5. ᠠᠩᠬᠠᠨ ᠤ ᠬᠠᠢᠷᠠ 《ᠵᠠᠭᠪᠤᠷ ᠡᠮᠦᠰᠦᠭᠴᠢ ᠪᠦᠰᠡᠭᠦᠢ》 [ᠠ᠊᠂ ᠠᠯᠲᠠᠨᠵᠤᠯᠠ] (ᠺᠢᠷᠢᠯ) .pdf
  Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 93 Анхны хайр Наадам дөхсөөр дөхсөөр хүрээд ирлээ. Сайхан нарлаг өдөр ч байв. Гудамжаар давхилдах машин, хүн ард ч бүгд наадмынхаа гоёлыг өмсөцгөөж, баяр хөөрөөр дүүрэн байлаа. Урьд урьдын наадмаар Уянгаа ээжтэйгээ хамт хоёулаа монгол дээлээрээ гангарч, цэнгэлдэх хүрээлэнгийн наадмын нээлтийг заавал үзэж, наадмын хуушуураас авч идэн, бас соёолон морьдын уралдаан үзэж хийморио сэргээдэг байсан юм. Харин энэ удаагийн наадмаар бол Уянгаа туйлын чухал ажилтай байв. Тэр эртлэн босч хувцасаа өмсөөд ээжийнхээ чанасан цайг уун - Ээж ээ, та минь өнөөдөр юу хийе гэж бодож байна даа? гэж санаа тавихад нь - Чамайг байхгүй юм чинь зурагтаар наадмынхаа нээлтийг үзэж, цайгаа ёроолдон, сайхан бууз хийчихээд охиныгоо хүлээнэ дээ гэж хариуллаа. - Би аль болохоор эрт ирнээ - За, тэгээрэй. Гэхдээ хамгийн гол нь хариуцсан ажлаа л сайн хийгээрэй дээ, миний Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 94 охин гэж ээж нь хичээнгүйлэн захив. Уянгааг ажил дээрээ ирэхэд Хонгор аль хэдийнээ ирчихсэн төв цэнгэлдэх хүрээлэн рүү авч явах зүйлсээ шалгаж, ачуулахад бэлдэж байлаа. Уянгаа ч хүрч ирээд түүнд туслаж, үзүүлбэрт оролцох хүмүүс, арын албаныхан бүгд цэнгэлдэх хүрээлэн рүү явав. Уянгаа Хонгорын машинд суугаад түүний бага зэрэг догдолж байгааг харан - Битгий санаа зов доо. Бүх зүйл бүтэмжтэй болно тайвшруулахад нь - Тэгэх байх аа. Орой болтол зай ч байна. Бүх зүйлээ бэлдэж амжих байлгүй дээ гэж хариулаад нэг сайн амьсгаа авав. - Үзүүлбэр орой болох юм уу? - Тийм ээ, хувцасны үзүүлбэрээс гадна хамтлаг дуучид ч ирнэ. Үзүүлбэр дуусаад салют буудуулна шүү дээ. Ёстой жинхэнэ гоё шоу болно доо. - Мэдээж тэгнээ гэж тэр хоёр ярилцсаар зорьсон газартаа ирэв. Удалгүй наадмын нээлт болж, дараа нь бөхийн барилдаан эхлэв. Барилдаан дууссаны дараа тэд суларсан төв цэнгэлдэхийн талбай дээр тайзаа засч бэлтгэлээ хийж эхлэв. Гэтэл тайзан дээр бэлтгэл хийн алхаж байсан Энхзул гэх загвар өмсөгч бүсгүй гэнэт нэг юманд тээгэлдэн эвгүй Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 95 гишгээд, бүдрээд уначихав. Хонгор ухасхийн гүйж очоод яав? гэтэл шалан дээр нь нэг том хадаас ёрдойчихсон түүнд нь Энхзул бүдэрсэн байлаа. Хамгийн муу зүйл нь гэвэл Энхзул эвгүй гишгээд шагайгаа мулталчихжээ. Тэр босоод зогсох гэсэн боловч чадахгүй байв. Хонгор Энхзулыг яаралтай гэмтлийн эмнэлэг рүү хүргэж өгөөд эмнэлэгийн тусламж авсан ч тэр дороо зүв зүгээр юм шиг алхаж чадахгүй болсоноос гадна шагайн орчим нь бамбайтлаа хавджээ. Эмч ч хэд хоногтоо тайзан дээр алхаж үзүүлбэр үзүүлж чадахгүй байх даа гэж хэлснийг яана. Хонгор түргэхэн шиг Энхзулыг гэрт нь хүргэж өгчихөөд цэнгэлдэх хүрээлэн дээр ирээд Туяамаа багшид хандан - Цаад Энхзулыг чинь хэдэн хоногтоо л хуучин шигээ явж чадахгүй гэж байна. Одоо яанаа? гэж туйлын их санаа зовсон нь илт асуулаа. - Харин ээ. Ёстой мэдэх юм алга - Би ч гэсэн. Энхзулын үзүүлбэрийг хасчихвал яах бол? Өөр загвар өмсөгчид давхар хариуцуулъя гэхээр амжихгүй байх даа гэж эргэлзэнгүй ярьснаа цаашаа их л гутарч буй янзтай дуугаар толгой сэгсрэн - Ингээд миний хариуцсан анхны ажил Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 96 маань бүтэлгүйтдэгбайжээ гэхэд нь Уянгаа тэр хоёрыг ээлжлэн харж байснаа зориглон - Би үзээд алдвал яах бол? Чаддаг болов уу? гэх нь тэр. Хонгор - Уянгаа, чиний туслах гэсэн сэтгэлд чинь баярлалаа. Даанч сургуулилт, жинхэнэ үзүүлбэр хоёр чинь тэнгэр газар шиг ялгаатай зүйл. Жинхэнэ шоунд, тэгээд бүр наадмын энэ албан ёсны хөтөлбөрт чинь туршлагатай загвар өмсөгчид ч сандардаг байхгүй юу гэтэл Туяамаа багш шийдэмгийгээр - Наадмын хүндтэй зочдод танилцуулга тараагдсан байгаа. Тэгэхээр энэ үзүүлбэрт орох хувцаснаас нэгийг ч хасч болохгүй. Цаг тулчихаад байна. Тэгэхээр Уянгааг тайзан дээр гаргаж үзэхээс өөр ямар ч арга байхгүй гээд Уянгаад хандан - За, миний охин сандарч болохгүй шүү. Чи ч сэтгэлийн тэнхээтэй л дээ. Багш нь мэдэж байна. За, одоо түргэхэн шиг Энхзулын хувцасыг өмсөөд тайзан дээр алхаад орхи гээд өөрөө ч хамт сургуулилт хийхээр гарав. Юутай ч сургуулилтын үед бол Уянгаа тун боломжийн байлаа. Хонгор үзүүлбэр орой бүрэнхийд болох юм чинь Уянгаагийн өөдөөс шууд ширтэх өчнөөн олон Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 97 наадамчин олныг шөнийн харанхуй бүрхэж, түүнийг сандраахгүй байх гэж найдах л үлдэв. Ингээд тэдний үзүүлбэр урлагийн тоглолтыг үзэх дарга, сайд, тэдний гэр бүл, гадаадын зочид төлөөлөгчид, наадамчин олон цуглаж үзүүлбэр эхэллээ. Хонгор их л сандарна. Уянгаа бага зэрэг эмээвч үүнийгээ мэдэгдэхгүйг хичээж байлаа. Түүнийг айж байгааг Хонгор мэдвэл бүр муу юм болно гэдгийг сайн мэдэж байв. Ингээд тэр тайзны араар орохоор явахад нь Хонгор “Чамдаа амжилт хүсье” гээд гарыг нь атгав. Үзүүлбэр эхэлж сонин, сэтгүүлийнхэн, зурагчид зураг авч монгол үндэстний хувцасны гайхамшгийг биширч байлаа. Загвар өмсөгчид ээлжлэн гарсаар Уянгаагийн ээлж ирэв. Хонгор бас бусад нь яах бол? гэж амьсгаагаа түгжин Уянгааг ширтэнэ. Гэтэл Уянгаа хэзээний туршлагатай загвар өмсөгч шиг тайван гарч ирээд гараагаа тун сайн гүйцэтгээд оров. Бүгд зэрэг уужим амьсгаа авсан ба Уянгаа дараагийн хоёр үзүүлбэрээ ч гэсэн бүр сайжруулан инээмсэглэсхийн хийж орлоо. Түүнийг хүмүүс ямар сайхан инээмсэглэдэг нүүрний баясгалантай Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 98 охин бэ? Энэ инээмсэглэлээрээ л тэр бусад загвар өмсөгчдөөсөө ч гэсэн ялгарч, ялдам харагдаж, нүдэнд тусч байна гэцгээв. Уг нь Уянгаа бол бусдаас онцгойрох гэсэндээ инээмсэглэсэнгүй. Ердөө л өөрийгөө чадаж байгаад баярлан инээмсэглэжээ. Ингээд үзүүлбэр дуусч, ажлаа амжилттай дуусгасандаа бүгд сэтгэл нь ханаж баярласан хүмүүс хамаг зүйлээ ачаад агентлаг руу хөдөлцгөөв. Тэнд очоод Мягмар захирал бүгдийг хурлын танхимд дуудаж баяр хүргээд тэр дундаа үзүүлбэрийг аварч гарсан гэж Уянгаад онцгойлон хандаж талархав. Тэгээд наадмын дараа хамт олноороо амралтанд явж, сэтгэлээ сэргээцгээе гэж тохиролцоод ажил дуусах нь тэр. Хонгор уг нь ажлынхаа амжилтыг тэмдэглэн нэгэн ресторанд оръё гэж бодож байсан боловч их орой болсон учир Уянгааг гэрт нь дөхүүлж өгөнгөө - Би бүр чамайг тайзан дээр гараад ирэхэд чинь амьсгалж ч чадахгүй айж байлаа шүү гэхэд цаадах нь нүдээ том болгож ирээдл - Би ч бас зүрх амаараа гарах гэж байсан ч гадаа харанхуй болохоор сандарсан надад хүмүүс ердөө харагдаагүй болохоор л гайгүй Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 99 өнгөрчихлөө. Хэрвээ өдөр байсан бол яах байсан юм бол? Бүү мэд гээд мөрөө хавчлаа. - Гэхдээ чи хэзээний л тайзан дээр гараад сурчихсан аятай л догь харагдаж байсан. Үзэгчид чамайг магтаад л. Чамд ч авьяас байна шүү - Чамайг болон агентлагаа аварч гарсандаа л баяртай байна. Хэрвээ урьд нь Чимгээ өвдөж, би бэлтгэл хийж байгаагүй бол яанаа? гэж бодохоос л айх юм. - Харин тийм ээ. Чимгээ өвддөг нь ч аз болж шүү гэж ярилцангаа Уянгаа цүнхэнд нь дуугараад байгаа утсаа авч - Өө, ээж үү? Би одоо харьж явна. Буузаа тавьчих, тавьчих. Яг өлсөж үхлээ гээд ярьчихаад - Өө, нээрээ, чи энэ зургуудыг үз дээ. Бид нарын Дарханд авахуулсан зургууд гээд сарвайвал - За, гэрийн чинь гадаа очиж байж тухтай үзье. Одоо машин барьж байна гээд тэр хоёр ярилцсаар Уянгаагийн гэрийн гадна ирэв. Ирэнгүүтээ Хонгор зургуудыг үзэж байснаа Уянгаа тэр хоёрын авахуулсан зургийг хараад - Сайхан гарчээ. Ёстой дурсгалтай зураг болж. Алив, чамд үзэг байна уу? гэхэд нь цүнхнээсээ бал гаргаж ирээд - Байна, май гээд өглөө. - Бичнээ гээд он, сар, Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 100 өдөрөө бичиж Дархан хот гэж нэмэв. Тэгээд - Уянгаа, би энэ зургийг авлаа. Чи Батхүүгээр дахиад угаалгаад авчих. За юу? - Тэгэхээс дээ - Уянгаа, чи хэзээ намайг ээжтэйгээ танилцуулах юм бэ? Ингээд л гэрийн чинь гаднаас буцаад байх юм уу? гэхэд нь яриаг булзааруулж - Чи маргааш аав, ээжтэйгээ наадам үзэх үү? гэж асуулаа. - Тэгнээ, соёолонгийн тоосонд заавал булуулдаг уламжлалтай юм - Манайх ч гэсэн - Тэгвэл би чамайг маргааш ээжтэй чинь авч яваад бүгдээрээ соёолон морьдын уралдаан үзье л дээ - Би урьд нь ерөөсөө ээждээ бид хоёрын талаар үг цухуйлгаж байгаагүй болохоор санаа зовоод байнаа. Тэгээд ч шууд танай аав, ээж хоёртой танилцуулна гэхээр л бүр ч эвгүй байна - Найз нь ойлгож байнаа. Гэхдээ зүгээр биз дээ. Би маргааш бүр өглөө эрт ирнэ шүү. Бэлдэж байгаарай - За гээд Уянгаа гэртээ орох гэхэд нь Хонгор - Хөөе, хөөе байзаарай. Нэг юмаа мартчих шиг боллоо. - Юу билээ? гэтэл - Яагаав, үнсэлт гээд Уянгааг зөндөө зөндөө, дахин дахин үнсээд - Үнсээд үнсээд ханашгүй миний хөөрхөн охин. Энэ охин чинь өнөөдөр ямар сайн байсан Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 101 гээч. За, одоо гэртээ ор доо гээд Уянгааг тавьж явуулав. Гэртээ орж ирэнгүүтээ л Уянгаа - Ээж ээ, бууз бэлэн болсон уу? гэж нэг их өлссөн царайтай хүн асуув. - Одоохон, таван минут хүлээчих. За, тэгээд чиний минь ажил төрөл бүтэмжтэй юу? - Тийм ээ. Гэхдээ ёстой балрах дөхсөн шүү - Яагаа вэ? - Манай нэг загвар өмсөгч бүсгүй цэнгэлдэх хүрээлэн дээр оччихоод бэлтгэл хийж байхдаа тайзны ёрдойсон хадаасанд тээглээд шагайгаа мулталчихсан. Тэгээд би тэр загвар өмсөгчийг орлосон доо гээд хувцасаа тайлж дууссан Уянгаа дэвүүр авч буузаа сэвж эхлэв. - Аанхаан. Ёстой балрах дөхөж гэж ээж нь хээв нэг хариулснаа гэнэт нүдээ том болгон - Юу гэнээ, чи орлосон гэнээ? Үнэн юм уу? гэж гайхахад нь Уянгаа инээж - Ээж ээ, үнээн. Гэхдээ би их сандарч байсан боловч бүгд сайн байсан гэсэн. Бүр үзэгчид магтсан гэнэлээ - Пөөх, миний охин чинь хэдийдээ ингээд загвар өмсөгч болчихдог байнаа гэж ээж, охин хоёр ярилцаж байтал Уянгаагийн утас дуугарав. Дугаарыг нь хартал Хонгор байв. Утсаа аваад - Яасан бэ? Хонгороо гэтэл - Чи зурагтаа үзэж байна Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 102 уу? Монголын үндэсний телевизээр манай шоуг дамжуулж байна - Үгүй, сая унтраачихсан. Одоо би асаагаад үзлээ. Баяртай гээд яаран утсаа тасаллаа. Тэгээд Уянгаа - Алив, ээжээ хурдан зурагтаа асаагаарай. Үндэсний телевизээр манай загварын шоуг нэвтрүүлж байна гэнээ гэтэл Янжмаа ч яаран зурагтаа асаа. Нээрээ тэдний шоуг үзүүлж байна. Зурагтын хөтлөгч хүүхэн “Монгол үндэстний хувцасны гайхамшгийг тод томруунаар харуулсан гайхамшигтай үзүүлбэр болж байна. Энэ үзүүлбэрийг манай монголын загварын номер нэг агентлаг “Модел”нь зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү агентлаг нь олон улсын тэмцээнээс удаа дараа “Гран при”, “Алтан зүү”, “Алтан хайч” гэх мэтийн олон улсын шагналыг эх орондоо авчирсан туршлагатай хамт олон билээ” гээд л тайлбарлаж байна. Гэтэл үзүүлбэрийг ээж, охин хоёр үзээд сууж байтал гэнэт Уянгаагийн инээмсэглэсэн хөөрхөн царай зурагтын дэлгэц дүүрч ирлээ. Тэр хоёр эхлээд юу ч билээ? нэг л таньдаг царай гэж бодсоноо зэрэг - Ээж ээ, энэ чинь би байна шүү дээ - Уянгаа, энэ чинь чи байна Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 103 гэж хашгиралдацгаав. Тэгтэл ч Уянгаагийн утас дахин дуугарав. Бас л Хонгор байлаа. Утсаа авангуут тэр - Чи сая үзэв үү? Чамайг харуулж байна шүү дээ! Чи минь хичнээн хөөрхөн юм бэ дээ. Сая чамайг улс орон даяар харлаа шүү дээ! гэж амьсгал нь давхцан хэллээ. Удалгүй утасны дуудлага ар араасаа залгав. Нямка, Батхүү, Учралт гээд ангийнхан нь байлаа. Бүгд л гайхаж, загвар өмсөгч болсоноо, загварын шоунд оролцож байгаагаа хэлээгүйд гоморхож байв. Уянгаа ч тэдэнд нарийн учрыг уулзаж байгаад хэлье гээд баярын мэнд хүргээд сэтгэл нь ихэд хөдөлсөн хүн ээжтэйгээ хамт буузаа амтархан идлээ. Тэр үнэхээр өлсчээ. Ээж нь нулимс унаган - Миний муу охин ингээд зурагтаар гарна гэж огт бодож байсангүй. Ямар сайхан юм бэ? гэж хэлэхэд нь ээжийгээ харан уярсан Уянгаа - Харин тийм ээ. Би ч ингэнэ гэж зүүдэлж ч явсангүй. Энэ агентлагт ажилд ороогүй бол ийм зүйл тохиолдохгүй л байсан даа. Энэ бүхэн чинь Хонгорын л ач шүү дээ гэлээ. - Чам руу байн байн утасдаад байдаг уу? - Тийм ээ. Ээж ээ! Хонгор намайг ресторан дээр муу хүмүүсээс Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 104 хамгаалж, бас энэ агентлагт ажилд оруулсан шүү дээ. Өөрөө бол оюутан. Гэхдээ аав, ээжийнхээ агентлагт ажилладаг юм. Энэ загварын шоуны загвар өмсөгчдийг хариуцаж ажилласан даа. Баян айлын хүүхэд боловч их гайгүй сайн залуу шиг л надад санагддаг. Бас надад хайртай - Гэхдээ л. Зиндаа өөр хүмүүс чинь таарч тохироход хэцүү дээ. Чи тэгээд Хонгорт хайртай болчихсон юм уу? - Тийм ээ гэлээ. Энэ үгийг хэлснийхээ дараа гэнэт өөрийнхөө хариултаас айх шиг болов. Тэр ингэж хариулна гэж ёстой бодоогүй билээ. Энэ чинь одоо юу гэсэн үг вэ? Өөрийгөө ийм итгэлтэй “Тийм ээ” гэж хариулсныг бодоход зүрх сэтгэл нь Хонгорт хайртай болсныг илтгэх мэт. Уянгаа Хонгорт хайртай болжээ. Түүний зүрх булгилан цохилж байв. Хүнд хайртай болох нь жам ёсны боловч, ийм хурдан хайр ирнэ гэж бодсонгүй. Ээж нь ч - Миний охин яарч болохгүй шүү. Бодолтой л байгаарай. Ээж нь өөр юу захих вэ дээ гэлээ. Уянгаа - Ээж ээ, маргааш Хонгор эрт ирж та бид хоёрыг авч явж соёолонгийн уралдаан үзүүлнэ гэсэн. Тэр тантай танилцах юмсан гээд л байна лээ. Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 105 Бас аав, ээж хоёртойгоо Хүй Долоон Худаг дээр уулзуулж танилцуулах байх шүү гэвэл ээж нь - Ээ, бурхан минь. Чи чинь яадаг охин бэ? Эрт хэлэхгүй! Маргааш одоо юу өмсдөг билээ? Тэгээд тэр баячуудтай чинь ер уулзаж байгаагүй хүн шүү дээ, би гэж уулга алдахад нь Уянгаа инээж - Ээж ээ, сандарсны хэрэггүй ээ. Аав, ээж хоёр нь ч гэсэн их энгийн хүмүүс байдаг юм. Та байдгаараа л байгаарай. Өөр илүү дутуу зан хэрэггүй шүү сануулахад - За, за ойлголоо охин минь гэж тэр хоёр ярилцаад унтахаар хэвтэв. Өглөө бүр таван цагийн үед Хонгор ирчихээд утасдахад түүнийг хүлээж байсан ээж, охин хоёр хувцасаа өмсөөд гарч ирлээ. Хонгор ч инээмсэглэн - Сайн байцгаана уу? гэж мэндлээд ээжид нь хандан - Намайг Хонгор гэдэг. Би танай охинтой хамт ажилладаг юмаа. Бас шууд хэлж байгаад уучлаарай. Би бас Уянгаад хайртай гэтэл Янжмаа - Тийм ээ, би та хоёрыг бие биедээ хайртай гэдгийг өчигдөр Уянгаагаас сонссон гээд цааш үргэлжлүүлэн - За, алив хүүхдүүд минь явцгаах уу? гэлээ. Хонгор чихэндээ ч итгэсэнгүй. Уянгаа руу хартал өнөөх нь Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 106 харц буруулаад түүн рүү харсангүй. Хонгор Янжмаа байгаагүй бол ч шууд машинаа зогсоогоод л “Энэ үнэн үү?” гэж асуумаар байлаа. Гэхдээ л тэр “Уянгаа надад хайртай болчихжээ” гээд хашгирмаар санагдавч, бас “Үгүй бол яанаа. Би дэмий л горьдож байвал яанаа” гэж эргэлзэж зовно. Замаар давхилдах машинууд монгол улсынхаа туг, далбааг намируулан жавхлантайяа явж байлаа. Өнөөдөр Уянгаагаасаа “Би чамд хайртай” гэсэн энэ гайхамшигтай үгийг сонсох юм биш биз. Тэр тэсч ядан байлаа. Гэхдээ боломж гарахыг л хүлээж дээ. Ингээд тэр гурав “Хүй Долоон худаг”- т ирэхэд Мягмар, Энхмаа хоёр ч ирчихээд хүлээж байсан ба тэд хаана байгаагаа утсаар мэдэлцээд уулзацгаалаа.Уянгаа, Хонгор хоёр ч хайртай хүмүүсээ хооронд нь танилцуулаад удаагүй байтал морьд дөхөж байгааг зарлахад бүгд ухасхийн сэтгэл нь догдолцгоон морьдыг хүлээв. Үнэхээр сайхан байлаа. Тэд бусдын л адил соёолонгийн тоосонд даруулж, хөлсөнд нь хүрч баяр хөөрөөр дүүрэн байна. Ийм сайхан үед Хонгор нүүрэндээ инээмсэглэл тодруулж - Аав аа, Загвар өмсөгч бүсгүй А.Алтанзул 107 би хуушуур аваад ирэх үү? Та хоёр дуртай шүү дээ гэвэл Мягмар ч - Тэгэлгүй яах вэ! Наадмын хуушуурыг ч бол иднэ шүү гэвэл Хонгор - За, тэгвэл хүн бүрт