8. ᠰᠢᠨᠡ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ 《ᠵᠠᠭᠪᠤᠷ ᠡᠮᠦᠰᠦᠭᠴᠢ ᠪᠦᠰᠡᠭᠦᠢ》 [ᠠ᠊᠂ ᠠᠯᠲᠠᠨᠵᠤᠯᠠ] (ᠺᠢᠷᠢᠯ) .pdf
  Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 158 Шинэ амьдрал Уянгаа өглөө босоод өөөрийгөө хүчлэн байж толинд хараад “За, Уянгаа минь өнөөдрөөс эхлэн цоо шинээр амьдрана шүү. Амжилтын төлөө” гэж хэллээ. Ингээд ажил дээрээ ирээд байтал Мягмар захирал дуудуулсан байв. Өрөөнд нь ороод - Сайн байна уу? Захирал аа гэхэд Мягмар - Чи суу л даа. Чихэр ид. Кофе уу гээд их найрсаг хандаж байв. Уянгаа яагаад ч юм бэ”Одоо намайг ажлаас хална гэж хэлэх байх даа” гэж бодож байтал харин бүр эсрэгээр нь - За, чи намар Орост болох тэмцээндээ бэлдэж байгаа биз дээ? Энэ чинь их хариуцлагатай, том тэмцээн шүү. Сайн хичээгээрэй гэлээ. - За, баярлалаа, захирал аа. Би хичээж байгаа - Сайн байна. Би уг нь ганц хүүгээ чамд даатгачих санаатай байсан боловч даанч болсонгүй. Хонгор та хоёрын хоорондын асуудал та хоёртоо л үлдэг. Харин ажил бол өөр шүү. Та нарын харилцаа ажилд нөлөөлөх ёсгүй гэж би бодож байна. Гэхдээ л би чамд амаргүй байгааг сайн ойлгож байгаа. Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 159 Энэ хүнд үеэс гарах хамгийн шилдэг арга бол ажил байдаг юм шүү гэдгийг л би хэлэх гэж чамайг дуудуулсан юм - Би ч гэсэн тантай адил бодолтой байна. Өнөөдрөөс эхлээд би ажлынхаа төлөө, мөн амжилтын төлөө өөрийгөө зуун хувь дайчилнаа - Би чамайг ингэнэ гэж мэдэж байсан юмаа. Алдаагүй л байна. За, урагшаа, охин минь. Зөвхөн урагшаа. Одоо хичээлдээ ор доо гээд явуулав. Уянгаа захиралыгаа анх удаа үнэн сэтгэлээсээ тун их хүндэтгэн бодож, талархлаа. Захиралын өрөөнөөс гараадсургуулилтын танхимд орж ирэхэд нь Энхзул - За, яасан, халагдчихсан уу? Ингэнэ гэдгийг ч мэдэж байсан юмаа гэхэд Чимгээ - Юм хумаа авахаар л ирээ биз. Өөр яах вэ? дээ гэж өдөхөд Уянгаа юу ч хариулсангүй, хувцасаа сольж өмсөөд, хичээл эхлэхийг хүлээв. Түүнийг хамаг юмаа цуглуулж, уйлаад гарахгүй байгаад гайхсан Чимгээ - Тэгэхээр чамайг халаагүй юм биз дээ. Чи “Намайг үлдээгээч дээ. Би танай хүүтэй гэрлэхгүй ээ” гэж сөгдөж, мөргөн гуйгаад үлдчихээ юу. Чи ч ёстой ичдэггүй хүүхэн юм даа. Хонгор өөр хүнтэй гэрлэж, чамайг хаясан ч явахгүй юм биз дээ. Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 160 Мөн дөө, аргагүй л дээ. Эндээс гараад хаашаа ч очих билээ. Үхэн үхтэлээ зууралдахаар шийдсэн юм биз дээ гэхэд ч Уянгаа шүд зуун тэсээд юу ч дуугарсангүй. Ингээд хичээл эхлэв. Ажил тарсны дараа Уянгаа ойролцоох интернет кафе орж англи хэлний дамжааг судаллаа. Тэр өөрийгөө унтахаас бусад үед завгүй байлгахаар шийдсэн ба ажлын дараа англи хэлний дамжаанд сурч, амралтынхаа хоёр өдөр усан санд сэлэлтийн хичээл заалгахаар болов. Мөн сүүлийн хэдэн сар цуглуулсан мөнгөөрөө гэртээ гүйлтийн зам, гантель, цагираг худалдан авч дасгал хийхээр төлөвлөж үүнийгээ ч ажил хэрэг болгож эхэллээ. Шөнөдөө яг Уянгаагийн бодсоноор ингэж их ачаалалтай ажилласан хүн юу ч бодолгүйгээр нам унтаж, өөртөө Хонгорыг бодох зав өгөхгүй байлаа. Энхмаа ажлаасаа тараад гэртээ иртэл Хонгор дахиад л архи уучихсан, өөрийн мэдрэлгүй болсон хүн унтаж байна. Тэр нэг том санаа алдаад архиных нь шилийг авч хогийн саванд хаянгаа “Яана даа?” гэж бодоход нулимс нь хацрыг нь даган урсав. Мягмар ч удалгүй ирээд Хонгорын Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 161 архи гарсны дараа өрөөнд нь орж ирээд уурлангуйгаар - Хонгороо, би ийм арчаагүй сэтгэлийн тэнхээгүй хүүг өсгөсөндөө ичиж байна. Чамайг ээж бид хоёр чинь юугаар ч дутаагаагүй өсгөсөн. Намуунаа та хоёрын явдалд чи өөрөө л буруутай. Юундаа ингэж үлбэгэр царайлаад байгаа юм. Гэтэл чамайг бодвол ёстой ямар ч буруугүй Уянгаа ямар байна? Чамайг харахаас ч дургүй хүрэх юм. Тэр хүн хайр дурлал нь бүтсэнгүй гээд нэг өдөр ч ажил тасалсангүй. Нэг өдөр ч уйлж унжин арчаагаа алдсангүй. Харин ч улам хүчирхэгжиж, өөрийгөө дайчилж, ажлаа хичнээн сайн хийж байна. Бас болоогүй ээ, англи хэл сурч, усан бассейнд явж, амжилтын төлөө зүтгэж байна. Би бүр ээж Янжмаад нь атаархах юм. Яаж ингэж охиныгоо хүмүүжүүлж чадсан байна вэ? Гэтэл миний хүүгийн байж байгаа царайг нь хар. Гомдмоор юм гээд өрөө рүүгээ оров. Аавынхаа хэлсэн зүйлийн дараа Хонгор гэнэт Уянгаадаа “Бүгдийг тэвчинэ” гэж амласнаа санав. Мөн Уянгааг ч бас өөрт нь өгсөн амлалтаа биелүүлж байгаа юм байна гэдгийг нэг юм ухаарч сэхээрэв. Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 162 Мягмар, Энхмаа хоёр Намуунаагийн аав Цэндтэй уулзаж есөн сарын балжинням, дашням давхацсан билэгт сайн өдөр хурим хийхээр тохиролцож бэлтгэл ажилдаа орцгоолоо. Хурим гэдэг сэтгэлт хосуудын хувьд хичнээн нандин, амьдралд тохиолдох чухал зүйл билээ. Үүнд бэлдэж байгаа улсууд баяр хөөртэй байдаг атал Мягмарын гэр бүлийн хувьд энэ нь эсрэгээрээ байлаа. Хонгор ч агентлаг дээр очсонгүй. Уянгаатай дайралдчихвал, түүнийхээ царайг харчихвал энэ бүхнийг тэвчиж чадахгүй гэдгээ мэдэж байлаа. Тэр хэд хэдэн удаа Уянгаа руу утасдах гэж завдсан боловч больсон билээ. Уянгаад ч Хонгортой уулзахгүй байх нь амар байлаа. Нэг бодлын энэ нь өөр юманд сатаарахгүй, зөвхөн өөрийгөө хөгжүүлэхэд нь сайн талтай байв. Орос руу явах тэмцээний бүрэлдэхүүнд Чимгээ, Энхзул хоёр ч гэсэн орсон бөгөөд тэд элдвээр нь гоочилсон ч бүгдийг чихний хажуугаар өнгөрөөж огт тоодоггүй байв. Уянгааг тоохгүй байх тусам тэд бүр байж яддаг байлаа. Гэтэл нэгэн өдөр Нямка Уянгаа руу утасдаад “Учралтын хурим дараагийн долоон хоногт болно. Заавал явна шүү” гэв. Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 163 Уянгаагийн хувьд юун хурим найр бодохтой манатай байгаа боловч хэрвээ хуриман дээр нь очихгүй бол найз нь гомдохоос гадна энэ бол тэдний ангийнхны хувьд хамгийн анхных нь хурим билээ. Тэгэхээр очихоос өөр замгүй. Ангийн хүүхдүүд хуриманд явахаар болзож “Драгон” төв дээр өглөөгүүр уулзалдлаа. Тэд хүн бүрээс мөнгө хурааж, дугтуйнд хийгээд өгөх нь дээр гэж үзжээ. Яагаад гэвэл тэд Учралтад юу хэрэгтэй байгааг мэдэхгүй болохоор бусад хүмүүсийн авсан бэлэгтэй давхцуулахгүй, бас тэгээд ч өөрт хэрэгтэй зүйлдээ зориул гэсэн утгатайгаар мөнгө өгөх нь оновчтой гэж үзсэн бололтой. Ангийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаж чадахгүй шинжтэй болоод явчихав. Зарим нэг нь хөдөөнөөс ирээгүй, заримтай нь бүр холбогдож чадаагүй байлаа. Тэд бага оврын хоёр автобустай тохиролцоод арван хоёр цагт хөдлөхөөр бусдыгаа хүлээв. Уянгаа өглөө ажил дээрээ очоод гурван хоногийн чөлөө авчихаад автобус вокзал руу таксидаад ангийнхныгаа хөдлөхөөс өмнө амжиж очив. Очоод тэдэнтэйгээ тухтай уулзаж ч чадсангүй, Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 164 автобусандаа суугаад хөдөллөө. Унаагаа хөдөлсөн хойно л нэг юм ангийнхнаасаа хэн хэн ирснийг сайтар харлаа. Нямка Уянгаагийн хажууд суух Хөлөгтэй суудлаа солиод - За, чи минь яажшуухан байна даа? Түрүүчийн явдлаас хойш утасдсан ч үгүй. Харин би чам руу ярихаасаа санаа зовоод гэвэл Уянгаа - Яахав дээ, найз нь тэсч гарах гээд хичээж л байна. Нээрээ би есөн сарын сүүлээр Орос руу тэмцээнд явах гэж бэлдэж байгаа. Бас англи хэл сурч, сэлэлтээр хичээллэж байгаа. Өөрийгөө бүрэн завгүй байлгаж байна. Цаадахтай чинь тэр өдрөөс хойш уулзаагүй ээ гэж хэлээд санаа алдлаа. - За, бараг тэр нь ч дээр биз дээ. Миний найз өөртөө тохирсон сайхан залуутай уулзаж л таараа. Сэтгэлээр л унаж болохгүй шүү. Гэхдээ чам шиг дайчин хүнд энэ үг ч илүүц биз дээ - Нямка, манай ангийнхан яг л хэвээрээ байх шив дээ. Гэтэл энэ зуны гурван сард миний амьдралд ямар их зүйл тохиолдов оо. Нэг их хугацаа өнгөрчихөөд хөгширч байгаа юм шиг л санагдах юм гээд тэр хоёрыг ярилцаж суутал Батхүү урд суудлаас Уянгааруу толгойгоо эргүүлж байгаад л - Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 165 Ангийнхаа модель бүсгүй Уянгаадаа баяр хүргэе. Би бүр чамайг зурагтаар хараад, дараа нь сонин дээрх зургийг чинь хараад таниагүй шүү. Тэр дэгжин гоёмсог төрхийг чинь хараад би тааралдсан хүн бүртээ л “Энэ чинь манай ангийн охин байхгүй юу” гээд хэдэн өдөр чамайг сайн дураараа сурталчлах ажил хийлээ шүү дээ гэтэл автобусанд хамт суусан ангийнхан нь - Нээрээ, ёстой гоё харагдаж байсан - Одоо топ модел л болоорой - Бид чамаараа бахархаж байгаа шүү гэж ам амандаа шуугилдцгаалаа. Уянгаа бүр ичиж үхэх дөхөв. Нэг их том од шиг л ангийнхан нь түүгээр бахархах нь түүнд улам их хөдөлмөрлөх ёстойг сануулав. Тэд замдаа сааталгүй шууд Дарханд очоод буув. Хурим маргааш болохоор ангийн хүүхдүүд зочид буудалд байрлахаар болж улмаар буудлын нэг өрөөнд Уянгаа, Нямка хоёр орсон ба Уянгаа ч шууд л усанд орон ороо засаад, унтахаар хэвтэв. Түүнд бүх зүйл сонирхолгүй санагдана. Ангийнхан нь хоолонд орохоор гадагшаа гарцгаахад нь Уянгаа Нямкад - Найз нь юм идмээргүй байна. Чи хооллочихоод ир. Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 166 Цаадуулдаа намайг толгой нь өвдөөд байна гээд эвтэйхэн аргалчихаарай гэж хэлэв. - За, за тэгье. Би л найзыгаа ойлгохгүй бол өөр хэн ойлгохов дээ. Сайн амраад ав. Чи ямар нэгэн юм захихгүй юм уу? - За, яахав. Нэг алимны жүүс аваад ирээрэй. Баярлалаа чамд. Гарахдаа үүдээ сайн хаахаа мартав аа - За, bye гээд Нямка гарлаа. Нямка Уянгаа хоёрыг ангийнхан нь гадаа хүлээж байв. Гэтэл түүнийг ганцаараа гараад ирэхэд нь Мөнхбат - Уянгаа яасан юм бэ? Хоолонд орохгүй юм уу? гэж асуухад нь Нямка толгой сэгсрэн - Цаадахын чинь толгой нь өвдөөд хэвтлээ гэж байна. Замдаа ядарсан юм байлгүй дээ гэж хариуллаа. - Замд юу ч идэж, уугаагүй шүү дээ. Ядахдаа ундаа ч болтугай уухгүй бол бүр л толгой нь өвдөх байх даа - Хоол идэхгүй ч, алимны жүүс захиалсан л даа. Орохдоо л аваад орохоос гэхэд Мөөгий - За, та нар явж бай. Би жүүс авч өгчихөөд араас чинь очъё гээд хүнсний дэлгүүр лүү явав. Нямка мөрөө хавчаад - За, манайхаан явцгаая гээд буудалын ойролцоо орших кафе руу орлоо. Уянгаа хөнжлөө толгой дээрээ нөмрөөд унтахыг оролдсон боловч Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 167 Хонгорын дүр харагдаад ер болохгүй болохоор нь зурагтаа асааж, бодлоосоо ангижрахыг хичээв. Тэгтэл хаалга зөөлнөөр тогшлоо. Хэн байдаг билээ? “Нямка өрөөнийхөө түлхүүрийг мартчихаад эргээд ирсэн юм болов уу?” гэж бодоод - За, за одоохон. Чи түлхүүрээ мартчихаа юу? гээд хаалгаа онгойлготол Мөөгий зогсож байлаа. Дархан луу ирэх замд Мөөгий нөгөө автобусанд сууж явсан болохоор түүнтэй нэг ч үг солих боломж олдоогүй юм. Цаадах нь гартаа барьсан жүүсээ өргөөд - Би чамд алимны жүүсийг чинь авчирлаа. Орж болох уу? гэхэд нь Уянгаа - Орооч дээ гэв. Тэр жүүсийг нь аваад ширээн дээр байгаа хоёр аяганд хийгээд нэгийг нь Мөөгийд өгөв. Өнөөх нь нэг л гирэвшингүйгээр - Толгой чинь их өвдөж байна уу? гэж асуухад толгой дохин - Тийм ээ гэхтэй нь зэрэг - Май, би чамд бас толгойны эм авчирсан. Одоо уучих гээд сарвайв. Яах ч аргагүй байдалд орсон Уянгаа - Баярлалаа гээд эмээ жүүсээр даруулж уув. Мөөгий үргэлжлүүлэн - Би чамайг наадмаар зурагтаар хараад эхлээд ер таниагүй шүү. Нэг л их таньдаг царай. Тэгээд бодоод байтал чи байсан. Би Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 168 чамайг загвар сонирхдог байсныг ер санахгүй юм гэж гайхасхийн хэллээ. - За, тэр яахав дээ. Санамсаргүйгээр л нэг загвар өмсөгчийг орлосон юм. Тэрнээс өөр зүйлгүй - Гэхдээ л их гоё дэгжин харагдаж байсан. Бас сонин бүр дээр зураг чинь гараад л. Би бүр чиний зурагтай бүх сониныг худалдаж аваад хадгалчихсан шүү дээ - Харин тийм ээ, манай ангийнхан бүгд л хадгалсан гэнэ. Ангид нь нэг том од бий болчихсон юм шиг л. Бүр санаа зовчих юм - Гэхдээ л тэр олон загвар өмсөгчдөөс ганцхан чамайг л сонгож зургийг чинь авч сонин дээр гаргасан байна гэдэг чинь од л болсон гэсэн үг биз дээ - За, тээр бүр ичээчих юм - Чи ч яг л хэвээрээ байх шив дээ. Нөгөө л ичимхийгээрээ. Тайзан дээр гарсан ч яг л байдгаараа - Үгүй ээ, миний хувьд энэ зуны саруудад санаандгүй зүйл их тохиолдсоноос харин ч их өөрчлөгдсөн юм шиг л надад санагдаад байдаг - Одоо ч чамд баахан залуучууд хайр зарлаад л байгаа биз дээ? - За, боль доо. Харин чи хүсээд байсан ШУТИС-даа тэнцээд инженер болох гэж байгаа гэл үү? - Тийм ээ - Баяр хүргэе. Хамгийн Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 169 мундаг инженер болдог юм шүү - Хичээнээ. Харин чи загварынхаа ертөнцөд цахиур хагалдаг юм шүү - Загвар гэдэг чинь залуу насны л ажил. Тэгэхээр би эмч болох бодолтой хэвээрээ шүү. Загвар өмсөгчийнхөө цалинг цуглуулж байгаад сургалтынхаа төлбөрийг хураана даа. Харин хаа очиж миний цалин өндөр болохоор мөрөөдөлдөө хурдан хүрэх байхаа - Ашгүй дээ - Ингэхэд чи хоол идэхгүй байсан юм уу? - Би ч бас юм идэх нэг их сонирхолтой байгаагүй л дээ - Аан - Ажил хийхэд ямар байна даа? - Юун сургуулийн сурагч байхтай харьцуулах. Бидний сурагч нас чинь гэнэхэн, цагаахан ёстой сайхан үе байсан юм билээ. Ажил хөдөлмөрийн талбар бол бөөн тэмцэл, тэвчээр л гэсэн үг. Гэхдээ одоо дасч эхэлж байх шиг л байна гэж хэзээний хашир суусан хүн шиг ярьж байгааг нь ажиглаж суусан Мөөгий нүдээрээ инээвхийлэн - Маргааш Учралтын хурим. Ангийн маань хамгийн анхны хурим. Ингээд бодохоор л сонин санагдах юм гэхэд - Харин тийм ээ. Цаг хугацаа ч хурдан явж байна шүү - Учралтын араас бид нар цуварч амьдралаа зохиож, дараа нь бүгдээрээ Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 170 уулзалдахад авгайчууд, харчууд болчихоод, бүр дараагийнхад нь эмгэн, өвгөчүүл болоод, тэгээд хамгийн сүүлд нь нэг нэгээрээ энэ хорвоогоос явцгааж эхлэнэ дээ. Хүний амьдралаа гэж. гээд санаа алдлаа. - Ингээд л бодохоор хүн ганц олдсон амьдралаа утга учиртай өнгөрөөх нь чухал юм аа - Чи одоо ийм сайхан загвар өмсөгч болчихсон юм чинь найз залуутай болсон биз дээ? - Мөөгий ч өнөөх л шулуун зантай хэвээрээ л байх чинь. Би чамаас юуг нь нуух вэ? Нэг залууд үнэн сэтгэлээсээ дурлаж, бүр ирээдүйд суухаар тохиролцож, бөгж солилцсон шүү дээ. Инээдтэй байна уу? Нөгөө зорилгодоо хүрэхээс нааш эр хүний сүүдрээс ч зугатаж явна гээд байсан хүн чинь ийм хурдан хүнд хайртай болчихоод, дараа нь энэ нь бүтэлгүйтэж, нус нулимсандаа холилдож, арай гэж л өдөр хоногийг өнгөрөөж байдаг. Ингэхэд хүн ингэнэ, тэгнэ гэж ирээдүйгээ баттай ярих нь дэмий юм шиг байна. Ялангуяа сэтгэлийн асуудал дээр бол урьдчилж ам гараад бүр хэрэггүй - Чиний зүрх сэтгэлд зорилгодоо хүрэхээс өмнө эр хүнийг багтаах зай байсныг мэдсэн бол би тэр хүнээс чинь Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 171 өмнө өрсдөг байж л дээ. Чи ч бараг гадарладаг биз дээ. Би чамд хайртайг. - Гадарладаг боловч баттай мэддэггүй байсан болохоор эргэлздэг л байсан шүү. Бид хоёр бие биенийгээ нууцхан ширтээд л, хэн нэгэн нь өвдчихвөл үгүйлээд л сайхан байж дээ. Болдогсон бол эргээд л сурагч болчихоод , юу ч бодохгүй, ээждээ эрхлээд л явж байхсан гэж илэн далангүй яриад санаашрахад Мөөгий гэнэт л нэг юм санасан бололтой - Ингэхэд ээжийн чинь бие сайн уу? гэж асуулаа. - Уг нь ээж минь хад чулуугаар хийсэн хүн шиг л байдагсан. Гэтэл ойрноос даралт нь ихсээд байдаг болчихож. Эмнэлэгт үзүүлэх гэхээр ер үгэнд орохгүй юм - Үзүүлэх л хэрэгтэй дээ гэж Хонгор хэлснээ хэсэг байзнаж байгаад - Уучлаарай, сэтгэлийн чинь шархыг дахин дахин хөндөж байгаад. Яагаад тэр залуу та хоёр больчихсон юм бэ? гэж асуув. - Уг нь ч бид хоёр бие биендээ маш их хайртай л даа. Тэр маань миний ажиллаж байгаа загварын агентлагын эзэний хүү. Өөрөөр хэлбэл бид хоёр бүх юмаараа тэнгэр, газар хоёр шиг л ялгаатай. Өнгөрсөн амьдралын хувьд ч гэсэн. Бид хоёрыг Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 172 учрахаас өмнө болсон түүний минь нэг бүсгүйтэй холбоотой байсан явдал нь бидний салах шалтгаан болсон доо. Ингээд би энэ хүнд үеийг давж гарч,