11. ᠲᠡᠮᠳᠡᠭᠯᠡᠯ ᠤᠨ ᠳᠡᠪᠲᠡᠷ 《ᠵᠠᠭᠪᠤᠷ ᠡᠮᠦᠰᠦᠭᠴᠢ ᠪᠦᠰᠡᠭᠦᠢ》 [ᠠ᠊᠂ ᠠᠯᠲᠠᠨᠵᠤᠯᠠ] (ᠺᠢᠷᠢᠯ) .pdf
Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 289 Тэмдэглэлийн дэвтэр Их, дээд сургуулиудын нэгдүгээр улирлын амралт дуусч хичээл эхлэв. Уянгаа байхгүй хот цаанаа л нэг өнгө жавхаагүй уйтгартай санагдана. Хоёрдугаар улирлын эхээр нийт их, дээд сургуулиудын дунд урлагийн үзлэг зохиогддог уламжлалтай юм. Хонгор сургуулийнхаа оюутны зөвлөлийн даргын хувьд үүнийг сайн зохион байгуулж, оюутнуудынхаа төлөөллийг оролцуулах үүрэгтэй аж. Иймээс бусад оюутаны зөвлөлийн гишүүдтэйгээ ямар хөтөлбөрөөр оролцох, хэн хэнийг үүндээ сонгохыг ярилцаж байв. Нэгэнт урдаа барьдаг хуучин туршлагатай оюутнуудаас гадна шинээр элсэн орсон оюутнуудаас сонголтоо хийхээр бичиг хэргийн газраасаа шинэ оюутнуудын сурагчийн хувийн хэргийг авчирч уншиж танилцаж байв. Хонгор бүр хэрэг болгож, уул уурхайн нэгдүгээр ангийн оюутнуудын хувийн хэрэгтэй өөрөө биечлэн танилцаж Мөөгийгийн тухай ихийг мэдэхийг хүсчээ. Тэрээр “Чүлтэм Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 290 овогтой Мөнхбат. Ам бүл 5. Аав, ээж, хоёр дүүгийнхээ хамт амьдардаг. Гэр бүлийн анхаарал халамж сайн. Муу зуршилгүй. Сагсан бөмбөг тоглох дуртай. Хөөмийдөх авьяастай. Сургуулийн математикийн олимпиадын аваргаар удаа дараа, дүүргийн аваргаар нэг удаа шалгарч, улсад гуравдугаар байр эзэлж байсан” гэж уншингуутаа урлагийн үзлэгт оролцуулахаар сонгож байгаа оюутнуудын нэрсийн жагсаалтад шууд тэмдэглэж авав. Хонгор Мөөгийтэй танилцаж, Уянгаа түүний юунд нь болж хайрлаад байгааг мэдэхийг хүснэ. Ингээд сонгож авсан оюутнуудтайгаа хичээлийн дараа уулзахаар зар тараав. Хонгорын хувьд бол юун урлагийн үзлэг манатай. Мөөгийг л үнэндээ сонирхож байлаа. Хичээл ч дуусч оюутнууд хаа очиж идэвхитэй цугларав. Хонгор тэдэнд урлагийн үзлэгийн талаар тайлбарлаад бүгдийг хооронд нь албан ёсоор танилцуулж, дараа нь хөтөлбөрийнхөө талаар дахин сайтар ярилцаж бага зэрэг нэмэлт хийж засварлаад, маргаашнаас эхлэн бэлдэхээр болж тарав. Мэдээж Хонгор ч Мөөгийг анаж байгаад гарахад нь зэрэгцэж очоод Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 291 - Чи хаашаа явах вэ? гэж асуулаа. - Гэр лүүгээ - Гэр чинь хаана байдаг юм бэ? - Чингэлтэйд - Дөхөөд буучих. Би машинтай яваа - Тэгье гээд тэр хоёр Хонгорын машинд суугаад хөдөлцгөөв. Явах зуураа - Чиний хөөмийдөх чинь гайхалтай байсан шүү гэж магтахад - Хүнд таалагдсан бол яамай даа. Ойрдоо ер бэлтгэл хийгээгүй болохоор айж л байлаа гэж өнөөх нь хээв нэг хариулав. - Хичээл ямар байна? - Нэгдүгээр курст ч яах вэ. Ерөнхий эрдмийн хичээл голлодог болохоор одоохондоо гайгүй л байна гэж ярилцаж байтал Мөөгийгийн утас дуугарав. - Байна уу? Янжмаа эгч үү? Таны бие сайн уу? Ойрын хоёр, гурав хоног би завгүйдээд ер очиж чадсангүй. Өнөөдөр таныг би гэртээ аваачиж нетээр Уянгаатай яриулна гээд амалчихсан. Та ажлаасаа эрт ирээрэй. Уянгаа удахгүй Франц руу зураг авалтанд явна гэсэн. Тиймээс явахаасаа өмнө таныг хармаар байна гээд байгаа юм. За, орой болтол баяртай гэж ярилцаад дуусав. Хонгор юу ч мэдэхгүй царайлан - Уянгаа гэдэг чинь чиний найз охин уу? гэвэл Мөөгий санаа алдангаа - Тийм ээ, саяхнаас л бид хоёр үерхэж эхэлсэн юм. Гэтэл Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 292 дөнгөж л бүх зүйл сайхан болж эхлэнгүүт л тэр маань гадаадад ажиллах болоод явчихсан. Их ч санаж байна шүү. Харин чи найз охинтой юу? - Би чинь эхнэртэй хүн шүү дээ - Сайхан юмаа. Хайртай хүнээ хажуудаа үргэлж байлгаад л. За, Хонгороо би энд буучихъя. Баяртай гээд машинаас буув. Түүнийг буусны хойно Хонгор “Аятайхан залуу байна шүү. Уянгаа ч өдөр бүр холбогддог бололтой. Хамгийн гол нь намайг бүрмөсөн мартчихсан эсэхийг л баттай мэдэх юмсан” гэж бодно. Маргааш нь ч гэсэн урлагийн үзлэгт бэлдэж, давтацгаагаад нилээд орой болсоны дараа тарцгаалаа. Хонгор ч Мөөгийтэй дотносохоор шийдэж, энэ удаа орой болсныг далимдуулан гэрт нь хүргэж өгөнгөө - За, яасан? Өчигдөр Уянгаатайгаа нетээр ярив уу? гэж асуулаа. - Тэгэлгүй яах вэ? Би түүнтэйгээ ярих гэж өглөө болонгуут “Орой хурдан болоосой” гэж боддог юм. Уг нь бид хоёр чинь бүхэл бүтэн арван нэгэн жил нэг ангид хамт суралцсан юм шүү дээ. Бага ангид ч бол яахав, хөвгүүд, охидоороо ялгарч бие биенийгээ шоглоод л, харин дунд ангиас хөвгүүд Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 293 охидуудыг битүүхэндээ шохоорхоод л инээдтэй байж дээ. Уянгаа маань мэдээж манай ангийн байтугай сургуулийн хамгийн хөөрхөн охин байсан. Хэдий тийм ч хөвгүүд ер халдаж чаддаггүй байсан юм. Яагаад гэвэл хөвгүүдээс хамаагүй илүү өндөр нуруутай байв. Ингэж загвар өмсөгч болох гээд л өсгөлүүн байж л дээ. Би ч битүүхэндээ шохоорховч түүнээсээ нилээд намхан. Тэр ч намайг шохоорхоно. Хоёулаа заримдаа харц мөргөлдөөд л сайхан байж дээ. Би Уянгаагийнхаа юунд дуртай, юунд дургүй, уурлахаараа яадаг, уур нь хир удаан үргэлжилдэгийг гээд бүгдийг сайн мэднэ. Уянгаа ч мөн адил минийхийг мэднэ. Бид хоёр ч бие биенийгээ мэдэхийн дээдээр мэднэ л дээ. Жишээ нь. Уянгаа цэнхэр өнгөнд дуртай. Хэрвээ тэр маань цэнхэр өнгийн хувцас өмсвөл тэр их чухал уулзалт гэсэн үг гэхэд нь Хонгор “Нээрээ, Уянгаа анх надтай кинотеатрт уулзахдаа цэнхэр өнгийн даашинз, туфль өмссөн байсан шүү дээ” гэж санаад - Та хоёр ч бие биенийгээ сайн мэддэг юм байнаа гэж хэллээ. - Тийм ээ. Хавар хичээл тарахад өдөр бүр түүнийгээ сургууль дээрээ харахгүй нь гэж Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 294 бодохоос нэг л гунигтай болдог байсныг яана. Уг нь манай хоёрынх ч ойрхон л доо. Гэлээ ч түүнийг харна гэж найдалтгүй. Яагаад гэвэл Уянгаа номонд их дуртай болохоороо гэртээ ном уншаад гадуур ч гарахгүй шүү дээ. Сүүлдээ тэр маань шүлэг зохиох дуртай болж түүнийгээ оролдоод царайгаа ч харуулдаггүй болсон. Харин намар болохоор би ч баярлана гэж жигтэйхэн. Ингээд миний жаргалын ертөнц нээгдэж өглөө бүр бөөн баяр баясгалантай хүн хичээлдээ явна шүү дээ. Дараа нь төгсөлтийн үдэшлэг, мөн амралтан дээр ч гэсэн би хэд хэдэн удаа сэтгэлээ илчлэх гэсэн боловч чадаагүй юм. Учир нь Уянгаа “Би зорилгодоо хүрэхээс нааш хүнтэй үерхэх ч үгүй, суух ч үгүй” гэж ярьдаг байлаа. Тиймээс түүнд хайртайгаа хэлвэл “Үгүй” гэж хэлнэ дээ гэж айдаг байв. Харин дараа нь “Би чамд хайртай” гэдэг үгээ эрт хэлэхгүй яав аа гэж харамссан шүү гэхэд нь Хонгорын зүрх булгилан цохилов. - Та хоёрт дурсах зүйл мөн ч их байгаа юм байна даа гэхэд нь Мөөгий хэтэвчнээсээ нэгэн зураг гаргаж ирээд - Хонгор оо, энэ бол Уянгаа гэх нь тэр. - Сайхан бүсгүй байна. Энэ чинь нөгөө Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 295 алдартай топ модель байх шив дээ? - Би ч топ модель гэхээс нь илүү сурагч үеийн Уянгаадаа илүү хайртай. Би чамд дараа нь энэ мундаг топ модель багадаа ямар байсныг зураг үзүүлж сонирхуулнаа гэснээ - Ер нь чи одоо манайхаар ороод гар. Нэгэнт хүрч ирчихээд дотогш орохгүй бол ёсгүй юм болно гэхэд нь Хонгор - Нээрээ ч тийм юм уу гээд гэрт нь орлоо. Үүдээр оронгуут л халуун, дулаан сэтгэгдэл төрнө. Хоёр дүү нь ахыгаа орж ирэнгүүт өдөр нь сургууль дээрээ болсон явдлаа уралдан ярьж тун ч дотно харагдана. Аав, ээж хоёр нь ч гэсэн найрсаг, сайхан зантай ид, уу гэсэн хүмүүс байлаа. Мөөгий ч амалсан ёсоороо өөрийнхөө альбомыг үзүүлж тайлбарлана. Нээрээ ч Уянгаа их эгдүүтэй, хөөрхөн охин байжээ. Тэдний ангийнхны албан ёсоор авахуулсан зурагнаас гадна, анги дээрээ хичээллэж байгаа, зугаалганд явж байгаа, цэвэрлэгээ хийж байгаа, урлагийн үзлэгт бэлдэж байгаа, амралтанд амарч байгаа, шагнал гардаж байгаа гээд зөндөө зураг байгаа нь Мөөгий, Уянгаа хоёрын хооронд өчнөөн он жилийн мартагдашгүй дурсамж байгааг илтгэн харуулна. Зуны гуравхан сарын дурсамжтай Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 296 Хонгор энэ бүхэнд атаархаж байв. Ингээд Хонгор явахаар болж, Мөөгий түүнийг хашааны үүд хүртэл гаргаж өгөнгөө - Манай Уянгаа ч хөөрхөн байгаа биз? гэж асуухад - Тийм байнаа. Өөрийн эрхгүй шүүрс алдмаар сайхан бүсгүй байна гэж хариулахад нь баярласан Мөөгий - Би энэ зун Сингапур явж, Уянгаа дээрээ очиж гэнэтийн бэлэг болгохоос гадна гэрлэх өдрөө товлож ирдэг юм уу гэж санаад байгаа гээд сэтгэл доторхоо уудалж эхлэв. - Гэрлэх өдрөө товлоноо? Та хоёр бүр аль хэдийнээ гэрлэхээр шийдчихсэн юм уу? - Тийм ээ, уг нь бол гэрлэнэ гэдгээ ч шийдчихсэн л дээ. Харин хэзээ гэдгээ яг товлоогүй байсан юм гэснээ жаахан эргэлзсэнээ - Хонгор оо, яагаад ч юм бэ, би чамтай Уянгаагийнхаа талаар яриад л байх юм. Хачин юм шүү. Танилцаад удаагүй байж л ам халаад яриад байх юм. Гэхдээ чи ер нь сайн сонсогч байна шүү. Огт танихгүй бүсгүйн тухай дуулгавартай сонсоод л байх юм - Чи бид найзууд болж байгаа гэж би бодож байгаа шүү дээ - Би ч гэсэн гээд цааш үргэлжлүүлэн - Уянгаа бид хоёр ч уг нь даруйхан гэрлэчихвэл ч болно л доо. Гэхдээ нэг асуудал Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 297 байгаа юмаа. Тэр маань нэг залууд үнэн сэтгэлээсээ хайртай болчихсон юм гэхэд нь Хонгорын амьсгал түргэсээд үргэлжлүүлэн чих тавин сонслоо. - Тэр залуу нь эхнэр авчихсан байхад хүртэл уучилж, хайрласаар байсан гээч. Бүр заримдаа биеэ ч барьж чадахгүй “Намайг битгий орхиоч” гэж тэр залуугаасаа гуйхаар шөнө дөлөөр ч хамаагүй гүйж очмоор санагдах үедээ над руу ярьж, түүндээ хичнээн хайртай, тэр нь ямар сайн хүн болох тухай залхтал ярина шүү дээ. Ийм шөнө ч олон байсан шүү. Хайртай бүсгүй нь өөр нэгэн залуугийн тухай ингэж яриад байхаар ямар их дургүй хүрдэг гээч. Аз болоход нөгөө тэнэг залуу нь Уянгаагийн сэтгэлийг хэзээ ч эргэхгүйгээр гомдоосон доо. Тийм болохоороо л Уянгаа ирээдүйн амьдралаа түүнгүйгээр зохиохоор шийдэж, надтай гэрлэхээр болсон юм. Түүнд бага зэрэг л хугацаа хэрэгтэй байна гэсэн. Уг нь бид хоёр багын огт зүгээргүй л байсан даа. Тиймээс тэр очийг унтраагүй байх гэж найдаж байна. Иймээс энэ зун гэрлэх товоо тохирч, намар гэхэд гэрлэчихвэл л амьдралынхаа хамгийн том ажлаа Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 298 амжуулчихлаа л гэсэн үг. Уянгаа ч нэг суучихвал ёстой олдохгүй ховор гэргий болно. Сэтгэл буруулчих вий гэж айлтгүй. Тийм л зарчимч хүн дээ. Суугаад авчихвал насан туршдаа жаргана даа. За, за үг олдож, үхэр холдлоо. Хүнийг явуулахгүй залхаагаад л. Баяртай. Сайхан амраарай - Баяртай. Чи ч гэсэн гэж арай чүү хэлээд машиндаа суугаад хөдлөв. Замдаа “Мөөгийгийн хэлдгээр ч би ёстой тэнэг юмаа. Тэнэг, тэнэг, тэнэг, өчнөөн зуу, мянга, түм дахин тэнэг. Түүнийгээ надад ямар их хайртай байсныг нь ойлголгүй, эргэлзэж, хэзээ ч дахин наддаа ирэхгүйгээр түлхчихжээ. Энэ сайхан хайр надаас эргэлт буцалтгүй нүүрээ буруулжээ. Гэтэл би хэзээ нэгэн цагт түүнтэйгээ дахин учрана гэж найдсаар л байсан шүү дээ гэж бодоход л сэтгэл нь хямарч, амьсгал нь боогдох шиг болов. Тэгээд гэртээ ирж өрөөндөө орон “Энэ хорвоод болохгүй зүйл гэж байдаггүй дээ. Бүх зүйл л болдог. Бүх зүйлд ямар нэгэн арга байдаг. Яаж би Уянгаагийнхаа сэтгэлийг эргүүлье дээ байз? Ядахдаа л үлдсэн амьдралдаа мэнд устай явах юмсан” гэж үглэсээр унтав. Ингээд өнөөх сүр Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 299 дуулиантай урлагийн үзлэг болж ШУТИС- ийн баг тэргүүн байр эзэлж, сургуулиараа л нэг тэднийг үндэстний баатар аятай хүлээж аван тэдний нэр хүнд суга дээшлэв. Энэ бүхэн нь тэрүүхэндээ тэднийг холбож, хоорондоо сайн найзууд болж дотносцгоолоо. Ер нь Мөөгийтэй найзлаад л байх тусмаа Хонгор түүний ухаалаг, хэрсүү, зарчимч зан чанарыг нь бишрээд байв. Ер нь Уянгаа Мөөгий хоёрт нийтлэг зан чанар их олон байлаа. Мөөгийгөөр дамжуулан Уянгаагийн тухай бүгдийг мэдэж байсан ч ямар аргаар түүнтэйгээ харилцаагаа сэргээхээ мэдэхгүй явсаар зуны амралт дөхөөд ирэв. Хонгор, Намуунаа хоёрын амьдрал хуучнаасаа дээрдсэн ч үгүй, дордсон ч үгүй л байлаа. Намуунаагийн зөөлөн нь хатуугаа иддэг гэсэн зарчим нь ч гэсэн нэг л Хонгорт үйлчлэхгүй байсаар тэр бүр цөхрөөд байв. Ингээд нэгэн өдөр ер нь ингэж байхаар сэтгэлээ сэргээе гэж шийдээд Солонгост байхдаа дотно байсан найз бүсгүйтэйгээ утсаар ярьж уулзахаар тохиролцов. Тэгээд гэртээ ч хонолгүй гадуур зугаалж явахдаа “Намайг хоносон үгүйг ч Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 300 анзаарахгүй биз дээ. Үхсэн байсан ч араас утасдаж, эрэл сурал болох ч үгүй юм чинь хаагуур ч явсан яадаг юм” гэж өөрийгөө зөвтгөлөө. Хонгор ч нээрээ гэртээ ирээд Намуунааг байгаа үгүйг ч анзаарсангүй бодолд автсаар нэг мэдэхэд толгойгоо их өвдөж байгааг сая л мэдэрлээ. Тэгээд өвчин намдаах эм хайтал олсонгүй тул Намуунаагаас асуухаар өрөөнд нь ортол байсангүй. Тэглээ ч аавындаа хонохоор явсан биз гэж бодоод тоолгүй үргэлжлүүлэн Намуунаагийн өрөөнд эмээ хайлаа. Байж болох бүх газраар хайсаар компьютерийнх нь ширээний шургуулгыг нээтэл түүний өдрийн тэмдэглэлийн дэвтэр байв. Намуунаа багын л хүүхдүүдтэй нэг их нийлж дотносдоггүй байсан болохоороо ганцаардаж өөрийнхөө бодлыг болон амьдралынхаа тухай тэмдэглэл хөтөлдөг зуршилтай болсон аж. Үүнийг нь Хонгор ч мэддэг байв. Тэгээд тэр нэг их ойшоолгүй дэвтрийг авч дэлгэтэл тэр олон хуудас тэмдэглэлээс зөвхөн Хонгорт зориулсан гэлтэй хуудас дэлгэгдсэн нь “Би Хонгорт “үргүй” болсон гэж худал хэлсэндээ маш их шаналж байна. Гэхдээ Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 301 л ингэхгүй бол тэр хэзээ ч минийх болохгүй шүү дээ. Би хайрынхаа төлөө бол худал хэлэх нь бүү хэл, хүн ч алж чадна. Юутай ч одоохондоо ингэж л санагдаж байна” гэж хөх үзгэн балаар бичсэн байлаа. Үүнийг уншингуутаа Хонгор Намуунаагийн орон дээр бараг унам шахам суугаад итгэхгүй байсан тул нүдээ арчиж байгаад цааш нь анхааралтай уншиж эхэллээ. “Хонгорыг өөрийн болгох гэж намайг Солонгос руу үдэж өгөх үдэшлэг дээр жүжиглэж ч үзлээ. Тэр өдрийг бодохоос ч аймшигтай. Хонгорыг согтож унагачихаад бусаддаа мэдэгдэлгүй, өөрийнхөө өрөөнд чирж оруулах гэж яаж чардайснаа бодохоор одоо ч гэсэн бүх л бие тэнхэлгүй болчих шиг санагдана. Хувцасыг нь тайлж байхдаа гар минь салгалж, нэг оронд орж хэвтэхэд бүхий л биений хөлс цутгачихсанаа ч гэсэн сайн санаж байна. Гэхдээ л ухаангүй болчихсон ч гэсэн түүнийхээ нүцгэн биеийг тэвэрч түүнтэйгээ ганцаараа ярьж хоносноо бодоход сайхан л байна шүү. Гэтэл одоо хууль ёсоор түүний гэргий нь болчихсон мөртлөө л тус тусдаа өрөөнд унтаад л. Тэр минь хэзээ нэг Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 302 зөөлөрч бид бусдын адил амьдрах бол доо. Намайг өчүүхэн төдий тоодоггүй ч гэлээ би Хонгорыгоо насан туршдаа л хайрлана. Хүүхэдтэй болвол ч уг нь сайхан л даа. Гэхдээ нэгэнт Хонгорын буруугаас л үрийн зулай үнэрлэж чадахгүй байгаа гэж худлаа далайлгасаар суусан юм чинь түүнийгээ хэзээ нэгэн цагт надад хайртай болохыг хүлээж, ийм сайхан зүйл болвол бүх үнэн учраа хэлнээ. Тэр цагт Хонгор намайг зөвхөн хайрынхаа төлөө л ингэснийг ойлгож, уучилж л таараа. Би ингэж л найдаж амьдрахгүй юм бол өөр юуны төлөө амьд явах юм бэ? ” Энэ хүртэл уншчихаад Хонгор Намуунаагийн орон дээр тааз ширтэн хэвтэв. Хачирхалтай нь Хонгорын уур ерөөсөө хүрэхгүй байлаа. Эсрэгээрээ нэг их хүнд юм цээжнээс нь аваад хаячихсан мэт болж бие нь хөнгөрөөд явчихав. Тэр амандаа “Би ямар ч хариуцлага үүрэх албагүй юм байна. Би чөлөөтэй байж болох нь ээ” гэж өөрийн эрхгүй үглэсээр нэг мэдэхэд үүр цайлгав. Цаг харвал долоон цаг өнгөрч байлаа. Тэгснээ гэнэтхэн л ээж дээрээ очихоор шийдэж өнөөх тэмдэглэлийн дэвтрийг Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 303 аван ухасхийтэл хаалга торхийн дуугарч Намуунаа орж ирэв. Тэр Хонгорын гарт өөрийнх нь тэмдэглэлийн дэвтэр байгааг хараад бүгдийг шууд ойлгон шалан дээр хаалга налан өөрийн эр