ᠳᠥᠷᠪᠡ᠂ ᠭᠤᠷᠪᠠ ᠳᠠᠬᠢ ᠰᠥᠨᠢ ᠶᠢᠨ ᠦᠯᠢᠭᠡᠷ 《ᠮᠢᠩᠭᠠ ᠨᠢᠭᠡᠨ ᠰᠥᠨᠢ ᠶᠢᠨ ᠦᠯᠢᠭᠡᠷ》 (ᠰᠣᠩᠭᠤᠳᠠᠭ ᠵᠣᠬᠢᠶᠠᠯ) (ᠺᠢᠷᠢᠯ) .pdf
  МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 36 ГУРАВ ДАХЬ ШӨНӨ Дуньязада охин “аяа эгч минь түрүүчиын үлгэрийн сүүлчийн нь яртьж өгнө үү” гэв. Шахразада өгүүлрүүн: Бирид, өвгөний явдлыг сонсоод ихэлд сонирхож төлөөснөө худалдаачны амийг өршөөжээ . Худалдаачин гурван өвгөнд тал өгөөд нутаг улсдаа явцгаажээ . Гэвч загасчны үлгэр үүнээс илүү сонин доо, гэхэд хаан “Тэр ямар учиртай юм бэ?” гэв. Шахразада өгүүлрүүн: Урьд эрт цагт нэг ядуу загасчин гурван хүүхдийн хамт амьдран суух бүлгээ . Өдөр болгон далайн захад очиж дөрвөн удаа өгөөш тор тавина . нэгц өдөр далдайн эрэгт очиж тороо усанд тавиад хүлээн суутал торонлд мю орсон бололтой хүндэрч чангаагаад чангаагаад дийлсэнгүй , гадас шааж өгөөш торны нэг үзүүрийг уяад уснаа шумбан орж ноцолдсоор арайхан гаргаж ихэд баярлан үзвэл нэгэн үхсэн илжиг байсанд ихэд гутран Аллахыг дурсаад: Аяа , шөнийн харанхуй үхдийн дунд шумбагч аа! Ажил ахуйгаар хувь зохиол МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 37 болдоггүйг чи мэдмүй Хоосон шөнийн гүн харанхуйгаар загасчин би Ходоод тэжээхийын эрхээр, далай тийш ирнэм биш үү? Давалгаанд балбуулан , ойлон шумбагч би. Данзан өгөөшөөс нүдэн эс салганам Алгуур төмөр хоолойд зоож нэг нь олсныг Амгалан нойрсогч нөгөө нь цадтал идью! Аяа, нэг нь зүдрэн барсныг нөгөө нь Жарган идэх ёс Аллах тэнгэрээс заяасан тавиал. Төөрөг даруй мөн ажгуу . Гээд үхсэн илжгийг өгөөш торноос салгаж хаяалд , урагдсаныг сэлбэн дахин тавилаа . нэг хэсэг байтал тор нь бас л хүндрээд лав загас орсон бололтой . Их далайд шумбан ноцолсоор арай хэмээн чирч гаргаваас элс, шавар дүүрсэн нэгэн муу домбо гарсанд ү загасчин ихэд гуниглан, ийн өгүүлрүүн. Аяа, догшин заяа чи болиоч! Арай багадсан бол зөөлөн байгаач! Гэдэс тэжээх гэж ирлүгээ би Гэтэл заяа минь дуссан ажгуу . Плеядад тэнэг хүн олон гэвч Булшаа цэуэн нь бас олон хэмээмүү. Гээд мөнөөх шавартай ваарыг салгаж хаяад дээд тэнгэрт залбиран өгөөш тороо дахин уснаа МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 38 тавьжээ . гэтэл бас нэг яст мэдхий гарч ирсэнд: Аяа, үйлийн үрийг тогоох эрх чамд байхгй бүлгээ Өнгө зүс , эрдэм ном ч чамд хувь заяасангүй! Энэ хорвоогийн хүн болгонд Жаргал зовлон хуваахад Эрхбиш нэгэнд нь их, нөгөөд нь бага ноогджээ . Хуудам нэг нь чадалтайгаа элбэн бөхийлгөөж Хуурамч болгон өндөрт мандан жигшүүүрт хүрмүй Үхэл чи намайг аваач, амьдрахад бэрх боловай . Үнэндээ, шонхор дор нь галуу дээр нь нисэх ажгуу . Хорт муу нь бүхнийг захирах байхуй дор Хоосон ядууг үзээд гайхах хэрэг юун! Жигүүртэн боловч ганцхүү дорно өрнөөс эргэлдэхэд Жич бусад нь нэгэн дор хэвтэж хамгийг эдэлмүй. ’энгэрт хандаж, Аяа бурхан минь , би өдөр дөрвөнтөө өгөөш тор тавьдаг билээ . одоонэгэнт гурвантаа тавиад юу ч барьсангүй , энэ удаа над ирэх юм хайрлаач гээд өгөөш тороо далайд хаяж хээг болоод татвал басхүү далайн ёрооолд юмнаас орооцолдвоос Аллахыг дуудан дуудан ийн өгүүлрүүн. Ая золиг , амьдрал гэж юунд дандаа ийм ажаам. Аливаа гуниг хоосон хоёроос МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 39 өөрийг эс үзлээ . Үүрийн гэгээнд эрийн ахуй тунгалаг бүлгээ . үхлийн аяганаас шөнө заавал уух учиртай ажаам. Харин үүний урьд болбоос Хамгаас ужаргалтай хүн би агсан ажгуу . Далайд шумбан орж өгөөш тороо арай хэмээн гаргаж ирвээс цагийг эзэлсэн их хаан Ибн Даудын хүү Сулейманы* бөгжин тамгай тугалган бөглөө бүхий нэг том зэс домбо өгөөшинд нв байжээ . Үүнийг үзээд загасяин ихэдб аярлан , зээлийн газар аваачиж зарвал лав арван динар зоос хрнэ хэмээн өгүүлээд өргөж үзвээс нэнэ хүнд бөгөөд бас ч сайар тагсаныг үзэж, урьдаар дотор ву буйг нээж үзэх сэтгэл төржээ. Хутга гаргаж тугалган бөглөөг ханзлаад , газар бөөрөөр тавьж сэгсэрэн зайлбаас тийнхүү хүнд атал дотр нь хоосон байхад загасчин өвгөн ихэд агйхаю. Гэтэл домбоноос их утаа суунаглан , тэнгэрт улам хөөрөөлд хуйларч бөөгнөрсөөр толгой нь үүлэнд тулсан нэгэн өндөр биридп болон хувирчээ . ЁСатар ажиглабаас уул шиг толгойтой савх шиг гар хөлтэй , агуй шиг амтай, асга хал шиг шүдтэй , яндан шг хамартай , цог шиг нүдэй МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 40 аюулт хар бирид болсныг загасч муу өвгөн ихэд эмээн хамаг бие дагжин , хоолой хатаад яах учраа олохгүй болжээ . Бирид “аяа Аллах тэнгэрийн ивээлт Сулейманын үг юутай үнэн бэ? Аллах тэнгэр наайг битгий алаарай дахин таны зарлигаас хэрхэвч гарахгүй” гэхэд нь загасчин өвгөн “Аяа бирид чи Сулейманын үг юутай бэлэгтэй вэ гэв үү? Сулейман хаан ертөнцөөс халиад нэгэн мянган найман зуун жил болсон биш үү? Ер нь чи яагаалд энэ домбонд орсон хэрэг билээ? ” гэсэнд “Аяа Аллах тэнгэтр юутай үнэн бэ, одоо би чамайыг дор нь ална даа гэж бирид хэлжээ . Өвгөн айх гайхах зэрэгцэн , би чамайг далайн ероолоос татаж, домбон дотроос гаргасан атал яагаад чи намайг алах билээ . Миний утсан чинээ улаан амь чамд ямар хэрэгтэй юм . Би ямар нүгэл хийсэн юм гэхэд , “Ямар ч болов ямар үхэл сонгон авахаа үтэр түргэн хэл” гээд “миний намтрыг сонсогтун, би Сир газрын Даудын хүү Сулейманы үгийг эс дагадаг Сахр нэрт бирид билээ . Сулейманы шадар сайдаа явуулж намайш элдвээр хүчлэн МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 41 барьж аваачаад, үнэн сүжигтэй бол миний боол бол гэхэд нь би болоогүй юм . Тэгэхээр намайг энэ домобнд хийгээд тугалаг хайлан бөглөж ,Их Аллахын нэр тавьж битүүмжилж далайн ёроолд хаяулжээ . Би далайн ёроолд зуун жил болж нэг өдөр ингэж бодлоо. Хэрэв одоо намайг хэн нэг этгээд гаргаж тавих ав ас үүрд баян тансаг болгоно доо гэж бодов. Тэгээд зуун жил болоход намайг хэнё гаргаж тавьсангүй . Тэгэхээр нь хэрЅв одоо хэн нэг хүн намайг суллан тавих аваас дэлхийн баян санг нээж түүнд өгнө дөө гэж бодов. Гэтэл бас зуун жил болоход хэн ч ирсэнгүй . Тэгсээр байтар бас дөрвөн зуун жил болов . Одоо намайг гагаж тавьсан хүний гурван хүний хүслийг биелүүллнэ дээ гэж бодов. Гэиэл хэн ч йнамайг тавьсангүй . Тэгэхээр нь уур хилэн нь хүрч бадраад, одоо хэн бловч намайг гаргаж тавих аваас дор нь ална гэж шийдсэн юм . Гэтэл чи одоо намайг гаргаж тавилаа . Чамайг ална даа” гэжээ . Загасч өвгөн энэ үгийг дуулаад “Аяа, Аллах! Юутай жигтэй хэрэг билээ . Өчүүхэн намайг өршөөн соёрхоно уу. Чиний амь насыг МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 42 Аллах тэнгэр өршөөх болтугай” гэсэнд, Бирид “Ямарч болов чамайг үг дуугүй ална” гэхэд загасч өвгөн “Би чамд сайн үйл хийж байхад чи над хамгийн муу санажээ” гээд. Тус болохын цагт, усаар хариулдаг. Тун гэнэн ёс байдгийг насан үүрд санамуу. Өөдгүй му амьтад сайн үйл бүтээсэн ч Үнэндээ араатны аманд өөрөө орох ёс бий . гэдэг сургаал юутай үнэн билээ” гэсэнд бирид “Битгий олон юм ярь , чиний үхэл зайлшгүй ирнэ” гэлээ . Тэгэхээр нь загасч өвгөн , энэ муу бол бирид , би бол Аллах тэнгэрээс оюун ухаан заяасан хүн шүү дээ . Энэ хүйтэн сэтгэлээр намайг алах гэж бааа бол бич юун ухаанаар үүнийг залилан хөнөөе хэмээн бодоод “Хэрэв миний үхэл зайлшгүй болсон аваас чамаас нэгэн юм асууя. Чи яг үнэн мөнөөр хэлээрэй” гэсэнд бирид зөвшөөрч , харин үтэр асуусугай гэхэд нь : “Чи ер нь энэ домбонд намайг багтана гэж “Чи үнэмшихгүй байна уу?” гэхэд нв нүдээр үзэхээс нааш яасан ч үнэмшихгүй б гэтэл бирид биеийг сэгсэрэн их утаа болоод домбонд шингэн шингэсээр алга МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 43 бомогц загасч өвгөн мөнөөхөн Сулейман хааны тамга бүхий тугалганбөглөөг авч даруй таглаад ямар үхэл шилж авахаа хэл! Чамайг далайн ёроолд буцаан хаяж , энд сахин суугаад хүн ирвээс “Энд бирид бий. Гаргасан хүнийг ямар үхэл сонгон авах вэ?” гэдэг юм гэж хэлнэ гэжээ . Бирид энэ үгийг сонсоод амаа барьж домбоноос гарах хэмээн хичнээн оролдовч Сулейманы тамгатай тус эс чаджээ . Тэгэхээр нь арга бараад би тогослон юм хэмээвэл загасчин өгүүлрүүн: “Биридийн дороос хамгийн адгийн бузар амьтан чи бас худал хэлнэ бий ” гээд домбыг далайн эргийн тийш чиртэл бирид”Чи намайг яах гэж бана даа” гэхэд нь загасчин өгүүлрүүн: “Чамайг тэнгис далайд хаясугай . Чи далайн ероол мянга найман зуун жил болсон аваас энх цаг иртэл байсугай . Намайг хайрла тэгвэл Аллах чамайг хайрлах болно . Намайг бүү алагтүн , тэгвэл Аллах чамайг үл алмуй” гэж би хэлсээр байтал чи үгэнд орохгүй харин чи ганцхүү хуурах мэхлэхийг хүссэн тул Аллах чамайг миний мэдэлд өгчээ “ гэв. Бирид: МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 44 “Намайг гаргаж тавибал чинь би хишиг хүртээнэ шүү” гэхэд нь загасчин : “аяа бузар амьтан чи худал хэлнэ. Чи бид хоёр Юнан хааны шадар сайд оточ Дубоны үлгэр лугаа адил болжээ ” гэсэнд “Юнан хааны шадар сайд оточ Дубан гэжхэнб э? Ямар намтар түүхтэй улс бэ? ” гэж бирид асуужээ .