдрөг, хайр. Тийм. Сайн байсан. 101 4 БИШ 4 С.АНУДАР ТӨГСӨВ.