6. ᠨᠠᠮᠤᠭᠤᠨᠠ 《ᠵᠠᠭᠪᠤᠷ ᠡᠮᠦᠰᠦᠭᠴᠢ ᠪᠦᠰᠡᠭᠦᠢ》 [ᠠ᠊᠂ ᠠᠯᠲᠠᠨᠵᠤᠯᠠ] (ᠺᠢᠷᠢᠯ) .pdf
  Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 124 Намуунаа Найман сар болж хотын хөл хөдөлгөөн ихэслээ. Хонгорын найзуудын ч амралт дуусч, хичээл орохоос өмнө хамтдаа салхинд гарцгаая гэж утсаар яриад салахаа байв. Хонгор Уянгааг иймэрхүү зүйлд дургүйг нь мэддэг болохоор түүнийгээ гомдоочих вий гэсэндээ ямар нэгэн шалтаг хэлж зугтсаар байлаа. Уянгаад хэлчихвэл түүнийгээ алдчихвий гэсэн айдсаасаа болоод хэлж чадаагүй зүйлүүд байв. Энэ бол түүний охидуутай орооцолдож байсан тухай, мөн найзууд нь ч гэсэн иймэрхүү явдлыг ердийн зүйл шигээр үздэг тухай байлаа. Иймээс урьд өмнөх явдлаа Уянгаадаа ярихыг хүсэвч, үүнийг хэлэх хангалттай хугацаа болоогүй гэж эмээнэ. Гэтэл нэг өдөр Намуунаа Хонгорын ажил дээр ирчихээд үүдэнд дуудуулсан байлаа. Сүүлийн хоёр долоо хоног Хонгор луу Намуунаа байнга утасдаж байсан бөгөөд утсанд нь хариулахгүй болохоор аргаа бараад ажил дээр нь ирсэн нь энэ байв. Намуунаа бол бас л нэг Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 125 чинээлэг айлын бага охин юм. Түүний аав нь гавьяат багш ба хувьдаа сэтгүүл зүйн дээд сургуультай нэгэн бөлгөө. Намуунаа ч бас Солонгост сэтгүүл зүйн чиглэлээр их сургуульд сурдаг ба амралтаараа хоёр долоо хоногийн өмнөөс эх орондоо ирээд байгаа нь энэ билээ. Ирсэн даруйдаа Хонгортой уулзах гэсэн боловч нэг л чадахгүй байсан юм. Хонгор, Намуунаа хоёр бол зүгээр ч үгүй харьцаатай найзууд байлаа. Тэр хоёрыг хооронд нь холбож буй нэгэн явдал Намуунаагийн Солонгос руу явахаас өмнө болсон юм. Намуунааг найзууд нь гаргаж өгөх үдэшлэг хийнэ гээд гэрт нь том арга хэмжээ зохион байгуулж, бүтэн өдөржингийн ажил болсон ба энэ үеэр Намуунаагийн аав, ээж хоёр амралтанд явчихсан учир хэсэг залуус ёстой дураараа дургиж байлаа. Мэдээж, тэдний үдэшлэг архи, дарсгүй байхгүй нь ойлгомжтой. Найзууд нилээд хөгжилдөн, бүжиглэж, бас ууцгаасан тул үдшийн үед биеэ хянах чадваргүй болох нь энүүхэнд байлаа. Намуунаа хар багаасаа л нэг ангид хамт суралцаж, хоёр гэр бүлээрээ найзалсан Хонгорт Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 126 сэтгэлтэй ба даанч Хонгор түүнийг эмэгтэй хүн байна гэж ёстой нэг эр хүний нүдээр харахгүй, түүнтэй жирийн найзууд шиг л байсаар иржээ. Элдэв янзын арга хэрэглэж Хонгорыг өөртөө татахыг оролдовч ер бүтэмжтэй юм болдоггүй байлаа. Уг нь Намуунаа бол ямар ч эр хүний сэтгэлийг татах гоо үзэсгэлэн төгөлдөр бүсгүй билээ. Дээр нь баян айлын охин. Хонгороос бусад нь түүний хойноос хөлөө хугалах шахам гүйлдэвч зөрж байгаа юм шиг л Хонгороос өөр хүнийг огт тоохгүй. Харин тэр өдөр хоёулаа өөрсдийгөө хянах чадваргүйгээс юу болсноо ч ойлгосон зүйлгүйгээр нэг мэдэхэд л Намуунаагийн өрөөнд, бүр оронд нь хамт унтаад өглөө сэржээ. Үйл явдал ингээд дуусгавар болсон бол бас яамай. Үүний дараа бүр ярвигтай явдал болж Намуунаа жирэмсэлсэн байв. Энэ тухайгаа тэр хоёр хэнд ч хэлээгүйгээс гадна хоёулаа үдэшлэгийн үед маш их согтуу байсан учир хүүхдийг гаргах хэрэггүй гэж тохиролцоод, нууцаар үр хөндүүлжээ. Ингээд ч удалгүй Намуунаа Солонгос руу сургуульдаа явж, тэр хоёрын энэ нууц хэрэг овоо нэг мартагдах нь уу Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 127 гэтэл дахиад Намуунаа гараад ирсэн нь энэ байв. Солонгост жил болохдоо бага зэрэг турж, царай нь цайсан Намуунаа Хонгорыг хараад - За, сайн уу? Миний утасны дугаарыг мартчихаа юу? Утсаа ч авахгүй гэж үг хаяхад нь - Мартахгүй л дээ. Ярих боломж гардаггүй. За, тэгээд ямар хэргээр ирэв дээ? гэж аль болохоор тайван харагдахыг хичээж асуув. - Заавал “хэрэг”- тэй болоод л ирэх ёстой юм гэж үү? Чи бид хоёрын хооронд болсон зүйлийг ч бодсон гэсэн уулзаж болохгүй гэж үү? - За, хоёулаа гадагшаа гаръя. Нэг газар суунгаа тухтайхан ярилцъя гээд Хонгор, Намуунааг яаран дагуулан гарлаа. Тэр Намуунаатай уулзаад зогсч байтал Уянгааг харчих вий гэсэндээ ингэжээ. Хонгор Намуунааг машиндаа суулгаад - Хаашаа очих вэ? гэвэл цаадах нь - Хаана ч яах вэ гээд тэр хоёр хотоос нилээд зайдуу орших кафед орлоо. Булангийн ширээнд суугаад уух юм захиалчихаад Хонгор - Хичээл сурлага дажгүй биз дээ? Харваас чамд Солонгос зохиж байгаа юм байна даа гэлээ. - Овоо доо. Харин одоо л нэг юм найз шиг асуулт асууж байх шив дээ - За, боль доо. Чи ямар намайг Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 128 мэдэхгүй биш, Найз залуутай болсон гэл үү? Би Төгөлдөрөөс сонссон юмаа - Тийм ээ, болсон. Найз залуутай болсон боловч чи бид хоёрын хооронд болсон явдлын ачаар энэ маань бүтэлгүйтсэн дээ. Тэгээд л би чамтай уулзахаар шууд наашаа Монголд хүрээд ирлээ. Гэтэл чи утсаа ч авдаггүй, мессеженд ч хариу өгдөггүй. Хичнээн дургүй хүрэв ээ? - Яагаад чиний найз залуугийн асуудал чинь бид хоёрын хооронд болсон санамсаргүй явдалтай холбоотой болдог билээ? - За, яах вэ? Нэгэнт чамд бүгдийг ярьж гарц хайхаар л Монгол- доо ирсэн юм чинь ярилгүй яах вэ. Чи бид хоёрын хооронд болсон явдалд ганц чи ч биш, би ч бас буруутай гэдгээ би сайн ойлгож байна. Ойлгож байгаа учраас л би үр хөндүүлсэн. Чи мэдэж байгаа шүү дээ, намайг чамд сайныг. Харин чамайг намайг хайрлахгүй гэдэгтэй би эвлэрч Солонгос руу сургуульд явсан. Тэнд би чамайг мартаж, өөрийнхөө хувь заяаг хайхаар шийдсэн юм. Тэгээд ч өөрөө хайргүй боловч намайг гэсэн нэг залуутай үерхэж, хэдийгээр хачин ч гэсэн бидний харьцаа маш түргэн хугацаанд хэт гүнзгийрч чадсан билээ. Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 129 Би түүнээс хүүхэдтэй болж, гэр бүлийн амьдрал зохиохоор шийдсэн боловч бүтэлгүйтчихлээ. Яагаад ч хүүхэд олдоггүй. Тэгээд би эмнэлэгт үзүүлтэл намайг хэзээ ч хүүхэдтэй болж чадахгүй гэсэн гээд хоолой нь зангирч, нүднээс нь нулимс бөмбөрч хацрыг нь даган урслаа. Тэгээд цааш үргэлжлүүлэн - Хонгор оо, чи энэ юу болохыг ойлгож байна уу? Эмэгтэй хүнд энэ юу гэсэн утгатай болохыг мэдэж байна уу? Энэ бол би хэзээ ч хүний жинхэнэ хань болж, үр удмыг нь төрүүлж чадахгүй гэсэн үг гэж бачимдлаа. Хонгорт ч гэсэн энэ мэдээ маш аймшигтай сонсогдовч яахаа мэдэхгүй хий л дэмий “нулимсаа арчиг” гэж амны цаас өгөв. Намуунаа цааш нь - Үр хөндүүлснээс л бүх юм боллоо. Цаашид би хүний хань болж чадахгүй. Чи яая гэж бодож байна? гэхэд Хонгор - Ёстой мэдэх юм алга даа гэвэл Намуунаа - Энэ чинь юу гэсэн үг вэ? Энэ явдалд чи бид хоёр л буруутай учраас ирээдүйнхээ амьдралд ч гэсэн хоёулаа хамтдаа байх учиртай. Өөрөөр хэлбэл хоёулаа гэрлэе гэж палхийтэл хэлэхэд нь Хонгор - За, Намуунаа тайвшир. Сайтар бодъё. Тэгж байгаад Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 130 яах ийхээ ярилцъя гэж сандарлаа. - Бодоод бодоод ямар ч арга олохгүй. Би гурвын гурван сар бодлоо. Чи бид хоёр л гэрлэж байж энэ зовлонгоос ангижрана. Яагаад гэвэл хүүхэд олж чадахгүй болсонд минь бид хоёр хоёулаа буруутай учир хэн нэгэндээ буруу өгч чадахгүй. Бүр хүүхэд гэр бүлд заавал хэрэгтэй гээд байвал өргөөд авчихаж ч болно. Үүнд бас л бие биенийгээ ойлгохгүй гэсэн зүйл гарахгүй - Чи тайван бай л даа. гээд Хонгорыг цааш ярих гэхэд нь - Чи ер нь намайг худлаа ярьж байна гэж бодоод байгаа юм уу? Би бүр эмнэлгийн бичгүүдээ үзүүлж болно шүү. Надад одоо чамтай гэрлэж, үлдсэн амьдралаа чиний төлөө л гэж амьдрахаас өөр арга үлдээгүй. “Үргүй” гэсэн оноштой намайг одоо хэн тоох юм бэ? гээд бүр эхэр татан уйллаа. Хонгорт туйлын хүнд байв. Урьд нь хэзээ ч ийм ярвигтай асуудалтай учирч байсангүй. Энэ бүх гэнэтийн довтолгооноос болоод “Уянгаа энэ тухай мэдчихвэл яах бол?” гэхээс өөр ямар ч аятайхан санаа орж ирэхгүй байлаа. Тэгээд арга ядсандаа - Намуунаа, би одоохондоо чамаас энэ тухай сая л сонсож байгаа Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 131 болохоор юу гэж хариулахаа үнэндээ мэдэхгүй байна. Чи бид хоёрын хэн хэн нь тайван байж шийдэл олох хэрэгтэй. Чи надад хугацаа өгөөч. Би сайн бодъё гэлээ. Хонгорыг зөөлөрснийг харсан Намуунаа - За. Чи ч гэсэн намайг ойлгоно биз дээ. Бухимдсандаа л би эвгүй зан гаргачихлаа. Би чамд гурван хоногийн хугацаа өгье. Чи хэн хэнийгээ гомдоохгүй л шийд гаргаарай. Одоо чи минь ажил руугаа оч доо. Би энд жаахан сууж байгаад гэр лүүгээ харина гээд тэр хоёр салцгаав. Хонгор бүр балмагдсан байлаа. Ажил дээрээ очоод компьютерийн өмнө суувч, нүдэнд нь юу ч харагдахгүй, зөвхөн саяын болсон явдал л бодогдоно. Хэн нэгэнтэй зөвлөж ярих гэхээр нууцаа дэлгэх гээд байдаг. Өөрөө бодоод гарц олъё гэхээр толгойд нь юу ч орж ирдэггүй. Ингээд яахаа мэдэхгүй сууж байтал нь Уянгаа өрөөнд нь орж ирээд - Өө, чи өрөөндөө байсан юм уу? Чамайг байнга утасддагт бүр дасчихаж. Ямар сайндаа л утасдахгүй удахаар чинь бүр айлаа шүү гэж хэллээ. - Зүгээр ээ, өнөөдөр ажил ихтэй байгаад л. Чи минь юу хийж байв даа? - Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 132 Хөдөлгөөний эвсэлтэй болгох гээд бүжгийн хичээл орж байгаа. Сонирхолтой ч хичээл юм. Хөлсөө гартал л бүжиглэлээ гэхэд нь ихэд бодлогоширсон Хонгор - Уянгаа, чи ер нь амьдралдаа алдаа хийж байсан уу? гэж асуув. Үүнийг сонсоод цаадах нь хачирхсан ч гэлээ эелдэгээр - Алдаа хийдэггүй хүн гэж байдаг юм уу? Зөндөө л хийж байсан. Жишээ нь хичээлээ давтахгүй сургуульдаа оччихоод өөрийгөө хичнээн зүхдэг байсан гээч. Бас өөр. гээд цааш нь ярих гэтэл Хонгор - Үгүй, энэ чинь тэгээд чиний хувьд алдаа юм уу? Чи минь ямар ариухан сайхан юм бэ дээ гэж гайхахад - Хонгороо, чи өнөөдөр нэг л биш ээ. Сонин байна шүү гэж ажиг сэжиг аваагүй Уянгаа хэллээ. - Яаж байна? Зүгээр л байна шүү дээ. Уянгаа би чамдаа хичнээн хайртай гээч. Бид хоёрын хооронд юу ч боллоо гэсэн чи минь үүнд л эргэлзэж болохгүй шүү - Тээр, би чамд хэлээгүй юу? Чи нэг л сонин байна. За, алив. Юу болоод байгаагаа ярь даа гэж шаардахад нь Хонгор нэг их санаа алдсанаа - За яахав, Уянгаа би. гээд зориглон ярих гэтэл нь Энхмаа орж ирлээ. - Хүүхдүүд минь, өнөөдөр орой хоёр гэр бүлээрээ Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 133 хоолонд орвол яасан юм бэ? гэж хэлэхээр ээж нь орж ирсэн юмаа гэвэл Хонгор - Ээжээ, дараа болъё. Өнөөдөр миний толгой өвдөөд байна гээд татгалзав. Уянгаа ч цагаа хараад үүд рүү ухасхийн - Завсарлага дуусчихаж. Хоёулаа дараа ярилцъя даа гэж санд мэнд хэлээд гарлаа. Ажил тарсны дараа Уянгааг гэрт нь хүргэж өгсөн боловч өөрийнхөө тухай ярих зориг дахин хүрсэнгүй. Хонгор гэртээ хариад юу л болвол болог гээд ээж аавдаа бүх зүйлээ ярихаар шийдлээ. Ингээд өрөөнд нь ороод - Аав аа, ээж ээ би та хоёртой нэгэн чухал зүйлийг ярих гэсэн юм. Гэхдээ эхлээд би та хоёртоо хайртай шүү гэдгээ хэлье гээд нэг их санаа алдав. Энхмаа - Миний хүү ярь, ярь. Ээж нь бүр санаа зовчихлоо. Гэхдээ бид гурав чинь нэг гэр бүл шүү дээ. Ээж, аав хоёр нь хүүгээ ойлгоноогэхэд нь Хонгор - Ойлгохгүй ч байсан болдог юм болоод өнгөрсөн. Өнгөрсний хойноос харамсавч буцаад ямар цаг хугацааг эргүүлж болох биш. Та нар Намуунааг мэднэ шүү дээ гэхэд нь аав нь - Намуунаа яасан гэж? лавлахад нь цааш үргэлжлүүлэн - Намуунаа бид хоёр уг нь бол Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 134 жирийн найзууд л даа. Гэхдээ өнгөрсөн жил Намуунааг сургуульд явах гэж байгаа гээд бидний хэдэн найзууд түүнийг гаргаж өгнө гээд үдэшлэг зохиосон юм. Тэгээд тэнд бид мэдээж их согтоцгоосон байсан л даа. Өглөө сэртэл Намуунаа бид хоёр. бид хоёр нэг оронд байсан. Ингээд ч дууссангүй, энэ явдлаас Намуунаа жирэмслээд бид хоёр ярьж байгаад үр хөндүүлчихсэн юм гэхэд нь Энхмаа санаа алдаж Мягмарт - За, тэр. Би чамайг ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол нэг л өдөр нэг юм болно шүү гэж хэлээд байсан даа гэхэд аав нь - Чи минь, наад яриагаа дараа бол. Хонгор оо, цааш нь ярь ярь гэв. Хонгор ч - Намайг уучлаарай. Та нарынхаа үгэнд оролгүй, зовоосонд. Энэ бүхний дараа Намуунаа Солонгост очоод намайг мартах гээд нэг залуутай үерхэж, түүнээсээ хүүхэдтэй болж гэр бүлийн амьдрал зохиох гэж оролдсон боловч “үргүй” гэсэн оноштойгоор энэ нь бүтэлгүйтжээ. Тэгээд өнөөдөр надтай уулзахаар ажил дээр ирээд бид хоёр уулзсан юм. Намуунаа одоо нэгэнт хүний жинхэнэ хань болж, үр удмыг нь төрүүлж чадахгүй болсон гэнэ. Бас энэ хэрэгт бид Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 135 хоёр хоёулаа буруутай учраас зөвхөн надтай гэрлэнэ гэсэн гэвэл аав нь - Та хоёр бие биедээ хайртай юм уу? Тэгээд Уянгаа яах болж байна? гайхлаа. - Энэ чинь л миний толгойны өвчин болоод байна. Намуунаагийн хувьд бол бүр багаасаа л миний хойноос гүйдэг байсан. Гэтэл би Намуунаад биш, Уянгаад хайртай. Би Уянгаагаа алдмааргүй байдаг. Түүнгүйгээр бол миний амьдрал ямар ч утга учир байхгүй болно. Би ирээдүйгээ Уянгаатай л хамт төсөөлж байдаг болсон гээд хоолой нь зангирч - Аав, ээж ээ, би одоо яавал дээр вэ? Энэ бүх зүйлийг мэдээд Уянгаа намайг жигших байх даа гээд уйлав. Энхмаа бүр яахаа ч мэдэхгүй болоод хүүгийнхээ толгойг илж - За, миний хүү тайвшир даа. Ээж нь Намуунаатай ярилцъя. Гэхдээ л миний хүү ойлгоно биз дээ. Ээж нь эмэгтэй хүний хувьд Намуунааг өрөвдөж байна. Үр хүүхэдгүй болно гэдэг чинь ямар аймшигтайг чи залуу болохоороо ойлгохгүй л дээ. Тэр тусмаа бүсгүй хүнд энэ чинь хамгийн аймшигтай зүйл гэлээ. Мягмар - За, хүү минь, ээж чинь юу ч гэсэн Намуунаатай уулзаг. Гэхдээ л хүн Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 136 өөрийнхөө хийсэн хэрэгт хариуцлага үүрэх ёстой. Тэр нь гэрлэлт ч байж болно. Тэгэхээр чи үүнд бэлтгэлтэй л байх хэрэгтэй гэж анхааруулав. Тэр шөнө Хонгор өөрийнхөө амьдралыг юу болж дуусдаг бол доо? гэж бодон, юутай ч ойрын хэдэн өдөртөө энэ тухайгаа Уянгаад хэлэхгүй байхаар шийдлээ. Энхмаа Намуунаа руу утсаар яриад цаг болзож, өрөөндөө уулзахаар болов. Цаадах нь ч ирээд туслахад нь ихэмсэгээр - Энхмаа захирал надтай уулзахаар дуудуулсан юм. Намуунаа ирчихлээ гээд хэлчихгүй юу? гэлээ. Ингээд Энхмаагийн өрөөнд ороод - Сайн байна уу, та? гэж мэндэллээ. - Сайн гэж ёс болгож л хэлэхээс. Хонгор та хоёрын явдлаас болоод санаа зовоод, шөнөжингөө унтаж ч чадсангүй - Тэгэхээр Хонгор бид хоёрын тухай танд хэлжээ дээ? - Хэлэхээр барах уу. Санаа их зовж байгаа. Гэхдээ Намуунаа чи өөртөө хайргүй хүнтэйгээ насан туршдаа амьдрахад бэлэн юм уу? Эмэгтэй хүн бол анх суухдаа эрэгтэй хүнд хайргүй байсан ч аажимдаа хайртай болж дасдаг, гэтэл эр хүн чинь бидэн шиг биш өөр шүү дээ. Хайргүй хүнтэйгээ хамт амьдрах Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 137 чинь ёстой там л гэж мэд. Эгч нь чамайг бодвол илүү оймс элээсэн хүн үүнийг мэдэлгүйдээ гэж шууд яриандаа орлоо. Намуунаа ч - Эгч ээ, би таныг ойлгож байна. Та мэдээж, эх хүн учраас өөрийнхөө хүүг л бодно. Гэтэл би яах юм бэ? Би үлдсэн амьдралдаа гологдмол амьтан шиг ганц бие явах болж байна уу? Одоо хэн ч надтай насан туршдаа хамт амьдрахгүй. Залуу байхдаа ч яах вэ? Гэтэл эр хүн болгон хүү хүсдэг шүү дээ. Түүнийг нь би төрүүлж чадахгүй. Тэгээд л надаас уйдаж залхаж эхэлнэ. Та үүнийг ч бас мэдэж байгаа шүү дээ гээд уйллаа. Сандарсан Энхмаа аяганд ус хийж өгөөд - Намуунаа, миний охин тайвшир. Энэ усыг уучих. Би зөвхөн өөрийнхөө хүүг ч бодоод байгаа юм биш. Та хоёрыг хоёуланг чинь л бодож байна. Хэрвээ чи та хоёр болж бүтнээ л гэж бодож байвал би одоо яах вэ дээ? Хонгорын аавын хэлдэгээр хүн бүр л өөрийнхөө хийсэн зүйлд хариуцлагаа хүлээх ёстой гэвэл бага зэрэг уужирсан Намуунаа - Баярлалаа. Би таныг ойлгоно гэж мэдэж байсан юмаа. Гэхдээ би хичээнээ. Би Хонгорыг намайг хайрладаг болгох гэж хамаг байдгаараа хичээнэ. Та Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 138 харин тусална биз дээ? Би ч гэсэн сайхан гэр бүлтэй болохыг хүсч байна гэж чин сэтгэлээсээ хэлэв. - За , охин минь сайн л хичээдэг юм шүү. Би ганц хүүг