ᠶᠠᠳᠠᠵᠤ ᠴᠢᠳᠠ᠂ ᠲᠡᠭᠡᠭᠡᠳ 《ᠳᠥᠷᠪᠡ ᠪᠢᠰᠢ ᠳᠥᠷᠪᠡ》 ᠰ᠊᠂ ᠠᠨᠤᠳᠠᠷᠢ .pdf
 45 4 БИШ 4 С.АНУДАР ЯДАЖ ЧАД, ТЭГЭЭД “И мы выродки крыс Да мы пасынки птиц И каждый на треть патрон“ С.БАШЛАЧЁВ Байдал хялбар – аравдугаар анги. Улаанбаатар хот, гэрэлтдэг нар. Тэгээд нарийн төмөр. Тайрсан төмөр. Дөрвөн сум. Калибр 5,6 мм. Хөгжим дуугарна. Чанга хөгжим, ийм л дуу: Что не до смерти то ложь Кто не знает будет жив Кто узнает в спину нож Так и надо так и будет жить… Үхтлээ л биш бол худал Үүнийг мэдээгүй нь амьд Хэн мэдсэн - нуруу руу нь хутга Ингэх л хэрэгтэй ингэж л амьдарна. … Это родина смерть Это родина смерть … Энэ эх орон үхэл Энэ эх орон үхэл 46 4 БИШ 4 С.АНУДАР Өглөө. Гурван цаг. Гурван сар. Уртаа хөгжмөө унтраав. Хөгжим дууссан. Тэгээд унтраа. Гэрэл асаа. Эвдэрхий ширээний чийдэн. Сандал дээр хоёр аяга /өрөөг дүүргээгүй/, чүдэнз, кассет. Ширээн дээр төмөр гинж. Дунд зэргийн ширхэгтэй цагаан төмөр. Бугуйг дөрөв ороож хүрнэ. Нэг үзүүрийг нь шүдээрээ зуугаад нөгөөтөхийг нь гартаа барьж баруун гарынхаа бугуйг ороо. Тэгээд төмөр утсаар тогтоочих. Төмөрний эвтэйхэн амт. Сайн тогтоо, ахиад бэхэл. Өөрөө зүүсэн гинж. Хараад “Тийм“ гэх юм. Тэгээд цээжинд нь тулгаж байгаад гохоо дар. Энэ бөгжийг хэдэн сарын өмнө зүүсэн. Тэгэхэд би яг одоогийнх шиг байсан. Яг тийм. Гэрэл асаа. Энэ хоёрыг тайлаагүй цагт би хэвээрээ. Би байна. Гинжээ хараад одоог санана, тэгээд хэвээрээ. Энэ хоёр үлдээд би хувирч болно. Би байхад энэ хоёр алга болж болно. Хамаагүй. Гол нь байна. Өнөөдөр “Үгүй“, маргааш “Тийм“ гэж байгаа. Уртааг нэг Уртнасан болгох. Тэгээд тулгаж байгаад гохоо дар. Хэн нь хамаагүй, нэг л хүн, хэд ч байж болно. Гол нь битгий 47 4 БИШ 4 С.АНУДАР дөтийг харж дөрөв хоно. Нэг юм шийд. Тэгээд битгий эргэлз. Зөв буруу шийдвэр гэж байхгүй. Бүгдээрээ нэг л үр дүнтэй. Эхлээд энэ шааранд хутгалдах үгүйгээ бод. Би энд амьдарна. Амьдарна гэсэн бол амьдрах зоригтой, чадалтай бай. Чамайг яаж ч зүссэн шийдвэртээ харамсаж эргэлзэж болохгүй. Үхнэ гэсэн бол үхэх зоригтой бай. Амьдрал ямар ч гайгүй санагдсан эргэлзэж болохгүй. Эргэлзээ бол адаг. Ямар ч ялгаагүй нэг бөөлжисний шаар. Чи нэгийг нь сонгож аваад тэрийгээ эргэлзээгүй биелүүл. Би амьдарна. Одоо аравдугаар ангид байна. Төгсөөд ажил, сургууль, авгай, хүүхэд, тэгээд “амар сайхандаа жаргажээ“. Үгүй. Наадахь чинь биш, зөвхөн үзэн ядалт. Тэгээд тулгаж байгаад гохоо дар. Би зүгээр амьдарч чадахгүй. Зүгээргүй гээд панк болж болно, лам болж болно, өрөөсөн гараа хөрөөдөж болно. Эд нар тэгэхдээ аятайхан зөөлөн хэлбэрүүд. Би юмыг дуусгал нь, тултал нь юу ч үлдээлгүй хийх дуртай. Тэгээд та нараас нэгийг, хоёрыг, гурвыг … цааш нь харуулна. Чи амьд уу, үхсэн 48 4 БИШ 4 С.АНУДАР үү, бүгдээрээ байна уу, үгүй юу ялгаагүй хэрэггүй. Юу ч, юунд ч хэрэггүй. Би алдлаа гээд юу чболохгүй. Тэгэхдээ би одоохондоо амьдрахаар шийдсэн, зүгээргүйгээр тултал нь. Тэгээд тайрсан калибр. Хэрэггүй, тэхдээ мийний шийд. Зөвхөн үзэн ядалт. Үзэн ядалт бол айдас. Чи хайрлана. Тэхэд чамайг хайрлахгүй гэдгээс айгаад үзэн яд. Амьдрал бол айдас. Тэгээд айдас, тэгээд амьдрал, тэгээд үзэн яд. Өглөө долоод бос, тэгээд сургууль, даалгавар, дүн, ангийн сурагчид. Идэр, Пүрвээ, Сайханаа, дээгий, тэгээд Уртнасан – би. Завсарлагаар жорлон, тамхи, тэгээд хичээл, хими. Чулуужсан шохой, би Идэртэй ходорно. Азтай байна. Хэдэн төгрөг, тамхины мөнгө, би архи уудаггүй, гэр лүүгээ явган явдаг. Явах цаг. Замд хүмүүстэй зөрнө, явж л байна. Гудамжаар явна, байж л байг, тэгээд наргүй өдөр, бүрхэг, сэтгэл шиг сайхан өдөр. - Ундаа аваарай. Бацаан орилж байна. Уранхай бор бацаан. Миний хөгшин наадахаа зарж байснаас нэг шилээ тэр байшингийн буланд 49 4 БИШ 4 С.АНУДАР цохиод, хагалаад, шилнийхээ ирмэгээр бид нарын нэгийн элгийг зүсвэл яасан юм. Даанч тэгэхгүй, хэрэггүй чиний хэрэг. Чиний зөв. Цас ч юмуу, бороо ч юмуу, эхлээд цас, дараа нь шавхай гутланд наалдана. Хүйтэн байна. Дулаахан хувцастай хүмүүс, монголчууд, гадаадууд. Гэртээ ирээд хувцсаа тайл.Гинж, бөгж тайлагдахгүй. Тэгээд калибр, тэгээд зориг. Зөвхөн зоригтой хүмүүс хэдхэн, тэд удаан байхгүй. Амьдрал тэдэнд харш. Зузаан өрөмтэй сүүнд хийсэн хүчил, харш, гашилна, гашуудал. Амьдралд зоригт зориулагдаагүй хүмүүс, амьдрах ёстой. Бид одоохон алуулна. Алуулахынхаа өмнө наад хоолоо идчих. Тэгээд хөгжмөө тавь: “Секс пистолз“, “Нэгдсэн вант улсын анархистууд“ гэдэг дуу. Сайн дуу, үгийг нь мэдэхгүй юм. Сараа – Чи хичээлээ хийсэн үү? Би – Хийсэн. Би юу ч хийж чадахгүй, хийх юмаа хийсний дараа гурван сум үлдэнэ. Үлдсэнээр нь яаж ч болно. Дараагийн юм дараа. Удахгүй. Шкафанд байгаа бууг санаж дөч 50 4 БИШ 4 С.АНУДАР наслахгүй, боломж гарангуут буудна. Одоо ч болно, удахгүй. “Иемай“ гэдэг дуу явж байхад тог тасрав. Даваагийнд очъё. Нилээн удаан уулзалдаагүй. Тэднийд бас тог алга. Даваагийн дүү нь лаа авчирав. Хятад цагаан лаа. Даваа, би, олон яриа. Даваа – Чи конкурс өгөх үү? Би – Мэдэхгүй. Яасан ч яахав. Даваа – Хөгшин тэгээд юу хийж байна даа? Би – Юу хийх вэ, байж л байна. Даваа – Ер нь сайхан байгаа биз дээ? Би – Ер нь сайхан л байна. Яав л гэж. Чи ч бас гайгүй л биз дээ? Даваа – Тийм. Амьд л бол жаргал. Би – Тог ирэхгүй нь ээ. Даваа – Удахгүй ирэх байх. Би – Нэг өдөр амьдарсан бол нэг өөдгүйтсэн гэсэн үг. Даваа – Тийм, хүн болгон амьдарсан, амьдарсан бүгдээрээ адгийн новш. Дараа нь үхээд ч нэмэргүй. 51 4 БИШ 4 С.АНУДАР Би – Тийм. Ялангуяа хөгшчүүл. Гучаас илүү наслах бол өөдгүйтэл биш, завхай гэмт хэрэг. Даваа – Тийм. Би сайн өвгөн болно. Би – Миний яс сайн яс. Даваа – Тог ирэхгүй нь. Иймэрхүү буу халж байгаад би харив. Тог тасраад харанхуй болоогүй, гэрэлтэй болоогүй, харанхуй биш, гэрэлтэй биш, гудамжаар явна. Явсан хүн яс зуудаг. Надад та нарын яс хэрэггүй, надад өөрийн цус байна. Тав дахь өдрийн гурав дахь хичээл, тоо, алгебр. Тэгшитгэл. Мэдэх юм алга. Манай анги, гайгүй анги. Зүгээр хүүхдүүд. Тэгэхдээ нэг л биш. Урд шаравтар урт үстэй охин сууж байна. Самбараас юм хуулах гэж оролдоно. Жаргалмаа. Миний “анхны хайр“. Хайр миний үхэл биш, миний үхэл эхний сум. Дээгий – Чи уран зохиолоо хийсэн үү? Би – Үгүй. Дээгий – Юу өгсөн билээ? Би – Мэдэхгүй, хоюулаа гарч тамхилья. Би – Багш аа, гарч болох уу? Жорлонгийн цонхны 52 4 БИШ 4 С.АНУДАР тавцан. Тамхилж байхад хичээлийн эрхлэгч орж ирэв. “Хичээл дундуур гараад тамхи татаад . Ээжид чинь .“ Шар пиджактай, харцтай, настай эрхлэгч. Би тамхиа унтраав. “ .Хичээлдээ ор . Юу гэсэн үгэв .“ Эрхлэгч доошоо буугаад явчихав, би ч харья. Сургуулийн хашаа, зам, байшин. Байшин, тэгээд манайх. Гэрт ээж, эгч, Баатар гурав. Баатараа манай хамаатан. Би юм ярих дургүй. Ширээ. Бөгжтэй гарт аяга. Өрөөндөө оръё. Хийх юм байхгүй. Хорин дөрвөн цаг хавьцаа. Чихэвч, хөгжим, трэш, үгийг нь мэдэхгүй, ритмийг нь гараараа давтана. Тамхи асаав. Шалан дээр шүдэнзний мод шатаж байна. Сайн хөгжим. Далайгаатах. Энэнийг урагдтал нь. Далайлгаатах. Яг энэ. Миний хар гэрэл, миний гэрэл, миний зориг. Тэгээд хөгжмөө унтраа, унтраагаад тамхилж сууна. Одоо хэдэн мөр тавих сэтгэл, хүч байна. Хэдэн цаас гаргаад ир, дөрвийг, үзэг. “Арсландай мэргэн хааныг“ янзалъя. Би уран зохиолоос ардын аман зохиолд л дуртай. Энд амьдралын 53 4 БИШ 4 С.АНУДАР зэвний амттай сэтгэл, үг таардаг. Үлгэр, цэцэн үг, ертөнцийн гурав, дөрөв, тав, зургаа . Арсландай мэргэн хааны үлгэрийн мэргэн саарал бол заяагаа таньсан амьдрал, үхлээс мултрах аргагүй, хэрэггүйг ойлгосон эр зориг, саарал чоно. Ардаг хүрэн байж л байгаа. Ардаг хүрэн гүйцээд ирэг. Амьдралаа ч яалаа, үхлээ ч яалаа. Арслан бартай уралцаж байгаад үхэх, алгын чинээ адсаганд гүйцэгдээд үхэх ялгаагүй, нэмэргүй. Алахдаа алсан, үхэхдээ үхнэ. Уулзах гурван хэмжээгээ тайван хэл, тайван зүгээр үхнэ, саарал чоно. Зориг. Яаж алуулахаа мэднэ. Мэдээд мултрах гэж оролдохгүй, харгис соёо, алуурчин соёо. Харгис зориг, зориг харгис байх ёстой. Харгис саарал чоно. Харгис амьдрал. Өөр амьдрал хэрэггүй. Соёогоо ургуул, зоригтой бай. Тайрсан калибр, дөрвөн сум. Далайгаад огтол, амьдралыг, тэнгэрийн хоолойгий нь, судсыг нь, гохоо дар. Хатуу тамхи, хатуу гэрэл, цус, зориг. Өглөөний дөрөв, унт. Зүүд. Амьдралыг огтолсон зүүд. Миний зүүд. Миний амьдрал. 54 4 БИШ 4 С.АНУДАР Хагас сайн өдөр, дутуу сайн өдөр. Өглөөний хоол идмээргүй байна. Ямар ч байсан идчих, ямар ч байсан амьдар. Цадталаа хахталаа, үхтэлээ бөөлжтөлөө, алтлаа. Зургаан хичээл, цүнхээ ав. Өчигдөр Дээгий авчирч өгсөн. Гадаа дулаахан байна. Дулаахан агаар, дулаахан нар. Сайхан байна. Гайгүй өдөр. Тайван алх. Сургууль минь ойртож л байна. Арван жил сураад, тэгээд жаран жил амьдарч болно. Арван найм уу, далан нэг үү, нэг л сайр, нэг л дулаахан, дулаахан сар, дулаахан баас. Сургууль, өлгүүр баахан бацаанууд. Дээшээ гараад ангидаа ор. Физик, гайгүй багш. Нойр, зүүд, калибр 5,6 мм. Хонх дуугарав. Завсарлагаа. Жорлон, тамхи. Дээгийгийн чүдэнз. Цонх, хана, тааз, унитаз, ахиад хонх. Хичээлд сууна Хонх. Хагас сайн өдрийн өдөр дуусав. Дараа нь орой болсон, тэгээд дууссан. Ус байна, усанд ор. Шөнө, өнөө шөнө мэргэн саарлыг үргэлжлүүлэхийг оролдоно. Юм бичихэд уур, хор шар, эрч хэрэгтэй, тэгээд эрчтэй хөгжим тавь. “Алиса“-гийн “Красное на черном“. Тамхи сор, сайн сор, 55 4 БИШ 4 С.АНУДАР тологойгоо хананд налаад үгийг нь давт. Сайн үг. Эндэхээс салгах гэсэн үг. “Босоод ир, бос“ гэсэн үг. Тэгээд эндхийн манаач нарын царай нь харагдана, жад нь гялбалзан ард нь улаан сар. Тэр сарыг үзэн яд. Хүрээд оч, тэгээд жадаар нь элгээ уруул, жад бид нарыг заавал олно. Олно гэдгийг нь мэдээд босож чад. Эндээс зайлж болохгүй. Зайлаад очих газар байхгүй. Тэгээд тйишээ яв, үх. Ингэж чадахгүй бол тэр л биз. Чиний хэрэг. Харин чадна, чадахгүй гэж битгий эргэлз. Бид чадна, ална, алуулна. Зүүн гар дээрээ тамхиныхаа цогийг тавь. Мянга мянга болж хуваагдсан секунд, цог харлаад унтрав. Алган дээр улаан толбо. Хөгжмөө унтраа. Гэрэл хэрэггүй, за асаачих, цаас, үзэг, хар бэхээр өдөр сар, гурван сар, бичихэд нэг л хэцүү байна. Одоо арай болоогүй байна. Хэд хоёр хоногийн дараа болно. Сайхан нойрс. Шар нар. Хот. Уул. Зүүн гарын алган дээр шар усаар дүүрсэн пүмбэгэр юм гараад ирж. Хэтэрхий нартай байна. Гэрэл, шкаф, ном, кассет, энд тэнд хаягдсан хэвисэн ном, нараар, 56 4 БИШ 4 С.АНУДАР тэр бөөрөнхий шар нараар харвадаг. Өдөр болгон, нар бол сум. Намайг оноогүй удаа байхгүй. Бүрхэг байлаа ч, харанхуй байлаа ч гэсэн. Нар бол сум, тиймэрхүү л зүйрлэл. Бүтэн сайны өглөө нэг л уйтгартай, уйтгартай бүтэн сайн. Цайгаа уугаад буцаад унтлаа. Лазуурсан сэтгэл, шаравтар гэрэл, тэгээд бугуйвч. Тэгээд хүлээж л бай. Таван цаг бүтэн сайн. Ээж Сараа хоёр зурагт үзэж байна. Би юу ч үздэггүй. Тамхилья. Тамхилаад арай дээр болно. Дээр, доор. Би нэг л дөрвөлжин, олон давхар дөрвөлжин, дөрвөлжин биш өрөө, дөрвөлжин өнцөг. Сэргээтэх. Сэргэх чадал алга. Тэгэхдээ оролд. Дуугарч байгаа хөгжим. Тамхи асаа. Тэгээд унтраа. Маргааш нэг дэх сайн өдөр. Хар бугуйвч. Ном харъя. Ямар ч ном хэрэггүй, тэгэхдээ зарим үг, хөгжмийг сонсоход цус хатуурдаг, нүд хурц болдог. Тэгээд гинж, бөгж цус болдог. Сургуулийн хашаа. Хичээлд хоцорсон, түүхийн хичээл, сургууль дотор ороод хэрэггүй. Газар дээр сууж харагдаж байгаа бүх юмыг харж сууна. 57 4 БИШ 4 С.АНУДАР Завсарлатал 15 минут. “Тохиролцоо“ оръё. Мөнгө байхгүй. Тамхинаас өөр хэрэгтэй юм алга. Сургуульд манай анги хоёр давхарт. Ангийнхантайгаа мэндэлнэ. Тэд бүлэг бүлгээрээ, нэг нэгээрээ, миний хажууд байнга суудаг хүүхэд байхгүй, ихэнхдээ Заяа суудаг, одоо сууж л байна. Заяа – Эхний хичээл дээр яасан? Би – Яав л гэж. Хичээл эхлэв. Паартан дээр миний урласан хоёр бичиг: “Креатор“, “Бид та нарыг оршуулна“. Гараа дэрлээд хэвтэхэд гинж дух нухна. Заяа – Уртаа, бос, багш чам руу хараад байна. Өндийж багш руу, самбар луу, самбар дээр юм бичиж байгаа хүүхэд рүү харна. Хараад л бай, хараад л байна, тэгээд завсарлагаа, тэгээд ахиад хичээл. Жаргалмаа байж л байна. “Тийм“, “Үгүй“. Надад аль нь ч хэрэггүй. Миний хэрэг тайрсан калибр. Тав, зургаа дугаар хичээл. “Нийгмийн тухай мэддлэг“. Багш Идэрийг аятайхан байцааж байна, гарт нь үзэг, доор нь 58 4 БИШ 4 С.АНУДАР журнал. Би паартан дээрх “Креатор“ гэсэн бичгийг сэргээнэ. Сэргээж амжаагүй байтал хонх дуугарав. Жорлонд Дээгий Заяа хоёртой буу хална. Мөнгө, төгрөг, шалгалт, конкурс, хөгжим. Багш – За, сая үзсэн шинэ сэдвийн . “Креатор“-ыг дуусгахаас залхуу хүрч байна. Миний зүүдэлмээр зүүрмэглэл. Хоосон тал газар, нар, сар байхгүй, цусан саарал гэрэлтэй хаяагүй тэнгэр, тал дунд зогсож урагшаа харж байгаа саарал чоно. Шар соёо далд, хэрцгий биш. Чонын харц. Талыг ширтэнэ. Чоно эр зориг. Өөрийгөө цэвэр эр зориг гэж хэзээ ч мэдэхгүй чоно. Хоосон талыг ширтэнэ. Чоно хэзээ ч өөрийн эр зоригийг шалгахгүй, хүч чадалдаа эргэлзэхгүй. “Зориг“ “хүч“ гэдэг юм мэдэхгүй. Өөрийгөө танихгүй чоно. Саарал чоно хоосон талыг ширтэнэ. Эр зориг, хүч чадал. Цусан саарал гэгээтэй ариун тал. Тэгээд сургууль тараад харьсан. Ээж. Гэр. Миний өрөө, цэнхэр хөшиг. Хөгжим, трэш сонсоход хүч мэдрэгдэж жаргал ойртдог. Миний калибр, цус болсон гинж. Тэгээд “Металлика“. Үсээ хяргах болж. Ванны 59 4 БИШ 4 С.АНУДАР өрөөний угаагуур дээр сонин дэвсээд үсээ хяргаж эхлэв. Сайн тайр. Ардаасаа битгий ав, ургаж л байг. Нэлээд их үс унасан. “Үг“ сониныг хэд нугалаад, сэгсэрч үсээ бөөгөнрүүлээд жорлонд хий, шээс хүрч байвал дээрээс нь шээ. Усаа тат. Үсэнд их хийморь байдаг биз дээ. Харъя. Намайг хэн хийсхийн. Хамаа алга. Байгаагаараа л байна. Тэгээд усанд ор. Дуусаад хувцсаа өмс, хаалгаа хаа, чийдэн унтраа. Миний буу. Удаан хараад хэрэггүй. Одоо арай болоогүй, хэзээ: мэдэхгүй, удахгүй. Өнөөдөр Даваатай уулзах хэрэгтэй. Даваа 1992 оны “Нирвана“ олсон гэсэн. 24753 дугаартай утас. Утас авсан хүн – Байна. Би – Даваатай яръя. Хэдэн секунд “Нирвана“-г төсөөлнө. Даваа – Байна. Би – За юу байна даа? Даваа – Уртаа юу? Би – Тийм. Даваа одоо завтай гэнэ. Очиж бичлэг хийе. Удахгүй ч гэсэн хөгжим хэрэгтэй. “Нирвана“-г 60 4 БИШ 4 С.АНУДАР сонсолгүй шууд бичнэ. Сайн хамтлаг. Тэгэхдээ тэд нарын тоглодог панк-рок трэшийг гүйцэхгүй. Заводки байга байхад найз нартайгаа буу халаад хажуудаа хангинуулж суухад панк-рок яг таарна. Өөрийн энергийг сайн, тултал нь мэдэрье гэвэл трэш сонс. Даваа бид хоёр дэмий ярина. Даваа бид хоёрт ярих юм олддог. Тэгэхдээ надад найз байхгүй. Миний цус зөвхөн минийх. Хэнд ч хэлэхгүй. Чи найзаасаа амьдрах амьдралаа, үхэх үхлээ нуудаг бол тэр чинь найз биш, сайн л бол сайн танил. Даваа сайн банди. Бичлэгээ хийгээд харив.Тэгээд. Тооны хичээл. Би дэвтэртээ бас тоо урлана, дараагийн хичээл физик. Самбарын өмнө жаал зогсож байгаад буцахад багш: “Уртнасан чи “хоёр“ гарлаа шүү. Хичээлээ хий“. Би толгойгоо дохино. Би сургуулиа төгсөхгүй байх. Төгслөө ч удахгүй, төгсөхгүй гээд гэртээ хэвтээд байх сонирхолгүй, явмаар санагдвал явж л бай. Сургуульд хамгийн яршигтай юм нь “Хүмүүнлэг шинжлэх ухааны үндэс тавьж байгаа хичээлүүд“ 61 4 БИШ 4 С.АНУДАР түүх, нийгмийн тухай мэдлэг . Би зурагт үздэггүй, сонин уншдаггүй, үзээд, уншаад ойлгоод ирэхлээр дотор муухай болдог. Энэ хичээлүүд дээр тийм л юм ярьдаг. Долоо, наймдугаар ангид байхад багштай маргадаг байсан. Дараа нь хэрэггүй. Сургуульд орчин, агаар, гэрт агаар, надгүй агаар агаар биш. Кассет “Креатор“, “Металлика“, “Детс“, “Слэйер“ . хөгжмөө асаа. Тог тасарсан уу, тасраагүй юу хамаагүй, тамхи байна уу, үгүй юу, эрүүл саруул уу,өвдөж шаналсан уу хамаагүй, бид олон биш. Тэгэхдээ бид байна. Би олон биш, тэгэхдээ надад би байна. Нэргүй, Дээгий, Даваа, тэр Даваа биш, миний “Нирвана“-г бичсэн Д