ᠭᠤᠷᠪᠠ᠂ ᠬᠤᠶᠠᠷ ᠲᠠᠬᠢ ᠰᠥᠨᠢ ᠶᠢᠨ ᠦᠯᠢᠭᠡᠷ 《ᠮᠢᠩᠭᠠ ᠨᠢᠭᠡᠨ ᠰᠥᠨᠢ ᠶᠢᠨ ᠦᠯᠢᠭᠡᠷ》 (ᠰᠣᠩᠭᠤᠳᠠᠭ ᠵᠣᠬᠢᠶᠠᠯ) (ᠺᠢᠷᠢᠯ) .pdf
МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 25 ХОЁР ДАХЬ ШӨНӨ Дуньязада “Аяа эгч минь ээ!” Худалдаачин бирид хоёрын үлгэрээ ярьж өгөөч!” гэхэд Шахразада : “Хаан соёрхон айлдваас дуртайяа ярьсугай” гэсэнд Хаан “Ярь ярь ” гэлЅэ . Шахразада үргэлжлүүлэн өЈүүлрүүн: “Өвгөн тэр тугалыг адах гэтэл сэтгэл түвдсэнгүй. “Буцааж тавь , ер нь чи ав гэж малчинд өгчээ. Маргааш нь тэр малчин ирж, “Ноён минь, би танд гайхалтай хачин юм яривал та лав таалж өчүүхэн над хишиг хүртээх буй за” гэхээр би за ярь гэсэнд “Аяа ноён минь ээ, би хар багаасаа ид шилд сурсан нэгэн охинтой билээ . Өчигдөр таны өгсөн тагалыг авч харьсанд миний охин хараад нүүр амаа даран цурхиртал уйлснаа учиргүй инээж эцэг минь ээ, та айлын хар хүн над авчирч өгдөг нь юу билээ? ” гэхэд нь юуны чинь айлын хар хүн хаана байна, чи юунд уйлж инээв? гэхэд минь энэ тугал бол манай эзэн худалдаачины хүү байна. Ид шидээр МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 26 энүүнийг тугал бол манай эзэн худалдаачны хүү байна. Эх үнээг энэ хүүгийн эцэг нь алжээ хэмээсэнд би нэн гайхаж өглөө наран мандмагц яаран гүйн ирж танд айлтгаж байгаа минь энэ билээ гэв. Би малчны энэ үгийг сонсоод тэсгэлгүй баярлан түүний гэрт очиход малчны охин гары минь үнэсээд, бас нөгөө тугал ирж намайг ихл тааламжтай шөргөөв. “Энэ тугалын тухай чиний хэлдэг үнэн юм уу? ” гэж асуусанд “Аяа эзэн минь , энэ таны хүү яах аргагүй мөн” гэхэд нь “Аяа охин дүү минь , хэрэв чи энэ тугалыг хуучин занд нь оруулж өгвөөс байдаг мал хөрөнгө зөөрөө чам¤ өгье” гэлээ . Охин инээмсэглэн , аяа ноён минь би мөнгөнд шунадаг хүн биш, харин нэгд хүүгээ надтай суулгавал , хоёрт энэ хархүүг тарнидаж мал болгосон хүнийг бас тарнидаж өөр амьтан болгохыг соёрхвоос энэ хүүг дор нь хүн болгож чадна гэв. Энэ үгийг сонсоод”Энэ юуч биш , миний мал хөрөнгийг цугий нь аваад ч багадна. Миний гэргийг яасан ч хамаагүй” гэсэнд охин нэгэн МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 27 аяганд ус хийж, шившин тугалд цацааад, “Аяа тугал чи их Аллах тэнгэрийн заяаснаар угаас ийм дүрстэй байсан аваас тэр, хэрэв өөр байгаад ийм болсон бол хуучин зандаа ор!”гэтэл тугал биеэ нэгэнтээ сэгсрээд хрүн дүрсээ олсонд би тэврэн аваад”Аяа Аллах тэнгэр минь , миний нагацын охин гэргий та хоёрыг сүйд болгожээ . Аяа Аллах тэнгэр өршөөж хүүгий минь хуучин занд нь оруулж хүн болголоо доо!”гэлээ . Тэгээд мөнөөхөн малчны охиныг эхнэо болгон авч өгсөнд бэр маань миний нагацын охиныг энэ шаргачин болгоод ”Энэ бол тийм ч зэрлэг муухай дүрс биш” гэж билээ . Тэр охин манай бэр болж олон жил жаргалтай суугаад насан эцэс босонд миний хүү одоо энэ худалдаачны нутаг Энэтхэг оронд одсон бөгөөд би энэ төрөл арилжсан шаргачинтайгаа орон орон хэсэж явсаар энд иртэл , энэ худаолдаачин уйлан хайлан сууж байгаа нь энэ буюу гэсэнд Бирид “Энэ үнэхээр нэн сонин явдал байна. Чиний төлөө энэ худалдаачны мах цусны гуравны нэг хувийг чамд өгье” гэлээ . МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 28 Гэтэл мөнөөхөн хоёр нохой дагуулсан хоёр дахь өвгөн хэрэв , би миний ах болох энэ хоёр нохойн тухай илүү хачин гахалтай үлгэр хэлбэл яи энэ худа«даачны гуравны нэг хувийг хэлІрүүлэх биз” гэсэнд бирид зөвшөөрч чиний ярих үлгэр үнэхээр хачин сонин болбол өгнө гэв. ХОЁРДУГААР ӨВГӨН ӨГҮҮЛРҮҮН: “Энэ хоёр нохой бол миний хоёр ах билээ . манай эцэг үхэхдээ бид гуравь гурван мянган динар үлдээсэнд бид нэг нэг пүнз гаргаж наймаа хийлээ . гэтэл манай нэг ах одоо энэ нохой , байдаг юмаа нэгэн мянган динараар зараад эд бараа, элдэв зөөр авч алс газар арилжаа наймаа хийхээр гарсан билээ . Жил болсны хойно манай пүүсэнд нэгэн гуйлагчин орж ирсэнд би түүнийг ихэд өрөвдөөд , “Тэнгэр чамайг танихгүй байна уу?” гэхэд нь сайтар ажиглан харвал ах минь байлаа . Би ихэд баярлан амар мэндийг асууж , пүүсэндээ ашиг хожоог бодож үзвэл хоёр мянган динар болсон байхад, нэгэн мянгыг ахдаа өгч “За үүнийг ав, харь оронд битгий яваарай!” гэсэнд тэр МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 29 тэсгэлгүй баячрлаж , бас нэгэн пүүз гаргалаа . Гэтэл тэр ах одоо энэ нохой нь бас “Хамаг юмаа худалдаад их аян замд явна” гэхэд нь бид хоёр “хэрэггүй” гэж хичнээн хэлээд болсонгүй эд бараа худалдан авч ачаад, аян явдал хийхээр явлаа . Нэг жил болоод бас л нөгөө ахын адил гуйлагчин болоод буцаж ирэхэд нв “Явж хэрэггүй гэж эс хэлэв үү” гэсэнд “аяа дүү нар минь би тийм заяа муутай бажээ . Одоо сохор зоос ч үгүй , өмсөх цамц ч үгүй гуйлагчин боллоо” Јэж ихэд уйлав. Би биеий нь угааж хувцас өгөөлд гартаа аваачиж сайн хоол идүүлэв. Би жилдээ нэгэн удаа дансаа боддог билээ . “Энэ удаагийн олз хичнээн болсон арваас хоёцул хувааж авна” гээд дансаа бодсонд хоёр мянган динар зоосны олз олжээ . нэгэн мянган динар коосыг ахдаа өгсөнд тэр бас нэгэн дүүз гаргаж хоёр удтал амвдран суулаа . Гэтэл нэгэн өдөр хоёр ах орж ирээд “Хоёул аянд явъя” гэхэд нь “Чи түрүүнд яваад ямар олз ашиг олсон билээ? Би явахгүы ” гээд явсангүй , гэтэл хоёр ах намайг жил болгон “аянд явъя” МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 30 гэсээр зургаан жилийн нүүр үзэхэд , сүүлдээ би “явбал ч явъя” гээд, “харин бидэнд хичнээн хөрөнгө байгааг тоолж үзье” гэлээ тэгсэн чинь хоёр ахад нэг ч зоосны олз гарсангүй. Би юм хэлсэнгүй, ирж өөрийн пүүзний дансгы бодвол нийт зургаан мянган динар зоосны олз ашиг олсон байлаа . Би нэн их баярлаж , тэн хувааж гурван мянган динар зоосыг , хэрэв аянд яваад ” олз ашиг олсон байв. Би нэн их баярлаж , тэн хувааж гурван мянган динар зосыг , хэрэв аянд олз омоггүй балран ирвээс бидахин пүүз гаргах болно гэж газар булаад, үлдэх гурван мянган динар зоосыг үзүүлэн энэ бол бидний аянд хэрэглэх хөрөнгө хэмээн мянга мянгаао нь хуваан авч эд бараа авч , далайн онгоц хөлслөн их аянд хөдлөв. Сар хиртэй явж нэгэн хотноо хрсэнд нэгэн зоосыг арван зоос болтол олз ашиг олж буцах хэмээтэл далайн эрэг дээр уранхай хувцастай залуу бүсгүй дайраолдан “Аяа ноёнтон танд тал өгвөөс над хишиг буян хүртээх үү?” гэсэнд би “Хүнд өглөг буян өгөх дуртай хүн , чи тал эс өгсөн ч хамаагүй” гэхэд минь “Тэгвэл та МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 31 намайг гэргий болгон авч нутагтаа аваач, би бүх амь биеэ танд зориулна . Би сайн санааны үүднээс ханилан таныг хэрхэвч хууран мэхлэхгүй” гэлээ . Залуу хүүхний энэ үгийг сонсоод миний сэтгэл ихэд уярч, Аллах тэнгэрийн өршөөснөөр түүнийг авч сайхан хувцаслаад хөлөг онгоцонд нэгэн сайн байр гарган өгч цааш хөдөллөө . Сүүлдээ би түүнд их хайртай болж өдөр шөнө боловч цуг бадаг босон тул митний хочр өдө шөнө боловч цуг байдаг болсон тул миний хоёр ах над жөтөөрхөн эд мөнгөнлд минь шунаад намайгш алж мөнгий минь авахаар сэт явцгаажэ . тэд ийнхүү чөтгөрийн муу санаа өвөрлөн намайг гэргийн хамт унтаж байх үед сэм орж ирээд бид хоёрыг далайд хаяжээ . Миний гэргийгг сэрж , нэгэнтээ хөрвөөгөөд айшхи эм болон хувирч намайг нэгэн арал дээр гаргав. Тэгээд нэгэн хэсэг алга болж өгдөө болсон хойно эргэж ирээд “Би нэгэнл чиний гэргий тул Аллах тэнгэрийн өршөөлөөр амий чинь аварлаа . Би хэдийгээр айшхи эм боловч чамайг анх үзээд хайртай МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 32 сэтгэлтэй болсон агаад аугаа их хүчит Аллах тэнгэрт их сүжигтэй билээ . Харин гагцхүү чиний хоёр ахад ихэд өших тул заавал амий нь хорооно” гэхэд миний амийг авсанд чинь баярлавч баршгүй , харин миний хоёр ахыг битгий алаарай гээд хоёр ахынхаа явдлыг нэгд нэггүй яртсанд тэр бээр “Би энэ шөнө нисэн очиж хөлөг онгоцыг живүүлэн, тэр хоёрыг хөнөөнө” гэхэд нь би, “Хэрэггүй битгий тэг , үйл муутын заяа муу гэж байх боловч, тэр хоёр ямар я гэсэн миний төрсөн ах шүү дээ” гэлээ . тэгээд өршөөн хэлтрүүлэхийг гуйсаар байтал нэг мэдэхэд намайг байшингийн минь дээвэр дээр авчираад тавьчихсан балаа . Гэрт орж мөнөөхөн булсан мөнгөө гагаж дахин пүүз гаргаад, амар сайхан жаргаж байхдаа нэг орой гэртээ буцаж ирэхэд минь манай хашаанд энэ хоёр нохой уяатай , намайг харангуут гингэнэн гаслан эрхэлж билээ . Гэтэл манай гэргий гарч ирээд энэ хоёр нохой бол чиний хоёр ах мөн гэхэд нь “Хэн ингэв?” гэвээс “Би эгчээ ирүүлж , ийнхүү үйлдэв. Арван жил болохоос нааш энэ хоёр хүн МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 33 төрөхдөө буцаж орохгүй ” гэлээ . Тэгээд би тэхүү эгчий нь олж энэ хоёроо буцааж хүн төрөлд нь оруулахаар явтал энэ худалдаачин дайралдаап , “Бирид чөмайг яахы нь үзэх гэсэн минь энэ бүлгээ гэсэнд бирид “Энэ тун хачин явдал байна. үүний тул худалдаачны амины хувийг хэтрүүлье” гэсэнд мөнөөхөн илжиг хөтөлсөн өвгөний ээлж болж “Би энэ хоёрын үлгэрээс улам сонин явдал яривал чи энэ худаолдаачны үлдсэн амийг хэлтрүүлэх үү” гэсэнд “тэгнэ” гэжээ . ГУРАВДУГААР ӨВГӨН ӨГҮҮЛРҮҮН: “Энэ илжиг бол миний гэргий билээ . Би урьдаас алс холын аянд яваад жил болж , нэгэн шөнө буцаж харьсанд эхнэр минь хар арьст боол лугаа нэгэн өвөрт их л тааламжтай озолдон хэвтсэн агаад намайг орж ирэхийг харангуут шанагтай ус аўч “нохой бол” гээд над дээр ца¶санд би тэр дороо нохой боллоо . Тэгээлд намайг гэрээс хөөж гагасанд би тэнэсээр нэгэн махны худалдаачны гадуур очиж, яс мэрж байтал тэр худалдаачин харж, намайг гэртээ МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 34 оруулсанд худалдаасны охин нүүрээ таглан дуу алдаж “Аяа та юунд эр хүн дагуулж над дээр орнмо?” гэхэд нь эуэг нь “Юун эр хүн?” гэж хариу асуужээ . охин “Энэ нохой бол эр хүн бөгөөд эхнэр нь илбэдпэн ийнхүү нохой болгожээ . Би дахин хүн төрөлд нь оруулж чадна” хэмээвээс эцэг нь охиныхоо энэ үгийг сонсоод дуун алдан өгүүлрүүн “Аяа охин минь чамайг Аллах тэнгэр таалах болтугай, энэ хүнийг дахин хүн төрөлд нь оруулаач” гэлээ . Охин шанагтай ус авчран хуучин төрөлдө ор хэмээн нохой дээрээс цацсанд би даруй хуучин зандаа ороод “Миний эхнэрийг шившин төрөл арилжжул өгнө үү хэмээн охиноос гуйваас охин над жаахан ус өгөөч , эхнэрийнхээ унтаж байх зуур үүнийг дээрээс нь цацаж , юу болгох гэснээ хэлэгтүн . Тэгвэл ёсоор болно гэлээ . Би ус авчирч эхнэрээ унтаж байхад нь “Илжиг бол!” хэмээн цацсанд одоо илжиг болсон нь энэ буюу хэмээсэнд бирид “Үнэн үү?” гэж илжигнээс асуув. Илжиг үнэн гэж толгой дохив. Гурав дахь өвгөний энэ явдлыг сонсоод “худалдаачны амийг хэлтрүүлье” МЯНГА НЭГЭН ШӨНИЙН ҮЛГЭР 35 гэжээ… гээд Шахразада энэ шөнийн ярих үлгэрийг дуусгасанд охин дүү нь “Аяа эгч минь таны энэ үлгэр юутай сайхан билээ” гэсэнд “Хэрэв хаантан амийг минь өршөөн хэлтрүүлэх аваас шөнө би үүнээс илүү сайхн үлгэр ярьж өгөхсөн” гэхэд ньв хаан тэр сайхан үлгэрий нь дуулахаас нааш цаазаар хороохгүй гэжээ . Тэгээд хаан охинтой шөнөжин тэврэлдэн хоноод өглөө төдий хээг шийдэл , зарлиг тушаал буулгасааар үдэш хариад охин лугаа ажрган жарган сэтгэл ханав.